Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Гармаа : Хүн чанарыг егүүтгэсэн нь
Оруулсан admin on 2009-03-22 01:03:35 (5431 уншсан)

Хүнчанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.
-Та яаж байнаа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов.
-Зүгээрээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт…
- За яахав…Гайгүй биз…
- Та хэнийд орох гэсэн юм бэ?
- Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм….
Ингэж хэлүүтээ Хүнчанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүнчанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив. Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ нялхаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Галсан : Охин
Оруулсан admin on 2009-03-13 08:12:47 (7207 уншсан)

Тэр охин өнөөх л, нөхдийн хувьд ойртохын, багш нарын хувьд өөлөхийн аргагүй цэмцгэр, чамбай байдлыг илтгэн сууна. Харц нь өмнөх самбараас үе үе ойн хажуугийн хэлхээтэй араг ясан дээр тусахдаа тэндээс нэгийг эрэх мэт цоргитол ширтэнэ. Ухаан бодол нь үнэхээр л үргэлжийн эрэлд, хорвоод өнгөрүүлсэн арван зургаан насныхаа хоног, цаг бүрийн хойноос нэхэн бэдэрнэм ажээ.
Хөгшин аав, ээжтэй байснаа там тум санаж байв.
Царай зүс нь санаанд бууж өгөхгүй мөртөл дуу нь харин чихэнд үлдчихсэн байдаг. Тэр нь гэхдээ ААВ НЬ гэдэг ганцхан үг байсан юм шиг. Даанч тэр аав гэгч ямар хүн байсныг ой ухаанаасаа эрээд эрээд олдоггүй. Харин аавын тухай бодох тусам бас л нэгэн дуу, нэгэн аялгуу чихэнд нь гэнэт хангинах шиг.
Ээжийн тухай мэдэх ч, бодох ч юм сэтгэлд нь байсангүй. Тэр нэг өдөр тэр нэг захидал ирээгүй бол тэр чигээрээ л байгаад байх, асрамжийн сургуулийн хүүхдийн жаргалтай биш ч, зовлонтой ч бас биш нэгэн хэвийн өдөр хоногуудыг үргэлжлүүлсээр ямар нэгэн сургуульд орох, эсвэл хаа нэгтээ ажил хийх, тэгээд цаг нь болоход хэн нэгэнтэй нийлж хүүхэд төрүүлэх, өсгөх, өтлөх атаархмаар биш ч, голмоор ч бас биш нийтлэг амьдралаар амьдарсаар насыг барахад болох л байсан. Гэтэл эх нь байж байдаг, байх байхдаа бүр гадаадад байдаг гэх!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Болзоо ба хүлээлт
Оруулсан admin on 2009-03-13 07:58:00 (5634 уншсан)


... Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ, бас догь байгаа биз... (Дуучин Ариунаагын дуулсан дуунаас)

Би хүн хүлээлгэх дургүй. Мэдээж өөрөө хүн хүлээх бүр ч дургүй нь ойлгомжтой. Гэвч би цагаа хялам, хялам харан яарахын жаргал эдлэнхэн зочид ирэхээс өмнө таваг тариагаа нүүр улайхгүйгаар бөөрийнхийлөхөөр яаравчлан байна. Аа тийм л дээ, өнөөдөр чинь аргын тооллын хоёр мянга есдүгээр оны гурав дугаар сарын наймны билэгт сайн өдөр, ням гариг л даа. Өнөөдөр чинь мартын найман, ээжүүдийн баяр, охид бүсгүйчүүдийн маань баярын өдөр. Яаж зүгээр байх вэ гээд найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг нэгэн дүү хүүг, өөрийн үеийн нэгэн нөхөртэй хамт ирээрэй гээд аль гурав хоногийн өмнөөс урьчихсаных өглөө эртээ гэгч нь ажилдаа гарч, эртхэн шиг бууж ирээд ингэж түнтэгнэж тогоо шанага зодолдуулж байгаа хэрэг л дээ. Заавал тэмдэглэх баяр биш ч харьд ганцаардаж, ганцаараа гонзгойрч байгаа эр бие ганц эр хүн баяр нэрийн доор хааяа нэг өрөөлийнх боловч эмэгтэй хүнтэй нэгэн ширээнд хамтдаа тухлан ярьж хөөрч суух нь хоёр, гурван магад ч үгүй дөрөв, тав, зургаа, долоон баглайсан баваасан хар юмнууд сахал үсээ арзайлган бие, биерүүгээ муухай харан хар ус гудархаас шал өөр хэрэг л дээ. Нээрээ л эмэгтэй хүн, бүсгүй хүнтэй нэгэн ширээний ард хамтдаа суухын таашаалтайг харьд орь ганцаараа удсан, зовлон ойлгох хүн л мэдрэх буюу.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Амин хайр
Оруулсан admin on 2009-03-10 01:01:59 (5197 уншсан)

Хөтлөлцөөд алхаж байсан тэр л газраа би одоо зогсож байна.

...Энэ олон он жилүүдийн уртад э чиний тухай дурсамж лэгдэн хорогдсонгүй харин улам гүн бат байраа эзлэн миний зүрхэнд чи минь агуу том мод болон ургажээ.Тэр модны сүүдэрт суугаад тэртээх он жилүүд рүү би очлоо.

Анх би чамайгаа хараад яг л өөрийгөө харах шиг болсон. Ахиад нэг харахдаа хаа ч юм урьд нь хамт байснаа мэдэрсэн.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 11/4 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Баянсан Болормаа : Сохор эрийн дууль
Оруулсан admin on 2009-03-09 00:00:17 (5409 уншсан)

Баянсан Болормаа
(эмгэнэлт жүжиг)
1.Билэгт- 24 орчим насны хараагүй эр
2.Очир оюутан, царайлаг залуу
3.Одмаа одоо дөнгөж 18 настай царайлаг бүсгүй
4.Одмаагийн эцэг, эх болон эгч

1-р үзэгдэл
Зуны нарлаг сайхан өдөр байлаа.Орчин үеийн өндөр барилга байшингийн цонх шил нь нарны хурц туяанд гялалзаж гялтганах нь том хотын өнгө жавхааг улам бүр гэрэлтүүлмой.Гудамжаар нааш цаашаа хэлхэлдэн өнгөрөх, олон түмний сэтгэл санаа өөдрөг, царай зүс тэнүүн сайхан харагдана.
Саглагар модны сүүдэрт суугаа залуусыг харсан хэнбугай ч атаархам сайхан хосууд гэлтэй.
Очир, Одмаа хоёр танилцсан цаг мөчөөс эхлэн бие биедээ хайртай болжээ.Аав ээж ах дүү, садан төрөл, найз нөхөд гээд л харсан хүн болгон тэр хоёрыг жинхэнэ тохирсон сайхан хосууд гэнэ.Очир Одмаад ухаангүй хайртай.Одмаа ч Очирыг заяаны хань хэмээн хайрлан хүндлэж явсан билээ.Сүүлийн үед Одмаагийн хөөрхөн инээмсэглэл, хөгжилтэй сэргэлэн ааш алга болж,ямарч баяр баясгалангүй цонхигор царай учир битүүлэг шаналах болов. Энэ бүхнийг эртнээс анзаарч мэдсэн Очир бодлогоширч алмайрсан харцтай, дахин харц тулгарч, арга буюу ийнхүү асуулаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Хэнд эрх мэдэл буй түүнд сүр буй
Оруулсан admin on 2009-03-01 00:17:06 (4967 уншсан)


Эрт урьдын цагт нэгэн тэнэг хаан байжээ. Тэрээр тоглоом наадам зугаа цэнгэл хөөн хэн гэдгээ хүртэл мартсан байлаа. Зүгээр л өдөр хоногууд түүний өмнө амттан дүүрэн ширээ адил алаглан байдаг ч өнгө, үнэр, амтны мэдрэмж үгүй тарган түндгэр нэгэн, тоглоом адил тонтгонон гүйгч нэгэн, дуржигнах яриаг нь сонсох нэгээхэн ч үгүй болтлоо өөртөө дурласан нэгэн болсон байж дээ. Цаг хугацаа хэзээ эхэлсэн юм, цан жавар хэзээ арилдаг юм, гэрэл хаанаас ирж хаашаа буцдагыг мэдэх ч үгүй зөнгөөрөө тоглон наадсаар л, ан амьтдыг хөөн араа шүлсээ гоожуулсан амьтан хүний дундах арчаагүй нэгэн болон хоног сар жилийг хойно хойноос нь хөврүүлсээр л байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Банзрагчийн Цэрэнжамц : Ижий зөн
Оруулсан admin on 2009-03-01 00:07:38 (5462 уншсан)

Тэр эх уруул нь хатан омголтож бүх бие нь дагжин чичирч байлаа.
Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хөтлөх ганцхан үртэй хүн шүү, үхэж л болохгүй гэсэн зүрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хүүгийнхээ ханцуйнаас нь хөтлөн ядуу оромжноосоо гарав.
Гараас нь хөтөлбөл биеийнх нь халуун хүүд нь халдаж болзошгүй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүхийг шаардсан бичиг хэдэн өдрийн өмнөөс тараасан хэдий ч эх төрөлх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явъя гэхэд нүүдлийн ая даахгүй ужиг өвчиндөө баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгүйг хичээжээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Мэнд-ооёо : Хаан зохионгуйн нууц
Оруулсан admin on 2009-03-01 00:05:27 (4701 уншсан)

Онон мөрний Дэлүүн болдогт ер бусын тунгалаг шөнө байлаа. Бөртийх ч үүлгүй тэнгэрт зуны тэргүүн сарын арван тавны саран мөнгөн дэнлүү мэт хөөрөн мандаж, орчлон хорвоо мөнгөлөг цагаан туяанд булхжээ. Нэгүүн тайж эргэн тойрныг ажиглаж, тэнгэрийн байдлыг шинжээд “Өүлэн хатан өнөө шөнө амаржих буй за” хэмээн өөртөө хэлэв.
Хабул хааны долоон хөвгүүний сортоотой нь Бартан баатар, Бартан баатрын дөрвөн хөвгүүнээс улсаа хурааж, төрөө төвхнүүлэх нь Есүхэй баатар бөлгөө. Нэгүүн тайж өөрийн төрсөн дүү Есүхэйн Өүлэн хатнаас төрөх шинэ хүний тухайд дотроо нэгэн горь таамаг тавиад хүлээж байгаагийн нууцыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Өүлэн хатан оройноос дуншиж эхэлсэн билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Би үхэр Монгол
Оруулсан admin on 2009-02-28 23:59:42 (5021 уншсан)

Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш. Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй, эрдүү чанга хөөмийн аялгуутай, тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг Монгол хүн би байна.
Хэцүү цагт бодлоо хураан, хүрэнтэн би зүтгэж байна. Хөрс шороондоо амиа хүлхэн, хөх тэнгэртээ зүрхээ өргөсөн хөх монголын үр сад бид хүч түрэн тэмцэж байна.

Ариун бүхний дээд цагаан баяраа дээдлэн айл хотлоороо айлсан найрсаж байна. Хуурийн чавхдас хуй салхи шиг түрэн хурайлан хурайлан энхжингийн үүдийг нээж байна. Цан хүүрэг савсуулан цахилж яваа гөрөөс шиг, сунан сунайх талын хөх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгүй дуурсган байнам.
Азтай, одтой, хийморьтой, атганд нь амжилт багтсан, аманд нь ерөөл бялхсан азийн бардам монгол хүмүүн би тэнгэр өөд цэх бардам харж тэртээх ирээдүйн жаргаланг мэдрэн , цээж тэнэгэр цэх шулуун зогсож байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Гаслан
Оруулсан admin on 2009-02-16 01:17:29 (5169 уншсан)

Яс нь яйрах мэт өвдсөн ч хөмхийгөө цус шүүртэл зуусан Эсэнбөхийн мэнэрсэн нүдэнд нурж унасан майхан, энд тэнд ичгүүр сонжуургүй тэрийн ойчсон үхдэл, хүний цээж бөгсөнд зоогдож сэрийсэн жад сэлэм манантаж харагдана. Эсэнбөх “амьд амьтан үлдсэн болов уу” хэмээн горьдож, тасарч санжсан хөлөө чирэн цусан зам татуулсаар мөлхөж, үхдэл бүрийн цээжинд чихээ наавч ганц ч бүлээн амьсгаа сонсогдсонгүй.
Түүний цээж дэлбэртлээ амьсгаадаж, нүд нь эрээлжилнэ. Хийморлиг догшин эрсийнхээ, талаар нэг шагай шиг цацагдсан үхдэл хүүрийг харахдаа өөрийн эрхгүй нүд дальдарч, хумсаа элсэнд шигтгэн самардлаа. Энэ бол түүний зуу дахин үхсэн ч цагаатгаж эс чадах гаслант алдаа байсан юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Яргуй хэнзлэх цагаар…
Оруулсан admin on 2009-02-16 01:14:03 (5268 уншсан)


Яагаад хайр чамайг хайр гэж хэн хэзээ нэрлэсэн юм бол. Яагаад итгэл, энхрийлэл, янаглал гээд хэлчихгүй хайр, хайр хэмээсэн юм бол.

Гадаа жавар хайран, дүн өвөл цасан салхи хөлөглөн ниснэм. Харин хайр хайр хэмээн хөлдөөн дааруулах утгыг нь хэдий нь хэн бүхэн үл дурсана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЦЭРЭН (Гурамсан өгүүллэг)
Оруулсан admin on 2009-02-13 07:37:11 (5236 уншсан)

УРТАА ЗЭЭЛЭЭЧ

Ангийн хаалгаар гялалзсан дицэн гупер болон соёотой, арын хоёр гуперэн дээрээ уртаа гэгчийн хоёр ч антен зоож, Волга- ГАЗ 21 машины нарийхан чамин хийцтэй, ясан цагаан өнгийн руль тавьж, мөн л Волга машины дугуйны гялалзсан дицэн калпакаар гоёсон ЦА 12-34 гэсэн дугаартай, цонхнууд нь хөшиг, цацаг болсон хачин ганган УАЗ-469 машин орж ирсэнээ жаазаар нь салгаад авчихсан онгорхой цонхоор нь тэрэг шигээ л өөрийгөө гангалсан цэл залуухан цэрэг эр Цэрэн цухуйн:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эхнэрээ үнсээгүй гарсан өдөр
Оруулсан admin on 2009-02-13 07:35:40 (6158 уншсан)

Эхнэр минь их л ядарсан болтой хацараа дэрэнд наагаад доошоо хараад унтчихсан байлаа. Аргагүй дээ сүүлийн үед тайлан энэ тэр гээд ядарч байгаа. Би ч ялгаагүй эртхэн ажилдаа очилгүй горьгүй гээд аяга цай амсаал гэрээсээ гүйхээрээ гарлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 31/7 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Виктор Доминго Сильва : Бүсгүйн заяа
Оруулсан admin on 2009-02-12 14:05:27 (5033 уншсан)

Виктор Доминго Сильва (Чилийн нэрт зохиолч эмэгтэй)

Тэрбээр олзлогдсон олон хүний хамт сүүний үйлдвэрт иржээ.Тэгэхэд тэр есөн настай байв.Мал сүрэг яйруулж,түм буман тариачинг өлсгөж цөлмөсөн аюултай ган гачигаас болж тэднийх уугуул нутгаа орхин гэрээрээ нүүх болов. Эмээ,өвөө,эцэг,ах дүү нар нь цөм нүүхээр хөдөлжээ. Харин эх нь нялхын халуунаас болж бүр дээр үед нас барсан учир Удосия дүүдээ эхийг нь орлох болжээ.Тэрбээр тийнхүү уй гуниг, гуйранчлал дүүрэн амьдралтай учирчээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Баярсайхан: Цусны өвчин /төгсгөл/
Оруулсан admin on 2009-02-08 21:49:16 (5163 уншсан)

... Байдаггүй ээ. Цоргоор хүйтэн ус годгодохын оронд хэн нэгэн санамсаргүй бууны гох алдаж дарсан шиг пин пан хийсэн хүчтэй дуу цочтол хадаж, тэр даруй хэдэн дусал усаар пархийтэл тургиад таг болсноо хүйтэн усны оронд хүв хүйтэн хий түгжрэн түгжрэн саагих нь тэр. Гэвч удалгүй энэ өмхий хий эцэс болж хүйтэн ус шор шор гоожно гэж итгэсэн Цэдэн хоёр алгаа хумбайтал нийлүүлэн чихэр тоссон хүүхэд шиг тосно. Хүйтэн усаар нүд нүүрээ шалба шавшаад, ханатлаа залгилахлаар хүн шиг сэргэж, хуриманд очсон ч хэдэн дугараа дуутай өнгөрүүлэхээр хүч тэнхээ ороод явчих бий вий.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Ярилцлага: П.Баярсайхан : Цусны өвчин /эхлэл/
Оруулсан admin on 2009-02-08 21:48:22 (6974 уншсан)


Урд шөнө арай чиг хэтрүүлчихжээ. Хар нүд хуулахын төдийд толгой зад үсрэх шиг болж галав юүлэв үү гэлтэй элэг дотор халуу шатан үлээж гарах нь тэр. Түймэр дэгджээ. Эл түймрийг яаж ийгээд унтраахыг бодохгүй бол лав л өөрөө аяндаа бөхнө гэж үгүй дэг ээ. Ундааны дараах түймэр хэзээ жаргааж байлаа, нүгэлт золиг эзнээ зовоохын мөн болж, хамаг биеийн эд эсийг херөөдөн хуурайдан өдөж өрвөлзүүлээд, алтыг нь хулгайлчихсан шиг ам асууж, ард гарч байж сая нэг номхрох тийшээ хандана гээч!
Цээж дотор галт бөмбөлөг алхиж орхисон шиг, галт наран залгиж орхисон шиг, галт уулын халуун хайлмаг хамаг судсаар цутгаж шахаж байх шиг... Оо ёо ёо ёо ... Босъё босъё. Яаж ийгээд өндийв. Энэ хавьд "амьдын жаргал" байж байхыг хэн үгүй гэх вэ? Ядаж байхад хичнээн халуун, хичнээн зузаан хөглөгөр дэр вэ дээ. Өдөн дэр шүү юм болохоор тэрнээ гайхуулж нотлож байгаа нь тэр үү? Намагт шигчих шиг толгой аваад арилах нь халаг хонхойж хүнхийгээд.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Ярилцлага | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Мөнх-Эрдэнэ : Зүрхний гуниг
Оруулсан admin on 2009-02-06 23:51:23 (6526 уншсан)


Би 36 настай эмэгтэй. Бусдын л адил ажил хийж амьдардаг. Авдаг хэдэн төгрөг маань амьдралд минь хангалттай хүрэлцэхээр үл барам дахиад ч хоёр хүнд хүрэлцэхүйц хэмжээний “под” хийсэн цалинтай. Өглөө ажилдаа явж, орой ажлаа эрт дууссан ч би гэдэг хүн гэрлүүгээ нэг их яарахгүй. Учир нь гэрт минь намайг хүлээх хүн гэж огт байдаггүй болоод л тэр... Өдий насандаа ганцаараа амьдарна гэдэг тийм ч сайхан хэрэг биш. Надад байр, машин гээд энгийн сайхан амьдарч болох хэмжээний бүх юм бий.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эмүжин : Ногоохон
Оруулсан admin on 2009-02-06 23:45:59 (4693 уншсан)


Улаан хошуут Жунгаа газраар явгалан гүйсээр ядарчээ. Улаан өнгөт сарвуугаа сарвайтал сунган хичнээн ч хол дэгдэв дээ. Өглөөний зоог нэг л амжилтгүй. Хүмүүс талхаа үртэс ч үлдээлгүй иддэг болчихоо юу даа. Намрын сэрүү ормогц Богд уулыг орхин хот бараадсан Улаан хошуут төдхөнөө багачуудын шидсэн чулуунаас бултаж, тагтаануудтай бужигнаж, болжморуудыг айлгаж сурчээ. Эхний цас хаялсан өдөр Улаан хошуут мэдээ хүлээж авав. Тагтаанууд хоохолзон гүвтнэлдэж, болжморууд сандран гүйлдээд нэг л биш.
-Хараач хоол, хоол. Зөндөө их хоол.
-Хаана хаана? –Харахгүй байна уу? Будаа шиг л хөглөрч байхад,
-Хүн гараад ирлээ.
-Зугтаарай.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Эндээс би явмааргүй байна.
Оруулсан admin on 2009-02-04 20:56:33 (4567 уншсан)

Эндээс би явмааргүй байна. Эрхлэн үрдээ, ээждээ, аавдаа, энхрий хайртай та нартаа эрхэлмээр байна. Үрийнхээ хайрын шулганаан, өсөж дэгдэх эгшинг, ханиа дагуулаад хангай шиг орж ирэхийг нь хармаар байна, хайрламаар байна.

Чамаас би гуйж байна. Чандлан чандлан хүслээ хэл хэмээвээс эрх чөлөө, амь амьсгал, гэрэл гэгээнд шүтэн барилдан гэмгүй даруухан зүгээр л аж төрөхийг зүйрлэшгүй их хүснэм.
Үхэл би чамаас өөрийгөө харамлаж байна. Чанга хатуу чиний л өмнө сөхрөхгүйг хичээнэм.

Тэр цаг ирнэ. Тэнгэрт би уусан гэрэл болон тэгээд та нар руугаа илч болон анирлах тэр цаг ирнэ. Тэр цаг одоо биш, тэр цаг тэр цагт ирнэ. Тэр цагийг хүртэл надад эрх чөлөө, амь амьсгал өгөөч, найдаж би сүслэн мөргөнөм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: ЦЭРЭН (Гурамсан өгүүллэг)
Оруулсан admin on 2009-02-03 08:48:19 (4833 уншсан)

БОРХҮҮ
Цэрэн цэргээс халагдаад Түлш Эрчим Хүчний Үйлдвэрүүдийн Яамны авто баазад албан томилолтоор жолооч болон орсоноос хойш хорь гаран жил өнгөрчээ. Тэр л цаг үеэс эхлэн цаг үеэ дагаад нийгэм аажмаар өөрчлөгдөж гэрэлт социализм байгуулж байснаа аажмаар өөрчлөн байгуулж улмаар зах зээлийн эдийн засагт шилжиж хуучин улсын гэгдэж байсан өмч хөрөнгө хувьчилагдаж эхэлхэд өөрийн унаж байсан Лада-07 машинаа давуу эрхээр хувьчилан худалдаж авчихаад анх удаа өөрийн гэсэн амины тэрэгтэй болж магнай хагарах шахан баярлаж явсанаас хойш ч бас олон жил өнгөрчээ. 

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-007.JPG
Хэмжээс: 600x431 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4957

Зураач : Б.Хонгорзул
khongor051.jpg
Хэмжээс: 600x732 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5615

Б. Баярсайхан 1975	24х26х11, холимог техник
Домог
Хэмжээс: 600x449 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4261


Агуулга
Tuesday, 2011.11.15
· Н.Түмэншагай : Зүүд
· Уучлахыг хүснэ
Tuesday, 2011.08.30
· Үдо Тошио : Анхны Дурлал
Tuesday, 2011.08.23
· Л.Төрбурам : Шөнийн аялал
Wednesday, 2011.08.17
· П.Батзориг : Улаан Сарнай
· Эхийн сэтгэл
Thursday, 2011.08.11
· Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
· Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого
· Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Saturday, 2011.08.06
· С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
· Хов хоосон хавар хов хоосон
Friday, 2011.08.05
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Thursday, 2011.06.09
· С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Tuesday, 2011.05.24
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Thursday, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Wednesday, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Friday, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Monday, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Tuesday, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Thursday, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Monday, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Tuesday, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Thursday, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Friday, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Monday, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Friday, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Wednesday, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Monday, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Tuesday, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Wednesday, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Monday, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Tuesday, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn