Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг
Оруулсан admin on 2014-01-04 20:32:55 (2525 уншсан)

Мод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь нялх ногооны өнгөтэй. Наранд гялтганана. Бүгд шинэхэн, нялххан. Наранд гялтганах навчсыг харахаар

Арын гурван хайлаас

Алтнаас илүү гялалзана

гэсэн ардын дууны үг санаанд дандаа ордог. Анги хүний үр яагаад ааваас илүү санагддаг юм бол доо гэсэн гэнэхэн бодлынхоо учгийг тайлаагүй л явна.

Навчны тухай бичнэ гэдэг хавар ирсний дохио. Модод ногоорч, шарлаж, хувхайрч, ганц ч навчгүй болж, цасанд хучигдаж, цас нь хайлж, дахиад л ногоорно. Намар хэрэв аугаа их үхэл юм бол өвөл үхлийн дараах амьдрал гэлтэй. Би цасгүй, хуурай, тунгалаг өвөлд дуртай.  Ганц ч навчгүй моддын уран мөчрүүд үүлгүй цэлмэг тэнгэрийн юм уу, эсвэл бүрхэг өдрийн тунгалаг саарал дэвсгэр дээр харагдахаараа эртний хятадын зураачдын бийрийн уран яруу татлагыг санагдуулдаг юм. Одоо навчис ургаад мөчир нь харагдахгүй болжээ. Моддын цаанаас ухаа ягаан өнгөөр шохойдсон хуучин байшингийн булан харагддаг.  Би олон жил энэ байшингийн буланг цонхоороо харж, хажуугаар нь явж байна. Орж үзээгүй. Дотор нь амьдардаг хүмүүсийг ч хараагүй. Бид, их хотын иргэд саахалтын зайд төрж, насаараа нэг л байшинд шахуу амьдраад бие биенээ танилгүй үхдэг. Зэргэлдээ ертөнцүүд мэт. Өөр өөрийн хэмжээсээр, өөр өөрийн үзэмжээр орчлонг туулах бидэнд огтолцох цэг олдохгүй ч байж мэднэ. Амьдрал яг мод шиг. Нэг л өглөө навчсаа гүвнэ. Амьдрал гэдэг зэргэлдээ байшиндаа ч орж үзэж амжихааргүй тийм л богинохон...

-Чаг чаг чаг.... 46,45,44 ... гэж цолгиун тоолонгоо, -Бялзуухай минь

                                                                        Будант гудамжийг хэрэн нисээрэй

                                                                        Булбарай түүнд минь

                                                                        Булингарт үгийг минь шивнээрэй гэж намуухан гиншин дуулна. Энэ үесд толгой нүцгэн мөнөөх эр өргөн чөлөө өгсөн тамхиа баагиулсан шиг түргэн түргэн алхалсаар одов. Цонхны хөшиг үл мэдэг чичигнэнэ. Өргөн чөлөөний дараагийн зочид баруун зүүн хоёр этгээдийн гудамжнаас орж ирцгээлээ. Бүрх малгай духдуулж арьсан цүнх эгэлдэргэлсэн хижээл насны нүдний шилт танхайдуу байрын идэрмэг хоёр эртэй хөшөөний дэргэд шууд тулчихав. Залуус яаж зүгээр байхав дээ.

            -Ах хүү гал байна уу... гэхэд хижээл эр халаас өврөө сандран онгичин, -Ах нь тамхи татдаггүй л дээ гэж ээрэн өгүүлнэ.

            -Тэгвэл байгаа мөнгөө гаргаад ир

            -Өө.. тэгэлгүй яах вэ. .. Гэхдээ ах нь жаахан мөнгөтэй. Та хоёрт багадаж юуны магад. Голохгүй бол шүү дээ гэж цантсан нүднийхээ шилийг гарынхаа алгаар арчлан өгүүлэхэд мөнөөх хоёр гудамж цуурайттал хөхөрч, -Ха ха... Хи хи.. Тоглосийм аа. Зүгээр л арилж үз. Тань шиг хүмүүст гар хүрдэггүй юм. Эхнэртээ очиж эрхэл дээ гэж тавлацгаав. Нүдний шилт цүнхээ сугандаа тас хавчуулаад хар гүйхээрээ гудамж уруудан майжигналаа.

            -Надад ид хаваа гайхуулах гэсэн юм байх даа. Бүсгүй хүнд өөрийг нь аминаасаа илүү хайрладаг эр хүн хэрэгтэй. Үнэнч бас туйлбартай гэж бүсгүй хөшигний завсраар сэм харж зогсохдоо бахархангуй бодож зогслоо. Цагийн цохилго зүрхний хэмээр цохилно. -46,45,44... цай оочлонгоо тэр тоолно. -12-хон минут гэж амандаа гүвтнэнэ. Хуримын даашинз дээрх очир алмаз од адил очтон гялсхийнэ.

            Үүр тэмдэгрэн үнэгэн харанхуйд ууссан өргөн чөлөөний амар амгаланг залуу хосын инээд хөөр эвдлээ. Хөшөөний өмнө гоолигхон хээнцэр залуу шаргал  үст бүсгүйн мөрөөр тэврэн үе үе уруулыг нь озон чихэнд нь янаг амрагийн үг шивнэнэ.

Хөшигний цаадах бүсгүй –Одоо яг одоо. Бөгжөө өг. Хайраа илчил. Залуу минь өөртөө итгэлтэй бас зоригтой бас үнэнч бай. Тэр бүхэн чинь байхгүй бол яг одоо түүнээс зайл гэж тэсгэлгүй чанга хашгирав. Зэргэлдээ өрөөнөөс, -Та зүгээр үү. Оройныхоо хоолыг идээгүй. Авчрах уу гэх эмэгтэй хүний дуу гарахад, -Хэрэггүй ээ. Намайг тайван байлгаад орхи гэж  хариуд нь хашгираад,

-Бялзуухай минь

Будант гудамжийг хэрэн нисээрэй гэж намуухан дуулангаа, -12 хон минут гэж давтан давтан үглэнэ. Түүний нулимс даашинзных нь энгэр дээр дуслахуй сарны гэрэл очир алмааз болгон хувиргах ажээ.

            ...Хэдэн өдрийн дараа Санура эмгэнийг эцсийн замд үдлээ. Хөдөөлүүлэхэд түүний алс хол амьдардаг таван хүүхдээс хоёр охин нь иржээ. Бүхнийг хайрыг татдаг эмгэн үгүй болсонд асрамжийн газрынхан бултаараа л гашуудлаа.

Гашуудлын ёслолын дараа түүний хоёр охинд асрамжийн удирдлагаас өрөөнд нь орж эхийнхээ эд зүйлсийг авч явахыг зөвшөөрчээ. Шалаар дүүрэн хөглөрөх эзэндээ очоогүй ижийнхээ захидлуудыг бүсгүйчүүд уншиж сууна.

            -Итгэмээргүй юм. Ээж ааваас өөр хүнд хайртай байсан гэж үү. Чи мэдэж байсан уу

            -Үгүй чиш. Би л мэдэхгүй юм. Том ах мэдэж байгаа байх шүү

            -Арай том ах аавын хүүхэд биш юм биш үү...

            -Боль доо Ижийн ясыг бүү өндөлзүүл.. гэж ярилцана. Орон дээр дэлгээтэй байх очир алмаазан дуслууд хэдийн цонхны нарны илчинд хатаад цагаан эрвээхэйнээс хамгаалж цацсан нафталины үнэр сэнгэнэнэ. Бүсгүйчүүд захидал, тэмдэглэлийг нь жижигхэн цаасан хайрцагт хийж сугавчлаад өрөөний хаалгыг зөөлхөн хаалаа.

            ...Оршуулгын газрын захад зүгээр л нэг шороо овоолоод орхисон шарилын өмнө нэгэн өвгөн малгайгаа сугандаа хавчуулаад толгой гудайлган зогсч байлаа. -Тэр гайтай галт тэрэг хоцроогүйсэн бол би чамтайгаа насан туршдаа хамтдаа байх байсансан. Намайгаа өршөө. Гэхдээ чинийхээ гэрлэлтийг бас үр хүүхдээ төрүүлж  өсгөн торниулж сайн сайхан явахыг чинь дэргэд чинь биш ч алсаас харж л суусан. Энэ бүх он цагт үргэлж чинийхээ дэргэд байсан шүү.. гэж дал мөрөө чичигнүүлэн уйлж байлаа. Хаа нэгхэн бялзуухайн сүрэг огцом түргэн нислэгээрээ тэнгэрийн хээлийг гижигдэж цасан хялмаа бужигнуулан өвгөний тачирхан халимаг дээр асгана.

                                                                                    2012.12.20 Улаанбаатар хот



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 160 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-074.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2765


erd-007.JPG
Хэмжээс: 600x414 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2775

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-104.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3098


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn