Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Баттулга : Хос хунгийн дуу
Оруулсан admin on 2006-01-27 16:34:40 (3792 уншсан)

Би өсөж төрсөн бууцандаа хааяа нэг эргэлдэн очиж хээрийн салхиар нь хучуулан хонодог. Өнөө цагийн зах зээлийн үе хэцүү түгшүүртэй байна гээд ахуйн бяцхан дарамтанд өөрийгөө элээж суулгүй гүүгүүл морь шиг явнам. Yнэхээр үе тэнгийнхэн цаг хугацааны эрхээр өөрсдийнхөө түүхийг бүтээдэг шүү дээ. Ямартай ч өнгөрсөн хэсэгхэн үеийн түүхийг чадах ядахаараа хүмүүстэй хамт бүтээлцсэн байж таараа.
Гэвч чи өөрийн мунхаглалыг дийлж чадалгүй эрт өнгөрөх юм бол хойчийн үр ач нарын чинь хийсэн бүтээсэн бүхэн хувь заяатай чинь холбоотой шүү хэмээн бурхан шивнэнэ. Гэвч амьдрах амьдрахдаа бусдын хөлд орооцолдон тээглэлгүй, бие сэтгэлээ өндөрт авч явах ёстой гэдгийг ойлгосон. Би нэгэн зун суудлын жижиг машинтай Хар ус нуурын баруун хөвөөгөөр хурдлуулж явна гэж Дандар ах үгээ эхэлсэн юм.
Тэрхэн үе минь нуур шувуудаар дүүрсэн цаг боловч олон жилийн өмнөх дурсамж зүрх рүү минь урсан орж ирэв ээ. Хар ус нуурын торгон мандал зөөлөн салхинаа бидэртэн цэнхэртэж, олон олон жигүүртэн шувууд эх дэлхийнхээ хэвлийд бүүвэйлэгдэн байх шиг их усны мандалд ойртон холдон торолзох авч нуурын шувуудыг харах бүрийд сэтгэл минь өөрийн эрхгүй нялхран догдолдог хуучтай болчихсон юм...
Гэтэл миний бодлын торгон агшин, зөн билиг юм уу шувуудаас зайдуухан цайран харагдах хос хунгийн бараа тодрон тодрон сэтгэлд минь тэр чигээрээ орж ирэв ээ. Хос хунгийн уянгат эгшиг дуун бодлыг минь хөглөж хямран будангуйрах сэтгэлийг минь аль хэдийнэ зайчлан хос цагаан гэгээ татуулваа...
Би бүсгүйчүүдийг муу муухайгаар дүрсэлж хэзээ ч чаддаггүй юм. Учир гэвээс бурхан тэднийг бүтээхдээ дэндүү сайхнаар бүтээсэн болохоор тэдэнд минь хүмүүний сэтгэл зүрхийг соронздон татах гоо үзэсгэлэн сайхан бүхнээс өөр зай байхын учиргүй. Энэ ч бас бурхны хайр ивээл юм шүү дээ. Бага залуу явахад айлын сайхан эгч нар хүрэлцэшгүй хүслийн сайхан амьтад байж нэгэн хэсэгтээ тэдний сайхан бүхэн сэтгэлээс минь арчигдахгүй, дурсагдан байдагсан. Хүн бүрийн дурсан санагалзах ээжээс минь ховорхон эрдэнэсийн нэгэн бурхны жинхэнэ цэвэр хайрын үр шим ч байж магадгүй.
Тэнгэрийн хос цагаан хунг харах бүрийдээ бодол сэтгэлд минь зүүдэнд минь хүртэл гэрэлтэн байдаг гэгээн мэдрэмж, сөхөгдөн уярнам. Шөнийн нуурыг хос цагаан гэрлээр сүлэж, мөнхийн хосоороо жаргадаг хос хун тэгээд ч тэнгэртээ хальдаг шувуудын жам ёсыг ухаардаг ч, уул ус, газар нутгаа өөрийнхөө мөрөөр эрээчиж яваад үхсэн ч яахав хэмээн дүрсэлдэг. Нэгэн ёсондоо газар шороондоо л эрхлэн жаргадаг хүмүүний нэг. Бас болоогүй хөдөөгийн цэвэр цэнхэр агаарт хааяа жаргаж явмаар ч юм шиг санагддаг нь хот газрын утаа тортог, үнэр амт, дуу шуугианаас дайжсандаа тэр биш.
Ерөөс сэтгэл зүрхэнд минь алдуурах учиргүй уяатай хоногшин үлдсэн хөдөөгийн хүмүүсийн монгол төрх, амьдрал хайр, түүнээс хол хөндий байхын аргагүйн эрхээр л тэр шүү дээ. Бүсгүйчүүдийн сайхан бүхэнд эр хүмүүний өө сэвууд дарагдан хайлж, жинхэнэ хайрын хүчинд уусан шингэж нэгэн бие болдог жамтай ажээ. Аав минь миний хэдэн охидууд сайхан өсч байна, манайх сайхан айл болох нээ гэдэгсэн. Аргагүй юм даа, айлын сайхан гэрэл гэгээ бүсгүйчүүдтэй холбоотой юм чинь.
Би Нансалтай нэгэн бүжиг, үдэшлэг юмуу аль нэгэн газар хоромхон төдий уулзаж танилцсан бол энэхүү өгүүллэгийн санаагүй үлдэх байсан ч юм билүү гэсэн юм. Тэр нэгэн цагт Увсын цэлгэр хөндий, Таван тэсийн дэлгэр цагаан хотгор надад жаргал хайрласан гэж л бодож явнам. Хорвоо ертөнц ямар сайхан юм бэ хэмээн сэтгэлдээ дуу алдах нас бүдгэрсэнч билгийн хос цагаан хунтай учиран зүүдлэж хэдийгээр цаг хугацаа улирах бүрийд сэтгэл зүрхэнд минь уяатай нэгэн хүний дулаахан харц, дууг нь сонсох жаргал ч юм шиг ээ. Энэхэн амьдрал дуусан дуустал зүрхний минь нэгэн зайд үлдээсэн хүмүүний дүрийг сэтгэл дэвэлзэхиин цагт дуудан сэрээх нь юуны буруу байх билээ дээ.
Хархираа, Түргэний сэрүүн цагаан оргил алсын зэрэглээнд дайвалзан сүндэрлэж, Таван тэсийн минь билчир дээр үдийн нар голлосон тэр нэгэн үе хэвээрээ юм шиг л санагднам аа. Залуу насны минь аравхан жилийн хугацаатай тэнцэх тэр агшинг эргэн одоо санахад хэдийгээр богинохон авч тэртээ холын хол, Увс нуурын хөвөөнд Таван тэсийн тэнгэрээс мишээж ширтсэн дөлгөөн бор нүдийг мартаагүй, сэтгэлд минь уяснаараа хорвоод ногдсон энэхэн насны минь хугацаатай тэнцүү ажгуу.
Тэсээс Улаангом орох зам Увс нуурын баруун хөвөөг сүлжин элст толгодын дундуур заримдаа нуурын захын усыг цалигуулан одоход мөнөөхөн хос цагаан хунгийн бараа нуурын мандлаас над руу ойртон холдон түүний эрхэмсэг уянгат дуу бодол сэтгэлийг минь тэлж, хайрын зөөлөн уянга зүрх рүү минь урсан дэлбээлэн байх юм. Булнай хайрханы цэнхэр сугаас эх аван урссан Тэсийн голыг бурхан бүтээхдээ Увс нууранд хүрэхдээ таван хурдан цэнхэр морьд болон салж очоорой гэсэн юм гэдэг. Тэгээд ч Тэсийн хөндийд газар гишгэсэн морьдын хурдан удам тасрах учиргүй хэмээн нутгийн өвгөдийн ярилцахад нь бахархдаг.
Миний сэтгэл хунгийн дуутай нуур харан нялхардаг юм. Нансалын минь зөөлөн энхрий бор нүд тэрхэн үесд намайг эзэмдэх авч тархины минь бор хальсанд соронзон адил бичигдэн үлдсэн бүхнийг уран сайхнаар дүрслэн үзүүлэх гэж оролдохдоо унтаад сэрснийхээ дараа ч гэсэн зүрхнийхээ утгын нандин чавхдасыг хөглөж ядан хэвтдэгээ би. Миний зүүдэлсэн минь гэвэл: Би Хар ус нуурынхаа хөвөөнд сууж байх юм. Сэтгэлдээ мөнөөх хос цагаан хунгаа л бидэрэн байх шиг...
Гэтэл, гэтэл хүслийг минь тааж мэдсэн юм шиг хоёр цагаан хун миний дээгүүр эргэлдэн ганганаснаа хэсэгхэн адуу тийрэн зогссон нэгэн тасархай нуурын хөвөөнд алгуурхан буулаа. Тэрхэн үед зүрхэнд мөнх шингэсэн Нансалын минь дүр төрх нуурын мандлаас тодрон над руу айсуу. Өмнөөс нь өндөлзсөн боловч хөл минь нэг л хүндхэн чи минь босоод хэрэггүй, би одоохон очъё хэмээн танил хонгор дуугаар уянгалуулан их усны мандлаар над руу хөвөж байна.
Хадаг шиг ер бусын цэнхэр савсалга дагуулсаар Увс нуурын дундах үл үзэгдэх элсэн толгодын оройд зогсон “Наашаа хүрээд ирээч ээ, та бид хоёр бурхны ариун сүнсээр ивээгдэн амар тайвныг авч мөнхийн амийг олсон шүү дээ” хэмээн нөгөө л сэтгэл бөмбөрүүлсэн уяхан зөөлөн эгшигээр гэрэл цацруулан байна.
Гэтэл би хунгийн нуруун дээр явж байх юм. Эргэн сайн ажиглавал Булнай хайрханы орой яахын аргагүй мөн санж. Миний хөлөглөсөн цагаан хун алгуурхан доошилсоор газардахад хөөрхий дөө эд нар маань намайг энд хүргэх л гэж ижил сүргээсээ хоцорч дээ хэмээн бодохуй миний таагүй бодлыг мэдсэн юм бол уу өмнүүр минь нэгэнтээ эргэлдэн ганганаснаа “Бид хоёр ижилтэйгээ одоохон нийлнэ, зоволтгүй та минь. Тэсийн голынхоо усанд ороод түргэхэн урс, харин хавартаа Алтай хангайн чандмалсан гурван их нуурын билчир дэх Хяргас далайн Хэцүү хадны хажууд уулзана шүү гэж эргэлдэн ирснээ Таван тэсийн билчир хавьд хүрэхэд чинь таныг Нансал хүлээж байгаа та чинь түүнтэйгээ уулзах гэж яваа шүү дээ гэж дуулдах төдийхөн зэрэгцэн ганганав.
Тиймээ, миний бодол сэтгэлийг минь гүйцэлдүүлэх гэж л энэ шүү дээ хөөрхийс минь гэхийн сацуу шувуудын дуулалдах дуун тун ойрхон сонсдож жигүүрийн салхи нь сэв сэв хийхэд санаа амарлаа. Ээж минь шувууд халуун орон руугаа л буцаж байна даа гэдэгсэн. Сэрвэл хос цагаан хун алга болжээ. Хажууханд минь Ангиртын голын зөөлөн урсгал харгин үглэж, Мянган угалзатын бэлд шөнийн адуу янцгааж сонсдоно.
Би бодолхийлэхдээ хүн хүнээ хайрлах хийгээд санах ёсыг би бурхны ивээлээр мэддэг болж. Мөнх бусын хорвоод хүн гэгч ухаантай, шударга, зоригтой, чиглэсэн зорилготой л явах юм шүү гэсэн аавын үгийг хэнзхэн буурай ухаандаа эвлүүлж ядан байнам. Ай хөөрхий хос хунгийн дуун эмзэг борхон зүрхийг минь хэдий хүртэл тэлж, зүүдэнд минь гэрэлтэх юм бол доо.
Хайр гэдэг гайхамшигт учрал бүхэн хүн бүрийг дандаа ойртуулж ээнэгшүүлэх юм даа гэсэн юм.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-080.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2607

Г.Ариунболд Зотон, тос 50x60
Нутгийн салхи
Хэмжээс: 600x489 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3623


khuv5-007.JPG
Хэмжээс: 600x450 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2606


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn