Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ч Дагмидмаа


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хавар ирнэ....Д.О-д
Оруулсан admin on 2011-02-10 13:02:34 (2321 уншсан)

Хавар ирнэ....Д.О-д


Орчлонд хавар ирнэ бүсгүй минь

Ганга нуурнаа буух амраг шувууд

Газар лусаа чимэх нуурын цэцгүүд

Гэгэлзэж шөнөжингөө мэлмэрэх сарны бурхад

Гэнэн хөх яргуйн зөөлөн инээмсэглэл

Орчлонд хавар ирнэ бүсгүй минь

Бургасны мөчир нөмрөгөө дэлгэх

Буурал уулс өнгө зүсээн засах

Даашинзан дээр нь цэцэг дэлбээлэх охид

Даль жигүүрээн дэвж болзоонд уригдах

Орчлонд хавар ирнэ бүсгүй минь

Үдшийн болзоонд нэгэн залуу чамайг

Сарнайтай гараар тэвэрч үнсээд дагаж алхана

Үүлгүй шөнийн тэнгэр дор гунигийг чинь тайчиж

Сайхан хайрын үгс зүрхэнд чинь чуулна

Орчлонд хавар ирнэ бүсгүй минь......

Ч.Дагмидмаа МЗЭ-ийн гишүүн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Элгэмсэг Эх орон минь
Оруулсан admin on 2011-02-10 12:57:16 (4698 уншсан)

Намрын нүүдлийн мөрийг хучиж хаврын яргуй цэнхэртдэг
Нарны гэгээн илчийг дагаж шөнийн саран гэрэлтдэг
Өвлийн цасны өнгөөр зуны цэцэг дэлбээлдэг
Өндөр уулын моддыг дуурайж харгана бут ургадаг
Намрын шөнө цэцгэндээ нулимстай хонодог уяхан юм аа эх орон минь
Найрын дугараа нар зөв эргэж эхэлдэг уянгатай юм аа эх орон минь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/9 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа.МЗЭ : Газрын цэцэг тэнгэрийн шувуу
Оруулсан admin on 2011-02-10 12:56:28 (2531 уншсан)

Нугын цэцэгсэнд дурлахдаа
Нуурандаа дуулж зусдаг шувууд
Олон олон намрыг авч явсан шигээ
Омголон охидын болзоонд нялхарах
Орчлонгийн сайхан хаврыг зууж ирдэг ээ...

Гоёмсог охидод цэнгэлийн дуу өргөхдөө
Гол мөрнөө шөнөжин дуулж хонодог шувууд
Жил жилийн намрыг авч явсан шигээ
Жирмийн сүлжээ шиг хавруудыг
Жигүүрээрээ даллаж ирдэг ээ...
Цэцэг шувуухай хоёрт
Цээжний цаанах омогшлоо асгадаг
Би газрын цэцэг тэнгэрийн шувуу...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хайрын өдөрт зориулав
Оруулсан admin on 2011-02-07 11:29:24 (2200 уншсан)

Дурлалын өдрийн шивнээ
Тэнгэрийн одод газарт буусан шиг
Танхил залуус хаврын яргуй шиг өнгөлөг
Сэтгэл гүнж дурлалын наранд бүжиж
Сэмээрхэн өндийх цэцэгс цомирлогоо дэлгэнэ
Янагийн харц,ялдам инээмсэглэлт минь
Яруу найргийн сартай бүжиглэ ээ...
Гоёхон даашинзны хормой дэрвүүлэх
Гоо охид хунгийн зүстэй
Сар атаархалтал эрхлэх хосуудын шивнээг
Салхи магтаж оддод шигтгэнэ
Янагийн харц,ялдам инээмсэглэлт минь
Яруу найргийн сартай бүжиглэ ээ...
Турьхан охидын хөөрхөн гаранд
Сарнай цэцгүүд инээд алдаж мэлмэрнэ
Туулын урсгал шиг намуухан аашинд
Сайхан залуус сэтгэлээ гээж бүжнэ
Янагийн харц ,ялдам инээмсэглэлт минь
Яруу найргийн сартай бүжиглэ ээ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/3 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Одоо л би…
Оруулсан admin on 2011-02-01 13:13:42 (2269 уншсан)

Орчлонгоос хэзээ буцах нь хамаагүй ээ
Одоо л би зүрхэндээ галтай амьдарья
Саран дээр шүлгийн хундага сөгнөхдөө
Санаандаа хүслийн тарни шивнэе
Зүрхэндээ хайрын дарс хундаглаж хоноод
Зүүнээс ургах нартай хамт мандая…

Орчлонгоос хэзээ буцах нь хамаагүй ээ
Одоо л би зүрхэндээ галтай амьдарья
Оддын зүүдтэй цэцгийн үнэрт согтохдоо
Оргилсон хүслийн олмыг чангалж босьё
Баларч бүдгэрсэн жим дээр цэцэг ургах үүрээр
Баруунаа шингэх сартай гунигаа хол үдье
Одоо л би…



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 38/8 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Ногоорсон уудам талын
Оруулсан admin on 2011-02-01 13:12:47 (2276 уншсан)

Ногоорсон уудам талын
Норсон цэцэгсийн дэлбээ
Хайраан өгч үнсүүлсэн
Халуухан уруулын минь өнгөтэй
Жалга хөвөөлөн ургасан
Жамьянмядагийн дэлбээ
Болзоонд уригдахдаа өмссөн
Богинохон даашинзны минь өнгөтэй

******************************
Хөлчүү мөнгөн цэцэгс
хөлийн доор гэрэлтэхүй
Хөмсгөн сарны гэрэлд
хөөрхөн дүрсээ зурна
Хөөрхий муу багш минь
саран дээр үзгээ унагаж
Хөзрийн зургаа шиг
мичид шүлгэнд норно
Тэнд ... чиний тухай дуу уянгалахгүй
Тэсгэл алдсан
хайрын санот эгшиглэхгүй...тэнд


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Дагмидмаа : Нэг л мэдэхэд чи надад дасчихсан
Оруулсан admin on 2011-02-01 13:11:44 (2073 уншсан)

Яруу найрагч Дагмидмаа

Нэг л мэдэхэд чи надад дасчихсан
Нэл сэтгэл чинь дурлалын өнгөтэй болчихсон
Чихээрээ сонссон хайрын үгэнд илбэдүүлж
Чиний дэлгэсэн алчуур дээр би суучихсан

Аавд чинь би дурласаан
Алаг нүдний минь буруу биш
Андуу эндүү хорвоогийн
Айдас түгшүүр бүүр ч биш
Гэрэлд сүүдэр байдгийг мэдээгүй
Гэнэн хөөрхөн амьтан хүү минь
Итгэл гэрэлтсэн харцаараа
Ижийдээн аавыгаа дагуулаад оч
Цэвэр ариухан гараараа
Цэнгэл баяраан хөтлөөд харь...

Хөвсгөл далай минь ээ чи миний хүслийг сонсооч
Хөвхрөн эргэх давалгаа бүрт чинь гурвантаа шивнэе
Жигүүртэн олон шувуудад үгийг минь хэлээч
Жирийн л нэг сайхан амьдарья...
Далийн цэцэг минь ээ чи миний хүслийг сонсооч
Дагшин үнэр ариухан бүхэнд чинь хэдэнтээ анхилья
Эрхэмсэг тансаг эрвээхэйндээ хэлээд өгөөч
Энгийн л нэг сайхан амьдарья...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Өгүүллэг: Ч.Дагмидмаа : Хуурын дуу ... үргэлжлэл
Оруулсан admin on 2011-02-01 13:01:39 (2788 уншсан)

Нэг удаа Амар
Тамираа чи намайг дагаад манайд очиж амар зун ч сайхан даа зун айлсдаг хоёр гурван айл бий бараг ах дүү шиг дотноссон хүмүүс өвөл хаваржингаа бие биенээ үгүйлнэ гэв
Найзынхаа энэ саналыг хүлээж авсанаар хөдөө ирээд байгаа нь минь энэ…өчигдөр замын фургонд дайгдан нэлээн хэд цаг явж ирсэн ч ядраагүй үнэхээр гоё байлаа гадаад оронд явахаа л ярьдаг байсан болохоос биш хөдөө явах тухай ярьдаггүй аав ээждээ очиж ярих сонинтой боллоо .
Алсын нөмгөн уулсад борооны будан өнжөөд амгалан бүрэг өдрийн ааш нь яасан зөөлхөн юм бэ... амгайгаа хэмлэн үүрэглэх уяаны морьдын зүс борооны усанд нороод адилхаан харагдаад байх
Цэгээн чулууг чинь хөдөлгөж салхи сэрчигнүүлмээргүй цэцгийн чинь толгойг тасдаж эрвээхэй гомдоомооргүй цэнгэг усанд чинь сэлж булингар үүсгэмээргүй цээлэнд чинь чулуу шидэж загас үргэмээргүй үнэхээр байгаль эхийн ариун сүм юмаа...магтаж хэлэхэд үг багадмаар


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Дагмидмаа Ч )


Дагмидмаа 	Ч	 Өгүүллэг: Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Оруулсан admin on 2011-02-01 12:59:07 (2757 уншсан)

Хөхөөний дуу ямар тод цээлхэн сонсогддог юм бэ…
Амраа чамайг би одоо л ойлгож эхэллээ ийм яруухан хөхөөн дуу сонсож ингэж алсын барааг ажиж өссөн хүн үнэхээр ухаантай болдог юм байна даа …
Тамирын яриаг таатай нь аргагүй чагнаж суусан тэрээр яагаад ч юм бэ нутаг ус эх орноороо бахархах сэтгэл огшоод ирлээ.
Амар Тамир хоёр аймгийн нэгэн сургуульд хамт сурдаг өнгөрсөн намар дуугүй бор хөвгүүн ангид шилжиж ирэхэд тэдний ангийнхан нэлээд таагүй хүлээж авсныг одоо бодохоор ичих шиг болно аймгийн төвийн сургууль болохоор нэлээд бэл бэнчинтэй айлын хүүхдүүд сурдаг ангийнхан.. юу вэ яахаараа заавал энэ нэг навсайсан юмыг манай ангид оруулдаг байнаа гэж ширэв татах охид олоон


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хайрын шүлгүүд
Оруулсан admin on 2011-02-01 12:53:10 (2340 уншсан)

Бүсгүй хүний уруулын өнгөтэй цэцэгс
сарны туяагаар дэлбээлж
Бүдэг шөнийн дэлхийд нам тайван ертөнц ноёлно
Бүүр алсад нэгэн эр исгэрэх нь
хүлгийн төвөргөөнтэй хослоно
Бүтэн сэтгэлээн сэмэлж бүсгүй хүн
санаа алдах нь сонсогдоно
Тэр нэгэн зуны болзоог дурсажээ суухад
Тийм нэг их сайхан аялгуу ахиж эгшиглэхгүй
Тэр хэдхээн төгөл модны дэргэд чамайг хүлээж
Тэнгэрийн оддыг гараараа нь таллаж тоолохгүй
Дутуу тэрлэсэн шүлгэндээ хайр хоргоож
Дүүрэн явсан насаа би гээсэн газраа очмоор
Үгүйлээд мартаж чадахгүй тийм яруухан хайрын өнгийг
Үе үехэн болздог тэр дэнжийнхээ цэцэгнээс олмоор...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/7 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хонгор минь би чиний холын чинь хүсэл больё
Оруулсан admin on 2011-01-27 16:44:38 (2693 уншсан)

Хонгор минь би чиний холын чинь хүсэл больё
Хонгор минь би чиний холын чинь хүсэл больё
Намартаа хагдарах цэцэгсний хавар ургах тайвширал нь
Намба гээсэн тунирхлын өнгө тээсэн учрал нь
Насанд ганцхан амьдралын үзүүр нь үл үзэгдэх хүсэл нь
Нар жаргасан дэлхийд сар мандаах шүлэг нь
Хонгор минь би чиний холын чинь хүсэл больё


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 76/16 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Ерөөл магтаал: Дагмидмаа : Цагаан сарын мэндийн үг
Оруулсан admin on 2011-01-27 16:42:18 (2931 уншсан)

Дэлхийд хосгүй хуураан хөглөөд
Дээлээ өмсөөд дээшээ суу
Шинийн нэгний өглөөний
Шинэ сайхан мэндийг айлтгая аа
Алтан нарны тунгалаг туяа
Аягатай цай дүүрэн хөвсөн
Азтай жилийн анхны мэндийг
Амны ерөөл ашдын билгээр мэдье
Тохойг тань түшин хүндэлье
Дээшээ суу
Тоонот гэрийнхээ хойморт налайж
Амгалан морил


( Сэтгэгдэл [] | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа
Оруулсан admin on 2011-01-18 22:03:59 (2336 уншсан)

Хамгийн сүүлд өнчин тогоруу ниснэ лээ чиний л зүгт
Хайртай гэх шиг ганцхан удаа л дуугарлаа
Чиний минь гэгээн сэтгэл
Чимээгүй ертөнцийг аргаддаг юм шиг байна аа
Бүрхэг шөнийн тэнгэр үүлээн тайчихдаа
Бүрэнхий оройхон нөмөрсөн чиний зүгт гэгээ татсан
Хурмастын хувилгаан хүртэл чамтай минь
Хувь тавилангаар ойрхон байдаг юм шиг байнаа
Гол мөрөн цөнгөөн түрэхдээ
Голдирол нь чиний л зүгт урсана лээ
Лусын хөвгүүн чамтай минь
Лугших зүрх нь нэг юм шиг байна аа...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 68/14 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шүлэг
Оруулсан admin on 2011-01-14 17:34:11 (2566 уншсан)


Амрагийн сайхан хоёрын ам зөрөхийг нь сонсчихоод
Алдрай бяцхан хүүгийн хөсөж уйлахыг нь мэдчихээд
Яруу найраг бид хоёр яалт ч үгүй эцэг охин юм
Ядсан зүдсэн тэднийг яруусгахгүй бол болохгүй нь

Өндгөө хиртээсэн болжмор өндөр дуугаар жиргэхлээр
Өнчин хөх тогоруу өд сөдөө зулгаахлаар
Дуу шүлэг бид хоёр ээж хүү хоёр юм
Дуулим энэ орчлонг уяраахгүй бол болохгүй нь
Ч.Дагий



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Өгүүллэг: Ч.Дагмидмаа : Ягаан цүнхтэй бүсгүй
Оруулсан admin on 2011-01-14 17:08:29 (5616 уншсан)

Хүрэл-эрдэнэ яагаад ч юм сэтгэл санаа амгалан нэг их сайн үйлс бүтээсэн хүн адил ажилдаа явлаа.
Өглөө харсан тэр ягаан цүнх....
Сар гаруйн өмнө машины зогсоолд машинтайгаа зогсоод сууж явсан хүнээ хүлээж хийх зүйлээ олж ядан байтал замын голын цэцэрлэгийн засмал замаар нэгэн бүсгүй бодлогширонгуй алхаж явахыг...хараад л баймаар түүнийг хаа нэгтээ харсан ч юм шиг урьд өмнө танил байсан ч бил үү зөөлөн зөөлөн алхалсаар холдлоо.

Маргааш өглөө нь яагаад ч юм тэр машины зогсоол дээр очмоор санагдаад өөрийн мэдэлгүй л очиж зогссон байлаа удалгүй өнөөх эмэгтэй нөгөө л замаар алхаж бас л бодолд дарагдсан хэвээр...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 384/77 | Дагмидмаа Ч )


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : 4-н мөрт шүлгийн цомирлогоос
Оруулсан admin on 2011-01-14 17:04:06 (8811 уншсан)


Хажууд хүүгийн минь нойрсох чимээ
Гэгээ татах ...
Аавыг нь хүлээсэн сэтгэл
Гэгэлзэн суух ...

*             *             *            

хайраар минь чи амьдрал зур
хамгийн гоё өнгийг нь ол
дурлалаар минь чи дуу зохио
дуулим хорвоо уярч баясаг
*             *             *            
Урины тэнгэр үүлэн тэрлэгээ тайчиж
Уулс хааны дүрээр ханхайж салхи намсахад
Бүсгүй хүний гэзэг нуруугаа даган задгайрах шг
Бүүвэйн аясаар бороо шивэрч эхлэв


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 276/56 | Дагмидмаа Ч )


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Өөрийнхөө харцнаас
Оруулсан admin on 2011-01-14 17:00:44 (1915 уншсан)

Хаврын анхны яргуйтай
Хайр тэвэрч ирсэн
Зун нэхсэн шувуудтай
Зүрх хээлж буусан
Зүгээр л би чамайг насаа дуустал хайрлая
Зөв буруу харцнаас зүүдэн дундаа нууя
Хаврын эхний бороотой
Дурсамж хэлхэе
Хамгийн анхны болзоотой
Дурлал тэвэрье
Зүгээр л би чамайг насаа дуустал хайрлая
Зөв буруу харцнаас зүүдэн дундаа нууя
Өөрийнхөө харцнаас ч өөрөө нууя



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хайрын шүлгүүд
Оруулсан admin on 2011-01-14 16:51:35 (2030 уншсан)

Ч.Дагмидмаа : Хайрын шүлгүүд

Залуу нас
Чамд дурлачихаад
Голын урсгалаас хайрын аялгуу ноотлох гэж
Газрын цэцэгнээс хайрын өнгө олох гэж
Шөнийн тэнгэрээс хайрын од тоолох гэж
Шүлгийн мөрнөөс хайрын найраг түүх гэж
Гэгэлзэж явсан залуу нас...
Чамд дурлачихаад
Сарны гэгээнд хайрын шүлэг бичих гэж
Салхины шившээнд хайрын үлгэр сонсох гэж
Солонгын гэгээнд хайр үнэнийг гэрчлэх гэж
Сувд номинтой хайрын эрдэнийг зүйрлэх гэж
Гайхуулж явсан залуу нас...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 12/3 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Бурханы хишиг
Оруулсан admin on 2011-01-14 16:49:50 (2036 уншсан)


Ярих нь хүртэл ялдамхан охинд минь
Янжинлхам бурхан эгшгээ хайрласан юм шүү дээ
шүтэж яваарай
Царай зүс энхрий охинд минь
Цагаан дарь эх дүрээ хайрласан юм шүү дээ
шүтэж яваарай
Намуун дөлгөөн уяхан охинд минь
Ногоон дарь эх намбаа хайрласан юм шүү дээ
шүтэж яваарай
Жаргал хайрласан хөөрхөн охинд минь
Жанрайсаг бурхан мутраа хайрласан юм шүү дээ
шүтэж яваарай
Байгалийн цэцэгний үнэртэй охинд минь
Баяннамсрай бурхан буянаа хайрласан юм шүү дээ
шүтэж яваарай
2010.01.10



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 25/5 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа
Оруулсан admin on 2011-01-14 16:42:30 (2198 уншсан)

Яргуйнаас ялгамгүй гоёхон
Яасан хөөрхөн охид вэ
Хаврын тэнгэрийн шувууд
Хараад өнгөрөхдөө атаархаа даа
Хээрийн цэцэгнээс ялгамгүй
Хээнцэр ганган охид
Хархан сайхан нүднийх нь
Харцнаас хайрыг уншмаар аа...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 142 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor058.jpg
Хэмжээс: 600x460 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3390


flo-016.JPG
Хэмжээс: 600x450 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2260

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-176.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2681


Агуулга
Ням, 2011.09.04
· Ч.Дагмидмаа .Үүлэн дээр суугаад би шүлэгч болно
Пүрэв, 2011.09.01
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 3
Лхагва, 2011.08.31
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 2
· Ч.Дагмидмаа : Хөхөмдөг саран
Ням, 2011.08.07
· Ч.Дагмидмаа : Далайн хөвөө сарны дэргэд ...
Баасан, 2011.08.05
· Ч.Дагмидмаа : Дурлал
· Ч.Дагмидмаа : 4 мөрт шүлгүүдээс
· Ч.Дагмидмаа : Холбоо нуур
Даваа, 2011.06.13
· Ч.Дагмидмаа : Тэнгэрт ойрхон нутаг
Лхагва, 2011.06.08
· Ч.Дагмидмаа.Дархадын цэнхэр хотгор
Пүрэв, 2011.06.02
· Ч.Дагмидмаа : Би чамайг дэндүү их санаж байна.
· Ч.Дагмидмаа : Хайр байсан
Лхагва, 2011.05.25
· Ч.Дагмидмаа : Өөрийн бичээс
Мягмар, 2011.05.24
· Ч.Дагмидмаа : Шүлгүүд
· Ч.Дагмидмаа : Тэнгэрийн аав
· Ч.Дагмидмаа : Би .......
· Ч.Дагмидмаа : Дэлхий
· Ч.Дагмидмаа : Тийм гэгээхэн
Баасан, 2011.05.20
· Ч.Дагмидмаа : Аавдаа бичсэн шүлгүүд
Мягмар, 2011.05.17
· Ч.Дагмидмаа : Аавыг минь орлосон Эх орон
· Ч.Дагмидмаа : Монгол наадам
Даваа, 2011.05.16
· Ч.Дагмидмаа : Далай ээжийн хавар
Пүрэв, 2011.03.31
· Ч.Дагмидмаа : Хааяа л нэг
· Ч.Дагмидмаа : Санаж хайрлах сэтгэл байна гэдэг ....
Даваа, 2011.03.28
· Ч.Дагмидмаа : Сайхан залуу чамд...
Даваа, 2011.03.21
· Ч.Дагмидмаа : Энэ Миний Монгол оо
Лхагва, 2011.03.09
· Ч.Дагмидмаа : Дурлаж ханахгүй ээ амраг минь
· Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Даваа, 2011.02.28
· Ч.Дагмидмаа : Дөрвөн улирал тусгаар тогтнол
Бямба, 2011.02.19
· Ч.Дагмидмаа : Миний бор охин
Пүрэв, 2011.02.17
· Ч.Дагмидмаа : Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж ...
· Ч.Дагмидмаа : Өөр тийш явахыг хүссэнгүй
Мягмар, 2011.02.15
· Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Даваа, 2011.02.14
· Ч.Дагмидмаа : Шүлэг
· Ч.Дагмидмаа : Сарны халуун шүлгийн номоос
· Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 4
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 3
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 2
Баасан, 2011.02.11
· Ч.Дагмидмаа : Ээждээ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn