Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Роман, тууж: Хөгшин чоно ульсан нь /төгсгөл/
Оруулсан admin on 2008-06-27 08:40:48 (6866 уншсан)

Хөгшин чоно зогтусан чагнаснаа: “За, энэ ч яамай!” гэж бодон шогшоогоо үргэлжлүүлэв. Ноход хуцсаар бөгөөд тэр дундаас “Хөв хөв” гэж тайвнаар хуцагч нэгийг мань хөгшин аль хэзээний сайн танина. Тэр нь бол бие том, бяр чадал ихтэй, улаан халтар хоншоортой, хонхорцгон сүүлээ сэрвээн дээрээ хаян саахалцан давхидаг нэг ширүүхэн гайхал байдаг аж.
Хөгшин чоно “Аа тийм, чи намайг хотондоо мөн ч олон удаа оруулаагүйсэн билүү. Одоо зүгээр, надад ч хот руу чинь ухасхийх чадал алга. Чи ч гэсэн өтөлж шүү дээ” гэж бодож явлаа. Мань хөгшин тэр бүх нохойн хучилтын дотроос бас нэгийг танив. Тэр нь бол нас залуу, сонор сэргэлэн, давхиа хурдтай, зүрх цагаан хар гичий. Эзэн нь ямагт ад үзэн өл мөлхөн тэжээдэг учир чадал дорой, гаансны мод шиг болтлоо гуриатсан нэг муу амьтан байдаг байжээ. Хөгшин чоно түүний тухай бодохдоо: “Өө чи юу. Хуцах чинь аргагүй. Барааны газраас байтугай давааны цаанаас чимээ авдгийг чинь би мэднэ. Хөл чинь хурдан, ухаан чинь сэргэлэн. Уг нь чи манай төрөлд л төрсөн бол таарах байлаа. Гэтэл заяа чинь дутаж хот сахин хоолны шавхруу горьдон төрж дээ” гэж бодно. Азарган чонотэр нохдоос нэгий нь ч үл танина. “Ингэж дэмий шогшихын оронд энэ айлуудын хот руу орохсон доо” гэж л бодно. Таргатын голын айлуудын зүүнээ ирэхэд, зүүнээс нь бэлчээртээ гарч яваа адууны түрүүч гарч ирэв. Чононуудыг гэнэт харан зогтусаж, толгой өргөн хамар тачигнуулна.
Хөгшин чоно ч эдний дунд яваа хэдэн морьдыг сайн таних байлаа. Морьдын дотроос татанхай хонготой хар хээр морь урагш түрэн гарч ирснээ хазан хайрахад бэлтгэн газар цавцлаа. Энэ бол бүр ч эрт цагийнх нь танил байлаа.
Мань хөгшнийг анх хөл нь гөрөөнд, ам нь цусанд хүрч байх үед юмсанжээ. Энэ морь ч бага балчир даагандаа байсан цаг. Хөгшин чонын эцэг түүнийг ирээдүйдээ үр хүүхдүүдэд минь аюултай хурдан морь болно гэж үзээд нэг шөнө өөрий нь дагуулан очиж барьж идэхийг шийдсэн аж. Тэгээд хонгонд нь хүрч чадсан боловч эх нь амь биеэ үл хайрлан хамгаалж дайснаас гадна азарга бүр ч аюултай эцэг чонын ар сэрвээнээс бөөн хэсгйг тас хазаж хаясан байх бөгөд эцэг чоно тэр зундаа өтөнд баригдан насан эцэс болов. Энэ морь ч төрөлхийнхөө хурдыг алдан жирийн унааны морь болсон ажээ.
Энэ учраас хөгшин чоно нас бие гүйцэж, энэ тэрийг эргэцүүлэн бодохтой болсон цагаасаа эхлэн энэ морьтой дайралдах бүрдээ харуусалтайгаар нас барсан эцгийнхээ үлдээсэн их гавъяаг санан бахаддаг байлаа. Гэвч дайсан гэдэг хэзээд барагдан дуусах учиргүй ээ. Нэгий нь дармагц ард нь бас нэг үлдэн залган авч байдаг тавилантай. Тэр ёсоор татанхай хонготойн нь хойноос эндүүрэм ижил зүсмийн нэг морь ирж, эгдүүцэн газар цавчлах нь түүний төрсөн дүү байлаа.
Эдний эзэн нь өндөр биетэй, янхигар цээжтэй, өргөн шанаатай шарангуйвтар царайтай, бүргэд шиг хурц харцтай нэгэн ахимаг насны хүн байдаг бөгөөд татанхай хонготын дүүг нас бие гүйцсэн цагаас эхлэн үе үе унан чоно хөөн авладаг болсон юмсанж. Иймд мань хөгшин чоно морь эзэн хоёрыг хэнээс ч илүүтэй таних аж. Yнэндээ сүүлийн жилүүдэд Дулаан хайрханы бүх чоныг тэр эр алахаа алж, алс холын нутаг руу хөөхөө хөөж бараг байхгүйтэй адил болгосон байжээ. Хүн бүхэнд чонын арга залийг бахдан: “Ээ дээ мөн ч тэнгэртэй амьтан шүү дээ” гэдэг байхад тэр хүн, чонын арга ухааныг өөрийнхөө алганыхаа зураасыг харж байгаа мэт тодорхой мэддэг байлаа. Yүгээрээ тэр эр ойр орчмын бүх чонын эрлэг нь болсон бөгөөд гэвч хөгшин чоно өмнө нь бусад чононоос гаршгүй арга ухаан гаргаж чаддагаараа өдий хүртэл өлөгчинтэйгээ эсэн мэнд яваа нь энэ байжээ.
Цувран гарч ирсэн адуу түрүүлснээ гүйцэн нэгэн дороо тунарав. Унага даага багачууд нь “Энэ яваа чинь юу гэгч вэ” гэх байдлаар хошууран тасарч байтал онгон дэлтэй хар хүрэн азарга гэнэт давхин гарч ирж тэднийг зад элдэн дотогш хумьж, чоно руу толгой өргөн давшлах болов.
Энэ азарга бол хөгшин чонын эцгийн амь насанд хүрсэн азарга мөн. Гэвч хөгшин чоно түүнд өшин хонзогнох сэтгэл алга, харин ч идэр залуугий нь амьдрал сэтгэлд нь тун таашаалтайгаар орох аж. “Ээ чи болно! Сүрэгт чинь би халдаж үл болохыг сайн мэднэ!” гэж урьдах замаа хөөсөөр байлаа.
Тэнгэр бүрхсэн навсарсан хар үүл, эхнийхээ ширүүн дуслыг “Пис пис” буулган газар хаялаа. Дараахантай нь цахилгаан гялсхийж орчлон дэлхийг хүржигнүүлэв. Гялс хийх хурц гэрэлд нь нүд гялбан нэг үе таг сохор мэт болох бөгөөд ингэхийг урьд өмнө бараг үзээгүй бэлтрэгнүүд айн сандран гаслалдаж, эхээ ороон чигцэлдэнэ. Бороо улмаар ширүүсэж, аянгын дуу үргэлжлэн нижигнэхэд бэлтрэгнүүд тасралтгүй гаслалдаж идэр залуус нь ч айн бүрдэхэд хүрлээ.
Харин хөгшин чононд энэ бүхэн юу ч биш, үүнээс цааш цахилгаанд дайрагдан үхэх хүртэл бишгүй байдгийг мань хөгшин мэднэ. Сэтгэлдээ тэр “Ээ дээ энэ бороо, идшийг бидэндээ эрхгүй хайрлана бий” гэж бодно. Хажууд нь азарган чоно: “Yгүй энэ хар борооноор ингэж явахын хэрэг юу вэ. Yүний оронд уул хадныхаа мухрыг сахин хэвтэж байсан бол юутай сайхан байх билээ” гэж бодно.
Хөгшин явсаар л байна.
Таргатын голын айлуудын зүүн өмнө, хагас өртөө хэртэй очсоноо хөл татаж, борооны эсрэг харан хэвтэв. Yүндээ хөгшин ямар ч дохио өгөөгүй боловч бусад нь мөн тийн хэвтэх ёстой аж. Аянгын дуу алст нижигнэх боловч аадрын ширүүн оролт шавшсаар байлаа. Ер нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдох юм алга. Гэвч хөгшин “ам тосдох юм аяндаа ирнэ” гэдэгт бат итгэж хэвтэх ажээ.
“Энэ нь чухам юу вэ. Тэгж өөрөө аманд орж ирдэг өөх тос хаа байсан юм бэ”. Энэ бодлыг залуу азарган бодон уйтгарлана.
Хэвтсээр байтал шөнө дунд өнгөрч бороо арилах тийшээ хандав. Гэлээ ч хөгшин хэвтсээр “Ээ дээ, эрхгүй ирэх л ёстой байдагсан” гэж бодно.
Гэтэл гэнэт хонь майлалдах чимээ гарав.
Эн бол яг хөгшний санан, зөгнөсөн хэрэг мөн.
Ширүүн бороонд хотноосоо тасарсан хонь уруудан яв явсаар орж ирэх нь энэ аж. Yнэр нь хамрын үзүүрт ханхалж, сэржигнэх борооны сиймхийгээр бараан сүүдэр нь тодрон юу юугүй нөмрөн орж ирэхэд хөгшин чоно ямар хонь барьж авахаа бодов. Хамгийн түрүүн сэтгэлд нь, тарган иргэ буух аж. Гэвч мань хөгшин “Ээ болъё, би түүнийг чинь дийлэхгүй шүү дээ” гэж бодов. Хоёр жилийн өмнө нэг айлын хотонд орохдоо ирэг барьж аваад түүндэ дийлдэн чирэгдэж, нохдод нь бариулчихаа шахсан аж. Дараа нь хурган хонь санаанд нь оров. Мах нь зөөлөн болоод амттайхныг мань хөгшин сайтар мэднэ. Гэвч, эмгэн бид хоёрт арай хүрэхгүй болов уу? гэсэндээ нэг төлөг рүү үсрэн багалзуурдан авлаа.
Төлөг цовхчин хөгшнийг дороо хийж дээр нь тонгочив. Гэлээ ч мань хөгшин тайван: “Дэмий ноцолдон тэнхээгээ барах хэрэггүй шүү дээ” гэж бодно. Халуун цус амандаа орж иртэл үгтээсээр төлөг тонгочих тусмаа өөрийнхөө хоолойг өөрөө таслахыг мань хөгшин сайн мэднэ.
Төлөг газар унан баахан тийчилсний дараа мань хөгшин ам шүдээ салган авч өндийлөө. Эргэн тойронд юу болж байгааг ажихад хоёр залуу аль хэдийн нэг нэгийг унаган идэж дэргэд нь бэлтрэгнүүд ухаангүй ховдоглон бөгсөө тонтогнуулан зулгааж байлаа. Нөгөөтэй нь үргэсэн хонь зайлан зугтахыг бодохын оронд тэнэглэн ширтэж зогсох аж. Дэргэд нь хөгшин өлөгчин, төлөгний нимгэн цавиас эхлэн идэх гэж нудчин ядаж байлаа.
Мань хөгшин: “Ээ, чи намайг хүлээ!” гэх байдлаар өлөгчнийхөө хошууг хойш түлхэн өөрөө төхөөрч эхлэв. Эл ажилд дадлагатай ч байлаа. Юу юуны урьд сэвстэй нь хутгахгүйг хичээн гүзээгий нь салган авч хойш тавиад амгалан тайван идэж гарлаа.
Хоёр залуу чоно гэдсээ цадмагц дахин хонь руу орж, аль амандаа дайралдсаныг барилан хаялах болов. Ингэж гэмээ нь тэд сэтгэл ханан цаддаг байлаа. Бэлтрэгнүүд нь дагалдан жижиг хургуууд хөөн давхилдана.
Энэ бүхнийг хөгшин өмнөхөө тайван идэх зуураа ажиж байсан бөгөөд өөрөө ч мөн идэр залуудаа ингэж байсан аж. “Ээ дээ, идэр залуу нас гэдэг чинь ийм л байдаг даа” гэж бодсоноо: “Yгүй энэ бүхэн эцэстээ гай болдог шүү” гэж бодогдон дотор нь зарсхийв.
Иймд мань хөгшин дутуу идэн өлөгчинтэйгээ уулынхаа зүг яаран зүтгэв.
Таргатын голын адаг дахь нэгэн хот, үүрийн шаргал туяагаар хонь тасран одсоныг мэдэн бөөн шуугиан дэгдээв. Чоно нохойд орсон байх гэдэг бодол хүн бүхний сэтгэлд орж, нүд нь орой дээрээ гаран сандарцгаана. Хойноос нь явах морь мал хаа юу байдаг билээ гэж нэг хэсэг мунгинаад унаатай хэдэн хүн явлаа.
Тэр хүмүүс чоно идсэн сэг үзэж бүр ч шогшров. “Энэ манайх, тэр танайх, үгүй энэ хэнийх вэ” гэсэн үг хүн бүхний амнаас гарна.
Энд тэндгүй хэсэг хэсгээр тасарсан хоньдыг “Чаа, чаа” хэмээн цуглуулах зуураа уруулсан шархадсан хонь тоолон мөн л шогшролцов. Чоныг хараан зүхэлцэх нь маш их: “Алахсан цохихсон, арьсыг нь хуулахсан” гэдэг үгийг дор бүрнээ өгүүлнэ.
Тэдэн дээр шар оройт хуучин хилэн малгайн хар хүрээг урагш дарж өмссөн ахимаг насны янхигар эр хүрч ирэв. Энэ хүн өөр хотын хүн бөгөөд хөгшин чонын голд орсон танил Цэрэнчимэд гэгч байжээ. Тэрээр өглөө адуунд мордон цуглуулж аваад улаа явдал болсныг мэдээд энд иржээ.
Өглөөний мэндийг урьдчилан мэдэхийн оронд Цэрэнчимэд, “Пээ, юутай тоогүй юм болох нь энэ вэ” гэж харууслаа илэрхийлж, нөгөө хүмүүсийн халаглалаа үргэлжлүүлэн урсгахад: “Ээ дээ унтах нойрондоо харам бол үүнээс ч илүү гай гарз гарна даа” гэдгээр бүгдийн амыг таглав. Дараа нь тэр, сэг шархтай хонь нэг бүрийг ажиглан байн байн эрүүгээ маажин Дулаан хайрханы зүг ширтэж байлаа.
Тэндээ Цэрэнчимэд элдэв дэмий яриан үүсгэн цаг нөгцөөсөн зүйлгүй, адуугаа туун харив. Тийнхүү унаагаа уяж сувай адуугаа бэлчээрт нь гаргасныхаа дараа ойр орчмынхоо чадмаг эрсийг орон гэртээ урин дуудаж цуглуулав.
Эдний айраг нэртэй сайхан. Цугларагсад сөгнөн тавьсан айргийг нь амтархан уух зуураа голын адгийн айлын хонь чононд орсныг харилцан хөөрөлдөв.
Ийнхүү үг яриа аяндаа дэлгэмэгц Цэрэнчимэд:
-Тийм ээ, би өглөө очиж нэг нэгэнгүй үзсэн. Хонь хядсан чонын дотор хоёр муу хөгшин чоно оролцсон байдаг шүү гэхэд хүмүүс: Yгүй энэ чинь юу гэнэ вэ? гэх мэт гайхан бие биеэ харлаа. Тэр дундаас Цэрэнчимэдийн найз Гончиг гэгч “Хэ хэ” инээж:
-Цэрэнчимэд минь чи тэр чоныг үзээгүй байж хөгшин залууг нь яаж мэдсэн байна даа байз? гэж ёжлон асуулаа. Хариуд нь Цэрэнчимэд:
-Ажиглаж чадвал андашгүй гэж өөдөөс нь нэг сайн харснаа: “Нэг төлгийг хоёр чоно идсэн байлаа. Гэхдээ ясыг нь тойруулан зулгаасан атал гүйцэд идсэнгүй. Уг нь залуу чононд бол нэг төлөг гэдэг чинь нэг удаагийнх нь тааруухан хоол байгаа юм”.
Хүмүүс: “Нээрэн тийм шүү дээ” гэж ам амандаа өгүүлэлдэв.
Цэрэнчимэд:
-Ер нь хоёр чоно нэг малыг дундаа идэхдээ бие биеэс өрсөн ухаангүй шомбоддог байтал тэр төлгийг хоёр чоно цээж бөгсөөр нь хуваан тун аятай идсэнийг үзэхэд эр эм хоёр байж таарна даа.Энэ даруй Гончиг: “Ээ дээ, тэгэлгүй дээ” гэж хэлэв.
Цэрэнчимэд: “Бөгсийг нь идсэн чоно махны аль зөөлнийг дагуулан идэхдээ ямагт зулгаан салбарлуулсны нь үзэхэд хариугүй хөгшин, ээ дээ өлөгчин л байх ёстой. Харин цээжин талыг идсэн байдал өөр, махыг ихэвчлэн тас хазаж зөөлөн яс, мөгөөрс мэтийг мэрсэн байв. Ингэхлээр энэ ямар чоно байж таарах вэ?”
-Ээ дээ, эр хөгшин чоно тэр байж гэж нэг нь хэлэв.
Энэчлэн Цэрэнчимэд бусад сэг, уруудсан хонь нэг бүрийг нарийвчлан ажигласнаараа чоно тус бүрийн нас шүд, бяр хүч, тоо байг ёстой гарынхаа алганы зураасыг харах мэт дэлгэрэнгүй ярив. Дэргэдэх хүмүүс нь дув дуугүй чих тавин чагнах бөгөөд дотроо түүний үнэхээр гарамгай судлагч болохыг танин бахдацгаана. Ярианыхаа төгсгөлд Цэрэнчимэд:
-Чононууд Дулаан хайрханаас ирэх шиг боллоо. Сүүлийн жилүүдэд хөөж тууж нэг ч үгүй болгосон бололтой билээ. Нэг бол ганц хоёрын зэрэг хашир юм үлдсэн ч байж мэднэ. Эс бол өөр газраас явуулын юм ирж нутагласан байж мэднэ. Юу ч гэсэн одоо гэдэс цадсан дээр нь араас нь үргээн бэлд оруулж авлана байгаа!
Хүмүүс “Тэгье” гэж ам амандаа хэлэв.
Маргаашаас нь эхлэн Таргатын голын айлын шон дээр нас бие гүйцсэн хурдан морьд сойгдов. Хүмүүс хоор зуураа чоно авлахыг ярилцаж хүүхэд багачууд даган давхилдах гэж хөл хөөр болно. Зарим нь хоёр хөгшин чонын тухай сүр бадруулан ярихдаа:
-Ээ дээ, та минь, энэ хойд ууланд чинь жилдээ нэг хоёр удаа гадагш гаран гэдсээ цатгаж явдаг хоёр хэцүү хөгшин чоно байдаг гэнээ! гэхэд, олны дунд хашир тоологддог нэг нь:
-За, түүний чинь хэн үзэж ирээд айлгаж байгаа хэрэг вэ?
-Хэн юу байх вэ, Цэрэнчимэд гуай урд хотын хонь чононд орсныг үзээд хэлж байна.
-За яршиг! Цэрэнчимэдийн үе үе тэгж барин тавин дэгсдүүлэхийг мэдэхгүй хэн байх билээ.
-Yгүй ээ үгүй, баримты нь тодорхой гаргаад байгаа юм. Гэтэл тэр хоёр хөгшнөөс гадна бэлтрэгэн хоёр залуу чоно явсныг сайн мэдэж байгаа юм.
-Мөн дөө, тэгж л дэгсдүүлдэг байгаа юм.
-Хэрэв чи миний үгийг үнэмшихгүй байгаа бол яах вэ? өөрөө яваад үз! -Ингэхэд авлах өдөр чинь хэзээ билээ дээ.
-Нөгөөдрийн маргааш.
-Нөгөөдрийн маргааш байх нь юу ч билээ дээ. Одоо л цатгалан дээ нь хөөж хэвтэхгүй.
-Yгүй, идсэн даруйд нь хөөхөөр юу ч болдоггүй идсэнээ амаараа гаргаж орхиод гүйцэгдэхгүй болдог гэнэ. Гурав дахь хоног дээрээ л идсэн нь ид шингэж яаж ч чаддаггүй дээрээ байдаг байх.
-За энэ ч мөн Цэрэнчимэдийн үг байна. Yнэнч юм уу, худлаа ч юмуу хэн мэдлээ. Аягүй бол унаа морьдын чинь гарз болж магадгүй л байх.
-Олны дунд иймэрхүү яриа гарсан боловч авлалтад тэд бие биеэ уриалав. Гурав дахь хоногийн өглөө Дулаан хайрханы араас үргээхэд оролцох хүн хорь шахам, өвөрт нь нуугдан отож байгаад тал руу хөөн цохих эрс арав болжээ.
Уулын ард гарсан хүмүүс нэг зэрэг хашгиралдан урагш давшлаа. Yе үе дарин цэнэгт цахиур буугаар буудах бөгөөд дуу нь Дулаан хайрханы хад чулуу дамжин нүргэж оршсон бүхнийг нь цочоох аж.
Энэ даруй залуу өлөгчин босон харайж, уул өөдөө мацав. Ард нь бэлтрэгнүүд аюул болж байгааг мэдэх боловч эрхлэн тоглон цогихоо эрхэмлэн наана цаанаа орон давхилдана. Хоёр дахь удаагийн буудалтанд залуу эр чоно босон харайв. Тэрээр хүнд нойрноосоо гэнэт цочин сэрсэн тул ухаан элий балай. Нэг үе хааш явах ухаанаа олохгүй мансуурснаа мөн л уул өөд мацав.
Тэр өдөр мөн халуун, идсэн хоол ч бас хүнд, амьсгаадахын ихээр амьсгаадна. Уулын оройд гараад эргэн харахад бараа бараагаа харан давшсан хүмүүс унасан мориндоо ташуур өгөн хашгиралдана. Урагш харахад элгэн хүрэн өнгөт хад сархиаг эзэлсэн эгц цавчим энгэр бөгөөд түүний үрчлээ болсон ганга жалгын нэг рүү өлөгчин, бэлтрэгнүүдтэйгээ орох үзэгдэнэ. “Ээ хай, энэ зөв үү? Буруу юу?” гэж залуу чоно сэтгэн эргэлзэх аж. “Ингэхэд нөгөө зөнөг хаа вэ? учир утга нь үл ойлгогдох ийм цагт түүнийг бараадвал дээр байж мэднэ” гэж бодон ойр тойрноо нэгжин харав.
Дахиад л буун дуу! Энэ дуу аймшигтай дуу. Урьд өмнө ийм дууг тийм ойрхоноос сонссон удаагүй байлаа. Сонссон байлаа ч гэсэн буун дуу, бүх чонын төрөлхийн цог заль, сүр жавхланг нэг мөсөн сөнөөгч нь байлаа.
Залуу чоно урагш суга үсрэн уулын уруу өөрийн ухаангүй оров. Ардаа тэр алд дэлэм газар өмхий хар зураас хаяснаа өөрөө үл мэднэ.
Энэ үед хөгшин чоно өлзий болсон хадныхаа мухарт хэвтсээр байлаа. Yнэндээ гэдэс хагас цадсан тэр нэгэн цагаас эхлэн: “Ээ хай, хэт ойроос идсэн хоол аягүй бол амь насанд цөв болж болох шүү” гэсэн нэг аягүй бодол сэтгэлд нь эргэлдсээр байсан аж.
Өнөөдрийн хувьд уулын араас хүмүүс гэнэт хашгиралдан давхихад мань хөгшин учрыг бүрэн мэдсэн бөгөөд уулын бэлд эртний танил хүн нь унаа мориныхоо хамт хүлээж байгаа нь нүдэнд үзэгдэх шиг болжээ. Хүмүүсийн дуу ойртох тусам мухартаа шигдэн буун дуу байн байн пин хийхэд амин сүнс нь зайлах боловч тэсвэрлэнэ. Эцэст нь хоёр хүн мориныхоо амьсгааг дарсаар дэргэд нь ирэн бууж дүнгэр дангар ярилцахад сэтгэл шулуудан айн мэгдэхээ бүрэн мартав. Морь нь чонын үнэр аван хамар дуугарган гэдрэг угзрахад эзэд нь “Хайя хайя” гэж тогтоож аваад тамхиа татацгаав. Энэ бүхэн мань хөгшинд маш тод, хадны мухарт хамтдаа байгаа юм шиг байлаа. Урд өмнө хүн амьтантай ингэж тулгарч байсан удаагүй бөгөөд хүний үнэр дэргэдээсээ хэчнээн аягүй байдгийг анх удаагаа үзэн ой гутав. Гэтэл татсан тамхины утаа хадны хөндий рүү орж ирэн хамар нармайг шархируулан найтаалгах гэж сандраав. Энэ бүхнийг хөгшин чоно даван туулах гэхдээ, нүд анин хошуугаа хадны мухар руу гүнээ шигтгэсэн тул амьсгаа тагжран бараг муурах шахлаа.
Хүмүүсийн мордон явмагц мань хөгшин гэдрэг гулган хөндийнхөө аман дээр ирж хоншоорын үзүүр төдийхнийг гадагш гаргаж агаар амьсгалав. Нөгөө хүмүүсийн үнэр ба татсан тамхины нь утаа орчин тойронд шингэн ханхалсаар аж. Сэтгэлд нь одоо хүргэн хүү, хүү хүүхэн, хөөрхий муусайн ач нар, идэр цагаас өдий хүртэл ханилсан хань эмгэн буурал өлөгчнөө дэс дараалан бодов. “Ээ дээ тэд маань юу л болсон бол. Над шиг анир чимээгүй хэвтэж байж амиа аварсан бол уу. Ээ, үгүй байх. Яавч чадаагүй байх” гэхчилэнг үргэлжлүүлэн бодлоо.
Өдрийг арайхийн өнгөрүүлж аваад үдшийн бүрэнхий болмогц хадныхаа мухраас гарав. Эргэн тойрныг нарийвчлан ажихад бүх юм хуучин хэвэндээ: “Хөгшин чоно айх аюулгүй ээ!” гэх мэт аж. Гэлээ ч хөгшин болгоомжлоно. Аюул бүхэн болгоомжгүйгээс болдгийг сайн мэдэх тул хадны оройд гараад эргэн тойрныг дахин ажигласнаа: “Ээ та минь, та нар байна уу? байна уу? байна уу?” гэж намуухан дуугаар уянгалуулан улив.
Гэтэл анир алга, юу ч алга.
Хөгшин чонын сэтгэлд: “Ээ, би чинь энэ хорвоод гав ганцаараа болчих нь энэ үү” гэдэг бодол төрөн гол нь харлалаа. Айх болгоомжлох цөмийг мартан ахин ахин улилаа. Улих дуу нь хад дамжин цуурайтаж, үдшийн сэрүүн тунгалаг агаарыг нэмэн нэмэн донсолгоно.
Гэлээ ч хариу алга, юу ч алга.
Дээр нь тэнгэр тун тунгалаг, төгрөг сар, түг түмэн од гялалзахын ихээр гялалзах нь гагцхүү мань хөгшнийг ширтэн: “Ээ өвгөн чи одоо гав ганцаараа болсон шүү” гэх мэт байлаа. Дэргэд нь уул хад, өвс ургамал, навч нахиа бараан сүүдрээ ийш тийш хаян сэрвийхээрээ сэрвийх нь мөн л мань хөгшнийг “Ээ өвгөн чи энэ хорвоод ганцаараа болсон шүү” гэх мэт аж.
Эрт урьддаа нэг зун бүх бэлтрэгнүүдээ хүн амьтанд хядуулж орхиод шөнө нь өлөгчинтэйгээ хоттой хонинд нь орон сүйтгэж, өс хонзонгоо авч байсныг санав. Гэтэл одоо тэр цаг биш, тэгдэг нас аль хэдийн талийн одсон тул хөгшин зөвхөн гуниглана.
Гэтэл Дулаан хайрханы зүүн өндрийн өврөөс нэг чоно хариугүй дорой дуугаар гиншин улив. Энэ бол эмгэн нь: “Ээ, би энд эсэн мэнд байна шүү” гэж байгаа нь тэр билээ. Хөгшний сэтгэлд: “Аа ашгүй тэр маань мэнд!” гэж бодогдсон боловч хариу дуугарсангүй. Эмэгчин, азарган, ач үрс юугаа санан од мичдийг гөлрөн ширтэв.
Энэ үед тэртээх Таргатын голынхон нам гүм, адуу малаа бэлчээрт нь гаргасан тул цөм гэр гэртээ байжээ.
Айл бүрийн тоононоос гэрэл улалзана. Хүүхэд багачууд нь тараг ээдэм мэтийг дур мэдэн идсэнээрээ гэдэс цатгалан бөгөөд унтахад бэлэн. Гагцхүү томчуудынхаа яриаг сонирхон ор дэрэн дээрэ хөлбөрөлдөнө.
Өдрийн ан авлалтанд оролцсон нэг нь:
-Нийт таван бэлтрэг, нэг өлөгчин, нэг эр чоно алав шүү дээ гэхэд:
-Yгүй, нөгөө Цэрэнчимэдийн эр эм хоёр хөгшин чоно яалаа?
-Тэр ч харин байгаагүй шүү. Хэрэв байсансан бол төдий олон хүн тэгж самнан үргээхэд заавал гарах ёстой.
-Тиймээ, Цэрэнчимэд настай томоотой хүн мөртлөө үе үе ингэж барин тавин баримт гарган дэгсдүүлдэг эр гэнэ билээ.
Эл яриан дундуур гадаа нь өлсгөлөн муу хар гичий онц сонор сайтайгаараа алс ууланд чоно улихыг сонсоод хар яр хуцав. Ухаандаа тэр, “Хүүе! Хүүе! Тэнд чоно ульж байна шүү, та минь мэдээрэй” гэж бусад нохдод мэдээ хүргэх гэсэн хэрэг байлаа. Гэтэл гэрийн эзэн:
-Yгүй, энэ муу гичий гэв гэнэт хий хуцдаг өлөгчин шүү. Аль вэ хө гараад нэг сайн тас цохиод орхиоч! гэв. Эхнэр нь үнснийхээ малтуурыг барин гарав. Удаж төдсөн ч үгүй хар гичий ганхийн гасалсан бөгөөд тэрээр муу хувь заяанд гомдож үнсэн дээр очиж цагираглан хэвтжээ.



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 4/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 74 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-007.JPG
Хэмжээс: 600x800 230k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2594

Ц. Болдбаатар	60х80, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x451 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3644

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2550


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn