Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Гурван хиргис үүр
Оруулсан admin on 2012-05-04 18:05:48 (3956 уншсан)


Гэнэт аянга ниргэж тэнгэр цуурах мэт энд тэнд цахилгаан татна. Хувин хувингаар цутгах их усан бороон дундуур олон бараан дээлтэй бараан зүсмийн морьтонгууд хэрээ шиг гуаглан уулгалан дайрав.
Чоно борооноор гэгч энэ аж. Удалгүй бороо зогсоход харийн дээрэмчид, эзлэн түрэмгийлэгчдийн хөлд сүйдсэн хот айлууд чимээгүй сүглийлдэн хэдэн хар шувуу айлын дээгүүр нисэж үзэгдэнэ.
“Ийм юм болох гээд байсан юм аа” гэж өвгөн Лут амандаа үглээд дурангаа өвөртлөн мориндоо мордов.
Өглөө бүр эртлэн арслантай уулын оргил дээр гарч хол ойрыг дурандан нар шингэтэл суугаад номхон хээр гүүгээ унаж гэрийн зүг гэлдэрнэ.
Хэний адуу хаагуур бэлчиж, хэнийд ямар дээлтэй хүн ирснийг өглөөнөөс орой хүртэл арслангийн дүрстэй уулын хүзүүн дээрээс дурандаж алган дээрээ байгаа юм шиг хэлж суудаг энэ хүн өдгөө ерэн насны босгыг хэдийнээ давсан. Гэвч ухаан санаа нь саруулхан, хүмүүсийн удам сударыг хэдэн үеээр нь тоолж чаддаг болохоор хүмүүс “та ч амьд архив” юмаа гэж цаашлуулна.
Урьд нь номхон хээр гүүгээ хайрлаж байгаа мэт зөөлөн зөөлөн гишгүүлсээр ирдэг байсан бол өнөөдөр нэг л өөр ташуураа үе үе гозолзуулан морио шавдуулан гуядсаар уяан дээр буув
Хөмсгөө атируулан бодол болжээ.
Удалгүй өвгөний дуудлагаар хавийн хүмүүс зургаан ханатай гэрт багтахгүй шахам цуглаж өвгөний яриаг чагнав.
Харийн дээрэмчид газар нутаг булаацалдан эзлэхээр дайрсан тухай, Балбарын хот айлыг хүйс тэмтэрсэн, өнөө шөнөдөө амраад маргааш манай хавийн хот айл руу дайрах байх. Үтэр түргэн нүүцгээ, тэдний тоо маш олон дээрээс нь бүгд буу шийдэмтэй тул бид нар тэмцэлдэж дийлэхгүй гэв.
Тэр шөнөдөө айл бүр тэмээнд ачаалаад үүр цайхад Лут өвгөний хот айлаас аргийн чинээ аргал ч үлдсэнгүй.
Харин ойр ойрхон зайтай гурван тасархай овоолоостой цагаан чулуунууд л айлуудын буйр дээр бий болсон байлаа.
Үнэхээр маргааш нь үд өнгөрч байтал газар доргих амгай шаргих чимээ сонсогдож мөнөөх дээрэмчид Лутын хот айлын хоосон бууцыг хараад эргэн одлоо.
Чингэсээр чимээ холдоход газар доорх бариа гэрт үлдсэн Лут өвгөн санаа алдаад нүдээ анив.
Удам дамуулан хураасан их буян, алт мөнгө, эрдэнэсийн зүйл, эртний мэргэн судар номоо тэмээнд ачаад нүүхэд багтахгүй нь мэдээж байсан тул хүмүүс арга ухаан сийлж нэг шөнийн дундуур бүтэн гэр бариастайгаа багтах том нүх ухжээ. Тэнд цугласан хүмүүс цусан төрөл ясан төрлөөрөө хуваагдахад гурван төрлийн удам судартай хүмүүс байсан тул тус тусын нүхэнд гэрээ барьж дотор нь үнэ цэнэтэй бүхнээ  нуулаа.
Хот айлын удган бүсгүйн зөвлөснөөр тэрхүү эрдэнэ нуусан гэрээ сахиулан нэг нэг амьд бие үлдээх естой гэнэ . Тэрхүү үлдээсэн сахиул сайхан цаг ирж, үр сад нь эргэж ирэн тэрхүү баялгийг гаргаж автал сүнсээрээ сахих учиртай гэнэ.
Тэгэхдээ эргэж ирсэн үр хүүхэд нь нэгэн нууц үгийг хиргис үүрийн өрх дээр тавьсан содон тэмдэгтэй чулуунд шившинэ, энэ нь сахиж үлдсэн сүнсэн бие таниж үүд хаалгаа нээх дохио гэнэ.Цаг давчуу мөдхөн үүр цайхаар болсон тул эхний нүхэнд ахан дүүс манцуйтай хүүхдээ үлдээв.
Харин дараагийн нүхэнд тэр удмынхан өдөр шөнөгүй л хуцаж байдаг хоточ нохойгоо үлдээв.
Харин Лут өвгөний садан төрлийн хүмүүс юу үлдээх вэ хэмээн ярьтал  өвгөн “би үлдье, ханан гэр холдож хадан гэр минь ойртсон хөгшин би үр хойчынхоо төлөө үлдье. Би эхээс унасан газар шороогоо орхиж орхиж явбал үхэхийн цагт бурхан намайг хүлээж авахгүй” хэмээв. Үр хүүхдүүд нь тас хориглосон ч өвгөн зөрсөөр үлдэв.
Хайрт эцгээ үлдээсэн үр хүүхдүүд, халуун биенээсээ тасласан нялх үрээ орхисонмэхийн нулимс харамсалтай цуг өмнө нутгийг зорьсон их нүүдэл хөдөллөө.
Замд тааралдах хот айлыг сэрэмжлүүлэн явж зарим нь дагаж нүүсээр .

Өвгөн баяртай байв.
Тэр эх нутаг газар шороогоо орхисонгүй. Хүн гэдэг нэгэн цагт хөглөрөх навчис, хагдарах өвс, ургах цэцэгсийг гишгэлэн алхдаг ч бас нэгэн цагт өөрөө өвс цэцэг, газар шороо болдог билээ.
Харин гагцхүү сүнсэн бие л эрдэнэт хүний биеийг олохын,үйлдсэн нүгэл буяныхаа үйлийг эдлэж, эх дэлхийгээс сансар огторгуйгаас нэгээхэн  хором ч үл холдоно.
Дээд талын овоолготой чулуун доор үлдсэн нялх хүүхэд хоёр хоног уйлаад л чимээгүй болов, харин хоточ нохой бүтэн сар ульсан.
Энэ бүхнийг залбирсан чигээрээ завилж суусан биенээсээ сүнсээ  гаргаж самдид суухын ухааныг эзэмшсэн буурал өвгөн харж сонсож басхүү эмгэнэх боловч арчих нулимсгүй тул арслантай уулынхаа зэрлэг салхитай хөөцөлдөн тоглож бага насандаа эргэж очсон мэт жаргалтай болов.

2

Ундармаа бүсгүй геологич,  жуулчдыг дагуулан нутгийнхаа сонин хачин гэсэн тогтоцтой газар бүхнээр явж бүрэнхий болсон хойно ядарч туйлдсан амьтад буцаж ирнэ.
Сүхээгийн эхнэр төрөх дөхөөд аймгийн төв рүү явсан тул дүүгийнхээ дагуулж ирсэн гадаадын жуулчдад үйлчлэх гэж хэрэндээ л хичээж хөлсөө дуслуулан гурил элдэж, мах чанана.
Гэвч гадаад хүмүүс тул чанасан мах барагтай бол идэхгүй харин төмс, гурилыг бол ёстой л нэг амтархан зооглоно.
Удалгүй Ундраагийн дагуулж ирсэн жуулчид хар толгойн бэлээс авдартай алт олсон гэнэ, “Самгатай үзүүр”-ээс мөнгөн хазаар олдсон гэнэ гэсэн яриа нутгийн хүмүүсийн чих дэлсэж Сүхийн гадна бууж мордох хүмүүс тоогоо алдав.
Ангайж гайхсан, сонирхож судласан, шунаж хармалсан, олон янзын хүмүүсийн асуултанд юу гэж хариулахаа мэдэхгүй “аа энэ хүмүүс гийлогчид юм гэнэлэээ. Олсон эд зүйлсийг хот оруулж музейд тавина гэсэн. Ховор эрдэнэс олддог баян нутаг гэж манай нутгийн л нэр гарах нь дээ “ гэж аргалан явуулна.
Нэг орой Сүх дүүгээ дуудан аминчлан хэлэв. “Миний дүү бид нар гурван үеээрээ нэ сайхан арслантай шар уулын бэлд нутаглалаа. Миний дүү энэ дээрх гурван хиргис үүрийг л хөндөж болдоггүй юм шүү, тэр хөлөө жийсэн арслангийн толгойгоо харуулсан зүгт энэ гурван хиргис үүр байдаг юм, лав учиртай болоод л тэр байх, эртээд би аргамжааны чулуу олдохгүй нэг том цагаан чулуу тэндээс авчихсан чинь сайхан хурдан морь маань дээд үзүүр дээр үхчихсэн байсан.
Ер нь наад хүмүүс чинь жуулчид гэсэн нэрээр  газар нутгийг маань төнхөх гэж ирсэн зандалчид л байна, тэрнээс биш яалаа гэж өдөр шөнөгүй юм ухах юм бэ, үзэх юмаа үзэж авах зургаа аваад л буцна биз” гэв.
Ундраа шилбэлзэн уурлаж ”зассс  та дандаа л сонин юм ярьж байх юм, яалаа гэж тийм байх юм, та минь бүр хөдөө гарсан биш соёлоос хоцрогджээ, би орж унтлаа” гээд гүйгээд орчихов.
Гэвч дүү нь ахынхаа захиасыг мартсан уу эсвэл юманд бодоогүй бололтой. Өнөөх жуулчид хамгийн том доод үүрнээс эхлэн ухжээ.  Суугаагаараа занданшсан бие, алтан мөнгөн бурхан олоод баярлалдан цааш ухаж байтал яах ийхийн зуургүй бор шороотой салхин хуй өнхөрөн ирж нэгнийх нь нүд сохорсон тул хайгуулаа зогсоон дээд талын хоёр хиргис үүрийг хэвээр нь орхиж зургийг  аваад буцав. Хэлэх үгтэй, бичих сонинтой, басхүү насаараа идэх баялагтай боллоо гэж баярлан баахан шил лааз гялгар уутны хог үлдээн одоцгоов.
Харин тэдний нэг нь замдаа галзуурч, бусад нь ор сураггүй алга болсон байна гэж нисдэг тэрэгтэй хүмүүс хэд хоног хайж байгаад буцав.
Тэднээс түрүүлж багийн ахлагчтай цуг гарсан Ундраагийн хот оруулсан өвгөн хүний биенд “монголоос 5000 мянган жилийн өмнөх хүний занданшсан цогцос олдлоо” гэсэн сүржин тайлбар бичин шилэн хоргонд хийжээ.
Хүний ертөнцийн нүгэлт амьдралд хиртээгүй бяцхан хүү, хааяа энүүгээр өнгөрсөн хүмүүс рүү хуцаж айлгах хар нохой, Арслантай уулын зэрлэг салхитай эрхлэн тоглох өвгөн гурвын сүнс одоо болтол үр хойч нь эргэн ирж эд баялагийнхаа эзэн сууж тэднийг чөлөөлнө гэдэгт итгэн хүлээсээр...
2012-03-25
 
  



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 123 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 80х100 см
Шинэ өглөө
Хэмжээс: 478x600 43k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3511

Должин : Зам зуур
zam-060.JPG
Хэмжээс: 600x450 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2628

С. Баярбаатар	100х100, зотон тос
Тугал нуур
Хэмжээс: 600x602 203k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3828


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn