Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэв 	Санж	 Өгүүллэг: Санжийн ПҮРЭВ : УУЛ, ӨВГӨН ХОЁР
Оруулсан admin on 2017-12-25 14:06:26 (3457 уншсан)

\Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Санжийн ПҮРЭВ-ийн “УТГЫН ЧИМЭГ-2017” наадмын тэргүүн шагналт өгүүллэг\

Баарангийн даваанаас баруун хойш дуниартах цэнхэр уулын салхи урьхан хонгор. Хоёр их говиор хормойгоо хулдаж тэнгэрт завилсан адууны нэртэй аргамаг цэнхэр ууланд удам залгаж голомтоо бадраасан Мятав өөрийгөө тэр тэнгэрийн уулын эзэнд тооцно. Тэр цэнхэр уул, тэр хөх өвгөн хоёр аль алиндаа амь.

Тэр цэнхэр уул өвгөний залуу нас. Айлууд нүүж суух, худаг ус гаргаж хашаа хороо барина. Мятав залуудаа арван хуруугаа мойнийж, алд биеэ агштал хоршооны мал тууж нар салхинд үжирсээр нас биеийг эвхсэн нэгэн. Тэр цаг эдүгээ нэгэнт үлгэр болж, Мятав өдгөө тохитой насыг дөрөөлжээ. Дөч шүргэсэн түүний авгай авсан сураг тэр жил дайны цагийн өртөө зар мэт хоногтоо л тэр цэнхэр уулын айлаас айлд хүрсэн удаатай.

Мятавын эхнэр хотод малаа тушаадаг “Мах комбинат”-ын яргачин хүүхэн гэсэн тун таагүй үг чих шүргэсэн ч тэр хүүхэн унд ус сайтай, урин зөөлөн, олонтой нийцтэй учир төдөлгүй түмэнд сайн хэлэгдэж, Мятавыг олон жил мал туусны хэргээ бүтээсэн гэлцэв. Алтайнхан нэг саймсарсан хүндээ чөтгөр ч байсан нүүр буруулдаггүй зантай.

Эднийх хоёр хүүтэй, том хүү эрдэм номтой гэсэн нэрнээс цаашгүй түүнээсээ илүү шуналтай, гадны тонуулчийн өмнө хавцар шиг эрхлэж, харагдаж үзгдэснээ ухдаг гэсэн хорон үгийг байнга дагуулна. Хүн харахад түүн шиг сэргэлэн хүнгүй. Мятав том хүүгээ хэдийдээ ингэтэл шуналын дэв, нүдний өргөс болсныг мэдэхгүй. Эдний удам сударт ч ийм хүнгүй. Тиймээс хүүгээ “Үхсэн хойно яс өндөлзүүлэх тархи!” гэж сэрдэнэ. Олзонд шунасан хүн амьд бирд гэсэн үгтэй. Том хүү бузгай боломжийн алба хашиж, томоор хөдөлнө. Олохыг олдог, олсноо яадгийг мэдэгдэхгүй хоосон гуяа ганзагалаж явна. Тэр хүүг зэсийг алт, зээрийг хулан болгоод хүнийг молигодож дөнгөдөг гэлцэнэ. Тэглээ гээд өрцнөөс унаж, өврөөс өндийсөн үрээ эцэг хүн яалтай. Нэг өдөр хүү нь: -Өнөөдөр улсууд ирнэ, тэдэнтэй хайгуулд гарна гэлээ. Мятавын санаанд өнөөх хөх уул өндөлзөөд ирэв. Хүү тэр уулыг “Манай Монголын үүц” гэдэг байв. Мятав хэсэгтээ хар цагаан дуугүй сууснаа мод толгойгоо гутлынхаа хоншоорт омогтой тогшин, -Чи алт мөнгөөр дутаа юу. Энд тэндгүй газар ухаж амьтан хүнтэй уралцлаа, лусын хорлол болсон лүд!… Дээдсийн сүнс чамайг хараана даа" гэвэл хүү могой эрээн зангиагаа хоёр тийш займруулан зассаар наг наг хөхөрч, -Өө… яа, яа!.. Манай аав жинхэнэ хувьсгалч төрхөндөө орчихлоо. Аав минь дээ, одоо чинь цаг өөр болсон гэж дургүйг нь хүргэлээ. Мятав төрөлхийн хэдэр тул “Чөдөр байдагсан болоосой, гувруу гүйтэл ороолгохсон, чамай хүүхээ!..” гэж саналаа. Хүү тэгсхийгээд өнөөх ирэх улсаа угтахаар алга болов. Хүүгийн хомхойрч гялалзсан нүд, олз омогт шунасан овжин төрх аавынхаа омгийг бадраажээ. Мятав эртнээс газар шинжилгээний гэх гадаад хүнийг бишгүй харж нүдний сониу гарсан. Одоо бас ямар гээч нь өлөв долов хийгээд ирэхийг хэн мэдлээ. Гэтэл ирсэн улсын дунд зүс царай өөр, үс ноос болсон хүнгүйд Мятав бараг баярлав. Инээж хөхөрсөн хэдэн залуус, хоёрын зэрэг хонгоо барьж өгзөг тонтойлгосон тааран жадгар өмдтэй бүсгүй хүүхэд харагдаж өвгөн “Могой алахад мод нэмэргүй, эд юу ч билээ” гэж санав. Тэр охид өгзөг бөгсөө эвтэйхэн цагдвал ч овоо зүс царайтай охид байлаа. Мятав тэднийг хээр хөдөөгийн ажилд нэмэргүй гэж гоочилсон хэрэг. -Та нар дахиад газар сэндийлэх үү!.. гэж Мятав хүүдээ омогдлоо. Хүү мөрөө хавчисхийн тохуутай хөхөрч, -Сайхан залуус шүү, аав минь!.. Манайх одоо ийм юманд гадны хүн зархаа больсон. Зарагдсан хүн олсноо авдаг цагт гадны хүнээр яахав гэвэл Мятавын санаа цайрсангүй “Газар сэндийлэхэд хүний өөрийн ялгаа юу байна. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохойтой адил” гэж санан “Энэ тархи юу л сэдээд яваа бол!” хэмээн дотроо ихэд сэрдлээ. -Тэгээд эд чамаар яах болж байна? гэж Мятав хүүгээ хяламхийв. -Нутаг усаа мэдэхээрээ би эднийг камаандална!.. -Чи ч дээ.., өөрийгээ мэдэхгүй тархи!.. Гадуур тэнэж газар ухахаас өөр чадах юм чамд алга… Олны ам муруйсан хүн угаасаа олиггүй. Чиний хураасныг дэлхий даахгүй гэлцэж байна. Сав хэмжээтэй, хүү минь!.. гэвэл хүү зантгар толгойгоо цагнайлган хөхрөв. -Инээдэм биш дээ!.. Би өтөлсөн хойноо элдэв муу үг дуулмааргүй байна!.. гэсээр Мятав аргаа барав. Тэгээд хүүгээ яван явтал ахин үг сольсонгүй, харин хажуу айлын өвгөн Нямтай ганц шил бор дарс хувааж дотроо онгойлголоо. Ням идэр залуугаас нэгдэл нийгэм байгуулж, дараа нь нурааж үрэн таран хийн үхэхээс бусдыг үзсэн элдэвтэй толгой. -Танай Цамба барагтай юманд уурга чиргүүлэх хүн биш. Одоогийн хүүхдийн ухааныг чи бид гүйцэхгүй. Өнөөдөр чамд энд үглүүлж сууна, маргааш хаа байгаа Америкд өнөө Трамп ноёнтой панз үсэргээд сууж чадах улс. Хүүхдийн хэрэгт бүү орогтүн, одоо юм сэдэж хийдэг хүнийг гар хумхисан нь атаархаж ам хавшин муулж амьдардаг цаг гэж Нямыг айлдваас Мятав, -Хийссэн нурман дээр шалз шиг хэдэн шалдан хүүхэд үлдээмээргүй байна!.. Байгаа жаахан юмаа хүний өөрийнгүй цөлмөж дуусгалаа. Манай энэ сагсгар хар одоо нутгаа ухаж төнхөх л дутаж гэнэ!.. гэвэл Ням, -За чи бид хоёрын үг нохойн амаар нийллээ, хө!.. Цамба шиг хүү заяасанд баярла. Маргааш чиний хонины ээлж шүү, хоёул “Хараа” үлгэхгүй, “Болор” шимнэ гээд элдэвтэй хөхрөв. Мятав харьсан хойноо учир нь олдохгүй хүүгээ “Энэ хүн ер юу л хийгээд явна, энэ төрд “Аавынх” гэж нэг хэцүү айл байдгийг мэддэг хүн үү, үгүй юу, энэ тархи?” гэж сэрдэв. Гэтэл “Идэж уусан хүнээр шорон дүүрдэг бол нэг аймаг бүү хэл энэ дэлхий дийлэхгүй” гэж Нямын хэлсэн санаанд бууж бас ч эргэлзэв. Гэхдээ ганц Цамба идэж залгидаг биш бололтой… гэхээс хүүгээ өршөөнө. Мятав байдал тандахаар захиргаагаар ортол хэдэн залуу шатар дээр толгой нийлүүлэн ухаан малгайгүй байлаа. Тэднийг хараад Мятав “Өнөөдөр чинь хагас сайн өдөр байжээ!..” гэж санасаар сурсан зангаараа шатар өнгийтөл харын талын ганц шалдан хүү эсрэг талын бэрсний аманд орчих шахаад цодойж байв.

Түүнийг гүйлгэн харсан Мятав, -Наад хүүг чинь идлээ!.. гэвэл нэг нь дээшээ ч харалгүй, -Ангайсан аманд гүйгээд ордог аавын хүү байхгүй болсон, тийм цаг өнгөрсөн. Аажаа бодвол Цамба инженерийг л мөрдөж явна уу, айхавтар хүн шүү гэсээр хөхрөв. Мятав, -Тэр лүдээр би яахав, одоо талийгаа биз!.. гэлээ. -Талийсаан, талийсан!.. Ямбатын талд дэвхцэж яваа гэснээ хий хөхөрч, “Шалбарах юм биш, шааг!..” гэж айлын ноёныг шалав. -Өө, хөөрхий энэ хархүү шалдаг болчихож. Хааяа ингэмээр дээ. -Шалах байтугай хожихыг заана!.. Ингэхэд Аажаа, танай Цамба өдийд хэдэн нүүдлийн цаадахыг харчихсан яваа!.. Одоо хүн өөрөөсөө ухаантайг үгийн муугаар баалж атаархлаа дардаг зантай, тэгээд зарим хүн хүүгээр чинь амныхаа загатнааг гаргадаг юм, санаа зоволтгүй!.. гэхэд Мятав дотроо “Нямын хэлдэг ортой болж таарлаа” гэж санан баярлалаа. Энэ олны дотор хүүг минь таньсан хүн байна гэхээс нэг л сайхан, дотроо уужлан урт амьсгаа авлаа. -Тэр ер нь яах гээд салхи шиг алга болов оо? гэж Мятав олны дунд асуулт унаган үг тандав.

Гэтэл өөр нэг нь, -Дээд саарал ордонд нэг лунзгар амьтан танай нутгийг залгих бантан зуурсан сургаар өрсөөд явсан. Тэнд болж л өгвөл олсон юмыг залгидаг газар гэсээр дээшээ долоовроороо зааснаа, “Тэр сувдаг гайхал нэг алгын чинээ цаас аваад гадны нэг дааяад зарна. Тэгээд дэлхий даахгүй баян амьтан гадаадад очоод ясаа тавих газаргүй хэвтэнэ. Хэдий хүртэл хэвтэх юм. Одоо бүтэн нутагтай аймаггүй болсон, үнэн!.. Энэ хэдэн хөх уулыг хүссэн хүнд тавьж туухгүй юмсан. Бид унасан газар угаасан устай ч сувдаг дээдсийн ил далдаар зарсан өөрийн нэртэй хүний газар дээр мөлхөх шахаж байна” гэж сэтгэл хэрд хийлгэн хэлэв. -Тэр хэдэн банди ч дээ!.. гэж Мятав голонгуй хэллээ. -Аажаа минь тэдэн дунд чинь л бэрс яваа. Одоо хүний хүнээс өөрий зарим хүн хэцүү болсон цаг, харин тэд өөр. Ухаандаа миний энэ хар хүүг одоо хараарай, тээр Бэрс!.. гэсээр түлхэн бэрс гаргаж баясан шуугив. Мятав гэртээ харих замдаа “Эцэг дээдэс минь мянга мянган жилээр амьдарч, амь насаараа хамгаалж бидэнд өвлүүлсэн газар шороонд амар амгаланг хайрла. Уул гэвч хүн шиг гудайж, ус гэвч нулимс шиг урсахыг харахгүй үлдээхсэн. Хүн зүдэрч зутарч болно, сөхөрч гутарч болохгүй.

Газар шороонд ч өөрийн жаргал, зовлон бий” хэмээн санаж замдаа босгыг нь олонтаа элээсэн мөнөөх “Ганганы мухлагт” гялс хийтэл шургалаа. Хана хэрэм шиг Хантайширын зулай дээр хаврын том шаргал наран мэлтэлзэж, тэр нарны туяан доор нэг их цэлмэг сэтгэлтэй хүн “Миний хүү муу муухайгаа дуудуулдаг ч өөр хүн санж, болжээ, болж!.. Манайхан хүнийг муулвал газар доогуур оруулж, магтвал Ханхайрханы оройд залдаг улс. Миний хүү өөрийн бодолтой бол хөх Мятав яахав. Ням бид хоёр өнөөдөр нэг сайхан сууя” гэж санасаар өврөө түнтийлгэн алхаа шулуудлаа. Үртэй хүний жаргал их. Зовлон ч бас дутдаггүй аж. Американ дэнж 2017.VIII.13



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэв Санж )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 370 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хавар 2007
IMG_1103.jpg
Хэмжээс: 600x800 202k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4672

Ёл хад
YolHad_18.JPG
Хэмжээс: 700x525 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3572

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-048.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4393


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn