Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ч Дагмидмаа


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шүлэг
Оруулсан admin on 2011-01-11 17:39:00 (2385 уншсан)

Зуун жил нэг л танил аялгуу урсана
Зургаан мичид огторгуй чимж хуучин хэмээр эргэнэ
Түрүүлж одсоноо эргэхээр хэнийг ч юм бэ явахад
Тэнгэрийн одноос нэг нь эхийн хэвлийд бууна

Нойрмог шаргал одод хурмастын энгэр гижигдэнэ
Номхон бор үдэш бүүвэйн эгшиг аргадна
Ижий бурханы өвөрт сэвлэгтэй гүнж нойрсоно
Итгэл сэтгэлийн тэнгэрээс тэвэрт унасан сар

Хавар хаврын шувууд чамд минь насаа өгч
Хачин гэгээн аялгуу зүрхэн дунд тоглоно
Алган дээрээс чинь нисэх гоёмсог эрвээхэй
Алтан нарны алсад солонго дагуулж одно
Ч.Дагий

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг
Оруулсан admin on 2011-01-11 17:38:04 (6256 уншсан)

Цагаан сарын мэндийн шүлэг
Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 94/19 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Намтар: Ч.Дагмидмаа
Оруулсан admin on 2011-01-11 17:36:25 (2743 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,зохиолч,яруу найрагч ,судлаач Ч.Дагмидмаа.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул".Дэлгэрмөрөний үдэш","Хөл нүцгэн шувууд" түүвэр,хайрын шүлгийн "Сарны халуун" зэрэг номуудын эзэн найрагч."Бахархал" сэтгүүлийн редактор,"Сарны гэгээн мөргөл ХХК-ын захирал,2007,2008 оны "энэрэнгүй үйлстэн" өргөмжлөлт,2009 оны "нигүүлсэнгүй үйлстэн",2009 оны"Азийн сайн үйлстэн"өргөмжлөлт бүсгүй.

( Сэтгэгдэл [] | Намтар | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Аавдаа
Оруулсан admin on 2011-01-08 19:08:16 (4166 уншсан)

Оддын нулимс тэнгэртээ царцахад өвөл болдог
Оройлог цагаан уулсын тэргүүн мөнгөлөг болдог
Үүдээр аавыгаа ороод ирэхэд хавар болдог
Өвөр дээр нь эрхлэн суухаар зун болдог

Цэцгийн зулай нулимсаараа нэвчихэд намар болдог
Цэнгэлийн аялгуу талын дуу уяхан болдог
Нарны туяа авдар дээгүүр зэллэхэд хавар болдог
Намирсан хурган дээлээ эвхэж тавихад урин болдог

Моддын өнгө ногоон хээ татахад зун болдог
Морины уяанаас гийнгоо цацрахад наадам болдог
Хадланд явсан аавыгаа хүлээж намар болдог
Хормойлж ирсэн тошлойг нь идэхэд хайр болдог

Оддын нулимс тэнгэртээн царцахад өвөл болдог
Оройлог цагаан уулсын тэргүүн мөнгөлөг болдог
Үүдээр аавыгаа ороод ирэхэд хавар болдог
Өвөр дээр нь эрхлэн суухаар зун болдог оо...

Ч.Дагмидмаа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 219/44 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Монгол хүн та дээшээ суу
Оруулсан admin on 2011-01-01 21:42:16 (7028 уншсан)


Монгол хүн та дээшээ суу
Морин хуурандаа ойрхон суу
Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж
Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг
Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж
Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг
Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж
Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн
Монгол хүн та дээшээ суу
Морьтой сүлдэндээ ойрхон суу...
Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж
Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг
Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж
Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг
Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж
Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал
Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр
Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол
Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир
Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж
Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул...
Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж
Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог
Монгол хүн та дээшээ суу
Монгол гэрийнхээ хойморт суу
Морин хуурынхаа дэргэд суу...

Ч.Дагмидмаа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 422/85 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Дээлийн чинь товчин дээр ойсон нарны саатай хээ ...
Оруулсан admin on 2010-12-28 18:43:05 (2533 уншсан)


Дээлийн чинь товчин дээр ойсон нарны саатай хээ
Дэрэвгэр сормууст амрагын чинь ялдамхан инээдэнд ойчино
Хол ууланд баяссан дуучин хөхөөний донгодох
Хажууд чинь эрхлэх хайртын чинь шивнээнд алсарна

Та хоёрын ямар жаргалтай суугааг
Тэнгэрийн салхи тэндэхийн цэцэгс чинь л мэднэ
Тэр алсын бодлыг болжмор намуухан жиргэж
Тэгээд та хоёрт аз жаргалын дуу аялж өгнө



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Дагмидмаа : Хаврын яргуйг надад ямар
Оруулсан admin on 2010-12-28 18:17:30 (2145 уншсан)


Хаврын яргуйг надад ямар
жаргал бэлэглэгдгийг чи мэдэхгүй
Хайртынхаа зүрхэнд
ямархан хэлбэрээр оршдогоо би мэдэхгүй
Хаанаас ирчихээд яаж амьдраад
хаашаа буцахаа бүгд мэдэхгүй
Жаргасан нар манддагийг мэднэ
Жаргалын цаана бас
зовлон нуугддагийн мэднээ...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Тэнгэрийнх...
Оруулсан admin on 2010-12-28 17:54:30 (3278 уншсан)

Ч.Дагмидмаа : Тэнгэрийнх...

шүлэг газрын тэнгэр нуур номын шүлгээс

Яруу найрагч Ч.Дагмидмаа


Одод хурмастын хэвлийд нойрмоглоход цэцэгс сэрвэлзээд
Олон олон зуныг сүлжиж амьдрал дууль болоход
Омголон залуу нас янагийн харцанд хөглүүлж
Очих ирэхийн магад үнэнийг өөрөөн дуулж эхэлнэ
Сүүн дээлтэй нялхсын сүүдрийг дагаж
Сүүлчийн од наран доогуур харвана
Тэнгэрээс... газрын амьдралыг шохоорхсон
Тэр нэгэн амьтны сүнс айлын голомтыг эргэнэ
Алган дээрээ нарны туяа дэлгэн залбирч
Амрагийн харцаа нар зөв эргүүлэн талимаарах чамд
Хаврын хаварт ирдэг шувуудын тоогоор ус цалгилж
Хаан амьдралд үрийн тэнгэр цэлмээх л болно
Ирэх хаврын цэцэг чиний хэвлийд дэлгэрч эхлээд
Ижий хайр хоёр эрх мэдэл булаалдах л болно
Тэнгэрийн нар галыг чинь тойрч эргээд
Тийм нэг хэнд ч хэлмээргүй таалал төрнө
Бүдэг шөнийг бүүвэйн дуу хөглөж хоноод ээж болно
Бүрэнхий тасрахгүй гэрт нар мандаад жаргалт болно
Бүлээн уураг цамцыг чинь нэвт орчлонг сүлж
Бүсгүй тавилан тэр шөнө тэнгэрийнх болно ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 144/29 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Охин минь чамдаа шүлэг
Оруулсан admin on 2010-12-28 17:52:32 (3728 уншсан)

Охин минь чамдаа

Газрын тэнгэр нуур номын шүлгээс,Яруу найрагч Ч.Дагмидмаа

Зүүдэнд чинь чамайг минь хуурч тоглодог үнэгтэй зэрэгцэж
Зүүнээс ургах нарыг хүлээж бүүвэй дуулж хонодог
Сүүгээр бүрсэн зүрхтэй ээж нь сүүдрээсээ ч харамлаж
Сүүлчийн одыг бүдгэртэл энгэртээ тэвэрч үнсдэг
Ижий нь
Номхон шөнөөр дуншсан навчсын сүүдэрт даараагүй ээ
Нууцхан гунисан цэцэгс өнгөөрөө чамайг минь гоёсоон
Намрын намарт буцдаг шувуудыг ээж нь зүхээгүй ээ
Надаас авсан насыг чамд минь л өгдөгт итгэсээн
Нутгийн салхи жихүүцэхэд ижий нь жаахан ч жиндээгүй ээ
Намирсан сэвлэгний чинь үнэр арц хүжтэйд л догдолсоон
Үүлэн шөнийн тэнгэр дор сартай ханьсаж гуниглаагүй
Үрийг минь илгээсэн хурмастын ээж гэж залбирсаан
Түрүүчийн цас хаялахад охиныгоо хөтлөөд алхсаан
Тэнгэрээс илгээсэн бурханд чамайгаа л үзүүлэх юу гэсэн юм
Тэнгэр газар хоорондоо тийм их зайгүйг хэлэх юу гэсэн юм
Тэндээс чи минь ирдэг ээ гэж тэсгэл алдан шивнэх юу гэсэн юм




( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Дагмидмаа Ч )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 196 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-017.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2901


Надаа өргөст хэмх байна
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5055

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-080.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2254


Агуулга
Ням, 2011.09.04
· Ч.Дагмидмаа .Үүлэн дээр суугаад би шүлэгч болно
Пүрэв, 2011.09.01
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 3
Лхагва, 2011.08.31
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 2
· Ч.Дагмидмаа : Хөхөмдөг саран
Ням, 2011.08.07
· Ч.Дагмидмаа : Далайн хөвөө сарны дэргэд ...
Баасан, 2011.08.05
· Ч.Дагмидмаа : Дурлал
· Ч.Дагмидмаа : 4 мөрт шүлгүүдээс
· Ч.Дагмидмаа : Холбоо нуур
Даваа, 2011.06.13
· Ч.Дагмидмаа : Тэнгэрт ойрхон нутаг
Лхагва, 2011.06.08
· Ч.Дагмидмаа.Дархадын цэнхэр хотгор
Пүрэв, 2011.06.02
· Ч.Дагмидмаа : Би чамайг дэндүү их санаж байна.
· Ч.Дагмидмаа : Хайр байсан
Лхагва, 2011.05.25
· Ч.Дагмидмаа : Өөрийн бичээс
Мягмар, 2011.05.24
· Ч.Дагмидмаа : Шүлгүүд
· Ч.Дагмидмаа : Тэнгэрийн аав
· Ч.Дагмидмаа : Би .......
· Ч.Дагмидмаа : Дэлхий
· Ч.Дагмидмаа : Тийм гэгээхэн
Баасан, 2011.05.20
· Ч.Дагмидмаа : Аавдаа бичсэн шүлгүүд
Мягмар, 2011.05.17
· Ч.Дагмидмаа : Аавыг минь орлосон Эх орон
· Ч.Дагмидмаа : Монгол наадам
Даваа, 2011.05.16
· Ч.Дагмидмаа : Далай ээжийн хавар
Пүрэв, 2011.03.31
· Ч.Дагмидмаа : Хааяа л нэг
· Ч.Дагмидмаа : Санаж хайрлах сэтгэл байна гэдэг ....
Даваа, 2011.03.28
· Ч.Дагмидмаа : Сайхан залуу чамд...
Даваа, 2011.03.21
· Ч.Дагмидмаа : Энэ Миний Монгол оо
Лхагва, 2011.03.09
· Ч.Дагмидмаа : Дурлаж ханахгүй ээ амраг минь
· Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Даваа, 2011.02.28
· Ч.Дагмидмаа : Дөрвөн улирал тусгаар тогтнол
Бямба, 2011.02.19
· Ч.Дагмидмаа : Миний бор охин
Пүрэв, 2011.02.17
· Ч.Дагмидмаа : Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж ...
· Ч.Дагмидмаа : Өөр тийш явахыг хүссэнгүй
Мягмар, 2011.02.15
· Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Даваа, 2011.02.14
· Ч.Дагмидмаа : Шүлэг
· Ч.Дагмидмаа : Сарны халуун шүлгийн номоос
· Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 4
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 3
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 2
Баасан, 2011.02.11
· Ч.Дагмидмаа : Ээждээ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn