Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н. Надмид : Хөвчийн зочин
Оруулсан admin on 2006-05-23 10:05:41 (4517 уншсан)

Маам нэг гартаа хүү Идэрийгээ хөтөлж, нөгөө талдаа хоточ халтарыгаа дагуулж, хашир малчны заншлаар унтахын өмнө хотоо эргэж явав. Тэртээ зүүнээ дүнхийх, урагшаа хошуурсан барзгар уулын дээгүүр зуны дунд сарын арван тавны төгрөг сар цэлмэг тэнгэрт мэлтийнэ. Налайн хэвтээ олон хонины дэргэд том цагаан гэр бөмбийн цайрах нь цэнгэг нуурын захад ганц хун нугдайн суугаа мэт ажээ.

Орчин тойрон жигтэй нам гүн агаад, ойрхон аргамжаатай морь хаяа тургиж, сахлаг ногоо шир шир зулгаах, хотны энд тэнд хоньд яраглах сонсдоно. Хэрэв мал маллаж, хээр хөдөө байж үзээгүй хүнсэн бол энэ зэлүүд газар аймаар эль хуль байлаа.
- За хоёул харьж унтъя даа гээд Маам, гэрийн зүг гэлдрэв. Нохой нь эх хүү хоёрыг дөхүүлж өгч буй мэт үүдээ хүртэл даган оччихоод буцаж гүйж хотын цаадах хэвтэр дээрээ очиж, оцойн суугаад чимээ анир чагнан ийш тийш харав.
Идэр ороо засаж хэвтэх үедээ:
- Аав одоо хэзээ ирэх вэ? гэв
- Иш миний хүү, аавыгаа санаад байна уу, эсгүүл эзгүйд нь айгаад байна уу?
- Би аавыг эзгүйд ч гэсэн айгаагүй л дээ
- Малчин хүн малынхаа дэргэд байхад хэзээ айж байлаа
- Тэгээд аав чухам хичнээн хоноод ирэх вэ?
- Болоогүй, яваад дөнгөж хоёр долоо хонож байхад. За тэгвэл аав чинь өчнөөн хоноод ирнэ гэж ээж нь босом унинд улаан даавуу уяад гэрийн униа бараг бүгдийг тоолоод нэг унинд цэнхэр даавуу уяв.
Энэ улаан даавууг өдөр бүр нэг унь ахиулан уяж байгаарай. Улаан даавуу цэнхэр даавуунд хүрсэн цагт л аав чинь ирэх болно гэв.
Шөнө дунд өнгөрсөн хойно олон морьтой хүн давхилдан ирэх чимээ сонсдон нохой нь угтан боорлох, хонь нирхийн үргэх, майлалдах чимээгээр Маам сэрж, дээлээ эгэлдрэглэн яаран гарав. Гэтэл морьтой улс ирсэн зүгтээ буцаад явчихав бололтой, төвөргөөн нь сонсдож, нохой нь тэднийг хөөж яваа бололтой тээр тэнд хуцаж байв. Маам үргэсэн хонио хураан хэвтүүлээд гэртээ оров. Идэр хүү саяын чимээ нүргээнийг огт мэдээгүй бололтой тайван нойрсож байлаа. Юун улс ирдэг билээ. Дуу шуу ч гаралгүй, нохойд хөөгдөөд явчихлаа гэж үү? Хачин юмаа гэж тэр бодов. Удалгүй нохой нь үүдэндээ гүйн ирж эзэндээ ямар нэгэн юм илтгэн хэлэх мэт хэд хуцчихаад хэвтэр рүүгээ очив бололтой. Өглөө нь эх хүү хоёр хонио бэлчээж зүүнтээх намхан гүвээн дээр гарав. Зэлүүд отрын бэлчээрт байгаа болохоор хүн малын бараа харагдана гэдэг нүдний гэм билээ. Гэтэл Гэзэгт хайрханы баруун урьд бэл дэх нарийн горхины эхэнд адуу юмуу, үхэр юмуу хоёр бод малын бараа харагдав. Алсад харагдах тэрхүү хоёр амьтны барааг эх хүү хоёр таньж ядан харсаар суулаа. Тэр хоёрын дээгүүр хоёр хэрээ гуагалан эргэлдэж байв. Хоёул саарал зүстэй агаад нэг нь хэвтэж, нөгөө нь зогсоод л байх аж. Босоо нь хөндөлдөн зогсохыг харвал адуу биш, буга болохыг тэд сая танив. Хоточ халтар хойд хоёр хөл дээрээ оцойн сууж тэр зүг харан “бич очиж үзээд ирье” гэсэн мэт хэд хуцчихаад тийшээ давхин явчихав.
- Ээжээ юун буга манай энд ирэх нь энэ вэ? гэж Идэр хэлэв.
- Өнгөрсөн өвөл хойд хөвч рүү цас их унасан учраас буганууд цас зуднаас дайжиж, тал руу уруудаж ирж байна гэж улс ярьж байсан. Их хөвчөөс тасдаж аваад тавьчихсан юм шиг талын дунд ганцаараа дүнхийх урагшаа хошуурсан, баруун урьд хажуугаараа асга хадтай ар дээрээ хүний гэзэг шиг төгөл модтой уулыг Гэзэгт хайрхан гэдэг. Энэ хайрханд ч хэдэн буга ирсэн байна гэж дуулсан. Тэдний зарим нь энд ирсэн юм байх даа гэж Маам бодоод:
- Уруудаж ирсэн буга байх нь л дээ гэхэд Идэр:
- Хоёрхон юмаа гэж Идэр хэлэхэд нээрэн “Өнөө хэдэн буга чинь цөөрсөөр гуравхан үлджээ. Хаврын тачирт турж үхээд байна уу, эсвэл сүүлтэй сүүлгүй чононууд хороогоод байна уу” гэж хэдийн Мандах ярьж байсан. Хөөрхий өнөө үлдсэн гурвын хоёр нь байх нь ээ. Бас нэг нь яачихсан юм бол доо гэж Маам бодов.
Нохой нь дөхөж очиж, шинжин харж зогссоноо, урагшаа хэд алхаад, оцойн сууж, биеэ танилцуулж байгаа мэт алгуур дөхсөөр бүр ойртож очив. Босоо байсан согоо нь үргэж цааш хэд харайгаад эргэн харж зогсоход нөгөө нь хэвтээд хоцров. Халтар нохой хэвтээ бугад тулж очсонгүй, түүнийг хэд тойрч үнэрлээд “эзэд минь ээ энд ийм хоёр зүс үзээгүй амьтан ирсэн байна. Хонь иддэггүй өвс иддэг амьтан байна” гэсэн мэт тайвнаар хуцаж байв.
- Ээжээ, хоёул тэр бугануудыг очиж үзье гэж Идэр шаардав.
Маам талын бүсэд төрж хангайд бэр болж ирсэн хүн тул, эх хүү хоёр буга гэдэг амьтныг тулж үзээгүй ажээ. Тэд хонио алгуур дөхүүлсээр хоёр бугад дөхөн очив. Хоньд нь чихээ дэлдийлгэн, хүзүүгээ өлийлгөн үнэрлэсээр хошууран ойртоход хэвтээ буга даргар эврээ дэрэлзүүлэн толгойгоо шилгээхэд хоньд нь хуйлран үргэж буцаж давхилдав. Маам, хүүгээ мориндоо сундлан бугад ойртон очив. Гэтэл морь нь хамраа дуугарган үргэж давхиад хавьтаж өгсөнгүй. Буга гэдэг чинь хүн рүү дайрдаг, өшиглөж чавчдаг, ялангуяа эмэгтэй хүнийг их тохуурхдаг юм гэнэ билээ гэж дуулсан. Маам тулж үзье гэж хичээсэнгүй. Yд болсон тул тэд хонио хэвтүүлж, өөрсдөө ундаа уухаар гэрийн зүг дөхөв.
Дараа шөнө нь хоточ халтар байн байн зүүн гүвээн дээр гарч хуцан чимээ өгч, буцан ирж хотоо сахиж, буга хонь хоёроо манах гэж их л зав муутай хонов бололтой. Хоёр буга тэр шөнө гэр лүү нэлээн дөхөж, зүүн гүвээний зүүхэн хажууд ирж хоножээ. Нөгөө буга нь мөн л хэвтсээр өнжихөд хэрээнүүд ээлжгүй манаач шиг хоёр талд нь сахин сууж өдрийг барав. Нөгөөдөр нь Маам өглөө босож харвал өнөө буга зүүн гүвээн дээр нь гарч ирээд яг гэрийн зүг ширтэн хэвтэж, даргар том эвэр нь ургаж байгаа нартай таширлан асар том алтан бөмбөрцгийг дороос нь тулсан хоёр тулгууртай олон салаа багана ч юм шиг, нарыг хоёр мутар дээрээ өргөн барьсан хүний ч гар шиг харагдав. Хэрээнүүд улам олхн болж, дээгүүр нь эргэлдэн бужигналдаж байв. Нохой нь түүний өмнө бараг хошуугаа нийлүүлэн хэвтээд сүүлээ шарван эрхэлж байв. Маам ихэд гайхаж:
- Өнөө хоёр амьтан чинь бүр манай гадаа яваад ирж. Яах гэж манайх руу дөхөөд байгаа юм бол? Боохойг хэрээ дагадаг, бадарчинг балаг дагадаг гэдэг. Гэтэл манайхыг буга дагаад байдаг нь юу вэ? хоёр буга манайд дасах гэж байна уу, дайсагнах гэж байна уу гэхэд хүү нь
- Манай мал болох гэсэн юм бол уу, ээжээ очиж үзье гэв. Маам бол жирийн нэг шавилхан хархүүтэй ноцолдож гэхэд, түүнийг бөх шиг мэх хийгээд унагахгүй л бол өөрөө тэнгэр харж унахгүй биеэр мөчирхөг чацархаг, гар нь бяралхаг бүлэрхэг, биеийн тамирч баймаар боловч ёстой л малчин байгууштай хүүхэн билээ. Түүндээ эрэмшсэн ч юм уу, буга эмэгтэй хүнийг тохуурхдаг гэсэн домгоос эмээсэнгүй, юу ч гэсэн тулж үзье гэж боджээ. Бүдүүн ташуур барин хүүгээ дагуулан тийшээ явав. Өнөө буга тэдний ирж явааг хараад босож, өөдөөс нь эгцлэн ширтэж зогсов. Халтар нохой эзнээ харчихаад тосон ирээд өмнө нь хөрвөн эрхэлж, буцан давхиж бугын өмнө очин шарвагнан тоглож, хүн адгуус хоёрын хооронд жуулчилж байгаа мэт ааш үзүүлж байлаа. Тэднийг дөхөн очиход согоо нь айж сэрэмжилсэн янзтай эргэн эргэн харсаар цааш явахад буга нь хөдлөх ч үгүй ширээ шиг зогсон хоцров. Идэр хүү ээжийнхээ баруун гараас хөтлөн , айх гайхах бахдах шохоорхох хослон харж зогсоход зүүн гар талд нь халтар нохой нь оцойн сууж сүүлээ түргэн түргэн шарваж эзэн болон бугыг ээлжлэн харж хэлээ унжуулан аахилан сууна. Гэтэл нөгөө буга тэдний өөдөөс хэд алхаад зогсож, дөхөн дөхсөөр хэдэн алхамын зайтай ирж зогсоод эх хүү хоёроос аврал эрэх мэт саваа мэт урт нарийн хөлөө сөхрөн, гуалиг сайхан хүзүүгээ сунган хэвтээд өгөв. Түүний өндөр сайхан цээж өвчүү, омрууны тус газар ямар нэг ирт мэс буюу хурц шүдээр сэнжлэн сэт татжээ. Тэрхүү гарх нь сэдрэн өтөж цус шүүс шүүрч байлаа. Эх хүү хоёр түүнийг өрөвдөн үзэсгэлэн сайхан арван хоёр салаа эвэр, өнгөлөг буурал сортой урт сайхан хүзүү өргөн тэгш зоог илэхэд зовлонт тэр амьтан бишүүрхэж эмээх байтугай аврал эрэх мэт тэдний гарыг дагуулан харж байв.
- Энэ хөөрхий амьтныг ямар дайсан ингэж урчих нь энэ вэ? гэж Идэр хүүг өрөвдөж хайрласан дуугаар хэлэхэд ээж нь:
- Чоно урчихаж. Эртээр шөнө энэ хоёрыг олон чоно хашиж хөөсөн бололтой. Энэ буга ижил нөхрөө хамгаалж, чонотой тэмцэлдэн цавчилдаж байгаад ингэж шархдсан байна. За хоёул энэ хөөрхий амьтныг эмнэж эдгээе гэв. Эх хүү хоёр гэртээ ирж, мал эмнэлгийн хэрэгсэл саваа хувин устай аваад буцаж ирэв. Гэтэл өнөө буга тарайн хэвтэж, нохой нь түүний цээжний шархыг долоон цэвэрлэж цаадах нь тун таатай хүзүүгээ өлийн хэвтэж байв. Эх хүү хоёр бугын шархыг марганцын уусмалаар угааж, эм цацав. Буга шархандаа ихэд шаналж, халуурч байгаа бололтой бие нь чичирч хамар ам нь хатангиртан омголтжээ. Маам хувинтай усаа толгойд нь ойртуулахад буга усны үнэр авмагц толгойгоо өндийлгөн хувин руу шааж, ус залгилж эхлэв.
Тэгэхэд Маам санаа авч халууны ба өвчин намжаах эм усанд нь хийж орхив. Тэр буга хэд хоног хэвтэрээсээ боссонгүй. Согоо нь хот тойрон бэлчиж, шөнө нь ижлийнхээ дэргэд ирж хэвтэнэ. Эх хүү хоёр аль сайн амттай үнэртэй өвс түүж өгөх боловч буга бага багаар зажлан хаяна. Харин хужир шүүг бүхлээр нь үмхэн хэмлэнэ. Эх хүү хоёр өдөр бүр усалж, шархыг нь угаан цэвэрлэж эм түрхэх ба нохой нь хэзээний л цээжин дор нь оцойн сууж шархыг нь долоож харагдана. Түүний шарх нь хунигдан эдгэрч буга босож явах болов. Тэр хоёр гэрээс холдон бэлчээрлээд үдэш нь гадаа ирж хонины захад хонох ба зарим халуун өдөр гэрийн сүүдэрт хэвтэн өнжинө. Буга нь эх хүү, нохой гуравт дасаж заримдаа гэрт орох гэж хаалгаар толгойгоо оруулчихаад даргар эвэр нь босгонд тээглэн гэрий нь яйжигнуулан өндөлзүүлдэг байв. Согоо нь хүнээс айхаа больсон ч хүн гар хүрэхэд үргэн зайлна. Идэр түүнд бүр хайртай болж хошуу ам, цээж сэрвээг илж, маажихад буга дуртай янзтай ажиггүй зогсоно. Идэр нэг удаа.
- Ээжээ энэ бугын юугий нь оосорлон унадаг бол? гэхэд, ээж нь
- Мэдэхгүй хүү минь, цаатан гэж цаа буга унадаг хүмүүс байдаг юм. Ээж нь багадаа нэг кино үзэхдээ харсан. Гэхдээ юуг нь яаж оосорлосон байсныг би санахгүй байна гэв.
- Ээжээ энэ бугануудаа оргоод явчих болов уу, эсвэл алдчих бол уу гэж айх юм. Аавыг иртэл яаж тогтоож байх вэ? Ер нь энэ хоёрыг аргамжаад юм уу чөдөрлөж байя гэхэд, ээж нь
- Ой хөвчид дураараа өссөн амьтдыг хүлж баглаад яахав дээ хөөрхий. Нэгэнтээ бидэнтэй дассан болохоор холдохгүй биз гэв. Ээж хүү хоёр нэг өдөр хонио хариулж явтал, хоёр буга замдаа нэг ч удаа хушуугаа газар хүргэлгүй явсаар Гэзэгт хайрхны арын мод руу ороод явчихыг харсан Идэр:
- Ээжээ, ээжээ өнөө хоёр буга чинь тэр мод руу ороод явчихлаа. Одоо буцаж ирэхгүй, яана. Би хэлээгүй юу? Аргамждаг л байсан юм.
- Миний хүү гэрээсээ олон хоног хол явбал гэрээ санана шүү дээ. Хөөрхий ойн амьтан ой модоо санаж л дээ. Буцаж ирэх байлгүй дээ гэв. Ээж хүү хоёр орой хонио хотлуулж ирэхэд буга согоо хоёр нь бараа ч үгүй байв. Тэр орой Идэр ихэд урамгүй, дуу шуу ч үгүй байв. Тэрээр зүүн гүвээн дээр гарч гэгээ тасартал харуулдсан боловч бараа харагдсангүй.
Идэр чимээ анир чагнан удтал унталгүй хэвтэв. Нохой нь ч чимээрхэж хуцсангүй. Идэр өглөө эрт сэрж гарч харвал хоёр буга нь хотны захад хэзээний гэрийн амьтан шиг тавтай хэвтэж байгааг хараад Идэр тэсгэлгүй баярлаж:
- Ээжээ, өнөө хоёр чинь нээрэн хүрээд ирж. Одоо энэ хоёр бүрмөсөн манай мал болжээ гэж хашгирсаар орж ирэв. Тэр өдөр хоёр буга бэлчээрт гарсангүй, гэрийн сүүдэрт ирж хэвтэв. Идэр «даргай» гэж нэрлэдэг бугаа эрхлүүлж, илж маажиж байснаа, түүнийг унаж үзэхсэн гэсэн хүсэлдээ хөтлөгдөн санаандгүй мордож орхив. Тэгтэл буга босон харайгаад тэр чигтээ аваад давхичихав. Буга ар тийшээ хумгар олон салаа эврээрээ Идрийн хоёр өвдгийг цээжин дээрээ хавсран дарж, ойчих байтугай хэлтийх ч аргагүй болжээ. Нохой нь эрхэлж тоглож байгаа нь юмуу, нэхэл дагал болж байгаа юмуу, хажуугаар нь хуцаж давхилаа. Буга гэрийн гаднаас босон харайх үед Идэр арай гэж “Ээжээ” гэж хашгирчээ. Түүний дууг сонсоод Маам гэрээс гарч, хүүгээ багын нуруун дээр шоохойтол суучихаад дэнж дээгүүр тоос манарган давж явахыг хараад,
- Идээр, гэж хэд хашгираад алдаж орхив. Маам хашин хээртээ мордож баруун солгойгүй гуядан давхисаар зүүн гүвээн дээр гартал буга согоо хоёр Гэзэгт хайрханы хажуу өөд чавхдаж явав. Маамыг уулын бэлд ч хүрээгүй явтал буга согоо хоёр Гэзэгт хайрханы хажуугийн хад цохион дундуур дүүлэн харайлгасаар даваад явчихав. Халтар нохой нь ч тэднийг гүйцсэнгүй. Хол хаягдаад эзнээ тосон гүйж ирэв. Маам, хашин хээр, халтар нохой гурав Гэзэгт хайрханы эгц энгэр өөд өгсөж, тэднийг гүйцэх нэгэнт өнгөрчээ. Хүүгийнхээ тоос манарган давсан чиг рүү Маам нулимсаа дуслуулан харж зогсоод гүн бодол болов. Хүүгээ орхих уу, хонио орхих уу гэж бодсоноо гэрийн зүг буцах нь зөв мэт санагдав. Түүнийг эргэн явахад нохой нь хойноос нь даган шогшиж явснаа эргэн харж оцойн сууж байгаад эзэндээ ямар нэг юм хэлэх мэт хэд хуцчихаад Идэрийн явсан мөрийг шиншлэн уул өөд шогшин одов.
Маам, Мандах хоёр хэн хэн нь хэдэн жилийн өмнө сумын сургууль төгсөөд нэгдэлдээ ирж ажилласан залуу малчид билээ.
Тэд сүүлийн хэдэн жил нэгдлийнхээ сувай хонь хариулах болсон агаад хонио тарга тэвээр авахуулахын тулд отрын байдлаар хариулж заншжээ. Энэ жил ч мөн л тэр заншлаараа энэ зэлүүд хөндийд саяхан нүүж ирээд байгаа ажээ. Гэтэл ойрмог нэгдлийн захиргаанаас аймгийн төвд нэгдсэн суурийн ахлагч нарын түр сургуульд Мандахыг гурван сарын хугацаагаар явуулжээ.
Идэр хүү өдөр бүр унинд уясан улаан даавууг нь нэг унь ахиулан уясаар нэлээд уджээ. Нэг өдөр, Идэр улаан даавуугаа, цэнхэр даавуунд тулгаж уячихаад:
- Ээжээ, ээжээ аав маргааш ирэх болж гэж баяртай хашгирав. Маам унинд уясан даавуугаа хараад инээд алдаж,
- Хаа байсан юм. Дахиад бараг сар дутуу байхад чи алгасч ахиулаад байж үү дээ гээд улаан даавууг нь дахиад үлдсэн хоногийн тоогоор ухрааж уяж өгөв. Мань эр заримдаа мартчихаад нэг өдөр хоёр унь ч ахиулчидаг байсан юмуу хэн мэднэ. Ямар ч гэсэн аав нь ирээгүй л байлаа. Хоёр буга өдөр нь холын бэлчээрт гараад, шөнө нь хаяанд нь ирж хоносоор, тэр хэд улам л ижил дасал болсоор байв. Нэгдлийн захиргаа бригадаас нь Мандахын нутаг бэлчээр, малын эрүүл мэнд тарга тэвээршлийг үзэхээр хүмүүс зөндөө л ирнэ. Нэг удаа малын эмч ирээд:
- Чи хө эртээр бугаар хөлөглөөд давхиж байлаа гэж үү? гэхэд Идэр,
- Тэгсэн, их хурдан гээч. Нисэх онгоц шиг уулан дээгүүр хамаагүй давхих юм билээ гэв.
- Чи хө унах ч яахав. Аавыгаа иртэл сайн хариулж байгаарай. Битгий алдчихаарай гэв.
Тэр өдөр Маам, хамгийн ойр нутаглаж байгаа айлд хэл хүргээд гэртээ ирэхэд орой болж байв. Тэрхүү хэл өгсөн айлынхан цаашаа суурь бриагдынханд хэл өгч хүмүүс цуглуулж, эрэлд мордохоор тохиролцсон аж. Маам хонио эрт хотлуулаад, хүүгээ ирж явна уу гэж Гэзэгт хайрханы зүг нэг харж, бригадын зүгээс хүмүүс ирж явна уу гэж харуулдан хүлээж, гэртээ орон гаран байлаа. Yдэш харуй бүрий болохын хирд нохой нь их л холоос давхисан бололтой хэлээ унжуулан аахилсаар гүйн ирж, эзнийхээ өвөр өөд цоройлсноо газар хөврөн эрхлэв. Маам нохойдоо цийдэм хийж өгөөд:
- Халтар. Идэр яасан, Идэр хаана байна гэсэнд нохой нь сүүлээ шарван гийнан гасалснаа зүүн хойш харан хуцав. Тэгтэл удсангүй зүүн хойдох гүвээн дээгүүр өндөр нам хоёр хар юм бөртөлзөн гарч ирж яваа харагдав.
- Ээжээ гэх Идэрийн сэргэлэн дуу сонсдоход Маам тэссэнгүй тосон гүйв. Буга тайван алхан ирж явснаа Маамд ойртон ирмэгц “энэ томоогүй хүүхдээ ав, намайг энэ хүнд ачаанаас салгаад өгөөч” гэсэн мэт хэвтээд өгөв.
Миний хүү яаж томоогүйтэж байгаа нь энэ вэ? гэж Маам бугын эврийг өргөн өндийлгөж хүүгээ буулган авав. Тэднийг дөнгөж гэртээ ортол өмнөөс хэдэн морьтой хүн давхилдан ирэв. Тэд гэрийн үүдэнд ирж, мориноосоо буулгүй, мэнд ус ч асуулгүй,
- За юу болсон бэ? Хаашаа явах вэ? бушуулъя гэлцэв
- Би хүрээд ирсэн л дээ гэж Идэр гэрээс хашгирав. Тэд мориноосоо бууж гэрт орон настайхан нь:
- Томоогүй тархи, ажил удаж, ээжийгээ зовоогоод гэж зэмлэхэд зарим нь
- Сэргэлэн эр бугын нуруун дээр суух байтугай, Восток хөлөг дээр суудаг цагаа зөв гэж өөгшүүлж
- За тэгээд чи хаагуур давхиж давхиж ирэв? гэцгээв
Манай даргай саарал намайг унуулаад Гэзэгт хайрханы дээгүүр нисэж нисэж ар руу нь буугаад модны хаяанд очоод хэвтээд өгсөн. Би буух гэсэн. Намайг гэрээ олохгүй төөрөх байх гэсэн юмуу, түрүүлээд явган харьчих байх гэсэн юмуу намайг эврээрээ дараад буулгасангүй. Тэгээд буга газар хэвтээд би түүний дээр суугаад л байлаа. Тэгтэл манай халтар намайг эргэж очсон. Халтар маань бид хоёрын тойрч нэг нэг үнэрлэчихээд бугатай хошуугаа нийлүүлэн хэвтээд л байсан. Орой болохын хирд халтар маань гэрийн зүг явснаа эргэж хараад дороо сууж “харьцгаая” гэсэн мэт хау хау гэж хуцсанаа биднийг явахгүй болохоор буцаж ирж тойрон хуцаад дахин нэгийн зүг гүйж, биднийг хүлээн эргэн харж зогсоод байсан. Тэгснээ даргай саарал маань гэнэт босоод нааш явсан. Ирэхдээ ч газар дээгүүр явж ирсээн. Ай мөн ч хурдан амьтан юмаа. Сансрын хөлөг л тэгж хурдалдаг байх аа гэв.
Нэг өдөр бригадын даргаас танайх удахгүй нүүж, намаржаа руу дөхөж бууна шүү, бэлтгэлтэй байгаарай гэж хэл иржээ. Энэ мэдээ Идэрийн сэтгэлийг ихэд түгшээсэн боловч, нүүх болтол аав ирнэ биз. Улаан цэнхэр хоёр даавуу нийлэхэд хоёр гуравхан унь үлдээд байна гэж бодон тайвширчээ. Одоо намар боллоо. Аав л бушуу ирээсэй. Буга ямар өвс иддэг бол? Аав бид хоёр бугандаа дуртай өвсийг нь тусгайлан хадаж бэлтгэнэ. Өвөлжөөнийхөө хашааны дэргэд тусгай пин барина. Хойтон хавар согоо нь хөөрхөн тугал гаргана. Сүүг нь сааж ууна. Хөөвөр зогдрыг нь авч хоршоонд тушаана. Мөн ч их ажил байна даа гэж Идэр бодно. Гэтэл нэг өглөө хоёр чиргүүл чирсэн белорусь трактор пажигнан ирэв. Суурийн ахлагч, жолооч хоёр ээжтэй нь хамжин гэрээ буулган яах ийхийн зуурдгүй ачаалав. Хоёр буга нь трактороос үргэн зүүн дэнж дээр гаран, эд яах гэж байгаа юм бол гэсэн мэт тэдний зүг харан зогсоно. Ээж нь ачаа хөсөгтэйгээ явж, Идэр халтар нохой хоёр хонио туух болжээ. Идэр хоёр бугаа хоньтойгоо цуг туух гэж хөөцөлдсөн боловч угаас тууж сураагүй амьтан болохоор явж өгсөнгүй. Идэр хонио хариулгаар нь туух зуур эргэж харсаар явав. Хоёр буга нь замдаа эргэж ч харсангүй өвсөн толгой ч шүүрэлгүй шууд явсаар Гэзэгт хайрханыг даваад явчихав.
Тэдний хойноос нүдээ чилтэл харуулдан явсан Идэр гүн санаа алдан манайх бүхэл нүүдлийн газар, бараг хагас өртөө газар нүүж бууна. Тэгэхээр эд манайхыг олж очихгүй. Яг аавыг ирэх болохоор хоёр бугаа орхичихдог мөн хайрнаа гэж харамсан явав.
Идэрийг очиход ээж нь шинэ нутаг дээр гэрээ барин төвхнөчихсөн байлаа. Идэрт цай унд уух ч хүсэл байсангүй.
- Хоёр буга маань манайхыг олж ирэхгүй. Одоо яанаа гэхэд ээж нь:
- Бидний мөрөөр хөөгөөд ирэх байлгүй дээ гэж хүүгээ тайвшруулахыг оролдов.
Идэр хотныхоо хойдох гүдгэр дээр гарч баруун амнаас тоос татуулан ирэх унаа, машин, зүүн хойдох урт хөндий уруудан ирэх хоёр бугаа харуулдан зогссоор харанхуй болгов. Шөнө нь аль нэг нь ирж магадгүй тэгвэл нохой маань заавал биднээс урьдаар мэдэж чимээрхэн хуцна гэж чагнан хэвтсэн болов ч нохой нь ганц ч ган гэсэнгүй. Ашгүй хөвчийн зочин өнөө хоёр нь толгойн архан шил дээр хэзээний гэрийн мал шиг тайван хэвтэж байв. Идэр баярлахдаа:
- Ээжээ, өнөө хоёр буга чинь олоод ирсэн байна гэж хашгирсаар гэрийн зүг гүйв. Гэртээ орж ирээд хүү нь
- Одоо аав л ирэх хэрэгтэй байна. Аав яагаад ирэхгүй байна. Та юу гэж бодож байна? гэв. Ирэх хугацаанаасаа дөрөв тавь хоног өнгөрөөд байгаад гайхаж байсан Маам:
- Харин л дээ. хөвч хэцэд төрж идээшсэн адгуус хүнд дасаж айл хүн бараадаж байхад, ханат гэрт төрсөн хүн, хань, ижил үр хүүхдээ мөрөөдөн ирэхгүй яах билээ гэж сэтгэлээ тайвшруулан
- Ирнээ ирнэ гэв.
Хүү дахиад л гадаа гарч тэртээ хөндийд ногоон торгон дээгүүрх шар утсан хаваас шиг өл халзан зам руу ширтэн зогсов. Гэвч тэр зүгт бүдүүхэн шувуу ч нисэж яваа үзэгдэхгүй байлаа.

Зохиолч Н. Надмид 1925 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Марксизм- ленинизмийн оройн дээд сургууль, МУИС-ийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль тус тус төгсжээ.
1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Залуу жуулчид”, “Дүү нартаа”, “Эцгийн нэрээр”, “Сүхбаатар”, “Учраагүй танил”, “Болзоо” зэрэг өгүүллэг, туужийн ном “Хүлээс алдарсан нь” роман бичжээ.
Зохиолчийн “Сүхбаатарын тухайн өгүүллэгүүд” ном ЗХУ-д орос, тажик, молдав хэлээр хэвлэгджээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 310 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-013.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4135


khuv5-054.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3758

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-235.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3581


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn