Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
Оруулсан admin on 2018-10-19 16:14:47 (5186 уншсан)

Зохиолч: Н.Найданбат

Зоригоо уг нь энэ хүүхэнд унаж тусан дурласансан.Хөдөөний хүү малын бэлчээр дээрээс цэрэгт татагдан, халагдаж ирээд хотод үлдлээ.Хацрын улаан,соёлын цочроо нь арилаагүй шахам байхдаа хамаатны охиныхоо найз охин болох Цэнгэлийг анх хараад "Хөөх хотын охидууд ямар хөөрхөн юм бэ?"гэж дуу алдан дурласаар харцаа ч салгаж чаддагүй байсан нь үнээн.Цэнгэл бол хот газрын олон охидуудтай айлын бага нь. Сургууль соёлын мөр хөөж бас ч үгүй хажуугаар нь ажил хийж өөрөө өөрийнхөө хэрэгцээг торохгүй болгочихдог сэргэлэн охин байлаа.Өдий болтол өсгөсөн ээжээсээ ийм тийм юмны мөнгө нэхэж зовоохгүйг боддог ухаалаг нэгэн.Гаднаас нь харсан хэнд ч тэнгэр газар шиг ялгаатай Зоригоо Цэнгэл хоёр дотносон үерхсээр Цэнгэл жирэмсэн болов. Зарим нэг нь наанаа тэднийг сайхан хосууд гэх мөртлөө цаашаа харахаараа " царай зүс мэдлэг боловсролтой Цэнгэл хөдөөний тэнэг юмны юунд нь болдог юм бол доо?" гэж ярих нь энүүхэнд.
Энэ үеэс Зоригоогийн ээж бэртэй болж байгаа сургаар ойр ойрхон хотод ирж тэдний хөлсөлж байсан гэрт байрлана.


Гэвч хөдөө нутагт мал хуйтай насаа барж байгаа ээжид нь хотын хөөрхөн бэр нь таалагдсангүй ээ."Өглөө босоод нүүрээ будаад суучихдаг л гэнэ, хайраа хайраа гээд хүүг минь зараад байна л гэнэ,мөнгөө үнэтэй хувцсанд үрдэг л гэнэ. Өө эрсэн хүнд шалтаг ихдэх тусам "хөдөөний хөөрхөн ажилсаг бор охинтой суусан бол..." гэж ил цагаанаар сүүлдээ үглэдэг боллоо.Энэ байдал нь яваандаа залуу хосын дунд хэрүүлийн алим болж Зоригоогийн хэзээний эхийнхээ үгнээс гардаггүй зан, Цэнгэлийн угаасаа өөрийн гэсэн толгойтой гөжүүн зангууд хоорондоо тулалдаж эхлэв.
Хэрүүлтэй хэлцэлтэй өдрүүдийг өнгөрөөсөөр Цэнгэл амаржин аавыгаа дуурайсан хөөрхөн хүүтэй боллоо.Гэсэн ч Зоригоогийн ээж орсон гарсан бүхэнд бэрээ муулан ярьсаар, тэр ч байтугай хүүхэд нь гарчихаад байхад орон гэрийн ч ая бодсонгүй.
Тэд амьдралын энэхэн шалгуурт бүдрэн аргагүйн эрхэнд хоёр тийш болон салцгаалаа.Мэдээж Зоригоогийн ээж баярласан л байх.Харин хүүгээ Цэнгэл авлаа.Зоригоо хотод нэг л арга эвээ олохгүй, Цэнгэлээс салсанаас хойш бүүр ч хийх байх юмаа олж ядсаар нутаг буцлаа.Нутагтаа очиход нүүр халуун.
-Нацагын хүү хот яваад хүнтэй суугаад,хүүхнээ хүүхэдтэй нь хаяад эргээд иржээ! гэх яриа чихний хажуугаар өнгөрөх наад захын явдал байлаа.Хотод өнгөрүүлсэн гурван жилийн дотор дүү нар нь зарим нь айл гэр болж, зарим нь мянгат малчин болж нэг үгээр хэлэхэд Зоригоо шиг замарсан хүн алга.
Байгуулсан гавъяа биш балаг нь гэвэл нэгэн бүсгүйн амьдралаар тоглож, хүүхэд өнчрүүлсэн явдал байлаа.
Хөдөө ирээд нэг жилийн дараа ангийнханы уулзалт боллоо.
Очлоо. Анхны хайрын эзэн Жаргал иржээ. Онигор нүдээрээ инээсэн даруухан бор охины анхны хайр нь бас Зоригоо. Тэр хоёр бие биедээ хайртай болж аравдугаар ангиа төгсөн төгсөтлөө үерхэж,сум даяар жинхэнэ үлгэр жишээ хосууд байлаа.Залуу насны ааг омог хойно хотоос ирсэн танихгүй шахам хүүтэй Жаргалыг хардан алгадсанаас болж тэр хоёр муудалцсан юм. Жаргал туньж гомдон нүүр өгөхгүй, Зоригоо шазруун зан гаргаж уучлалт гуйхгүй байсаар цэрэгт явж, халагдаад шууд хотод үлдэж дээрх амьдрал үргэлжилсэн юм.
Хэн нэгэн нь буулт хийсэн бол тэр хоёр аль хэдийн айл гэр болох байсныг одоо ч өөрснөө мэддэг, бас харамсдаг юм. Жаргал сургуулиа төгсөөд Зоригоог цэрэгт явсаныг дуулсан болохоор халагдаад шууд л өөр дээрээ ирнэ гэж бат итгэлтэй байлаа.Гэтэл хотын охинтой гэр бүл болсныг сонсоод эцсийн найдвар тасрахад жил гаруй өөрийнхөн хойноос гүйсэн малчныхаа хүүтэй дэр нэгтгэн улмаар охинтой боллоо.
Харин хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг нөхөр нь жинхэнэ үзүүллээ.Туслах малчин нь байхдаа гав шав хөдөлгөөнтэй, ажилсаг хүү аажим аажмаар тараа таниулж эцэг эхийнхэн тасалж өгсөн хэдэн малаар нь тоглож, архи уун агсам тавьж гар хүрч зоддог боллоо.
Аав ээжийн хайранд өлгийдүүлж өссөн Жаргалд тэр амьдрал хар дарсан зүүд шиг л байлаа.Эхэндээ эцэг эхээсээ нуун явсан ч хөхөрсөн нүүрээ хийх газар олдохгүй сүүлдээ арга буюу аав ээждээ уйлан хэлснээр энэ амьдрал эцэс болсонсон....
Ангийн нөхдүүд Зоригоо Жаргал хоёрын хэн хэнийхэн туулсан амьдралыг мэдэж байсан хойно тэднийг л чухам хэл үгээ ололцог дээ гэсэн шиг орхин гарлаа.Тэр хоёрт ямар ч тайлбар яриа илүүц байлаа.
Хаалга хаагдах чимээнээр Зоригоо Жаргалыг халуун энгэртээ тэврэн авч зөвхөн хархан гэзгийг нь л үнэрлэн зогсов.Тэр энэ үнэрийг маш их санажээ. Яг хэвээрээ шүү.
Жаргал Зоригоод тэврүүлэн хэсэг зогссоноо өөрийн эрхгүй уйлж эхлэв.Тэр бол гомдлын нулимс бас тайвширлын нулимс байсан юм. Тэр хоёр хичнээн удаан юу ч ярихгүй тэврэлдээд л зогсоод байлаа.Үг хэлээрээ бус элэг зүрхээрээ ярилцана гэдэг л энэ байх...
Нэг сарын дараа шинэ гэрээ барьж нэг гэртээ ороход хэн ч юу ч хэлээгүй ба болох л ёстой юм болж байгаа юм шиг хэн хүнд санагдана.Бүсгүй хүн болсон хойно Цэнгэл хүүгээ авсан шиг Жаргал охиноо өөрөө авлаа.Нэг жилийн дараа Зоригоогийнх шинэ хүнтэй болж бүл нэмлээ.
Хүний тавилан гэдэг сонин юм шүү.Хэдэн жилийн өмнө нэг гэрт ордгын даваан дээр хоёр тийш болсон тэд тус тусдаа амьдрал зохион нэг нэг хүүхэдтэй болоод эргээд нийлсэн анхны хайрын эзэд боллоо. Амьдралын нугачаанд бүдэрсэн ч уулзах л ёстой бол учирдаг тавилан байдаг юм байна. Хүмүүс минь.

эх сурвалж : FACEBOOK.COM ГОЁ өгүүллэг, тууж, роман

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 228 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4234


erd-022.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5586

Хүрэлтогоот
khureltogoot-13.jpg
Хэмжээс: 600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3795


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn