Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сумъяа 	Доржпалам	 Дурсамж: Д.Сумъяа : НОМЫН ДАЛАЙД ХӨТӨЛСӨН БАГШ НАР МИНЬ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 18:01:49 (4890 уншсан)

Их сургууль төгссөний дараахан намайг МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд ажиллаж байх тэр үед манайх уран зохиолын тэнхимтэй түр нэгдсэн юм. Нэг өдөр С.Дулам багш орж ирээд “Багш уулзаатах аа” гэж байна гэв. Би ухасхийж Чой.Лувсанжав багш дээр очвол “Би, Хэл зохиолын хүрээлэнгийн Нэвтэрхий толийн секторын эрхлэгчээр хавсран ажиллах болсон. Чамд хүрээлэнд ажиллах санаа байна уу. Би чамайг сектортоо авч ажиллуулах бодолтой байна” гэв. Би угаас эрдэм шинжилгээний ажилтан болохыг хүсч байсан болохоор “Тэгье, тэгэлгүй яахав” гэлээ. Удалгүй Лувсанжав багш Хорлоо захиралд танилцуулж би Нэвтэрхий толийн секторт ажиллах болов. Ингэж анх Хэл зохиолын хүрээлэнгийн хаалгаар орж ирсэн юм.
Төвд судлалын тасгийн эрхлэгч доктор профессор Л.Хүрэлбаатар,
ЭША Р.Отгонбаатар нарын хамт
 

Дараа нь 1993 онд Монголын нэвтэрхий толь зохиох ажил дууслаа гээд цөөн редактор үлдэж бусад нь өөр тасгуудад шилжин ажиллах болов. Л.Хүрэлбаатар багш “Лувсанжав багш, шавийг таньдаг хүн. Лу багшийн шавь нар юм хийдэг юм” гээд найдаж, их сургуульд төвд хэлний хичээл зааж байхын чамайг мэднэ хэмээгээд Төвд судлалын тасагтаа шилжүүлэн авч ажиллуулсан юм. Тэр үед бас Ланжоугийн газартай хамтран Төвд-монгол толь бичиг хийх асуудал байсан юм шигээ. Тэгээд намайг энцеклопеди дээр ажиллаж байсан толь бичиг хийх арга зүйтэй гэж давхар бодолцсон байх. Гэтэл төсөв хөрөнгө нь болсонгүй юу, толь бичгийн асуудал чимээ намжив. Тэгсгээд байтал Д.Цэрэнсодном, Л.Хүрэлбаатар багш нар хоорондоо ярилцаад Дара эх гэсэн сэдвээр судалгааны ажил хий, ер нь буддын утга зохиолын төрөл зүйлийн судалгаа руу орох нь зүйтэй гэж зөвлөлдөж чиглэл өгч, сэдэв зааж өгсөн юм.

Түүний дараахан Хүрэлбаатар багш бид нар хамтдаа явж байгаад Д.Төмөртогоо багштай тааралдсан юм. Хүрэлбаатар багш намайг Дара эхээр судалгаа хийнэ гэж танилцуулсан хэрэг. Д.Төмөртогоо багш биднийг гэртээ урив. Бид хоёр уриалгахан очив. Төмөртогоо багшийн номыг үзэж сонирхож, бас судалгааны материал ном бичгээ маш цэгцтэй, тус тусад нь хавтас нээж нямбай эмхэлсэн зэргийг үзэж гайхаж биширсэн юм. Ер нь Хүрэлбаатар багш хэлдэг байсан юм. Шинжлэх ухааны судалгааны ажил хийнэ гэдэг бол техник ажлаас эхэлдэг юм шүү. Техник ажил хэр нямбай цэгцтэй байгаагаас уул ажлын явц харагддаг гэдэг байв. Тэр өдөр Д.Төмөртогоо багш надад Энэтхэгийн эрдэмтэн Локеш Чандрагийн эрхэлж Дели хотноо Hymns to Tara нэрээр хэвлүүлсэн “Гэтэлгэгч Дара эхийн хорин нэгэн мөргөл оршив” хэмээх Дара эхийн магтаалыг өгсөн. Энэ нь “Хорин нэгэн мөргөл”-ийн төвд эхийн дор монгол үсгээр орчуулгыг хадмалдсан хэвлэл байв. Энэ номны дээд буланд “With affectionate regards to Prof. Tumurtogoo. Lokesh Chandra. 28.10.72” Профессор Төмөртогоод чин сэтгэлээс өргөн барив Логеш Чандр гэж бичээд их эрдэмтэн өөрөө Төмөртогоо багшид гарын үсгээ зураад дурсгал болгосон ном байна.
 
 Бурхан багш зохиосон гэх энэ “Хорин нэгэн мөргөл” нь нийт буддын шашинт улс орон ард олны хүрээнд маш өргөсөн тархсан төдийгүй цааш цаашдаа Дара эхийн утга зохиол гэх бүтэн хүрээлэлийг бий болгох магтаал, гүр дуу, тайлбар, паян, цадиг, жүнхэн, тууж, тогтоол, тарни, мандал, даллага, сан, тахилга, мэрэг, чивэл, түлхүүр гээд олон зохиол салбарлан гарахын анх үүдэл нь болсон магтаал юм.
 
“Хорин нэгэн мөргөл”-ийн судар нь дэлгэрэнгүй хураангуй олон хувилбараар бурханы шашинт ард түмний дунд тархсан байна. Тэгэхлээр энэ олон хувилбарын алийг нь сонгож судалгааны ажлын үндэс болгож барих вэ гэдэг бас нэг чухал асуудал. Хүрэлбаатар багш энэ Логеш Чандрагийн хэвлүүлсэн төвд монгол хадмал буриад бар бол хамгийн сонгомол нь гэж үзэж болох хувилбар байна. Үүнийг Дара эхийн ажлынхаа гол болгож барина даа гэсэн юм.
 
Тиймээс энэхүү “Хорин нэгэн мөргөл” хэмээх Энэтхэг магтаалыг би эхний удаад Анхдугаар Далай ламын зохиосон Лэгвра хэмээх төвд магтаал, Монголын Агван-Иштүвдэнгийн зохиосон монгол магтаалтай харьцуулж “Бурхадын магтаалын дүрийн хувьсал” сэдвээр дэд эрдмийн ажлаа хийж, “Дара эхийн магтаалын нээх утга” номоо бүтээсэн билээ. Түүгээр барахгүй одоо цаашаа Дара эхийн утга зохиол гэх үргэлжилсэн үгийн зохиолын судалгаа хийхэд энэ энэтхэг “Хорин нэгэн мөргөл”  гол цөмд нь байж, бусад зохиолын тайлбар гаргалгааг уяж, утгыг зөв тайлахад гол үүрэгтэй юм.
 
Дара эхийн миний судалгааны ажил Хүрэлбаатар багшийн чамбай арга зүйгээр яваа. Тиймээс нэг номыг нөгөөгөөр орлуулж, нэг тайлбарыг нөгөө тайлбараар нөхөх боломж барагтай. Шашны их сургуулийн эрхлэгч гавж Сонинбаяр лам хуучны ховор сайн номыг бараг бүгдийг нь цуглуулсан судар шаштир дээдэлдэг хүн. Тэрээр Хүрэлбаатар багшийг монгол ламын зохиосон төвд магтаалыг орчуулж олны хүртээл болго гээд, бас намайг Дара эхийн судалгааны ажил хийж байгаад дэм урам өгч Агван-Иштүвдэнгийн зохист аялгууны утгын гучин таван чимгийн үүднээс Дара эхийг магтсан төвд магтаалыг өгсөн юм.
 
Энэ мэтээр Л.Хүрэлбаатар багш надад Дара эхийн олон магтаал, тайлбар, тэдний уламжлалт орчуулга, хувилбар гээд ном судрыг цуглуулж, Дара эхийн номын аймаг гэж хэлж болох номыг цуглуулахад олон судрыг өөрөө олж өгч, бас заримыг өөрөө биечлэн явж хөөцөлдөж, сураг чигийг гаргаж өгсөн юм. Дара эхийн ном элбэг мэт боловч бас яг тухайлж олж цуглуулж эмхлэх нь манай багшийн өглөгийн харамгүй сэтгэлээр бүтсэн. Би эмэгтэй бас буддын боловсрол бага болохоор заримд халшрах, өө яанаа гэх үе гардаг байсан. Тэгэхэд Хүрэлбаатар багш “Судалгаанд хэл хэрэгтэй. Тэгэхдээ сэтгэлгээний хэл чухал шүү. “Да багш сэтгэлгээний хэл чухал” гэж хэлдэг байсан юм гэдэгсэн. Ингэж Хүрэлбаатар багш намайг хөтөлж эх бичиг, сурвалж судлагааны хүрээнд ном үз гэж хөтөлж оруулж ирсэн юм.
 
Академич Х.Сампилдэндэв, Бээжингийн Төвийн Үндэстний их
сургуулийн профессор Сарангэрэл нарын хамт
Төвд судлалын тасагт орсны мөн дараахан хүрээлэнгийн коридорт явж байтал Сампилдэндэв захирал дуудаад хэлэв. Зохиолчдын дурсамжийн боть хэвлэх гэж байна. Тэгтэл Явуухулан гуайн тухай ирсэн дурсамжууд бүгд нэгэн хэвийн дурсамж байна. Чи дурсамж бич. Чи тэднээс өөр юм бичих ёстой. Чамаас өөр юм гарна. Ерөөсөө нөгөөдөр аваад ир. Хурдан хэрэгтэй” гэв. Би сандрав. Тэгэвч өмнө бодож байсан учраас, надад сайхан дурсамж миний дотор байсан учраас бичлээ. Тэгээд нөгөөдөр нь “Явуу өөрөө яруу найраг байсан” гэсэн гарчигтай дурсамж бичиж Сампилдэндэв гуайд авч ирж өглөө. Миний бичсэн дурсамжийг нэг ч үг үсэг өөрчлөхгүй яг тэр хэвээр нь “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн дурсамжийн ботид хэвлэсэн. Би урамшив. Ингэж задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, бичиж бүтээх зам мөрөөр алхан оров.
 
Ийнхүү сэтгэлийн өглөг нь чинад хязгаараа хүрсэн, хүний хувьд агуу, ном эрдмийн хувьд чинад хязгаараа гарсан багш нар маань хэнээр юу хийлгэх, хэн юу хийж чадахыг таньж чаддаг байжээ. Өөрөөр хэлбэл Багш нар минь шавийг олох, шавьд үүрэг өгөх, урамшуулах, хүн болгох, дэмжиж тэтгэх, итгэл найдвар хүлээлгэх багшийн тэрхүү өглөгийн сэтгэлийг харамгүй хайрласан учраас өчүүхэн шавь нь тэрхүү итгэл найдварыг алдахгүйг хичээн мэрийж, судалгаа шинжилгээний арга барилд нь даган номын захаас барих сэтгэл зүрхний тосгуураа өөрийн эрхгүй тоссон билээ.


( Сэтгэгдэл бичих? | Дурсамж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 64 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-009.jpg
Хэмжээс: 300x404 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4160

Ёл хад
YolHad_09.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3909

Н. Амарсайхан	80х90, зотон тос
Оргил өөд
Хэмжээс: 600x708 298k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4212


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn