Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дорж 	Зундуй	 Бусад: Зундуйн Дорж : ХЭТЭРХИЙ МЭРГЭН ЖАРААХАЙ
Оруулсан admin on 2013-10-24 10:06:55 (6101 уншсан)


Михайл Ефгерфович Салтыковын “Бидний нэрлэдгээр Салтыков Щедриний” хэт мэргэн жараахайны үлгэрийг Монголд амьдруулж байгаа хүний нэгийг ахуй дүрээр нь гаргах гэж энэ сэдвийг сөхөж байна: Саяхан болсон Зохиолчдын 15-р их чуулган дээр Соёлын яамны хариуцлагатай ажилтан Энхтөвшинг уран зохиолын шүүмж судлал сул байна гэсэн үнэн үгэнд баярлаж, би Б.Галбаатарыг хурлын тэргүүлэгчдйин байранд сууж байхад нь улаан нүүр лүү нь харж гар дэлгэж байгаад энэ Галбаатар утга зохиолын шүүмж мандаж байна гэж саяхан хэлсэн. Энхтөвшин дарга харин үнэнд үнэнч хүний ёсоор унаж байна гээд зөв хэллээ гээд ярих гэтэл Гомпилдоогийн Мөнхцэцэг миний үг хэлэх эрхэнд халдаж даргын суудлаараа давамгайлах гэж хориглоход нь та нарыг бут авна гэж хэлээд зогсож байсныг 500 зохиолч санаж байгаа байх. Би энэ үгийг онгирч сагсуурч хэлээгүй, бодож тооцож хэлсэн.
Мөн энэ  хурал дээр миний бие Галбаатар гээчийг демократ утга зохиолын эсрэг хавсайдаж суудаг хүн гэж хашгирч хэлсэн. Ямар ч нөхцөлд үг хэлэхэд нотолгоо байх ёстой. Энэ үгээ нотолъё. Галбаатарыг яагаад ардчилсан утга зохиолын онолын эсрэг хүн гэснээ баталъя. 2011 онд түүний хэвлүүлсэн “Эрин цаг зохист аялгуу зохиолч, уншигч” номын 86-97-р талд дэлхий дахинд тар нь танигдсан социалист реализмыг дэвэргэн магтаж, намын үзэл суртлын ач буянаар утга зохиол цэгцэрсэн гэсэн хэт коммунист улаан хувьсгалч онолыг мандуулах гэж улайран номчирхжээ.

 Тэр номын 86-р талыг сөхье. 1930-аад оны дундуур хуралдсан МАХН-ын 9-р хурал Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Ши. Аюуш, Д.Цэвэгмид зэрэг зохиолчдын бүтээлээр хувьсгалын уран зохиолын эхний 13 жилийн эрэл туршлагыг нэгтгэн дүгнэж үзэгдэж буй гадаргын чанад дахь үнэн байдлыг таньж бичих шинэ зам нээгдүүлснийг тэмдэглэж 1939 оны МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор Монголын зохиолчдоос марксизм-ленинизмийг судлан сурч, намын үзэл суртал улс төрийн бодлогын төвд байснаар хувьсгалт утга чанартай уран сайхны бүтээл туурвиж чадна гэж тодорхойлоод манай уран зохиолын нийгэм журмын үнэнийг баримталсан реализм нь хувьсгалын арга маяг ба түүний онол ухаан зорилтыг зөв үнэнээр илрүүлэн гаргах арга мөн гэж дэвэргэн батлаад цааш нь энэ 1934 оны Зөвлөлтийн бүх зохиолчдын анхдугаар их хурлаас социалист реализмын аргыг тунхагласантай холбоотой манай уран зохиолын арга ч социалист реализм байх ёстойг заасан намын удирдамж байв. Нэг үгээр хэлбэл, МАХН-ын баримт бичигт уран бүтээлийн цаашдын баримтлах аргыг анх цэгцтэй албан ёсоор томьёолсон нь энэ юм гэжээ. Энд би муу муухай бүхнийг социализм руу чихээд уснаас хуурай гарахыг хичээдэг орчин цагийн улс төрчдийн араншинг давтах гээд байгаа юм биш. Бас энд Ульянов Ленинд зориулж шүлэг зохиол бичсэн бүхнийг хуучинсаг үеэ өнгөрөөсөн этгээд гэж хэлэх гээд байгаа юм биш. Ленинд зориулсан миний нэг шүлгийг нэгэн халтуур өлгөж аваад намайг унагах гэж ихэд гүрийжээ. Тийм хүнд би нэг л үг хэлнэ. Нөхөр Ленинийг Пабула Неругаас аваад Максим Горький хүртэл Америкийн сэтгүүлч Жон Ридээс аваад Казакстаны эрдэмтэн зохиолч ардчилагч Олжаасыг хүртэл Цэндийн Дамдинсүрэнгээс аваад Бэгзийн Явуухуланг хүртэл Сономын Буяннэмэхээс аваад Бавуугийн Лхагвасүрэнг хүртэл бахархан бичсэн байдаг юм шүү.

1930-аад оны намын үзэл суртлыг аж ахуй, соёлын бүх салбарт шууд ардчилал бүрэн дүүрэн нэвтэрсэн 2011 онд ийм ном хэвлүүлж байдаг хүн байх юм. Ёстой гайхмаараа. Тэгээд ардчилсан Монгол улсын Үндэсний их сургуульд бүлэг талаа татаад өөрийнхөө бууны нохойдыг бөөгнүүлээд дээгүүр зан гарган хямсалзаж явах юм. Энэ асуудлыг их сургуулийн удирдлага ч, салбарын яам нь ч, шинэчлэлийн Засгийн газар ч, ардчилсан төр ч анхааралдаа авах хэрэгтэй бус уу.

1930-аад он бол, тэгээд 40-өөд он бол, цаашлаад 50-иад он бол манай утга зохиол бодит үнэнээс социалист реализм гэгчээр хадуурч ард түмний зан суртахууныг ч эвдсэн он жил юм шүү.

Уралдаж явсан хоёрыг гүйцээд

Урдаа явсан гурвыг орхиод

Ганжуур баяны хурдан зээрд

Ганцаараа түрүүлж явна

Нэгдлийн хүү даага хоёр

Нэрээ бод гэхчлэн

Дааганы уралдаанд хүртэл хэт коммунист улаан хувьсгалчдын яс хаяж оюун сэтгэлгээг бохирлосон он юм шүү. Уран зохиолыг бичихдээ сайн талын баатар муу талын баатар гэж  хязгаар хэмжээ тогтоож, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргасан, түүнийгээ дунд сургуулийн сурах бичигт хүртэл оруулж, монголын хүүхэд багачуудыг буруу замаар хөтөлж байсан он юм шүү. Энэ он жилийг Галбаатар нийгэм журмын үнэнийг баримталж түүний онол ухаан зорилтыг зөв үнэнээр хэрэгжүүлсэн он жил гэж цэцэрхэн хэтэрхий мэргэн жараахайнаас ч хэтэрхий мэргэн болохоо харуулжээ. Тэр он жилүүдэд чинь 100 жилд ганцхан донгодох суут алтан гургалдай Дашдоржийн Нацагдоржийг ч хөрөнгөтний газар суралцсан язгууртан этгээд гэж гурав барьж, гурав  хорьж, идэр залуу гучин нэгэн дээр нь өөрийнх нь ёрлон бичсэнээр хойд энгэрийн нохдыг тэжээлгэсэн он юм шүү. Мөрдэндэвийн Ядамсүрэнг Сонгино уулын ард буудан унагасан жил юм шүү. Цэндийн Дамдинсүрэнг хоёр жил шахам гянданд хорьж нүдэж зодож, Бямбын Ринченд буудан алах ял тулгаж байсан он юм шүү.

Энэ хүйтэн коммунист хэт хувьсгалчдын бузар булай энэ мэт ажлыг Галбаатар уран зохиолыг цэгцэлсэн он жил гэж шууд утгаар хэлээд байна. Одоо би тэр 15-р их чуулган дээр энэ Галбаатар бол үнэний эсрэг худлын төлөө хавсай талаа тэтгэдэг хүн гэснээ бас нотолъё. Уг номын 10-19-р талд Д.Батжаргал гээч зүгээр нэг халтуур маягийн хүүхдийн шүлэгчийг өнөөгийн Монголын хүүхдийн утга зохиолын тулхтай төлөөлөгч гэж овойлгоод:

Гар хөл нь тэгтэл

Гарцаагүй жижгэрсээр

Улам жаахан болсоор

Улам мөргүй алга болов

Дондог хүү тэр цагаас

Дондогмаа нэртэй боллоо

гэх шиг болхи мулгуу мөр бадгийг онцлон тодотгож, орчин цагийн хүүхдийн уран зохиолын тулхтай төлөөлөгч гэдгээ батлах гэж гаагалжээ. Мууд муу нэмэр, муухай улцан нэмэр гэдэг шиг энэ шүлэг нь даанч хөөрхийгөөс гадна 1970-аад оны эхээр Б.Явуухулан редакторлож, миний хэвлүүлсэн “Долоон настай Дондог” номын нэрийг хүртэл хагас хугас авчээ.

Энэ Галбаатар утга зохиолын шүүмж судлал хэмээгчээр хавсай талаа дэндүү дэвэргэгч төдийгүй, ажил албаар ч эрдэм номын их ордонд хавсайдах ажлыг ичгүүр сонжуургүй хийдэг хүн.

Демократ утга зохиолын их онолч Ш.Гаадамба, рабочий план хэмээх онолоор дэлхийн хэл шинжлэлд алдаршсан Шадавын Лувсанвандан, Т.Пагва, С.Мөөмөө, гавьяат багш Д.Чойжилсүрэн, “Нишаан Удганы бичиг” хэмээх туужаас эхлээд манж дайчин улсын яруу найрагч Энх Амгалан хааны хятад хүнтэй монгол хүүхэн хавьтаж ойртож болохгүй хэмээсэн хатуу чанга зарлигийг ч их сургуулийн эмэгтэй оюутнуудад тайлбарлаж хэл утга зохиолын тэнхимийн эрхлэгч эрдэмтэн зохиолч Гаадамба 60 насны ойд нь:

“Манжу гисүн ий” эрдмийг

Магад эндүүгүй түгээсэн

Мянган иргэнийг тэргүүлж

Мандах замд нь удирдсан

Ахмад хүн Шаарийбуудаа амар жаргалыг ерөөж,

Ашдын дурсгал болгож ард нь үсгээ зуръя.1969 оны 6-р сарын 7 хэмээсэн

Сод эпиграммын эзэн манжич, түвдэч, монголч Д.Шаарийбуу нарын ажиллаж соён гэгээрүүлж байсан суут их эрдэм номын тэнхимд энэ Батжаргал шиг хүн ажилд тэнцэх үү? Батжаргалыгаа хөөргөдөж магтсан сэдвийнхээ гарчгийг ч хуучны нэг марш дуунаас бууджээ.

Улаан туг залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм гэсэн Ц.Гайтавын шүлгээс буудаж,

“Хүүхэд, Батжаргал, уран зохиол гурав ихэр юм” гэж өвчигнөжээ. Ийм юмыг өвчин гэхээс яах вэ. Хүний юмаар хүүдэгнэдэг Галбаатар маягийн зальтангуудыг 200 жилийн өмнө их Пушкин тохуурхан даажигнаж байсныг сонирхъё.

1999 онд Санкт Петрбургийн Солно пресс, Москвагийн Олма пресс, Оросын Шинжлэх ухааны Академитай хамтарч гаргасан “Пушкин собрание художественных произведений” ботийн 307-р талд:

С семьей Панфила Харликова

Приехал и мосье Трике

Острях, не давно из Томбова

В очках, и в рыжем парке

Как истинный французм в кармане

Трике привез куплят

Татьяне на голос, зноечный детьями

Меж вытхик несен альманака

Был на печатин сей куплет

Трике догодливый поэт

Его насвет явил из праха

гэсэн байна. Энэ ёгт бадгийг Ч.Чимид гуайн орчуулснаар үзье.

Харликов Панфиловынхонтой цуг

Хариугүй саяхан Тамбовоос ирсэн

Хиймэл үстэй, нүдний шилтэй Мосо Трикуридер

Ёстой жинхэнэ франц хүний

Ёс горимыг хатуу дагаж

Эрхэм Треки Татьянад зориулж

Эрэгтэй, эмэгтэй бүгдийг мэддэг

Эвлүүлсэн ерөөл нэгтэй ирэв

Хуучин сэтгүүлээс тэр бадгийг

Хуулсан юм байж овтой найрагч гэжээ.

Энэ ёгт шүлэг Галбаатартангуудад Галбаатарын улиг болтол магтаад байдаг нэг хүний далан хэдэн онд бичиж хэвлүүлсэн:

Өвчүү хэрсэнгийн нь халуун илчинд

Өндөөр дэнж ч гэсмээр бодогдоно

Өргөн тавгаараа гишгэсэн газраас нь 

Өвлөөр цэцэг дэлгэрмээр санагдана

гэснийг:

“Гишгэсэн газраас нь цэцэг ургамаар

Гэргий зандан бүсгүй” гэхчлэн хуулдаг Ц.Бавуудоржид ч ёстой сайхан тохирч байгаа биз.

Галбаатарын бас нэг хавсай талыг цухуйлгая. Энэ бол До. Цэнджав. Энэ хавсайгаа бас л хажуудаа аваад сод тод хүний эсрэг галзуугийн тариа хийгээд турхирч суудаг сураг байна. Уг номын 26-р талд “Цэнджав нэг хэсэг Америкт аж төрсөн. Надад “Алтан жүн жорыг уу”, “Хоёрын даваа”- г ч юмуу шуудангаар илгээж “Утгын чимэг”-т сойсноо өгүүлсэн. Дагуур захидалтай хамт ирснийг “Утга зохиол урлаг” хэвлүүлж, бас “Утгын чимэгт” бүртгүүлж улмаар 2-р байрт хүрснийг санаж байна. Тэгэхэд До АНУ-д байсан. Ямар ч гэсэн хэдэн сайхан тууж өгүүллэгтэй ирсэн” гэжээ. Галбаатарын До гэж өхөөрдөөд байгаа ёстой До. Цэнджав “Онгийн гол” зэрэг ариун тансаг ундаргыг мөнгөний араас улайран шунаж малчин ардыг хохироож байгаль орчныг сөнөөж явсан Эрэлийн хэмээх Эрдэнэбатын сонин хэвлэлд мөн нэг дүү До-тойгоо ажиллаж, эх орны газар тэнгэрт нүгэл хийсэн ч байж магадгүй. Тэнгэр, лус хилэгнэж яасан ийснийг хэлэхээ больё. 2000 онд энэ До Өнөр хороололд Эрдэнэбатынхаа намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж надтай өрсөлдөөд Ху намын Болормаатай далдуур үгсэж Зундуйн Доржийг яаж доош нь хийх вэ гэж ярьж явсан дуулддаг юм. Нүдэн дээр томоотой инээсэн сайхан дүр нүдний далд тооцон хорлосон муухай зан. Энэ До шиг намын дарга нар намайг энгийн ардын байрнаас их хуралд нэрээ дэвшүүлж, малын хулгайг тас цохих гэсний минь буруугаар ухаж Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар хоёрыг нийлүүлчихвэл төрийн ордон нурна гэж хоорондоо шивэгнэж, гэнэн хонгор малчдад намайг сайн зохиолч гэж цаасан малгай өмсгөж байгаад цаадхи чинь их хуралд гарчихвал танхимд суугаад танай малыг хулгай зэлгий хөөгөөд махалчихна гэж хүүхэд мэд тавьдаг билээ. Тэр хүүхэд маданд хуурдсандаа малчин түмэн удаа дараа  хохирч, өдөр шөнөгүй адуу малаа хулгайд хөөлгөж хохирч суугаа юм.

Би их хуралд гарсан бол буянт мал хулгайлдаг бузар гарыг тас цохиж хаяад бэлчээр усыг ариун тансаг байлгах хууль батлуулаад шууд өөрийн саналаар тэр дархан суудлаас татгалзана гэж бодож явсан юм. Хорь гаруй жил Монгол орныг нэвт шувт явж, малын хулгай нартай тэмцэж Мал хулгайлах гэсэн 123-р зүйл ангийг Эрүүгийн хуульд оруулж, хоёр нэг жилийн өмнө “Ардчилал” сонинд арван сая малыг хулгайн гараас ядарсан эздэд нь олгож байсан гэж тооцоолон нийтэлснийг бодсон ч би их хуралд гарсангүй гээд малын төлөөх ажлаа орхиогүй юм шүү. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5-р багийн Ёндонринчен тээр жил туувар тууж яваад 59 эр үхрээ алдсаныг Зундуйн Доржид хэлэхэд Баян Монгол студиэр зарлуулж өөрөө хөөцөлдөж Сүүжийн амралтнаас олж өгч намайг шоронд орох аюулаас аварч байсан. Би хэдэн төгрөг мөнгөн аяга хадагтай өгөхөд зөвхөн хадгийг нь аваад бусды нь авалгүй манай майхнаас гараад явчихаж байсан. Энэ Ёндонринчен гуай намайг саяхан Баянхонгор таймс сонины эрхлэгч сэтгүүлч Батдамбаар манайх Тамчид намаржиж байна, ирнэ үү гэж урьжээ. Би очоогүй, Батдамбын утас 95554417. Ийм урилга надад Увсын Тэс сумаас, Дорнодын Хөлөнбөөрөөс, Говь-Алтай, Архангай, Хөвсгөлөөс хорь гаруй удаа ирсэн. Энийг би зүгээр үгийн далимд хэлж байна. Би малын хулгай нарыг шоронд хийхийг гол болгодоггүй, эрдэнэт сайхан сүргээ эрхэмлэн хайрлаж явахын судар номыг л ойлгуулах гэдэг хүн. Гэтэл зарим нэг зохиолчийн хүрээнд эргэлдэгчид Зундуйн Доржийг алчихад хэн ч хардахгүй, малын хулгайч нь алжээ гээд хэрэг өнгөрнө гээд шивэгнэдэг бололтой.

Энэ оны 9-р сард өглөөний 6-7 цагийн хооронд гүйж явтал араас барьж авч хутга тулгаад хүзүүнд зүүлттэй явсан уутыг 500 000 төгрөгийн хамт гэрийн түлхүүртэй дээрэмдсэн. Энэ асуудлыг би Баянгол дүүргийн цагдаад тэр дор нь бүртгүүлсэн. Нэг цагдаа малын хулгай нарын нэг байх гэхэд би тийм биш гэж ганц үг хэлсэн. Энэ бол малын хулгай нар биш, малын хулгай нар нэг талаас надаас айж, нөгөө талаас намайг муу нүглээс аврах гэж явна гэж ойлгодог юм. Увс аймгийн Тэс сумын 10-р багийн Тува руу малчдын адуу малыг хөөдөг нэр бүхий 16 хулгайчийг тус сумын цагдаагийн дарга, одоо тэтгэвэрт Улаангомд суугаа ахмад Пүрэвтэй хамт үйлдэл дээр нь баривчлахад Хадбаатар гэдэг Тува руу мал хөөдөг хулгайч наадхи Зундуйн Дорж чинь Сэлэнгэд хүн буудсан, биднийг буудна шүү гэж хашгирч байсан. Би яалаа гэж хүн буудах билээ. Харин миний тэр муу нэр мал сүрэг хулгайгаас хамгаалахад хааяа  хэрэг болдог юм.

Дорнод аймагт бас тэр цагийн тус аймгийн Цагдаагийн дарга одоо Номин Холдингийн хамгаалалтын албаны дарга хурандаа Чимиддоржийн Аюушжавтай отолт хийж, газар дээр нь хэд хэдэн хулгайг илрүүлэхэд дахиж насандаа ч мал хулгайлахгүй гэж ам шүдээ өгч байсан. Тэгэхээр малын хулгай нар намайг дээрэмдэхгүй. Хэн дээрэмдсэнийг би хэлж мэдэхгүй. Хуулийн өмнө худал мэдүүлж болохгүй. Харин нэг сэдэв сөхье. Дашбалбарыг үхэхэд тавлаж, Тусгаар тогтнолыг хамгаалах 281-ын холбооны ажлыг гутааж явсан сураг байдаг юм. Тэр хорсол хорлолоо саяхан хүртэл нууж чадалгүй “Номын түлхүүр” сэтгүүлийн 2013 оны 6-р сарын 30-ны дугаарт намайг нэр хэлэлгүй өөрийгөө дөвийлгөн элдэв боломжийг алдахгүйгээр биеэ магтах ба бүүр нэгнийгээ нас барчихаад байхад хүртэл өөрийгөө магтаж зогсох нь хэвийн үзэгдэл болж, тухайлбал нэлээн хэдэн жилийн өмнө нэгэн нэртэй найрагчийг өөд болоход амьд үлдсэн нэг нь сурвалжлагчид хэрвээ энэ хүн миний насан дээр ирсэн бол Монголын уран зохиолд миний хэрэг байхгүй гэж хэлэх жишээтэй. Дашбалбарыг үхэхэд би өөрийгөө магтсан явдал нэгээхэн бээр ч байхгүй, Сүхбаатарын талбайн зүүн талд зохион байгуулалттай нууц арганд үрэгдлээ гэж  хэлээд уйлж зогссоныг мянган хүн мэднэ, түмэн хүн батална. Энэ тал дээр би нэрээ сэргээлгэсэн ч дархан чадна.

Энэ Г.Батсуурь хань хамсаатнуудтайгаа нийлж миний зохиолын мөр бадгийг мушгин гуйвуулж энд тэнд хэлсэн үгийг ч протоколдож явдаг хүн. Энэ Батсуурь гээч ажил үйлс авьяас билгээрээ гавьяат гэдэг эрхэм цолыг хүртсэн хүмүүсийг хунзаар нь дайран доромжилжээ. Тэр хүмүүс дуугарах байх. Галбаатар До. Цэнджавыгаа Америкт түр байсныг тодруулж өргөөд нэг өгүүллэг нь “Утгын чимэг”-т байр эзэлснийг сүржигнэн тунхаглажээ. Энэ “Утгын чимэг” гээчийг нь анх “Шувуун саарал” хэмээх богино өгүүллэгийн наадам болгосныг Д.Норов, энэ Галбаатар нар шууд улаан луйвар хийж “Утгын чимэг” нэрийдээд хань хамсаатнаа цоллох магтах ажил болгож байгаа юм. Миний анх санаачилсан “Шувуун саарал” наадамд уралдаан хэмээх уран зохиолын муруйтай тоглоомд бараг оролцдоггүй доктор зохиолч Л.Түдэв “Эрхий дарам зайд мянган заан” өгүүллэгээ ирүүлж байсан юм шүү.

Галбаатарын саяхан гаргасан толь бичиг бас нэг номыг уншлаа. Ёстой чааваас даа, чааваас! Галбаатар өөрийгөө Горькийд сурч байснаасаа эхлээд энд тэнд номын дуу сонсож явснаа ихээхэн гайхуулжээ. Социалист реализмын асуудлыг ойлгож мэдрээгүйд нь тааруулж би энд “гайхуулж” гэдэг үгийг хэрэглэлээ. Ар Кавказад нэг шог яриа байдаг юм. Реализм гэдэг нь бүргэдийг бүргэд гэхийг хэлнэ, социалист реализм гэдэг нь эр тахиаг бүргэд гэхийг хэлнэ гэж. 1940-өөд онд эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба социалист реализм хөгжих шимтэй хөрс Монголд байхгүй гэж шүүмжлээд Сэнгээ зэрэг зохиолчид социалист реализмыг хянан шүүсэн этгээд гэгдэж хавчигдаж явсан юм шүү.

Өнөөгийн Монголын зохиолчид ёстой социалист реализмээр ажиллаж зохиолчдын номын мөнгөөр бүтсэн байр савыг түрээсийн байр болгож, түрээсийн мөнгөөр нь хэсэг бүлэг хань хамсаатнууд ийш тийшээ зугаалж үнэнийг хэлсэн зохиолчдыг худлыг хамгаалагч Г.Батсуурь зэрэг амьтсаараа далдуур устгуулах гэж ийм юмнуудаа их сургуулийн багшийн сэнтийд суулгах гэж хуйвалдаж байгаа сурагтай. Зохиолчдын хорооныхон хичнээн арван сая төгрөг идэж ашигласан  нь гараад ирлээ. Энэ бол жижиг асуудал биш, Монголын эрдэм номын түүхэнд хар бараан явдал гэдгийг улам улмаа цааш цааш уудлан гаргах болтугай хэмээсэн үүнийг:



Монгол улсын төрийн соёрхолт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Сүхбаатарын одонт яруу найрагч, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Ерөнхий тэргүүн Зундуйн Дорж миний бие сөхөн тэмдэглэв.

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Дорж Зундуй )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 336 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-003.JPG
Хэмжээс: 600x423 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4295

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-001.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4530

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-197.JPG
Хэмжээс: 600x450 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3629


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn