|
|
Өгүүллэг: Дөнгөтийн Цоодол : Манжаа
Оруулсан admin on 2008-12-21 19:39:37 (6909 уншсан)
Манжааг гэнэт саналаа. Хүүхдээс өндөргүй, өөртөө томдсон ээтэн монгол гутал, элбэгдсэн дээлтэй Манжаа минь. Түүнийг өдий олон жилийн хойно сэтгэлийн олон гуу жалга нэгжин дурсах юм гэж санасан ч биш дээ. Манжаагийн уг нэр нь Манал. Гэвч миний л мэдэхийн толгойтой болгон Манжаа Манжаа гэцгээдэг байлаа. Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл, томдсон гуталтайгаа зогсож байх нь модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү. Дээр нь нэг онцлог түүнд байжээ, одоо бодоход. Хүн бүр тэр үед "бидний монгол эзэн Чингисийн үеэс эхлээд..." гэж хэлж байсангүй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 9/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Дэлхий эх
Оруулсан admin on 2008-12-19 03:57:13 (4809 уншсан)
Алдар нь үл дуурсагдах даруухан нэгэн эмэгтэй үр ачаа тэжээсээр одоо өтөл буурай болжээ.Цагтаа цалгиж явсан цал буурал эмээ минь үр ачийнхаа цангинам инээд хөөрөнд уясан жаргадаг. Тэртээ холоос нэгэн үр нь тэнгэрээс аврал эрэн гуйна. Тэрээр тэнгэрээс хурыг , будаа мэт арвин хоолыг, тэнхээрэл тэвчээрийг өлөн нүдээр бус үнэн сэтгэлийн угаас сүслэн залбирна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Янагхан сарнай чи
Оруулсан admin on 2008-12-19 03:43:28 (4640 уншсан)
Яв ягаахан сарнай минь Чи минь хичнээн үзэсгэлэнтэй билээ. Яв ягаахан сарнай минь Чинийхээ үнэр анхилгад би мансуурнам, Яв ягаахан сарнай минь Чинийхээ гоо үзэсгэлэнд Би түмэнтээ сөхөрнөм бусуу. Яв ягаахан сарнайхан чамайгаа хараад л баймаар, хайрлаад л, харамлаад л харамлаад л баймаар чамдаа би дэндүү, дэндүү их дурласан шүү дээ. Чамдаа гэсэн сэтгэлийг минь тэнгэр газар бүгд мэднэ
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ц.Доржготов : Шалбараа нь үгүй сэтгэл
Оруулсан admin on 2008-12-16 05:54:18 (5662 уншсан)
Энэ зуны халууныг даанч яав аа? Бүр амьсгал авахуулахгүй нь! Дээл нэвт цоносон халуун өдрүүд ар араасаа буухиалан шатсаар хамаг дэлхийг хуйхалж дууслаа. Нарны тусгал яг л галт шилний тусгал шиг, оносон газраас нь утаа уугих нь холгүй. Шатаж үхэх нь ээ!.. Голын хөвөөний ногоо наранд хуйхлагдаж, шалдраад, малын хамар хатгах юм үлдсэнгүй. Ногоо бараадаж, уул өөдөө авирч нутагласан айлууд уснаас ходдоод ангаж үхэх шахав. Өчүүхэн бөгтөр бие нь, аварга цагаан сахал, ясархаг дэнхэр толгойгоо дааж ядсан өвгөн Гомбо өглөө эртлэн, шээзгий дээр гарч, хашин цагаан мориндоо амьсгаадан байж, авирсаар арай гэж мордлоо. Тэрбээр хоёр бяцхан бортого ганзгалаад, нар шатахаас өрсөх санаатай Гашууны бүлгийг зорих нь энэ. Ядарсан өвгөнд Гашууны булаг хол оо, их хол! Хашин морио давирсаар явтал, үдийн халуун шатчихав.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг ...
Оруулсан admin on 2008-12-11 22:33:36 (4619 уншсан)
Санаж байна уу та тэр нэгэн өглөөний цасыг. … Урьд өмнө нь цас ингэж их инээж байл уу, урьд өмнө нь цас ингэж их энэлэн шаналж байл уу, урьд өмнө нь цас ингэж их эрхлэн жаргаж байл уу. Тиймээ, тэр нэгэн өдрийн өглөө тэнгэрээс түм түмэн цасан ширхэг буусийм. Тэнхээ мэдэн тэрлэг нь болохоор тэнгэрээс газарт шүхэрлэн буусийм эх нутагтаа. Амин насаа тэнгэртээ залсан, амьсгал юугаа эх орондоо өргөсөн амьд түүх , баатрууд минь тэр өглөө тэнгэрээс тэнгэрлэг эх орондоо анирлан шингэсийм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Гэрлэн цэцэгс бүжнэм
Оруулсан admin on 2008-12-09 02:26:45 (4924 уншсан)
Хайр гэж юу юм бол. Яагаад хайр гэж нэрлэсэн юм бол. Яагаад хэзээ ч дуусашгүй хайр ундран урсах булгийн ус адил цалгилан цалгилах далай адил, цэнхэртэн мэлмэрэх тэнгэр адил агуу уудам баян тансаг байдаг юм бол. Тиймээ хайр үнэхээр сайхан. Хайртай гэдэг үгээ бид эжии аавдаа, эх орондоо, үр ачдаа, хайртаа бүхэндээ харамгүй хэлдэг. Хэлээд л байгаа хэрнээ улам олон удаа хэлмээр энхрийлмээр, хайрламаар эвийлмээр байх нь гайхалтай. Сайхан сайхан амьдрал өөрөө сайхан. Хичээгээд л мэрийгээд л байна. Хүндлэл дээдлэл, энэрэл эгээрэл, ухаарал энхрийлэл энэ бүхэн хайрын анд нөхөд.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 6/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Гэрэл чи үл үзэгдэх аниргүйн жаргалыг уруудуулна
Оруулсан admin on 2008-12-08 02:10:07 (4542 уншсан)
Гэрэл чи үл үзэгдэх аниргүйн жаргалыг уруудуулна. Гэвч би хоёр гараараа бас цамцаараа түүнийг хааж алгуурханаас алгуурхан мөнхөд нойрсож бүлээн үүлэнд хөвөн хөвөн тэлнэ. Нүд минь чи үнэнг эрнэ. Зүрх минь чи аз жаргалыг хайна. Харин бие минь чи бусдын өмнөөс арцалдахыг эрхэмлэнэ. Өглөө болж аливаа бүхэн идэвхижихэд өнөө л би харин алмайран хоцорно. Цаг хугацаа урсан урссаар, цалгих үе минь өнгөрсөн байж, цаана нь бас үр хүүхдүүд минь чадал эрч суун сунасаар...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Ц.Түмэнбаяр : Ажаа
Оруулсан admin on 2008-12-07 00:01:32 (5335 уншсан)
Хар Дагдан гэж нутаг усандаа цуутай анчин байлаа. Манай нутгийнхан аавыгаа ажаа гэж дуудна. Өвөг эцгийг өвөө ажаа гэнэ. Хоёр ганзагандаа дүүжилсэн тарвага нь алаг морины шогшоонд далбага далбага хийсээр ирэхэд, тарваганы мах идэхсэн гэж шүлсээ залгисан дүү бид хоёрын нүд ганзаган дээр нь тусна. Өглөөн нарнаар гараад оройн нарнаар ирсэн өвөө ажаа минь эмээ ээжийн тавьсан айрагний хул дүүрэн өрөмтэй шар будаа идэж, таван литрийн данхтай цайг бүгдийн нь юүлнэ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Д.Батбаяр : Сэтгэлийн тэнхээ /тууж / төгсгөл
Оруулсан admin on 2008-12-04 05:50:00 (5425 уншсан)
Дэмбэрэл Түвшинд баярлан, «Түвшинг ийм хүн гэж итгэж явсан юм. Хүний эвийг ингэж аятайхан олдог ийм л хүнээр ээлжийн мастер тавих хэрэгтэй» хэмээн бодож дотор нь уужирсан янзтай амьсгаагаа уртаар авлаа. Намхай, Түвшингийн асуултыг дуулаагүй юм шиг дуугүй байснаа,
Юү ч гэх юм дээ. Яагаад ч юм надад эндээс амьд гарч чадахгүй байх гэж бодогдоод байх юм.
Муу эр долоо үхдэг гэдэг чинь л тэр байх даа.
Тийм л байх. Ядаж дуулганы гэрэл түрүүн унтарчихлаа.
Миний энд та хоёрын дуунаас ондоо хань болох юм ер алга.
Чи нээрэн битүү дарагдчихсан юм уу?
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 4/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Илчээ өгсөн нэгэнд итгэлээ та өг…
Оруулсан admin on 2008-12-04 00:57:31 (5184 уншсан)
Би даарч байна. Халуун зунаар ч даардаг. Яагаад, яагаад даараад байгаагаа мэдэхийн тулд би өөрөөсөө олонтаа асуудагсан. Би айж байна. Өдөр ч айдаг. Яагаад, яагаад айгаад байгаадаа өөрөө ч гайхдаг юм. Цаашид даараад л, айгаад байхыг одоо би хүсэхгүй ээ. Би хэтэрхий үл үзэгдэм болоод эсвэл хэтэрхий даруу бус болоод айгаад, даараад байгаа юм болов уу.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Дэндүү их хайр - 30 жилийн дараа төгсгөл
Оруулсан admin on 2008-12-04 00:55:34 (5328 уншсан)
Хүүхдийн найрны дараагийн 2 хоногоос Энхээгийн бие гэнэт муудлаа. Өвгөн эмчийн арга ядсан харц тэднийг бүр сандаргаж орхилоо. Германы виз ч хоёрхон өдрийн дотор гарч маргаашийн үд дундын нислэгээр нисэхээр бүх зүйлээ бэлдлээ. Өвгөн эмч тэднийхээс салсангүй байнга л хажууд байх нь үнэхээр санаа зовж байгаагийн шинж байлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 8/2 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Д.Батбаяр : Сэтгэлийн тэнхээ /тууж / эхлэл
Оруулсан admin on 2008-12-03 05:53:04 (5280 уншсан)
Хамгийн түрүүнд түүнд амьд гарчээ гэсэн бодол орж ирлээ. Гэвч хөдөлсөнгүй. Амьд байгаагаа бие цогцсоороо бүрэн гүйцэд мэдэртлээ хэдэн агшин болов. Дараа нь ямар нэгэн сэржигнэх бүдэг бадаг чимээ сонсогдон, улмаар нүүрс шороо үнэртэж эхлэхэд амьд гэсэн мөнөөх бодол цусаар нь гүйж бүх биеий нь тойроод эргэж ирсэн мэт дахин бодогдов. Эргэлзээгүй ажээ. Нүдээ нээв. Таг харанхуй. Хэрэв тэр нэгэн бүдэг бадаг чимээ сонсогдоогүй, тоос шороо үнэртээгүй сэн бол амьд байгаадаа эргэлзэхээр харанхуй ажээ. Нүдээ хичнээн ч чавчлан харсан таг харанхуй хэвээр бөгөөд гагцхүү мөнөөх сэржигнэх чимээ л сонсогдоно. Ямар нэгэн ан цаваар өөрийнх нь дээрээс гоожиж байгаа шорооны чимээ болохыг танимагцаа өндийх гээд чадсангүй. Бүх бие нь баглаатай мэт ажээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Шүлэг: С.Б.Бат-Эрдэнэ: НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО
Оруулсан admin on 2008-11-27 22:19:35 (4769 уншсан)
ОХИН САНДАРГАВ Өөдөсхөн охин нь учиргүй уйлсанаа бяцхан бие нь ядарсан уу, түрхэн зуур жаал шуухтинсанаа дахиад л дуу тавин уйлж эхлэхэд Үжин үнэндээ яахаа ч үл мэдэн хий дэмий л “бүүвэй, бүүвэй” аялан энгэртээ тас тэврэн хий л хөхүүлэх гэж оролдовч үл чадан өөрөө ч мөн халуун нулимсаа харамгүй асгаж, гадагшаа чимээ чагнан суулаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Ааваа тань руугаа би яарч байна
Оруулсан admin on 2008-11-18 21:17:25 (5014 уншсан)
Ааваа тань руугаа би яарч байна Одоо та минь дэргэд минь үгүй ч тань руугаа би яарч байна. Хайртай бүхэн минь таниас л эхтэй, хайрын дээдийг та минь наддаа зориулдаг байсан. Халгиж цалгиж явах үедээ таниасаа алслан одон, халуун зүрхийг тань, итгэл найдварыг тань үгүй хийж байжээ тэнэг би.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 3/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Чамдаа би өөрийгөө зориулахуй-5
Оруулсан admin on 2008-11-13 07:14:37 (4557 уншсан)
Чамдаа би өөрийгөө зориулахуй-5 Ум, ум , ум тарнийг түмэндээ давтан, ум ум ум тарнид түмэнтээ сүсэглэв ээ. Эх болсон хамаг амьтны тусын тулд энэ биеээ би огоорон эрхэт төрөө дээдлэн биширнэм би. Эрхэмлэн нандигнадаг бүхэн минь эх орон таниас минь, энд байгаа чулуунаас, цэцэгнээс, аргалаас, шүүдрийн дуслаас эхтэй, дээд тэнгэр та хамаг оршин буйг ч бас эс оршин буйг ч аврал нигүүлсэлдээ багтааж хайрла, дэлгэр сайхан нутаг ус минь та энэ яваа насны минь дээдийн дээд нь билээ…
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Бор шувууны шулганаан
Оруулсан admin on 2008-11-13 07:13:19 (3895 уншсан)
Залуу улиас салхинд ганхана. Өдрийг тэр хөгжилтэй өнгөрөөнө. Бор шувууд мөчир дээр нь бороотойд ч, цастайд ч бөндийн байдаг. Үүрийн гэрээнээр шулганан шаагилдаж, өнгөт орчлон сэрснийг тунхаглана. Тэнгэр од эрхсийн тухай, тэнд тоглох хүүхдийн тухай, тээртэн яваа өвөөгийн тухай, тухлан ярилцах эмгэдийн тухай, хайраар жигүүрлэсэн хосын тухай, халгин цалгих далайн тухай мэдэхгүй л байгаа болохоос биш бид, мэддэг бүхнээ солилцон байгаа байх даа. Үдшийн бүрийгээр эртлэн харьцгааж, өдрийн явдлаа дурсан хурхирах жив жив шулганадаг, жижигхэн бяцхан зүрхэн бор болжмор минь дээ.
(
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Л.Мөнхтөр : Могой
Оруулсан admin on 2008-11-13 07:05:56 (5262 уншсан)
Шар харганатын толгод нараар угаачихсан юм шиг халуун. Элс хайрга нь шуугиж шаргалтана. Хар хар хадтай бэсрэгхэн толгодын дундуур нэгэн морьтой хүн айсуй. Тэр морьтон согтуу бололтой. Нааш цааш сажлан мориныхоо хоёр хажуу руу уначих шахна.
Жанчив цаашлуулан дурандвал сумын төвийн наахна хэдэн бараан адуу зэрэглээнд хашигдчихсан, хоёр цагаан гэр нисэж алдан томорч жижигрэнэ. Дондол гуайнх төвөөс гарч зусаж байгаа гэсэн тэднийх бололтой. Хоёр цагаан гэрийн зүг хараа тогтоовол нэг хүн гарч орно. Цэвлээ юм болов уу... гээд өнөөх морьтой хүнийг дурандав. Мориноосоо буучихсан харагдана. Бутны ёроолд хэвтээд өглөө. Жанчив овоонд чулуу нэмээд тэр морьтонг зүглэв. Ойртож очвоос гандмал хөх тэрлэг, эв хавгүй шалчийсэн эсгий бүрх, арзгар хөгшний нүүр харагдахад Дондол гэж танилаа. Жанчив ханиаж чимээ өгөөд дөрөө мултлав. Морь нь үүрсэж чихээ сортойлгов. Тэр сэрэх янзгүй ээ. Дөхөж очлоо.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 15/3 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : АМЬДРАЛЫН ТЕОРОМ (Монологи)
Оруулсан admin on 2008-11-11 07:31:43 (4725 уншсан)
...Би архи ууж сууна л даа, хэдэн найзтайгаа... Нэг л их ТОМ АМЬТАН, энэ хорвоо ертөнц дээр надаас жижиг нь л байна уу гэхээс том нь бол үгүй ээ юм байхаа... Үгүй ээ, ХЭДЭН НАЙЗ гэдэг тодорхойлолт, томъёолол, теором худлаа ч байж мэдэх л хэрэг... Би найз гэгдэн хамт уусан бүгдийг нь дугаарлах гэж оролдож л байна, гэвч согтуу ухаандаа зөвхөн өөрийнхөө дотроо л... Хэнтэй нь нийлвэл надад ашигтай вэ, хэнтэй нь нөхөрлөвөл өөрт гарзтай вэ, хэнээс нь хол хөндий байвал дээр вэ гэж дотроо бодовч гаднаа бялангач царайлан дотносон найзархана...
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 3/1 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Тийм ээ, би Энхнаран
Оруулсан admin on 2008-11-11 07:14:09 (5281 уншсан)
Эрт урьдын цагт нэгэн гоо бүсгүй байжээ. Түүний гоо үзэсгэлэнг харсан бүхэн ариусч, нэрийг нь сонссон бүхэн итгэл найдвараар дүүрэн болдог байж дээ. Цагаахан, цэх шулуухан туяахан хус шиг түүнийг мөрөн дээр сул задгай асгаран долгионтон буусан хүрэн ус, өргөн тэнүүн магнай, гэгээн тунгалаг харц, тэгш шулуун хамар энэ бүхэн нь ариун дээд бүхний илрэл, уярал хайрын охин тэнгэр гэлтэй.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
|
|
Өгүүллэг: Дэндүү их хайр - 30 жилийн дараа үргэлжлэл (2)
Оруулсан admin on 2008-11-11 07:11:19 (5510 уншсан)
Эмчийн нухацтай харц, гарт нь байх шинжилгээний хариуг хараад Энэрэл баярласангүй ч ямар нэгэн зүйл горьдсон харцанд хөгшин эмч таатай биш хариу өглөө. Энэрэл мөн л дуугүй хүлээж суулаа. - Анхан шатны шинжилгээний хариу ирсэн. Миний санаа зовж байсан зүйл мөн байх шиг байна. Багадаа 2 удаа шарлаж байсан юм байна. Хэрэв төрөх юм бол элэг нь дийлэхгүй. Дахиад шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч би эерэг хариунд найдахгүй байна гээд эмч дахин нүүр буруулан суулаа. Үнэндээ өдий олон жил эмч хийсэн гол шалтгаан нь чухамхүү энэ өвчин. Үнэндээ тэр хүүхдийн эмчээр төгссөн хэдий ч эхнэрээ яг энэ өвчинөөр алдсанаас хойш эргэлт буцалтгүй энэ өвчинтэй тэмцэх болсоор 30 жил өнгөрчээ. Харин одоо тэр өөрийн гэсэн аргатай болсон бөгөөд энэ нь тэр хүнийг аль болох удаан амьдруулах аргыг хайсных нь үр дүн билээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Өгүүллэг )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 221 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Tuesday, 2013.05.14 | · | Мөрөөдлийн хайр |
Tuesday, 2011.11.15 | · | Н.Түмэншагай : Зүүд |
· | Уучлахыг хүснэ |
Tuesday, 2011.08.30 | · | Үдо Тошио : Анхны Дурлал |
Tuesday, 2011.08.23 | · | Л.Төрбурам : Шөнийн аялал |
Wednesday, 2011.08.17 | · | П.Батзориг : Улаан Сарнай |
· | Эхийн сэтгэл |
Thursday, 2011.08.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө |
· | Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого |
· | Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр |
Saturday, 2011.08.06 | · | С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА |
· | Хов хоосон хавар хов хоосон |
Friday, 2011.08.05 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3 |
Thursday, 2011.06.09 | · | С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2 |
Tuesday, 2011.05.24 | · | С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж) |
Thursday, 2011.05.05 | · | НУТГИЙН ХҮН |
Wednesday, 2011.04.27 | · | П.Батхуяг : Борооны охин |
Friday, 2011.04.15 | · | Хайр өөрөө агуу... |
Monday, 2011.04.11 | · | Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм |
Tuesday, 2011.04.05 | · | П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ |
Thursday, 2011.03.31 | · | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.03.09 | · | Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ |
· | О.Тамир : Хамгийн том бэлэг |
Wednesday, 2011.02.23 | · | Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай |
Monday, 2011.02.21 | · | П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал |
Tuesday, 2011.02.15 | · | Ч.Энхмаа : Шингэх нар |
· | Ч.Энхмаа : Бодох сэдэв |
Thursday, 2011.01.20 | · | Ч.Нацагдорж : Тавилан |
Friday, 2011.01.14 | · | Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1 |
Monday, 2011.01.10 | · | Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС |
Friday, 2011.08.05 | · | С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ |
Wednesday, 2011.01.05 | · | С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ |
Monday, 2010.12.20 | · | С.Баттулга: НЭГ Л УДАА |
Tuesday, 2010.11.30 | · | С.Баттулга: Энхриймаа |
· | С.Баттулга : Ижий зул |
Wednesday, 2010.11.24 | · | С.Баттулга: Зүүдний шувууд |
· | С.Баттулга: Азын дөрвөн бэрх |
Monday, 2010.11.22 | · | Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ |
· | С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|