|
|
Өгүүллэг: Б.Наранцацралт : Захидал
Оруулсан admin on 2009-05-22 01:26:30 (5679 уншсан)
Хэлгүй Сүүнээ Норолхоо багшид хадаг барин шавь орж гэнэ гэсэн явган яриа сумын төв даяар хаврын салхи шиг тэр дорхноо тархав. Үнэхээр ч баруун уулаар нутагтай Должин самганы ганц хүү Сүүнээ сумын сургуулийн нэр хүндтэй ахмад багш Норолхоод хадаг барин золгож, бичиг үсэгт сургахыг гуйсан бөгөөд тэрхүү хүсэлтийг Нооёо багш болгоон соёрхож, хадаг сэлтийг тогтоосон гэнэм. Намрын налгар өдрүүд нас хэлтлэн одсоор анхны цастай нөхцөж, төдхөнөө өвлийн амьсгал жиндүүлэх үесээр мөнөөх Сүүнээ сумын төвийн зарлал, албан газруудын хаяг, уриа, лоозон бүхнийг уншиж бараад, түүгээр ч зогсохгүй шинэхэн цасан дээр үг, үсэг холбон эрдэм номд хорхойсож явах болсон нь түүний хувьд цагаан толгойн баяр нь байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 16/5 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Цэнгэг : Аз жаргалын эрэлд
Оруулсан admin on 2009-05-15 03:20:00 (5899 уншсан)
Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав. Гэртээ харих гэж яарсангүй. Хаврын тогтуун цэлмэг тэнгэрийг ширтэж, гудамжаар алхаж яваа аз жаргалтай хүмүүсийг харахад сэтгэл тайвширч хөнгөн гуниг сэтгэлээс уусан алга болох шиг. өсгийтэй гуталтай удаан алхсан болохоор хөл нь маш их өвдөж эхлэв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 18/4 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Б.Дамбажамц : Хүн сүрэг дэх намчирхал ба үгийн утга / Partyzation in a horde and wo
Оруулсан admin on 2009-05-12 22:10:32 (4750 уншсан)
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө бас байдаггүй, Цаг хугацаа өнгөрөх тутам л юмс улиран бас хувиран өөрчлөгдаж, заримыг нь танихгүй, заримыг оноохгүй шахуу болж байх шиг. Жишээ нь: мэдрэл гэдэг үгийг хүн болоод амьд биетийн мэдрэх эд эрхтний тогтолцоо системийг оноон үгсийн санд оруулсан байсан бол өдгөө хэрэглэгдэх утга нь мэдрэл муутай, тэнэг гэсэн утгатай болчихож. Анх шотланд эрсийн өмсдөг байсан салтаа үгүй хувцасыг банзал хэмээн нэрлээдэхтэл өнөөх нь завхай гэсэн утгыг авах жишээтэй. /чиний банзал сайхан юм гэж ярих санаатай байтал, чи муу банзал гэх/ Хэл зүйг судалдаг хэсэг хүмүүс байдаг авч утга агуулгыг ард түмэн хэлэлцэж тохиролгүйгээр тогтоодог ажээ. Социалист системийн үед амьдрал гэдэг нь хамтын хөдөлмөр, нэгэн үзэл бодол, нэгдмэл санаа буюу эв нэгдэл гэсэн агуулгатай байсан бол одоо цагт энэ нь хувийн аж ахуй, эд хөрөнгө, хүний эрх, мөн тэдгээрийн цаана ардчилал гэдгийг дураар аашлахуй гэсэн эндүү төсөөлөл болон хувирчээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Дэлхий хүү Жамбалсүрэнгийн Золбаярт - AMAI-d
Оруулсан admin on 2009-05-07 08:10:15 (5520 уншсан)
Сайн байна уу Золбаяраа чамайг хүмүүс Амай гэдэг нэрээр бол сайн мэдэх байх аа. Би ч гэсэн чиний нэрийг Амай л гэж боддог байсан. Гэтэл чамайг Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг юм байна шүү дээ. Тэгээд чамайг энэ хорвоод авчирсан аав ээж хоёрт тань маш их баярлаж байна аа. юуны өмнө бүх төлөвлөсөн ажилд тань амжилт ерөөе. Чиний талаарх мэдээллийг олж авах гэж хайж байгаад www.amai.mn гэсэн хаягийг олоод одоо уншаад л сууж байна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ezra Pound-с
Оруулсан admin on 2009-04-28 03:18:34 (4866 уншсан)
Хайрт аав минь! Яагаад “Танаас айдаг” гэж хэлдэг байсан юм бэ гэж Та надаас асуусан. Би энэ удаад бас л хариулж чадахгүй нь. Айдгаасаа болоод тэрхүү айдсаа тайлбарлахад дэндүү олон жижиг сажиг зүйлийг дурдах хэрэгтэй болдог байсан юм. Одоо би Танд захидлаар хариулахыг хичээж байгаа боловч хариулт маань бас л бүрэн дүүрэн, чин сэтгэлийнх болж чадахгүй нь бололтой. Эдүгээ ч гэсэн миний айдас, түүний уршиг нөлөө надад саад болсоор байна. Нөгөө талаар, захидлын маань хэмжээ миний ой ухааны бүх боломжоос хамаагүй их болох нь ээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Өнчин цагаан ботго
Оруулсан admin on 2009-04-27 03:16:11 (7783 уншсан)
“Тусгай эмнэлэг” гэсэн хаягтай, олон хүн орж гарсан өндөр байшингийн дөрвөн давхрын буланд дотрын тасаг байдаг юм билээ. Гадаа, тэнгэр үүлэрхэг, яргуй сарын салхи хормой дэрвүүлж бие чихүүцсэн муухай өдөр байсныг хэлэх үү, дотрын тасаг гэдгийг бараг хагас цаг эрж будилсныг хэлэх үү. Бас дээр нь эргэлтийн хаалганы жижигхэн шагайвчаар зууван нүд, самсай нь сарталзсан хамраа цухуйлгаад, -Чулуун гэдэг хүний бие асуух гэсэн юм, орж болох уу гэсэн миний гуйлтанд өрөөнийх нь дугаарыг мэдэхгүй бол боломж алга даа гэсэн хайхрамжгүй хайш яйш хариу өгөөд шил дарсан задгай үсээ сэгсэлзүүлсээр дэгдээд алга болсон үйлчлэгч, аль алиныг нь сэтгэлээсээ авч хаяхыг оролдон шал өөр юм бодож зогслоо. Гучин долооны жил орсон, толгойн оройд цөөхөн цагаан үс үзэгдэх болсон бүсгүй хүн юу эс бодох билээ дээ…
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Д.Норов : Нүнжиг
Оруулсан admin on 2009-04-27 03:09:49 (9646 уншсан)
1990 оны "Шувуун саарал" наадмын тусгай байрын шагналт
Yүрээр. Халуун хөнжил хуу татахад уулын сэрүүн цэнгэг агаар намайг тэврэн авна. "Эр хүн шиг эрвэлзэнэ ээ, хө. Морьдоо татах боллоо" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хэлтгий саран баруун уулын шил дээр очиж, цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшид таван алдын аргамжаатай бага зээрд намайг таньж, аяархан үүрсэнэ. Болжмор жиргэж, хөх агийн үнэр үүлэн сүүдэр шиг унана.
Наадмын замд. Цогоо ах загалаа хөтлөөд, морин цагаан шүд гарган "Бор борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл исгэрнэ. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана. Би шагай зээрдийг хөтөлж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яaх бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. "Хүний газар нэрээ хичээнэ. Морьдоосоо нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах захина. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Катана
Оруулсан admin on 2009-04-20 07:40:49 (5548 уншсан)
Бяцхан үлгэр өгүүлвээс: Нэгэн тариачин эр тариа ногоог нь сүйтгээд байх болсон чөтгөртэй очиж уулзаж: -Чөтгөрөө, чи тариа ногоог минь сүйтгэхээ болиоч гэж гуйхад нөгөө чөтгөр нь: -За яах вэ, болох л юм. Гэхдээ ганцхан болзолтой. Хэрвээ чи надтай халз тулалдаад дийлвэл чинь би энэ нутгийг бүр мөсөн орхих болно гэхэд тариачин эр сөргүүлэн: -За тэгье, харин тэгэхдээ саваа модоор гадаа болон гэрт хоёр удаа тулалдъя гэхэд чөтгөр зөвшөөрч гэнээ. Эхний удаа гадаа тулалдах болоход тариачин эр урт богино хоёр саваа авчираад: -Чи адтай сэргэлэн, хөнгөн шаламгай юм чинь богино савааг ав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 9/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П. Нарандэлгэр : Мартмаар байна...
Оруулсан admin on 2009-04-17 21:24:38 (5438 уншсан)
Нэгэн цагт хайрлаж дурлаж явсаан чамд, үнэн болохоор. Олон олон шөнө нойроо хулжаан амраглан янаглаж, орчлон хорвоод бидэн хоёроос өөр юу ч үгүй болсон юм шиг л маргаашаа мартан шунаг тачаал гал халуун дурлалд бид жаргадаг байсаан анхны хайрын эзэн минь. Өнгөрсөнөө дурсан ирээдүйг бүүр зөгнөж ч үзсэн. Гэвч ... Тавилан төөрсөн заяаг тааруулна гэвэл худлаа Төөрч будилсан сэтгэлийг тайтгаруулна гэвэл худлаа гэж нэгэнтээ бичиж байсан тэр үгс биелэлээ олж тэр гадаад явлаа. Удалгүй гадаад явсан түүнээс минь уртаас урт хайрын захидал санасан сэтгэлээ илгээсэн халуун янагийн үгс цуварсаар...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 37/9 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Товч мэдээ (шоглол)
Оруулсан admin on 2009-04-17 21:15:03 (4589 уншсан)
Манай нэгэн улс төрийн ухааны доктор-өс төрч, эдийн засгийн ухааны доктор-эдийн завшигч, хүндэт "Хэрэгждэггүй" хуульч зэргэмтэй, Хуулийн байгууллагуудын "Найраа" өргөмжлөлт, Монголын томоохон Хамуудын Удирдах зөвлөлийн "Гандашгүй" өргөмжлөлт гишүүн, "Амлана-Өгөхгүй" корпорацийн ерөнхийлөгч, Төрийн болон Хувийн Банкуудын хүндэт Улайран завшигчдийн гишүүн, Утаатбалиар хотын Хогновш дүүргүүдийн "Хаягдмал" хорооны "зугтаамал" өргөмжит иргэн, Хоршоод-Хадгаламж зээл, ломбардын холбоодын зарцуулах зөвлөлийн хүндэт гишүүн, Өрийн өмчит компани-байгууллагуудын "Хавсармал" хувь эзэмшигч, "Гадаад-Хужаамал" хөрөнгө оруулалттай компаниудын Удирдах өвлөлийн хүндэт гишүүн, Татваргүй Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Ховийн болон Төрийн өмчит "Мөнгө-Диплом-Падгүй" их дээд мугуйдлын хүндэт захирал-проф,
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Нарандэлгэр : Минийх
Оруулсан admin on 2009-04-15 00:50:06 (4998 уншсан)
Тэр үед мэдээж нийгмийн харилцаа болон хүний эрх чөлөө хаалттай байсан **Соц нийгмийн үе** болохоор... Орчлонд би хэмээх нэгэн биет эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон тэр л цагаас минийх гэж нэрлэгдсэн олон өмчтэй болсон гэвэл итгэх хүн ховор л байх. Гэхдээ энэ үнэн гэдгийг батлах уу? Ээж минь намайг анх хэвлийдээ олсоноо мэдээд **Би таван хүүхэдтэй болоход дэндүү залуу байна. Дөнгөж хорин зургаатай шүү дээ** гэж уулга алдсан гэдэг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 9/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Тиймээ, хайрын од минь
Оруулсан admin on 2009-04-12 07:52:46 (5448 уншсан)
Би гадуур хувцасаа шүүрэн аваад гадагш гарлаа. Маш их яарч байна. Юунд ингэтлээ яараад байгаа юм бүү мэд гэхдээ дотор хүн маань догдлон хөөрнө. Салхи сөрөн би алхсаар л байлаа. Шөнийн хүйтэн салхи энгэр цээж рүү минь үлээж , сэмхэн намайг хэн нэгэн үнсэн таалаад ч байх шиг. Гадаа харанхуй гудамж эл хулхин олон жилийн өмнө цаг сайхан байхад гадаа гараад чөлөөтэй алхана гэдэг ямарч асуудалгүй байлаа. Харин одоо бол орой үдэш гадаа гарахаас эмээдэг болсонсон.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Хос тоть
Оруулсан admin on 2009-04-12 03:29:24 (5076 уншсан)
Намайг бага байхад манайх хос тоть тэжээдэг байж билээ. Маш гоё том торонд тотьнууд маань амьдардаг байлаа. Торон дотроо хангалттай тоглож наадан нисэх зайтай. Мань хоёр хоёр биендээ дэндүү их дурлалцсан, хайраар дүүрэн амьдардаг байв. Харах бүрийд л хошуугаа нийлүүлээд үнсэлцээд л байдаг юм. Миний анх удаагаа хосын хайрыг бахдан харсан балчирхан насны минь дурьдатгал байсан юм. Эр нь маш гоё өнгөтэй, хирэндээ таарсан эрдүү биерхүү. Харин эм тоть нь яг л цайвар ягаан сарнай шиг өнгөтэй, цаанаасаа л нэг тийм энхрийхэн санагддаг байж билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 1/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Бороон дараа...
Оруулсан admin on 2009-04-06 11:15:02 (4734 уншсан)
Сайртаж цахлайдсан хацартай, үсээ хоёр салаа чангаас чанга сүлжсэн, бор охин бороо намдахыг ажиж байгаад гэрээс гарлаа. Бороон дараа байгаль дэлхий сэргэн, шувууд шулганалдан нойтон өвсний толгойг дамжин хөөцөлдөн цэнгэж, тэнгэрээс газар руу газраас тэнгэр рүү хорвоо тэр чигээрээ үг дамжуулан тоглох мэт бүгд л хөгжил хөөртэй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Алтанцэцэг : Хонины нүд
Оруулсан admin on 2009-04-06 11:08:37 (5041 уншсан)
Өдөржин хонины толгой хуйхалсан миний бие шөнө зүүдэлж эхлэв. Хориод жилийн тэртээ хариулж явсан сүрэг маань тоо зүсээрээ өмнө минь ирчихсэн ярьж байна. Гомдсон хүлээсэн, цөхөрсөн нүдээр тэд намайг ээрч сандарсан би хэлэх үгээ олж ядан газар ширтэн зогсоно. Хонины дундаас миний хайртай "Мөнгөн хошуут" гарч ирснээ "Эзэн таныгаа эргүү сүрэг бид чинь өчнөөн жил хүлээлээ, Мөдхөн эмч болоод та нарыгаа эмчилж эдгэрүүлнэ гэсэн андгай тангараг чинь яалаа! Бидний зовлонг та л ойлгохгүй болохоор... гээд зууван бор нүднээсээ том том нулимс унагав. Тал талаас бүлтийх олон хонины нулимстай нүд, уул нуруу шиг овоолсон хонины толгой! махчин шувууд эргэсэн улайны газар... намайг цочоож нойрноос сэрээв. Нээрэн би хорь гаруй жилийн өмнө эмчилгээ тэжээлийн цэгийн эргүү төлгийг маллаж байлаа. Сүрэг сүргээс заяа муутай энэ малыг хариулах малчин санаснаар олдохгүй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Нүцгэн натур
Оруулсан admin on 2009-04-06 11:08:36 (6081 уншсан)
Бүсгүй үзэсгэлэнгийн танхим руу явахдаа миний зураг ямархуу болсон бол хэмээн ер бусын догдлолд автан яарч байв. Зураачийн емне анх нүцгэлэхдээ жигтэйхэн ичиж билээ. Гэвч үнэндээ мөнгөний хэрэгцээ даанч их байсан болохоор ичих зовох гэгчийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Хоёр мянган төгрөгийн урьдчилгаа авчихаад ганц бие зураачийн ядуухан гэрт орохдоо хачин их жийрхэж байсан нь одоо бодоход инээдтэй ч юм шиг. Тийм авьяастай зураач гэхэд хувцас хунар, орон гэрийнх нь тавилга, эд хогшил хайш яйш. Будаг ханхалсан өрөөнд нь анх орохдоо хожим нь түүнийхээ авьяасыг биширч мөнгө авахаасаа илүү мөнхөд зуруулахын хүслэнд автана гэж яахан санах билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 25/5 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Нарны охин чамдаа
Оруулсан admin on 2009-03-30 23:58:42 (5231 уншсан)
...чиний тухай бодол бүхэн намайг орчлонгоос тасдан аваад онхи ондоо ертөнцөд хүргэдэг. Өндөр зэгзгэр нуруутай үсээ хоёр сүлжсэн, чин сэтгэлээсээ гэрэлтэн инээдэг чамайгаа би нарны охин хэмээн энхрийлдэгсэн.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Б.Цэрэнжамц : Хэрээ
Оруулсан admin on 2009-03-30 22:17:54 (4908 уншсан)
Өлийн давааны хүрэн цохио өвгөн хэрээний өсөж төрсөн нутаг яах аргагүй мөн. Гурван зуун жилийн өмнө цохионы эхний хайлааст жалгын эхэнд нэгэн их тулалдааны үед алагдсан цэрэг эрийн цээжний ясан дотор өндөг нь задарч, өд жигүүрээ дэвэн ниссэн тэр л цагаас хойш эдүгээ таван жарныг туулсан бөлгөө.
Тийм болохоор жигүүртний жаргал зовлонг өөртөө нээж, ээнэгшин дассан эх орон нь энэ л Хүрэн цохиот орчмын нутаг ажгуу. Өссөн нутгийнхаа энэ л цэгээс хааш хаашаа хоёр өртөө газрыг нүдээ аниад ч андахгүй хүрэх боловч, хаа очиж харийн шувууд дагаж далавчаа цуцаахын зовлонгүй өдий хүрчээ. Одоо бол хол нисэх тэнхэл нь алдарч ойр зуурынхаа жалга судгийг явгалах нь халгүй самнан идэш ууш эргүүлж салхины урсгалаар дэм аван ойр зуурхан хот айл, гүвээ толгодын дээгүүр нисэх боловч ихэнх өдрийг цохионы нөмөрт нарлан сууж өнгөрөөнө.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Дотоод эрх чөлөө
Оруулсан admin on 2009-03-28 10:29:48 (4815 уншсан)
Би орой бүхэн гэгээвчээрээ гадагшаа харах дуртай. Гэхдээ энэ гэгээвч маань цэлгэр том биш л дээ, өндөрт маш өндөрт байдаг жижигхээн гэгээвч. Өдөр нь гэрэл муухан тусна. Харин оройдоо хязгааргүй уудам одот тэнгэрийн хэсэгхэн жаахан орон зай л харагддаг. Яг л миний хаачихаа мэдэхгүй гадаад харанхуй итгэл шиг. Гэвч би холын холд зорисон бодлын хөлгөндөө суугаад хязгааргүйн үзүүрээс чангаас чанга зууран аялах дуртай. Хаана байгаа минь гол бус, харин хаанаас ирсэн хаачихаа мэддэг болоод би ийм тайван амирлангуй суудаг юм. Хайртай бүхнээсээ хол хэдий ч би яг дэргэд нь байгаа юм шиг мэдрэхийг хичээж байна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Тэнгэрийн ташуур
Оруулсан admin on 2009-03-24 00:18:48 (5804 уншсан)
Манай анги нэгтгэл шинэ цэргийн баазаа нүүлгэж ирээд удаагүй байсан намар цагсан. Салаан дарга маань бүрээн дуутай зэрэгцэн өөрийн салааны шинэ цэргүүдийг түргэхэн жагсаах гээд гарахдаа малгайгаа орхисноо мэдээд буцаад өрөө рүүгээ гүйж явахдаа, хн сандарч ядаж байхад миний энэ адгууг яанаа хэмээн өөртөө бурууг өгөн цэргүүд рүүгээ гүйлээ. Түүнийг ирэхэд нь будилуу мунгинуугаараа дуудуулдаг хэдэн цэргүүд нь жавхайтал эгнэн жагссан буйг ажаад маадгар маадгар алхсаар тэргүүн эгнээнд очин зогслоо. Хажуу салааны хэдэн нөхдүүд хүн нь гүйцэхгүй нааш цаашаа сандран байхыг хараад дотроо яасан ч их удах юм бэ дээ хэмээн ундууцан бодон зогслоо.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Tuesday, 2013.05.14 | · | Мөрөөдлийн хайр |
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|