Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ардын аман зохиол 		 Ардын аман зохиол: Сартуул Б.Бат-Эрдэнэ : ХӨӨ ХУЯГ
Оруулсан admin on 2011-08-05 11:26:00 (5887 уншсан)

(Балчирхан байхад минь аавын минь хэлж өгсөн сургамжит домог оршивой)

Эртээ урьдийн цагт гэнэм. Чухам хэдүйд гэдгийг би яг одоо ам мэдэн бурж чадахгүй нь ээ хө. Хорвоо дэлхийн хамгийн анхны төрт улс болох, Азийн цээжинд цэцэглэн хөгжсөн Хүн гүрэн Хүннү- Нанхиадуудын гуйвуулж дайрсанаар Хун ну- Умардын зэрлэгүүд, Ху- Тэнэг, бүдүүлэг гэж үеийн үед өмнийн нанхиадууд цаг үргэлжлэн дайран доромжилсоор иржээ. Тэр үедээ өвөг дээдсээс маань жижгэрэн агшиж, шавар хэрмэндээ хоргодогч, Их газрын түмэн бээрийн цагаан хэрмийг чацгаан савируулан байж хам хум бариулагч, нүүдэлчдээс үхтлээн айх ямаан омогтон, ямбатан хаад өөрсдийгөө их хуандий гэж гайхуулагчид, хм элэнцгийн чинь гэж...Зохиогч түүний хаад Түмэн шаньюү, түүний хүү Модун шаньюүгийн үед ч юм уу, эс бөгөөс түүнээс бараг гурван зууны дараах үеийн Үйжүйлюү шаньюү ч юм уу, бүр эс бөгөөс эх дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан эзэрхийлж, Их эзэнт гүрнийг байгуулсан Их эзэн Чингис богдын үед ч юм уу, бүү мэдээ. Ямар боловч нүүдэлчин, дайчин омгоороон бахархан байдаг та бидний өвөг дээдсийн хэн нэгнийх нь үед гэнэм.
Мянганы ноён ч байсан уу, магадгүй түмтийн жанжин ч байсан уу, хэн мэдэх вэ, нэгэн ноёнтон олзолж авсан, олзны боол болох уран дархан- цэрэг эрд өөрийгөөн хамгаалах хөө хуяг хийхийг чандлан тушааж гэнээ. Тэр үеийн нүүдэлчин эрчүүд гэдэг болгон босон суугаад байлдах, авхаалж чадвар, сонор сэргэг, анхаарал юм юмтай цэрэг эрс, дархан ч бай, эмч домч нь бай илдээ сугалахад л эвгүй дайсан болдог байсан тийм л үе. Дархан байнаа гэдэг нь зэвсэг мэддэг, зэвсэгийг яаж үйлдэхээ хэнээс ч илүүгээр мэддэг байсан л гэсэн үг!
Мань дархан ч нэгэнт л олзны муу боолын хувьд, хөтөлгөө мориндоо цаг үргэлж ачиж явах гал өрдөх тулман хөөрөг, гартаа барих алх, лантуу, ган дөшөөн гарган зэхэж, чадлаа гарган, өөрийн хийж чадах хамгийн сайн хөө хуягыг заасан хугацаанд хичээнгүйлэн үйлдэж эзэн ноёндоо барьж гэнээ. Мэдээжийн хэрэг, утсан чинээ улаан амь нь хэнд ч хэрэггүй “Олзны боол”- ын хувьд биш, ур чадварыг нь ашиглаж, улс орноо хамгаалах их цэргийн жанжинд үйлчилж байгаадаа урамшин, өөрийн урьд өмнө хэзээ ч урлаж байгаагүй ... тийм л нэгэн Аа тийм, гурван цэг орхисоны учрыг дараа цаг үед нь сануулсуу! хөө хуягыг урлан бүтээж гэнээ. Хөө хуяг гэж эрхэмсэг уншигч авхай нар мэднэ биз дээ хө. Жижигхэн, жижигхэн ган цагирган бэлзэг За тэгээд бэлзэг гэхээр бөгж энээ тэрээтэй андуураад хадуураад явчихвий дээ, тиймийн учир зарим нэг язгуурын Монголчууд шууд утгаар нь “гархин” хуяг ч гэж нэрлэдэг үелэн, сүлжиж бүтээх, цээжин биеийг ташаа юутай нь өвч бүрхэн хамгаалах, ган торон утсан хуяг шүү дээ. Яагаа вэ, нөгөө “шагай шүүрэх” гээд ардын уламжлалт тоглоомонд тийм л хөө хуягны атгаханыг ашиглаж тоголдог доо. Хэрвээ эрхэм уншигч авхай та хэзээ нэгэн цагт “шагай шүүрч” наадаж үзсэн бол, тэр өөдөө шидээд, эргээд буухад нь алдалгүйгээр атгаад авсан шагайн дээрээ тосоод авсан “СУМ” – аа нэг санаад үзээрэй дээ!
Шинэхэн гялалзах хөө хуяг бэлэн болсон ч эзэн ноён нэг л хардангүйгээр:
-Өөдгүй муу боол, чи сонс! Өөрийн чинь агссан хөө хуягнаас өнгө дутуу үзэгдэх нь юу вэ? Өөрийн минь амийг бүрэлгэж, өргөө гэрийг минь эзэрхэхийг санаархав уу чи? хэмээхүйд зэвсгийн дархан эр чин шударгаар хариулруун:
-Олзонд ирсэн алдхан биеийг минь хөсөр татах нь эзэн ноён танд ам нээхийн төдий хэрэг! Харин алалдан тулалдахаасаа, алалдан тулалдах зэр, зэвсэгийг олон газар олзонд явж, элдвээр үйлдэж сурсаныг минь ашиглах үгүй нь ТӨРТ ИХ МОНГОЛ ГҮРЭН- ий минь хэргийн учир, хорвоогын тоосыг гучин жил хөдөлгөхдөө, арван хоёрхон наснаасаа өөрт ахадсан хөө хуяг бэдэрч, эр цэргийн амьдралаар өдөр, шөнөгүй зүтгэж, анхлан балчирхан биед минь томдож, хүндэрч илүүдсэн бүхнийг нь сэмхэн тайрч, бусдын нүднээс далдлан, алтнаас үнэтэй хөө хуяг, хатааж ширээсэн ган төмрийг өөдөсхөн ч болтугай хөсөр хаяж болохгүйн учир, борцот богцондоо, ганзагандаа, бүр дашимаг дотроо уух усаан дутааж хадгалан, ганц ч гархи хаялгүйгээр, эмээлт хүлэг, эр бие хоёртоон шингээн хадгалж үлдээн, хожмын хойно эр бие өсч, эмээлт хүлэг минь жижигрэх бүрийд эргүүлэн түүнээ цуглуулан бүрэн бүтнээр нь биш, муудаж зэвэрч өнгө нь бүдгэрэх үед, өөрт олдох бус, өрөөлийн үлдээсэн сайн муу гангийн хэлтэрхийг нийлүүлэн, өргөн тордож, өвөр түрий, ар өвөр, хажуу бөөр хаана л байна өөрт олдсоноор л нөхөн тордож, амиан хамгаалан ,ганц ч хоног цээжин биенээсээ салгалгүй явсан миний хөө хуяг, тос- тортог, хүний өөрийн цус- нулимс, бас хөлс дуслан харлаж борлосон ч хатаж ханасан ган төмрийн хувьд шинэхэн юм шиг гялалзаж, харин сая таны тушаалаар өчигдөрхөн олзолсон элдэв ган, төмрөөс самбаачлан ялган авч, ноён таны заасан ахархан хугацаанд чадлаараан ширээж, хатаан боломжоороо үйлдсэн ч хүний хэрэгцээнд ороогүй ган төмрийн учир хэдийвээр цоо шинэхэн эд боловч төдийлөн өнгөлөг харагдахгүй байгаа нь таны таалалд нийцэхгүй байгаад гүнээ хүлцэл өчсүү!
Эр хүн, эмээлт хүлэг, илд зэвсэг гурав цагийн уртад дайн тулаанд хатаагдаж өнгө орохоос, өчигдөр нар битүү өгөөд өнөөдөр өглөө нэхэж авах хөө хуяг хэдийгээр хатаагдаж, ширээгдэж амжсан ч эдэлгээнд орж амжаагүйн учир таны гэгээн мэлмийд үзэгдэхгүй байх нь аргагүй ээ. Өнгө гэдэг хуурамч юм шүү, ноёнтон та өөрөө нэг өмсөөд үзээч! хэмээн цэргийн хүний гүндүүгүй зангаар хүсэхэд нөгөө ноёнтон мөн л хардангуй харсанаа:
-Модон мануухай босго, наад хөө хуягаа өмсгөөд миний дайчин эрсээс хэн дуртай нь довтлон ирж, ирт сэлмээрээ цавчиж үзсүү, хэн дуртай эрхий мэргэн нь алсын зайнаас алдалж татан нумын хөвчнийхөө чадлыг шалгасуу!... хэмээн тушаалаа. Эзэн жанжныхаа тушаалаар довтолгон ирж, илд юуныхаа ирийг шалгасан цэрэг эрийн сэлэм энгэр юуг нь сэтлэн хэрчив, алсаас алдлан татаж, цэц мэргээ сорин харвасан эрхий мэргэн харваачын сум, зүрхэн тушаа нь алдалгүй онож нэвт хатгав гэнээ. Ноёнтон ч уурлаж:
-Өөдгүй муу олзны боолыг нар өөд бүү харуул, үтэр түргэн тонилгосугай! Хэмээн тушаах ахуйд дэргэдхэн нь байсан хатан ижий нь гэнэт:
-Түр хүлээ, үр минь! Чи эгэлгүй цэргийн эрдэмт жанжин ч гэлээ ганц удаа өөрөө гархин хуяг үйлдэж өмсөж үзсэн бил үү? Гартаа барих ган сэлмийг гараа гарган давтаж хийж, түүгээрээ өстнөө хөнөөж явсан удаа бий бил үү? Цэргийн эрдэмд нэвтэрхий биш ч дарх хийж, зэвсэг үйлдэгч, ийм л дархан эрсийн хийсэн зэр зэвсэг, хөө хуягаар насаараа чи өөрийгөө хамгаалж, өстнөө өмнөө сөхрүүлж явсан бус уу? Ирт сэлэм, хөвчит нум, хөө хуяг агссан цэрэг эрс чинь түмээр тоологдовч тэднийг өвч зэвсэглэгч хатан төмрийг хатаан ширээгч дархчуул чинь хэд билээ? Уурын мунхагт хүмүүний амь таслах амархан, учир начрийг нь олох нь л чухал бус уу. Нэгэнт чиний олзонд байгаа, нартад амьд явах эсэх нь чиний гарт буй ийм эр яахан чамд муу хөө хуяг хийж өгөх билээ. Түүнд дахиад нэг боломж олго! Өнөөдөр түүнийг хороосон, маргааш түүнийг хорооход юуны ялгаа билээ... хэмээхэд их жанжин эр хатан ижийн үгнээс зөрж эс түвдэв ээ.
Дархан эр ч багаж зэвсэгээн бэлдэн ажилдаа ороход хатан ижий шивэгчнээрээ үг дамжуулжээ. Дархан эр хэдийвээр хатан ижийн дамжуулсан үгэнд эргэлзсэн хэдий ч өнөөдөр амийг нь аварсан болохоор ямар нэгэн учир буй буйзаа хэмээн сэтгээд түүний зааснаар ган төмөр харамлалгүйгээр, бүдүүн ган төмөр утас нийтгэн, зузаан гэгчийн хөө хуяг үйлдэв ээ. Маргаашын ургахын улаан нарнаар шинэхэн гялалзах хөө хуягыг мөн л модон мануухайд углаад цэрэг ир довтолгон ирж цавчсан боловч ирт сэлэм нь даасангүй, өдөт сум шунгинан ирсэн боловч мөн л нэвтэлж чадсангүй унах нь тэр гэнэ. Их жанжин ч сэтгэл ихэд баясан шинэхэн хөө хуягаа өмссөн боловч нүсэр агаад хүнд, хөдөлгөөн хоригдож, дуулгаан ч өөрөө толгойдоо тавьж гар нь хөдөлсөнгүй, уурандаа ирт сэлмээн сугалан өөдгүй муу олзны боолыг тасар цавчих гэсэн боловч гар нь ташаандаа хүрч чадсангүй гэнээ. Гайтай, гайхал хөө хуягаа бусдын тусламжтайгаар арайхийн тайлж хөсөрт шидээд, олзны боолтой тооцоо хийх гэтэл мөн л хатан ижий өгүүлрүүн:
-Чи хэдийвээр их цэргийн жанжин хэдий ч өрнөөс минь өмөрч унасан миний л үр. Тиймийн учир дахиад миний үгэнд ор. Алуулах амь нь чиний гарт, чиний төлөө зүтгэх үгүй нь түүний сэтгэлд буй. Дахиад нэг боломж түүнд олго! Тэгээд сүүлчийн удаа сорьж үзсүү! Хэмээн лүндэгнэв гэнээ. Их жанжин эр ч хатан ижийн үгнээс зөрсөнгүй, дархан эр ч ажилдаа шуудрав. Мөн л хатан ижий дархан эрд шивэгчнээрээ үг дайж, дархан эр ч хэлсэнээр нь эхний хийсэн шигээ хөө хуягыг гараа гарган урлан үйлдэв. Болзсон цаг ч ирж их жанжин шинэхэн хөө хуягыг дахиад л модон мануухайд өмсгөх тушаал өгөхөд дархан эр хүлцэнгүй боловч аймшиггүйгээр, хатан ижийн захиж дамжуулснаар өчрүүн:
-Их жанжинтан минь, болгоон соёрх! Хороогдох утсан амь нэгэнт байхуйд модон мануухайн хэрэг юу билээ? Өөрийн гараар хатааж ширээн, ур чадвараа гарган хийсэн хөө хуягаа яагаад би өмсөөд зогсож болохгүй гэж? Нэгэнт таны хувьд би вээр олзлогдсон олзны боол боловч өөртөө бол ид насан дээрээ яваа эр цэрэг хүн. Үхэх амь хэдий таны гарт боловч, үхэх хүний сүүлчийн үгийг авдаг тэр л ёсоор танаас хүсэх өчүүхэн зүйл байна, та намайг илд, бамбай зэр зэвсгээн бүрэн бүтнээр нь асаан цэрэг эрийн ёсоор хорвоогоос халихыг зөвшөөрч ажаамуу! хэмээн ихэд хүндэтгэлтэйгээр өчихүй дор их жанжин ч түүний хэлснээр болгохыг тушааж гэнээ. Дархан эр ч зэр зэвсгээн агсан довтлон ирэх морьтон дайчнаас самбаачлан бултаж, харван ирэх өдөт сумыг бамбайгаараа хаан, амиа хамгаалан хэдэн хормын турш өөрийгөө хамгаалан амь тэмцэж, үнэндээ өөртөө сумны зэв, сэлэмний ирийг огтхон ч хүргэхгүй тэмцэн ахуйд хатан ижий гэнэт өгүүлрүүн:
-Жинхэнэ цэрэг эр гэж энэ бус уу? Өмссөн өмсгөл зүүлт нь зөвхөн өөрийгөө хамгаалахад болон өстнөө өрлөн дарахад үл саад болох, хөнгөн гавшгай үйл хөдлөлд зориулсан ийм уян хатан уян хатан- дээр орхисон гурван цэгний учир энэ л байсан ажгуу хөө хуягыг чи яагаад муу хийсэн гэж бодоо вэ? Модон мануухайд угласан хөө хуягыг хатан ижий чинь би боловч мах огтлох огтор хутгаараа цоо хатгаж дөнгөнөм бус уу? Жинхэнэ цэрэг эр, тэр дундаа зэр зэвсэг үйлдэгч хатан төмрийг элдэн зөөлрүүлэгч уран дархан эр яавч эзэн ноёндоо мууг хийж өргөх ёсгүй бөгөөд, хамгийн гол нь тэр зэр зэвсгийг агсагч цэрэг эр л өөрөө овжин, шаламгай байх ёстой бус уу... хэмээн сургамжлан өгүүлэхүйд их жанжин ч, бусад цэрэг эрс ч хүлээн зөвшөөрч, олзлогдсон дархан эрийг үнэхээр насаараа хатаагдсан жинхэнэ Монгол эр цэрэг гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч гэнээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-08-05

( Сэтгэгдэл бичих? | Ардын аман зохиол | Оноо: 0/0 | Ардын аман зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-29.jpg
Хэмжээс: 600x450 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3254

Тэрэлж
trlj-006.JPG
Хэмжээс: 600x800 251k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3074

Должин : Зам зуур
zam-014.JPG
Хэмжээс: 600x450 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3403


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn