Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сумъяа 	Доржпалам	 Роман, тууж: Д.Сумъяа : ТЭНГЭРИЙН ТОЛЬ /Кино тууж/
Оруулсан Сумъяа on 2012-12-12 11:11:56 (3182 уншсан)

Нар үгүй болох тухай онцгой мэдээ эхэлж байна

Хайлангийн гэр: Тавилга сэлт нь хэвийн харагдана. Хайлан өмнөө нэг шилтэй архи тавьчихсан зурагтын нэвтрүүлэг харж сууна. Зурагтын нэвтрүүлэг тасалдсанаа “ОНЦГОЙ МЭДЭЭ” гэсэн бичиг гарснаа нэвтрүүлэгч тод царгиу дуугаар: -Олон зуу мянган жил төвшин эргэсэн алаг дэлхийд минь аюул нүүрлэхнээ!. Ачит ивээлт алтан наран энэ оны 8-р сарын 28-нд үүрд мөнх жаргах боллоо! Гарцаагүй ирэх аюулын өмнө хүн төрөлхтөн бат хатуу зогсох боллоо!…гэж уншив.

Хайлан –Юу гэнэв, энэ чинь. Би арай солиороогүй байлтай гээд нэг гараараа нөгөө гараа чимхэж үзнэ. -Аан өвдөж байна гэснээ алив гээд охиноо чимхэнэ. Охин уйлагнан урвалзана

Хайлан – Аан би зүүдлээгүй байна гэснээ өмнөх хундагатай архиа авч хөнтөрнө.

ТЭНГЭРИЙН ТОЛЬ

/Кино тууж/

 

            Оршил: Нарангийн энгэрт хэн нэгийг оршуулж байгаа бололтой автобус, машин, бөөн хүмүүс. Хийх ажилгүй хүмүүс хоёр гурваар бөөгнөрөн зогсч элдвийг ярьж байна. Дуран тэр бүхнийг тойрч явсаар алгуур оршуулгын дэргэд ирнэ. Өмнө нь зул хүж асааж, идээ тавьсан жаазтай зургийг хадгаар ороон түшлэгтэй сандал дээр их хүндтэйгээр дээд хэсэгт байрлуулсан байна. Гуч дөнгөж гарч яваа гэмээр харваас хээнцэр, гоёмсог бүсгүй. Нэр нь Мандарваа. Цөөн хүн газар шорооны ажил хийнэ. Мандарваагийн нөхөр Хайлан экран дээр тодорно. Тэр ажил хийж буй хүмүүсийг харан зогсоно. Түүний царай харахад дотор нь юу бодогдож буйг таахад бэрх, нууц хадгалсан чулуу аятай хөшүүн ажээ. Хайлангийн дуу: Насны үд дунд орхиод явчихдаг, Даанч дээ, гомдмоор юм. Өнөө орой хоолтой билүү үгүй билүү гэж  нэг орой санаа зовж байгаагүй дээ…Даанч дээ. Би шорвог байсан байж болно. Гэхдээ би чамайг махалж яваагүй гэж бодож байна. Даанч дээ, даанч… гэнэ.

            Дуран цааш эргэн дал гаран насны хөгшин дээр тогтоно. Мандарваагийн аав Хуяг. Тэр их уруу дорой царайлж, хамар нүдний угаар нь давс үрж байгаа юм шиг хорсон гашуун оргин шархиравч аргаж хуурайшсан нүднээс нулимс ч гарч өгөхгүй сэтгэл нь таг тагжирна.Хуягийн дуу: Хөгшин хонины насгүй болчихоод, хэнз охиныхоо ард орох ч гэж дээ…Би мөн азгүй хүн ээ. Яах болж байнаа…тэнгэрийн өмнө дааваагүй ам  гарсан энэ муухай амнаас л боллоо, амны хариу гэж эгширнэ.

            Дуран цааш эргэн гартаа нийвий барьсан ч цементэн зуурмагийг гараараа тараан тэгшлэх хүний нүүрэн дээр тусна. Нэр нь Мягмар.Мягмарын дуу: Миний сэтгэл, миний гарын хээ ингээд мөнхөд чамтай хамт үлдлээ. Өөрөөр одоо би яах билээ. Чи минь дэндүү богино настайдаа л орчлонгийн бүхнийг гүйцээж хүртэх гэсэндээ л хүн хүнээс содон адтай байж дээ.

                                                …  …  …

Хайлангийн гэрт:  Оршуулганд явагсад гэрт ирж хоол унд идсэн бололтой аяга таваг, хоол өмнөх ширээн дээгүүр битүү өрөөтэй байна. Хүн бүхэн гартаа асаалттай нэг нэг лаа барьжээ. Тэд нэгэн хэм гунигтай аяар дүнчүүр маань хөгжөөнө. Мааний дуу зүрхэнд нэвчивч хүмүүс нэг нэгнээ уруу татаж уйлахгүйг хичээж, аавынхаа дэргэд бөгцийн суух охиныг “Энэ мөн хөөрхийяа, одоо яана” гэсэн харцаар сэм харна. Дуран Мандарваагийн охин дээр тогтоно. Тэр тонгойжээ. Лааны тос бөмбөрнө. Охины нүднээс том том нулимс чимээгүй бөмбөрнө. Маанийн намуун дууны хажуугаар хааяа нэг хүн шархирсан хамраа чимхэж, аяндаа бөмбөрөх нулимсаа хурууныхаа өндгөөр сэмхэн арчина.

 

                                                …   …   …

Мандарваагийн сүнс эрлэг номун хааныд:

Мандарваа унтаж байснаа сэрнэ. Хаана байгаагаа санаж ядан ийш тийш харна. Үүд нь дэлгээтэй багахан гэрт байна. Гэтэл үүдээр нэг ямаа майлан шагайна. Мандарваа ямааг харснаа хэзээ язааны танил юм шиг, хамт амьдардаг ч юм шиг тайван инээмсэглэж, гараа даллана.

Ямаа майлан – Одоо хоёулаа явъя гэхэд

Мандарваа –Тэгье, тэгье гээд орны толгойд тохоотой байсан халаатаа авч нөмрөн дэгдэх шахам хөнгөн шингэнээр гэрээс гарна. Тэр хоёр  замбуу ногоон бут цэцэгтэй талаар тайван явна, өвс ногоо, цэцэг тасална. Дараа нь харгиа ихтэй тунгалаг булаг дээр ирж ус ууна. Мандарваа зулайгаа шавшина.  Ямаа түрүүлж Мандарваа дагаж явна. Явсаар өндөр их байц асгат хаданд тулж, уулын ам хоолой гэмээр сүрлэг газар ирнэ. Тэд эрлэг номун хааныд ирж байгаа юм гэнэ. Их өндөр таазтай том тасалгаа сүүмэгтэс гэрэлтэй аж. Эрлэг номун хаан хоймор талд өндөр суудалд заларчээ. Тэрээр гал бадарсан цог шиг зэсэн улаан нүдтэй, хавцал шиг харанхуйлсан амтай, цохио шиг арсгар барсгар шүдтэй, уулнаас сүрлэг биетэй ажээ. Эргэн тойрон хүрээлсэн хар сувд шиг шилэн хананд том дүрс нь тусаад чухам яг аль нь өөрөө болох нь сайн мэдэгдэхгүй ажээ.

Мандарваа: Хөөе сүмд ороод ирэв үү. Ямар сүм билээ гэж ийш тийш харснаа Эрлэг номун хаан дээр хараа тогтоон өлийж харснаа - Энэ чинь ямар бурхан билээ гэж асууна.

Ямаа/нам дуугаар/ -Аяар! Эрлэг номун хаанд сөгд сөгд гэхэд

Мандарваа     - Эрлэг номун хаан аа!? гэж дуу алдсанаа амаа дарж, -Аан та чинь

үхлийн эзэн билүү. Элчээ явуулж хүмүүсийн сүнсийг авахуулдаг гэл үү гэхэд

Эрлэг /эрлэг хааны дуу хол ч юм шиг, ойр ч юм шиг таазнаас ч юм шиг хаанаас нь үл мэдэгдэм авч хүнгэнэн цуурайтан/

            -Хүн хүнээ алдаг, хүн өөрөө л үхдэг болохоос биш, эрлэг номун хаан би бээр хүмүүний ертөнцөд амьд явах насны нар нь жаргахаар л нүгэл буяныг нь ялгаж дараагийн төрөлд сүнсийг нь хүргэж өгдөг юм даа.

Мандарваа – Насны нар нь жаргахаар гэнэ үү. Цэвэрхэн яриваа. Тэгвэл миний амьдрал дуусаагүй ш дээ, би үхмээргүй байна гэхэд

Эрлэг хаан  том хүрэл тольж гаргаж өмнө нь өдөн дэншигтэй жинлүүр барьж үзээд, харцаа өргөн Мандарвааг харж: - Мандарваа бүсгүй чи наснаасаа түрүүлж ирсэн чинь үнэн байнаа. Нас буянаа гүйцээх эсэх нь өөрийнх нь үйлийн үрийн хэрэг ээ. Бүсгүй минь чи хүний орчлонд сэрүүн тунгалаг явахдаа сэтгэл чинь салхи шиг тогтворгүй явж дээ. Одоо салхитайгаа яв.  Дөчин ес хоногийн дараа сүнсийг чинь хүлээж авнаа.

Мандарваагийн дуу: Хүн байхдаа гэв үү гээд амаа дарж инээнэ.

Ямаа: - явъя, явъя гэж ширвээтэн айсан аясаар аяар хэлнэ.

Тэгтэл тэр хоёрыг хөдлөж амжаагүй байтал бүрээ бишгүүрийн дуу нижигнэн, хөгжим эгшиглэн бөөн хөл чимээ болоод явчихав. Эрлэг хаан болон тэдний ордныхон тансаг идээ будаа барьж, хүж зул мандаан, хадаг цэцэг өргөн хэн нэгнийг ихээр хөл алдан хүлээн аваад мөнгөн дугуйтай алтан жуузанд суулгаад мөн л бүрээ бишгүүр үлээн, хөгжим ая дан эгшиглүүлэн тэнгэрийн оронд үдэж хүргэж байв. Төрийн тэргүүний айлчлал шиг хэмээн санан Мандарваа амаа ангайн харж зогсоход ямаа – Их буянтан заларчээ, хөөрхий, бурханы оронд шууд дэвшиж байна гэж амандаа үгсэн – Явъя, явъя гэж Мандарвааг аяархан нудчин эргэж явлаа.

 

                                    …  …    …

Хайлангийн гэр: Хивс болж алагласан том өрөөнд зөөлөн буйдан дээр Хайлан охины хамт сууж зурагт харна. Өмнөх явган ширээн дээр дутуу идээд үлдээсэн будаатай хоол, өргөст хэмх, помидор, алаг салат байна. Нөгөө талын хананд байгаа том хүрэн нүсэр стенкний дунд Мандарваагийн зурагны /оршуулгын газар байсан зураг/ урд мөнхийн зул /цахилгаан гэрэл/ сүүмс сүүмсхийнэ.

            Мандарваагийн сүнс гэртээ орж ирэн өрөө өрөөгөөр шагайж харснаа тэр хоёрын дэргэд ирнэ. Нөгөө хоёр ажиггүй сууна. Охиноо үнсэх гэтэл нааш харж байсан охин нь цааш харна, нөхрийнхөө гарт хүрэх гэтэл гараа татаад авна. Мандарваа охиныхоо талд очиж, нөгөө хоёртой зэрэгцэн сууна. Жаахан сууснаа босч охиноо хөтлөн нөгөө өрөөнд орно. Охин том төгөлдөр хуурын таг сөхөн өмнөх сандал дээр нь сууж товчнуудыг ээлжлэн дарна. Мандарваа охиныхоо гарыг хоёр гараараа хөтлөн тоглоно. Хайлан тэр өрөөнд орж ирнэ. Хайлангийн нүдэнд урт гоёмсог хар плаж өмссөн Мандарваа төгөлдөр хуур тоглож буй дүр зураг харагдснаа бүдгэрэн арилна.

Хайлан: - Ивий минь, миний охин тоглож байгаа юм уу. Том л болж байгаа юм байна, яг ээж шигээ л тоглож байх чинь. Бурхан минь! гэж хэлээд толгойг нь илж үнссэнээ

-           Алив, халуурч байгаа юм уу гэж дахин үнссэнээ, Бүлээрч байх шиг… За

болно. Одоо хоёул очиж унтъя гээд хөтлөж гарна. Мандарваагийн сүнс тэр хоёрын араас даган унтлагын өрөөнд орно.

Хайлан өргөн буйдангийн бүтээлийг сөхөж – Миний охин аавтайгаа унтнаа гэж хэлээд орон дээр охиныг хэвтүүлээд

–За, байз уу, эмний хайрцаг хаана бий билээ гэж тааз руу өлийж харснаа нөгөө өрөөнд орж гоёмсог дөрвөлжин хайрцаг авч ирэн, нэг эм гаргаж өгөөд – Одоохон гэснээ гал тогооруу гүйх шахам орж аяганд тал ус хийж авч ирж уулгана. Тэгснээ орны нөгөө талаар орчиж хэвтэнэ. Бүдэгхэн гэрэл дотор Мандарваагийн сүнс ороо тойрон эргэж явснаа охины талын орон дээр хэвтэнэ. Мандарваагийн сүнс охиныхоо мөрийг илэх гэтэл Хайлангийн гарт хүрнэ. Хайлан давхийтэл цочно. Тэгснээ өндийж ханын гэрлээ асаагаад эргэж хэвтэнэ.

 

                                                …   …   …

 

Мягмарын гэр: Тохилог унтлагын өрөөнд Мягмар, түүний авгай Цээка хоёр унтахаар өргөн орон дээр хэвтэж ханын гэрэл дор Мягмар сонин гарчиглаж байна.

Цээка: - Унтаач, өдөр болохлоор ус балгачихсан юм шиг таг чиг, шөнө болохоор загасны нүд залгичихсан юм шиг унтахгүй чийдэн асаагаад …

Мягмарын чийдэнгийн гэрэл дор Мандарваагийн сүнс бөгцийн сууна.

Мягмар санаа алдан эргэж хэвтэнэ.

Цээка: - Хм, Өр алдчихсан хятад шиг. Хэнгэнээд

Мягмар: - Дуугүй байна.

Цээка: - Чи намайг мэдэхгүй байна гэж бодоо юу. Бүүр царай зүс нь бүрзийчихээд.  Сүр сүлд чинь хэнийгээ дагаад хаашаа алга болчихдог байнаа?!

Мягмар: - Байхгүй болоод л тэр!

Цээкагийн дуу: - Эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэг. Чиний наад хэндэгний чинь цаана юу л байгаа бол?!  тэрээр өндийж харна.

            -Хэн ч байхгүй гэнээ. Байгааг чинь нэгжиж байгаад олно доо.

Мягмар: - Хэл, хөлний чинь гарз байлгүй дээ. Яваад яваад  олохгүй л дээ, чи минь.

гээд жаахан дуугүй байснаа

– За, за Цээка минь унт унт гэж хөнжлийг нь татаж мөрийг нь хучихад Цээка харин хөнжлөө яран Мягмарын өвөрт орно.

Цээка: - Бид ч арай өвгөн эмгэн болчоогүй байлтай. Нэг нэг хөнжилд ороод хоёр тийшээ хараад өвдгөө тэврээд унтдаг болох нь ээ.

Мягмар: - За, за Цээка минь! Би ядраад байна.

Цээка: - Мягмарын хүзүүгээр тэвэрнэ.

Мягмар: -Бид хоёр өвгөн эмгэн болох нь бүү хэл, үхэн үхтлээ л хамт шүү дээ. Өөр яах юм гэв.

Цээка инээмсэглэн, өндийж Мягмарын цээжийг дэрлэн, Тэр хоёр бие биеийг энхрийлж эхлэхэд Мандарваагийн сүнс босч, өрөөн дотуур холхино. Цээка өндийж гэрлээ унтраана.

Мягмарын унтлагын өрөө: Мягмар Цээка хоёр амгалан нойрсож байна. Мандарваагийн сүнс Мягмарын дэрийг түшин нулимс бөмбөрүүлэн сууна. Мягмар инээмсэглэн зүүдлэж эхэлнэ.

            Мандарваа тоглолтын хувцастай шатаар дэгдэх шахам хөнгөн шингэн бууж байх. Мягмар түүнийг энхрий дотно харж зогсож байснаа түүнд гараа тосоход Мандарваа гараа өгнө.

Мягмар түүний сүмбэ шиг гарыг энхрийлэн

– Яруу эгшиг амилуулагч энэ хуруунуудыг хайрлахгүй байж яаж болохов?

Мандарваа: мэлэмгэр хар нүдээр өөдөөс нь эрхлэнгүй харж

– Зөвхөн гар л амьтай байхнээ?

Мягмар: Хаанаас даа, Миний Мандаа тэнгэрийн заяат байхгүй юу. Чамд бүү хэл гарт чинь хүрэхэд л мөнхрөлийн шидийг олох шиг болдог юм, Мандаа минь гэхэд

Мандарваа өөдөөс нь ялдам инээмсэглэж байснаа харц нь тогтношин бодлогоширонгуй болж

– Тайзан дээр би үзэгчдэд ч биш, зөвхөн л чамтай хөгжмийн хэлээр ярьж,  зүрхээрээ зүрхэнд чинь нэвчин уусч тоглодог. Сүүлийн хэдэн жил миний тоглолт хүмүүст хүрсний хүч чадал нь энэ байх шүү.

Мягмар: баярласан  аятай инээснээ бас тоглоом болгон өөрчилж

– Бусдын зүрхэнд бас уу? гэхэд

Мандарваа: инээж, -Жаахан ийм ш дээ гэж хуруугаараа хамрынхаа үзүүрийг дарснаа, Сэтгэл зүрхтэй бүхэнд дуулна. Сэрэх байх нь тэднийх…

 

Мягмар сэрнэ. Хэн нэгэн эмэгтэй хүн аяархан мэгшин уйлахыг тэр сонсоно /Мандарваагийн сүнс уйлна/ Мягмар өндийж гэрэл асаан гайхан ийш тийш харснаа, Цээка руу харахад тэрээр амгалан нойрсоно. Мягмар орон дээрээ нүүрээ алгаараа таглан тонгойн сууна /төгөлдөр хуурын зөөлөн намуун ая эгшиглэнэ/ . Мандарваагийн сүнс түүний дэргэд эмээсэн юм шиг, аргадсан юм шиг чимээгүй зогсоно.

Мягмарын дуу:  Орчлон ингээд ганцхан өдөр хөмөрчих гэж…аймшигтай юм…Яах болж байна аа. Даанч дээ.

Мягмарын бодол: Мандарваагийн инээмсэглэсэн тод дүр, хөөрхөн хуруугаараа занган ярьж буй бололтой/

            Мягмар босч угаалгын өрөөнд орж карантны ус гоожуулж толинд өөрийгөө харснаа

–Гол тасраад тасраад, горойгоод барайгаад, ямар ч аймшигтай юм бэ? Яав даа, яав гэж өөртөө үглэнэ. Мягмар зөөлөн мэгшиж усаар нүүрээ угааж шавшиж байснаа, бүүр багтарч чанга дуугаар гурвантаа хаширна. Мандарваагийн сүнс аргадаж ядан бүлтэгнэнэ. Үнсэх гэхэд цааш харна. Угаалгын өрөөнд Цээка болон, Мягмарын охин

– Юу болов оо гэсээр орж ирнэ.

Цээка: - Миний өвгөн юу болов, охин – аав өвдөв үү гэж хоёр талаас нь түшихэд

Мягмар өвдсөн юм шиг хөлөө зөөлөн зөөж гишгэн, нүүрээ хүйтэн алчуураар арчсаар угаалгын өрөөнөөс гарч унтлагын өрөөнд орно.

Цээка: - Миний охин хурдан ус буцалга, халуун цай аавд нь өгье.

Мягмар: толгой дээрээ хүйтэн алчуур тавиад орон дээр гэдрэг харан хэвтэнэ.

Цээка:  толины өмнөх ширээ татан эм гарган амандаа хийнгээ

- Ёо, ёо зүрх, зүрх гэснээ хажуулна.

 

                                    …  …   …

Хайлангийн гэр: Хайлан утсаар ярьж зогсоно.

– Эгчээ охин халуураад, бас ээжээ гэж байн байн дуудаад унтаж чадсангүй.

Эмэгтэй хүний дуу:  За, за. Эгч нь одоохон дүүг чинь дагуулаад очьё.

Хайлангийн гэр: Гаднаас эгч дүүс бололтой авгай, хүүхэн хоёр харганан шүүр барьсаар орж ирнэ.

Авгай: - Охин яаж байна?

Хайлан: - Одоо гайгүй ээ гэх  Хайлангийн саарал чичрэнг дуу, охин тэр хоёрыг харахад барагдашгүй их гутрал гомдол дотроос нь ундарч байгаа нь илт.

Авгай, хүүхэн хоёр гутлаа тайлж, том өрөөнд орно. Өчигдөр оройн хураагаагүй аяга тавгийг харж:

Хайлангийн эгч -Үйлчлэгч юм уу, гэрийн ажлын хүн авахгүй бол болохгүй нь ээ. Зутарч байгаа улс байнаа.

Дүү хүүхэн нь: - За за, дараа л болохгүй юу.

Хайлангийн эгч- Юу дараасах… Амьд хүн амьдрахаа бодохоос. Үхснээ дагаад үхэлтэй биш.

Дүү хүүхэн нь: - ….

Хайлангийн эгч нь – Эвий, эвий гэж охиныг үнссэнээ, “Энэ мууг ингэж өнчрүүлж байх гэж. Үртэй хүн үхэж болдоггүй байхгүй юу. Мэрийж хүн шиг зөв амьдарвал, тэр бүрий үхээд байдаг юм биш. Хүн үхэх эрхтэй байдаг бол, үр хүүхдийнхээ өмнө амьд явах үүрэгтэй байдаг байхгүй юу. Энэ муу охин ямар гэм хийсэн юм? Бусад хүүхдүүдтэй адилхан элэг бүтэн өсч болдоггүй, ямар ч гэм хийгээгүй байхад хувь заяаг нь яагаад өнчин өрөөсөн болгож байгаа юм, ямар харгис юм” гэж нэгэн амьсгаагаар хэнд ч хэлж байгаа юм бачим цахирган хоолойгоор ягшихад

Дүү хүүхэн: - Болно, болно. Одоо байтлаа үхсэн хүнийг буруутгах нь. Хүмүүс сонсвол юу гэх юм билээ?

Хайлангийн эгч: -  Угаасаа л үхсэн нь бурхан, үлдсэн нь буг болдог хорвоо. Одоо Хайланг хүмүүс хажуудахаа залгисан л гэж байгаа. Тэгж хардаг хэлдэг юм. Харин тэгж  яривал үлдсэн нь амьдаараа үхдэг юм даа. Ер нь  энэ хоёрыг ярихаа болъё гэхэд, хөгшин болсон эцгийг нь хар л даа. Тийм хөгшин эцгийгээ байсаар байтал үхэж болдог юм уу. Үгүй байхгүй юу. Эцэг эхийн ачийг хариулна гэдэг чинь баян тарган явж, бахдуулж баярлуулахдаа ч биш. Үр хүүхэд эцэг эхийнхээ өмнө амьд л байх ёстой байхгүй юу. Энэ л ачийг нь хариулж байгаа хэрэг.

Дүү хүүхэн: -Болно, болно. Одоо бүр дуртайдаа үхсэн болох нь:

Хайлангийн эгч: -Тийм, тийм. Өөрийн хүсэл сонирхлоо дур зоргоор нь тавиад байвал ийм л юманд хүрнэ. Дур зоргоо дагасан хүн бол хувийн жаргалаа хөөсөн хүн. Амиа бодсон хүн архичин байдагтай ижил л. Естой нөгөө бэртэгчин гэдэг чинь тэр дээ.Тэр хөгшнийг амьдын тамд унагахгүй, эцгийнхээ өмнө амьд байх хариуцлага гэж юм байдаг байхгүй юу, Хайлан минь сонс! ийм л байна гэж хэлээд Хайлангийн эгч авгай, дүү охиныхоо хамт сав суулга, шкафыг захаас нь уудлан цэвэрлэж, арчин, Мандарваагийн гэх юм, хувцас хунарыг ялган өрөөний голд овоолно. Авгай харганан шүүрээрээ охин, Хайлан хоёр болон өр дэр, сав шүүгээг ороолгоно. Мандарваагийн саан нөмрөгт нүцгэн биеийг харгана шавхуурдана.

Хүүхэн – Та яаж байгаа юм

Авгай – Том өрөөний үүдрүү хяламхийж харж, хуруугаараа амаа дарснаа – Залуу амьтан гэр орон, ганц охин, амь амьдралдаа хоргодоод сүнс нь барагтай явж өгөхгүй л дээ. Ингэдэг домтой юм. Цаадах чинь сонсвол сэтгэлд нь юм орчихоод, айж эмээгээд гэртээ сууж байж чадахаа больно шүү дээ.

            Хайлан төгөлдөр хууртай өрөөний ширээний шургуулгыг онгичиж цаас гаргаж байснаа том цаасан уутанд нандигнан хадгалсан юм гаргаж, эргүүлж, тойруулж харснаа ширээн дээр асгавал бөөн захидал унана. Дундаас нь нэгийг нь шүүрч аван задална.. Мандарваагийн сүнс орох байх газраа олж ядан, нүүрээ даран Хайланг тойрон холхино. Хайлан захидлыг дэлгэн уншина. Захидлын дундаас Мягмарын дуу: Хонгорхон…ховорхон…хорвоод ганцхан Мандараа минь…

Хайлангийн дуу: - Юу гэнээ! гээд цааш нь гүйлгэн уншина.

Мандарваагийн дуу: - Байг дээ, Битгий уншаач. Битгий уншаач

Хайлан:  захидлыг хойш нь эргүүлж унших нь …төгөлдөр хуурынхаа ард суухдаа чамтайгаа ярьж, дуулж, хоёулхнаа ертөнцийг туулах юм. Намайг эзэлсэн энэ их хайрын хүчээр хөгжим минь ид шид ордог гэж чи хэлдэг. Тийм шүү, Аз жаргал минь… гэж уншсанаа дараа дараагийн захидлыг шүүрэн шүүрэн харж, шидлэнэ. Бүгд нэг хүний гараар бичигдсэн, ижил бичгийн хэв гарна / Мандарваагийн сүнс захидлыг авах гэж гараа сунгавч хий л самардана. Тэрээр Хайлангийн өмнө хойно гарна/ . Хайлан толгойгоо тэвэрч тонгойн сууснаа

-Бузар эм. Нүцгэн биеэрээ буцаж байхаар нуусан бүгдийгээ аваад зайлах чинь яасан юм гэж захидлуудыг базлан дундуур нь цуу цуу татан хогийн сав руу хорсолтойгоор чихнэ. Саванд хийж дуусаад

-Чи ингээд хогийн саванд хэвт, новш минь! Чи угаасаа Новшийн амьтан! гэж уухичснаа босч хогийн саваа өшигчинө.

            Мандарваагийн сүнс орох газраа олохгүй бүлтэгнэнэ. Орчлонгийн явдал орчлондоо үлддэг. Ор мөргүй салхи шиг нүцгэн биеэрээ буцдаг нь хүн юм байна. Орчлонгийн үнэн нь эндээ л байдаг юм байна. Надад гомдож намайг өширх. Чамд амар болно биз гэхэд Хайлан уурсаж, өшигчсөөр л байна.

 

                                    …   …  …

                        Нар үгүй болох тухай онцгой мэдээ эхэлж байна

Хайлангийн гэр: Тавилга сэлт нь хэвийн харагдана. Хайлан өмнөө нэг шилтэй архи тавьчихсан зурагтын нэвтрүүлэг харж сууна. Зурагтын нэвтрүүлэг тасалдсанаа “ОНЦГОЙ МЭДЭЭ” гэсэн бичиг гарснаа нэвтрүүлэгч тод царгиу дуугаар: -Олон зуу мянган жил төвшин эргэсэн алаг дэлхийд минь аюул нүүрлэхнээ!. Ачит ивээлт алтан наран энэ оны 8-р сарын 28-нд үүрд мөнх жаргах боллоо! Гарцаагүй ирэх аюулын өмнө хүн төрөлхтөн бат хатуу зогсох боллоо!…гэж уншив.

Хайлан –Юу гэнэв, энэ чинь. Би арай солиороогүй байлтай гээд нэг гараараа нөгөө гараа чимхэж үзнэ. -Аан өвдөж байна гэснээ алив гээд охиноо чимхэнэ. Охин уйлагнан урвалзана

Хайлан – Аан би зүүдлээгүй байна гэснээ өмнөх хундагатай архиа авч хөнтөрнө.

 

                                    …   …   …

Мандарваагийн аавын гэр: -Настай ганц бие хүнд тохирсон тохилог жижиг гэр. Зүүн талдаа нэг модон ортой. Түүн дээрээ өвгөн эрхи эргүүлж, нүдээ хагас анин сууна. Хоймор нь жаазтай бурхан тахил тавьж өмнө нь зул өргөжээ. Түүний доодхон талд /баруун талд/ жижгэвтэр зурагт асаалттай байна. Саяын мэдээг өвгөн сонсоод:

Хуяг өвгөн: - юу гэнэв. Зөнөөд чих хүртэл буруу л сонсч байдаг болж гэж ганцаараа гөвтнөснөө:

Хуягийн дуу: -Энэ насанд их л юм үзлээ. Одоо ч дутуу юм байхгүй байх аа

 

                                    …   …  …

Мягмарын гэр:  -Мягмар цамцаа тайлж зөөлөн түшлэгтэй сандалд тухлан сууна. “Нар үгүй болох тухай” зурагтын мэдээ эхлүүт

Мягмар: - Хөөе, хөөе! Цээка! гэж хашгирна. Гал тогооны өрөөнөөс махлаг цээж нь ил гарсан гэрийн халаадтай Цээка гараа арчсаар гарч ирнэ.

Цээка: - Юув, хүн цочоочих юм. Багтрах гэж байгаа юм шиг байн байн хашгичаад бас юу болчихоов гэж ундууцснаа, зурагтын мэдээг гүйцээж сонсоод

Цээка: - Ээ бурхан минь, юун гээч их нүгэл вэ? гээд Мягмар өөд хараад дуугүй болохоор нь

Цээка – За, за. Ил тод, синсаац гэхлээрээ хэлэх юмаа олж ядах юм. Яагаав хэдэн жилийн өмнө нэг залуу Улаанбаатарын энүүхэнд алмастай тааралдлаа гээд сонинд зураг хүртэл тавиулаа биз дээ. Худал л байсан. Одоо бүр нараар хүртэл тоглодог болох нь гэж загнаж үглэсээр халуун савтай цайнаас аягалан оочлов. Нүүр нь бас үнэн бол? гэсэн сониучаар дүүрч Мягмар луу харж

Цээка - Үнэн бол яанаа, дэлхий сөнөхийг үзнэ гэдэг мөн бэрхээ гэв.

Мягмар - Үнэн бол үнэн л байна биз, одоо яахав.

Цээка – Үнэн бол мөн их үйлийн үрээ гэхэд

Мягмар: - Үйлийн үрийн үрийг хаах ном байдаггүй юм гээ биз. Үйлтэй бол үйлээ л эдлэхээс гэхэд

Цээка – Хөөе ер. Байтлаа амьд явааг минь тавлах нь уу. Ашгүй нэг үхээд чамайг амраах нь л дээ гэхэд

Мягмар: - Үхсэн нь азтай болох гээд байгаа юм биш үү. Амьдын там хамгийн аймшигтай нь юм биш үү гэхэд

Цээка: - Хм, үхсний аз, амьдын там ч гэх шиг. Бүр солиорчээ. Хорлогдсон амьтан л ийм байдаг байхдаа гэж шилбэлзснээ

Цээка - Чи ер нь намайг дэргэдээ хүн байна, халуун амьсгалтан байна гэж тоож ер нь ярьж байсан биш. Би насаараа энэ гэрийн зарц л байлаа. Үхсэн хойноо, нар нь алга болно уу, яана, ийнэ, пад алга. Уулаасаа чи бид хоёрын амьдралд нар ч байсан биш гэж ягшиж эхлэхэд

Мягмар: Цээка минь, цээка минь. Нааш ир гэж гараас нь татан дэргэдээ суулгана.

Цээка: -Хм гэж ширвэвч бас тайтгарсан аятай инээмсэглэнэ.

 

                                    …   …   …

Улаанбаатарын өглөөний 9, 10 цагийн байдал. Автобус, машин, хүмүүс  нааш цааш сүлжин зөрнө. Гудманд дэлгэж тавьсан сонины зүгээс “Сонингоо аваарай, сонингоо аваарай! Нар алга болно, алга болохгүй” гэсэн сонирхолтой нийтлэлтэй шүү. Хүмүүс сонин дээр овоорно, авцгаана. “Нар алга болно”, “Нар алга болохгүй” гэсэн том том гарчиг зэрэгцүүлэн тавьсан нь харагдана.

 

                                                …  …  …

Цээка – ажлынхаа өрөөнөөс утасдаж байна. – Байна уу? Мягмар уу?

Мягмар – Байна. Байна.

Цээка - Чи сая радиогийн мэдээ сонсов уу? Яг өчигдрийн зурагтынх шиг. Тэр чинь үнэн юм гэнэ. Тэгээд манайхан бүгд сандраад гэр гэрлүүгээ явлаа.

Мягмар – Тэгээд яах юм. 8 сарын 28 болоогүй шүү дээ.

Цээка – Эргүү минь, гурил будаа нөөцлөж авахгүй юу. Одоо бүх хүн шавхчихна. Хурдлаарай. Дуусахаас нь өмнө хэдэн шуудай ав. Жолооч чинь байгаа биз дээ. Дууд.

Мягмар – Юу. Бэлтгэл…

Цээка – Юуны чинь бэлтгэл. Тэнэг гэдэг нь. Ажил ямар хамаа байна. Одоо хэзээний гурил дамчдын гарт орчхоо биз.

Мягмар - Чи миний машинтай явчих

Цээка - Чиний нэр нүүр гэж байдаг юм бол одоо л түүнийгээ нэг гарга. Ойлгов уу. Бөөний төвөөс ав. Арай хямд байгаа

Мягмар - Аан?!

Цээка – Одоо, одоо гар гэж хашгирах шахам зандчаад хариу сонсолгүй утсаа шиднэ. Тэгээд сууснаа – Манай энүүн шиг эргүү хүн байдаг болов уу. Тэнэг тэнэг гэхэд арай дэндүү. Тэр хэдэн санжигнасан юмнуудынхаа дунд гараа өргөөд зогсохоос өөр юм мэддэггүй амьтан. Энэ айлын хоолыг насаараа л зөөлөө. Одоо болъё гэж дэргэдийн хүүхэндээ ярина.

            Нөгөө бүсгүй нь Цээка эгчээ утсаа гэснээ авч  бас утасдаж хэн нэгийг гурил будаа уут шуудайгаар ав гэж утасдана.

 

                                                …   …   …

 

Хайлангийн гэр: Хайлан мөнөөх байдлаар зурагт харан сууна. Аягатай хоол авчрах бүсгүйд хундганд архи хийж барина.

Дунгар бүсгүй: - Мэдээ харна шүү.

Хайлан: - Ертөнц ч мөн хямарч байна даа. Дунгар Хайлан өөд харна. Зурагтаар эрэгтэй хүн ярина.– Эх дэлхий, хүн төрөлхтнийг нөмрөх аюулаас аврах олон улсын эрдэмтдийн институт Нью-Иорк хотноо амжилттай ажиллаж байна. Эрдэмтэд харанхуй болон хүйтний энергээс эрчим хүч дулаан гаргах боломжийг судлан шинжилж байна.

Эмэгтэй нэвтрүүлэгчийн дуу – Агуу их оюун ухаант эрдэмтэдээ дэлхий ертөнц мөхөх аюулаас аварна гэж хүн төрөлхтөн гүнээ найдаж байна. Манай улсын засгийн газраас цаг үеийн компанит ажлыг түр зогсоох шийд гаргалаа. Пүүс компани, хувь хүмүүсийн сайн санааны фондыг улс орныг юуны өмнө гэрэл дулаан цахилгаанаар хангах ойрын нөөцийн бэлтгэлд зориулах ажил эхлээд байна.

Эрэгтэй нэвтрүүлэгчийн дуу: - Орон нутагт өөрсдийн нөөц бололцоог ашиглан бага оврын салхины хүчийг ашиглах станцыг барьж байгуулах ажил эхлээд байна.

            Зурагтаар Зар мэдээ гэсэн панаром гарна.

Нэвтрүүлэгч: -Өнөөдрийн байдлаар онц чухал өргөн хэрэгцээний барааны үнэ эрс өслөө

            Бензин, нүүр модны үнэ      500-1000 дахин

            Гурил будаа, лааны үнэ   300- 500 дахин

Мөн дулаан хувцас ялангуяа нэхий, ноосон эдлэлийн үнэ 200 дахин нэмэгдээд байна.

Хайлан: - За, за…. За нэг тогтоочихъё.

Дунгар – Аргагүй, аргагүй, хажуудахиа алдсан хүн. Сэтгэлээ сайн барьж байхгүй бол болохгүй. Охиноо мартаж болохгүй шүү дээ. Дэлхий даяараа л чичирч байна шүү дээ  гэв

Хайлан том хундагатай архи ганц амьсгаагаар тогтоогоод –фүү гэж атгасан гарруугаа үлээснээ, гараа сунган Дунгарын гарыг атгах гэхэд Дунгар бүсгүй охин руу харна.

Хайлан: - Миний охин унт, унт. Очиж унт гэхэд

Охин – Хайлан руу дургүйцсэн аятай харахад

Хайлан  зандарган дуугаар – унт унт. Том хүний яриа чагнаад гэхэд охин уравгар царайлан босч явна.

Хайлан – Дунгарын гараас нь татан өвөр дээрээ суу гэж чангаана.

Дунгар – Хайлан минь согтоо юу даа. Бид хоёрыг Мандарваа харсан бол…

            Мандарваагийн сүнс хаалгаар шагайна.

Хайлан – Хараг, харин ч нэг хараг гээд түүнийг татаж өвөр дээрээ суулгана.

Дунгар – Бах тав нь ханасан аятай инээвхийлнэ.

Хайлан - Чи Мандарваагийн найз нь. та нар ч адил юмаа, адил.

Дунгар – Бид найз ч, хоёр өөр улс шүү. Тиймдээ ч одоо нэг нь амьд, нөгөө нь байхгүй байгаа биз дээ. Амьдыг үхсэнтэй адилтгаад, гомдмоор юм гэхэд

Хайлан – Найз чинь одоо огт байхгүй гэхэд

Дунгар – Юу?! гэснээ Хайлан чи их согтжээ гээд толгойг нь өргөнө.

Хайлан – Согтуу эрүүл хоёрт ялгаа байдаг юм уу гэхэд

Дунгар – Хайлан минь чи их л хямарч байна даа, яанаа.

Хайлан – Цэцэгнээс ялдам царайтан, давснаас гашуун явдалтан …

Дунгар – Юу гэнээ. Намайг арай ч тэгж хэлж болохгүй байх шүү.

Хайлан – Хүн болж төрсөн бол амьдарч амьд явж чаддаг, үхсэн бол үхсэн шиг үхэж чаддаг л байх хэрэгтэй ш дээ.

Дунгар – Юу яриад байнаа. Үхэхэд амьсгал хураахаас өөр яах юм

Хайлан - Үгүй юм аа, үгүй юм.

            Хайлан Дунгарыг тэвэрсэн чигээрээ босч явж, унтлагын өрөөнд орж орон дээр тэвэрч унахад

Дунгар - Үгүй дээ, Хайлан минь юмны бас хоног ус гэж бий биз дээ

Хайлан – Хоног ус юун хамаатай юм

Дунгар - Үгүй ядаж өөр өрөөнд…

Хайлан - Үгүй, үгүй. Тэр тусмаа энд.

            Хайлан Дунгарын хувцсыг тайчин шиднэ.

Мандарваагийн сүнс сүүтэлзэн уйлж чадахгүй, инээж чадахгүй зогсоно. Тэр хоёрыг хамаг хувцсаа тайчин тэврэлдэж эхлэхэд Мандарваагийн сүнс гарч нөгөө өрөөнд орж охиныхоо дэргэд чимээгүй тонгойн сууна.

            Хайлан, Дунгар хоёр орон дээр тайван хэвтэнэ

Дунгар – Манай Мандарваа жаахан амиа бодсон хүүхэн байсан шүү

Хайлан – Хайр, өрөвдлийг хуваалцах ах дүүгүй ганцаараа өссөн хүн тийм байдаг биз.

Дунгар  - Одоо нар үгүй болж, бид ч бас тэртэй тэргүй бас үгүй болох нь. Тиймээс чамаас нууж явсан нүгэлээ хэлж цайруулмаар байна.

Хайлан – Лаазтай ундаа авч соронгоо дуугүй хэвтэнэ

Дунгар жаахан чимээгүй байснаа. Уучлаарай. Танай авгай чинь Мягмар багшаас салалгүй хэдэн жил болсон ш дээ. Түүнээс биш Мандарваагийн хүнээс илүү товойж тодрох авъяас гэж юу байхав…

Хайлангийн дуу: - Аан Мягмар багштан та юу. Их багш… муур багштан. Бүгд хуйвалдагчид. Намайг юу гэдэг байсан бол…шазуур зууна

Хайлан – Би мэднээ, мэднэ гэв

Дунгар – Гайхсан аятай харснаа – Мөн их тэвчээр ээ.

Хайлан – Надад түүнээс сайхан,  залуу авгай бий гээд боддоо…

            Мандарваагийн сүнс хаалгаар шагайна

Хайлан огцом босч ирснээ - Чи одоо яв яв. Охин сэрчихнэ  гээд нөгөө өрөөрүү явав.

 

                                                …    …    ….

            Хайлан усанд орсон бололтой ванны өрөөнөөс нүүр гарын алчуураар биеэ ороон нүцгэн цээжээ илсээр гарч ирнэ. Утас дуугарна.

Хайлан – Байна уу?

Хайлангийн ах – Байна уу. Хайлантай яръя

Хайлан – Би байна. Аан ах уу? Та нар сайн уу?

Хайлангийн ах – Сайн сайн. Манайхан ах дүүсээр бүгд Дэнжид айл бууцгаасан. Нөгөө аймшигт юмны тухай ямар яриа дуулдана.

Хайлан – ямар аймшигт яриа

Хайлангийн ах – Яагаав. Нөгөө нар алга болох!

Хайлан – Аан, аан бужигнаж л байна.

Хайлангийн ах – Бидэнд одоо хоол хүнс л хэрэгтэй. Тэгээд чамтай бүүр хэрэг болгож ярьж байна.

Хайлан – Хөдөө юу ч байхгүй юу

Хайлангийн ах – Гурил будааны дамчид тасрахгүй ирж байна. Үнэ гэж тэнгэрт хадсан.

Хайлан – Хэд гэж байна?

Хайлангийн ах - Чи болж өгвөл нэг машин гурил, ахиухан лаа бөөний хямд үнээр олж ирээ. Одоо л чиний ажил албаны хэрэг ах дүүсдээ нэг гармаар байна.

Хайлан – Би яръя л, ямархуу болохнов.

 

                                                …   …   …

            Хайлангийн ахынхны хот айл: Ногоон дэнж дээр олон айл бөөгнөрч буусан хот айлын гадаа дүүрэн ачаатай чиргүүлтэй гуч очиж зогсоход кабинаас нь Хайлан охинтойгоо бууна. Доор нуга дүүрэн хонь цайран бэлчинэ. Хайланг ах нь болон бусад хүмүүс угтаж ирнэ. Айлуудын гадаа гэрээс нь их их мод хураасан байх бөгөөд ойгоос мод ачсан үхэр тэрэг хөтөлсөн хүмүүс, аргал түлш түүсэн авгай хүүхдүүд ирж яваа харагдана.

            Хайлангийн ахынх баруун талдаа том хөхүүр зүүсэн хөдөөний дунд зэргийн айл.

Хайлангийн ах: - Нөгөө нарыг орлох юм хийж байгаа эрдэмтдийн ажил юу болж байдаг бол?

Хайлан ууж байсан цайгаа тавьж, охиндоо өрөм боорцог авч өгөнгөө - тэд юу хийхээ мэдэж байгаа биз?

Хайлангийн ах – Бурхан минь хөдөөний мань ч тарваганы нүхэнд орсон юм шиг л болох байх даа. Ямартаа дуусвал хамтдаа л нэг дороо дуусъя гэж ах дүүсээрээ айл бууж байхав.

Хайлан – Ах өөдөө харна.

Хайлангийн ах – Ямартаа айл бүрийг нэг хэсэгтээ хүрэлцэх түлээ хоолоо бэлд гэж, ямартаа айл бүрийг өдөр бүр ядаж нэг малын борц хий гэхэв. Харанхуйд энэ мал хаачаа ч билээ. Бидний гарт баригдах нь олдооч уу, үгүй ч үү.

Хайлангийн ах – Алив наад хоолоо гэж авгай өөдөө зангаснаа архи задална.

            Гаднаас хоёр гурван халамцуу залуу орж ирнэ.

-           За Хайлан ахтан сайн явж байна уу?

Хайлан – Сайн, сайн байцгаана уу?

            Хайлангийн ах архи хундгалж хүмүүст барина.

Нэг залуу – За ууцгаанаа, дуулцгаанаа, хамтдаа л дуусцгаана шүү.

Нэг залуу – /ээрсхийн/ Хай-хай-лан ах аа! Нар нь үгүй болчихлоор эд нар нэг хэсэгтээ харанхуй амьдрах юм бодоод байх юм. Нарны аймаг гэж байдаг юм бол! Тэд бие биетэйгээ таталцаж байдаг юм бол гэж /дэргэдэх хоёроо өөррүүгээ татсанаа/ тэр нь алга болчихлоор дэлхий нь бас унахгүй хаачихав? Тийм үү?

1-р согтуу – хаашаа унах гэж

2-р согтуу – од шиг харвачихгүй юу. Би ч бас мэднэ шүү

1-р согтуу – Тэгвэл амеркид байгаа тэр олон эрдэмтдээс чи агуу болохнээ?

2-р согтуу – түүнээс өмнө өөр гариг руу зөөх ч юм билүү?

1-р согтуу – биднийг үү, ухаандаа!

2-р согтуу – Биднийг ч яалаа гэж дээ. Өөрсдөө л нисэж амжвал дээд. Тиймдээ л ах дүү нартайгаа хамт ууж найрлаж дуулж байгаад дуусна даа.

            Гадаа хүмүүс шуугилдаж – Айл айлын 10 шуудай гурил, будаа шүү гэж хашгиралдах чимээ сонсдоно.

 

                                                …   …   …

 

Хайлангийн ахын хажуу айл.  Гэрийн эзэн хар хүн зуухныхаа аман тус газар, газар ухна. Авгай нь: - Гэртээ газар ухаад нүгэл гэм!

Хар хүн – Амаа хамхи. Улаан цохионд дараастай байсан жаахан хатуу юмаа гар дороо хийж авна хө. Харанхуйд хаа гэж эрж явахав?

Авгай – Бүгд адилхан болчихвол хэндээ зарах вэ дээ

Хар хүн – Аль ч цагт хатуу юм хэрэгтэй. Чи юу мэднэ.

Авгай – Галав галавт өөр өөр юм үнэд ордог юм гэсэн. Энэ галавт үнэтний дээд алт байсан бол дараагийнхад юу нь ч болох юм билээ.

Хар хүн – Цаадуул чинь гурил гурил гээд шуугиж л байг. Гурилын шуугиан дундуур амжуулж авнаа гээд овгор шороог тэгшлэн дээр нь ширмэл ширдэг хаяна.

            Гадаа машины дэргэд хүмүүс бөөгнөрөн энэ манайх шүү, энэ манайх шүү. –Алив мөнгө өө, мөнгөө гэж өндөр дуугаар хашгиралдана. Машины сүүдэр доор гаанс зуусан хоёр эр нилээн согтуу хэлээ хазлан ярина.

Хулгар - Дамдиан! Та нар намайг хулгайч гэдэг. Нүүрэн дээр минь хэлчихэж чадахгүй хулгар гэдэг

Дамдин – Адилхан л байгаа биз дээ.

Хулгар – Ха ха гэж инээж, тийм тийм. Чоно бид хоёрт ямар нэр байх биш. Яахав адилхаан гэж тонгойсноо, өндийж тээр жилийн таван адууг чинь би хазаар гүйлгэчихсэн нь үнэн юм шүү.

Дамдин - Чи шүүхэд хүлээхгүй яасан юм. Би гүжирдсэн хэрэг сонсоо биз дээ.

Хулгар - Чи таван адуугаар дутсан, би таван адуугаар баяжсан нь хаа байна. Одоо тэртээ тэргүй бид бүгд дуусах гэж байна. Чамд хэлж цайлгаж авъя гэж бодсон юм. Би хэдий хулгайч ч гэсэн эрлэгийн өмнө очихоо бас бодно шүү.

Дамдин – Шүүхэд биш эрлэгт хүлээдэг байхнээ

Хулгар – Эрлэгийн өмнө заргатай очихгүй шүү гэж тонгойсноо өндийж, одоо чи тавыгаа авбал аваарай хө. Эрлэгийн өмнө өртэй зогсмооргүй байна.

Дамдин - Үгүй ерөө. Бас…гээд өндийж заамдах гэж сарвайна

Хулгар – Шүүхэд хүлээсэн бол өдийд та нартайгаа ууж суухгүй, шоронд ганцаараа ертөнц сөнөхийг үзэх байлаа шүү дээ гэж хоолой зангируулан нулимсаа арчина.

Дамдин доошоо суусхийснээ – Тийм шүү, тийм хөөрхий минь гэж тэврэлдэж зууралдснаа – Харанхуйд хулжих адгуусыг аваад чиг яах юм гэж жаахан чимээгүй болсноо

Дамдин – Яахав өгч байгаа бол тавыгаа чи зүслэнэ шүү.

            Тэр хоёр зууралдаж, айл айл руу гурил будаа уут уутаар чирсэн хүмүүс бужигнана.

 

                                                …   …   …

 

Усан бассейд: Цагаан билтаан хашлагаа даван алдан бассейн усан цэлэлзэж олон хүн нааш цааш сэлнэ. Нэг үеийн гурван бүсгүй дунд хирд дуу шуу болсноо дахиад нэг гэж ар нуруугаараа хөвөн хөлөөрөө ус түлхэн одно. Нөгөө захад хүрснээ

Мандарваа: -Би дандаа л нисч зүүдэлдэг юм. Яг л усанд сэлж байгаа юм шиг хөлөө тийрээд, заримдаа таазанд очоод нуруугаараа налаад зогсохоор их амарч зүүдэлдэг юм.

Дунгар хүүхэн: - Нисээд байхдаа яахав дээ. Чи ер нь хүн хүнээс өөр араншинтай шүү гэхэд

Мандарваа: - Зүүд юм чинь яах вэ дээ. Тэгээд усан дээр ар нуруугаараа сэлэхлээр яг зүүднийх шигээ амардаг юм.

Дунгар – За Мандар минь зүүдлээд бай! гэж инээснээ нүдний шилээ засаад усруу шумбан орно.

 

                                    …   …   …

            Усан бассейнаас гурван бүсгүй гарч, үүдний амралтын өрөөнд үсээ сэнсээр хатааж кофе ууна.

Мандарваа – Аав намайг Япон явахгүй зөвшөөрдөггүй ээ. Тас хорьсон хэвээрээ.

1-р хүүхэн – Японтой байлдаж байсан болохоор тэр нь зүрхэнд нь орчихгүй юу хөөрхий. Тэгээд одоо хүртэл дайсан гээд, бас хөөрхий хөгшин амьтан чамайг хол явчихлаар хэцүү ш дээ

Мандарваа: Аав нь чамайг дураар чинь өсгөсөн. Одоо ганцхан үүнийг чинь зөвшөөрөхгүй гэх юм

1-р хүүхэн – За, за сурах хувь олдож байгаа юмыг явалгүй яадаг юм. Чи өнөөдөр аавдаа “Аавын бийд газар үз гэдэг биз дээ” гэж хэлээд зөвшөөрүүлчих.

            Гурван хүүхэн хөхрөлдөж инээлдсээр гарч Мандарваагийн цэнхэр машинд сууна. Мандарваа хар шил зүүж, үсээ задгай тавьсан байна. Машин ухасхийж, булан тойрон одно.

 

                                                …   …   …

            Мандарваа машинтайгаа шургааган хашааны гадаа ирж зогсоод, хаалганы нууц оньсыг өөрөө татан орно. Өмнөөс ирэх халтар нохой шарвагнан эрхэлнэ.

Мандарваагийн аавын гэр: Аав нь зүүн орон дээрээ, Мандарваа зурагтны доохно талд явган сандал дээр сууна.

Мандарваагийн аав Хуягийн дуу:  Чамайг дэндүү дураар нь өсгөснөө одоо л ухаарч байна. Багадаа ямар хөөрхөн ааштай, аав аав гээд наларсан охин байлаа.

Хуяг: - Чи юу дутлаа гэж өөр хүнтэй орооцолдоод байна даа. Чамайг бүрэн бүтэн, төвшин амьдарч байвал миний сэтгэл амар шүү дээ, охин минь

Мандарваа цочисхийн харснаа – За аав минь больж үз. Би өөрийгөө мэднэ.

Хуяг – Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Нэг л өдөр бүх юм орвонгоороо эргэдэг юм шүү.

Мандарваа – Харахад дутуугүй дүүрэн байж болноо. Гэвч хүний сэтгэл, хүсэл гэдэг орчлон адил хязгааргүй гэж та хэлдэг биз дээ.

Хуяг – Хүсэл бүхэндээ хөтлөгдөөд өөрийнхөө жаргалыг бодоод байвал нэг мэдэхэд зовлонд унадаг. Өөрийнхөө жаргал хүсэл сэтгэлийг дагана гэдэг бол амиа л бодсон хүний ажил даа. Чамд хүсэх эрх бий ч, бусдын өмнө тухайлбал охиноо бодож хүсэл сонирхлоосоо татгалзах, хаах үүрэг байх ёстой. Энэ бол зөв амьдрал. Хүслийг гүйцэж явахад жаргалтай юм шиг боловч хожмдоо зовлон болно.

Мандарваа – Хүний бие улаан мах, цагаан яс хоёроос бүрддэг шиг амьдрал ч ялгаагүй зовлон жаргал хоёроос бүрдэж байж хүн амьдарсны утгаа түүнээс олж хардаг бус уу/Мягмарын дүр Мандарваагийн харцнаас тодорч ирснээ арилна/

Хуяг - Чамд уул нь ухаан, чих хоёр хоёулаа л байсан даа. Зовлон дунд хүн салж сарнидаггүй, харин жаргалтай цагтаа л салж сарнидаг юм даа.

Мандарваа – За гурван жил яваад ирэхэд юм хаашаа эргэхийг бүү мэд

Хуяг - Чамайг явуулахгүй ээ. Өөр газар орон улсад бол хаана ч байсан Африк ч байсан хамаагүй явуулнаа.

Мандарваа – Явалгүй яахав дээ. Хичнээн олон хүн явах гэж хүсч, өрсөлдлөө дөө.

           

Мандарваа энэ хэлсэн үгээ эрэгцүүлэх мэт харц нь тогтнож, эргэж бодсон бодол гарна. Хотын үзэсгэлэнт ногоон цэцэрлэгт Мандарваатай хамт найз Дунгар нь сууна.

Дунгар – Хөгжим бүжгийн сургуулиас эхлээд өдий хүртэл чи бид хоёр салсангүй хамт явлаа гэх дуу нь нэг л тогтонги

Мандарваа – Тийм дээ. Чи бид хоёр шиг өнө удаан хамт явсан найз нөхөд ховор байх шүү.

Дунгар – Хүн ч тэгэхдээ хэн гэдэг нь танигддаггүй юм байна даа гэж үгээ унжруулан хэлснээ - Чи ч бас их хувиа бодсон хүн юм

Мандарваа – Яаж?!

Дунгарын дуу - Японы энэ сургуульд явах нь миний дээд ганц хүсэл байсан биш үү. Үүнээс өөр цаашид амьдралаас юуг ч хүсмээргүй санагдана. Гэтэл …чи…чи…Чи татгалзсан бол, би явахгүй юу…. гэж үгээ унжруулан тасалдсанаа

Дунгар – Хөгшин эцгийнхээ үгэнд орохгүй түүнийгээ ганцааранг нь орхиод гомдоож байгаа юм биш үү.

Мандарваа – Аав минь амьдралаас хүртдэгээ хүртэж, насалдгаа насаллаа. Би бас амьдралаас өөрийнхөө хувийг хүртэх ёстой биз дээ.

            Дунгар уруулаа шилэмдэн хазалснаа, засаж шөвийлгөсөн хумстай нарийхан цагаан гараараа Мандарваагийн гарыг атгаж, өөрийнхөө өвөр дээр авчран нөгөө гараараа гарыг нь илбэн сууснаа маш намуухан атлаа маш тод тодорхой зуунги хэлэх нь

- Би чамайг үзэн ядаж байна. Чамайг ер нь алах хүнийхээ дансанд орууллаа… Чамайг өөрийнхөө гараар устгамаар байна…Чамайг алвал амармаар байна…Алах алахдаа аманд чинь чулуу гударч алмаар байна…гэж үгээ бүр нэг нэгээр нь цусанд нь тов товхийн дусалж шингэтэл хэлэхэд гар дээгүүр нь могой гүйх шиг чихрүүцэн түүний илэх алга, атгасан гараас гараа бушуухан суга татан авав. Энэ хэсэг Мандарваад эргэж бодогдоход тэрээр сэжиглэсэн, дургүйцсэн аятай хөмсгөө зангидан, мөрөө хавчисхийснээ, энэ яриаг сэтгэлээсээ хөөх гэсэн мэт нүдээ ойр ойрхон хэд цавчлан үсгээ сэгсрэн арагш нь илэн уужим амьсгал авав.

            Хуягийн гэр дэх яриа үргэлжилнэ.

Мандарваагийн дуу: Хорьсон ч хориогүй ч нэгэнт явахаар шийд нь гарчихсан юм чинь.

Мандарваа: - Та “Миний охин сайн яваад ирээрэй” гээд үдвэл би сэтгэл амар явахсан. Таныг хараад байхад намайг л зовоож хямрааж байвал таны сэтгэл амардаг болжээ гэж тунирхангүй, өөрийнхөө үгийг зөвшөөрүүлэх гэж тулган өгүүлэхэд

Хуяг – Зовлон гэдэг чинь энэ биш ээ

Хуягийн дуу - Охиндоо хэлэх үү болих уу. Өдий хүртэл эргэж санахаас ч зайлсхийж явлаа. Одоо хүртэл нүгэлтэй, буянтайгаа ялгахгүй л явна. Хадан гэр ойртох тусам дотор бачуурдаг болж дээ./Хуягийн царай ихэд бодлогошрон, гунигтай болно/

Мандарваа – Аав минь, та яагаад явуулахгүй гээд байгаагаа нэг түс тас хэлээд өг. Яагаад?

Хуяг өвгөн босч бурхан тахилынхаа өмнөх хөшгийг буулган хааж, орон дээрээ эргэж суун нүдээ хагас анин ам нь гөвтнөн юм уншиж байснаа нам дуугаар

            - Аав нь Японы дайнд явж байсныг чи мэднэ. Цэргийн албаны болон амьдралынхаа бүхий л үйл явдлыг чамд ярьсан. Чи сайн анзаарсан бол дунд  нь хэдэн сарын зай тасархай байгаа. Үүнийг чамайг анзаарч надаас асуучихвий гэж их эмээдэг байлаа.

            Би хоёр нөхрийнхөө хамт олзлогдлоо. Дайн гэдэг бол ялах, эсвэл амь алдах гэж байхаас бус олзлогдох гэдэг бол урвах гэдэгт их ойртох утгатай учир их шившиг юм л даа. Гэвч олзлогдох гэдэг бол хэрээс хэтэрсэн хүчинд өөрийн эрхгүй автагдах юм шүү дээ. Мандарваа Хуяг хоёрын дүр бүдгэрч өргөстэй тороор хашигдсан ойн цоорхойд З хүн мод хийнэ.

1-р цэрэг ихээр ханиалган цээжээ даран чимээгүй болоход Хуяг сүхээ модонд зоож орхиод, нөгөө цэрэг нь сүхээ тулсаар догонцон хүрч ирж ханиалгах цэргийн цээжийг өргөн түшээд -яаж байна гэнгээ халуурч хатаж омголтсон уруулыг нь чийглэх юм олж ядан ийш тийш харснаа хажуугийн хунгараас авч өмхлөн амандаа хайлуулаад түүнийгээ аманд нь дусаана.

2-р цэрэг – Тавын тав хонож байхад хэлэн дээр тавих хэрчим юм, балга ус хялайлгадаггүй бэрх улс юм аа.

Хуяг - Үнэхээр дайсан гэж байдаг юм байна. Энэ японнууд …

2-р цэрэг –Энүүхэн зайнаас арав алхуулахгүй буудчих гээд борви бохисхийлгэхгүй ажиллуулж байгаа биз дээ.

            Ярих завсраа тэр хоёр хунгар амандаа хайлуулж, 1-р цэргийн амыг чийглэн, гартаа цас үрж 1-р цэргийн зулайг дарна.

1-р цэрэг нүдээ нээж зөөлөн гиншсэнээ -Ёох, дотор онгойж байх чинь гэж үгээ тасалснаа, аяар нам ядар дуугаар

1-р цэрэг – Цаадуул чинь бидэнд хоол унд идэх юм огт өгөхгүй.

2-р цэрэг – Хүн байна даа. Эрхбиш өгөх байлгүй дээ.

1-р цэрэг –Шарх ч боож өгөхгүй байгаа юм даа гэж амьсгаагаа дарснаа - Чиний хөл яаж байна?

2-р цэрэг шархтай хөлөө ярвайн жийж – Гайгүй гайгүй гэлээ.

1-р цэрэг – Аминаас хол юм. Тэсэхийг л бодож үз. Бид заавал амьд мэнд нутгийн бараа харах учиртай.

2-р цэрэг, Хуяг хоёр – Тэгэлгүй яахав.

1-р цэрэг – Нүдээ анин жаахан дуугүй амарснаа – Би та хоёроос нэг юм гуймаар байна.

Хоёул – Тэг, тэг. Юу вэ?

1-р цэрэг – Та хоёр заавал биелүүлнэ гэж амла

Хоёул – Цэрэг хүний тангараг. Чиний гуйлтыг эцсээ хүртэл биелүүлнэ.

1-р цэрэг – Нүдээ нээж өвлийн хөхөлбий саарал тэнгэрийг харж – Тэнгэрийн өмнө та хоёр амлалаа шүү.

Хоёул – Тийм тийм. Бидний амлаж байгааг Тэнгэр сонсож байна. Хэл хэл.

1-р цэрэг – Намайг японоор ойр зуурын юм ойлгодгийг та хоёр мэднэ. Биднийг энд ирсний дараахан миний дэргэд япон дарга цэрэг хоёр ярьсан юм.

            1-р цэргийн дүрс бүдгэрч японы ахмад, харгалзагч хуяг цэрэг хоёр гарна.

Япон цэрэг - Даргаа! Олзны гуравт хоол, унд, эмнэлгийн… гэтэл дарга таслан

Япон дарга – Ар монголчууд өөрсдийгөө чоно язгууртай гэж онгирдог. Үүнийг нь үзье. Шархаа долоож эдгээнэ биз. Хоол ундаар ч хангахгүй. Зөвхөн ажил л хийлгэ.

Япон цэрэг – Тэгвэл удахгүй шүү дээ.

Япон дарга – Тийм учраас сум ч гарздах явдалгүй гэж тавлангүй инээснээ. Чоно шиг улс гээ биз дээ

Япон цэрэг – Тавхийтэл ёсолно.

            1-р цэргийн дүрс тодорч ярьж байна. – Миний биеийн байдал тэсэхгүй нь ээ. Би нутаг усандаа очмоор байна. Та хоёроос юу хүсэх гээд байна гэвэл гэж үгээ тасалснаа – Би нутаг усандаа очмоор байна гэж ахин хэлснээ – Япон даргын шийдвэрээр бол бид гурвуул нутагтаа очиж чадахгүй болно. Та хоёр хоол ундгүй, хүч тамиргүй улс, оргоод амь гарч дөнгөхгүй байх. Эцсийн эцэст нэг нь ч болов нутагтаа хүрэх, бие биеийнхээ ах дүүд хүүгийн дүүгийн ахын ёсоор очих учиртай байна. Ойлгов уу.

Хоёул – Толгой дохино.

1-р цэрэг – Зөвшөөрч байна уу. Энэ хөвчид өвөл учир одоохондоо ундаар алзахгүй гэснээ харин намайг үхэхлээр та хоёр миний махаар нэг хэсэгтээ өл залга. Тэгж байтал юу болоо билээ.

Хоёул – Юу уу?!

1-р цэрэг – Бид нэгэнт тохирсон. Тэнгэрийн өмнө андгайлсан шүү дээ. Өөр арга байхгүй. Бүгд амиа алдана. Миний бие хүний газар хэвтэж үлдэх гэж үү. Би та хоёртой хамт нутаг усандаа хүрмээр байна. Миний ганц гуйлт, бидний андгайц энэ.

                                                …   ….   ….

Япон цэргийн харуул Хуяг, цэрэг хоёрыг зүгт дурандаж байна. – Монгол хүн долоон голтой гэж үнэн юм. Сар шахуу болж байхад байж л байдаг.

Хуяг – мөчир хугалан түүдэг гал руу шидлэнэ

Цэрэг – Хүний хавирга шарж, тос нь гал дээр дусан шаржигнана. Тэр хоёр ямар ч дуу шуугүй ойгоос малтаж авсан гашуун үндэсний хамт иднэ.

            Хуяг цэрэг хоёрын дүрс бүдгэрч, Мандарваа Хуяг хоёрын ярьж байгаа тодорно. Өвгөн жишүүхэн харж суун ярьж, Мандарваа нүдээ дүрлийлгэн, амаа яльгүй ангайн сууна.

Хуяг – Дараа нь нөгөө цэрэг маань өнгөрлөө. Би бас л ганцаараа идлээ дээ. Өвөл тулдаа л муудахгүй тэссэн.  Харуултай болохлоор чоно нохой гэж зовохгүй байсан даа.

Мандарваа – Бурхан минь. Танд ямар хүнд байсныг ойлгож байна, Аав аа!

Хуяг – Хавирга, чөмөг идэж байхад хэцүү байгаагүй ээ. Сүүлдээ махаа дууслаа. Хэд хоног гашуун үндэс идээд хоолшдоггүй. Аргаа бараад хоёр найзынхаа толгойг идэх болсон тэр л их хэцүү байсан даа.

            Мод цастай хөвч. Том модны ёзоорыг Хуяг ухаж хоёр бөндгөр юм авчирч түүдгийн дэргэд тавиад сөхөрч сууснаа бүүр тонгойн духаа духанд нь нааж залбирснаа өндийж, “Өргөн дэлхий өргөн л юм бол энэ муу сайн самуурайнуудтай  өөрөө би, үр хүүхэд, удам судраа хүний урманд улаан нүүрээрээ урд урдаасаа харалцахгүй” гэж хоолой зангиравч хорсолтой шийдмэг андгайлаад модны үндэс бүхий улайссан нурам руу нэгийг нь хийж гал ширтэн сууна.

Хуягийн дуу – Бурхан минь: Урьд насандаа би ямар их нүгэл хийсэн юм бол. Түүний л өр төлөөс энэ байх даа. Хүн шиг үхэж болдоггүй. Намайг өөрөөр яаж яллаж шийтгэх юм бэ гэж хоолой нь хорсолтой зангирна. Харц нь хачин ширүүн дошгирчээ.

Хуягийн дуу – Амьд мэнд нутаг усандаа очих гэж энэ…Та хоёрын захиасыг биелүүлэх гэж энэ…

            Ярьж суугаа Мандарваа Хуяг хоёрын дүр тодорно.

Хуяг – Япончууд аавыг чинь ингэж л ялласан улс. Бас аавын чинь амласан ам, андгай бий гэв.

Мандарваа - Аав минь аав минь! гэснээ. Гэхдээ тэд чинь  япончууд бүгдээрээ биш шүү дээ.  Ганц тэр даргын л… Тэр дарга ч гэсэн яллагдах л ёстой шүү гэхэдээ Яахав  тухайн үедээ хэн юу ч гэж хэлж болох шүү дээ гэж бодсноос аавынхаа андгай үгийг ч анхаарч лавласангүй. 

Хуяг – Аавыг чинь ингэж шийтгэсэн байхад одоо охин минь чи тэр улсыг оройн шүтээн мэт тахиад байдаг нь бид хоёрын тухайд хир утга учиртай байна?

Мандарваа – босч очин Хуяг өвгөнийг тэврэн – Аав минь аав минь! Миний аавыг хичнээн ч их зовоогоов дээ гэлээ. Тайвшир, би сонслоо, тайвшир гэв

Мандарваа – Аав аа! Би тоглолтоосоо хоцрох нь гээд гарав

            Мандарваа шургааган хашааны дааман хаалганы дундах явган хаалгыг түлхэн гарч хаахад хаалга өөрөө оньслогдон торхийнэ.

            Мандарваа машиндаа сууж, жолоон дээр толгойгоо өөрийн эрхгүй тавив. Түүний өөрийнх нь гал хүсэл, аавынх нь нэгэн чигт залбирал, гэр орныхны өөдрөг бат итгэл, эргэн тойрныхны нь дэм тэр бүгдийн эрч хүч зад үсрэн бутарч сүлжсэн үс задарч суларсан пүрш тасрах шиг сулсхийхэд – Ямар аймаар кино шиг өдөр вэ? гэснээ үсээ арагш нь аймшигт бүхэнтэй нь хаях шиг сэгсрээд машинаа асаан хөдлөв.

 

                                                …  ….  …

            Театрын анир чимээгүйхэн бүдэгхэн гэрэлтэй тайз. Тоглолт завсарласан хүнгүй эзэнгүй байна. Мандарваагийн сүнс тайзан дээгүүр зөөлөн явж, хөшигний ар өврөөр өнгийнө. Тэгээд тайзны голоос хажуу тийш нь тавьсан хар төгөлдөр хуурын ард очиж сууна. Тоглож байгаа юм шиг үл мэдэг найган найгах аясаар хуурын зөөлөн намуун ая эгшиглэнэ.

 

                                                …  …  …

Мягмарын гэр

Цээка: - Хэцүү цаг ирж байгааг хүн бүхэн мэдэж байгаа ч ганцхан чам шиг ингэж царай алдаж суугаа нь үгүй юм шиг…

Мягмар – Энэ их сайхан дуу хуур, уран бүтээл, хүн төрөлхтөний агуу гайхамшигт энэ их бүтээл эзгүйрэх гэж үү. Тэгээд хэнд ч хэрэггүй болох гэж үү?

Цээка – Нэг хоёр хоног ч болов, нэг хоёр хүн боловч амьд үлдэхийг дор дороо л хичээж байна. Тэр уран бүтээл мүтээл чинь юу юм?!

Мягмар – Шоргоолж юу бүтээдгийг мэдэхгүй. Бид шоргоолж л болж хоцорлоо…

Цээка – Сайн сайн гэхлээр сахлаа будна гэгчээр уран бүтээл, уран бүтээл л гэх юм. Чи бүр солиорчээ.

Мягмар – Цээка миний хөгшин нааш ир. Өөррүүгээ татна.

Цээка эвгүйцэж -Юун! Төвөг л байна.

            Мягмар гараас нь чангаан татаж өвөр дээрээ суулгана.

Цээка - Чиний өвөр дээр суудгаа бүүр мартчихсан байхад ертөнц сөнөх болчоод байдаг нь аргагүй л юм байна. Инээнэ.

Мягмар – Цээка минь гэж толгойгоо цээжинд нь нааснаа – Би сэтгэлээ амраамаар байна. Энэ сайхан хорвоогоос сэтгэлийн бэтгэтэй буцаад яахав

Цээка – Миний өвгөн цай уух уу. Бүүр хямарчихаж, хөөрхий минь!

            Мандарваагийн сүнс сүүтгэнэн санаа алдан зогсоно

Мягмар – Манай төгөлдөр хуурч Мандарвааг Япон явж чадсангүй, азгүй гээд байсан чинь харин азтай бүсгүй байж. Сэтгэлийн там эдэлсэнгүй, хөөрхий… Гэвч хөөрхийг өрөвдөөд байх юм.

Цээка – Тэгээд тэр үхсэн эм чамд ямар хамаатай юм?

Мягмар – Миний хөгшин байз л даа. Сайн бүсгүй байсан юмаа. Надад сайн байсан юм, хөөрхий минь.

Цээка харц нь дошгирон, бас барьц олж авсан бардам царайгаар – Юу?! гэж дээрүүлхүү өнгөөр ширүүлэн асуухад

Мягмар – Байз байз, Цээка миинь, Манай Мандарваа зүрх сэтгэлээрээ тоглодог, хөгжмийн хүн байсан. Тийм хүн ховордоо, ховор.

Цээка – -Аан! бас хөөрхийтэй!

Мягмар – Цээка, хүлээ, би яръя.

 

                                                                        …  …   …

Мандарваагийн хамгийн сүүлчийн тоглолтын хэсэг гарна.  Мандарваа цэнхэр машинаасаа бууж яарсан байдалтай гүйх шахам театр луу ороход гадаа үүдэнд нь “Ази тивийн тэргүүн шагналт төгөлдөр хуурч Мандарваагийн тоглолтод та бүхнийг урьж байна” гэсэн том зарлал байх бөгөөд хүмүүс зарлалыг харж уншин орцгоож байна.

 

                                    …   …  …

            Мандарвааг хувцсаа солихоор олон тольтой өрөөнд ороход үүдэнд тааралдсан Мягмар – Мандаа яагаад оройтов? гэхэд

Мандарваа – Инээмсэглэн гарыг нь нэг атгаснаа –Одоохон гэж хэлээд гүйж одно.

 

                                                …   …   …

Тайз дүүрэн симпони найрал хөгжим дүүрэн сууж, түүний зүүн гар талын урд хэсэгт төгөлдөр хуур тавьсан байна. Удирдагч зарлана. Монголын тайзнаа анх удаагаа дан төгөлдөр хуурын концерт тоглох гэж байна. Хөгжмийн зохиолч Мягмарын дан төгөлдөр хуурын концертын 1-р хэсэг. Төгөлдөр хуурч Ази тивийн тэргүүн шагналт Мандагрваа, удирдаач Мягмар гэж зарлана.

            Мандарваа инээмсэглэн гарч ирж үзэгчдэд хүндэтгэлтэйгээр ёслоод хуурын ард очиж сууна. Түүний цаана нот эргүүлэх нэг хүү сууна. Мягмар найрал хөгжим удирдан Мандарваа төгөлдөр хуураар тоглоно.

            Тоглолтын хэсэг бүдгэрч, ярьж байгаа Мягмар Цээка хоёрын дүр тодорно.

Мягмар: -Тэр сүүлчийн тоглолтын өдөр Мандарваа их сонин гунигтай ч юм шиг, аймшигтай ч юм шиг ямар нэг юмнаас салж ядаад салж ядаад байх шиг хүнд тоглосон.

Цээка – Тийм ч үү, үгүй ч үү? Чи яаж мэдэх юм?

Мягмар – Мэдэлгүй яахав? Хөгжмийн хэл гэж байнаа. Тэр чинь бүхий л биед нэвч уусч байгаа юм чинь. Түүнд ямар нэг юм тохиолдож дээ гэж би бодсон.

Цээка - Чи асуухгүй яасан юм?

Мягмар – Тоглолт тулгаж ирсэн учир юм ярьж амжаагүй.

            Мандарваагийн сүнс зогсож байснаа өрөөн дотуур явна. Мягмарын чихнээ төгөлдөр хуурын аялгуу эгшиглэнэ.

Мягмар - Одоо тайз дүүрэн хүн хирнээ эзгүй юм шиг л, миний өрөөсөн гарыг авчихсан юм шиг л болжээ. Гайхалтай хөгжимчин. Хөгжмийн төлөө тэнгэрээс заяасан хүн дээ. Хөөрхий минь надад сайн байсан юм шүү.

Цээка – Мөөн, мөн. Урлагаа яривааа. Зүүдээ ярина гэдэг чинь энэ дээ. Даанч үхчихгээд байсан юм. Дэргэдээ байгаа бэлээхэн амьд хүнийг үхснээс дорд үзэж байдаг.

Мягмар - Чи ойлгол доо. Би дээр дор гэж хэлээгүй шүү дээ.

Цээка - Чи ийм л хүн. Намайг насаараа дээрэлхэж, амьдаар минь хатааж ирсэн.. Үхснийхээ араас үхэхгүй юу.

Мягмар – Цээка минь дээ, Би чамд хайртай шүү дээ. Хайртай. Чи бид сайхан амьдарлаа. Ертөнц даяараа сүйрэх гэж байхад би чамаас нууж яах юм. Чи бид хоёр одоо муудалцаад ч яах юм. Сэтгэлийн сэвгүй хорвоог дуусгая даа.

Мягмар Цээкаг татаж элгэнд нь толгойгоо наана. Цээка алгуурхан гараа өргөж Мягмарыг тэвэрнэ.

            Мандарваагийн сүнс уйлна. Цааш эргэж цонхруу очно.

 

                                    …    …    …

Төгсгөл:  Календарийн хуудас эргэж 8-р сарын 28 гэсэн тоон дээр тогтоно. Экран дээр 8-р сарын 28-ны өглөө гэсэн бичиг гарна. Тооны цифрийг бүдгэрүүлэн дүгрэг улаан наран дүүрэн алгуурхан мандана.

 

Хайлангийн ахынхны хот айл:  Хайлангийн ах гэрээс гарч нүдээ нухлан саравчлан харна. Тэгснээ алгаа тосно. Тэгснээ цээжээ дэлдэн – Хүмүүс ээ! Нар! Нар мандлаа! гэж хашгиран гүйнэ.

            Хүмүүс гэр гэрээс гарч авгай хүүхнүүд сүү өргөн, зарим нь мөргөн байх ба охид үхрийн хашаа руу, залуучууд банди нар уурга суналзуулан адуунд мордож, адуугаа хураан ирж, унагаа зэллэн, хүүхдүүд хонио бэлчээн монгол амьдрал үргэлжилнэ. Хайлангийн ах гэртээ орж ирэн авгай нь галаа өрдөн тогоотой цайгаа самран дээжийг нь гаргаж өргөн орж ирээд

            -Олон айлын олон мал энэ хавийг бүр талхалж гүйцлээ. Маргааш нөгөөдрөөс нүүж нутаг сэлгэхээс гэхэд

Хайлангийн ах – Хангай дэлхий минь! гэж залбирснаа- тийм, тийм нүүхгүй бол энэ хэдэн мал арьс болж гүйцлээ гэнэ.

 

Экранд хотын гудмаар хүмүүс алхан, тэднээс Мандарваагийн сүнс ялгаран –Нар, нархан минь! гэж дуу алдан нарны өөдөөс тосон тосон гүйж явсаар нарны сацраг туяанд уусан уусан бүдгэрч ТӨГСӨВ гэсэн бичиг гарна.

 

                                                                                    1996 он. УБ. Өнөр хороолол

 



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 58 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor051.jpg
Хэмжээс: 600x732 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4132

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-244.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2544


Яадгийн билээ
Хэмжээс: 600x800 192k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3077


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn