Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чойжамцын Ойдов : Давхар майханд
Оруулсан admin on 2006-05-23 10:33:05 (6274 уншсан)

Өвөл цаг билээ. Тэнгэр бүрхэг, хачин сүүмгэр өдөр би... сумын төвөөс 8 дугаар баг хүрэхээр өртөөний тэмээгээр мордов. 8 дугаар баг бол тус сумын хамгийн ойрхон бөгөөд саадгүй явбал нартай байхад хүрчих газар юм. Онд тарган орж байгаа сайхан улаан тайлаг, зогсолтгүй зогдор хөдөлгөж байв. Ширээ хоёр бөхний нь хооронд би ч тавтай гэгч нь сууж, даарсан нүүр хацраа сахлаг ноостой бөхөнд нь хааяа хааяа хүргэн жигнэхэд сайхан гэдэг нь аргагүй байлаа. Миний хүрэх газар, цэлмэг өдөр ойрхон харагддаг олон жижигхэн хөх уулс, өнөөдөр бараа туруу нь ч алга. Ганцхан тэр чигт чий гэж тааварлан хоёр их нурууг тусгаарласан өргөн хөндийг туулж явлаа. Өтгөн цас хаялж эхлээд салхины хүч ихдэв. Нэгэн жигд зөөлөн аятай тэшиж яваа тэмээн дээр анхандаа аятайхан санагдаж явсан маань замын уртад сэтгэл нэг л уйтгарлаад ирлээ. Тэгээд урьд хэзээ хаа ч тэгж дуулж үзээгүйээ үзье гэсэн мэт хоолойныхоо бүх чадлаар, сөрөх салхины сэнгэнэхтэй уралдан дуулж явав. Миний хоолой тийм ч муу биш шиг санагдаад, улам гарган дуулья гэтэл гэнэт паг гэтэл зогсоход, эзгүй хээр ганцаараа инээд алдаж билээ. Миний явдал инээд биш ханиад болоод байжээ. Өргөн хөндийг туулсны дараа дайралдвал зохих хуурай саарийг яасан хол болчоов гэж бодож явсан юм. Гэтэл хуурай саарь биш түүний эх болох, үерийн усанд идэгдсэн өндөр эрэгтэй ганга дайралдахад хазайж буруу тийшээ явчихсанаа мэдэв. Би барагцаалбал чиг замаасаа 15км хазайжээ. Нар нэлээд орой болж байв. Салхи улам ширүүсээд шуурга тавьж эхлэв. Та бүхэн говь нутгийг мэднэ шүү дээ. Ийм өдөр явуулын хүн байтугай, нутгийн хүн ч төөрдөг. Ингэхээр над 8 дугаар баг хүрэх төлөвлөгөөгөө шууд орхиод хаа толгой хоргодож хонох билээ гэдгийг бодож олох амин чухал явдал тохиолдов.
Говь нутагт айл эрэх бас л хэцүү, үргэлжилсэн сархиа уулсын аль аманд нь бий гэж мэдэх вэ. Нутгийн хүмүүс бол малын мөр хаанаасаа хаашаа одсон, хэнийх хэдийд хаа нутагладаг зэргийн сайн мэддэгээс гадна утааны үнэр, нохойн дууг анддаггүй, сонор соргогоороо олдог юм билээ. Над тийм дадлага байсангүй тул айл олно гэдэг итгэл ч бага байв. Гэвч яваад байлаа. Хичнээн явсныг бүү мэд, Бүр шөнө болчихоод, унаж яваа тэмээний толгой харагдахгүй болов. Сайхан улаан тайлаг маань хамгийг бүрхсэн харанхуйг хагалах мэт миний залсан зүгт л яваад байлаа. Гэтэл хамрын сонорт нэг юм үнэртэх шиг болов. Танил сайхан ч үнэр шиг, утааны үнэр ийм байдаг болов уу гээд тэмээгээ зогсоогоод, дахин дахин үнэртэхэд сүүлдээ тэр үнэр огт байхгүй болчих шиг болов. Газрын баримжааг би хэдийнээ алджээ. Хаашаа ч явсан хамаагүй мэт санагдаад юу боловч салхины өөд жаахан яваад үзэх юм биш үү гэсэн бодол төрж тийш нь тэмээгээ зүглүүлбэл дуртай гэгч нь эргэв. Тэгэхээр нь над нэг сохор горьдол төрж билээ.
Анхандаа газрын өөд яваад байх шиг байв. Цас нүүр нүдгүй лавшин шавах тул аргагүйн эрхээр анивалзан онилзон явлаа. Ер нь өнөө шөнийн харанхуйд харж явсан, аньж явсан хоёр адилхан байсан юм. Нэг хэсэг явсны дараа салхины хүч эрс багадаад тогтуун болоход нүдний үзүүрт галын гэрэл сүүмэлзэх шиг болов. Баярлах, үл итгэх хоёр зэрэгцэн дахин сайтар харвал үнэхээр гал дүрэлзэн ноцож байх нь түүдэг гал шиг санагдаж билээ.
Ойртон очоод харвал түүдэг гал биш, майхны амаар улалзсан тулгыг галыг би тэгж харжээ. Урдуур хойгуур боргон хуцах нохойг олж харахыг хичээвч огт харагдахгүй, шидтэй албин мэт аль хазайсан зүгээс хоргоож, тэмээг минь үргээлээ. Майхны задгай амаар нь түгсэн гэрэл, орчин тойрныг дэнгийн гэрэл мэт сулхан улаан гэрлээр сүүмэлзүүлж байлаа.
Майхны үүдэнд хэдэн тэмээг ачаанаас нь уяж хэвтүүлсэн нь хэзээ хэрэгцээт цагтаа бэлэн хэрэглэдэг бэлтгэлээсээ өл хоол залгуулан, тайван хивж байв. Би нохойны хоргоон хуцахыг үл хайхран, тэмээгээ хэвтүүлээд бууж байхад майхны том амыг халхлан гарч ирж байгаа лут эрийг ажиглаад яагаад ч юм бэ айх сэтгэл төрж байв.
Тэр хүн, хойлоог, хойлоог гэж хүнгэнэсэн бүдүүн дуугаар нохойгоо дуудан хориод, майхныхаа үүдэнд зогсож байгаа нь ямар нэг хүчит баатар эрийн төсийг санагдуулав. Би тэр хүний царай зүсийг сэтгэлдээ таамаглан, майхны зүг явж байхад өтгөн хар хөмсөгтэй, ширүүн дориун нүдтэй, үг дуу цөөтэй, аймаар муухай эр санагдаж байв. Энд салхины хүч ердөө алга. Харин хад уулын дээгүүр хүнгэнэн шуугиж байгаа нь нэг их хилэгнэсэн хүний амандаа битүүхэн занан зүхэх дуу шиг ажээ. Тэр хүн намайг угтан ирж:
Сайн явж байна уу гэж мэндлээд та ор гэсэн байдалтай гараараа дохиж майхандаа урив. Би түрүүлэн орлоо. Хоймор талд нь 14-15 насны хүү хөлөө хонин хөнжлөөр хучиж, нүүрээ гал руу хандуулан цамцтай цээжээ ил гарган унтаж байв. Сайхан унтаж байгаа энэ хүүхэд атаархмаар санагдав. Жижигхэн майхан дотор богц сав, дах, дэгтий, хувин сав тэргүүтнийг энд тэнд тавьсан нь эргэх чөлөөгүй мэт байвч би зайчлан сууж байтал нөгөө хүн орж ирэв. Миний таамаглаж байснаас шал ондоо нас нь 50-60 орчим болов уу гэмээр үрчгэр болсон нүүртэй, нэг их таньдаг хүн ороод ирэв. Хэн гэдэг билээ энэ чинь гэтэл нэр нь санаанд алга, аргагүй босон харайж:
- Төөрсөөр төөрсөөр төрөл дээрээ гэж харин таньдаг хүн дээрээ яваад ирдэг байна шүү гэтэл тэр хүн хаа үзсэнийгээ гайхан бодож байснаа
- Хүү минь чи яаж олж ирэв дээ? Гадаа ч хэцүү л юм болж байх шиг байна. Би ч давхар майхантай болохоор айх юм алга гэж миний ярьснаас огт өөр юм ярихад нь нэрэлхэхдээ:
- Утааны үнэхээр л олж ирлээ, ашгүй салхи тогтов уу даа гэхэд
- Залуу хүн ч мөн сонор соргог байх юм даа. Ийм цагт утааны үнэрийг олж мэднэ гээг их л хэцүү байдагсан. Манай энд ч яахав газар нь даанч давчуу болохоос биш гай нь бага гэж алдаршсан газар байгаа юм. Ямар сайндаа майхан гэж нэрлэх вэ дээ гээд сайхан амттай хээрийн хар цайгаар зочлохын хамт тогоондоо дахин ус хийж таваг дүүрэн махыг халаахаар үйгээд
- Бид байгалийн байгуулсан нөмөрхөн майхан дотор майхнаа бариад сууж байна даа. Юу алзах вэ гээд олон үрчлээ болсон нүүрэндээ хөгжилтэй гэрэлтэж байгаа нүдээр намайг харах нь яах аргагүй сайн таньдаг хүн байв. Гэтэл тэр хүн намайг таньсан шинж огтгүй ингэж ярьж байгаа нь хачин санагдаж билээ
- Та бид яах аргүй хуучин танилууд шиг санагдах юм. Чухам хаа танилцлаа. Нэр чинь хэн билээ гэдгийг олохгүй байна гэхэд
- Магадгүй ээ, би ч мартамхай гэдэг нь яг л нялх хүүхэд шиг амьтан шүү дээ гээд тогооноосоо мах гарган намайг дайлав. Заг модны илчит улаан цог майхан дүүрэн дулаан илчээр төөнөж тун аятайхан байв.
Өвгөн сониуч нүдээрээ намайг ажиглан харж байв. Би таана амтагдсан зээрийн мах идэж суухдаа энэ өвгөнтэй чухам хаа танилцсаныгаа бодож өөрийн амьдралын явсан суусан бүхнийг эргэцүүлэн бодлоо.
- Хүү минь чи чинь аль сумын хэний хэн гэдэг билээ дээ гэж өвгөн асуув
- Энэ аймаг бишээ. Би хангайн хүн, энд түр ажлаар ирээд байгаа. Намайг Батын Өлзийбаяр гэдэг гэхэд,
- Батын Өлзийбаяр гэж амандаа урт удаан хэлtэд дуулаагүй ч үгүй юм шиг байна гэж бас уртаар аялгуулан хэлээ. Чухам хаа хэдийд танилцсанаа бодож олох гэж бүр цөхрөв. Нэг болохkд энэ хүнтэй Улаанбаатарт танилцсан шиг санагдана. Тэгээд
- Та хотод хэдийд очиж байсан бэ? Гэж асуув
- Би баатар хотоор бишгүй л орж байсан. Аян жингээр л голдуу явж байсан даа. Нэг удаа хуралд очсон гэхээр нь би
- Аа мөн, мөн. Сайн малчдын хуралд биз дээ. Бид тэнд танилцаж дээ, хэд дүгээрт нь та очсон бэ?
- Гуравдугаарт нь гэж хариулав. Би гуравдугаар хурлын үед хөдөө байсан тул тэнд танилцах аргагүй байлаа. Эсвэл цэрэгт байхдаа танилцсан юм болов уу гэж бодоод
- Та ер нь зүүн хязгаараар явж байсан уу? гэхэд
- Явж байлгүй яахав. Тамсагт манай нэг хүү цэрэгт алба хааж байсан юм. Түүнийг эргэж хоёр ч очсон. Бас Чоно голд нэг хүү маань байсан.Түүнийгээ эргэхээр очдог байсан юм гэв
- Аа мөн мөн. Чоно голд танилцаж, танай хүүгийн нэр хэн билээ?
- Бадрах гэдэг юм. Хилийн цэрэгт заставын дарга байсан юм гэж огт дуулдаагүй хүний нэр хэллээ
- Хэдэн оноос хэдэн он хүртэл хаанахын заставын дарга байсан юм бэ? гэж намайг асуухад:
- 1937 оноос 1940 он хүртэл цагаан уулын заставын дарга байгаад баруун хязгаарт шилжиж очсон юм даа гэж миний мэдэхгүй үеийг зааж хэллээ.
- Тэнд бас биш боллоо. За байз таныг чухам хаа үзлээ гэхэд
- Yгүй ээ хүү минь чи арай буруу таниад байгаа биш биз дээ. Би л таныг үзсэнээ огт санахгүй юм байна гэв. Тэгээд гайхаш барагдаж байснаа өдий болтол алдар нэрийг нь асуугаагүйдээ гомдож,
- Таны алдар хэн гэдэг билээ гэвэл
- Хичээнгүй гэж, миний таниад байгааг аргагүй итгүүлсэн энүүхэнд ойрхон байгаа одоохон бодоод олчихоор нэг зүйлийг сануулах мэт болов.
- Тэрдээ тэр. Таны царайг таниад байгаагаар барахгүй нэрийг чинь сонсоод бүр таньж байна гэж баярлан хэлэхэд өвгөн миний инээсэн царай руу сайтар ажиглаж харснаа
- Тоглоомгүй хүү минь. Би чамайг огт үзээгүй юм байна гэж зэвүүцсэн царай гарган хэлээд майхны зүүн талаас гудас дэвсэж
- Тэр дахаар хучаад унт. гэж эвгүй хэлэв. Ингэж өвгөний дургүйг хүргэсэндээ би гэмшсэнгүй, танилцсан түүхээ заавал бодож олоод харин ч нүүрийг нь улайлгана даа гэж бодохтой зэрэг бид хоёрын танилцалт нэг л хөгийн явдалтай шиг бодогдов. Өвгөн дахин үг дуугарсангүй, намайг солиотой амьтан гэж бодсон бололтой. Тэгээд бид хоёр хэвтэв.
Заг модны задгай галын цог их улаан байдаг тул майхан дотор гэрэлтэй байв. Миний нойр хулжаад, ганцхан, өвгөнтэй хаа яаж танилцлаа гэдгийг бодож байв. Өвгөний нойр ч хулжсан бололтой байн байн хий ханиалган, орон дотроо эргэж хөрвөөж байгаа бололтой. Би бодож болох гэсэн зүйлээ олсон ч үгүй нам унтчихжээ.
Өглөө нь оч тас няс хийн гал дүрэлзэж байхад сэрэв. Өвгөн алга байв. Бяцхан хүү дүрэлгэр том нүдээрээ намайг гайхан харж байв. Би түргэхэн босоод гадна гарч ямар шүү газар ирчсэнийгээ сонирхон харвал, сархиа их хадан уулсын энэ хэсгийн тогтсон байдал их сонин харагдлаа. Хойт талаас дээврийг нь хагас нөмрөгсөн овоохойн доторхи зай шиг бяцхан талбай байв. Хойт уулын ёроолоос эхлэн догшин хальж хөлдсөн мөснөөс өвгөн хагалж байгаа харагдав. Гялалзсан хүйтэн өглөө салхи тогтоогүй боловч тэнгэр цэлмэх шинжтэй болоод салбарч урагдсан эсгий шиг болчихоод сиймхий цагаан үүлсийг өмнө зүг тийш сарниулан хөөж байлаа.
Өвгөн бид хоёр майханд бараг зэрэг оров. Цай чанах зуур өвгөний энд ирсэн учрыг асуувал, Майхан гэдэг энэ газрын хавьд нутаг бэлчээрийн тохиромж муугаас айл нутагладаггүй бөгөөд хааш хаашаа тэмээний хоёр гурван бэлчээр газар айлгүй гэнээ. Энэ давчуу бяцхан аманд ийш тийшээ зорчин явагчид буудаллахад тун тохиромжтой нь өвлийн цагт дулаан нөмөртэй байдаг, бас задгай устай тул цагийн ямар ч улиралд аянчин жинчингээр тасардаггүй ажээ. Хааш хаашаа 2-3хан зуугаад метр талбайд нь ногоо сайхан ургадаг юм гэнэ. Тэгээд Хичээнгүй гуай өнгөрсөн хавар Майхны талбайн ашиглаж болохоор га илүү газарт эрдэнэ шиш тарих гэж багийнхаа хэдэн хүнтэй хэлэлцэж тохироод тарьсан нь 3м илүү өндөр ургаж санаснаасаа их ургац аваад эндээ даршилсан юм гэж ярихаар нь би өвгөнийг сая таниад тэсгэлгүй дуу алдаж билээ.
- Таныг таниад байсан маань нүүр учирч танилцаагүй юм байна шүү дээ. Таныг эрдэнэ шиш амжилттай тарьсныг сайшааж хэвлэлд зурагтай чинь гаргасан өгүүллээс таньдаг болсон юм байна гэхэд өвгөн үл мэдэг инээж
- Би таныг таньдаг гэж яриад байхаар анхандаа үнэмшиж байсан юм. Сүүлдээ мунгинаж байгаа юмуу, эсвэл тоглож марзганаж байна гэж бодоод уур хүрэх шиг болсон шүү гэж ярилаа. Өвгөн бид хоёр улам танилцлаа. Хичээнгүй гуай олон үр хүүхэдтэй хүн байв. Дагуулж яваа жаал ач хүү нь юм байна.
Сумын сургуулийн дөрөвдүгээр ангид онц сурдаг гэнэ. Өвлийнхөө амралтаар өвөг эцэг дээрээ очоод буцаж яваа юм байжээ. Хичээнгүй гуай сумын төвд бусад ач нартайгаа сууж байгаа эмгэндээ саалийн үнээнд нь дарш аваачиж өгөхөөр замаасаа хазайж энд иржээ.
- Хүү минь эрдэнэ шишийн дарш гэдэг мөн ч эрдэнэ шүү ашигтай юм даа. Манай эмгэн олигтой сүүтэй ганц үнээгээ аваад дөрвөн ачтайгаа сумын төвд сууж байгаа юм. Энэ даршны ачаар үнээ нь бараг л зуныхаа саалийг өгөөд тэд тараг бүрж байгаа даг шүү гэж ярилаа.
Тэгээд өвгөн тэмээнүүдээ ачаалж эхлэв. Бяцхан хүү нь ажилд эвлэг дүйтэй гэдэг нь надаас илүү юм. Би «Давхар майханд» ингэж мунгинаж хоносон юм. Yүнд миний сэтгэл алгасангуй буруу байвч, бүтээлт ажлаараа товойн алдаршсан улс даяар танигдсан сайчуудын тоо өдрөөс өдөрт олширч байхад энэ мэтийн төөрөгдөл хэнд ч тохиолдож болох юм.

ЧОЙЖАМЦЫН ОЙДОВ /1917-1963/
Жүжгийн нэрт зохиолч агсан Чойжамцын Ойдов Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт малчны гэрт төржээ.
1939 оноос уран бүтээлээ эхэлж “Долоодой хүү”, “Төрсөн нутгийн баяр”, “Зам”, “Жаргалыг хүссэн Мөнхөө” драмын жүжгүүд “Их жанжин Сүхбаатар танаа”, “Баясгалан” кино зохиол “Эв зүй”, Чөтгөртэй бууц” зэрэг олон өгүүллэг найруулал бичжээ.
Ч.Ойдов БНМАУ-ын төрийн шагналыг 1947 онд хүртжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 107 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хавар 2007
IMG_1034.jpg
Хэмжээс: 600x449 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3688

Ёл хад
YolHad_31.JPG
Хэмжээс: 700x525 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6598

Должин : Зам зуур
zam-098.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2730


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn