|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Оруулсан admin on 2011-05-24 13:23:04 (6741 уншсан)
…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШИЛЫН ОРОНД
Уг хүү туужыг бүл эгч асан Цэдэнсодномын Алтанцэцэг, найз асан Намсрайн Болдбаатар нарын гэгээн дурсгалд зориуллаа.
Би гээч амьтан нартын тоосыг дөчин хэдэн жил хөдөлгөхдөө сайн муу, сайхан муухай амьдралыг, чухамдаа бол хэн хүний л адилаар амьдралын эрээн барааныг яалт ч үгүй туулсаар иржээ. Гэнэн хонгорхон гэгээлэг хүүхэд нас, өсч өндийсэн идэрхэн залуу нас гэгээд одоо бол нас тогтож намба суух талруугаа явж буй энэхэн үедээ өөрийн туулж өнгөрүүлсэн адармаатай бөгөөд адал явдалаар дүүрэн амьдралынхаа тухай эргэцүүлэн бодож, түүнээс санаанд ил тод үлдсэн, мартахын аргагүй үйл явдлуудыг голчлон түүхчлэн бичсээр эдүгээ гурван жилийн нүүрийг үзэж байх шиг вэ. Дөчин хэдэн жилийн энэ амьдралд тугал хариулан доошоо орж явсан минь л олон болохоос туг барьж мандуулж явсан минь бол, үгүй ер үгүй л юмдаг уу даа. Түүний дотор амьдрахын эрхээр, авгай хүүхдүүдээ эр хүн шиг, гэрийн эзэн шиг авч явахын эрхээр нэгэн хэсэг буюу 1998-2002 он хүртэл “Халтуурын жолооч” гэдэг адал явдалтай хирнээ, эрсдэлтэй, бас ч гэж хөгжилтэй сонин мэргэжилээр дагнан ажилласан дөрвөн жилд туулсан, голдуу өөрт тохиолдсон болон өөрийн эргэн тойрны найз нөхөд, тэр дундаа монголд ганцхан байсан “Такси бааз”-аас угшилтай өөрийн унаган багын найз нөхдөд тохиолдсон сонирхолтой үйл явдлуудыг энэхүү туужид өгүүлэх болно. Уг зохиолд гарч буй том жижиг үйл явдлууд бүгд бодит амьдрал дээр болж өнгөрсөн бодит явдалууд (мэдээжийн хэрэг зохиолд гарч буй зохиолын баатрууд маань одоо хир нь амьдарч буй амьд хүмүүсийн учир нэр усыг нь өөрчилж бичсэн) учир ийнхүү “Баримтат тууж” хэмээх уран зохиолын төрөл жанрт зоригтой оруулсан бүлгээ. За ингээд эрхэм уншигч авхай нар минь таалан соёрхоно уу!
ГЭРЭЭС ГАРСАН НЬ
...Еэ ээ... Хм, ээ ээ... Ёстой нээрээ, хммм...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: НУТГИЙН ХҮН
Оруулсан admin on 2011-05-05 20:04:30 (6642 уншсан)
Хаврын усан зэрэглээнд хэлхэлдэн, хөтлөлцөн хатирах мэт харагдах сумын төвийн тоотой хэдэн барилгын барааг алсаас олж үзсэн аянчин хижээл эр, зогтусан амсхийж хуучин танил тэр хэсэгхэн дотно газрыг он жилийн уртад сэтгэл дотор нь сүүмэлзэн хоногшсон тэр төрхтэйгөө адил эсэхийг нь тулган харах мэт удаан ажлаа.
Хөл нь хөшилдөн сульдаж, гэдэс нь хонхолзон өл нэхэж, хүйтэн хөлс нь чийхрэн, ядарч байгаа нь мэдрэгдэнэ. Цайлаад хөдлөдөг байж... олон жилийн хойно нутагтаа ирж байгаа нь энэ, урт удаан хугацаанд хол хөндий байсан төрж өссөн нутаг гэдэг... хаврын урь хаа сайгүй тэнэсэн налгар сайхан өдөр юутай дотно дулаахан харагдана...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Батхуяг : Борооны охин
Оруулсан admin on 2011-04-27 13:48:40 (7122 уншсан)
Тэр бороо арван нэгэн сарын эхээр гэнэт оров. Гайхалтай нь өвөл бороо ороход хэн ч хачирхсангүй. Ихэнх хүн удахгүй яргуй нүдлэж, ногоо цухуйна хэмээн бодсон биз. Харамсалтай нь даанч тэгсэнгүй. Бороо орсоны маргаашнаас ертөнцийн бүх юм хайлж эхэллээ. Он удсан байшин барилгын чулуун хананууд шоколадтай мөхөөлдөс шиг зунгааралдан нялцайж, замын өнгөлсөн хавтангууд ялбайж, уул толгод, өвс ургамал галд хуйхлагдсан мэт үгүй болж, чулуу, модод хэлбэрээ алдаад нүд халтрим дүрстэй овгор хар зүйл болон хувирч байлаа. Мэдээж хүмүүс орох байх газраа олж ядан хий дэмий л ийш тийш гүйлдэж, хоргодох байрнаас алт эрдэнэс мөнгө төгрөг, юугаа өгөхөөс буцахгүй байдалд хүржээ. Тэр өдрийн бороонд норсон хүмүүс эхнээсээ хайлж, мэлтэгнэсэн шингэн бие нь нүдэн дээр агаарт ууршиж байв. Энэ гарцаагүй мөхөл гэдэгтэй бүгд эвлэрээд хэн ч аврагдах арга зам хайхаа больж, хайлан уурших өдрөө хүлээн мөргөл залбирал хийсээр суух болов. Харин бид хоёр хэд хоногийн өмнө болсон хуримнаас буцаж явлаа. Хурим хачин сайхан болсонсон. Хөөрхөн залуухан бэрийнхээ дуулж бүжиглэхийг харсан хөгшин залуу бүгд л уяран баясаж, хэд ч дахин дуулуулсан юм, бүү мэд, бараг л тоогоо алдсан байлаа. Цээл сайхан хоолой, уян налирхай бие, усгал зөөлөн харц гээд хамаг сайхан нь төгс бүрдсэн нэгэн байлаа
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Хайр өөрөө агуу...
Оруулсан admin on 2011-04-15 13:50:34 (6978 уншсан)
Цэцэгс дэлбээлж байсан үе анхны бороо, анхны нахиа, анхны дурлал, анхны хайр... энэ бүхэн хавартай хамт...
Нэгэн ангид эзэнгүй, хэн ч тоодоггүй, царай муут үзэг амьдардаг байжээ. Заримдаа түүнийг хэн нэгэн үзэгний саваа мартчихаараа ч юм уу, эсвэл бал нь дуусчихаар ширээн доороос, шүүгээний булангаас, хааяа бүр хогийн савны ойролцоогоос олдог байв. Гэвч бичиж дуусаад л хаа нэгтэй орхиод явдаг байжээ. Тэр бол уйтгартай, гунигтай, ганцаардмал үзэг. Бүх л зүйл түүнд утгагүй санагдаж заримдаа ганцаархнаа уйлдаг, хэний ч анхаарлыг татахааргүй тийм нэг цэнхэр бэхтэй үзэг байлаа...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Оруулсан admin on 2011-04-11 20:10:37 (9460 уншсан)
Хавар болох цаанаа л нэг уйтгартай. Хавартай хамт чамайгаа үдсэн болохоор би хаварт дургүй. Энэ л үед би чамайг хэзээ хэзээнээс илүү ихээр үгүйлэн санах юм. Яг одоо би цонхоор харан зогсоод бас л чамайгаа бодож байна. Хаврын салхи цаанаа л нэг зэврүүхэн, цонх нэвт үлээх мэт сэнгэнэнэ. Хааяа хааяахан ганц нэг хүмүүс хаа нэг тийшээ яарч байгаа юм болов уу гэлтээ түргэн түргэн алхалан өнгөрнө. Урин дулаан цаг ирж байгаа юм болохоор гадаа тоглох хүүхдүүд, саравчинд нарлан суух хөгшидын тоо ихэсдэгийг эс тооцвол хавар цагыг чимэх өөр юу ч үгүй мэт. Ингэж цонхоор орчиныг ажин зогсохдоо ч хоромын төдий ч гэсэн чиний тухай, чамайг үгүйлэх хүсэл юм буурсангүй. Одооноос яг 2 жилийн өмнөх яг энэ л үед чи минь миний дэргэд байсан бол одоо чи миний дэргэд алга. Чамайг байсан гэх дурсамж л үлдэж. Бурхан надад чамайг минь бэлгэлчихээд буцаагаад аваад явчихсан. Бэлгэлсэн зүйлийг буцааж авч болдоггүй биз дээ. Чамтайгаа хамт байхдаа би хэнээс ч илүү жаргалтай байсан. Бид 2-г хамт байлгаж байгаад, чамтай минь учруулсаныг надад бурханаас заяасан хувь тавилан гэж би өдөр бүр баярлан талархдаг байсан. Харин одоо бол би бурхан байдаг гэдэгт итгэдэггүй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: О.Тамир : Хамгийн том бэлэг
Оруулсан admin on 2011-03-31 16:31:49 (7671 уншсан)
Зөөлөн шиврэх бороон дуслууд түүний зүрхийний гунигийг хуваалцах аятай харуусангуй шиврэнэ.Тохилог энэ кафед кассчин тэр бүсгүй хоёроос өөр хэн ч үгүй тайван санагдах авч тэр бүсгүйд “Чи мөнхөд л ганцаараа шүү дээ!!!” гэх мэдрэмжийг гэн гэнхэн энэ нам чимээгүй байдал төрүүлэнэ.Хамгийн захын ширээний цонх талд бүсгүй кофе шимэн дотроо маш их зүйлийг бодох аятай сууна.Юугаар ч дутагдаж гачигдах зүйлгүй тэр бүсгүйг сайн аживал түүний тэр ганцаардал,гуниг дүүрэн харцыг анзаармаар.Түүний энэ гунигийг таслан утас нь дугарлаа түүн рүү байнга залгадаг ганц найз болох Аюуш нь байв.Аюуш нөгөө л охидын хоорoнд өнгөрдөг “Юу байна? Тийм залуутай танилцаад” гэх энэ тэрийг ярцгаав.Бүсгүй утасаа ширээн дээрээ тавиад эргэж өөрийн гунигтай байдлаа үргэлжлүүлэв. Гэнэт орсон шигээ гэнэтхэн л шиврээ бороо зогсчихов.Бүсгүй ч бороо дууслаа гэх шиг кассчин дээр очиж кофены мөнгө төлчихөөд гарч одов.Дөнгөж 20 гарч яваа болов уу гэмээр тэр бүсгүй өндөр гуалаг биеэн дээрээ цагаан ноолууран даашинз өмсөж,нэртэй брендийн цүнх барьсан тэрээр нүрэндээ ямар энгэсэг буддаг түрхээгүй угаасаа ийм сайхан цэвэрхэн арьс,дэрэвгэр сормуусанд, намхан хэрнээ тэгшхэн хамранд будаг шунх ч хэррэгүй биз.
*****************************************************
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
Оруулсан admin on 2011-03-09 09:39:33 (7685 уншсан)
Би тэнэг, бүр гэнэн тэнэг хүн л дээ, одоо хир нь тэр шүү. Бүр зөнөж үхэх гэж байж гэнэн тэнэгээрээ л дуусах улаан дурак байгаа юм. Гэвч би яалт ч үгүй ээждээ ааваасаа илүү хайртай, ядаж байхад ээжийнхээ дүр төрхийг хуулан өвчиж төрсөн, мундаг адилхан, харин аавынхаа хоёр гар, элдэвт эв дүйтэй, илүү дутуу юмыг махран оролддог сонин чанарыг нь өвлөж төрсөн үнэхээр азтай дурак гэж.
Тиймээ, би ээждээ дэндүү хайртай хирнээ муу ээжийгээ ер баярлуулж үзээгүй дэндүү муу үр нь байсаан. Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгчээр болдоггүй Баагийгийн гар нь харин дөрөв, магад ч үгүй түүнээс ч олон ёстой нөгөө мянган мутарт гэдэг шиг дэндүү олон байсан юм болов уу, хөдөлгөөн нь дэндүү супер хурдан ч байсан юм болов уу даа, байнга л өөрөө ч мэдэхгүй хэрэг тарьж, муу ээжийнхээ чихийг халууцуулна. Аав минь ажилтай, намын гишүүн, бүүр үүрийн дарга, улаан коммунист, харин ээж минь агуа их гэрэлт социализмын тэр сонин гаж цаг үед улсад ажил хийдэггүй, тухайн үедээ бусдад адлагдаж, НАХЯ- ны хурц хараанд онилогдсон гэмт бузар этгээд, харин яс юман дээрээ долоогийн долоон алаг үрсээн хүн шиг хүн болгох гэж тэр л эвгүй цаг үед өөрийн зоригоор өөрийгөө золин, болох болохгүйг хийж, өөрөө өөртөө хөдөлмөрлөж, өрөөлийг шулсан нэг муу ЗАХЫН ПАНЗЧИН, ДАМЫН НАЙМААЧИН буюу одоо цагийнхаар бизнесмэн хүн байсаан.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: О.Тамир : Хамгийн том бэлэг
Оруулсан admin on 2011-03-09 09:30:54 (6414 уншсан)
Зөөлөн шиврэх бороон дуслууд түүний зүрхийний гунигийг хуваалцах аятай харуусангуй шиврэнэ.Тохилог энэ кафед кассчин тэр бүсгүй хоёроос өөр хэн ч үгүй тайван санагдах авч тэр бүсгүйд “Чи мөнхөд л ганцаараа шүү дээ!!!” гэх мэдрэмжийг гэн гэнхэн энэ нам чимээгүй байдал төрүүлэнэ.Хамгийн захын ширээний цонх талд бүсгүй кофе шимэн дотроо маш их зүйлийг бодох аятай сууна.Юугаар ч дутагдаж гачигдах зүйлгүй тэр бүсгүйг сайн аживал түүний тэр ганцаардал,гуниг дүүрэн харцыг анзаармаар.Түүний энэ гунигийг таслан утас нь дугарлаа түүн рүү байнга залгадаг ганц найз болох Аюуш нь байв.Аюуш нөгөө л охидын хоорoнд өнгөрдөг “Юу байна? Тийм залуутай танилцаад” гэх энэ тэрийг ярцгаав.Бүсгүй утасаа ширээн дээрээ тавиад эргэж өөрийн гунигтай байдлаа үргэлжлүүлэв. Гэнэт орсон шигээ гэнэтхэн л шиврээ бороо зогсчихов.Бүсгүй ч бороо дууслаа гэх шиг кассчин дээр очиж кофены мөнгө төлчихөөд гарч одов.Дөнгөж 20 гарч яваа болов уу гэмээр тэр бүсгүй өндөр гуалаг биеэн дээрээ цагаан ноолууран даашинз өмсөж,нэртэй брендийн цүнх барьсан тэрээр нүрэндээ ямар энгэсэг буддаг түрхээгүй угаасаа ийм сайхан цэвэрхэн арьс,дэрэвгэр сормуусанд, намхан хэрнээ тэгшхэн хамранд будаг шунх ч хэррэгүй биз.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Оруулсан admin on 2011-02-21 10:09:16 (6638 уншсан)
...Өдөр өдөртөө, шөнө шөнөдөө, үүрийн гэгээ үүрийн гэгээдээ дурладаг энэ хорвоод өдөр шөнөд дурлажээ. Учир нь өдөр хэзээ ч шөнийн нам гүмийг мэдэхгүй болохоор учир нь тэр хэзээ ч шөнийн олон оддын бүжгийг харж байгаагүй болохоор шөнийн тухай хүмүүсийн ярьсан намуухан үлгэрт согтоод шөнөд чин сэтгэлээ нээн нээн дурлажээ. Харамсалтай нь шөнө гэрэл гэгээг хүсдэггүй дэндүү бардам нэгэн тул өдрийг байнга дорд үзнэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Оруулсан admin on 2011-01-14 16:31:15 (7506 уншсан)
Тэр өглөө Алимаа бусдаас түрүүн сүүгээ авсаар ирлээ. Доной үүнийг ажилсаг шалмаг хүний шинж гэж үзэх тул Алимааг ийн ирэхэд хайрлах бахархах сэтгэл нь улам л оргилно. Алимааг инээсээр ирэхэд Доной мөн л инээв. Тэдний мэндчилгээ энэ ажээ.
-ШӨНӨ МАШИН ДУУГАРААД БАЙСАН. ЖАДАМБАА АХЫНХАН ЧИНЬ ХОТООС ИРЭЭ ЮУ?
-ҮГҮЙ ЭЭ, ТЭД НАР ИРЖ ЧАДАХГҮЙ, ГАДААДАД АМРАХ БОЛСОН ГЭНЭ. ХАРИН ТУЯА ЭГЧИЙН ДҮҮ ГЭЖ ЁСТОЙ ГОЁ 3АЛУУ ИРСЭН. ХУВЦАСНЫ 3АГВАР 3ОХИОН БҮТЭЭДЭГ ЮМ ГЭНЭЭ. МОНГОЛ ДЭЭЛ, ГУТАЛ СУДЛАХ, ТЭР ДАЛИМААР ЭНД АМАРЧИХААД БУЦАХ ЮМ. ЧАМАЙГ ТАНИЛЦУУЛНА. ЧИ ӨДӨР ААВЫГ ЯВАХЛААР МАНАИД ОРООД ИРЭЭРЭИ. Алимаа ингэж хэлээд өврөө уудлан хэдэн өнгийн үрэл донойн аманд хийв.
-ХОТЫН ЧИХЭР. ЧИ ЭНЭ ЭЭМГИЙГ ХАРАА!
-ГОЁ ЭЭМЭГ БАЙНА.
-ТУЯА ЭГЧ ЯВУУЛСАН ЮМ.
-АА. ХӨӨШ! ТЭР ХУВЦАС ЗОХИОДОГ ЗАЛУУГААР ЧИНЬ ГОЁЛЫН ГАНЦ ӨМД ХИЙЛГЭЖ АВЪЯ БАЙЗ.
-ТЭГЭЭЧ.
-ӨӨ ЧИ ӨЧИГДӨР ОРОЙ МАНАЙД АЛЧУУРАА МАРТЧИХСАН БАИНА ЛЭЭ. Доной өврөөсөө Алимаагийн алчуурыг гаргаж өгөв. Алимаа ичингүйрэн:
-БИ ГЭРТЭЭ ХАЙГААД ОЛООГҮЙ ЮМ гэснээ шалавхан өвөртлөөд буцаж явлаа.
Алимаатай зөрөн Бодь агентын эхнэр улаан Гаамаа, Буд хүүхэн хоёр сүүгээ авч ирэв. Гаамаа гэдэг нь хүний хэл ам сугалчих дөхсөн хэлэмгий доломгой бүдүүн улаан хүүхэн юм. Улаан гэдэг үг бүр түүний нэр мэтээр нутаг усныханд хэлэгдэж заншжээ. Харин Буд бол ганц бие, нөхөр нь хаяад явчихсан юм. Тэр хоёр Донойн бүрэг ичимхийг далимдуулан хэл амаар цаашлуулж гүйцдэг байлаа. Доной ч тэднээс салахын түүс болно. Гаамаа сүүгээ юүлэнгээ:
-“АНХНЫ ХАЙР”-ААР СОНИН ЮУ БАЙНА ДАА? гэж Донойг өдөж эхлэв.
-УГ НЬ МИНИЙ АНХНЫ ХАЙР ДОНОЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ. МИНИЙХ ЭРТДЭЖ, ДОНОЙХ ОРОЙТСОНООС Л ИЙМ БОЛЧИХЛОО гэж Буд нэмэхэд Гаамаа:
-АЛИМАА Ч АЗТАЙ БҮСГҮЙ ЮМ АА. ХЭВТЭЭ ХОНЬ БОСГОХООРГҮЙ ИЙМ САЙХАН НӨХӨР ОЛООД АВЧИХДАГ гээд Донойн хацрыг илнэ. Доной Гаамаагийн гарыг түлхээд байх суух газраа олж ядан хий түгдэгнэн байснаа яйжгий ширээгээ дэлсэн:
-АЛИВ ТАЛОНОО! гэж уурлах дүр үзүүлэв. Доной төмөр торхтой сүү халаахаар задгай гал руу очиход тэд арайхийж холдож явцгаав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Роман, тууж: Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
Оруулсан admin on 2011-01-10 17:15:46 (7443 уншсан)
АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
КИНО ТУУЖ
Агарын гол дан рашаанаар урсана. Өнтэй өвөл ч харзлан урсах нь бий. Газар дэлхийн амьд судас болсон энэ гол хүний жаргал зовлон, хувь заяан дундуур эрин зууны тэртээгээс бургилан урссаар өдийг хүрчээ.
Энэ жил Агарын голд хур бороо элбэгтэй, өгөөмөр дэлгэр сайхан зун ирэв. Фермийн айлууд зусландаа буугаад хүн мал хоёр ёстой л налайж байлаа. Доной голын хойд талын цэлгэр ногоон дэнж дээр амбаараа босгон сүүний машинаа зоожээ.
** ** **
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Роман, тууж |
Оноо: 11/3 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Оруулсан admin on 2011-01-10 11:08:25 (7462 уншсан)
Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай ”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.
Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан, алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 3/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Амур : Шинэ жилийн үлгэр
Оруулсан admin on 2010-12-27 06:51:00 (9185 уншсан)
-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад -Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 20/4 |
Өгүүллэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Tuesday, 2013.05.14 | · | Мөрөөдлийн хайр |
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|