Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл18)
Оруулсан admin on 2005-11-14 18:22:00 (6890 уншсан)

Навчаа нь ээж миний богино ханцуйтай цагнаа цамцыг харсан уу, ээж юпка индүүдээд өг хэмээн элдэвт дайчилсаар арай гэж нэг юм хичээлдээ явж санааг нь амраав. Охиноо гарах гээд үүдний толинд харж зогсоход нь талдаа татчих санаатай. -Цаад ах чин нэг асрагч охинтой үерхээд байна. Яаж тэрнээс нь салгадаг юм билээ хэмээн үг өдсөн чинь охин нь эргэж хараад тас ширвэн
-Юу нь болохгүй байгаа юм? Өөрт нь л таалагдаж байгаа бол та нээх салгах гээд байхдаа яадаг байна.
-Та одоо хүүхдүүдийнхээ хэрэгт оролцохоо боливол таарна гэчихээд хаалга саван гарч оджээ. Нөхөртэй хүүхнүүд бол ханиа халамжилаад, түүндээ сайхан харагдах гэж гоёж гоодоод, хоёр биендээ эрхэлж туниад хүүхдүүддээ нэг их нялуураад байх нь ховор биз. Гэтэл Цолмон нөхрөө явснаас хойш санаж сарвайх юм нь хоёр хүүхэд нь л болсон тул тэр хоёрыгоо дэндүү эрхлүүлж, юм юман дээр ээжийнхээ гарыг харсан хүмүүс болгосноо мэджээ. Долдугаар ангийн охин байж Навчаа нь өөрөө хувцасаа угааж, индүүднэ гэж үгүй. Тэгсэн мөртлөө эцэгггүй хүүхдийн толгой том гэгчээр үг сонсохгүй байх санаатай гэж бодохоос нэг талаар бухимдан, нөгөө талаар өдрөөс өдөрт өсч буй хүүхдүүддээ илүүдэж байгаа мэт санагдан гомдсоор ажил руугаа нойр дутуу сэтгэл гутруу гарчээ.
Намууны хувьд энэ өдөр дэндүү сайхан өдөр байлаа. Одоо тэр өөртөө итгэлтэй болжээ. Зөрөөд өнгөрсөн залуу бүхэн эргэн харахаар гойд гоолиг хөөрхөн биш ч гэсэн таалагдсан залуугийнхаа зүрх сэтгэлийг энэ л эгэл төрхөөрөө татаж сайхан хайрын эзэн болж чадсандаа, аавынх нь хөрөнгөнд биш өөрт нь зөвхөн өөрт нь татагдсан тийм үнэнч дурлалтай учрах хүсэл нь биелсэнд хязгааргүй их баяртай байлаа. Ямар сайндаа хичээл дээрээ нүд нь гэрэлтээд, байн байн гар утсаа гарган хайрын мессэж солилцоод байгаа нь татварын онолын багш дүнсгэр өвгөн хүртэл анзаарчихсан манай Намуун чинь хичээл дээр утас мутсаа оролдохгүй овоо хүүхэд байсан чинь өнөөдөр мессэж мастер болчихжээ хэмээн онигоонд оруулаад авав. Хичээлийн дараа гэртээ ирээд байтал Жавхаа бөөн дуу шуу болсоор тэднийд ирэв. Нов ногоон намирсан даавуун хослол өмсч, хөдлөх бүрд нь гялалзсан шилэн шигтгээ, ногоон хашаар чимэглэсэн урт ээмэг зүүж, өөрөө оёсон бололтой ногоон илгэн үүргэвч үүрсэн нь моодны сэтгүүлээс буугаад ирсэн загвар өмсөгч шиг л дэгжин харагдаж байв.
-Чи өнөөдөр ямар гоё харагдаж байнаа гэж Намууныг дуу алдан шагшихад муухай мушийгаад
-Баярлалаа. Яахав дээ. Ядарсан амьтан чаддагаараа л гоёчихоод явж байна. Уг нь ганц чамаас биш ганц ч болтугай эр хүнээс магтаалын үг сонсдог ч болоосой гэснээ баахан гомдол тавиж гарав. Тэгэнгүүт нь Намуун түүнийг чирэх шахам шатаар өгсөж өрөөндөө оруулав. Сайхан залуутай болчихоод ганц бие найзыгаа мартсан л гэнэ, хааяа нэг мессэж бичхэд яадаг юм л гэнэ. Тэгээд Намууны ширээн дээр тавиастай Итгэлийн зургийг хараад
-За тэгээд хайрт чинь ямархуу залуу байна? Бид хоёрын жүжгээс болоод уурласан уу? хэмээн шалгаав.

Намуун ч түүний юм бүхэн нь таалагдагийг, асрагч болж жүжиглэсэнд нь уурлаагүй, харин ч хоёр биедээ улам хайртай болсноо ярив. Ийнхүү бүтэмжтэй сайхан байгаа хайр дурлалынхаа тухай, эсвэл золгүй явдлынхаа тухай найздаа хамаа намаагүй тоочдогоороо л эмэгтэйчүүд асар том алдаа хийдэг билээ. Намуун ч бүсгүйчүүдийн энэ алдааг давтаж байгаагаа мэдсэнгүй. Найзынхаа амьдралын нарийн ширийнийг гарын 5 хуруу шигээ нэвтэрхий мэддэг хамгийн дотны бүсгүй нь нэг л өдөр хамгийн том дайсан нь болон хувирч байсан түүх тоогүй олон. Энэ нь бүсгүй хүнийг өр нимгэн, ам сул атлаа баахан жөтөөрхүү зантай болгон бүтээсэн бурханы алдаа ч байж болох юм.
Найзынхаа яриаг инээд хөөр болон сонсч байсан Жавхаа сүүлдээ гуниглачихав. Герман яваад усанд хаясан чулуу шиг таг болсон Ганаагаас хариугаа авах төлөвлөгөө нь биелсэн юм алга. Охидууд сайхан хайртай учраад л байх юм. Ядаж л надад чинь пизлогийн хэрэгцээ гэж нэг юм байна шүү дээ. Би ямар авгайтай хөгшин хүнтэй явалтай нь биш. Гэр бүлтэй хүнтэй явах нь аймаар там нүгэл гээд л баахан гомдоллов. Жавхаа католик сүмийн цуглаанд хоёр жил явж байгаа бөгөөд Намууныг ч Ертөнцийн эзэнд итгүүлэх гэж оролддог нь инээдтэй
-Ийм сайхан өндөр гоолиг хүүхэн чин нэг л өдөр ханхүүтэйгээ учирна даа. ингэхэд чи тэр Ертөнцийн эзнээсээ сайн гуйгаагүй юмуу? залбираад гуйгаад байх юм бол есөн хүсэл биелдэг гээд л намайг ухуулаад байдаггүй бил үү? гэж Намуун хэлээд бүүр уурлуулчихав. Чи миний хамгийн сайн найз байж хүнийг ойлгохын оронд миний зовлонгоор тоглоом хийлээ. Тоглоом хийхдээ шашин шүтлэгээр минь дайрууллаа гээд л гомдоллон үглэж байснаа гадаа гарч тэдний хашаагаар зугаалаад дорхноо тайвширчихав. Жавхаа буцаж орж ирээд Энрикү-ийн Хэръёо-г тавиад улам ч хөгжилтэй болчихов. Түүний энэ дуунаас Испиан хүний халуун цус, аам омог шингэсэн хүчирхэг хоолой, амьдралын хамаг эрч хүч, хөгжил хөдөлгөөнийг илэрхийлсэн дууг сонсож мөрөөдлийн хөвгүүнээ ярих дуртай билээ. Тийм болохоор ч тэр үү түүнтэй нэр холбогдсон алдар цуутай хүүхнүүдийг өөлж муулж гарна. ялангуяа Оросын теннисчин Анна Курникиваг бүүр үзэхгүй. энэ мангар орос хүүхний юунд нь болдог байнаа. богинохон хөлтэй, хөл уртасгах мэс засал хийлгэсэн л юм байна лээ ш дээ гээд л. Өнөөдөр ч гэсэн Намууны өрөөний жижигхэн буйдан дээр хэвтэн гуурсаар жүүс сорж байснаа
-Хүүе ээ,би яг Энрикү шиг гоё нүдтэй залуутай таарах юм бол ганц унтаад хаягдсан ч яахав гэж боддог юм гээд тас тас хөхрөв.
Бодоод байхад Итгэлийн найз Батбаяр Энрикү-тэй яггүй адилхан давхраалаг гүнзгий хар нүдтэйг санаад Намуун түсхийтэл инээд алдчихав.
-За яав? юундаа инээсэн юм? Хүн үнэнээ сэтгэлээсээ яриж байхад чинь гэж Жавхаа намжирдлаа.
-Тийм залуу зааж өгөх уу?
-Хаана байна? гээд Жавхаа өндийгөөд ирэв.
-За за тоглосон юм. тэр чинь аймаар хүүхэмсэг гэсэн. чи тийм нөхөртэй болчихвол уурлаж үглэсээр байгаад цус харвачих биз гэлээ.
-Тийм сайхан нөхөртэй болчихвол яадаг юм, тэснэ ш дээ.
-За мөн залж байна аа. Тэгдэг бол сайхан л байна. Чи тэсэж тэсэж нэг л өдөр хайруулын тавгаар тархийг нь хага цохих байлгүй гэлцэн баахан хөхрөлдөв.
Намуун түүнийг дахиад уурлачихвал гомдол тавиад салахгүй гэж айсандаа Батбаыр бол яг Энрикү шиг давхраатай тунгалаг нүдтэй гэж хэлэх гэснээ больжээ. Даанч дэндүү дуугүй, хөдөөний залуу болохоор Жавхаа шиг ам хэл нь дийлдэхгүй, тэгээд юм бүхнийг өөлж үглэж явдаг хүнтэй яаж таарах билээ. Яг тэр үед Итгэл утасдав.

Тэр хоёрын ярихыг Жавхаа атаархангүй сонсож сууснаа өрөөнөөс гараад явчихав. Итгэл Намуун хоёр цагийн дараа Тэнгист кино үзэхээр болов. Жавхаа зочны өрөөнд нь орж харандаагаар таталбар хийнгээ эмээтэй нь ярилцаж суугаад орж ирлээ.
-Та хоёрын нялуурч байх хооронд би шинэ коллекцын санаа олоод зарим загварынхаа эскизийг хийчихлээ ш дээ. хараач “манан“ гэдэг авангард загвар. Гэхдээ зоригтой хүн бол үдэшлэгт өмсөж болно гээд баахан загвар зурснаа үзүүлээд
-За за . Би ч найз майзтай болоогүй нь яамай. Тэгсэн бол ингээд л болзож бариад хамаг цагаа барчих юм байна. би сургууль руугаа буцлаа. Намрын гоёлд оролцохоор болсон гэв.
-Мартсанаас, чи ногоо навчин дрэсс-аа хийсэн үү? гэж Намууныг хувцасны өрөөнөөс толгой цухуйлган асуухад
-Хүүе ээ, Овоо ш дээ миний найз. Миний хийх гэж байсан загварыг мартаагүй санаж байдаг чинь. би хийчихсэн ш дээ. сургууль дээр байгаа. Чамд үзүүлэх гэхээр чи чинь нэг бол эрүүл мэндийн салбарт зүтгээд нэг бол хайр дурлалын асуудлаар хөөцөлдөөд олдохгүй юм байна ш дээ хэмээн гомдоллов.
Тэр хоёр хотын төв явахааар гарав. Гэтэл Жавхаа тэдний цэцгийн мандлаас хэдэн цэцэг таслан авч ишийг нь нямбайлан янзлаад үүргэвчиндээ хийчихэв. тэгээд машинд орж суугаад
-Өнөөдөр чин Зоригийн нас барсан өдөр. Энэ цэцгийг хөшөөнд тавих гэсэн юм гэв.
Намуун юу ч хэлсэнгүй . Үнэндээ Жавхаа улс төр сонирхдог, нийгмийн идэвхээр түүнээс хавьгүй илүү амьтан билээ. Тэр хоёрыг Зоригийн хөшөөн дээр ирэхэд хамгийн гайхалтай нэг явдал болов. Юу гэвэл нөгөө Энриүк шиг нүдтэй сайхан залуу Баагий бас Зоригийн хөшөөнд цэцэг тавьчихаад явах гэж байхтай тааралдчихав. Намуун түүнийг найзтайгаа танилцуулаад, та хоёр чинь ийм эсрэг тэсрэг зантай юм байж хоёруулаа улс төрийн идэвхитэй гэж хэлээд авлаа. Баагий чимээгүйхэн инээмсэглээд
-Зүгээр нэг улс төрийин идэвхитэй биш. Энэ хүнийг хүндэлдэг байхгүй юу гэлээ. Ямар нэгэн юмнаас дорхноо өө олж харчихаад элдэвээр шүүмжилэн байдаг Жавхаа л юу ч хэлсэнгүй. Тууз, чимэглэл болсон сүрлэг цэцгэн хэлхээ, ёроолд тавиад Намуунаа явах уу гэлээ
-Энэ олон гоё цэцгэн дунд миний цэцэг дэндүү хогийн харагдаж байна уу гэж яагаад ч юм Баагийгаас асуув. Цаадахь нь Жавхаатай харц тулгарчихаад бушуухан нүд буруулаад
-Гол нь цэцэгний сүрэнд биш тавья гэсэн сэтгэлдээ л байгаа байх гэлээ.
-Яг үнэн гэж Жавхаа хэлээд машин руу алхав. хэдийгээр Намуун ажил руу нь дөхүүлээд өгий гэсэн ч Баагий явган алхах нь эрүүл мэндэд тустай гээд яваад өгөв.
-Баагий ёстой сонин залуу шуу. Хамгийн анх Итгэлт надтай уулзах гэж ирэхэд энэ Баагий дагаж ирээд нэг ч уг дуугаралгүй машинд байж байгаад явчихаж билээ. Хүнд хамгийн хэрэгтэй үед нь хань болчихоод тэрнийгээ их тус хүргэлээ гэж боддог ч үгүй тийм л залуу. тэгээд бас чимээгүй байж байснаа гэнэт ганц жинтэй үг хэлнэ. Ёстой сонин залуу гээд Намууныг машинаа асаахад хойд шилээр нь Баагийгийн араас харсаар байсан Жавхаа
-Би дээр үед нөгөө дисконы маргааш танай эмээгийн байрний гадаа эд нартай тааралдахад энэ залууг яагаад анзаараагүй юм бол оо? Нүд нь яг Энрикүгийнх шиг гоё юм. Найз охинтой бол уу? гээд санаа алджээ.
Тэр хоёр төв замаас Энх тайвны гүүр тийш эргэх гэтэл зам түгжирээд сигналаа чих дүлийртэл хангинуулах машины овооролдоон дунд баахан зогсов.
-Би л хотын дарга байсан бол хамгийн түрүүнд энэ замыг өргөн болгоно. Ер нь анхнаасаа яах гэж ийм тэнэг хавчиг зам тавьдаг байнаа хэмээн Жавхаа үглэж суулаа. Намуун түүнийг сургууль дээр нь буулгачихаад номын санд хэсэг суув. Амьдрал нь дэндүү утга учиргүй өнгөрөөд байгаа ч юм шиг. ядаж ээжийнхээ шахалтаар банкны эдийн засагч гэж ямар ч сонирхолгүй мэргэжлээр сурдгийг хэлэх үү. Жавхааг л харахгүй юу. Өөртөө хувцас хийж өмсчихөөд Зоригийн хөшөөнд цэцэг тавиад явж байхад.. Хамгийн гол нь өөртөө хувцас хийж байгаадаа биш амьдрал нь зорилготой байгаа нь л атаархмаар санагдана.

Тэр Улаанбаатар зочид буудал орж бэлэн мөнгөний машинаас мөнгө авангаа ийнхүү элдэв бодолд дарагдан зогсож байтал
-Хүүе сайн уу? Хүү минь гэх танил дуу ард нь гарав. Эргээд харвал түүний ажиллаж байсан эмнэлэгт хэд хоног хэвтсэн Ёндон хэмээх хүн инээгээд зогсож байлаа. Намуун тэгэхэд нэг удаа өрөөнийх нь цонхыг арчих гэж өрөөнд санаандгүй ширээн дээр байсан илтгэлийнх нь англи орчуулгын дүрмийн алдааг засаж өгөхөд ийм чадалтай хүүхэд энд юугаа хийж байгаа юм? гэж асуухад нь Намуун их сургуулын эдийн засгийн ангид сурдгаа хэлээд энэ тухай эмнэлгийхэндээ ч хэлээгүй болхоор та хүнд битгий хэлээрэй хэмээн тохирсон юм. харин энэ эр түүнийг хувингаа бариад гарахад чи энд байх ёсгүй л хүн байна даа ах нь юм бүхэн байр байрандаа байхад дуртай гэж билээ.
-Миний дүү эмнэлэгтээ л ажиллаж байгаа юу? гэхэд нь толгой сэгсэрээд гарчихсан гэв.
-Тэгвэл манай банкинд ажиллаач гэж санал тавья гэхэд нь Намуун шууд л зөвшөөрчихлөө. Түүний хэлсэн юм бүхэн байрандаа байхад дуртай гэсэн үг нь Намуунд их л таалагдсан болохоор ч тийм түргэн шийдвэр гаргасан байж болох юм. Ер нь тэр багаасаа л ингээд хэнтэй ч зөвлөлгүй нэг юм шийдчихдэг, тэгсэн мөртлөө амьдралынхаа гол гол асуудал дээр ээжийнхээ нөлөөнөөс гарч чадаггүй, тийм л хүн. хэд хоногийн өмнө Итгэлийн өгсөн гар утсыг ээж нь хурааж авчихаад маргааш нь учрыг нь баахан шалгаасан ч Намууны гөжүүд зан хөдлөөд хайрынхаа тухай ганц ч үг унагалгүй өнгөрсөн билээ. Хэдийгээр Намуун нууцаа дэлгээгүй ч ээж нь ингээд л нүдэн балай, чихэн дүлий үлдэх хүн биш. Өнөөх олби оготно шиг овжин бөгөөд үгнээс нь гарна гэж байдаггүй Оргил туслахаа явуулан Итгэлийн тухай хуучны До яамныхаас дутахгүй мөрдлөг хийж эхэлснийг Намуун мэдээгүй л байв.
Итгэлийн хувьд ээжтэйгээ энэ хайрынхаа тухай яриад, санаа бодлыг нь сонсоод байх хүсэл төрөхгүй, харин ч эсэргүүцэх тусам нь үерхлээ улам нандигнамаар тэрсүүд бодол төрөх ажээ.
Тэгээд ч Намууныг асрагчаар ажилладаг ядуу айлын хүүхэд биш гээд үнэнийг нь хэлий ч гэж яарсангүй. Олны дотроос ганц бүсгүйг онцгойлон санаж тэмүүлэх, зүрх сэтгэлдээ хайрлан өмчлөх энэ шаналгаатай атлаа амттайхан мэдрэмжийг амьдралдаа анх удаа амсч байхад ээжтэйгээ ч бай бусад хэн нэгэнтэй энэ тухай бүх ард түмний санал агуулга гэдэг шиг яриж хэлэлцээд, сонжиж сортолзсон яриаг нь сонсохыг огт хүсэхгүй байлаа. Тэр дуусдаггүй ажилаа амжуулсаар Намууны сууж байгаа номын сан руу сэтгэл яаран хөдлөв.
Мессэж бичих юм уу, ярих гэснээ гэнэт очиж баярлуулъя гэж шийджээ. Машинаа номын сангийн үүдэнд тавьчихаад олон оюутан шуугилдсан танхим руу хайртыгаа харцаараа хайлаа. Намуун тэртээ буланд цонхны дэргэд сууж байлаа. Урдаа гар компьютерээ дэлгэчихсэн мөртлөө үзэгнийхээ үзүүрийг хэмлэн их л идэвхитэйгээр номоо унших аж. Итгэл түүнийг хэсэг харж зогссоноо гар утас руу нь залгаж
-Бүсгүй, үзгээ хэмлэхээ болиоч. Олон нийтийн газар их эвгүй харагдаж байна шүү гэхэд Намуун алгаараа амаа таглан инээгээд
-Чи хаана зогсож байгаа юм бэ? гээд ийш тийш харан түүнийг хайгаад олсонгүй.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 75 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-008.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3725


B2-002.JPG
Хэмжээс: 450x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3693

М. Батзориг 1979	90х70, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x460 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3413


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn