Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Sienna 		 Роман, тууж: Sienna : Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1)
Оруулсан admin on 2005-10-05 18:42:00 (8868 уншсан)


Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрлээ. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодоод нүдээ нухан орноосоо өндийлөө.Аль хэдийнэ өглөө болчихоод зуны наран нүүр дээр нь цацрагаараа наадаж байлаа. Соёлоо дулаахан орондоо хоргодсон ч үгүй тэр дороо л босоод унтлагын хувцастай чигээрээ тагтныхаа хаалгыг цэлийтэл нь нээж өглөөний цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалав. Аль багын л харанхуйгаас айдаг байсан тэр хэвээрээ, тэрээр одоо болтол ганцаараа хонохоос айдаг болохоор оройдоо тагтаа янгинатал түгжээд айн айн унтдаг билээ. Ай даа дандаа л ингэж ганцаараа хонох дэндүү хэцүү юм даа, дасахгүй хэвээрээ аягүй бол 30 нас хүрэх байх гэж өөрийгөө шоолонгуй бодох зуураа унтлагынхаа өрөөний том толины өмнө зогслоо.
Хүүе баруун зовхины доогуур үрчлээ гарах гээд байна уу даа гэж дуу алдаад Соёлоо толинд өөрийгөө ойрд ажаагүйгээрээ нэг бүрчлэн сайтар ажиглалаа. Соёлоо одоо 24 настай, дээд боловсролтой өөрийгөө хөөрхөн гэж ам бардам хэлэхгүй ч гэсэн , муухай гэж бас л боддоггүй ээ. Мөрөө давсан шулуухан үсээ саяхан шаргал өнгөөр будсан нь тун ч зохисон, дунд зэргийн нуруу зөв хэлбэртэй нүүр, харин тэрээр үл ялиг махлаг нэгэн билээ. Махлаг болоод ч тэрүү хэлбэр сайтай том хөх нь эрчүүлийн харааг нилээн булаадагийг тэрээр өөрөө сайтар мэддэг ажээ. Хувцсаа тохируулж өмсөөд нүүрээ тааруулаад будахад бас ч гэж эрчүүдийн харааг булаахаар л хүүхэн гэж өөрийгөө дүгнэдэг нэгэн билээ. Дунд сургууль, бас их сургууль даа найз нөхөд олонтой адтай л охин байсан сан, даанч хайрын тэнгэр түүнд нэг л таагүй хандаад байдаг юм шиг санагдана.

Гэнэт гар утас нь хангинан мэссэж ирэхэд дав хийтэл цочин бодлоо тасалж за байз энэ хар өглөөгүүр хэн нь мэссэж бичдэг байнаа, юу болсон юм бол гэсэн шүү юм бодсоор утсаа шүүрэн авч нээн уншвал Hi sain uu, unuudur yu hiih gej baina daa. Manai ajil deer irj hoollohgui mu, soninoos nuguu zaluu chin unuudruus ajildaa orj baigaa yum bna. Chi irj hairtaa harahgui muu : ), za yariarai Ok. гэсэн зурвас дотных нь найз Туяакагаас нь ирсэн байлаа. Зүрх нь нөгөө залуу гэсэн хоёрхон үгийг уншаад л хүчтэй гэгч нь цохилж, нөгөө залуу, нөгөө залуу гэж бодонгуут аяндаа сэтгэл нь хөдлөн амьсгаа нь давхцаад эхэллээ. Тэр залуугийн дүр төрх анх харсан тэр мөчөөс эхлэн Соёлоогийн сэтгэлд хадагдсан билээ, гэхдээ зүгээр ч нэг хадагдаагүй ээ. Бүүр зүрхнийх нь мухарт орчихоод гарахаа байж сэтгэлийн гүнд оч асаан гэрэлтүүлж байдаг болсонсон. Соёлоо цаг харвал 10 өнгөрч байсан тул тэр дороо л ороо хурааж орхиод өдрийн уулзалтанд эртлэн бэлтгэхээр хувцасныхаа шүүгээг онгичиж эхлэв.

Ердөө л долоохон хоногийн өмнө их сургуулийн сайн найз Туяагийн ажил дээр нь очиж гэрийхээ компьютерийг засуулахдаа анх түүнийгээ олж харсан сан. Засварын хэлтэст ажилладаг жирийн л залуу анх компьютерийг нь хүлээн авч ямар гэмтэл илрээд байна хэмээн даруухан асуугаад түүнрүү харахад нүдний харцаар нь дамжаад бүх биед нь цахилгаан гүйдэл сулхан цохих мэт жирс хийгээд асуултад нь хариу хэлэх нь байтугай ам нь нээгдэхгүй гацаж орхисон билээ. Азаар хамт байсан Туяа түүнийг гайхан хараад асахгүй байгаа гэнээ яасан ийснийг нь мэдэхгүй нь, Төөгөө минь чи л нэг учрыг нь олж үз гэж хэлчихээд Соёлоог хүлээлгийн сандалд түлхэх шахам суулгаад одоохон гэж амандаа үглэсээр өрөөнөөс гарч шатаар дээшээ гарч өөрийнхөө офис руугаа явж одов. Соёлоо өнөөх залууг юу хэлэхийг хүлээн сандал дээр суунгаа компьютерийг нь онгойлгон үзэх залуугаас нүд салгаж чадахгүй байв. Тэгтэл ч удсангүй нөгөө залуу 10 орчим минут болов уу үгүй юу компьютерийг нь тэврэн хажуугийн ширээнд нь авчирч тавиад жаахан тохиргоо нь алдагдсан байна тэрийг нь тохируулчлаа, хамаагүй юмнуудыг нь устгаж болдоггүй байхгүй юу гээд алив нааш ир дээ хэмээн өөрийнхөө компьютерийн дэргэж зогсоогоод ойр зуурын жаахан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сэтгэлд хүрсэн дөлгөөхөн намдуу хоолойгоор хэлж өглөө. Тийм үү , аан тийм байна хэмээн бувтнаж байтал Туяа хаалгаар ороод ирлээ. Туяаг хараад л Соёлоо овоо сэхээ орж баярлалаа гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэж амжив.

Аль багын л хэлтэй амтай байсан Туяа за дуусан уу, овоо хурдан засаа шив за алий явья явья хэмээгээд Соёлоо рүү нэг л сонин харц шидээд нүдээ доогтой ирмэлээ. Ингээд л тэр 2 тэндээс гарч өдрийн хоол идэхээр хамтдаа гарлаа. Замдаа Туяа хүүе ээ энэ Төөгөө чамд ёстой сүйд болж байх шивдээ, аягүй томоотой залуу байхгүй юу, тэгээд ч бүүр чамайг хажуудаа зогсоогоод юм хум ярьж байна ш дээ, алив та 2 юу ярив хэмээн шалгааж эхлэв. Соёлоо харин тэр залуугийн тухай бүгдийг бүүр бүх зүйлийг нь мэдмээр санагдаад Туяагаас асуумаар бүр хашгирч асуумаар санагдаж байсан боловч ёстой л хэлээ хазан өнгөрч юу ч яриагүй ээ, ойр зуурын хэрэглээ зааж байна, би бараг л өөрийнхөө буруугаас болоод эвдэх шахаж хэмээн хэлээд огт өөр юм асуун дүйвүүлжээ.

Тэгээд гэртээ харин ганцаар үлдсэн хойноо зөөлөн сандал дээр тухлан суугаад тухтайхан түүнийгээ дахин дахин бодлоо. Өндөрдүү нуруу, бас өөлсөн хүн бас жаахан махлагдуу биетэй, давхраатай нүд, бор царай түүний нүдэнд тодхон бууна, бас тэр биеэ авч яваа байдал нь цаанаа л нэг жинхэнэ эр хүн шиг санагдаад л байсан. Отверк барьж байсан гар нь ч эр хүний гар, нэр нь Төөгөө гэсэн , яг хэн юм бол Туяа одоо бүтэн нэрээр нь дуудахад яадаг байнаа хэмээн гэмгүй түүнд дотроо уцаарлав. Соёлоо түүний тухай зүгээр л бодоод дүр төрхийг нь дахин дахин санаад суусаар л байлаа. Түүнд саад болох хүн байхгүй ээ.

Тэрээр сургуулиа төгсөөд 2 сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ одоо гадаадад сурж бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах бас ч үгүй жаахан ажил хийхээр явах болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад 2 жил болж байгаа билээ. Эхлээд тэрэнтэй хамт 3 сар болоод дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад 2 сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд аралын Японыг зорин ниссэн билээ. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхний гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж зөвхөн энэ л шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад л эх орон хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ.

Буянт Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар жаахан хожимдонгуй ирсэн тэр 10 сарын бүүдгэр өдрийн хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь нийлдэг найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарлаа. Ээжийнх нь үнсэлт ч сэтгэлийг нь хөдөлгөсөнгүй, ердөө л лагерь яваад ирэх юм шиг л сэтгэгдэл төрж бушуу эндээс явмаар санагдлаа. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгээд байсан билээ. Нэг л зөн совин Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гээд л түүнд шивнээд байсан сан. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй л гэж бурханаас гуйж жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Бас анхны эр хүн нь байсан шүү дээ, хайртай чи ганцхан минийх гэж тэр шөнө чинь зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлдлээ.

Үргэлжлэл бий.

Sienna


( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 33/7 | Sienna )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 381 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Аний бууяа ичээд байна ш дээ
Хэмжээс: 600x800 208k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4546


erd-007.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3960

Анхны цас 2005 он
Драмын театр
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5635


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn