Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Уралдаанч
Оруулсан admin on 2012-01-28 23:42:59 (4366 уншсан)

      Дээхэн үед багийн дарга,дараа нь бригадын дарга гээд хийж болох бага шиг албыг хийх хийхдээ хийсэн шиг хийж явсан өвгөн буурал Данигай уяан дээрээ өдрийн ихэнцийг авч дээлийн ханцуй ,урд хормой,дал мөр нь зээрд мориных нь гуужиж буй үсээр нэлдээ будагдмал.Өглөөнөөс орой хүртэл морьтойгоо ярьж цавь сугыг нь маажиж хоёр өнжөөд л хөхөл дэл,сүүлийг нь боож хол,ойрд зөөлөн хөлсийг нь нэмнэж авсаар зээрд морь морь гэхээсээ хээрийн салхинд хийсэх лүгээ давхиж явдаг зээрийн ооно шиг “хөөрхөн” гэж жигтэйхэн харагдана.Эднийхээс холоо  саахалт манлай уяачийн гал “нэвсййж бараантаад,хөл хөдөлгөөн явдал суудал нэт.Морьдоо “хөдөлгөж” байгаа нь багахан шиг сумын наадам гэлтэй.
     Өглөө гэрээс гарсан өвгөн уяачийн  сэтгэл  гонсгордуу байгаа нь илт.Наадам дөхөөд байдаг зээрд морь уяа сойлго ороод “жинхэнэ торгон ирэн дээрээ” байдаг.Унаач Мөндөөлэй  яваад арав хоносон боловч сураггүй.Мөндөөлэйн аав гэж гуч эргэм насны шилээ дарсан үс нь ширэлдэхээ алдсан,дээлээ цавиар нь өргөн бүсээр ороон бүсэлж,ажлын хар гутлын түрийг  шагайнд нь тултал эргүүлсэн доогуур харцтай,архи лонхны найз ажил гэхээр арагшаа сууж авч идэх гэхээр урагшаа ухасхийдэг “нөхөр”.Уг мухараар нь удам судраар нь мань Данигай мэднэ л дээ.Зэргэлдээ сумын гайгүй ажил төрөлтэй амьжиргаатай байрын “охин”-той суугаад Мөндөөлэй,Бөндээлэй хэмээх хоёр жаахан хүүтэй болсон урагшаа л нэг алхчихвал амьдарчихаад байгаа хирнээ түүнээ ойлгохын оронд ханаж цадсан цатгалан царайгаар  “тэндээс цаашгүй” хэмээх лазандуу,бас тэгээд нэг муу “үхсэн зальтай” өөрийгөө овоо хөөрхөн өгсөөгөөд байдаг чихтэй юм шиг хирнээ чихгүй,бараг “сохортой” адил сохор  ухаантай нэгэн дээ зайлуул.
    Мөндөөлэй ээж ,дүү хоёр чинь санаад сүйд болох гээд байна хэмээн уйлан дуугараад гонгинож гонгинож аваад мордсоноо  урд хөтлийг нь давав уу үгүй юу...за Мөндөөлэй ахихгүй адсага,адайр зөнөг өвгөн хоёрыг харж суухад чинь хорвоо ертөнц хол явчихлаа байна...хэмээн хэзээний мэргэн цэцэн болчихсон тэрээр хүүгээ аргадаж нэг,загнаж нэг аашилсаар  том компанийн олон морьд багширсан уяан дээр очиж, гуд татах шахам буулгаад уяаны эзэн гэх үс сахаландаа баригдаж хүн гэхээсээ хээрийн амьтан гэмээр бүдүүн хар хүнтэй уулзаж...хүүхэд бол чулуу шүү дээ.Үг ч авна гэж янзтай,морь унана ч гэж хашир гэж нөхцөлгүй,хурдан хошноготой хөнгөхөөн  хүү нэгийг авчирлаа даа...За чи хар ямар байна.Яах аргагүй морины хүүхэд байгаа биз.Тэр хоёр нүд нь сэргэлэн овсгоотой...тийм байгаа биз дээ хэмээн өөрийхөө хэлсэн ярьсныг өнөөх “бүдүүн хар”-аар баталгаажуулах гэж мушийн инээмэр болоход...гэрэвшин харж зогссон Мөндээлэй хүү санаа алдаж “зээрэн зээрд,зээмэн өвөө хоёроо нулимстайгаа хольж ааваасаа айхдаа залгиж орхив.Олон хүүхдүүд бужигнаад нээрэн  гоё ч юм шиг том том ах нар ташуур барьчихсан  гэрийн хоймроор архайлдаад “аймаар”  ч шиг.
     Ээждээ очиж үнсүүлчихээд,дүүгээ өвөртөлж унтчихаад дорхноо л эргээд ирнэ хэмээн өвөөдөө хэлээд гарснаа бодохоор “хавх”-нд орсон янзага шиг Орж унтсан гэрийн үүдэн дээр өглөө  аав нь ирээд “...За Мөндөөлэй энэ жил энд морь унана шүү гэхэд гараа хооронд нь үрчин зогсоо хүү тонгойн чимээгүй хэн .Нэрэн гэдэг нэртэй  аав нь ...чи олон хүүхдүүдтэй тоглоод гоё байгаа биз дээ.Бас тэгээд зөндөө олон мундаг хурдан морьдтой.Миний хүүд хамгийн хурдныгаа унуулна гэсээн гэж хөөрөхөд амнаас нь архи нэлхийн үнэртээд хүү займчин холдож зогсов.Ажиглан харвал мань Мөндөөлэй уйлж байлаа.
      Өглөө орой бүр шөнийг ч заримдаа ялгалгүй “морины ажил” хийж уяа дүүрэн морьдыг нэг бүрчлэн унаж эдэлж,шарлааж,тэжээж,тарьж зогсоо чөлөөгүй “үйлдвэрийн ажилчин” шиг ажиллах ч Данигай өвөө шиг нь морио энхрийлэн илж таалж,маажиж малтаж дуу исгэрч хийморийг нь сэргээж,уяа засал нь болж өгөхгүй нурмайж орхисон нэгийг нь хөл гарыг нь барилж тавилж үзэж,нүд шүдийг нь ч татаж үзнэ гэж огт байхгүй.Оройхон хирд уяаныхан том багагүй “халамцуухан”,энд тэндээс ирээчин яваачин ч мундахгүй.Морь уяаны “үйлдвэрлэл” гэлтэй нэг л их ажилтай,ажилгүй шуугисан үймсэн улс.Мөндөөлэй хүү энд ирсээр арваад хоноход нойртой ч хоносонгүй,нойргүй ч хоносонгүй.
     Данигай өвгөний уяа заслаас эндхийхний уяаны ажил өдөр шөнө шиг ялгаатай.Зээрэн зээрд нэг өдөр сайхан байгаад дараа өдөр нь бас нэг янз болж үзэгдэхэд өвгөн “...морь эзнээ арван гурав сорьдог...” гэнэлэй гэх нь унаач хүүдээ урам өгдөгийнх байсныг  яахин мэдэх.
     Дэлгэр цагийн дэнж хотойлгох наадам хоёр хоноод болно.Цагдуул манаатай шахам Мөндөөлэй хүү хий л баруун хойшоо ирсэн зүг рүүгээ харж зогсоод санаа алдах.Өвөө нь өдийд аавд итгээд хүлээгээд л байгаа байх даа.Өвөө хажуу айлын Хандаагаар л хаа нэгтээ зээрэн зээрддээ “ажил” хийлгэж байгаа байх даа.Зээрдийг толгойд эргэчихвэл их шахахын хэрэггүй гэдгийг Хандаа яаж мэдэх вэ?Өвөө Хандаад хэлж байгаа л даа. Гэхдээ л намайг хүлээгээд байгаа даа хэмээн бодохоор нойр нь хүрэхгүй.Мөн ч муухай юм болж байнаа даа.Тийм өндөр настай сайхан сэтгэлтэй өвөөгөө хуураад энд ирчихээд сууж байдаг.Дэлгэр эмээ юу гэдэг билээ дээ “хүн болох багаасаа... миний энэ байж байгааг ээж маань лавтай мэдэж байгаа болов уу.Бяцхан тархи ухаандаа иймийг  бодож нүдэндээ нулимстай сэтгэлдээ монгол борог ухааны тасархайг хадгалсан хүү баяр наадам болно гэхээс айдастдаа ч өрөвч зөөлөн сэтгэлдээ  ч “зээрэн зээрд,өвгөн уяач хоёрыг  бодож  сэрүүн зүүдлэн алдаж байлаа.
      Наадмын урд орой  энд тэндгүй гэрэл асаж олон машин,хүмүүс хөлхөлдөж эх толгойгүй байх зуур  гэрийн “босс” Батаалай гэдэг ах гурамсан ташуураар Бөндөөлэй,Эрболд хоёрыг ороолгон зодож оройн хоолыг нь хасч дэглэв.Морины хөлс хатаан хөдөлгөх хоорондоо хамт марзагнаж ажлаа муу хийлээ хэмээсэн “өнөө бүдүүн хар”-ын заавраар хүүхдүүдийг чангалж байгаа нь энэ.Томчууд нь хэн хаа яваагаа мартаж хундага харшуулан суугаа үеэр гэрүүдийн араар тойрч сүүдэр бараадан Эрболдыг дуудаж тэрлэг дээлээ “даараад байна” хэмээн авчруулаад унаачийн хувцасыг нь тайлж гэрийн баруун хошлонд хавчуулж орхиод ууцаа үүрэн  баруун хойшоо чигт алхаж гарчээ. Шөнө  төөрвөл “алтангадас” одоор баримжаалах аргыг Данигай өвөө ноднин Сансар ахад нь зааж байсныг сонсож суусан тэрээр газрын баримжааг олоод алхаад байвал үүр хаярахад өвөөгийнд хүрнэ дээ хэмээн бодно.
     Зуны шөнийн тэнгэр намхан саруулхан одод талд билчсэн адуу шиг ярайгаад тэнгэр өөд харахад сэтгэл тэнийж зорьсон хүслийн үзүүр харагдах шиг.Хайрханы баруугаар тойрч Чоно толгойн зүүн дээр гарч ирэхийн алдад шөнийн харанхуй бүр өтгөрөөд ...яагаад “Чоно толгой” гэсэн юм болоо...бодохын зуур толгойтой үс нь арзайж нуруу руу нь хүйт оргино. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ ...өөрөө л анх өвөөгийнхөөс явсан ш дээ.Гэхдээ ээж дүү хоёроо санаад л дөнгөж оччихоод ирнэ...Харанхуй өтгөрөхийн хирээр айдас улам бүр нөмөрч эрвийж сэрвийсэн хадны хажуугаар гарах тоолон тахим нь хотосхийж нүдэнд нь нулимс бүрэлзэнэ.Чоно гээч амьтныг хэзээ ч харж байгаагүй боловч хээрийн зэрлэг амьтанаас айх төрөлхийн зөн совиндоо хөтлөгдөн айдас нөмөрч алхалсаар.Харанхуй захаасаа нимгэрч,үүрийн гэгээ будамшаад талын аараг бүүрэг толгодын дундах хармаг тармагхан бутас дамжин атгасан гар шиг болжмор шувуу нисэн буун жиргэлдэх нь талд амьдрал сэрж байгааг зарлаад ч байх шиг.
      Толгойн баруун дээр хоёрхон гэр цомцойн харагдахад хүүгийн сэтгэл тайвширч  ямар ч атугай өвөөдөө ирнэ гэсэндээ ирлээ дээ хэмээн сэтгэл дотроо дүүрэн алхална.Алхалж явсанаа гүйлээ...гүйлээ.Хөл нь ч хөнгөхөн,сэтгэл нь ч хөнгөхөн.
      Дэлгэр сайхан цагийг бахдуулж дэнж хотойлгон Дэлгэрэх сумын  наадам эхэллээ.Өвгөн Данигай  сүүлийн хэд хоногт бодогдож байсан бараан бодлуудаа  таягдан үлдээж ,үрчлээт магнайдаа баярын совин гэрэлтүүлэн зээрэн зээрдийнхээ сүүлийг шууж зогсоно.Миний хүү ээ...Бөндөөлэй миний хүү зээрэн зээрдтэйгээ алзахгүй ээ өвөөгийнхөө захисныг л бодоод яваарай.Нэг их битгий ороолгоорой,гүүглээд л зөнгөөр нь явуулчихаарай хэмээн захина.
     Бороо орсон зам жаахан хэцүү байсан ч зээрэн зээрд Мөндөөлэй хүү хоёр их насны морьдыг хөтлөн уралдсаар наадмын барианд торох юмгүй орж ирлээ.Өвгөн уяач газар газрын алтан тууртнуудад түүртэлгүй хол тасархай дүүлэн орж ирсэн “зээрэн зээрд”-дээ баярлахаасаа илүүтэй туулай жилтэй хөөрхөн Мөндөөлэй хүүдээ  зүрхний гүнээс баярлан нулимс нь тогтож өгөхгүй сул асгараад байв.

 

                                              2012 он М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 242 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-016.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5805

Хавар 2007
IMG_1064.jpg
Хэмжээс: 600x490 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3912

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-044.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3751


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn