Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: АХМАДЫН ХОЁР ОХИН (Бэсрэг тууж)
Оруулсан admin on 2010-10-19 15:48:12 (6059 уншсан)

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!! Социализмын үед бий болсон ардын хэлц үг

Энэ л богинохон хирнээ нилээн гүн гүнзгий логик агуулгатай афоризмыг чухамхүү яг хэдийд гарсаныг, хэн гээч бэлэн цэцэн үгтэн анхлан айлдсаныг эдүгээ цагт хэн ч бүү мэд агаад, ямар боловч цэргийн дарга, жолооч хэмээх тухайн үеийн шинэ цагийн монголдоо л шинэхэн хоёр мэргэжлийн эрчүүлийг охид, бүсгүйчүүл ихэд шохоорхон, тэдний харцанд өртөж, хайр ивээлд нь орчихвол нэгэн насны хэрэг бүтэж, ёстой л нэг тэнгэрийн умдагийг атгачихсан мэт санадаг байсан тэр л социализмын үед гарсан үг байх нь гарцаагүй. Харин яагаад гялгар товч, өлзий хээт мөрдэс, дамран малгай болсон жавхаалаг цэргийн даргыг бус одоогийн хэллэгээр жирийн л нэг тостой хар жолоочийг сонго гэсэн нь бас л учиртай л байсан байж таарах бөгөөд өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны үед оросын коментерний удирдан чиглүүлсэн харгис тулгалтаар геноцед үйлдэн, монголын боловсролтой гэгдсэн болгоныг болон өсөх ирээдүйтэй гэсэн цэргийн дарга нар, офицеруудыг худалч хүнд толгой дараалан хоморголон, үй олноор нь хэлмэгдүүлснээс үүдэлтэй байж хэдийвээр болох ч, хожмын хойно дал, наяад оны үед арми дагасан офицеруудын охидуудын амьдрал бас ч гэж ихэд хэцүүрхэлтэй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Золдэлгэр : Майжиг Баачка
Оруулсан admin on 2010-10-19 15:14:54 (6623 уншсан)

-“ Золоо зоонтог” гэж хашааны завсраар нэг жаал дооглонгуй хэлчихээд гүйгээд явчихлаа. Хэн болохыг нь мэдэх гэж араас нь харвал намхан нуруу, майга хөл, яайжийтал нь гишгэсэн усны ногоон гутал гээд хойд хашааны Дууяа эмгэний ач майжиг Баачка мөн болох нь андашгүй байв. Баачка намайг араас нь хөөж гүйнэ гэж бодсон бололтой нөгөө муу хоёр ногоон яайжгараа чирэн хамаг чадлаараа эргэж ч харалгүй гүйсээр цааш одов.
Энэ жаал манайхыг баянхошуунд нүүж ирснээс хойш хашаа гэр хоёроос минь ер салаагүй. Өглөө эрт ажилтай хүн шиг есөн цаг гэхэд л хаалга нүдэн хойморт заларч, хэзээний энэ гэрийн хүн шиг аашладаг нь найман нас хүрч байгаа нусгай шар хүүд аргагүй л ахдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 19/4 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Золдэлгэр : Болзоо
Оруулсан admin on 2010-10-19 15:06:04 (8968 уншсан)

Өмссөн хувцаснаасаа өөр хөрөнгөгүй, үс гэзгээсээ өөр гоёлгүй бүсгүй гудамжаар алхана. Түүний араас толгой дүүрэн бодол чихсэн баян тансаг амьдрал, гоо сайхан эхнэр мөрөөдөх нэг залуу алхах... Тэгээд тэд учрана. Нэг газар орно. Хоол авна, ганц хоёр шар айраг бас хэдэн ширхэг янжуур. Залууд бүсгүй таалагдав. Сайхан бие, алаг нүд, нууцлагдмал дээгүүр харц өөрт зохисон ихэмсэг зан...бүгд залуугийн мөрөөдлийн бүсгүйн шинж.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 13/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хаймчиг
Оруулсан admin on 2010-10-06 10:32:55 (6757 уншсан)

Намайг бага байхад манайх Хаймчиг нэртэй том хар нохойтой байлаа. Их том оо яг л бяруу шиг ....Түүний сэгсийж ноолорсон хар үс, галын цог шиг улаан нүд , арслан барсын гэмээр араа соёог нь харахаар дүү бид хоёрт нөгөө үлгэрт гардаг мангас нь л ийм амьтан байдаг байх гэж бодогддог байв.
Анх Хаймчигийг аав гэрт авчирсан юм.Манайх тэр үед Баянхошууны хөтөлд нүүж ирээд удаагүй байлаа. Би зургаатай ,харин дүү дөнгөж дөрвөн нас л хүрч байсан байх. Гэрээс нилээн зайдуу их зах дээр аав ээж хоёр наймаа хийж шөнө л ирдэг .Дүү бид хоёрыг гэрт харах хүн байхгүй болохоор өдөржингөө хоёулахнаа тоглож өнжинө.Тэгээд л аав хүн амьтан хашаандаа ойртуулахгүй гэж танилынхаа тэжээдэг Хаймчиг нэртэй банхар нохойг нь авсан юм билээ.Банхар эзэндээ их үнэнч нохой.Өөрийг нь нас биед нь хүртэл тэжээсэн эзнээсээ салаад танихгүй айл мэдэхгүй хүмүүс дээр ирээд эхэндээ дасаж өгөхгүй нилээд зовоосон гэсэн. Гэхдээ л ээж аав хоёр маань Хаймчигт их сайн хандаж ,хоол унд өгч өөрийг нь их хайрлаж байсан болохоор удалгүй тэр хоёрт маань дасаж манай гэр бүлийн нэг гишүүн болсон доо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Оруулсан admin on 2010-10-01 22:49:02 (6865 уншсан)

Эдүгээгээс нэг зуун тавин жилийн өмнөх Шилийн хэдэн уулс хэв хэвээрээ намбайж, түүнээс яг долоон жилийн өмнө Хөх нуурын хөвөөн дээрх довцог толгойн энгэрт тогтож ахуй найман шаргыг гийгүүлж асан тэр мөхдөлгүй наран саа мяндсан туяагаа салхинд бөхөлзөх сахлаг өвсний шилбэнд тусгасан нь үй түмэн алтан саадаг мэт бөлгөө. Элгэн биедээ алтлаг ягаан туяа түрхүүлж аваад нуун өнгөрөхийг харахул ямар нэгэн таатай үйл хэргийн үүсэх сэжим гэлтэй.
Алсаас үзвэл усан дундуур туучиж яваа нэгэн морьтон бол оноосон нэр нь Нанзад хэмээх олноо алдаршсан Торой банди ажгуу. Алдар нэр нь арван хушууг шуугиулж, халх дөрвөн аймаг, шавь таван хушуу, цаашлаад цахар найман хушуунд домог болон хэлцэгдэж идэр насны ааг омогтоо асаж шатаж яваа түүнийг зүйрлэн хэлэлцэх нь олонтаа ч зүсийг нь үзсэн хүн өдрийн од мэтээ. Олон хүний сэтгэлд ер бусын сүрлэг баатрын төрхийг санагдуулдаг тэрбээр бүсгүй хүнийх шиг урлаг цагаан царай, бүрдийн ус шиг мэлмэлзсэн тунгалаг хар нүдтэй, шогжхон биетэй нэгэн бөлгөө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Буянбат : Төрөл бүрд минь төрүүлж өсгөсөн ижиидээ
Оруулсан admin on 2010-09-27 11:16:10 (5351 уншсан)

Удмын хэлхээнд намайг уясан, учгийн цагаан эх мод минь, их илч минь...
Мянган онд, зүүний үзүүр дээр, бурхны шидсэн арвай тогтох бүрийд, төрөл тутамд минь ангир уургаа амлуулсан сүүн хайлан, сайхан сэтгэл, зөөлөн аяст сэтгэлийн ижий тандаа түмэн эхийн сэтгэлийн наран мандсан хорвоогийн хосгүй сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа туйлын таатай байна.
Учирч золгож, урьд төрөлдөө ч хормойг тань норгосон хүү нь тандаа анх удаа захидал бичлээ. Сэтгэлээ уярааж бичлээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 20:37:00 (7187 уншсан)

Гутгаар бүлэг. ГУЧ
Жарантайн ач хүү Билгүүн нь эрдэм номын мөр хөөн, бакалавр аспирантур гэж явсаар оройтож гэрлэн хорин найман насандаа л дөнгөж сая гуч хүүгийн бараа харуулсан тэр л өдөр шинэхэн өвөө Идэр тавин насны сүүдэр зооглож таарсан нь тун ч билэгшээлтэй зүйл байх нь хэнд ч ойлгомжтой агаад ер нь тэгж өвөөгийнхөө төрсөн өдөр төрөх ач, зээ ер нь ховорхон байх нь мэдээжийн хэрэг. Энэ удаа шинэхэн гуч хүүгийн элэнц эцэг болох Жарантай гэргий Бадам болон дүү Далантай нь хамт уригдан ирсэн бөгөөд нөгөө нэг дүү Жарантав нь сайн муу, сайхан муухай амьдрал туулж явсаар хорвоог орхисоор гурван намрыг үдээд байгаа билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 19:34:00 (5234 уншсан)

Дэд бүлэг. АХ ДҮҮ ГУРАВ
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан оны зуны дунд сард, наадмын дараахан дөнгөж хорин хоёр хүрч яваа идэрхэн Идэр хүү аав болж, эцэг Жарантай өвөө болсон тэр нэгэн дурсгалт өдрийн орой юмсанжээ. Бие давхар “эмээ” болсон Бадам хоол цай болон түнтэгнэж, ид насан дээрээ яваа Жарантай “өвөө” бодолд автан хоёр дүүгээ хүлээн, хаалга үүд рүү чимээ тавин, үе үехэн босч цонхоор гадагш хараачлан, эхнэрийнхээ ажилд туслалцан, бөөн бодолд дарагдан байлаа. Жарантай эцэг эхээс гурвуулаа, гурвуулаа хэнз хүүхдүүд юмсанжээ. Аав ээж хоёр нь их хожуу нийлсэн улс байж. Аав нь ч тэр, ээж нь ч тэр аль, аль нь өөр амьдралтай байгаад насны бөгсөнд аяга цайгаа хувааж уухаар нэгэн гэрт орсон хөгшчүүл байж.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 18:37:00 (5404 уншсан)

Тэргүүн бүлэг: ЖАРАНТАЙ
Жарантай өвгөн аг даггүй ээрэн орилох гуч хүүгийнхээ уйлах дуунд унтууцавч, арга эв нь олдвол түүнийг шүүрэн авч аргадан, энхрийлэх гэсэн хөгшинийгөө хааяа нэг муухай харан, хяламхийвч дотроо “Ишшш чааваас, удам минь гэсэн юм, мөн шүү! Мөн ч шийртэй туучий юм даа, хоншоор нь хүрвэл дахиад нэг хоног чарлах л ёстой доо!” хэмээн өхөөрдөнгүй бодовч заримдаа “Өгөр толгой чинь зөнөг залгаад хүүхэд махлаад байгаа юм болов уу...” хэмээн санаа нь зовнивч “За даа, чи бид хоёр ямар хүүхэд махлаж, хүмүүжүүлж сураагүй биш! Төдийгөөс өдий хүртэл үр, ач нараа өчнөөн жил махлаж, төдий чинээгээрээ зөв хүн хийж аваа л биз дээ” хэмээн өөрийгөө тайвшруулан, амьдралдаа анх удаагаа шившин татаж сурч буй тамхиа гарган нэгийг асаалаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил
Оруулсан admin on 2010-08-03 22:28:00 (8372 уншсан)

Утгын чимэг -2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 29/6 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Уранчимэг : Миний бодлууд .............
Оруулсан admin on 2010-07-28 16:41:34 (6149 уншсан)

Бодрол

Сайн байна уу найз минь одоо шөнийн 12⁰⁰цаг болж байна.

Би орондоо ороод шүлгийн мөр олчих санаатай баахан бодож хэвтлээ. Тэр зун дэндүү сайхан бас бид хоёрын сэтгэл тунгалаг ариун байсан болохоор хүч минь хүрч шүлэг болгож чадахгүй нь бололтой. Марз уулын цэцэгс нь хүртэл өндөр ургаж уярам сайхан байж дээ. Амьдрал гэдэг рашааны амтыг анх тэгэхэд амс ч хорвоо гэдэг ийм уужим юм уу туулах биш дуулах юм байна шүү дээ гэж аархан бодоход зүрх догдолж цээжинд минь багтахгүй байх шиг л цохилж байж билээ. Гүн цэнхэр тэнгэрт хөвөх үүлсд атаархаж, хаашаа ч хамаагүй дэгдэн дэвмээр......Дэрсхэн хонгор найз чамтайгаа үргэлж хамт байх юм шиг санаж байсан даа. Цэцэгс дэвссэн нугаар хөтлөлцөн гүйж булгын цэнгэг усаар биесээ норгон тоглож Явуугын шүлгээр жигүүр дэлгэн байж дээ. Дурлал хайр гэж чухам юу байдагыг тунгаан бодохоос илүү найз гэдэг үгийг сэтгэлдээ эрхэмлэн дээдлэж чамайг хүндлэн бодно. Шинэ өглөө ирэх бүр тэр өдрийг надад нэгэн онцгой зүйл авчирах мэтээр сэтгэж үдэш унтахдаа өдрийн явдалаа дурсан шөнө нь зүүдэлж хонодогсон.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 12/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Цэнгэлмаа : Цонхоор үзсэн кино
Оруулсан admin on 2010-07-23 10:03:01 (5675 уншсан)

Би өдөр болгон үнэгүй кино үздэг. Энэ кино хэзээ эхэлсэнийг би сайн санадаггүй юм, бас хэзээ, яаж төгсөхийг нь тааварлан хэлж чадахгүй ээ. Магадгүй намайг үхэх тэр өдөр кино төгсөж болох л юм. Үгүй юм байна аа. Тэр өдөр зөвхөн миний амьдрал төгсөнө, харин кино үргэлжилсээр л байна. Зүгээр л киноны нэг жүжигчин байхгүй болно гэсэн үг. Би энэ кинонд гол эсвэл туслах дүрийн жүжигчин байх эсэх нь олон зүйлээс шалтгаална.
Энэ кино “Амьдрал” гэдэг нэртэй. “Бодит байдал” гэдэг зохиолчтой, “Тархи угаагч” гэх найруулагчтай, “Ард түмэн” гэдэг асар олон жүжигчидтэй, харин зураглаач нь “Үнэн”. Эвлүүлэгч нь “Мөнгө”. Өө мартсанаас продюсерээр нь “Авилга хээл хахууль” гэдэг нүсэр баг ажилладаг юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хулан : Гутал өнгөлөгч
Оруулсан admin on 2010-07-23 09:51:27 (5890 уншсан)

Өнөөдөр 10-р сарын хамгийн сүүлийн өдөр. Нар ээгээд л, намрын сэрүү орсон ч дулаахан, сайхан өдөр байна. Би өглөө эртлэн босож үс гэзгээ янзлан, цэвэрхэн хувцаслаад ажилдаа яаран гарлаа. Гадаа ямар сайхан тогтуухан бас нам гүмхэн байваа. Манай гэрээс автобусны буудал хүртэл чамгүй зайтай, 15 минут элбэг алхдаг болохоор замдаа юм юм л бодон алхдаг. Би их мөрөөдөмтгий бас амархан баярлаж, амархан гомддог ер нь бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн. Тийм болохоор өглөөд ажилдаа явахдаа, оройд гэртээ харихдаа өөрийнхөө эргэн тойронд өрнөж байгаа зүйлсийн талаар байнга л бодож, хааяа хэтэрхий хол мөрөөддөг. Харин ойрд би нэг л зүйлийн талаар хэтэрхий их бодож шаналснаасаа болоод ажил, гэр бүл, найз нөхдөөсөө ч нэлээд хөндийрчихөж.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Ганцаараа алхмаар санагдаад...
Оруулсан admin on 2010-07-22 12:45:06 (5065 уншсан)

Хаврын урь ороод ч тэр үү, хааяа алхмаар санагдаад байх юм. Өглөөнөөс үдэш хүртэл суугаа ажилтай надад бол алхах сайн. Ямартаа ч би өдөртөө 30 минут алхчихдаг шүү. Хүссэн хүсээгүй алхах шаардлагатай. Учир нь манайх автобусны буудлаас нэлээд зайдуу. 15 орчим минут алхаж хүрдэг болохоор mp-гээ сонсоод алхаж гарна даа. Өвлийн цагт бол их хэцүү л дээ. Халтирч уначих гээд, бас даараад байдаг болохоор оройдоо унаа барьчихдаг. Харин дулааны цагт бол сайхан. Хөгжим сонсонгоо юм бодоод л алхахад сэтгэл сэргээд сайхан шүү.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Шувуухай : Цаснаас ургасан сарнай
Оруулсан admin on 2010-07-15 17:14:05 (6037 уншсан)

Бичсэн: Шувуухай

Их дэлгүүрийн цонхоор эх хотоо харахад сэтгэл сэргэмээр сайхан. Өдөржингөө ажилд дарагдаж шар усаа хуртал данс тооцоотой хутгалдсан би биеийнхээ чилээг гаргахаар дадсан зангаараа цонхны дэргэд очиж зогсохдоо нэг сонин юмыг олж харсан юм.
Их хотын үдэш өдөр юм шиг л гэрэлтэй байлаа. Хаялах цасан болрын өнгөөр гэрэлтэж, хүүхдүүд шинэхэн орсон цасыг нүцгэн гараараа атган бие биерүүгээ шидэлцэн тоглох нь цагийн зүү үдшийн найман цагийг заах нь хаана ч юм бэ? Гэмээр хол санагдана.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Мөрөөдөл биелдэг юм
Оруулсан admin on 2010-07-02 17:57:24 (7286 уншсан)

Намайг өглөө сэрэхэд ямар нэг зүйл нэг л өөр байв. Чухам юу гэдгийг би анзаарсангүй. Би дадсан цагтаа босч ажилдаа явахдаа бэлдэж, гэрээсээ гарч явлаа. Зүрх сэтгэл дотор болоод байгаа тэр зүйл юу болохыг би анзаарч чадсангүй. Үүд дарж тогтсон зузаан цас хаалга онгойхтой зэрэгцэн гэрлүү маань халтирч орох нь хүсэн хүлээж байсан хүн маань хаалга татаад орж ирсэн мэт нэг л тааламжтай. Шинэ өглөө, шинэхэн цас эргэн тойрон барилга байшин, машин зам, гэрлэн дохио хүртэл цагаан малгайгаар хучигдчихсан гудамжаар явах машинууд гэрлээ асаачихаад болгоомжтойгоор урагшлах нь надад нэг л тайван санагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 26/6 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Түлхүүрээ гээсэн хүн
Оруулсан admin on 2010-04-17 09:21:47 (5769 уншсан)

Түлхүүрээ гээсэн хүн

Би дөнгөж сая. Бүр саяхан шүү дээ. Хэдэн секундын өмнө түлхүүрээ гартаа тас атгаад энэ замаар явж байхдаа түүнийгээ гээчихлээ. Олон жилийн өмнөөс тэр тасалгаа руу эцсийн удаа орж гарчихаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өөрөөсөө нуугаад хаячих юмсан гэж боддог байсан тэр түлхүүр. Хааяа үхэн үхэтлээ өөртөө хадгалж байгаад авсандаа хүртэл чирээд орно доо гэж боддог байсан тэр түлхүүр. Яг одоо би биелэгдсэн хүслийнхээ хоёр хязгаар дээр чимээгүйхэн зогсож байна. Би яах ёстой вэ? баярлах уу, гуниглах уу.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 31/7 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дарма. Батбаяр : АНИРГVЙН ЭРВЭЭХИЙ
Оруулсан admin on 2010-04-15 20:30:39 (6857 уншсан)

Харанхуйн дунд бадрах гэрэл тойрон бяцхан бяцхан эрвээхий дэрвэлзэнэ. Эргэн тойрон нам гvм, ашид мөнх оршихуй мэт хязгааргvй. Амсхийх ч завгvй дэрвэлзэх эрвээхий агшин хором мэт өчvvхэн. Эрвээхий гэрэл тойрон дэрвэлзэн дэрвэлзэн дөл рvv улам улам дөхнө.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дарма. Батбаяр : Амрагийн тэнгэр
Оруулсан admin on 2010-04-15 20:26:46 (6904 уншсан)

Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бүсгүйг Халиунаа гэдэг сэн. Надаас эгч л дээ. Нэг өдөр Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсэн чинь халиунаа эгч,
-Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л нөгөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд би бас инээмсэглэн,
-Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ
-Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна?
-Тэгээд та яагаад зүв зүгээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм бэ?
-Аан бас! Гярхай жаал байх нь! Овоо овоо. Хүн гярхай байхгүй бол аз жаргалынхаа хажуугаар өнгөрчихнө шүү.
-Та тэгээд юунд инээсэн юм бэ?
-Чи бас инээмээр байна уу?
-Аа, хаа


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Дарма.Батбаяр Алтан хараацай
Оруулсан admin on 2010-04-15 19:41:26 (5746 уншсан)

Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисч, хэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 14/3 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 42 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-006.JPG
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4878

Ёл хад
YolHad_31.JPG
Хэмжээс: 700x525 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 9488

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-026.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5060


Агуулга
Tuesday, 2011.11.15
· Н.Түмэншагай : Зүүд
· Уучлахыг хүснэ
Tuesday, 2011.08.30
· Үдо Тошио : Анхны Дурлал
Tuesday, 2011.08.23
· Л.Төрбурам : Шөнийн аялал
Wednesday, 2011.08.17
· П.Батзориг : Улаан Сарнай
· Эхийн сэтгэл
Thursday, 2011.08.11
· Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
· Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого
· Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Saturday, 2011.08.06
· С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
· Хов хоосон хавар хов хоосон
Friday, 2011.08.05
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Thursday, 2011.06.09
· С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Tuesday, 2011.05.24
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Thursday, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Wednesday, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Friday, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Monday, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Tuesday, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Thursday, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Wednesday, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Monday, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Tuesday, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Thursday, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Friday, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Monday, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Friday, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Wednesday, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Monday, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Tuesday, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Wednesday, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Monday, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Tuesday, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn