Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
Оруулсан admin on 2019-03-12 14:39:18 (286 уншсан)

/Өгүүллэг/

Улиасны унгирал хөвсөн зургадугаар сарын арван тавдаар "хар" Балдан гуайг эмнэлэгээс гаргав.
Угтаа эмчилгээ хийгээд нэмэргүй гэж үзээд, хүү охинтой нь зөвлөн ярилцаж, ийнхүү эмнэлгээс үдэж буйгаагаа нуумагласан эмч хархүү эелдэгхэн инээмсэглэж,
-Балдан гуай наадам дөхчихлөө. Гэртээ хариад хэд хоног амарч байгаад ир дээ. Намрын сэрүүн орохоор буцаж ирээд хэд хоног эмчлүүлээрэй гэж хэлээд, аавынхаа гутлыг өмсүүлж суугаа бага охиных нь зүг учиртайхан харц хаяад гарч одов.
Охиныхоо чимээгүйхэн шуухитнахыг зовуурьтайхан харж, юу юугүй мэлтэгнэн алдах нулимстай нүдийг нь сэмхэн ажиглаад өөрийнхөө хойдын тавиланг бат нот ойлгосон өвгөн
-Үгүй ээ мөн сайн эмч шүү. Хэд хоног сайхан эмчлүүллээ. Намар ижийг нь авчраад энэ хүүгээр үзүүлдэг хэрэг ээ. Би ч бүр сэвэлзчихлээ. Наадмаар бух Дорж, Рагчаа заан тэргүүтэй өвгөчүүлийн барилдаан болно гэх чив. Хэд хоног эмчлүүлсний хэрэг юу билээ. Аав нь наадамд гарна аа. Чоно өтлөвч хургандаа зөв. Цорж өтлөвч балиндаа зөв гэж хуучны үгтэй юм. Ноолж үнгэсээр гарт орчихсон үеийнхээ хэдийг дөнгөлгүй яахав гэж хэлэхдээ дууных нь өнгө ялимгүй сааралтах шиг болов.


Аавынхаа сэтгэлд хургасан чийгтэй бодлыг гадарласан ч мэдээгүй дүр эсгэн
-Өө аав минь боль боль. Бух Дорж гуай өвгөрөөд бярууны адсага шиг хатчихсан байна билээ. Таныг найзыгаа зөөлчиллөө гээд хүмүүс шоолно гэж бүр нэг итгэсэн янзтай хэлээд, сэмхэн санаа алдав.
Унаган мах нь шуугдаж, турж эцсэн ч багахан авдарны дайтай харагдах евхэгэр цээжнийх нь хавирганы матаас, тэмээний булууны яс хэлхчихсэн юм шиг урт чацтай, өвдөг тохой, шилбэ шууны ясыг нь харсан хэн бугайд ч
-Ээ дээ энэ өвгөн залуу зандан насандаа амбан шар шиг л хөгөлгөр эр явсан даа гэж эрхгүй бодогдох ажгуу.
Гучаадхан жилийн өмнө үнэхээр бууран тайлаг шиг тэвхэлзсэн хархүү дэвж шавж явсан гэдэг нь маргашгүй билээ.

-Хээ энэ муу хүүхнийг дээ. Юу юугүй л мэлмэрчих гээд байхад л нулимсаа залгиад инээмсэглээд байх юм. Амьхандаа миний насны тоо барагдаж, үндэс бөхөлсөн хүмүүн тавилан сууриараа булгарч байгааг нуугаад байгаа бололтой шүү. Эхийгээ ч өвчөөд төрчихсөн барам юм аа. Нялх юмдаа миний охин.
Муу чавганц минь намайг барагласан л байгаа. Хурдхан бор гэрийнхээ барааг харах минь.
Намайг наадам хэсч, найр тараан, болох болохгүй эмс хүүхэнтэй нэр холбогдон саамганаж явахыг мэдчихээд дуугаа хураахаас биш, нулимсаа үзүүлдэггүй сэтгэл чангатай хүүхэн байлаа шүү дээ.
Уур унтуу болж, агсам согтуу тавихад нулимсаа харуулдаггүй мөртөө, аргадаж энхрийлэхээр мэлмэрчихдэгсэн. Сайхан ч амраг юм шүү дээ миний муу хань. Жаргаахаасаа илүү зовоож л явж дээ би түүнийгээ гэж бодсоор охиндоо сугадуулан эмнэлэгийн хаалгаар гарав.
-Өө аавыг тосох гэж замын түгжээнд мунгинасаар яваад хоцрох шахлаа гэсээр угтан ирсэн хүүгээ үл тоох мэт ширвэн харсан хар Балдан
-Иш миний муу хүү өтлөх янз орчихжээ. Хүглийж баглайсан том биенээс цаашгүй амьтан юм. Нүүр өгвөл уйлаад суучихаас сийхгүй туучий. Багын эрх зангаа тавихгүй явсаар хөгширлөө дөө энэ хархүү. Надаас хойш яах шүү юм байгаа юм.
Эхнэртээ толгойгоо мэдүүлж, жаахан хүүхэд шиг загнуулаад, ижийнхээ өмнө эрх муужгай шиг нурж унан эрхэмссэн, дурдан шиг зөөлөн сэтгэлтэй, гулгаж тэшсэн уярамтгай хархүү дээ. Төрөлх араншин нь тийм нэг аягатай сүү шиг зөөлөн хүнийг яалтай ч билээ дээ гэж сэтгэл нь өмөлзөн яваагаа хар Балдан ил харуулахгүйгээ мэдэх хашир өвгөн билээ.

Ийнхүү охин хүү хоёрынхоо ирээдүй хойчийг эргэцүүлэн явсаар хүүгийндээ ирж, бэрийнхээ гараас ганц аяга цай уугаад жаахан амсхийн суулаа.
Гэтэл ачийн ач, өөдөсхөн жаахан гуч хүү нь зүгээр суулгахгүй шулганан, өвөр өөд нь мацаж, эрэг духтай хөлс үнэртсэн бөндгөр толгойгоороо энгэр цээжийг нь шөргөөн, ноолохыг харж сэтгэл нялхарсан хар Балдан, төө илүүхэн шилбэ, паацгар гар хурууг нь барилан шинжих зуур
-Энэ муу хүүгээ өвөө нь аваад, гэрлүүгээ явъя. Буурал аавтайгаа ноололдоод хөдөө зусаг. Гар хуруу, өвдөг тохойг нь харахад мадаггүй бөх болно оо. Харж л байгаарай та нар. Хэдхэн жилийн дараа Сэлэнгийн Эрхэмбаяр аварга шиг цээжийг нь сөхөхийн аргагүй лагс хархүү цэнгэлдэхийн есөн хөлт цагаан тугийг арвантаа тойрохыг харна аа гайгүй гэж хэлээд, зөөлхөн инээвхийлэхийг харсан хүү хүүхэн, бэр нь нулимс хурсан нүдээ нуун, нүүр буруулан жишүү харах ажээ.

Хүүгийнх нь хоймрын хананд өлгөөтэй, худынхаа хөргийг харж, хэсэг суугаад
-Хөөрхий дөө. Хэдэр Ядам маань ануухнаараа буурь сэлгэсэн дээ хөөрхий. Нэг ийм зүстэй, тийм нэртэй хүн хорвоод амьд явсны сүүлчийн гэрч болж, зураг хөрөг л үлддэг юм шив дээ. Бүснээс нь хусуур сойз салалгүй явсаар хорвоотой тооцоо дуусгасан. Хурдан морины уяа сойлгыг хэдэр Ядам шиг тааруулах уяач одоо ховордсоон. Уралдах морины хөлсийг имэрч үзээд л урд өдрийнх нь хоолыг мэддэг эрдэмтэй эр явсан даа гэж бодох зуур, тээр нэг жилийн явдал санаанд нь оров.
Далаад оны сүүлээр юмсан.
Хэдэр Ядамын өвөлжөөний дээд бууцанд буулгах айл олдохоо больдог юм байна.
Үдшийн бүрий, үүрийн харанхуйгаар лам хуврагууд ном уншиж, хонх дамар цохиж айлгаж ичээгээд болдоггүй гэнэ ээ. Амнаас нь гал бадарсан лам нар хурдан нүү гэж айлддаг гэнэ шүү гэсэн цуу үг салхи дамжин тархаж, хувьсгалт засгийн шинэ бодлоготой гал ус шиг харшиж байв.
Олны ам дамжсан яриаг нам дарахын тулд заавал айл буулгах үүрэг аймгийн намын хорооноос ирсэн байлаа.
Хэд хэдэн айлыг хүчээр шахам буулгасан ч хэдхэн хоноод яаран сандран нүүцгээх аж.
Нүүсэн айлуудыг эргүүлж буулгахаар мянгантаа асууж, түмэнтээ ухуулаад нэмэр болсонгүй. Аргагүй шүү дээ. Буг чөтгөрийн тухай цуурч гэмээ нь хэрэг түвэгт холбогдох хувьсгалт төрийн хурц бодлого улс даяар шуургалж байсан болохоор үг дуугүй холдож нүүх нь аминд өлзийтэй цаг үе ноёлж байсан билээ.
-Хэдэр Ядам л үргээгээд байна гэдгийг таамагласан сумын захиргаа, намын үүрийн удирдлага удтал ярилцсаны эцэст, юунаас айж, яагаад айл тогтохгүй байгааг судлах тусгай төлөөлөгч томилж, хэдэр Ядамынд очиж билээ.

-Мэдэхгүй ээ. Шөнө болохоор хонх дамар тачигнаж, лам хуврагууд гэр тойроод байх юм л гэцгээдэг. Манайд л лав мэдэгдсэн харагдсан юм юу ч алга.
Айлын бараатай болгоод өгвөл мөн ч сайхан байхсан гэж хэлээд гэмгүй царайлж суусан гэдэг.
Энэхүү яриаг хэдэр Ядамтай холбочих ямар нэг учиг сэжүүр байхгүй болохоор яаж ч чадахгүй тул гарцаагүй цуу үг гэдгийг нотлуулахын тулд намайг дуудуулсан байв.
Залуу насны хөөргөн зангаар олон юм бодсонгүй уухайн тас зөвшөөрөв.
Гэрээрээ очоод буучих санаатай үг цухуйлгаж үзсэн ч эхнэр гэж мухар сүсэгтэн уурлаж цамнаад хөдөлсөнгүй. Эцэст нь эх орон, нам засгийн нэр барьж байж отрын гэрээр ганцаараа нүүж буурь засав.
Хэдэр Ядам гэр барилцаж өгөхөөр ирэхдээ, хомоол унгатгаж, хуурай арц уугиулаад их сүртэй байна.
Нээрэн ч чөтгөрийн гүйдэлтэй юм биш байгаадаа гэж үе үе бодогдож, үс арзайх шиг боловч, нэрэлхүү зан хатгаад үг хэлж чадсангүй.
Орой ч боллоо. Үдшийн бүрий ч нөмөрлөө. Мэдэгдэж сонсогдсон юм байдаггүй.
Унаж ирсэн морио холхон аргамжсандаа харамсч, ажин түжин орчлонг чих тавин чагнахад сэтгэлд есөн шидийн бодол эргэлдэнэ.
Чимээ аниргүйн дунд, зүрхний товшилт судасны цохилт зүрх тархин дундуур нь аянга шиг нүргэлж байлаа.
Гэтэл... түн түн гэсэн дамрын дуутай зэрэгцэн, жин жин гэсэн хонхны дуу холдож ойртон сонсогдож, хамаг биений шар үс босоод нуруу бие зарсхийгээд явчихав.
Сэв сэв хийн алхах хэн нэгэн гэрийг нь тойрч, туурганых цаанаас пад пад хийн алгадаж, хаяа маажаад байх шиг болоход айсандаа биеэ хураан
-Хаая гэж хашгирсан ч дуу нь олигтойхон гарсангүй.
Хүн гэдэг амьтан айхаараа дуу нь цаашаа орчихдогийг тэгэхэд мэдэж билээ.
-За маргааш л нүүе, хүмүүсийн хэлдэг цуу яриа үнэн юм байна гэж бодох зуур дахин чагнавал нам жим болсон байлаа. Үүр цайтал дэг дуг хийсээр, өглөө эрт Ядамынд очин, цай уух зуур нүүх тухайгаа ярих уу байх уу гэж эргэлзэн суулаа.
Хууман хууман инээмсэглэж, сэм сэмхэн ажиглан харах Ядам нэг л сэжиг төрөм байгааг нь хараад, үгээ цэнэв.
-За Балдан заан чөтгөртэй наргиж хонов уу. Манай энд ямар юмных нь чөтгөр байхав дээ хө. Хойд амны чөтгөр наашаа ойртохгүйг бодоход, надаас айдаг юм байлгүй гэж цангинтал инээхэд нь, эхнэр нь дотоод хормойгоороо хөлсөө арчин
-Чухам аа чухам. Ийм сайхан өвс устай, нөмөр нөөлөгтэй газраас зугтаад байгааг нь бид хоёр гайхаад байгаа шүү. Зарим айлыг манайх гаднаа хүртэл буулгаж үзлээ. Бидэнд сонсогдоогүй чөтгөр хажуу айлд сонсогдлоо гэхэд итгэмээргүй. Бид хоёрыг ивээлдээ авч, манай малтай ижилссэн чөтгөр байхаа даа гээд бас л тас тас инээн айлгүйтэв.
Нэг л бардам эрэлхүү байгааг нь харж, жаахан шатмар аядах тул
-Үгүй ээ надад л лав юм мэдэгдсэнгүй. Би ч нэг унтахаараа үхэр буу тавьсан ч мэдэхгүй хүн шүү дээ гэвэл, гайхаж эргэлзсэн янз, зууван шар нүдэнд нь гялсхийн асаад, тэр дороо унтрах шиг санагдав.
Хэдэр Ядам зулгуй инээдээрээ эргэлзээгээ нуун,
-Тэгнэ ээ тэгнэ. Яг л худлаа байж таарна. Манайд сонсогдоогүй чөтгөр гэж юу байхав. Танайх их гэрээрээ нүүгээд ирээ хө. Хань бараандаа өвөлжих сайхан шүү дээ гэж ярьж байлаа.
-Балдан минь өнөөдөр манайд хоно. Гав ганцаараа юугаа хийх вэ. Тэгээд ер нь хурдхан мал хуйгаа туугаад ир гэж эхнэр нөхөр хоёр зэрэг зэрэг шалав.
-Харин тиймээ. Манай өвөлжөөний чимх ногоог баруун аймгийн тууврын мал мөлжөөд дуусгасан байна. Олны замаас зайтайхан нутаг сонгож бууя гэж эртнээс бодож байлаа.
Олны үг ортой, түмний үг угтай эсэхийг мэдье гэж ирсэн юм. Гайгүй шиг бол нүүж ирнэ ээ гэхэд эхнэр нь нөхөрлүүгээ хяламхийн, харц шидэх нь сонин байв.
Үд өнгөртөл ярьж хөөрсөөр оройхон ирж хонохоор болоод мордов.
Оройн сүүдэр буухын алдад Ядамын эхнэрийн гарын буузны шөл сорж, уран хийцтэй шатрын хүү түлхсэн шиг сууж байгаад, эртхэн хэвтэцгээлээ.
Дөнгөж л саяхан ярьж хөөрч байсан Ядам унтчихав уу гэлтэй нам гүмхэн болсноо удалгүй, наашаа цаашаа гэсэн шивэгнээ сонсогдох шиг болов.
-Энэ хоёр монди чинь намайг хүн гэж тоохгүй нь ээ гэсэн эгдүүтэй бодол зурсхийн, амьсгаа даран хэвтэв.
Гэтэл гэрийн араар хонхон дуу гарч, гарцаагүй л дамар цохих өчигдрийн чимээ бас гарч эхлэв.
Эр эм хоёрын зөөлөн гинших, эрхлэн дуу алдах жаргалтай дууг чимэх мэт гадаах хонхон дуу холдож ойртон дуулдаж байлаа.
Энэ хоёр золиг чинь жаргалдаа мансуураад намайг хүн гэж тоож байгаа шинж алга гэж бодон дээлээ толгой дээгүүрээ битүү нөмрөөд хэвтэж байтал нам унтсан байв.
-За сайхан унтаж амрав уу даа гэсээр маасайтал инээн, бөөр нь улайдсан зуухаа зайдлах шахам хөлөө дэлгээд, нүцгэн цээжнээ цувцаа дээл нөмрөөд, цайлж суугаа Ядамд дургүй нь хүрэх шиг санагдаад,
-Ямар юмаа сайхан амардаг юм. Та хоёрын явитнахаас санаа зовон, хамаг амьсгалаа түгжиж хэвтсээр бүтэж үхэх шахлаа гэвэл
-Хүүе яана аа. Та чинь яасан ичдэггүй хүн бэ гэж нүүр улайн жаргалтай инээх бүсгүйг дургүйцэнгүй хараад гадаа гарч морь харан чилүүр тайлав.
-Энэ муу хэдэр Ядам ёдор толгой болжээ. Яагаад намайг хонуулав. Эхнэртэйгээ яаж нааддагаа надад гайхуулмаар санагдав уу гэж бодоод эргэтэл орных харалдаа хаяан доогуур нь хоёр нарийхан мяндсан утас гарч, хойд пүнзнийх нь дээврээс үзүүрийг нь хөвөрхий уясныг анзаарч, толгойд нэгэн сэжиг таамаг гялсхийн буув.
-За энэ бол амархан. Эхнэрээ ноолж хэвтэхдээ энэ хоёр уяаг зөөлөн зөөлөн дугтархад хонх жингэнэн цуурайтана.
Даанч сүүлрүүгээ сүрхий дүвчин байрын хурдан хурдан хонхдоод байлуу гэж бодоод инээд алдах шахав.
-За орой эртхэн ирж хоол идээрэй. Өнөөдөр бид хоёр хол унтана аа гэж саргиа хоолойгоор инээж суугаа Ядамыг хараад элгээ хөштөл инээв.
Буцаад шогшиж явах үед урд шөнүүдийн айдас хүйдэс арилж, оронд нь өнөө шөнө энд хонх цохидог учрыг олно доо гэсэн бодол эргэлдэж байж билээ.
Оройхон манайд шуугиж ирсэн Ядам хэдэн хөлдүү бууз чулуудах шахам өгөөд үгийн солиогүй буцахад хамаг ээдрээ тайлагдах шиг болсонсон.
Би ч эртхэн хэвтэж жаахан нойр аваад харуу бүрийгээр муу буугаа мөрлөөд гэрийнхээ урдхан талд хэвтээд өглөө. Яг л холын бараа тасарч, үнэгэн харанхуй нөмрөхийн цагт доод амнаас хонх дамар зөөлөн цохисоор ойртоод ирэв.
Харанхуйд нүд дассан болохоор тэвчээртэйхэн хүлээгээд хэвтэж байтал ямар юмных нь буг чөтгөр байхав. Ядамын хаяанд цагираглаад хэвтэж байсан гуринхай хар жингэр бут шиншлэн шуг шуг шогшиж явна.
Би ч барьж ирсэн хэдэн буузнаасаа ганц нэгийг шидэн өгч
-Гөөлөөг май гэж зөөлөн дуудсаар, буузаар хууран дэргэдээ авчирав.
Ядамын цувуулж хаясан борцны өөдсийг шиншлэн манай ойрхон ирсэн хар жингэрийг барьж аван хүзүүнд нь зүүсэн хонх дамрыг тайлж аваад,
-Туу чи гэж чанга хашгиран муу буугаа авч тэнгэр өөд пүнхийлгэвэл хар жингэр сүүлээ хавчин гэрийнхээ зүг чавхны чулуу шиг харайн алга болов.
Хонх нь ч хонх юмаа. Харин дамар нь зүгээр л төмөр лаазанд гархи зүүсэн байв.
Айсан хүн өсгөж сонсдог болохоор паг паг хийн дамар шиг сонсогддог байжээ.
За харин маргааш нь хэдэр Ядамыг эхнэртэй нь загнаж, шорон гяндангаар айлгаж сүнс сүлдийг нь биенээс нь зайлуулчих шахаж билээ.
Гэхдээ Ядамын тухай өнөөдрийг хүртэл хэн нэгэнд ам алдаагүй ээ. Алдах ч үгүй дуусна.
Цуглаж ирээд цуварч буцдаг хорвоогийн ааш аягийг ухаараад ирэхээр үхэл ч хүртэл тоглоом шиг болох юм аа.
Үхсэний араас үр хүүхэд биш хань ижил л өнчирч үлддэг нь буурал орчлонгийн жам юмаа гэж эргэцүүлэн суусан хар Балдан өвгөн өнөөдөр тэнгэрт дэвшээд худ өвгөнөө цаашлуулж байгаа биз ээ.

Соёрхын Пүрэвсүрэн.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 136 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-178.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2463

Зураач : Б.Хонгорзул
khongor054.jpg
Хэмжээс: 600x534 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3257


B2-008.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3119


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn