Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Очир эрдэнийн нулимс
Оруулсан admin on 2012-05-04 17:57:33 (4323 уншсан)


Мөлийтөл арилгасан сонгиноос хутга хальтирч охины гарыг эсгэж орхив.
Охин анх удаа хоол хийх гэж байгаа нь энэ. “Ээ ээж минь” гэж уулга алдан хутга сонгино хоёроо шидчихээд өрөө дамжин гүйсэн боловч ээжийгээ эзгүй байгаа гэдгийг сая л саналаа.
Долоовор хурууныхаа өндгийг байн байна шимнэ, ядаж байхад хурууны наалт хөвөн хаана байдийг ч мэдэхгүй. Арима сая нэг санаа олсон бололтой зочдын өрөөний ширээн дээрх цагаан бүтээлгийг хуулан авч голоор нь цуулан хуруугаа ороожээ. Ажилдаа явах цаг хэдийнээ өнгөрсөн тул яаран хувцсаа солиод гарч одлоо.
Охин өглөө бүр эртлэн босож сонин зарах мухлагаас боодол сонин худалдан авч гудамжаар өнгөрөх хүмүүст заран ээжийнхээ хагалгааны мөнгөнд жаахан ч болов нэмэр болохыг хүснэ.
Аримаг анх мэдээ орсон цагаас л ээж нь хараагүй хүн байсан. Хараагүй мөртлөө Аримад яг тааруулаад цамц, оймс, малгай нэхэж өгнө. Хоол ч сайхан хийнэ, Арима аавтайгаа ширээний хоёр талд суугаад ээжийнхээ хийсэн хоолыг амтархан идэхдээ хамгийн жаргалтай байдаг.
Эмнэлэгт байгаа охины ээж нь Аримагийн цамцыг аваад ирээч, дэрлэж унтвал сайхан унтах шиг юм байна гэсэн тул эцэг нь охиныхоо шүүгээг ухаж байгаад  сонин зүйлс олов.
.
Наранд өнгө өнгийн солонго татуулан гялалзах тэр найман ширхэг зүйлийг  үнэт эрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байлаа. Харин Аримаг хаанаас энэ үнэт зүйлсийг хулгайлсан бол гэж шаналж өнжив.
Өдөржин тоглоод ядарсан хүүхэд дэрэн дээрээ хацраа улаа бутруулан нойрсох шиг нар жаргаж Арима охин гэрийн зүг хуучин даавуун цүнхээ үүрэн ядарсандаа хөлөө арай ядан зөөсөөр гэртээ орж ирнэ.
Аавдаа аль болох ядарснаа харуулж санааг нь зовоохгүйг хичээн цоглогоор инээд алдан орох боловч охиныхоо шантгардуу хамар дээр бурзайсан хөлсийг хараад эцэг хэнгэнэтэл санаа алдав.
Аавынхаа хийсэн зутанг яаран идэх охиноо анхааралтай ажиглаж суусан эцэг сая нэг юм халбагаа аяганаасаа салган тавьсны дараа мөнөөх найман ширхэг зүйлийг гаргаж ирэв. Чингээд охин луугаа орйтон сууж “за миний охин энэ эрдэнэсийг хаанаас авснаа аавдаа хэлчих, аав нь хэнд ч хэлэхгүй эргүүлээд тэр газар нь тавьчихья” гэв. Арима аавынхаа урдаас гайхан дүрлийтэл хараад “би аваагүй, би би мэдэхгүй” гэж толгой сэгсрэн өгүүлэв.
Аав нь “миний охин манайд ийм үнэтэй зүйл байхгүйг бид гурав гурвуулаа мэднэ шүү дээ, миний охин хаанаас авснаа л хэлчих” гэж аргадан гуйгаад хариу сонсож чадаагүй тул сүүлдээ дүрсхийн уурлаж дуугаа өндөрсгөн  орилж эхлэв.
“Манай удамд хулгайч байгаагүй, хулгай хийх, худал хэлэх хамгийн муу үйл гэж ээж чинь бид хоёр чамд хичнээн их хэллээ дээ, ийм ч юм болох гэж, одоо чи шоронд орно, чи насанд хүрээгүй болохоор би шоронд орно. Ээж нь хараагүй, аав нь шоронд байвал чамд сайхан байх уу” гээд толгойгоо базлан мэгших аавыгаа хараад Арима юу гэж тайлбарлахаа мэдэхгүй дэмий л хуруу гараараа оролдон уруулаа өмөлзүүлэн суув.
Охин түрүүнээс нааш хуралдаж байсан үүл сад тавин хур асгарах шиг гэнэтхэн асгаруулж “үнэхээр би хулгай хийгээгүй гээд байхад, би хулгай хийхгүй ээ, хэзээ ч хулгай хийхгүй, ааваа та ойлгооч дээ” гэж чин сэтгэлээсээ уйлан гуйв.
Түүнийг ийнхүү уйлахад нүднээс нь гялтганасан хатуу талстууд шалан дээр тог тогхийн унаж таазны сүүмгэр гэрэлд адтайяа гялалзаж байлаа.
Үүнийг харсан эцэг нь  нүдэндээ ч итгэсэнгүй, гүйн очиж охиноо тэврэн нүдийг нь дарж үзвэл урьдын адил урт хар сормуусаараа цавчлан урдаас тув тунгалагханаар харж байв.. Шалан дээр сөхрөн сууж өнөөх “нулимс”-нуудыг түүн аваад нэгийг сэдсэн бололттой амандаа ямар нэгэн юм хэлсээр нөгөө өрөө лүү орчихлоо.
Эргэж ирэн охиноосоо уучлал гуйлаа. Одоо түүний сонсох ээлж болжээ. Охин ээжийгээ эмнэлэгт хэвтсэн анхны шөнө айсандаа бас даарсандаа амьдралдаа анх удаагаа  уйлжээ. Гэтэл түүний гарт ер бусын хатуу зүйл мэдрэгдэж, тэрхүү зүйл түүний нүднээс гараад хацраар дамжин дэрэн дээр тогхийн унаж байлаа. Охин тэрхэн зуур гайхаж биед нь эртний домогт гардаг чөтгөр шулам шүглэсэн, эсвэл харь гарагийнх байх гэж үнэхээр их айсан учраас аав ээжийнхээ хэнд нь  хэлэхгүй нууцлахаар шийджээ.
Арима ийнхүү яриад “ өчигдрийн наймыг та олсон байна, надад уржигдар тэрний өмнөх шөнийнх гээд зөндөө байгаа” гэж хувцасны шүүгээгээ ухан алчууранд боодолтой гялтаганасан эрдэнэс гаргаж ирэв.

Маргааш өглөө нь аав нь охиныхоо тэрхүү хачин нулимс ямар эрдэнэ болохыг мэдэхээр алт мөнгөний дархан дээр очиж харууллаа.  Жар гаран насны туранхай хөх өвгөн эхэндээ тоомжиргүй угтаж дуртай дургүй хаалгаа нээсэн боловч охины аавын гар дээрх эрдэнэсийг харж ухасхийн босож ирэв. Томруулдаг шил аван ойртуулж холдуулж үзснээ харц нь  гайхмаар их гэрэлтэй болж “брилиант брилиант, ээ анд минь энэ чинь брилиант байна шүү дээ” гэж гүйн ирж тэвэрч авлаа.
Энэ олон жил ихэс дээдсийн гоёлыг урлаж суухдаа ийм байгалын гаралтай жинхэнэ очир эрдэнэ харж байгаагүй  гэж шогширч байв.
Тэгснээ биеэ цэхлэн шүлсээ залгиад “за анд минь, энэхүү ховор эрдэнээ хаанаас олов доо, хэдээр зарах юм,  анддаа их үнэ хэлэхгүй юм байгаа биз дээ” гэж дал мөрийг нь алгадан зальжинаар инээмсэглэв.
Охины эцэг даруу хүн тул нэг их үнэ хэлсэнгүй “эхнэр маань өвчтэй, хагалгаанд нь мөнгө хэрэгтэй байгаа юм, тэгээд эхнэрийн маань дүү далайн худалдаачин тул тэр л энийг явуулсан юм, гэхдээ өөрийн хэрэгцээний хэмжээгээр биш цаад хүнийхээ бололцоогоор бол гэдэг болохоор  та өөрийнхөө боломжоор бол доо” гэлээ.
Алт мөнгөний дархан охины аавын гар дээр түүний урьд нь хэзээ ч харж байгаагүй их мөнгө тавиад тохиролцоо дуусав.
Удалгүй тэрхүү алт мөнгөний дарханы жижигхэн газар тэр хотын бүх л язгууртан, эрхэм дээдэс төдийгүй гангалах хүслийнхээ араас хөөцөлдөх, зиндаархах үзлийнхээ хүлээсэнд орооцолдсон өөр хотын  ямбатан хөрөнгөтөнүүд цуглан хормын төдийд л  хөл хөдөлгөөнд дарагдсан захиалга ихтэй газар болж хувирав.
Ээжийнх нь хараа ороход их мөнгө хэрэг болох тул охин өдөр бүр уйлна. Гэхдээ чин сэтгэлээсээ уйлсан нулимс л жинхэнэ очир эрдэнэ болдгийг мэдсэн.
Ээжийнхээ төлөө уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байна гэж бодохоор л, бас зулагаараа урагдсан гуталтай аав нь хайлж байгаа цасан дундуур туучин алхахыг харахаар охины зүрх сэтгэл өмрөн урагдах мэт өвдөж нулимс аяндаа мэлмэрэн гарч ирээд хатуужин унана.
Солиод өмсөх гутал ч үгүй байж шинэхэн хөршийн залуу хүүхэн хөтлөн инээлдэн алхах болсон аавыгаа үзэн ядаж чадахгүй ч үнэхээр их гомдож байлаа.
Өрөөндөө орж хаалгаа түгжээд чангаар мэгшин уйлах бүр алган дээр нь унах эрдэнэсийн тоо олширно. Охиныг уйлах бүрт унах очир эрдэнэ хотын гангачуулын хүзүү чих хуруунд гялалзан, алт мөнгөний дарханы дамлаж зарсныг сүүхэйтээ зарим нэг хүүхэн гангалах дуртай нэгэндээ дамлаж зарсаар “үнэт нулимсны” үнэ тэнгэрт хадав
Өглөө нь охин юу ч болоогүй юм шиг, огт уйлаагүй юм шиг инээмсэглэх аядан атга дүүрэн эрдэнэсээ аавдаа өгөөд “ээжийг минь хараатай болоход энэ нэмэр болох болов уу” гэж асууна.
Аав нь чимээгүй л толгой дохиод охиныхоо “нулимсыг” авч гэрээсээ гарна.
Алт мөнгөний дархан охины аав хоёрын дунд өдөр бүр өгөө аваа яригдаж хагалгаанд шаардагдах мөнгө ч гүйцэж эхлэв.
Аримагийн залбиралыг бурхан сонссон уу, эсвэл арван хоёрхон настай жаахан охины уйлах шөнийн тоо гүйцсэн үү нэгэн сайхан өдөр охины ээжийн хагалгааны зардал гүйцэж ээж нь мэс заслын өрөөнд орлоо.
Хүлээлгийн өрөөнд Арима,  охины аав, түүний дагуулж явдаг залуухан бүсгүй гурав байн байна цаг харж түгшин сууна.
Торгомсог ягаан даашинзан дээрээ мушгиралдан урт шаргал үстэй,  гоолиг урт хүзүү, жижигхээн цагаан гартай үргэлж инээмсэглэж явдаг тэр залуу бүсгүй аавыг минь яаж тоосон юм бол оо гэж бодохын зэрэгцээ энэ бүсгүй миний ээжээс залуухан ч гэсэн миний ээж шиг сайхан хүн биш байх аа, аав минь үнэхээр өөдгүй хүн юм гээч гэж амандаа шивнэн ганцаараа ярьж үе үе бүсгүй рүү хяламхийн харна.
Энэ зуур эмч гарч ирэн “Хагалгаа амжилттай боллоо, удахгүй тэр наркозноос сэрнэ, тэгэхээр орж уулзаж болно” гэв.
Хүлээж суусан гурав бие биенлүүгээ инээмсэглэн хараад энэ мөчид охины аав бүсгүй хоёр бяцхан нууцаа дэлгэн зангирсан утасны ээдрээ тайлагдаж охины цээжин дээрээс нэг том хар үүл нүүгээд явчихлаа.
Ээж нь яаралтай хагалгаанд орохгүй бол нүдэн дэх үрэвсэл нь амь насанд ч аюул учруулах байсан тул аав нь охиноо чин сэтгнлээс нь уйлуулж ээжийг нь хурдан аврахын тулд хөршийн  бүсгүйтэй хуйвалдсан байжээ. Бүсгүй ч тохиролцсон ёсоороо Аримагийн нүдэн дээр аавтай нь хөтлөлцөн явж, инээлдэн өнгөрдөг байсан боловч дотроо үнэн голоосоо түүнийг өрөвдөн хайрладаг байсан гэнэ.
Хөрш бүсгүй үүний хариуд удахгүй холоос ирэх сүйт залуугийннхаа хуруунд зүүх бөгжний нэг ширхэг очир эрдэнэ л авчээ.
Төдөлгүй  мөнөөх эмч гарч ирэн “Охин минь ээж чинь сая сэрлээ, одоо орцгоож болно оо, гадуур хувцсаа тайлж бүгдээрээ халад нөмрөөрэй” гэж инээмсэглэн хэлэв.
Цав цагаан орон дээр хэвтэж буй ээж нь охиноо хараад “миний охин чинь ямар хөөрхөн юм бэ, үгүй тэр хацар нь хонхойж байна” гээд гараа сарвайн үнсэхэд охин баярласандаа уйлчихав. Энэ удаа охин шорвог бас бүлээн хүний нулимсаар уйлж байлаа.
Тэр нулимс олон хоног охины зүрхэнд хуралдсан зовлон, өчүүхэн ч болов гялалздаг зүйлийн  төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй ихэс дээдсийн шуналыг арчин арчин угааж байлаа.

2012-04-03



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 42 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-002.JPG
Хэмжээс: 600x800 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2335

Должин : Зам зуур
zam-039.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2614

Х.Төгсөө Зотон, тос 80x100
Гүн аниргүйд
Хэмжээс: 600x469 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3405


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn