Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Зvvднээс тайлалтай миний амьдрал 3
Оруулсан admin on 2006-05-29 10:16:43 (4352 уншсан)

-Өө би яг тааруулж ирсэн байна ш дээ.Хайрт нь энүүхэнд Маагаатай уулзчихаад тэгээд чам дээр очъё гэж бодоод ирлээ гээд намайг үнссэнээ Алексеиг өрөөнд бас байхыг хараад царай нь жаахан хувирснаа мэндлээд надтай хамт цааш явлаа.
-Чи ганцаараа ажиллаж байгаа гэсэн биз дээ?
-Тийм чамайг залгахад би ганцаараа байсан юм. Дарга Алексеи 2 түр гараад Алэхэй түрүүлээд дөнгөж сая ирсэн юмаа гэлээ. Юу болсныг би түүнд хэлж чадаагүй юм.
Хэд хоногийн дараа Ганзоо ажилдаа явснаа тун удалгүй оройн 11 цаг гээд эргээд ирлээ. Намайг хаалга тайлвал тэр их бараагаад зогсч байлаа.Би
-Яасан миний хайрт яагаад эрт хүрээд ирэв? Бие чинь зүгээр үү? Царай чинь.. гэхэд миний яриаг тасалдуулан намайг үүдэн дээр бараг дайрчих шахан өнгөрөөд өрөө рүүгээ хурдан алхалсаар орлоо.
Би хаалгаа түгжчихээд хойноос нь орвол тэр толгойгоо барин орон дээр суунгаа байж ядаж байгаа бололтой биеэрээ савлан аядан сууж байлаа. Би чимээгүй өмнө нь очиж суугаад
-Яасан миний хайрт? Юу болсноо хэл л дээ гээд ялдам зөөлөн асуувал. Тэр гомдлын харцаар намайг хараад нүднээс нь том том нулимс асгарч байснаа гэнэт өмднийхөө халааснаас базаастай зураг гаргаж ирээд над руу чулуудснаа... -Чи яаж ингэж чадав аа? Тэгээд яаснаа хэлээч гэнээ? Би чамайг хайраар дутаасан гэж үү? Би түүн шиг мөнгөгүй байж болно гэхдээ чи … намайг .. даанч дээ гэсээр үглэнэ. Би зургийг харвал тэр оройн зураг байлаа. Алексеи бид 2 яг жинхэнэ үнсэлцэж байгаа мэт харагдахаар гарчээ.Дээрээс нь бас намайг тас тэвэрсэн зураг… Энэ бүхнийг хараад уур минь хүрлээ.
-Чамд энэ зургийг хэн өгсөн? Чи үүнд үнэмшиж байгаа юм уу? За яахав би үнэнийг хэлье гэхэд тэр толгойгоо өргөн над руу яг галзуу хүн шиг харж байв.
-Би Алексеи ямар ч явдал байгаагүй шүү. Yнэмшээрээ. Харин Алексеи намайг их оролддог байсан юм.Тэр болгоныг би чамд хэлж чадаагүй юм. Энэ зургийг тэр санаатай авахуулсан. Тэр намайг хүчээр тэврэх гэж оролдоход цонхны цаанаас үүнийг авсныг би мэдээд гарч гүйхэд тэр алга болчихсон байсан гэтэл Ганзоо босч ирээд
-Хүдлаа худлаа.Чи намайг битгий ингэж хуураач. Чи тэр орой надад ганцаараа байна гэсэн,намайг очиход та 2 байсан.Энэ зураг дээрх цаг нь ерөөсөө намайг бараг очих үетэй давхар шахуу байна ш дээ гээд цурхиран уйллаа. Би юу ч гэж хэлээд ухааруулж чадахгүйгээ ойлгоод чимээгүй суулаа.Тэр үргэлжлүүлэн
-Энэ Алексеи чинь үргэлж шахуу манай ажил дээр очдог байсан. Тэр миний өмнө суучихаад л чамтай хэзээнээс танил байснаа яридаг байсан.Чи түүнтэй аль багаасаа захиагаар харилцаж байхдаа та хоёр хайртай байсан.Тэгээд л тэр чамайг энд ажилд орсныг чинь мэдээд энд төвөөс нь гуйж байгаад ирсэн гэж надад хэлж байсан. Чи даанч дээ, өөр хүнд хайртай хэрнээ намайг хуурах хэрэг байсан юмуу даа? Тэр бүр чиний формтой авахуулсан сурагч үеийн чинь хөөрхөн зургийг харуулсан.Ард нь “Дорогой Алексеи , Я придаю тэбе …” гээд их юм бичсэн байсан. Тэр бүхнийг би яаж их тэвчсэн гээч. Гэтэл өнөөдөр энэ захиа манай ажил дээр аваачаад өгсөн байна лээ.
-Ганзоо минь, чи минь наддаа итгэ л дээ. Миний сэтгэлд зөвхөн чи л байдаг.Чамаас өөр эр хүнд хайраа өгч чадахгүй нь. Энэ зургийн эсрэг би энэ бол худал гээд баримттай юм чамд үзүүлж чадахгүй нь. Гэхдээ чамд би амиараа тангарласан ч чадна. Алексеид хүний урманд би хэзээ ч янаг амрагийн явдал байх нь битгий хэл хайртай гэж нэг ч удаа дуугарч байгаагүй. Тийм зүйл хийх ч санаа хэзээ ч төрөхгүй. Би чамаас асууя?
-Чи надад хайртай ю? Надтай үүрд хамт гэсэн үгэндээ хүрэх үү?Миний хайр сэтгэл чамд үнэнч гэдгээ би үг хэлээрээ энэ сэтгэлээрээ илчилж хэлэхээс өөрөөр яаж батлах болж байна? Чи над руу хар даа.Би худлаа ярьиж байхаар байна гэж үү? Би хэрэв Алексеиг хайрладаг байсан юм бол чамтай ингээд амьдрах шаардлага байсан гэж үү? Чи хэл л дээ гээд би асгартал уйллаа.
Биднийг ийнхүү нулимсандаа хутгалдан байхад Алексеи хаа нэгтээ санаа нь амарч суусан биз дээ. Би тэр даруй хувцсаа өмсөөд гэр лүүгээ гарч одлоо. Би маргааш нь ажил дээрээ оронгуутаа даргадаа халагдах өрөгдлөө бичлээ. Учир шалтгаан гэдэгт нь Алексеитэй хамт ажиллаж чадахгүйгээ, тэр намайг хувийн асуудлаар дарамталж,миний амидралд төвөг учруулах болсныг илт тодорхой бичээд өглөө. Ингээд өрөөндөө ороод юмаа янзлаад гарахад бэлэн болоход дарга дуудлаа
-Цэцэн,надад харамсалтай байна.Та үүнйиг аятайхан зохицуулаад ажлаа хийж болно шүү дээ. Би Алексеид хэлсэн.Тэр одоо танийг тайван байлгана гэж надад амаллаа.Та өрөгдлөө буцаагаад авна уу одоо?
-Yгүй ээ даргаа,Би халагдахыг хүсч байна.Би цаашид яасан ч түүнтэй ажиллаж чадахгүй нь. өргөдлийн минь цохолтонд гарын үсэг зурж аль гээд би зогслоо. Дарга санаа алдаад
-За тэгвэл одоо яах вэ дээ.Yг нь та 2 чинь багаасаа танил найзууд байсан хүмүүс учраа ойлголцмоор юм даа гэнгээ үзэг авч цохолтонд гариын усэг зурлаа.
-Тиймээ,би түүнтэй яах гэж учирсандаа одоо харамсаж байна. Та гэхдээ маш сайн хүн гэдгийг мэднэ.Таньд би талархаж явдаг шүү. Таний ажилд амжилт хүсе гээд би өрөөнөөс гарлаа. Намайг ажлаасаа гарч байгааг ах нар минь дуулсан байлаа. Тэд үүдэнд багширалдаад нэг нь
-Миний дүү гарчихаж байгаа юмуу? Дарга халсан уу?
-Yгүй ээ би саналаараа халагдаж байгаа юм. Би угаасаа л түр ажилчин шүү дээ. Тэгээд ч одоо хичээл эхлэх нь байна. Би одоо хичээлдээ явна шүү дээ.
-Миний дүү чинь урьд нь давхар яваад болоод л байсан ш дээ.Тэр нь шигээ яв л даа.Ямар нэг юм болсон байна даа?
-Зүгээрээ, та нартай ажиллаад бас их дасч орхижээ.өдөө танайд үеийн чинь насны хүн ажиллахаар та нарт илүү сайхан байх болов уу даа. Муу дүү нь ингээд явлаа. Тэгэхдээ би та нартайгаа уулзалдаж байнаа. За баяртай гээд би өрөөнөөс юмаа аваад гарлаа. Алексеи үүдэн дээр тааралдаад инээвхийлэв. Би
-Чи санасандаа хүрсэн баярлалаа.Чамд их амжилт хүсе. Баяартай.Би дахиж чийи нүүрйиг харахгүй болж байгаадаа туйлийн их баяртай байна. Бе. Би ширүүхэн алхаад хажуугаар нь гарч одсон юм. Тэр юу ч хэлж амжаагуй байхад нь би тахинд суун гэр лүүгээ явсан юм.Тэрнээс хойш олон өдөр тэр над руу залгасан бас гэрт ирдэг байсан ч би зуслангийн байшиндаа түүнээс хол бүгэж байж сураг тасарсан юм. Харин Ганзоо бид 2 долоо хоног хэртээ уулзалдаагүй байтал тэр надад дээр буцаж ирсэн юм. Тэр намайг гомдоосноо ойлгоод бид 2 дахин буцаад нийлсэн боловч бидний үерхэл урьдынх шигээ сайхан байгаагүй юм. Тэр намайг бараг цаг ямагт хардах болсон юм. Хуучин ангийн анд Тулгаа Очир Амараа нартай хүртэл хардах болов. Би гэдэг хүн түүнйи сэтгэлийг тайван байлгахын төлөө тэд нартайгаа ч ховорхон уулзалддаг болсон юм. Хичээл эхэлснээс хойш түүнйи хардалт бур гаарч өгсөн юм. Олон залуустай ангид хаашаа ч харсан тэд байгаа юм чинь би харах, ярих, инээмсэглэх бүрийд түүнйи харц аймшигтай болдог байлаа. Миний анх хайрлаж байсан Ганзоо тэр биш болж орхисон юм. Би анхны минь эр хүн, бас хайртайдаа их тэвчиж, ямар нэг өө сэв өгөхгүйг их л хичээж байсан боловч эцэс төгсгөлдөө би түүнйи аяыг дагаж байж чадахаа байсан юм. Нэг л өдөр дотор минь хуримтлагдаж байсан гомдол, цөхрөл, уур гэнэт тэсэрч орхисон юм. Нэг орой би тэднийд байлаа. Оройдоо бид 2 хамтдаа хичээлээ хийдгээрээ хийж байлаа. Утас дуугарлаа. Намайг утас авбал Тулгаа байлаа.Тэр намайг гурав хоногийн дараа болох төрсөн өдрийн баяртай урилаа.Би баяртай хүлээн аваад жаал юм яриж байгаад уцаа тавичихаад орж ирвэл Ганзоо над руу хялам хялам хийж харна. Би энэ харцыг танинаа,гэсэнч би дуугүй ширээндээ суугаад цааш сэдвээ яриж эхэлвэл тэр
-Яасан унаган хайр чинь бас баяртаа уриж байна уу? Намайг арай багтаачихаагүй биз дээ?
-Ганзөө,чи юу яриад байгаа юм бэ? Тулгаа л байна ш дээ. Мэдээж чамайг бас хамт урисан.
-Аан та хоёр одоо бүр миний нүдэн дээр баяр хүргэх нэрийдлээр үнсэлцэж таваа хангах гээ юу?
-Чи юу гээд балайраад байгаа юм. Чи намайг Тулгаатай хардаад байхав дээ.Ичмээр юм даа чи гэхэд тэр бүр гаарч өглөө. Түүнйи дуу өндөрсөөд намайг элдвээр янз янзаар хэлж гарлаа. Би тэссэнгүй ухашийн босоод хичээлээ хураалаа. Цүнхээ аваад гарах гэтэл тэр намайг татаад
-Чи хаачих гээв? Миний нүднээс далд орж жаргалаа эдэлмээр байна уу? гээд гарнаас чанга атган буцаагаад ор луу түлхлээ
-Ганзө чи битгий дэмийрээд бай. Би гэртээ харилаа. Би чамтай хэрэлдэх сонирхол алга. Чамайг ингээд эхлэхээр надад хэцүү байдаг. Чи минь ойлгооч дээ.Чи юнд намайг ингэж хардана вэ? Болиоч дээ гэж арга тасран гуйвал
-Тэгнэ гэж байхгүй шүү.Чи ганцхан минийх, чамайг би хэнд ч өгөхгүй. Чи явахгүй гээд намайг дарж авлаа.
Би түүнйиг түлхэх гэсэн боловч дийлэхгүйдээ, түүнйиг тавихыг гуйлаа.Тэр хэлснийг минь сонсох нь битгий хэл гарыг минь улам чанга атган өвтгөлөө. Гэтэл бага байхад ах маань надад “Хэрэв банди нар дээрхээд байвал ингэдэг юм шүү ” гээд олон хамгаалах арга зааж өгч байсан нь гялс санаанд орж би сул байх баруун гараараа түүнйи нүүрйиг “Мангас”-даад өөрөөсөө хөндийрүүлээд хөлөөрөө тийрч орхилоо.Тэр газар саван уналаа. Би түүнйи дээрээс орний бүтээлгийг хуу татан авч чулуудчихаад хамаг хурдаараа тэднийхээс гарч гүйлээ. Гүйсээр гүйсээр гэртээ ирвэл хэн ч ирээгүй байлаа. Би угаалгийнхаа өрөөндөө ороод цурхиртал уйлж байгаад усанд ороод жаахан тайвширлаа. Тэр ирж үүд нүдэж байгаад явлаа. Оройжин утас дуугарсанч би гэрийхнийгээ утас авахуулаагуй юм. Ингээд л бидний үерхэл, миний гайхан биширч байсан хайр минь харийн шар чөтгөр шиг Алексеигаас болж мөхсөн юм. Анги дээр Ганзоо надтай үг солих гэж аргаа бардаг байсан юм. Би цаашид түүнтэй хамт байж чадахгүй байлаа.Би түүнйиг ийм догшин эр болгоход хүргэсэн юм болов уу гэж заримдаа айдаг байлаа. Маагаа бид 2-ийн явдлыг мэддэг байсан болохоор тэр Ганзоо бид 2-н алиныг нь гэхээ мэддэггүй ч бид 2-г эвлэрүүлэх гэж их зүтгэсэн сэн. Хагас жилийн шалгалтыг өгчихөөд би их сургуулиа шилжуулсэн юм. Шинэ сургууль маань охид их байдаг байсан болохоор надад өөр орчинд хурдан дасахад жаахан хэцүү л байлаа. Хүүхнүүд их яриа, аль нэгнээ ил далд муулж байх нь надад үнэхээр таалагддаггүй байлаа. Хожим ньи Ганзоо бүхнийг ойлгосон юм даа.Намайг дахин хүн шиг хайрлаж урьдийнх шигээ сайхан байхыг хүсэж над дээр олон ирсэнч би дахин алдаж түүнйиг ч өөрийгөө ч зовоож мэдэх юм гэж санасандаа түүнтэй дахин хайр сэтгэлийн холбоо сэргээхийг хүсээгүй юм. Харин бид найз нөхөд хэвээр үлдэж болохыиг хэлэхэд тэр хэцүү ч гэлээ хүлээн зөвшөөрч билээ.
Ай даа, хардалт гэдэг хүнийг хичнээн өөрчилдөгийг би тэгэж л биеэрээ үзэж билээ. Хүүхнүүд минь “Хар” гэдэг юмыг тэгэж хүсээд байх хэрэггүй юмуу даа. Хайртай нэгнээ хардах биш харамлаcxийж хайрладаг л байвал зүгээр байх даа…
*****
Нар хэвийж байлаа.Би алхалсаар оргилийг тойрон буух шатаар уруудан алхаж явлаа. Гэнэт нүдний үзүүрт ямар нэг юм ухас хийгээд хөдөллөө.Сандарч сайтар харвал хэрэм байлаа. Ёох, ингэж цочих гэж. Инээдэмтэй юм, одоо энд хэн намайг л тэвэрч авах гэж дайрах вэ дээ гэсэн шүү юм бодоод доош уруудлаа. Уруудаж явсаар тосгоны захад ирвэл нар шингэж эхэлж байлаа. Вокзал дээр очоод сандал дээр суун унаагаа хүлээж байхдаа энэ бүгдийг эргэн дурсахдаа ямар их сэтгэл хөндүүрэлсэн болохыг мэдэрлээ. Тиймээ, яагаад ч юм миний хайр сэтгэл санасны зоргоор шулуухан сайхан байж чадаагүй байлаа. Ер нь ч амьдралд тэгш юм гэж хаа ч байхгүй л дээ…
Унаа ирлээ.Би галт тэргэнд тухалж аваад дурсамжаа үргэлжлүүлэв.

… Шинэ сургуульд ороод эхний сар зөрүү шалгалтууд өгөөд тун завгүй байдаг байв.Хүүхнүүд маань 6 гээд л гараад явчихна.Би үдэш болтол ангидаа сууж хичээлээ уншина. Заримдаа лаборанттайгаа үлдээд туршилтаа үргэлжлүүлнэ. Нэг л мэдэхэд бүх юм жигдэрч хамт суралцах хүүхнүүдээсээ найзуудаа ч олж нөхөрлөн шинэ амьдралдаа дасаж жигдэрсэн байсан юм. 3-р сар гараад хүүхнүүдйин баяр гэдэг том асуудал гарч ирнээ. Манай ангийнхан над дээр олон залуус ирж уулздаг болохыг ырөнхийдөө гадарлаад найз залуусаа энэ баяраар далимдуулаад бидэнтэй танилцуулчих л даа гэж тоглоом шоглоомоор хэлдэг болов. Ингээд би гэдэг хүн тулгаж ноогдуулаагуй ч зуулчны албыг хаших болох дөхөв. Бид баяраа “Fire” цэнгээний газар тэмдэглэхээр боллоо. Хүүхнүүд маань найз залуусаа авчирахаа амлацгаав. Нэг ёсондоо ангийн “хүргэн ” болох залуустайгаа танилцах, ганц биеүүд нь санаанд нийцэх хүн таарч магад гэж найдсан л баяр болох төлөвтэй байв. Ингээд намайг хэлээгүй байхад л залуусаас минь утасдаж баяр хамт тэмдэглэх дуудлага эхнээсээ урсаж эхэллээ. Yнэхээр ангийн хүүхнүүдтэй хэдий хүн ирэх тухай ярилцаж тооцоолж байтал хамгийн олон залуус авчрах хүн нь би болж тодорлоо. Хүүхнүүд маань их тааламжтай байнаа. Ангийн маань 2 залуу л тэнд шоовдорлогдох нь холгүй байлаа хөөрхийс.хэхэхэ.Гэхдээ яалаа гэж тэд сугарч үлдэх билээ дээ.Тэндээ л бас хөөрхөн гол хүмүүсйин үүрэг бүтээж байлаа. Хүлээж байсан өдөр ч ирлээ. Намайг Тулгаа,Очир,Амараа,түүний эхнэр Урнаа нар ирж аваад бид хамтдаа очих газраа ирлээ.Тэнд хэзээний ажлын маань Ах залуусаас 3 нь, сэлгэсэн ангийн маань анд нар гэх Маагаа, Ганзоо нарын тэргүүтэй 5,6 залуус ирсэн байлаа. Манай анги 24 хүүхэн,2 залуутай байсан юм. Тэр жаахан газрыг бид хөхүүн баяр цэнгэлээрээ дорхноо л дүүргэн баяр сайхан боллоо.Манай зарим хүүхнүүд найз залуусаа авчирсан байлаа. Залуус ч шинэ танилтай болж ер нь их сонирхолтой баяр байлаа. Тэр баяр дээр Маагаа маань ирээдүйн ханьтайгаа танилцсан юм даа. Маагаагийн хүүхэмсэг занг тэр бүсгүй ёстой навс дарж чадсан юм.Маагаа түүнд унаж тусан байжийж эхнэрээ болгож авсан азтай эр дээ. Тэр баяр дээр Ганзоо бид сайхан найзуудын ёсоор байсан юм. Би тэр орой сайхан баярлаж байгаад аажимхан явахаар зэхэхэд Очир Тулгаа 2 хүргэж өгье гэж хүссэн ч манай ангийн 2 хүүхэн тэднийг ихэд сонирхож байсан тул би тэдэнд
-Yгүй ээ,та хоёр намайг дагаад хэрэггүй. Би өөр болзоотой тул би ганцаараа явах хэрэгтэй.Санаа зоволтгүй тэр машинтай энд ирээд авна гэж худлаа хэлж байж тэр 2-ыг үлдээгээд тэндээс гарлаа. Очироо юу ч гэсэн гээд намайг гаргаж өглөө. Би Очироогоос 5,6 алхамын өмнө явж байлаа.Зам дээр яг очих агшинд нэгэн ногоон бенз дохио гэрэл өгөөд зогсошийв би эргэн Очироо руу хараад
-За тэр ирчихлээ. Чи одоо буцаад ор доо. За баяртай. Хүүхнүүдйиг минь сайхан баярлуулаарай.за баяртай гээд эргэхэд
-За баяртай,сайхан амараарай гээд гар барилаа. Би гүйн очиж нөгөө тур зогссон машины хаалгыг татахад түгжээтэй байсан бөгөөд жолооч залуу уцаар яриж байсан бөгөөд намайг гайхан хараад үүдээ нээв. Би шууд ороод суучихав.Тэр их л гайхаж байсан ч утсаараа ярьж дууслаа. Тэгээд над руу яах гэсэн юм бол гэсэн шиг харж байснаа
-Уучлаарай би таксинд явдаггуй л дээ гээд эргэлзэн асуулаа. Би түүн рүү харааад
-Уучлаарай надад ингэх хэрэг байна л даа. Та намайг эндээс аваад яваач.Одоохон хөдлөхгүй юу. Хамаагүй ээ нэг буудлын цаана ч хамаагуй зогсоод өгч болно уу. Гол нь би эндээс нэг хүний нүдэнд өөртэй чи явж байгаа болж харагдах ёстой байна.Таниас гуйж байна гэвэл залуу гайхан исгэрснээ
-Шүдрага бүсгүй юу даа өөрөө. За яахав надад л хал бал болчихооргүй юм хийж байгаа гэж найдъя гээд хөдөллөө. Би эргэн харвал Очироо харсаар зогсч байлаа. Би гар даллаад урагш харан суухдаа толинд түүнийг эргэн орж байгааг хараад санаа амарч одоо л нэг юм уужуухан амьсгаа аваад
-Уучлаарай, төвөг удсан бол. Ингэсгээд зогсчих доо. Би алхаад явчихъя.Баярлалаа гээд цүнхээ уудалбал залуу миний гарыг баруун гараараа барин хориглоод
-За хэрэггүй шүү, бүсгүй минь.Би таксийн үйлчилгээ биш гэж хэлсэн шүү дээ. Зүгээр л чамд тус болж байна. Нэгэнт л хөдөлсөн юм чинь үүдэн дээр чинь хүргэж өгье дөө. Бодвол хэн нэгнээс л холдож зугтаах нь холгуй яваа юм чинь осолтой байж мэднэ. Зүгээр би хүргээд өгье. өөрийг чинь хаана хүргэх вэ?
-өө, тэгэж төвөг нэмж удаад яах вэ.Манайх энүүхэнд санаа зоволтгүй би алхчихнаа. Би хүнээс зугтаж байгаа бишээ, зүгээр найз нартаа боломж олгох гэж л нэгнийг нь хуурсхийж холдох хэрэг гарсан юм.
-Ээ,яасан ч нэрэлхүү юм дээ. Зүгээр, би хүргээд өгье. Харанхуй болсон байна. Тэгээд бас хүнд боломж өгөх гэж ингэж явдаг бүсгүйтэй анх удаа тааралдаж байна. Сонин хэрэг гээд инээлээ. Би жаахан ичингүйрч
-За тэгье дээ гээд очих газраа зааж өглөө. Ингээд намайг хүргэж өгөхөд нь би талархснаа илэрхийлээд буугаад алхлаа.Тэр ч хөдлөөд явлаа. Тэр цагаас хойш 2 сар боллоо. Би тэр уулзалтыг мартсан байлаа. Нэг нартай сайхан өдөр манай групп багш ирж чадахгүйгээс болоод лабораторын ажил завсарлан бүтэн өдөржин сул чөлөөтэй болж гагцхүү орой сүүлийн цаг лэкцтэй байсан юм.Бид яахаа хэлэлцэж байгаад “Хүүхэд залуучуудын парк ” руу салхилахаар явцгаалаа.Хэдүүлээ хөгжилтэй юм ярьсаар явж байлаа. Хуримын цагаан ордны хажуугаар өнгөрөхөд бүгд хөөрцөглөн байхад нэг нь
-Манайхнаас хэн нь түрүүлж энд хуримаа хийх бол? Ямар болох болоо? Цагаан даашинз өмсөөд л хүн танихын аргагүй хүүхнүүд явна даа гэх зэргээр балчир охидууд шиг мөрөөдөж өөрсдийгөө баясгаж явсаар парк руу орцгоолоо. Энд тэнд хүмүүс байх ажээ. Хүүхдүүд скатеэр наадаж хажуугаар холхилдоно. Бид хэд явсаар цөөрмийн тэнд очив. Хэдүүлээ Мангасын амны өмнөхөн байх элсэн хүрээн дээр тойрч суугаад хуучилж суулаа. 2 маань ундаа чихэрний юм олж ирнэ гээд явах болов. Тэд хэнийгээ явуулахаа шодлоо. Энэ шодох аргыг бараг би анх группийнхэндээ заасан юм. Хүүхнүүд тэр болгон юманд уриалгахан хөдөлдөггүйг анзаараад би ийм арга хэрэглэж группийнхнээ зарим юманд дайчилдаг байсан маань бидэн дундаа хэвшил болж орхисон байлаа. Тэгээд шүдэнзний модоор шодвол Мишээлт бид 2 таарав. Ингээд бид 2 паркаас гарч алхалсаар 120-н тэндэхийн дэлгүүр чиглэн алхав.Бид 2 яриан дундаа ямар хурдан хүрээд ирснээ ч анзаарсангүй. Дэлгүүрээс өдрийн унд залгуулчих хэдэн боов чихэр ундаа аваад гарч одлоо. Нилээд алхаж байтал хажууханд гэнэт нэг машин чигналдвал эргэн харлаа.Нэг ногоон бенз байна. Бид 2 харвал танихгүй юм байна гэж бие биендээ хэлээд цааш алхахад дахин чигналдав. Бид 2 гайхан
-Бид 2 замыг нь хаагаагүй л баймаар юм яагаад байгаа юм бол гэж гайхаад эргэн харж зогсосхийв. Тэгтэл машин замд тулж зогслоо. Тэгээд бидний талын цонхоо нээвэл нэг залуу инээмсэглэж байна.Тэр
-За сайн уу бүсгүй? Танихгүй байна уу? Хаа хүрч явна? Бид :
-Сайн, өө энүүхэн зуур гээд цааш алхах гэтэл тэр
-Хүүе хүлээгээрэй, чи Мартаар миний машинд суусан бүсгүй мөн биз дээ? Бусдад тэгээд боломж олгосон чинь бүтсэн үү гээд инээлээ. Би гэнэт санан
-Аан сайн уу,Би таньсангүй. Муухай юм боллоо гээд инээмсэглээд хэрэг болох нь ч болсоон чамд тэгэхэд баярласан шүү гэвэл
-Та 2 хаа хүрэх гэж байгаа юм.Би дөхүүлээд өгөх үү гэхэд найз бүсгүй маань баярлан зөвшөөрөх гээд аан тэг.. гэх зуур би гараас нь татаад
-яах юм бэ хэрэггүй баярлалаа. Одоо гэгээн цагаан өдөр айлтгүй алхаж явж чаднаа.Тэгээд ч бидний хүрэх газар одоо энүүхэнд гээд би Мишээлтийг хөтлөн алхлаа. Тэр хойноос машинаа асааж зөөлөн дагаж байснаа цонхоороо
-Чи нээрээ үнэхээр сонин бүсгүй байна шүү.Yриагүй байхад машинд орж суудаг мөртлөө уриад гуйхаар суухгүй гөжүүдлээд байх юм. Би яах ч үгүй ээ зугээр л дөхүүлж өгөнгөө та хоёртой танилцаж болно биз дээ? гэвэл Мишээлт миний гарнаас татаж зогсоогоод яадаг юм бэ сууж л орхиё гээд машин руу дөхлөө. Би хэлэх үггүй болоод араас нь дагаад суулаа. Мишээлт урд суудал дээр суув. Би арын суудалд суулаа. Ингээд хөдлөхдөө тэр
-Хааш явах вэ, Хатагтай нар минь гээд инээв.Мишээлт
-Парк руу. Сөүлийн үүдэн дээр зогсчихоорой гэлээ.
-Та 2 Сөүлийн хоолонд цаддаггүй бололтой юм нэмж аваад … гээд тас тас хөхөрлөө.Мишээлт
-Бид тийш орох гээгүй ээ.Зүгээр тэрүүхэнд олуулаа салхинд сууж амарч байгаа юм. Орой хичээлтэй.Хичээлдээ өлсгөлөн сууж болохгүй биз дээ гэв. Залуу намайг ярианд татаж оруулах гэсэн далим нь бүтээгүйд ар талаа харах толиндоо намайг хараад инээмсэглэв. Би сэмхэн хараа бууруулж суудлын араар гулсан суугаад түүний толинд тусгагдахааргүй байрлаж авлаа. Замд тэр 2 ярилцаж явлаа. Тэгээд Мишээлт
-Чамайг хэн гэдэг юм бэ? Манай найзтай танил юмуу?
-Аан намайг Баасанхүү,Бачка л гэж байгаарай.өөрийг чинь?
-Мишээлт
-Аан харин чамайг хэн гэдэг билээ? Би зөөлөн дуугаар
-Цэцэн гээд өөр юм дуугарсангүй. Суудлынхаа ард л нуугдаж суув. Тэгээд бид хүрээд ирлээ. Бид 2 буугаад цааш алхан холдоход тэр араас
-Сайхан салхилаарай, хатагтай нараа гэсээр үлдлээ. Мишээлт хэсэг дуугүй алхснаа
-Чи чинь яаж орхив оо.Хэл нь татчихсан юм шиг болчих юм.Бас нүүрэндээ үстэй юм шиг суудлын ард нуугдаж гэнэ гээд намайг юм хэлүүлэх гэж оролдлоо.
-Мишээлт минь, би яагаа ч үгүй ш дээ. Яриад байх юм байгаагүй л биз дээ. Чи л урд суучихаад намайг харахгүй байсан биз. Харин чамд даргын суудал зохих юм шиг байна даа гээд хөхөрвөл
-Yгүй ерөө, одоо л нэг наргиа хийж гэнэ. Тийм л байсан юм бол машинд байхдаа ингэхгүй яагаа вэ? гээд бас инээв. Бид 2-ын ирж явааг хараад манай хүүхнүүд амандаа хийчих юм авчирч яваа бид 2-ыг тэсгэл алдан
-өө та 2 чинь ямар хурдан яваад ирэв ээ гэсээр ууттай чихэр задлан хувааж авцгаалаа. Мишээлт
-Аан бид 2 их азтай.Замд нэг залуу нааш машинаараа дөхүүлж өгөөд гэхэд хүүхнүүд л болсон хойно
-Ямаршуу залуу юм байна? Хөөрхөн юмуу? Танилцсан уу гээд асуултаар булж гарлаа. Мишээлт жаахан аалигүйтэж байгаад
-Их хөөрхөн залуу, манай Цэцэнд ханд хаяад байсан.Манай хүн тэгсэн суудлын араар нуугдаж суусаар байгаад буучихаж байгаа юм даа. Урамгүй гэдэг нь гэхэд бусад нь
-өө тийм үү? Яаж байгаа юм.Цэцэн, чи хэзээ тийм байсийн? Хэхэхэ, чамайг ч харсан бүхэн унаж байх юмаа? Аргагүй л охины орд юм даа гэсээр хөхрөн баясцгаалаа. Ингээд бид цааш өөр зуйлс ярицгаан цагийг нөгцөөж байгаад хичээлийн цаг дөхөхөд байр луугаа явцгаалаа.
Хэдэн өдрийн дараа лабораторт ажиллаж байтал Мишээлт орж ирлээ. Тэгээд багшийн анхаарлыг татахгүй гэсэн шиг сэмхэн над руу дөхөж ирээд
-Гараад ир ярих юм байна.Наадахаа Мөөгийд даалгачих гэлээ. Би Мөөгийг дуудаад явцын горимыиг товч хэлчихээд гарлаа. Мишээлт
-Их сонин юм болоод байнаа. Эртүүд парк руу дөхүүлж өгсөн залуу өчигдөр орой намайг сургуулиас гараад ирсэн чинь тосч уулзаад..
-Аан тэгээ юу.
-Тэгээд гол зорилго нь чамтай уулзах байсан юм билээ. Чи яг мэдсэн юм шиг өчигдөр сүүлйин 2 цаг пялсан байхаа гээд инээмсэглэв.
-Надтай уулзаж яах гэсэн юм бол? Чамд юм тэгээд хэлүүлэв үү?
-Аая, чи л болж гадарлахгүй байна гэнэ дээ. Цаадах чинь чамд санаатай юм билээ.Чиний хаягийг асуухаар нь би мэдэхгүй гэж мэдэн будилсан.Харин дараагийн удаа би юу гэхээ мэдэхгүй л дээ. өнөөдөр цаадах чинь дахиж ирж чамайг хүлээнэ гэж байсан. Тэр надад дугаараа өгсөн. Чамайг ийшээ залгаарай гэж байна лээ гээд жижигхэн цаас атгуулаад нүдээ ирмээд дажгуй залуу шиг санагдсан танилцаад л үзэхгүй юу даа.Чи энэ олон юмнаасаа шилээд шилээд таарах хүнээ олоогүй бол шинэ танилтай болоод үзэхгүй юу гээд инээгээд цааш явлаа. Би дотроо “Хм,юу боллоо гэж би залгадаг юм бэ.Сонин хүмүүс байх юмаа. Тэгэж өөрийгөө бас дахиж зовоохоо ч болиё чи минь” гэсэн шүү юм бодоод анги руу орлоо. Дадлага орой болтол үргэлжиллээ. Мөөгий бид 2 хамгийн сүүлд дуусч юмаа эмхлээд гарахаар болж Лаборант эгчийг дуудан өрөөг хулээлгэж өгөөд гарлаа. Мөөгий өлсөж үхэх нь ээ бушуухан харихгүй бол сүйд боллоо гэсээр хажуу хаалгаар гарч одлоо.Би цааш гарахаар явснаа гэнэт өвгөн багшид номыг нь эргүүлж өгөхөө санаад эргэн дээш 2 давхарт гараад хаалгыг нь цогшвол За гэх дуулдлаа. Багшид би номыг нь өгөөд гарлаа. Хаврын орой ч их урихан байлаа. Би гарч ирээд уртаар амисгалчихаад “Алхах уу эсвэл суух уу ?” гэж бодсноо хүмүүстэй чихэлдэж явснаас тааваараа алхаад харьсан нь дээр гэж бодоод гэрийн зүг алхахаар шат уруудлаа. Гэтэл араас
-Хүүе,Цэцээн, хүлээгээрэй гэх сонсогдов. Би эргэн харвал нөгөө залуу байлаа.
-Сайн уу? Би чамайг хүлээгээд энд байж байсан юмаа. Чи Мишээлттэй уулзсан уу?
-Сайн,сайн уу? Би уулзсан.Тэр өчигдөр чамайг ирээд явсан гэсэн л дээ. Чи надтай юун тухай уулзах гэсэн юм бэ?
-өө зугээр л гэсээр нөгөө нүүрэмгий залуу чинь эг маг хийн түгдчив. Би :
-Аан гэснээ. Зугээр гэжчихээд 2 өдөр хүлээдэг нь сонин юм даа?
-Юу л даа, эртүүд би чамтай сайхан танилцах боломж гараагүй болохоор тухтай уулзах санаатай л ирж байгаа минь энэ.
-Аан тийм үү гээд би юм хэлэлгүй цааш алхлаа.Бачка миний хойноос алхангаа
-Би машинтайгаа ирсэн ш дээ.Чи суучих би дөхүүлж өгье. Эсвэл завтай байвал 2-лаа Кафé-д сууцгаавал ямар вэ?
-өө баярлалаа.өдөржин битүү байшинд байсан одоо жаахан агаар сул амисгалж явмаар санагдаж байна. Энэ удаад хүргэж өгөхөөс чинь аятайхан татгалзъя болно биз дээ. За баяртай. Дараа уулзах байлгүй дээ гээд гар сунгалаа.
-Аан тийм үү,тэгвэл цуг алхъя л даа.Би машинаа энд үлдээчихье гээд зэрэгцэн алхлаа
Ингээд бид манай гэрийг хүртэл ярьж явахад тэр л голцуу өөрийгөө танилцуулах албаа гүйцэтгэж явлаа. Би ч элдэв дотночлох далим өгөхөөргүй яриа өрнүүлсээр байрныхаа зэрэгцээ ирээд түүнтэй салах ёс хийлээ. Бачка:
-Би чамайг гэрт чинь бүр хүргээд өгье л дөө
-Yгүй дээ, залуу минь энэ хүртэл хань болж алхаж ирсэнд тань баярлалаа. Гар бариад бугуй байрхын үлгэрийг санагдуулахаар зүйл хийхгүй байх гэж чамд найдаж байна. Би гэртээ ганцаараа хүрчихнээ. баярлалаа.Баяртай гээд эргэлээ
-Чи энэ хагас бүтэн сайнд завтай юу? Хамт кино үзье тэгэх үү? Чи надад утасныхаа дугаарыг өгчих.Би залгая.
-Баярлалаа,урьсанд тань. Би завгүй ээ, найз залуустайгаа өөр юм төлөвлөсөн байгаа.
-Аан (жаахан дурамжхнаар) найз залуус аа! Ок.Тэгвэл утсаа өгчих би дараа ярьж байгаад чөлөөтэй үед чинь хамт гадуур юм үзэхээр тохиръё
-Зүгээр, би чөлөөтэй байгаад, чамтай гадуур гарах хүсэлтэй бол би залгая. Харин намайг залгахаар “Дуртай хүүхэн бэ” гэж бүү ойлгоорой!
-Яалаа гэж дээ,би юу боллоо гэж тэгэх юм бэ. За за чи надад өгөх сонирхолгүй байгаа юм байна. Олон залуусыг чинь хардуулж мэдэх юм байна тээ гээд инээвхийлээд гар сунган баяртай гэлээ
-Юу л гэж бодно, өөрөө мэд дээ.за баяртай гээд би эргэн алхлаа. Би залгасан ч үгүй олон хоног өнгөрлөө. Тэр ч сургуулийн түүгээр харагдаагүй удсан юм. Удалгүй шалгалт эхэлж гүрийдэг үе маань ирлээ. өдөр шөнөгүй шахам бэлдэж байлаа. Эхний хэдэн шалгалтууд ч дажгуй өнгөрсөнд сүүлийн хэдээ ч урамтай нь аргагүй бэлдэж байв. Манай хэдэн найз хүүхнүүд хамт дотуур байранд өнжин хонон бэлдсээр сүүлчийн шалгатаа өгч дуусгаад тэр оройдоо нэг жилээ давснаа тэмдэглэж хэдүүл дуу хуурны юм боллоо. Орой дискодох юм болж бид хэд дотуур байрандаа цуглараад бөөн будаж шунхдан шаагилдаж байтал байрны жижүүр авгай биднийг нийлэх гэж байна гэж хардан хэд хэд эргэлдэв. Гэсэнч биднээс сэжигтэй юм олоогүй дээ урамгүйхэн эргэн гарна. Гарангуут нь бид жуумалзан инээлдэн байлаа. Ингээд цаг болж бид бөөнөөрөө шуугилдсаар гарлаа. Бид нэг аятайхан газар ороод уух юм аваад хэсэгхэн сууж байгаад гарч бүжгийн талбайд бүжиглэж гарав. Цаг хэдий хурдан өнгөрснийг ч мэдсэнгүй нэг мэдэхнээ хүмүүс ихсэж бүжиглэх зайгүй шахам болсон байв. Би ширээнд хүрч ирвэл манай хэдээс хэд гурав нь суун амин яриа үүсгэн байлаа. Би амьсгалаа даран ядан инээмсэглээд тэдэнтэй яриа үүсгэн суув. Тэгсэн гэнэтхэн миний нүдийг хэн нэг нь таглав. Хамрын дор нэг л анхилам үнэр үнэртлээ. Энэ бол цэцэгний үнэр… Би инээмсэглэн
-Хэн бэ? гээд гарыг нь тэмдэрвэл эрэгтэй хүний гар байлаа. Тулгаа юу?
-хммм .. үгүй гэнэ
-Oчирoo юу?
-хммм.. үгүй гэнэ
-За би яаж таах юм бэ? За гараа ав л даа.
-Тэгвэл үнсүүлнэ дээ?
-хэн? Би юу? Хэн бэ хэлээч дээ? За болио гээд гарыг татах гэж оролдов. Найз хүүхнүүд маань тэнд жуумалзан хөхрөлдөнө.
-За за үнсээрэй. Одоо гараа авч болох уу?
-За гээд гараа авахад нь миний өмнө цэцгийн баглаа байна.Би эргэн харвал санаанд ороогүй хүн зогсч байлаа. Нөгөө залуу, Бачка…
-За үнсэх аз ирлээ гээд надад дөхөн үнсэх гээд уруулаа цорвойлоо. Би яг намайг үнсэх агшинд хажуу тийш хараад хацар дээрээ үнсүүлж орхилоо. Ингэнэ чинээ санаагүй залуу
-өө чи ямар муухай залитай юм бэ гэлээ.
-чамайг гэж мэдсэнгүй гээд муухан мушилзав.
-Чи яаж намайг энд байгааг мэдсэн юм бэ?
-Би чинь шидтэй залуу шүү.Чамайг хаана байгааг зөнгөөрөө л олоод харчихдаг юм гээд тоглоом хийгээд надад цэцгийн баглааг атгуулаад
-За шалгалтуудаа амжилттай өгсөнд чинь ажилт хүсе. Би Мишээлтээс та хэдийг энд байгааг дуулаад ирсэн л дээ. Чи нээрээ их өөдгүй юмаа. Над руу залгана гэчихээд таг алга болчихож байгаа юм даа. Би бүр секунд бүрд дуудлгагыг чинь хүлээж суудаг болоод галзуурах гэж байлаа.
-Галзуураагүй бол яамай даа. Би чамд “болвол” утасдана гэж хэлсэн байхаа. Чи өөрийгөө л горьдойлгочихсон байна ш дээ. За за ирсэнд чинь баярлалаа.Ийшээ суу л даа. Манайхантай танилц гээд өнөө хэдээ танилцуулав. Тэр үдэш Бачка миний шинэ найз залуу шиг л халамжтай, хөгжилтэй байсаар манайхны бүгдийнх нь сэтгэлд нийцсэн байлаа. Манайхан бүжиглэж байх даа
-Дажгүй залуу байна гэж Мишээлт хэлсэн үнэн байна шүү! Чи юнд нь зугтдаг юм. Найзлаад л орхихгүй юу гэх мэтээр суртчилгаа хийж байлаа. Би дотроо өөрийг л бодож байсан юм. Би дахин найз залуутай байхыг тэгтэл яаран хүсэмжлэхгүй байлаа. Найз залуу гэхээр л Ганзоо санаанд орно. Эхэндээ ямар сайхан байлаа. Эцэс төгсгөлд нь ямар хэцүү тэвчихийн аргагүй зан гаргаж байлаа даа. Энэ бүхнийг бодохоор дотор арзашийнэ. Ингээд бүжгэн дээрээс гарахад Бачка намайг болон охидуудын хол гэртэй байдаг хэдийг уриж суулгаад хөдөллөө. Түүнд энэ бол бөөн далим.Хол байдаг хэдийг ийш тийш хүргэж өгнө гэдэг бол хамт байх хугацаа олдож байгаадаа олзуурхангуй байлаа. Ингээд эцэст нь Саагийг хүргэж өгөөд манайх руу эргэлээ. Тэр жолоо бариж явахдаа над руу гэрлэн дохион дээр зогсох бүрийдээ харж байгаад л ярина. Бид онцын чухал юм ярилцалгүй явсаар намайг урьд нь буулгаж байсан газраа ирснээ
-Танайх яг аль байр юм бэ? Би орцны чинь гадна хүргэж өгье гэлээ. Шөнө дунд өнгөрсөн байсан тул би энэ удаад татгалзсангүй байр орцоо зааж өглөө. Бид машинаас буугаад манай орц руу орлоо.Орцны жижүүр хаалгыг тугжсэн байлаа.Би хаалга онгойлгох кодоо дарж орох хэрэгтэй болов. Ингээд би түүнд баяртай хэмээгээд гар сунгавал
-Чи над руу залгах уу? Эсвэл би залгаж байя тэгэх үү? Чи ингээд зугтаад байвал намайг хэзээ ч таниж мэдэхгүй шүү дээ? Би чамаас гуйя, хоёулаа уулзаж байя л даа тэгэх үү?
-Юу л даа, Бачка… Би найз залуугаасаа салаад удаагүй байна. Тийм болохоор чи намайг ойлгоорой. Би хэн нэгэнд дахин дотночлох сонирхол, зурх, зориг одоохондоо байхгүй байна л даа.Тиймээс л би… гээд чимээгүй болвол
-Би гадарлаж байсан л даа. Гэхдээ би тэр хүн чинь биш шүү дээ.Чи тэр нэг орой найздаа болгомж олгож байсан шигээ одоо надад бас өөртөө боломж олго л доо? Тэгэх үү? Би юу юны духанд чамтай дотно харицаа үүсгэе гэж байгаа биш л дээ. Харин тийм харилцааны үүдйиг нээх боломж өгөөч л гэж гуйж байна шүү дээ.
Би чимээгүй зогсоод түүн рүү харлаа.Шөнийн бүүдгэрт ёлтойх орцны бүдэг гэрэлд түүнйи царай харагдана.Түүний нүдийг хэсэг харж байгаад
-За би залганаа, Дараа болтол баяртай гээд гараа өглөө. Тэр миний гарыг чин сэтгэлээсээ атган байж баяртай гэлээ. Би гэртээ ороод сэмхэн явсаар үгаалгын өрөө рүү орж усанд орчихоод гараад өрөө рүүгээ алхтал аав өрөөнөөсөө гарч ирээд
-Аан миний охин ирэв үү? яасан ч их оройтдог юм бэ дээ? Зүгээр үү?
-Зүгээрээ ааваа, намайг нэг найз маань хүргэж ирсэн. Та яагаад сэрүүн байгаа юм бэ? Би сэрээчихсэн үү?
-Аан тийм ус дуугараад байхаар нь л босч үзэх санаатай. За миний охин одоо унт даа. Маргаашнаас амарна биз дээ?
-Тэгнээ ааваа, охин нь маргааш ёстой үд дунд болтол унтанаа гээд инээвэл аав
-Тэг дээ гээд духан дээр үнсээд өрөө рүүгээ алхлаа.
Би зөөлхөн хөнжилдөө шургаад унтмаар байвч Бачкатай ярилцсан бүхэн бодогдоод нойр хулжиж орхилоо. Тэгээд элдвийг бодож хэвтэж байгаад нэгэн санаа төрлөө. За юу ч гэсэн өглөө түүн рүү утасданаа гээд нүдээ анин хэсэг хэвтвэл унтчихсан байлаа. өглөө сэрвэл, өглөө ч гэж дээ үд дундад сэрлээ. 2 дүү маань “Нана” хамтлагийн дууг чанга гэч нь тавичиаад цаасан дээрх үгийг харан харан даган дуулж өөрсдийгөө толинд хараад их л хөгжилтэй байцгаалаа. Намайг үс нь өрвийж нойрмогхон харцтай орж ирэхийг хараад
-Паах, яаж ингэж үд дунд болтол унтаж чадаж байнаа? Таньд ээж тэнд захиа үлдээсэн шүү.Хамт дуулах уу аан?
-за за би чадахгүй,та 2 яг солиотой хүмүүс шиг харагдаж байгаагаа мэддэг ч болоосой гэсээр би ээжийн захиаг авч үзлээ. Ээж намайг өнөөдөр өвөөгийнхөөгөө нүүлгэхэд туслаарай гэсэн байлаа. Би утас авч өвөө рүү залгаад хэдийд нүүх гэж байгааг асуувал нагац ах маань үдээс хойш машинтайгаа ирж нүүлгэхийг мэдлээ.Тэгээд би хурдхан нүүр гараа угааж цайгаа уучихаад өвөөгийнх рүү явлаа. өвөөгийнд очоод өвөөгийн юмнуудыг багцалж янзлаад ачихад бэлэн болгоод нагац ахыг хүлээж суух хооронд өвөө намайг хараад
-Миний охин өнөөдрөөс амарч байгаа билүү? өвөөтэйгөө хамт явахгүй юмуу? Чи ч надтай хамт уулаар явалгүй их удаж байна шүү дээ.
-өвөө би тэгвэл хэд хоногоос тань дээр очноо за. Би танитай хамт явмаар байн шүү нээрээ. Хотод одоо юу ч хийдэг юм билээ. Энэ зун ажил хиймээргүй байна.
-За тэгээрэй, миний охин. Удалгүй ах маань ирж өвөөгийнхийг ачаад хөдөлсөн юм. Би тэгээд маргааш нь аав ээжтэй ярилцаад өвөөгийн хойноос очихоор тохирлоо. Тэгээд Бачка руу залгалаа.
-Сайн уу? Би Цэцэн байнаа.
-сайн сайн уу? Би чиний дууг анх удаа л утасны цаанаас сонсож байна. Чи уцаар яривал их эгдүүтэй дуу хоолойтой юм байна ш дээ. Чамайг залгахгүй нэг өдөр өнжсөн чинь жаахан урамгүй байсан ч гэлээ цөхрөлтгүй хүлээж байлаа ш дээ. За тэгээд амраад юу хийж байна? Хоёулаа одоо ингэсгээд уулзах уу? Би ажлаа хийгээд дуусчихсан одоо сул байна?
-За тэгьеэ. Чи хүрээд ир.Доор ирээд уцаараа дохичихоорой.Би гаараад очно.за бе
-өк
Би Бачкатай уулзаад маргаашнаас хөдөө өвөө рүүгээ явах болсноо хэлэхэд тэрээр урам хугаран
-чи надаас л зугтааж байгаа юм биз дээ. За тэг дээ. Хэрэв чи зөвшөөрвөл хөдөө чам дээр очъё тэгэх үү?
-Чи очоод хэрэггүй дээ. өвөө бид 2 уулаар хэрээд яваад өгнө тийм болохоор чи намайг олж чадахгүй байх.Би хотод ирээд чам руу залгая гэж хэлсэн билээ. Бид тэр орой тухтай сууж их зүйлийн талаар ярилцсаар би гэртээ харилаа. Би өвөө дээрээ очоод бид хамтдаа уулаар явж хаврын эхэн сард ургах нялх эмийн ургамал түүж зуглуулсан юм.Зуний дэлгэр цаг ч хурдан өнгөрч байлаа. Бид хэдэн нохогийн хүнсээ бэлдэхээр ойролцоо байх сум руу явлаа. Тэндээс юмаа худалдаж авчихаад иртэл өвөөгийн гэрийн гадна машин байлаа. Би дотроо “Арай нөгөөх чинь ирчихсэн юм биш байгаа” гэж бодсоор очвол цаахантай нь майхан хатгаж зогсох Маагаа,Ганзоо бас хэдэн найз нараа хараад тайвширав. өвөө
-Энэ чинь юн хүүхдүүд вэ?
-Энэ манай найзууд байнаа.
-Аан тийм үү.тэгвэл миний охин одоо бушуухан хоол цай бэлдээрэй. Холоос ирсэн хүмүүс ундаашиж байгаа байх гэлээ.
Биднийг ойртон ирэхэд манай хэд инээлдэн -Хөөх манай хүн чинь хэзээний доги хөдөөний хүүхэн болсон байна ш дээ. Мори зори унаж байгааг нь харахад хэзээ язааны хүүхэн харагдаж байна шүү гэцгээв
-За сайн явж ирцгээв үү?
-Сайн,Та сайн байна уу? Бид Цэцэнгийн найзууд л даа. Хамт амрах гээд ирлээ.
-Сайн хүүхдүүд минь,за орцгоо.Цай цүү одоохон Цэцэн чанана.
-За яахав ээ,бид эндээ майханаа бариад цайгаа уучихя
-Юу яриж байгаа золиг вэ? Монгол хүн байж айлын гадаа хаяанд нь ирчихээд ордоггүй аан гээд зэмлэв. Маагаа шилээ маажин за гэлээ
Ингээд тэр оройжин бид хөгжилтэй өнгөрөөж байлаа. Маагаа Ганзоо нар
-чи нээрээ ёстой өөдгүй юмаа. Баяртай ч байхгүй явчихдаг байгаа. Бид л тулдаа чамайг олж байгаа юм чинь гээд инээлдэв.
-За тэгээд нутгийн харцуул хэр хойноос чинь гүйлдэж байна. Манай хүнийг хараад шулс нь гоожиж байгаа биз дээ? Эсвэл өвөөгөөс чинь айгаад гэрийн хаяа тэмтэрэхгүй байна уу гэх зэргээр наадаан хийнэ.
Бид орой нь шуугилдаж байгаад унтцгаалаа. Тэд манай хажууд 7 хоноод хот руу буцлаа. Намайг авч явах гэж ятгаад дийлээгүй юм. Би хотод очсоноос эндээ л баймаар санагдаж байж билээ. Хэдэн өдрийн дараа аавыгаа ирэхэд хамт хот руу буцлаа. Би ирснээсээ хойш хэд хоноод Бачка руу залгалаа. Утас дуудаж байгаад нэг залуухан эмэгтэйн хоолой сонсогдов
-Сайн байна уу? Би Баасанхүүтэй ярих гэсэн юм.
-Баасанхүү байхгүй ш дээ. Амэрик явсан. 3 сарын дараа ирнэ. өөрөө хэлэх юм үлдээлгэх үү?
-Yгүй ээ, баярлалаа.Би саяхан хотод ирчихээд л нэг уулзя гэж бодсон юм. За баяртай.
Тэр явжээ. Яагаад ч юм чимээгүй явчихсан юм шиг надад санагдаад нэг л сонин байсан ч “Би өөрөө л хэл сураг авахааргүй хөдөө явчихсан биз дээ, тэгээд ч ямар явлаа барилаа гээд үгүйлэхээр хүн маань ч биш дээ” гээд бодоод орхилоо. 3 сарын дараа хичээлдээ гүйдэг хэмнэлээрээ л байв. Тэгтэл гэнэт нэгэн өдөр завсарлагаанаар утас хангинаж Бачка надтай уулзахыг урилаа. Би түүнйиг марцан уу гэвэл үгүй ээ, хааяхан боддог байсан ч гүн гүнзгий талаас нь огт боддоггүй байлаа. Уулзахаар гадаа гараад ирвэл тэр сургуулийн өмнөх талбай дээр хүлээж зогсч байлаа. Тэр бор хүрэм өмссөн нь түүнд хачин гоё зохиж байлаа. Түүнйиг ийм өндөр билүү гэж би одоо л анзаарах шиг болов. Тэр надаас нэг тохой илүүтэй хэрийн өндөр байлаа. Тэр намайг хараад хурдан хурдан алхалсаар дөхөж ирэхдээ баярын инээмсэглэл тодруулж байлаа. Би хүний ийм инээмсэглэлийг хараад мөн л инээмсэглэн угтвал түүнтэй гар байрна гэж бодож байтал тэр намайг шууд л дээш өргөн тэвэрлээ. Намайг яг л жаахан хүүхэд шиг элгэндээ тэврээд
-Чамайг ямар их санав аа.өдөр хоног явж өгөхгүй мэт санагдаж байлаа. Чи минь сайн уу гээд хацар дээр минь үнслээ. Ингэнэ чинээ санаагүй би хэсэг балмагдан юу ч дуугарч чадахгүй тэвдэв. Хацар минь халуу шатан байлаа. Би аажуухнаар
-Сайн, Чи сайн явж ирэв үү? гээд чимээгүй болоход тэр сая л хажуугаар өнгөрөх оюутануудын инээмсэглэн ажихыг хараад намайг буулган инээвхийлэн зогслоо.
Би түүний хөөр баяслыг унтраах зүрх байсангүй ээ...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 16/4 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-099.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2696

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-264.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2524


art_07.jpg
Хэмжээс: 600x605 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2742


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn