Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Шар навчны халуун
Оруулсан admin on 2006-03-02 12:24:39 (2965 уншсан)

Салчин Бат, Соном, Сономын гэргий Балжид гурвуул Улаан Ханы өврөөс зургаан тавагтай сал холбож гараад Онон мөрнийг уруудсаар явлаа. Навч шарлах аагим халуун дулааны үе мөрний үер татарсан хийгээд тэнгэр хур бороогүй тул сал урсгана гэдэг нэг ёсны жаргал.
Бат саяхан цэргийн албанаас халагдаж ирээд нутагт нь байгуулагдсан модны үйлдвэрт салчин болжээ. Хэдэн жил алс газар, төрсөн нутгаа мөрөөдөн явсан тул угаасан ус ундалсан голынхоо дөлгөөхөн урсгал дээр тааваараа хөвж явна гэдэг бүр ч их жаргал. Бат салны толгойг авч явлаа. Салчны гарт элэгдэж мөлийсөн цагаан хусан сэлүүрээ мөрлөн түшиж нэг гараар ташаа тулсхийн зогсоно. Мөрний ёроол оюу номын эрдэнэсийн хайргаар бүрхэгдсэн мэт намрын шар нарны гэрэл нэвтэлсэн тунгалаг ус хөх ногоон өнгө хослон гилбэлзэж хоёр эргий нь үзэсгэлэн бас гойд. Сал хүний амьсгалахын аяыг дагах мэт үл мэдэг холбилзон урагшлахад нэг хэсэг улаан шаргал навчтай монос мод, нэг хэсэг алтан шаргал навчтай улиас бургас хосолсон жигдхэн шугуй, нэг хэсэг цэл ногоон титэмт нарсан модоор бүрхсэн элгэн өндөр уул, эгц цавчим байцас мөрний эргийг шахан дүнхийж уснаа тольдоно. Нэг хэсэг хадлангийн сайхан нуга тохой нээгдэж намрын ажилдаа гарсан хүн амьтан бухал өвс урц майхан задгай галын галын утаа үзэгдэнэ. Алс тэртээд хөвчийн хөх нурууд униартан харагдана. Тэнгэрийн өнгө бас л цэв цэнхэр. Байгаль дэлхийн өнгө үнэр, анир чимээ амт шимт бүхнийг сая л нэг бүрэн мэдэрч байх шиг санагдана.
өнгө түмэн зүйл байхад үнэр бас түмэн зүйл. Мөрний ус хүртэл чухам тийм гэж болшгүй үнэртэй. Чийг нэвтэрсэн нарсан гуалингаас давирхайны аятайхан үнэр анхилна. Голын нуга тохойгоос хадсан өвсний үнэр, утааны үнэр, бал бурмын үнэр анхилна.
Бат аяа дэлхий ертөнц юутай сайхан, юутай уужим бэ! гэж цээж тэлэн, гар дэлгэнэ. Халхгар түрийтэй өмднийхөө шуумгийг дээр шуужээ. Цэргийн сургуульд чангарсан хөлий нь булчин зангирч овон товон харагдана. Зузаан хар даавуу цамцныхаа энгэрийг задгай орхисонд наранд түлэгдсэн цээж нь улаан хүрэнтэнэ. Идэр наснаас тогтнох насанд шилжиж яваа эр хүний ухаан бодол, хүч, тэнхээ бүрэлдсэн Батын нүүр царайд гаднаас ертөнцийн туяа нэвт туссан хийгээд дотроос сэттэл яруухан догдолсны шинж илэрхий. Хүн байгаль хоёр өнгө зүс хоршин таарч тийнхүү гоо сайхан буюу сүр жавхланг илтгэх юутай жавхлан.
Батын сэтгэлийг хөөргөсөн нь эр хүний араншинд таарсан хийморьтой ажил, шар навчны халуун туссан нь ч биш үнэнхүү хүний сайхан нь билээ.
Онон мөрний усанд хэдэн жил урссан хашир салчин Соном салан дээр барьсан бяцхан шовгорын үүдэнд дэвссэн өвсөн дээр тэрийн хэвтжээ. Түүний чац урт, цээж ханхар гутлаа тайлж хөсөр орхиод хоёр сөөмийн тавхайгаа наранд ээжээ. Дөшний өнцөг шиг дөрвөлжин том толгой дороо гараа зөрүүлж дэрлээд хөмсгөө буулган нүдээ аньжээ. Босоод ирвэл сортоотойхон эр байлтай.
Түүний хөлийн үзүүрт оготор яндантай жижиг төмөр зуух, хөлтэй ширмэн тогоо урт иштэй хангинуур сүх хэвтэнэ.
Шовгор дотроос Сономын эхнэр гарч ирээд нуруу хотойлгон суниахад цомхон бөгөөд махлаг бие нь чангарч хөх нь товойно. Магнай өргөн хөмсөг тодгүй боловч цэвэр галбиртай уруул зузаан, царайн өнгө бов бор ажээ.
Бат аа чи одоо унтаж амар. Би жаахан зогсъё гээд салны захад очиж тэрлэгнийхээ ханцуйг шамлан, хормойгоо өвдөгнөөс дээш цуглаж шуугаад хоёр гараараа мөрний уснаас утгаж нүүрээ угаав. Бат түүнийг тааламжтай харж,
Хар хүнээ босгохгүй юу гэхэд
Жаахан унтаг даа гэв.
Тэгвэл би зогсож л байя.
Ядрахгүй байна уу?
Ядраах юм даанч алга.
Нэг ядраах юмсан гэж инээгээд Балжид хар хүнийхээ хоёр сөөмийн тавхайг шаахайгаараа өшиглөж,
Хүүе бос бос! гэхэд цаадах нь нүдээ нухалсаар өндийж ирэв.
Бат Балжидыг дөрөвхөн жилийн дотор ийм дориун хүүхэн болчих юм гэж ухаан зүүдэндээ оруулсангүй. Цэрэгт мордохоос нь өмнө хэлбэрээ гүйцэд олоогүй биетэй, ичимтгий бүрэг зантай, туранхай бор охин байжээ. Гэтэл дөрөвхөн жил болоод буцаж ирсэн чинь ийм аятайхан хүүхэн болоод хадамд гарчихсан байв. Улаан Хан ууланд анх түүнийг үзээд Бат амаа барьжээ.
Соном бол Балжидаас хориод насаар ах хүн. Сономд атаархасхийн явдаг залуу хөвгүүд Балжид түүний юунд нь болж суусныг хэтэрхий хошин санаагаар тайлбарлан ярилцана. Бат нас их зөрөөтэй эр эм хоёрын байдлыг ажиглан шинжвэл нас зөрөөтэйгээс өөр муу юм байхгүй шиг бөгөөд хошин шог болгоё гэвэл хэн гуайгаас ч өө сэв олддог билээ.
Бат хүний үр ямархан болдгийг эс ойлгосондоо битүүхэн харамсана. Тийн хамт сал урсгах болсондоо нэг талаар эмээж, нөгөө талаар баярласан болой.
Бат Сономыг хэзээнээс сайн мэднэ. Харах царайнд хан гарьд шиг атлаа төвшин даруу зантай ажил хөдөлмөрт гаргуун сайн, нутаг усныхандаа хүндтэй хүн. Улаан хан ууланд байгаа модчины бригадын дарга сал урсгахдаа туршлагатай сайн хүнийг зориуд дагуулж явуулсан нь энэ билээ. Тэндээс гараад хоёр хоног урсахад байгалийн үзэсгэлэн сайхны хажуугаар Балжид хүүхэн харааг булааж зүрхийг хөндсөөр байлаа. Нарны туяа салхины үнэр, усны амьсгал тэр бүхнийг шингээсэн эрүүл цэвэр бие харцуулын дунд үнэ цэнгээ олсон зоримог хөдөлгөөн, цог жавхлангий нь агшин бүхэнд нээн үзэхдээ могойн өрөвхийлэлд орсон болжмор мэт зайлах газаргүй болно. Yүнээс инээдэмтэй юм уу гунигтай байдалд ороход нэгхэн алхмын зайтай. Гэвч Бат болчимгүй багачуул мэт тархиа алдахгүйг хичээн ийнхүү нүд хужирлах төдийхнөөр сэтгэлийн шуурга намжихыг хүлээхээс өөр аргагүй болов.Төгрөг саран нарсны үзүүрт хатгагдсан намуухан бөгөөд дулаахан шөнө зургаан тавагт сал мөрний усан дээрх сарны цагаан зурааг даган анир чимээгүй урагшилна. Салны толгойд Соном сэлүүрээ тулаад хөглийн зогсоно. Шовгорын үүдэнд зуухны амаар гал улалзан түүний дэргэд Бат Балжид хоёр сууна. Бат өвсөн дээр тохойлдон хэвтээд галын ойр гурил элдэж суугаа Балжидыг гөлрөн харна. Гурил элдэхдээ ч хүн ийм аятайхан хөдөлж болдгийг гайхна. Тэгээд энэ шөнийг өнгөрөөвөл дахиад хамт явахаа болихоос өөр аргагүй гэж шийдсэн байв.
Хааяа сэлүүрийн чимээ сонсдоно. Сарны цагаан зураанд мөрний ус гилтэгнэн зургаан тавагт нь аниргүйхэн гулсана. Бат Соном тийш хяламхийн хараад,
Балжид аа гэж бачимдуухан шивнээд Балжид өөдөөс нь харж мишээв.
Балжид чи их ондоо болжээ.
Юу нь ондоо гэж?
Юм бүхэн чинь.
Та яаж мэдэв?
Хараад л мэдлээ.
Тэгээд ямар болсон байна
Их аятайхан.
Урьд аягүй байсан уу?
Би чамайг ийм болчихно гэж бодоогүй
Yнэнээ хэллээ л дээ та намайг тоож хардаг ч үгүй байсан.
Харин ээ юу ч гэх юм бэ дээ. Чамайг ийм болно гэж мэдсэн бол.
Яах байсан бэ?
Яаж ч мэдэх байсан.
Та намайг яаж тоох вэ дээ. Харин би бол таныг харж л явдаг байсан.
Бат нүдээ эргэлдүүлэн өндийж ирээд,
Одоо... одоо... гэж шивэгнэхэд Балжид хариу хэлэлгүй ялдамхнаар инээгээд,
Соном оо салаа татъя! Орой боллоо гэж цууриа шингэн дуугаар нөхрөө дуудан хэлэв.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor042.jpg
Хэмжээс: 600x788 148k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4012

Х.Төгсөө Зотон, тос 80x60
Гэгээ
Хэмжээс: 453x600 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3506

Х.Төгсөө Зотон, тос 40x90
Түрлэг
Хэмжээс: 600x261 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2688


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn