Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ч Дагмидмаа


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа .Үүлэн дээр суугаад би шүлэгч болно
Оруулсан admin on 2011-09-04 19:24:55 (2270 уншсан)

Үүлэн дээр суугаад шүлэгч болно би...
Газрын гунигийг шувууд түүж ирээд
Үүлэн дээр цэцгийн шүүдэр хатаагаад явахад би шүлэгч болно
Галав эртний үлгэрийг уулсын оргил нууж суухад
Үүлсийг хөтөлж галигах салхитай хууч хөөрөөд би шүлэгч болно
Тэнгэрийн хөвгүүд голын долгионоо хөөцөлдөн тоглоод
Үүлний чөлөөнд од болоод нойрмог суухад би шүлэгч болно
Далан худалч тэмээний эврийг шагшаад хүсэлдээ дарагдаж унтахад
Дэргэд очоод үргэсэн сарны зүүдийг үзээд би шүлэгч болно
Үүлэн дээр суугаад би шүлэгч болно оо...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 3
Оруулсан admin on 2011-09-01 20:36:36 (2124 уншсан)

Зэрэглээний зоон дээгүүр салхи явгална
Өдөр...
Зэгзгэр бор уулс оддын шуугилдахыг сонсоно
Шөнө...
Тал хаврын хамаг цэнгэлийг дарж хэвтэнэ
Намар...
Тэнгэрийн хөвгүүд лусыг сэрээхээр ангирыг зэллэнэ
Хавар...
Тээр тэнд би ...ертөнцийн сайхан эрчүүдтэй хайрын оньсого таалцана
Хорин нас...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс
Оруулсан admin on 2011-08-31 03:05:08 (2095 уншсан)

Бүсгүй хүний гуниг цэцгийн нүдээр мэлмэрэхэд
Бүтэн тэргэл саран туулайгаа тэвэрч барааддагийг
Бүүр холын одод хүртэл энгэрээ задгайлан дөхөж
Бүүвэйн цагаан аялгуунд тэнгэрээ нөмөрч бүжиглэдгийг
Нар өнжөөд харьсан Далайн хөвөөнд
Найрагч нөхдийнхөө сэтгэлийн жигүүрт өлгөөтэй байсныг үзэв би
Шүлгийн өдийг зүг бүрээс салхи хөлөөн эцтэл цуглуулсныг
Сүнс нь хүртэл аялгуу чирэн давхидаг найрагчийн харцнаас уншив би

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 2
Оруулсан admin on 2011-08-31 03:04:03 (2096 уншсан)

Сар нар огторгуйг хувааж маргалдах
Хайр гуниг бие биенээ хөөцөлдөх
Нуур тэнгэр өнгөөн булаалдах
Нутгийн өдөр шөнүүд ямар аялгуутайхан юм бэ...
Чимэгтэйхэн үгс чинь сэтгэлээс зүүлттэй үлдэж
Чиний тухай бодол энгэр түшин хурхирч
Чилсэн өвсний оромоор согоо тугалаа дагуулж
Чийгтэй хөх цэцэгс миний зүрхээр шархирсан
Тэр л нуурын хөвөөнөө гунигаа үлдээж ирчихээд
Тэнгэрийн доор би жаргалын шувуухайг жиргүүлэв
2011.08.30 Улаанбаатар


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хөхөмдөг саран
Оруулсан admin on 2011-08-31 03:03:39 (2021 уншсан)

Хүзүүндээ туулай зүүж хөөрсөн
Хөхөмдөг гэгээт саран чи миний сэтгэл хүүтэй сүй тавьсан уу...
Чилсэн хөхөө амирлуулж хүүгээ хөхүүлж суухдаа ч
Чиний тухай шүлгийг нарны жим дагуулан гүйлгэж унших юм
Чимээгүй үдшээр амрагаа хүлээхийн зовлонд гансарахад
Чи миний дэргэд шүлгээр бугуйвч хэлхээд ойрхон байх юм
Хүзүүндээ туулай зүүж хөөрсөн
Хөхөмдөг гэгээт саран чи миний сэтгэл хүүтэй сүй тавьсан уу...
Бор толгодын дундуур би бодлоо гүйлгэж гуниг цуглуул гэлээ
Босоо цагаан сарны туяаг борвиор нь хөтөлсөөр ирлээ
Үхтэлээ ганцаардая гэж өөрөө өөртөө хэлж үзлээ
Үзэг гарт минь сар хошуугаа нийлүүлчихээд авахгүй
Би сарны л тухай шүлэг бичлээ
Хүзүүндээ туулай зүүж хөөрсөн
Хөхөмдөг гэгээт саран чи миний сэтгэл хүүтэй сүй тавьсан уу...
Насандаа гүйцэгдэж өтлөх нь гэж намайг өндийтөл
Наадах чинь худлаа гэж сарыг хашгирахад би итгэж болзоонд явлаа
Намрын салхиар хавартаа хэл залгуулах ертөнцийн араншин
Намуун зул цэцгийн үнэр сартайд түгдэг болохоор л би амьд яваа юм
Хүзүүндээ туулай зүүж хөөрсөн
Хөхөмдөг гэгээт саран чи миний сэтгэл хүүтэй сүй тавьсан уу...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Далайн хөвөө сарны дэргэд ...
Оруулсан admin on 2011-08-07 22:32:54 (2019 уншсан)

Далайн хөвөө сарны дэргэд
Сарны дэргэд суугаад шүлэг бичихэд
Сайхан хүсэл дурлал ирэх шиг асна
Үзэгнийхээ үзүүрээс сарны гэгээ амталж
Үдшийн жавар тэнгэрийн эгшгэнд бүлээснэ
Үй түмэн одод хэрэгт дурлаж
Үрлэн хээгээр намайг тойроглон баясна
Өвлийн далай нам гүмхэн цэлийж
Өвөр дээр нь суугаа сар бид хоёрыг үл анзаарна


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Дурлал
Оруулсан admin on 2011-08-05 23:39:50 (2066 уншсан)

Дуу шиг хайр
Дуу шиг хайр минь би чамдаа
Бадаг бадаг шүлгээр
Дурлалын бугуйвч хэлхэж өгсөн
Чиний минийх...
Аялгуу шиг хайр минь би чамдаа
Яруу үгс янаг сэтгэлээр
Амьдрал бөгж урлаж зүүсэн
Би чинийх...
Бүжиг шиг хайр минь би чамдаа
Бүжин сарны зүүд хиртээлгүй ариун явсан
Амьдрал биднийх...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : 4 мөрт шүлгүүдээс
Оруулсан admin on 2011-08-05 23:32:50 (2782 уншсан)

Бусдаас харамлахдаа чи намайг
Бурхан галбиртай гэж магтана
Харин би тэр сайхан үгсийг
Хааяахан өөр нэгнээс сонсохыг хүснэ
**********************
Шувууд буцсан үдэш од цөөхөөн түгсэн
Тэнгэртэй хамт сөхөөд буцчихсан бололтой
Шинэхэн танил амрагтайгаа сэтгэл дутуухан байсан
Хайрын минь тэн хагасыг чи хурайлаад холдсон бололтой
****************************
Морин дээр поп дуулж аялж явбал
Монгол газрын тарвага ичээд
Нүхнээсээ цухайхаа байчихна
*****************************


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Холбоо нуур
Оруулсан admin on 2011-08-05 23:32:33 (2130 уншсан)

Молцог борхон толгод зэрэглээн дундаа өнгийж
Зуны өдрийн тэнгэр цэцгийн нүдээр талимаарна
Холбоо цэнхэр нуур үүлсийг уулстай нь давалгаалж
Зуун жилийн хаврыг зунтай нийлүүлж хөгжимдөнө
Дурлаж хэлэлцсэн үгсээр минь шувууд шөнөжин дуулдаг
Дутуу үлдээсэн сэтгэлээр минь найрын тов үргэлжилдэг
Миний эхлүүлсэн хайраар бусдын зүрхийг хөглөж
Мэндийн зөрөөтэй амраг минь хүнийх болохыг мэдэрдэг ээ...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Тэнгэрт ойрхон нутаг
Оруулсан admin on 2011-06-13 11:24:52 (2187 уншсан)

Тэнгэрт ойрхон нутаг...
Тэнгэрт ойрхон нутаг минь
Тийм л саруулхан харагддаг аа
Үүлний үзүүрээс тунарсан зэрэглээ
Үелзэн урсах нь гол мөрөн болдог
Үүрийн гялаан тэнгэрт зүүгдэх нь
Үнэгтэй зүүдний минь манан байдаг
Үрчлээ суусан хөх талын
Үймж шуугисан цэцэгсний өнгө
Хурмастын хормой шууж өгссөн
Хувилгаан оддын үрэл байдаг
Тэнгэрт ойрхон нутаг минь
Тийм гэгээхэн ертөнц болдог оо...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 75/15 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа.Дархадын цэнхэр хотгор
Оруулсан admin on 2011-06-08 17:45:42 (2656 уншсан)

Сарны цагаан өлмийг салхи аргадаж хоноглоход
Саагүй бор үүлсийг тэнгэр ачиж нойрсдог
Саваагүй шаргал одод инээд алдан жирвэлзэхэд
Сархадын сөн шиг нуурууд тэнгэр тэвэрч долгилдог
Дархадын цэнхэр хотгор энгэрээ задгайлж хонодог 
Тэнгэрийн тасархай газрын нууранд шувууд чуулахад
Тэрлэгний бүс шиг гол горхиуд огторгуйн хаяаг чиглэж оддог
Лусын хөвгүүд тэлмэн жороо морьдтойгоо хатирч
Лууны бүжиг бүжих шиг усны долгио сонсогддог
Дархадын цэнхэр хотгорт тэнгэр ойрхон харагддаг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 70/14 | Дагмидмаа Ч )


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Би чамайг дэндүү их санаж байна.
Оруулсан admin on 2011-06-02 12:46:56 (2704 уншсан)

Яв ягаахан зангиатай байсныг чинь
Ялдамхан инээд алдан намайг эрхлүүлэх
Яг зангианы өнгө хүлээлт байсныг
Явдал алхаа танин өөдөөс тосож ирсэнийг
Би чамайг дэндүү их санаж байна

Цэв цэнхэрхэн цамц чинь зүрхэн хээ тунаж
Цэл залуухан насаа миний л хайраар гоёсныг
Уруулын минь үнсэлтээр дурлалд намба алдахыг чинь
Уяхан бүр уяхан байсныг чинь
Би чамайгаа дэндүү их санаж байна

Итгэх чинь тэр чигээрээ ирээдүй
Инээмсэглэл чинь тэр янзаараа хайр
Ирмэх чинь дурлалд согтом халамцуу
Ингэхэд би юу хийж байгаагаа мартсан байсан
Энэ чинь л хайр юм биш үү...
2011.05.27   Н.С-дээ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хайр байсан
Оруулсан admin on 2011-06-02 11:16:06 (2465 уншсан)

Яв ягаахан зангиатай байсныг чинь
Ялдамхан инээд алдан намайг эрхлүүлэх
Яг зангианы өнгө хүлээлт байсныг
Явдал алхаа танин өөдөөс тосож ирсэнийг
Би чамайг дэндүү их санаж байна

Цэв цэнхэрхэн цамц чинь зүрхэн хээ тунаж
Цэл залуухан насаа миний л хайраар гоёсныг
Уруулын минь үнсэлтээр дурлалд намба алдахыг чинь
Уяхан бүр уяхан байсныг чинь
Би чамайгаа дэндүү их санаж байна

Итгэх чинь тэр чигээрээ ирээдүй
Инээмсэглэл чинь тэр янзаараа хайр
Ирмэх чинь дурлалд согтом халамцуу
Ингэхэд би юу хийж байгаагаа мартсан байсан
Энэ чинь л хайр байсан юм биш үү...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 50/10 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Өөрийн бичээс
Оруулсан admin on 2011-05-25 16:01:28 (2391 уншсан)

Өөрийн бичээс
Талын нууранд тэнгэр хонодгийг
Танхил цэцэгсний мэлмийнд нээвэл
Оддыг арчин хөвж сарыг тэмүүлэх
Шувуудын хүсэл бурхных юм билээ.
Огторгуй нуурын гэрэлтэй байдгийг
Онгон дэлхийн зүрхэн чигээр шагайвал
Уул талын хөх завилгаа
Тэнгэрийн тасархай нуур юм билээ
Хөвсгөл далай сэрүүн мэлмэрэх хавраар
Хөл нүцгэн шувууд бурхны мэндийг хүргэхдээ
Хүн ургамлын үндсэнд хайраар өлгийдөж үлдээгээд
Хэзээ ирж авахыгаа хэлэхээ мартсан юм билээ...намайг....



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 55/11 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шүлгүүд
Оруулсан admin on 2011-05-24 13:38:56 (2414 уншсан)

Хүсэл дундаас өөрийгөө олох нь
Хүний нутагт төөрөхөөс хэцүү...
Амьдралыг там гэвэл
Амьд явахад арай дөхөм...

Надаас өрсөж чи төрсөн байдаг
Нарны өмнө үүр гийсэн байдаг
Сарнаас түрүүн од түгсэн байдаг
Сайхан хүсэл ард үлдсэн байдаг
Хавар гэгэлзэж намар гуниглах
Тэр хүн...
Халуун зунаар цас зүүдлэх
Тэр амьдрал....


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/9 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Тэнгэрийн аав
Оруулсан admin on 2011-05-24 13:33:10 (2520 уншсан)

Аавынхаа байгаа тэр л зүгийн тэнгэрт нэг очьё
Агар зандан модоор замаа засьё
Амар амгалангийн сараар дэнлүү барьж
Алаг цэцгийг зулж өлмийг тань зөөллөе
Ааваа би таны байгаа тэр л зүгт ганцхан л удаа очьё
Амар мэндийг тань асууя
Аяга цайг тань дөхүүлье
Ачийг тань санаж зул өргөе
Аавынхаа байгаа тэр л зүгийн тэнгэрт нэг очьё
Ууж байсан цайны тань аяга
Уураан барж дүнхийж
Урд зүгийн тэнгэрт үүл тунарч
Үнэндээ сайхан зун болохгүй нь ээ
Аавынхаа байгаа тэр л зүгийн тэнгэр нэг очьё...
Цэцэг зулж зун боллоо
Таны сэтгэл биш юм аа
Цэнгийн шувууд дуулж буцлаа
Таны дуулдаг дуу биш юм аа
Аавынхаа байгаа тэр л зүгийн тэнгэрт нэг очьё...
Сэтгэлийг нөхдөг хүсэл гэж байдаггүй юм байна
Сэрүүн зүүдэлдэг ертөнц өөрөө хоосон юм байна.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/7 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Би .......
Оруулсан admin on 2011-05-24 13:29:08 (2364 уншсан)


Одоор гоёсон тэнгэр нөмөрч
Би шөнө...
Онгодоор хээлсэн зүрхээ сонсож
Би үдэш...
Бусдын нутаг галын дэргэд
Би бүсгүй...
Бурхны мэлмий гэгээн цаг дор
Би ээж...
Сүүндээ энгэр жиндээх
Би үүр...
Сүүлтэй цолмонгоор өрхөө татуулах
Би гэргий...
Би ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Дэлхий
Оруулсан admin on 2011-05-24 13:28:24 (2245 уншсан)

Дэлхий ....
Намрын цасны өнгөөр хаврын яргуй нээгдэхэд
Нярайлсан эх лугаа амаржих нь тэнгэрийн хааны зарлиг
Зуны нуурын толионд өвлийн гэгээтэй хун шувууд
Уулсын зураг үнэрлэн хөвж явах нь хангайн аялгуу
Сэтгэлээр минь дүүрэн чиний хэлбэртэй цэцэг ургаж
Сэрүүн зүүдлэх ертөнц миний залуу нас
Биеийг минь хувааж хурмастын эрхэс газарт буух
Бэл бэлээ дагасан амьдрал бүүвэй ууссан дэлхий...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Тийм гэгээхэн
Оруулсан admin on 2011-05-24 13:27:29 (2319 уншсан)

Нарс модны самар үрээ нууж бөхийх
Намрын тэргэл үдэш хунгийн дүрээр бөмбийх
Сарны долоон гүнж хурмаст зөв эргэж
Сүү дэлгэсэн эмгэд бурханчлан залбирах
Тийм гэгээхэн хорвоо Дорнын тэнгэрт л байдаг
Аргалын утаа намсаж гэрийн хоймор уужрах
Алтан цөгцтэй зул диваажингийн үүд гэрэлтүүлэх
Налайтал хэвтсэн сүрэг нь буяны тарни хивэх
Намайг зүг алсарч од нөмөрч унтах
Тийм намуухан орой Монголын талд л байдаг
Нүнжиг буяны нь үлдээж нүглээс үрээ харамлах
Нүцгэн бурханд буруу энгэртэй дээл өмсгөх
Нүдий нь гэрэлтэй байлгаж зүсий нь халтар өсгөх
Нүүдлийн цэнхэр замаар дэлхийн талыг элээх
Тийм сайхан ёс Монгол айлд л байдаг

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Аавдаа бичсэн шүлгүүд
Оруулсан admin on 2011-05-20 15:58:39 (4404 уншсан)

Нарны туяанаас дааганы тоос үнэртэхэд
Навчны судлаар оддын өнгө тодорно
Надад хэлж амжаагүй чиний үгнээс
Чамайг олж үзэхэд амархан санагдана
Адууны тоос үнэртээ л
Аав минь ирж яваа болов уу
Анир гүмхэн хөдөө тал
Аавын минь алжаалыг нуугаа болов уу
Эзнээ хүлээсэн хөөрөг
Бурхны дэргэд сондгойдуу
Эцгийн гэрийн хоймор
Буян хөглөрөөд л эзгүйдүү...


Охины чинь энгэрийн бичлэг
Хайраар хучсан зүрхтэй
Хамгийн сайхан миний аав
Дутуу бүхнээ гүйцээхээр
Дуулж яваад ирсэнгүй дээ...
Сүү тэвэрч унтлаа гээд
Сэрүүн зүүдэлж хууртаа юу
Сэтгэл дотроо нар өвөртөлж
Сэмхээн гишгээд нисчихээ юү
Энгэрийнх нь товчийг бөхлөе гэж
Дүүлж яаж болохов дээ
Эцсийнх нь үгийг сонсоё гэж
Дураараа хэн хэлэхэв дээ....
Дээлийнхээ нударганд нуусан
Гунигийг нь яаж харахав дээ
Дээд зовхиноо гомдолгүй бурхан
Гуйлгүй аваад явчихлаа даа таныг минь...



Надтай хамт аавыг минь хүлээсэн сар
Нарнаас үлдсэн гэгээн өдрийн тоос
Сарыг дагаж намайг шоолсон одод
Сайн хүний гэрэлнээс ойсон үзүүр
Ааваас минь урьтаж зулайг үнэрлэсэн салхи
Аядуухан зуны цэцгийн дулаахан уруул
Чилийтэл хүлээсэн эрэлчин аавын охиныг
Чийгтэй өвсний нүдээр харсан инээмсэглэл


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 50/10 | Дагмидмаа Ч )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 143 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х. Ууганбаяр	80х100, зотон тос
Sound of silence
Хэмжээс: 600x761 272k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3303


art_03.jpg
Хэмжээс: 600x353 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3313


B3-010.JPG
Хэмжээс: 450x600 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4186


Агуулга
Ням, 2011.09.04
· Ч.Дагмидмаа .Үүлэн дээр суугаад би шүлэгч болно
Пүрэв, 2011.09.01
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 3
Лхагва, 2011.08.31
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 2
· Ч.Дагмидмаа : Хөхөмдөг саран
Ням, 2011.08.07
· Ч.Дагмидмаа : Далайн хөвөө сарны дэргэд ...
Баасан, 2011.08.05
· Ч.Дагмидмаа : Дурлал
· Ч.Дагмидмаа : 4 мөрт шүлгүүдээс
· Ч.Дагмидмаа : Холбоо нуур
Даваа, 2011.06.13
· Ч.Дагмидмаа : Тэнгэрт ойрхон нутаг
Лхагва, 2011.06.08
· Ч.Дагмидмаа.Дархадын цэнхэр хотгор
Пүрэв, 2011.06.02
· Ч.Дагмидмаа : Би чамайг дэндүү их санаж байна.
· Ч.Дагмидмаа : Хайр байсан
Лхагва, 2011.05.25
· Ч.Дагмидмаа : Өөрийн бичээс
Мягмар, 2011.05.24
· Ч.Дагмидмаа : Шүлгүүд
· Ч.Дагмидмаа : Тэнгэрийн аав
· Ч.Дагмидмаа : Би .......
· Ч.Дагмидмаа : Дэлхий
· Ч.Дагмидмаа : Тийм гэгээхэн
Баасан, 2011.05.20
· Ч.Дагмидмаа : Аавдаа бичсэн шүлгүүд
Мягмар, 2011.05.17
· Ч.Дагмидмаа : Аавыг минь орлосон Эх орон
· Ч.Дагмидмаа : Монгол наадам
Даваа, 2011.05.16
· Ч.Дагмидмаа : Далай ээжийн хавар
Пүрэв, 2011.03.31
· Ч.Дагмидмаа : Хааяа л нэг
· Ч.Дагмидмаа : Санаж хайрлах сэтгэл байна гэдэг ....
Даваа, 2011.03.28
· Ч.Дагмидмаа : Сайхан залуу чамд...
Даваа, 2011.03.21
· Ч.Дагмидмаа : Энэ Миний Монгол оо
Лхагва, 2011.03.09
· Ч.Дагмидмаа : Дурлаж ханахгүй ээ амраг минь
· Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Даваа, 2011.02.28
· Ч.Дагмидмаа : Дөрвөн улирал тусгаар тогтнол
Бямба, 2011.02.19
· Ч.Дагмидмаа : Миний бор охин
Пүрэв, 2011.02.17
· Ч.Дагмидмаа : Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж ...
· Ч.Дагмидмаа : Өөр тийш явахыг хүссэнгүй
Мягмар, 2011.02.15
· Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Даваа, 2011.02.14
· Ч.Дагмидмаа : Шүлэг
· Ч.Дагмидмаа : Сарны халуун шүлгийн номоос
· Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 4
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 3
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 2
Баасан, 2011.02.11
· Ч.Дагмидмаа : Ээждээ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn