Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Гурван ширхэг навч
Оруулсан admin on 2005-10-05 20:59:11 (3020 уншсан)

Дүү маань хадамд гарч намрын дэлгэр цагаар өсөж төрсөн нутагтаа би сандруухан ирлээ. Найр хурим ч яахав ёс горимоороо сайхан болж өнгөрлөө. Маргааш хот, гэрлүүгээ буцах гэж байсан орой, нэг л битүү гуниг сэтгэлийг эзэмдэж, унасан нутаг угаасан ус, багын минь дурсамж, намайг хоргоох шиг нойр хулжин хөрвөөн байтал, гэнэт нохой шуугиулсаар Далдуу гуай орж ирлээ.
Ийнхүү шөнө дөлөөр тэвдэж яваа учрыг лавлавал, Мангар Маниа тэдний эмнэг хар азарганд эмээл хазааргүй мордоод унахдаа дэл, сүүлнээс нь тавилгүй зуурч чирэгдсээр ухаан алдаж сүйд болсон гэнэ. Багийн эмч, хөгшин удган хоёуланг нь залсан боловч “нэмэргүй болжээ” гэхээс өөр үг хэлээгүй юмсанж. Хамгийн хачирхалтай нь хөөрхий Маниа ухаан оронгуутаа намайг асууж ирж уулзуулахыг хичээнгүйлэн гуйжээ. Энэ учраар Далдуу өвгөн намайг аваачиж хөөрхий Маниагийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэх гэж яваа нь энэ аж. Би дотроо “очиж очиж мангар Маниа намайг дуудуулахдаа яадаг байна аа, орон гарантаж байгаа нь энэ л юм байхдаа” гэсэн шүү юм санаж, нэг талаар шөнө дөлөөр тэвдэж яваа Далдуу гуайг хүндэтгэж, нөгөөтэйгүүр Маниаг өрөвдөж дуртай дургүй хувцасаа хэдэрлээ.
Хад чулуу ихтэй тас харанхуй замаар нүдэн балай чихэн дүлий Далдуу гуайг даган шогшуулж явах үест мангар Маниагийн тухай дурсамж бодлууд эрхгүй хөвөрсөөр авай.
Өдгөөгөөс зургаан жилийн тэртээд эхнэрээ ижий аавдаа танилцуулангаа, арваад жил ирээгүй нутагтаа ирж амралтаа өнгөрөөгөөд буцахын өмнөх өдөр юмдаг. Нутгийн хөгшнийд бууж золгоод, тогоо тавиулан, хууч хөөрч, хүндлүүлсээр нэг л мэдэхнээ нар шингэхийн үест сая тэднийхээс чамгүй халамцан мордлоо. Холгүйхэн саахалтын тэртээд багын минь дурсамж дүүрэн Ногоон нуур сар хүлхэн намайг даллах шиг анирлана. Өдөржин уяатай байсан морио услангаа багадаа чулуу элсээр гэр барьж нааддаг байсан эргээ нэг үзмээр санагдаж өөрийн эрхгүй жолоо залан нуурын зүг шогшууллаа. Нуур луу ойртон очих үест эрэг дээр нэгэн бараан дүрс нэг тодрон, нэг бүдэгрэн торолзсоор улам лавшрав. Гэнэт өнөөх бараан дүрс ухасхийн хөдөлж нүд цавчихын завдалгүй дэрс рүү шурган үгүй болов. Айх гайхах зэрэгцэн толгойд чөтгөр, гүйдлийн тухай хууччуулын элдэв явган яриа бодогдож матерлист үзлийг минь үл тоон нуруу руу хүйтэн хөлс өөрийн мэдэлгүй цутгалаа. Морь маань ч сүрхий давхийн үргэж, хоёр чихээ хулмайлган нэг л жигтэй. Би дотроо сарны саруулд яах аргагүй нэг хүн нуурын эрэг дээр цааш харан сууж байсан даа гэж бодонгоо сүрхий чангаар хоолой засан “хөөе чи хэн бэө алив бушуу гараад ир” хэмээн уусан жаахан нэрмэлээ оргүй болтол хашгирав. Гэнэт бөөн дэрсэн дундаас нэгэн бараан дүрс ухасхийн гарч ирэх нь нэгэн жаалхүү бололтой. Морь бид хоёр цочсондоо ухасхийн, давхийж арайхийн нэг юм тогтлоо. Сүүтэгнэн ирэх жаалхүүг ажиглавал хүүхэн Маниа гэж хүүхэд хөгшидгүй наадалж байдаг туниа муутай туранхай шар хүү бөмбөгнөтөл чичирсээр зогсож байлаа. Би сая л нэг урт гэгч амьсгаа авч дотроо ханьтай болсондоо олзуурхан мориноосоо дуугүйхэн буулаа. Хүү ухасхийн дөхөж морийг минь барин олмыг нь султган, амгайг нь амгайвчилж нуурлуу аваачин усаллаа. Би түүний морь услаж дуусмагц “наад ганзаган дахь юмаа аваад морийг маань тушчих” хэмээн ширүүхэн дуугарлаа. Би эмгэний замдаа овоонд өргөөрэй гэсэн жаахан шимийн юмыг задлан нуурандаа сэржим өргөн хүртэхийг минь Маниа айдас дүүрэн гэмээр нулимс гүйлэгнэсэн бөлтгөр нүдээр ширтэх авай. Би түүнийг тайвшруулах санаатай худлаа мишэлзэн шимийн юмнаас тонгойлгон канестрын тагаар мэлтэлзүүлэн хийж барьлаа. Гэтэл өнөөх чинь “үгүй ээ” гэж тасалдангуй ч гэлээ огцом хэлээд цааш харчихлаа. Би уурлах, гайхах зэрэгцэн “ахмад хүн юм өгч байхад яасан монголгүй моньд вэ, эр хүн байна даа ав чи” хэмээн зандран түүнд дахин сарвайлаа. Маниа надруу нэг л үл итгэсэн харцаар ширтэснээ ухасхийн булаах мэт аваад нэг амьсгаагаар хөнтөрч орхиод урд нь амсаж үзээгүй бололтой учиргүй их хахаж цахаж сүйд боллоо. Харин би ойрд инээгүйгээрээ инээж шөнийн анир цочоож билээ. Ийнхүү бид анх “албан” ёсоор танилцаж литр гаран нэрмэл хоосолчхоод овоо нүүр халж, элдэвийг хүүрнэвээ. Намайг ертөнцийн элдэв сониноос гайхуулсны дараа Маниа надад өөрийнхөө тухай зөндөө ярьсан санагдана. Одоо санаж байгаагаас эх нь түүнийг төрүүлээд өнгөрч, харин эцэг тэр цагаас бор дарсанд толгойгоо мэдүүлж, Маниаг долоон нас хүрхэд нутгийн айлд хаян ор сураггүй алга болсон гэх. Хөөрхий хүү түүнээс хойш наашаа гэсэнд налж, цаашаа гэсэнд ад үзэгдэн амьдрах болжээ. Түүнийг хэн ч амьд хүн гэж тоодоггүй, зүгээр л нэг мал мэт үзэж, барлаг зарц мэт харьцдагт тэрээр дотроо гомдож явдагаа ч нуусангүй. Хүүхэд хөгшидгүй л түүнийг дээрэлхэж элдэвээр шоглон зугаацаж байхыг би ч бас цөөнгүй харсан билээ. Хайр халамж, өмөг түшиг гэж мэдэхгүй түүнийг би тэрхэн зуур сүрхий ихээр өрөвдөв. Гэтэл гэнэт өнөөх хүүхэн Маниагийн дуу нь чангарч “энэ муухай амьдралыг, өөрсдийгөө мундаг гэж бодогч аймхай хүмүүсийг ер нь бүгдийг үзэн ядаж байна, би ногоон нууртаа амиа үйж үхнэ” хэмээн санаанд оромгүй үг хэлэн босон харайлаа. Би ч сандран түүнийг татан авч дарж унан бүр болохгүйд нь хэд сайн ухамсарын шанаа өглөө. Сарны гэрэлд түүний том том нулимс унаган чимэгүйхэн уйлахыг үзээд би гэнэт өөрийгөө зэмлэн “яах гэж юм үзээгүй мангар амьтанд архи өглөө дөө, одоо байтлаа хүн амины хэрэгт орох нь, тэгээд дээр нь ядарч яваа амьтныг дээрэлхэж байгаа юм шиг цохьдог нь бүр ч буруутлаа” хэмээн бодож түүнийг аргадаж гарав аа.
-Миний дүү эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм. Ганцхан заяах амьдралд өөрийнхөөрөө эр зоригтой амьдарч, хүч чадлыг олон, үхэлтэйгээ нүүр бардам гар барьж учрах хэрэгтэй гэхчилэн баахан афоризм иш татан цэцэрхсэн санагдана. Овоо сэтгэл нь онгойсон бололтой Маниа миний хэлэхийг нусаа татан, анхааралтай сонсож дуусаад “уучлаарай ахаа, хэзээ нэгэн цагт би таны хэлснээс мундаг эр хүн заавал болно оо/ гээд уртаа гэгчийн санаа алдав. Би ч дотроо мангар бацааны толгойг 180 градус эргүүлэхтэйгээ байна шүү гэж халамцуу ухаандаа тэрхэн зуур бодоод амжлаа.
Одоо миний дүү харья. Чи хэнийд очих юм бэө, ах нь сундалдаад хүргээд өгье гэхэд Маниа зүгээрээ гадаа гоё дулаахан байна би ихэнхдээ тэнд хоночхдог юм гэж нуурын эргээс холгүйхэн орших өнчин ганц улиасыг заалаа. Өнчин ганц улиасны доор хэдэн тарз хаяж дзэвсгэрхүү юм засжээ. Би тэндээс мордохын өмнө Маниагийн сэтгэлийг улам засах санаа гэнэт төрж би ийн хэллээ. Миний дүү би чамд нэгэн домог хэлж өгье. Арван тавны сартай шөнө өнчин модны гурван ширхэг навч тасдан авч хүслээ шивнэн, насан туршдаа хадгалвал биелдэг юм гэнэ лээ гэж хэнэг ч үгүй залж орхилоо. Тэгээд улиаснаас гурван ширхэг навч тасдан авч түүнд нэг нэгээр нь сарвайлаа. Хүү бодсон ч үгүй эр зориг, хүч чадал, сайхан үхэл гэж хэлээд алган дээрээ хавсран авч итгэл дүүрэн ер бусын инээмсгэлэл тодруулан хоцорлоо. Гэрлүүгээ яаран түргэн түргэн алхах мориныхоо алхаанд бүүвэйлэгдэн “бид нэг нэгнээ яасан их хуурч мэхлэн адлан тусгааралдаг юм бэ” хэмээн эрэгцүүлэн явтал дав хийтэл араас Маниагийн хашгирах сонстлоо. Тэрээр - ахаа та өөрөө гурван ширхэг навч авахгүй юмууө Гэх нь сонстлоо. Би эргэж ч харалгүй “ах нь чам шиг байхдаа аль хэдийн авчихсан, одоо ч өвөрт минь байж л байна” хэмээн хариу орилоод морио гуядлаа.
Энэ явдлаас хойш зургаан жилийн хойно өдгөө намайг эргэн ирэхэд урьдын хүүхэн Маниа шал эсэргээр эргэж мангар Маниа нэртэй болчихсон үлгэрийн баатар шиг л амнаас ам дамжин яригдах болжээ. Хүмүүс цаад мангар чинь сумын зааныг толгой дээрээ өргөөд шидчихсэн, Цэдэниш гуайн хайнагийг гараараа цохиод л унагаачихсан, Дашмөнхийн эмнэг соёолонг дэлдэж мордоод л номхруулсан гээд үнэн худал нь мэдэхгүй зүйл ам дамжин ярих аж. Энэ тухай дүүгээсээ лавлавал Маниаг хар ажилд сүрхий сайн, тэнхээ ихтэй мангар нь дэндсэн лут эр болсон гэж хариуллаа. Бас цаад мангартайгаа тааралдвал битгий маргаж муудалцаарай. Цаад золиг чинь гадныхныг жаахан дээрэлхээд байдаг дуулддаг. Яаж ч мэдэх нөхөр шүү гэж анхаарууллаа. Би ч дотроо “хэ цэс” хэмээн хэлээд өөрийн ирэхгүй инээмсэглэлээ. Найран дээр би Маниаг хараад үнэндээ танисангүй. Їүд хавьцаа зантайсан улаан эр суугаад бахим гараараа шаант барин амаараа зулгаан идэхийг би гайхан харж суутал дүү маань хажуунаас энэ нөгөө “мангар” чинь шүү дээ гэж шивнэлээ. Найр тарсаны маргааш орой нь намайг нутгийн ах дүүсийнхээр ороод иртэл мангар Маниа хэдэн залуустай ирээд муу жолоочийг минь кабинд нь элдэвлэж айлгаад бэлгийн жаахан юм, хэдэн шил архийг маань хуу хамаад явчихсан байлаа. Миний уур тэсэлгүй хүрч маргааш өглөө нь түүнийг хойд горхины хөвөөнд унтаж байхад нь давхиж хүрлээ. Түүнийг заамдан угзарч сэрээвэл “зайл” хэмээн үс бостол орилсноо намайг танив бололтой дуугүйхэн өндийж суулаа. Би овоо зориг орон “чи муу мангар, хүн амьтан айлгаад байхгүй шүү, чам шиг тэнэгүүдийг хорьдог газар хотод бас байдаг юм шүү” гээд нүүрэн дундуур нь хоёр сайн нударга буулгаад авлаа. Харин Маниа намайг ганц гараараа цаас шиг түлхэж унагаад, нэг мэдсэн дээр гараад багалзуурдаж байна. Тэрхэн зуурт толгойд “энэ мангарын гарт ингээд үхдэг байж, ойр хавьд хүн амьтан явдаггүй юм байхдаа” гэсэн бодол зурсхийв. Толгой эргэн арай л гэж амандаа “тайвшир, тайвшир, ахыгаа уучил” хэмээн өрөвдөлтэйгөөр бувтнав. Маниа намайг тавин дээш харан тэрийж унаад амнаасаа цагаан хөөс сахруулан сүнс зайлтал инээж гарлаа. Нэг л мэдэхнээ би түүнээс холдохын түүс болон мориныхоо хурдаар “таваргаж” байлаа. Анх удаа л тэгэхэд инээд надад аймшигтай санагдсансан. Энэ бүхнийг ийнхүү нэхэн бодсоор явтал нохой боргох дуу гарч Далдуу гуайн хотонд ирлээ.
Хойд модон нааран дээр Маниаг хэвтүүлжээ. Би түүнд дөхөж очоод золтой л уулга алдчихсангүй. Тэр гэхийн тамтаггүй болсон царайндаа үл мэдэг инээмсэглэл тодруулан хүрэн улаан нүдээрээ намайг ширтэв. Хөөрхий юм хэлэх гэж байгаа бололтой ам нь өмөлзөөд гараа арай ядан зөөж хүзүүндэх сахиусны уутаа авч над руу сарвайлаа. Їүр хаяархын үед хөөрхий Маниа хорвоог орхилоо. Тэр өдөртөө л Маниаг нам гүмхэн хөдөөлүүлцгээв.
Хотруугаа гэрийн зүг машины хурдаар дуу аялан довтолгож явах үест тамхи асаахаар халаасруугаа гараа хийвэл нөгөө Маниагийн өгсөн сахиусны уут гарч ирлээ. Хир даг болсон хүрэн даалимбан сахиусны уутыг би ажиглангаа “хөөрхий намайг айлгасан нүглээ наминчилж байгаа ухаан нь энэ юм байхдаа” гэж дотроо бодож уутыг нээлээ. Сахиусны уутан дотор хатаж сэмэрээд бараг үйрмэг болох шахсан гурван ширхэг шаралсан навч байлаа. Би өөрийн мэдэлгүй “жолоочоо эргээрэй, буцаад Ногоон нуурын эрэг дээрх өнчин модруу яваарай” хэмээн ориллоо. Хатаж сэмэрсэн гурван ширхэг навч надад “энэ хорвоо дээр Маниа гэж эгэл нэгэн хүн өөрийнхөөрөө амьдарч үхэлтэй нүүр бардам учирсан” гэж шивнэн байх шиг.
Машин өнчин модны дэргэд ирж зогслоо. Би дагжин чичирсээр сэтгэлдээ нүглээ наминчлан сахиусыг модны мөчирт өлгөх тэр үест Маниа урьдын туниа муутай гэнэн жаахан хүү хэвээр гарч ирэн “үхэл чамайг бүхнээс аварч чөлөөлөх болно” гэж хэлээд доогтойгоор инээмсэглэх шиг болов. Гэнэт би золбоо орон өнөөх сахиусыг буцаан авч хүзүүндээ зүүлээ.

Зохиолчийг нь иэдэх бол бичээрэй



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г. Шүрэнцэцэг 1987, Д. Солонго 1986	арьс, холимог техник
Марианы хонхор
Хэмжээс: 600x449 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2938

Анхны цас 2005 он
uvl-039.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2886

Өвөрхангай
ubr-002.JPG
Хэмжээс: 1280x960 592k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2783


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn