Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: А.Шартолгой : ЦАГЛАШГYЙ ЭГШИГЛЭН
Оруулсан admin on 2006-05-26 17:28:26 (3235 уншсан)

"...Эс таалбал гагцхүү хөшүүн сэтгэлээ номхотго"

Ноён хутагт Равжаа

Зам зуур оройтож хоноглосон шөнийн талаас анир чимээлэх нэгэн аялгуу. Сэрээнэн цоржийн бодол санааг байн байн дэнсрүүлэхэд арга буюу нойр хулжина. Майхны хаяагаар үе үе зөөлөн салхи сэвэлзэх тусам агь таанын үнэр хамар цоргин амьсгал бачуурч бие тэнчүүрнэ.
Сүүлийн хэдэн сард ойр дотносох болсон Чимэд начин бараа болж хоноглосон боловч тэр хэзээнээс аян жинд явж, урт замд дассан гүдэс эр тул хэд гурван үг сольж байснаа толгой дэрэнд тавингуут нам унтаж майханд бий үгүй нь үл мэдэгдэнэ.

Сэрээнэн, халуун бүгчим байна хэмээн шалтаглаж гадаалж хэвтсэн хэдий ч нэмэр болсонгүй. Баян модны газар "Саран хөхөө" намтар дуулж зуны дунд сарыг шувтлаад буцах замдаа хоноглосон нь энэ байв. Ойролцоо эргэцэх чөдөртэй морьд өвс ногооны ааг тоосонд нь байн байн тургилна.

Хутагтын өргөөний өмнүүр тал саран хэвтэрт эгнүүлсэн арван хэдэн майхан, ачаа тэн сүр сүүдэр бараална. Цаана нь тэмээн зэл үргэлжилнэ Хэдэн хоногоор суурьших газарт хутагтад битүү дэвсгэрлэсэн дөрвөн ханат гэрийг барьж, бусад асар майхан нэмэгдэнэ. Харин энэ мэт зуур хоногийн газар түр үдлээд нүүх байсан ч Равжааг ирсэн ирээгүй ч дөрөвтийн шар асар гэгчийг заавал босгож суудал шүтээнийг нь хоймор зална. Өргөөний ард гурван үүдэн хоймрын зайд сууриндаа бад цэцэг сийлбэртэй оройдоо таван өнгийн хадаг яндраар онголсон цагаан зандан бүхий морины уяа бас заавал байна.
Тэр болгон бараа болж яваагүй хүнд энэ мэт нь нэг бодлын баахан төвөгтэй юм шиг байвч төдхөн дасч энэ бүхнийг эс гүйцэтгэвээс хэвтэр хэдий зөөлөн ч сүүж үл амрах мэт бодогдоно. Гэвч ноён хутагт тэр болгон зэхсэнээр ирэх нь үгүй.
Нэгэн бээр ачаа хөсгөөс түрүүлж, эсвэл хоногийн газраас арай гэж гүйцэж ирэх нь олонтаа. Ачаа хөсгийн магнайд эрээн жууз тэрэг явавч ямбаны суудалд тэр болгон залрахгүй, ихэвчлэн бараа бологсдын хамт морин дэл дээр хэдийнээ тачигнуулан алга болж өгнө. Ирэх нь өдөр шөнө үүр цүүрээр ч магадгүй.
Язгуур угсаа ядуу баян эсвэл худалч хулгайч хэнийг ч боловч харгалзахгүй зам зуураас хэнтэй ч хамаагүй зам нийлэн ирнэ. Бараа тоосонд нь багтахгүй байхыг хүсэх хэн байхсан билээ. Энэ үед ноён хутагтын юм бүхэн ёсоор байх учиртайд ийнхүү яв цав байх, дэг журмыг тэд алгуурлах нь үгүй.

Ноён хутагтын эрс тэрсхэн зан, сэвэлзсэн алхаа гишгээ, дээдэстэй бол ямар ч үгэнд хариу барихаас буцахгүй омголон байдал нь хэнд ч бишрэл төрүүлэм агаад ойр дэргэдийн хүмүүсийн бие сэтгэлийг энэ нь нэн чөлөөтэй болгоно. Эл явдал луу жилийн тэр нэгэн зун Алшаагийн баруун хийдэд Равжаа, тэднийг угтаж авсан цагаас эхэлсэн гэлтэй. Ноён хутагт нэгэнт нэр цохон урин дуудуулсан нь, хэрхэн юуны учрыг эс мэдэвч Өвөр хамрын газраас лам хар, хүүхэд хүүхнүүд нийлсэн дөчин хэдэн халуун ам бүл аяны гал дөрөө нэгсэн Алшаа зорьсон удаа бий. Замын уртад юу эсийг ярьж, өдөр хоногийг барах вэ. Хэрэг зоригийг тайлах гэж үндэс тоолон бодлогоширч оньсого мэт ярилцавч эс тайлна.
Хутагтын заллагад багтах болсондоо хөл хөнгөрч сэтгэл сэргэн явагсдын дунд Чимэд начин, Базар бууч, Жамъянмядаг хүүхэн, Довчин баяны зарц Чанцалдулам хүртэл явааг харахаас, энэ дунд би бас юү ч вэ дээ гэж Цорж ламтан Сэрээнэн өөрийгөө санахаас инээд нь хүрч явсансан.

Цорж ламтан нэгэнтээ эргэн хөрвөж хэвтэв. Од шуугдаж долоон бурхан зулай шүргэм болсныг үзвэл шөнө дунд өнгөрч байгаа бололтой. Хучлага дэвсгэртээ шургах тусам өнөөх аялгуу бүр дэрэн дорх нялх ногооны үндэс бүхнээс намуухан урсана. Түүний уян налархай дуурьслыг, хэдэн сар хоногоор сэтгэлд хоногшсон саран хөхөөний намтар дууллаас эрж олохыг хичээв. Гэвч хэний ч ая дайтай төсөөтэй юм ер бодогдсонгүй. Харин үүнээс аван хайлж цорж ламтан, Ямши түшмэлийн хүү Лаганд хувилан ирэв. Өмнө нь, зүүвч баруун гэдгэрээ нутагтай өндөр Дуламын дунд хүүхэн Жамъянмядаг байлтай ч баруун газраас буулгасан Сурасдини хатны үзэсгэлэн гоод хувилан, дальдравч хаашаа ч зайлах аргагүй алаг нүд өмнүүр нь ээрч өгүүлэх ину.
- Аяа би тэсвэрлэхэд бэрх, Хан хөвүүн манийг хатан болгосон нь адил бөгөөтөл, адайр эм Сэрсэнмад харин илүү. Харсаар байтал гэгээн өдрийг шөнөд бодож янагшихуй дор, намайг нохойн хэвтэрт үлдээнэ.
- Байз байз Сурасдини минь, хан хөвгүүний мэдэл их цагийг хүлээ. Хазгай гишгэх гэж бас буй цагийг хүлээ.
- Цагийг хүлээх нь над юутай гамшиг, цаст уулсын барс болъюу гэвээс Номун Баясгаланг чи даруй хөнөө. Номхон боол болгон хогийн шүүр тэврүүлж Сэрсэнмаг бас хөө.
- Сурасдини минь тогтож айлд, сүүдэр биеийг арилжих учир гэж бий, цагийг хүлээ. Сүг сүнсийг егүүтгэх удаа гэж бас бий цагийг хүлээ.
- Яана гэнээ ... амраглаваас, энэ биеийн жаргал алган дээр чинь багталтай алгуурлаваас, эзэн суудлыг бусдын гар дор алдалтай. Хан хөвүүнээс далдуур ханьсан, бие сэтгэлийг чамд дураар эдлүүлсэн бус уу. Хартал чи яргуйд цадсан ямаа адил, бийд үгүй мэт байх нь юун. Yйл заяа хувь тавилангаа тэрсэж, үг биеэр эвсэн мягуй мэт нөхцсөн бус уу, үзтэл чи ууланд дошлох сарлаг адил амирлангуйн дүрд хувилах нь юун.
- Ахайтан та миний үгийг сонс.
- Гэдэргээ муу хөгшин ухна, гэгээн наран дор бүтэлгүй мунхагийн үгийг ханатлаа сонслоо. Бүсгүй заяагаа хөсөр хаяж өөрөө өөрийгөө, бүрэлгэхийг чи нүдээр үзсүгэй хэмээн догшин хатны хөмсөг нумлан тачигнахад Сэрээнэн цорж хэвтэртээ бас нэгэнтээ хөрвөж, ува гайхал чамайг гэж. энэ хорвоогийн явдал гэдэг чинь ийм юмсан уу гэж амандаа бувтнав. Бодол санаа юугаа ариусган номын тайлагат төвлөрүүлэхийг хичээвч догшин хатан Сурасдиний үгэнд сөхөрч хойт зүгийн Махаяна мөрний ой хөвчид хан хөвүүн Номун Баясгаланг хөхөө шувууны хүүрт юүлж, нөхрийн биед өөрөө оршин хуурамч агь хаан болохуй цаг дор, эцэг эх ойр төрлийнхөн сэтгэлийн там эдлэн үхэж үрэгдэх нь Лагана буюу хуурамч Агьд юу ч биш байсныг бас нэгэнтээ саналаа.
Хүсэвч, зоргоор болдоггүй хорвоогийн жам, хүзүүнд буухдаа нүглийн цалам болох удаа байдгийг санахад аймшигтай байвч энэ бүхэн чинь үлгэр домогт хөлөглөсөн ший янгууны явдал хэмээн тайвшрахыг бодож, цорж лам Сэрээнэн арга тасарсан хүний эрхээр өндийж хэсэг суув. Морьд зогсоолдоо үүрэглэнэ. Yүрийн цагаан суунаг татаж хаа нэгтээ ганц нэгхэн болжмор жиргэнэ. Майхнуудаас хэн ч эртлэн босох нь үзэгдэхгүй, хол замд аяншсан асгатай хөгшин ат хүртэл босохоос тээршээх маягтай сүүжилдэн жаран сэнхэрцэгийн хив сэвсээ хүржигнүүлэн хивэхээс бусад нь ажин түжин ажээ.
Саяхан өөрийг нь амар заяа үзүүлэхгүй. түр дугжиръя гэхнээ заамдаж авах шахаад байсан Сурасдини хатан ч алга, харин өнөө л намуун урсгал аялгуу сонсогдсоор авай. Хүрээ горломын газраас энэ мэт хөндийрч Саран хөхөөний намтар дуулсан цагаас хойш чихнээс салахаа байсан энэ аялгуу зүүд гэвээс сэрүүнд шаналгах, бодол гэвээс зүүдэнд жаргаах нь цорж ламтныг ацан шалаанд оруулна.
Ацан шалаа гэвч, ноёноо авч үлдэж болдог байтал далдын эгшиглэнт нэгэн утас Цоржтонг хаашаа ч юм хөтлөнө. Заримдаа ад мөрийн хий юм сонсдог юм болов уу хэмээн тавгүйрхэж ариусгал заслын юм эрэлхийлнэ. Тэгэх тусам Жамъянмядагийг санахаас дургүй хүрнэ. Гэтэл яахлаараа Лаганы хилэнтэй нүдээр адалж явсан Сэрсэнмаг /Чанцалдулам/ өрөвдөн хайрлах сэтгэл төрдөгт гайхна, Заримдаа юугаар ч цагаатгаж боломгүй нүгэл хилэнцийг энэ биеэрээ үйлдсэн байлтайд бухимдана. Зөвхөн Сэрсэнма бус зарц бүсгүй Чанцалдуламын өмнө төрөл арилжсан ч энэ яваа насандаа нүгэлтэй санагдана.

Ер нь энэ хорвоод хичнээн Лагана, хичнээн Ямши байдаг бол гэхээс "Саран хөхөөг" хаяад явмаар болно. Явна гэхэд ноён хутагтын айлдсан ертөнцийн дөрвөн цаглашгүйд сургаал айлтгал сэтгэлд бууж тайтгарна. Анх хутагтын заллагаар Алшаа руу гарахдаа энэ тухай ер санаанд орсонгүй юмсанж. Жамъянмядагийн үе үе хадны ханги ханзартал инээхийг сонсоход түүний нуруулаг тэгш бие, уулын зээрэгний анхилуун үнэр суусан, сунасан урт хар гэзгэнд нь хүрч алдмаар санагдсан үе бий. Гэвч Жамъянмядаг ламтны дэргэд ёсыг чанд барихыг эрхэмлэн, салхин дээд талд явахыг цээрлэн холуур дөлөх нь гачлантай. Алшаад очсон хойноо ноён хутагтын бараа сүрд багтан явж, Мялын намтар Саран хөхөө тэргүүтэн гайхамшгийг баясан үзвээс, үгүй ер ийм юм бас байж болдог байхнээ гэлцэн хэн хэн нь гайхсан юмсанж. Эцэст нь учир битүүлэг оньсого бус "Саран хөхөө" намтар дуулах үйлс тэдэнд оногдож буйг мэдмэгц хүн бүхний цээжинд нэгэн гэрэл гэгээ ноцов. Хэлж зүрхлээгүй болохоос, бурхан минь би чадахгүй бол яана гэж түгших үе ч байсан. Цорж ламтан ч тэрхэн үед төрийн түшмэлд хувилж, ер сэтгэлд багтамгүй атгаг хорон санаа өвөрлөж бусдын нулимсанд ханатлаа баясах үе байх юм гэж санасангүй. Тэр дундаас Чанцалдуламын гайхалтай уян цээл хоолой, аргадан учирлах үглэлд цорж лам Сэрээнэн уяатай ботго шиг эргэлдэх нь цөөнгүй байсан. Гэхдээ, нэг удаа намтар дэглэх үес Лагана Сэрсэнма хоёрын өрөлт хэсэг болоход хамаг юм өөрөөр эргэсэн нь учиртай. Намтар гэгчийг ямар дуулж чуулж олны өмнө гарч явсан биш. Хааны хатантай нууцаар байтугай, хонины бэлчээр дээр үеийн хүүхэнтэй үнсэлдэж үнгэлдэж явсангүйг хэлэх үү, энэ мэт эмс хүүхнүүдтэй ороолдсоноос улайссан тулга толгойдоо углуулсан нь дээр санагдаж, гэгээн хутагт минь намайг юунд ийм үйлт юманд унагана вэ гэж ухрахад Равжаа элгээн хөштөл инээж, та нар бие биенээсээ цэрвэх хэрэг юун. Чухамдаа үлгэр домогт л, лусын хааны танхил охин цэцэг навчнаас дэлгэрэх авай. Хүний явдал, хорвоогийн жам ёс. Загас усандаа, шувуу тэнгэртээ дураар цэнгэн жаргахыг хүсэх бөгөөтөл хүмүүн бие өөрийгөө хилэнцэт аалзны торонд хүлээстэй тарчлаах, зовлонт хорхойн явдлаар төсөөлөхийг би үл тэвчьюү. Мөн чанарыг таньж хоосон чанарыг нээж ухаарваас та бидэнд ялгаа юун гээд эргэжээ, Энэхэн агшныг нүдээр үзэж чихээр сонссон бүхэн мэл гайхшрав. Гэсэн ч хэдхэн хоногийн дараа Саран Хөхөөний дэг урагштай цэгцрэв.

Утай Бээжин, баруун тийш Дааган дэл Мухар суваргын дээрэмчдийг эс ажран Хөх хот хүртэл хэдэнтээ туулан аян жин тээж, бусдын гар хөлийн үзүүрт зарагдаж явсан бааз борогхон эр Чимэд начин, Варнасын орны эзэн сэнтийд Гүларанз хааны дүрээр заларч Хардэл бээсийн хошуунаас цагаачилж ирсэн Базар бууч гэгч, утаа суусан урт хар буу, бөгтөр шар самган хоёроо аль хэдийнээ мартаад хамгийг агдлан захирах мянганы ноён зэргийг сэрүүн зүүдэлж эрх ямбын төлөө үнэгэн залиар шадарлан суухыг үзвээс Сэрээнэн цоржид олон юм бодогдуулна. Нүдний үзүүрт нэг юм сүүтэгнэв. Байсхийтэл хий юм үзэгддэг болохнээ гэж зэрвэсхэн харвал нэг майхнаас яах аргагүй нүцгэн хүн бөгтөгнөн гарч ирснээ нөгөө майхны хаяагаар шурган алга болов. Эр эм нь үл мэдэгдэх тэр хүн лав сүг сүнс, буг чөтгөр биш хүмүүн биеийн явдал болох нь танигдав. Түүнийг хэн болохыг мэдэхийг хүссэнгүй, одоо эргэн санавал ганц өөрт нь ч бус хамт явагсдын сэтгэл санаанд ямар нэг өөрчлөлт, сэтгэл санааны асар их зөрөө, хол ойрыг эргэцүүлэн бодох явдал илэрхий мэдэгдэх болсныг сая анзаарав, За за ганц би ч биш ер нь хүмүүс өөр болж байгаа юм байна шүү гэхээс Цорж ламтанд эргэж хэвтэх хүсэл ч төрсөнгүй. Сан хүж болж уншлага юугаа ч үйлдэх бодол орж ирсэнгүй. Yүрийн туяа шаргалтан шувууд дуу дуугаа авалцан жиргэх нь, намтрын өмнүүр суух олон хөгжимчдийн тэнгэрлэг их найруу эгшгийн цац дэншиг лугаа адил сонсогдоно... Чөдөртэй морьд ч холдсонгүй. Хар чийгэнд жихүүцэж хөшсөн биеэ тавирааж ядан, зарим нь хөрвөөхийг харваас хүний орчинд байгаа юм бүхэн хүлээстэй мэт бодогдохуйц чөдөр тушааг бүгдийг нь мултлан тавибал сая санаа амармаар ажээ.

Жаргал зовлон хоёр давхцсан гэлтэй ийнхүү хичнээн бор хоногийг элээх бол гэхээс Цоржтон эрхийн толион дээр авсан хамрын тамхиа тоосортол санаа алдан нүдээ анив. Нэг удаа өөрийн нь хамгийн ойр дотно Зул шавийн Лувсанбазар зурхайчтай сэм уулзсанаа санав. Энэ хоёр багаас үерхсэн тул ямар нэг юм болоход хаана газраас зорьж бие биедээ зүтгэн ирнэ. Уулзсан цагт хэн хэндээ сайн үйлсийг бүтээж, чадах бүхнээ хийж ч явсан хоёр. Сэрээнэн тэр үеийнхнээсээ гойд хурц ухаанаараа гайхагдаж баруун газар ном тайлж ирсний дараа цоржийн зэрэг хүртсэн юмсанж. Цэл залуу насандаа билгийн ухаан түрж ёстой л бусдын толгой дээгүүр суга явсанд далдын атаа жөтөө ч Сэрээнэнг тойрсонгүй Гэвч Сэрээнэн сэтгэлийн чанарыг ариусган аливааг бясалгалын нүдээр ажиж номын суудалд биеийг төвшитгөн суувал зохилтойг эрхэмлэнэ. Гэтэл өдгөө балгасан цай ч хоолой давж өгөхгүй, түүгээр ч барахгүй эрдэнийн торгон өмсгөлийн энгэр суман хормой дарсхийж гантиг чулуун харшийн сэрүүн шатаар өгсөн ирэх Сэрсэнма хатныг үзмэгц хэдэн алхмын чанадаас түүний илч биений халуун нөөллөг, судсанд нь цусан түрлэг болж эргэхэд "хэлдэг үг" мартагдаж, намтар будилуулсан удаатай. Тэгээд Сэрээнэн, би ч нэг л биш болжээ. Энэ лав эмс хүүхнүүдтэй элдэвлэн хутгалдсанаас болж хутаг сууж бузрын сэв дайрсан буйзаа гэхээс Лувсанбазартай уулзсан нь тэр. Цаадах нь зурхай үзснээ, өө би таныг эргүүлэхээсээ өнгөрчээ. Аяндаа нутаг ус чинь нэг юм хэлнэ байх гээд өөр юм халгаасангүйд гайхав. Эсвэл тэр цаг нь ирж байгаа юм болов уу. Тэгээд би чинь өөрийгөө татаж авах жолоо цулбуургүй амьтан болж байгаа хэрэг үү. Арай ч дээ, бурхны олон шавь нар намайг юу гэхсэн билээ. Yзсэн ном явсан газар уулзсан хүнээ бодсон ч орон суурин дацан хурал мянган бурхны орноо би яалтай билээ гэж бодтол дэрний нь хажууханд толгой шүргэн алдах ганга өвсний навчинд шүхэрлэн буусан шүүдэр усан дуслыг хармагц Сэрээнэн цочих шмг болов. Энэ үрэл сувдан дуслыг навч цэцгэнд бус Сэрсэнма хатны хацар дээр бас нэг харсан бус уу. Эргэн санахуйд Лаганад адлагдаж Сүрасдинид тавлагдаж хагацал харуусалд унасан Сэрсэнма хатан энгэрээ нэвчиртэл хичнээн ч уйлан хайлсан юм бэ дээ хэлэхэд нэн бэрх. Заримдаа урьд шөнө ганга өвсний навчинд Сэрсэнма хатан болж, толгой дээр нь шөнөжин уйлсан ч юм билүү... Энэ мөчид өөрт нь нохой мэт хөөгдөж байсан Сэрсэнма хэзээ ч эргэж ирэхгүйгээр бүр явчихсан мэт болж дотор нь нэг л хачин болтол, ламтан сайхан нойрсов уу гээд майхнаас нөмгөн гарч ирсэн Чимэд начин бодол юугий нь тасалдуулав. Түрүүчийн хүмүүс хэдийнээ босч гадаа задгай гал дээр цай чанана.

Баруунаасаа дөрөв дэх майхнаас Чанцалдулам гарч ирэхийг үзэв. Одоо харахад түүнд Сэрсэнматай төстэй юм юү ч алга. Энэ чинь юу болоо вэ? Гадаа хар чийгэнд нүцгэн цэлдийтэл суугаад гэсэн шиг Чанцалдулам зэрвэсхэн нэг харснаа бодол зүүдний зааг дээр өөрийг нь шөнөжин тамлаагүй юм шиг, ар нуруугаа даган асгарсан задгай хар үсээ самнан майхны үүдэнд баруун хойшоо харан зогсоно. Бас зүүнээс, дадсан заншил ёсоор домботой цай, тавагтай идээ барьсан нэг хүн ирж явааг харвал Yржинханд байв. Хичнээн удаа гэрээслэл үгийг нь сонсч, хичнээн удаа ч юм бэ дээ ёслол хүндэтгэлтэй нутаглуулсан Мадимахани хатан, ийнхүү өглөө бүр өөрт нь цай идээ барихыг санахдаа үгүй ер, энэ намтар шийний явдал миний толгойг бүр эргүүлж гүйцлээ хэмээн инээд нь хүрч овоо толгойд гаръя гэж дээлээ түргэхэн ханцуйлж бүсээ шүүрэв.
... Нар, Гурван баяны хөндийгөөс гарав уу гэлтэй бидэрт шаргал манхны зоонд гэрэл гэгээгээ цацлана. Саахалтын газар чөдөртэй морьд барьж яваа хоёр хүүхэд ямар нэг юм чанга чанга ярилцах дуулдана. Баглуур бударганатай холхи хөндийд ахар хатгаж амжаагүй хэдэн хөх тэмээ торолзож, товцог шар модны чөлөөнд хар сүүлт зээр гал авсан янзтай тэрүүхэндээ сэртэлзэнэ. Өглөөний униарт, манан сөхсөн холын цэнхэр уулс энэ бүхнээс, өнөөх намуун урсгал аялгуу бас л сонсогдож тэр ч байтугай Сэрээнэн өөрөө босоо ятга болж хөглөгдөн хэн нэгний уяхан цагаан хурууны үзүүр сэм сэмхэн хүрч алдан байв.

“ “ “


За тэгнээ тэр, хэзээ нэг цагт ийм болох гээд байсан юм. Номын ухаанд гаргууд гэгдсэн минь цагаан хэл ам байжээ. Тэр болгон хүний санаснаар амархан хүрдэггүй цоржийн дамжааг даанч идэрхэндээ барьсан минь, өндөр суудал зэрэг зиндаанаас шатгүй буух нэгэн цагийн элэг доог байжээ гэж Сэрээнэнд бодогдтол, Гарга наадахыгаа, одоохон хөөж гарга гэх олны шуугиан сумын жантан хөвхөлзтөл дэгдэж тэсвэр алдам хашгиралдах нь тэр. Нэг хүн ирж, хүзүүгээр нь харлаг самбай хэдрэн өвөр энгэрээд нь тохож хаяад араас нь хүчтэй ёвров. Тэгээд гол сүмээс гарахын түүс болоход Чойжилдүгжавын балан шалсааг хар хурдаар нь хөөн тонилгодогтой адил, лам хувраг олон шавь нарын дундуур шар шувтлан гарна гэдэг ёстой улаан гал дундуур нүцгэн туулахаас хэцүү байв. Гэвч өөр зам байсангүй, Хэц хэнгэрэг, хонх дамар харанга сэлнэн тачигнаж ард үлдэгсэд алга ташин инээлдэж зарим нь элдэв навс зүүж, шившлэг шороо цацан инчиднэ. Алга таших нь амьтны хар нүгэл гэдэг байтал сахил санваар алдаж чаралба болон хөөгдөхийн цагт ойр дотны хэн ч байсан бахаа ханатал алга ташдагийг харин тэгэхэд өөрөө үзэв,
Хоёр самбартай гол хаалга цэлийтэл нээлттэй хор нь зүүний сүвэгч шиг тэртээд сүүтэгнээд, яасан ч явж барагддаггүй юм гэж Сэрээнэнд бодогдон босго алхтал, үүдэнд зогссон гэсгүйн хүнд бэрээ ар нуруунд бас буув, Хийдийн хамба ламын дуу улам өндөрсөвч олны шуугианд чухам юу гэж байгаа нь сайн дуулдсангүй тэртээ хойно хоцров. Гадаа гаран амьсгаа авч арай гэж нүдээ нээвэл нулимсан дунд нэг юм сүүтэгнэнэ. Сайн харвал хөх дэлэн нь сэрийж үс гэзэг нь сэгсийсэн нүцгэн эм тачигнатал инээхийн зэрэгцээ баярлан дэвхцэж хүзүүн дэх харлаг самбайгаар нь урхидан оосорлоод даялан өмнө нь дэгдэнэ.

Сэрээнэн тэр ад мөрийн хойноос нэг бодлын амь тэмцэн зүтгэж яваа ч юм шиг, эсвэл хөл алдан өөрийн эрхгүй хөтлөгдөж гэгээн багшаасаа аврал эрэн байдаг чадлаараа хашгирна. Гэвч яасан эсэхийг бүү мэд. Хажууд дөрөө харших чимээ гарч ламтан амар амгалан морилж явна уу гэх дуунаар Сэрээнэн давхийн сэрж хэсэг зуурхан морин дээрээ зүүрмэглэснээ сая мэдэв. Жин үдийн нохой гаслам халуунд ачаа хөсгийн ая дагаж явна гэдэг тийм амаргүй. Тэр тусмаа урд шөнө нойргүй дэнсэрч хоноглосон Сэрээнэнд атан тэмээний жигдхэн, хүнд нүсэр алхаа хүртэл залхуутай харагдаж, хэд гурван шад юм уншиж явтал зүүрмэглэсэн нь тэр байв. Тэрхэн зуур, дэргэд яваа өнжмөл дэлтэй хар голт халиун морь унасан ноён хутагт Равжаа зэрэгцэн ирэхийг бас л зүүд сүүдрийн маягтай юм бодов.
Ламтан та Дунд баянгийн ширээгийн урд хөндийд үдлэн газрын шав тавиад хүлээж байвал ямар вэ гэх нь яах аргагүй Равжаагийн дуу болохыг танимагц жолоо цулбуураа хумин эмээл дээрхи хазгай суудлаан сандран засав. Сэрээнэн юу гэхээ олохгүй балмагдаж байтал Равжаа, ер нь Янсан хөтөч Чанцалдулам та гурвуулаа түрүүл. Цаашдаа хаана үдэлж бууж явах "намтрын" хөсөг жолоог өөрсдөө атгаж явалтай. Би аль болгон ачаа хөсөг дагах вэ? Бид хоёрт жаахан ярьж хөөрөх юм байна гээд хамт ирсэн хүнтэйгээ ойролцоох хадтай толгой руу давхив.

Өндөр сэрвээтэй хөх буурал морь унасан янхирдуу биетэй оворжуу эрийг харуут Мэргэн вангийн хошууны эрүү Доёд гэгч мөн болохыг танив. Yгүй ер, заавал би бас явдаг нь юу ч вэ дээ гэж цорж ламтанг бодтол, үгүй байлгүй дэз би бас буруу сонссон байх гэсэн шиг Чанцалдуламын гайхширсан харцтай гулгарав. Чанцалдуламд энэ бүхэн байж боломгүй явдал, дээдсийн дэргэд алдас болом дэндүү хүндэдсэн юм санагдав. Yд хоногийн газар шав тавихаар голдуу Чимэд начин явдагсан. Гэвч тэгсэнгүй. Нэгэнт хутагтын айлдсаныг зөрчих хэн байхсан билээ. Цаашид юу болохыг хүлээн амгай шаргиулан ялаархах мориныхоо амыг татасхийн явав.
Сэрээнэн газрын байдлыг харвал, ачаа хөсөг Элсэн хошууны зүүн биеэр орж яваа бололтой. Хоноглосон газраас дөнгөж саяхан ачаалсан байтал хэдхэн гүвээний цаана байгаа Дунд баянд заавал өдөр хоног өнгөрөөх гэсэн юм шиг тэнд үдлэх гэдэг нь юу билээ гээд эргэж харвал тэртээх толгод дээр Хутагт Доёд хоёр эс мэдсэн суугаа харагдана. Хутагтын морь газар анирдан чавчилж тогтворгүйтэн тэр хоёрыг хэд гурван үг солиулахгүй тэвдүүлж байгаа бололтой. За энэ хоёр нэг уулзахаараа хурганы хүүхэд шиг толгой холбоод мөд салах хоёр биш дээ. Хаа нэгтэйгээс бие биенийхээ сураг аван зүтгэж уулзах, номч шинжээч их хүмүүс, ярьж хөөрөх юу эс байх вэ. За явах уу гээд Сэрээнэн дөрөөндөө ялимгүй өндийж мориндоо ташуур өглөө. Чанцалдулам ч юу болсныг мэдсэнгүй нэг л мэдэхнээ салхи татуулан хамт давхиж явав. Янсан хэмээх бараа бологч тэр хоёрын тоосонд өртөөчний хаврын эцсэн морьтой улаач мэт бөгтрөг бөгтрөг цогиулан бараа алдахгүйг хичээнэ.

Харин цорж ламтанд цагаа тулаад ирэхээр Чанцалдуламтай юу ярих нэг л эвээ олохгүй, дэмий л ногоо мөн сайхан ургажээ гэлээ.
Чанцалдулам мориныхоо амыг дийлж ядан юун ногоотой манатай явна. Гэвч эмээж ичингүйрэх нь аль хэдийнэ нисэн алга болж сэтгэл сэргэнэ. Жамъянмядаг, өнөө догшин хатны атаа хорслоор шатан хоцорсон эсэхийг бүү мэд. Тоононы голоос хойш гарч үзээгүй Чанцалдулам ийнхүү дээдсийн ачаа хөсгийн манлайд гарч нэгэн их хүндтэй үйлийг бүтээлцэхээр түмэн уулын чанадад тэнгэрийн хаяа руу тэмүүлэх лугаа адил явав. Хэрэв намайг ингэж явааг Довчин гуай харчихвал, чи чинь галзуурав уу. Энэ чинь чам шиг зарц барлаг бүсгүй хүний хийдэг ажил биш гэж зандарна гэхээс жолоо татавч морины ам яахан дийлдэнэ. Ер нь шав тавина гэдэг бүсгүй хүний ажил юм уу. Yгүй байлтай. Гэвч аль болохгүй юмыг болгож бусдад галзуу тэрслүүд ад үзэгдсэн ноён хутагт Равжаа, өөрт нь заяагдсан сайн сайхан бүхнийг хайрласан гэж биширнэ. Номхон хүлцэнгүйн хүлээс алдарч намтар дуулсны өргөн хоймроос эхлэн сэтгэл санаанд бий болсон гэрэл гэгээ Довчин баяны илүү гэрт эргэлдэх тогоо шанаганы ажил, үхэр малын зэлнээс цааших энэ хорвоогийн хязгааргүй орон зай гэж байдгийг ухаарснаа хүртэл ноён хутагт хайрласан гэж сүсэглэнэ. Унасан морины задгай суман хатираанд эгшиглэнт аялгуу дэрэн дороос бус зүрхэн тольтноос бүр ч хүчтэй сонсогдохыг Сэрээнэн мэдрэв. Алаг хорвоод эрэвч олдоогүй чухаг, хүсэвч амтлаагүй жаргал гэдэг нар салхинд борогшсон эгэл бор амьдрал болохыг төсөөлөх тусам буруу талд нь яваа Чанцалдуламд унасан морио цулбуурдуулсан мэт хөтлөгдөнө. Ертөнцийн дөрвөн цаглашгүйг айлдсан ноён хутагтын сургаалыг сүсэглэн бодохуй би ч гэсэн бие сэтгэлийн чанадыг үл огоорон цагийг эс хугацан тээрмийн чулуу мэт нэгэн хэмд эргэлдэх юун. За за зул шавийн Лувсанбазар над үнэнийг айлджээ гэж Сэрээнэн бодож явтал зэрэглээн дунд дөнгөж бараа бараандаа торолзох, үл анзаарагдам хоёр толгодыг сая таньж жолоогоо татасхийв. Ажвал Дундбаянгийн өмнөх уужим бэл говь цагаан тэгш газар, нэгэнт хүрч ирсэн байлаа. За тэгнээ тэр, хутагт яавч нэгийг бодсон байж таарна. Толгодын барууныг Түмэн-Өлзий, зүүнийг Буян-Өлзий гэнэ. Буян-Өлзийн нар дэвссэн уужим бэлд Хутагтын таалал болсон эхийг нутаглуулсан юм гэдэг. Явуул замын жин үдэд, ачаа хөсгийн сүүдэр унаган хөндлөн хэдэрч гарах учиргүйг бас бодож хэлжээ. Дөрөө мултлан бууж, хөсөг уналгын нуруу амраан газар лусыг аргадан тайж, бие сэтгэлийн өчиг айлдах гэсэн хэрэг буй заа. Тэгэхлээр Түмэн-Өлзийн хормой түшин үдлэх нь зөв болов уу гэдэгт эргэлзсэнгүй.

Хэдэн бор зээр тэднээс дайжиж өвөр зөв даран зүтгэж өнгөрөхөд түүнд ихэр янзагатай шаргачин байхыг олж харсан Чанцалдулам дуу алдан баясав. Ихэр янзага гэж дуулснаас бус нүдээр үзээгүй явсан Сэрээнэн, яагаад ч юм бэлэгшээх сэтгэл төрж бүх юм эндээс бүр шинээр эхлэхийн цаг дохиол ирж байгаа юм биш байгаа гэсэн бодол зурсхийж мориноосоо буув. Сэрээнэн, усны хөл, алсын хөтөл бодолцон гурван чулуугаар өргөө шавыг эхлэн тавьж эргэв. Чанцалдулам минь чи бид хоёр ч гэсэн бас нэг намтар дуулах цаг иржээ. "Саран хөхөө"-г хэдэн хоног сараар дуулдаг бол, бид хоёрын намтар, насан туршдаа ч дуулж барахгүй биз гээд гараас нь хөтлөн биедээ татав.
- Ламтан минь та юу айлдана вэ? Бурхны минь аврал гэхээс өөр юу ч хэлэх сөгөөгүй байгаа Чанцалдуламын гарт: ханийн заяа түшиж бие сэтгэлийг чамдаа даатгалаа гэх шиг жолоо цулбуураа нартай хамт атгуулсан байв.

Хөлийн дор царцаа дэвхрэгнээс өөр анир чимээгүй агшинд хоёр биеийн сэтгэл, хаалт далангаа зад татсан их мөрний урсгал аль дайралдсан гольдролоор хулжих лугаа адил болохуйд саахалтын газар бараа үл тасрах Янсан хөтөлчийг санан хэн хэн нь биеэ татаж хувцсаа засав. Гэвч үүлэн сүүдэр хүүшлэн буусан хүрэн тойром, домгийн цагаан усан хаялга сэрвээн дээрээ шидлэх задгай шаргал манхны чанад руу өдөржийн газар гэмээн үл саарах хоёр морины тэлгүүлсэн суман хатираа, цаглашгүй эгшиглэн сонсогдсоор авай.



АВИДЫН ШАРТОЛГОЙ

1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1-р багийн нутаг Тоосгон гэдэг газар төрсөн.
1957 оноос уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлж. 1969 оноос эхлэн "Жанжны даалгавраар", "Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жүжиг бичиж тоглуулж., 1986 оноос "Оргил", "Сургүй мөнгөн хазаар". "Одтой явах нас" зэрэг шүлэг өгүүллэгийн номоо хэвлүүлэв. 1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн номоо хэвлүүлэн уншигчдаа барив.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал. "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол хүртжээ.
2002 оноос "Саран хөхөө" жүжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны зохиол бичиж одоо "Ноён гэгээний тууж". "Говийн ү ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдралын мөчлөг"-ийг бүтээн хэвлүүлжээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-264.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2524

Хөвсгөл
kho-009.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3212


erd-006.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3545


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn