Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хулан : Хайрын тууж - Төгсгөл
Оруулсан admin on 2005-10-05 20:52:40 (9446 уншсан)

-Ээж ээ, би Анандад хайргүй. Тэгээд хайргүй хүнтэйгээ яаж амьдрах юм бэ? Та аавд хайртай, тийм биз дээ? Би бол Анандаас өөр хүнд хайртай. Тэгээд л болоо. Ээж нь толгой өндийлгөн охиноо зөөлөн харцаар ширтэн:
-Охин минь, Ананд чамд хайртай ш дээ. Эмэгтэй хүн эр хүний хайр халамжинд л сайхан амьдардаг юм. Ихэнх тохиолдолд шүү. Чи өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг хааяа ч гэсэн санаж бай л даа. Тэгээд чиний тэр хайртай хүн чинь хэн юм бэ? Ер нь тэгээд хайргүй юм бол чи яагаад Анандын хүүхдийг гаргасан юм? Хар нялхаараа?
-Ээж, арван найман насандаа тэнэглэж үзээгүй хүн байдаггүй гэж та ярьдаг биз дээ?
-Тэр хайртай хүн чинь хэн юм бэ? Хулан дуугарсангүй. Цонхны тавцан түшээд буруу харчихав.
-За, за. Цайгаа уугаад хичээлдээ яв даа гээд ээж нь босчээ. Хулан тэр өдөр хичээл дээрээ нэг л их ачаанаас салчихсан мэт сэтгэл өөдрөг байлаа. Ананд гэртээ очоод тэр зураг, зурвас хоёрыг олчихоод гүнзгий шоконд орсныг тэр таамаглаж байлаа. Сэтгэлийнхээ гүнд тэр Анандыг өрөвдөж байсан ч Золтуяатай хоносныг нь өршөөж чадахгүй байлаа. Эрт орой хэзээ нэгэн цагт Ананд тэр хоёр салах нь тодорхой байсан ч дундуур нь очиж очиж Золтуяа орсонд л Хулан зэвүүцсээр байжээ. Бүсгүй хичээлээ тараад Анандыг зогсч байх вий гээд ангийнхаа хэдэн охинтой хамт гарч ирсэн ч азаар тэр сургууль дээр нь ирсэнгүй.
Зуны эхэн сарын нар хөгжилтэйеэ гийгүүлсэн, сэтгэл сэргэм сайхан өдөр байлаа. Тэр такси барьж яаран эмээ рүүгээ хөдөллөө. Хавдар судлалын төвийн гадаа ирээд тэр сэтгэл нь дахиад түгшчихэв. Найз охин Уянгаагийнх нь аав энэ эмнэлэгт хорт хавдраар нас барснаас хойш энд хэвтсэн хүн хэзээ ч гарч ирдэггүй юм шиг аймаар санагддаг болчихсон билээ. Эмнэлэг дүүрэн хөлхөлдсөн хүмүүсийн дундуур явсаар эмээгийнхээ хэвтэж байгаа өрөөний үүдэнд ирээд шагайлаа. Аавынх нь бага дүү ээжийгээ сахин сууж байснаа Хуланг харчихаад гараад ирэв. Авга эгч нь ажил руугаа дуудагдсан тул тэр хоёр яаран сандран халатаа солилцоод, хэдхэн л үг шивнэлдэж амжив. Хуланг цагаан халат немрөн гэтсээр өрөенд ороход эмээ нь сэрчихсэн ач охиноо хараад муухан мушийлаа.
-Миний охин хичээлээ тараад гүйгээд ирэв үү? Эмээ нь гайгүй ээ. Жич хүү сайн уу?
-Очироо сайн, сайн. Та юм идэх үү?
-Үгүй ээ. Жаахан хярам балгадаг юм уу? Миний охин царай нь яагаад цоихийчихоов?
-Зүгээр л байхад эмээ дандаа цонхийчихож гэж байх юм.
-Зүгээр л бол яамай даа. Түүнд ямар нэг юм тохиолдсоныг яаж ч нуусан гэсэн эмээ нь нэг хараад л мэдчихдэг нь гайхмаар. Тэгээд л асуудаг арга нь "Царай нь цонхийгоод яагаав?" гэнэ. Жилийн емнө жирэмсэн болчихоод бас л эмээдээ ийнхүү байцаагдсаар үнэнээ хэлсэн. Хэрэв эмээ нь ийм хүнд өвчтэй байгаагүй сэн бол Хулан одоо ч энгэрт нь наалдаж байгаад л Анандаас салж байгаагаа ярих байсан билээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа хагалгаанд орох гэж байгаа, ийм настай хүнд яаж тийм юм ярих юм билээ дээ.
Тэр эмээгийнхээ дэргэд суугаад тариа хийлгэсээр тамирдсан гарынх нь шууг далдлан хучаад "Өдрийн сонин" гарган чангаар уншиж гарлаа. Эмч түүнийг босч элдэв юм уншихыг хорьсон тул ач охиноороо сонин дуудуулах дуртай болоод байгаа билээ.
Тэгээд өөрийгөө "Хэрэгт дуртай хөгшин шүү" хэмээн хүмүүст ярьдаг билээ. Эмээ, ач охин хоёрыг иймэрхүү янзтай сууж байтал Ананд хурээд ирэв. Тэр Хуланг хараад харц нь нэг гялсхийснээ биеэ бариад:
-Эмээ, бие яаж байна? Би таныг сахих уу? гэж асуугаад авлаа.
-Яршиг цаашаа. Энэ муу зовлого өвдөх мөрөөрөө евдөхгүй амьтны ажил алдагдуулж гүйцлээ. Миний хүү цаад хичээл номоо л бодож үз гэж эмгэн еөрийгөө муучлаад авав. Хулан Анандад нүдээрээ “гаръя” гэж сэмхэн дохиод бослоо. Эмнэлгийн урт, хоосон хонгилын үзүүрт тэр хоёр нэг хэсэг чимээгүй зогсов. Тэгээд Ананд нам гүмийг эвдэн:
-Чи намайг уучил л даа гэж гэмшил дүүрэн, шалдаа буусан дуугаар гуйлаа. Эмнэлгийн хонгилын хөшиггүй цонхоор хурц нар ээж нүд гялбуулахад Хулан нарны тасархай болсон тэр хурц гэрэлд анивчин зогссоноо, толгой өндийлгөн:
-Чи бид хоёр ямар авгай нөхөр хоёр биш, би чамайг уучлаад л, чи уучлуулаад л байдаг сонин биш үү? Би чамд их тодорхой бичсэн. Ер нь ч тэгээд эрт орой, хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан ш дээ. Чи одоо дуртай юм аа хий, дуртай хүүхэнтэйгээ хоно. Харин намайг битгий эргүүлдээд бай, за юу гээд эмээгийнхээ хэвтэж байгаа өрөө рүү огцом эргэжээ. Ананд ухасхийн түүний шуун дээрээс нь барьж аваад:
-Хулаан, би чамд хайртай ш дээ. Ганц удаа уучлаач дээ. Би... гэтэл Хулан гараа шувт татан аваад:
-Харин би чамд хайргүй. Ойлгов уу? Б-и ч-а-м-д х-а-й-р-г-үй. Харин хүүтэйгээ очиж уулзаж байхыг чинь зөвшөөрнө. Баяртай гэчихээд түргэн түргэн алхчихлаа. Араас нь "Хулан" гэх Анандын дуу гарахад эргэж ч харсангүй. Эмээгийнхээ өрөений хаалгыг тасхийн хаах чимээ нь сонсогдсон ч Ананд эогссоор л байлаа. Хуланд өгөх гэж барьж ирээд энэ бүх л хугацаанд ардаа барьсаар байсан гал улаан алтанзул цэцгийн баглаа хөлийнх нь ард боодлын цаасаа шажигнуулан уналаа. Ананд тэр хаягдсан цэцэг рүү харсан ч үгүй шат руу хелеө зөөн алхав. Залуу тэргээ асаан эмнэлгийн хашаанаас урамгүйхэн хөдөллее. Хэдхэн хормын өмне дуртай цэцгий нь авч байхдаа тэр Хулантай эвлэрчихнэ, хүү тэр хоёрыгоо орой гэртээ дагуулаад харина гэж яасан их итгэж байлаа даа.
Хүн хүсэл мөрөөделдөө итгэчихээрээ өөртөө нэгэн хиймэл ертөнц бүтээчихдэг бололтой. Тэгээд мөрөөдсөн нь биелэхгүй бол тэр мөрөөдпийн цэнхэр ертөнцөөсөө энэ энэрэлгүй, бодит ертөнцөд буцаж ирэхэд уйлмаар, үхмээр ч юм шиг санагддаг. Анандын хувьд яг л тийм байлаа. Одоо л тэр Хулан буцаж ирэхээсээ өнгөрчээ гэдэг тэр гашуун үнэнтэй эвлэрэх ёстойгоо ойлголоо. Сэтгэлд гуниг дүүрэн явахад цэлмэг тэнгэр ч бүүдгэр харагддаг болохоор нар, гэрэл дүүрэн тэр сайхан өдөр Анандын хувьд цасан шуургатай хахир өвлийн өдрөөс дор санагдаж байв. Орой яаж гэртээ харина. Ядаж аав нь хорьтой залуу шиг гэрээ хаяад гүйж гэнэ. Хулан байхгүй, хүү нь ч байхгүй тэр ханхай олон өрөөнүүдэд орой юугаа хийх билээ? Гэтэл ээжийгээ яаж ганцааранг нь эзгүй гэрт орхих юм бэ?
Энэ үеэр ээж нь утасдав.
-Миний хүү Хулантай очиж уулзав уу?
-Эмнэлэг дээр очиж уулзсан чинь надад нүүр өгөх ч үгүй л байна.
-Чи л өөрөө гомдоосон хүн юм аа?
-Ээж ээ, та Хулантай нэг уулзаач дээ. Тэр чинь танд сайн байдаг болохоор үгийг чинь сонсч магадгүй. Энэ бол түүний сүүлчийн найдвар байлаа. Хэрэв ээж нь өөрийнх нь өмнеөс Хуланг очиж гуйхгүй юм бол тэгээд бүх юм өнгөрөө гэсэн үг.
-За тэгэхээс дээ.
Ээж нь хэзээ ч түүний емнөөс амьдралыг нь шийдэх гэж оролддоггүй, багадаа тоогоо бодож чадахгүй байхад нь аргыг нь зааж егчихеөд л "Чи өөрөө бод" гэдэг, цаасаар сагс хийх гээд чадахгүй "Ээж ээ та надад сагс хийгээд өг л дөө" гэхээр "Ээж нь хоёрдугаар ангиа төгсчихсен шүү дээ" гэж хариулдаг тийм л хатуу ээж байсан сан. Гэтэл энэ удаа яагаад түүний өмнөөс Хулантай уулзахаар зөвшөөрснийг бүү мэд. Энэ үгийг сонсоод түр ч гэсэн санаа нь амарсан Ананд бизнесийн эрх зүйн шүүлгээ өгөхөөр сургуулийнхаа зүг ухасхийлээ.
Энэ хичээлийг заадаг хахир чанга зантай Муравьёва хэмээх орос авгай удахгуй нутаг буцах болчихсон байтал шүүлгээ өгөөгүй хэдхэн оюутны нэг нь Ананд байлаа. Тэр аавынхаа ятгалгаар Плехановын академийн Монгол дахь салбарт элссэн нь тийм ч оновчтой сонголт болоогүй мэт санагдана. Юу гэвэл өнөөх нэртэй сургуулийн орос багш нар нь Монголд сайндаа л арав хоногийн хугацаатай ирээд хэдхэн өдөр лекцээрээ бөмбөгдөж байгаад заавал шүүлгээ авчихаад явна гэж "Бушуу туулай борвиндоо баастай "-н үлгэрээр үргэлжийн дөрвөн цагт шавдуулж гардаг билээ.
Түүнийг орос багшдаа ёстой л "шүүслүүлж" байх хооронд Цэрэнханд Хавдар судлалын төвд очин бэртэйгээ уулзлаа. Анандад нүүр өгөлгүй явуулчихаад ээжийг нь заавал ирнэ гэж Хулан дотроо тааварлаж байсан мөртөө яг хүрээд ирэхэд нь ялимгүй балмагдаад авчээ. Тэр хоёр бас л өнөөх урт цагаан хонгилын үзүүрт очиж зогслоо.
-Охин минь чи манайд дахиад очихгүй гэж Анандад хэлээ юу?
Хулан түүнийг ингэж шуудхан асууна гэж бодоогүй болохоор нэг хэсэг чимээгүй зогссоноо;
-Юу ч гэмээр юм дээ. ... Би Анандтай суухгүй гэж л хэлсэн. Бид хоёрын хувьд эхнэр, нөхөр болоход дэндүү залуу байна. Би гадаадад сурмаар байна. Ер нь ч тэгээд би Анандад хайргүй. Хүүхэдтэй болсон гээд л хүнтэй суучихаж болохгүй биз дээ? Хулан энэ хэдэн үгийг хэлээд Цэрэнханд руу харлаа. Цаадхи нь түүний үгийг таслахыг оролдсон ч үгүй хэзээний тайван зангаараа аихааралтай сонссоор байсан нь Хуланг бага зэрэг бухимдуулчихав. Бүсгүй нэг амьсгаа аваад үргэлжлүүлэн:
-Би танд дандаа баярлаж явдаг, Намайг үргэлж ойлгож, төрсөн охин шигээ байсанд чинь би баярладаг. Гэхдээ л би Аиандад хайргүй. Бид хоёр одоо дөнгөж 19-тэй юм чинь Анандыг хайрлах, сайн эхнэр болох хүн хэзээ нэгэн цагт тааралдах л болно ш дээ. Анандын аав нь ч, та ч, Очироотой дуртай цагтаа уулзаж байгаарай гээд тэр хэлэх гэсэн үгээ дуусган сая нэг санаа амрах шиг болов. Өөрт нь чин сэтгэлээсээ элэгсэг ханддаг, бараг л харцаараа ойлголцдог асан энэ эмэгтэйд "Би хүүд чинь хайргүй. Одоо ингээд амьдралаа бодьё" гэж хэлэх нь тийм ч амар байсангүй. Хүүхдүүд л болсон хойно бие биедээ тунирхаж л байгаа биз гэж бодож ирсэн Цэрэнханд энэ бүхнийг дуулаад, угаас шулуун зантай Хуланг эргэлт буцалтгүй шийдсэнийг нь ойлгоод "Та хоёрын амьдралыг бид шийдэхгүй юм хойно яая гэхэв. Би уг нь чам шиг л бэртэй болохыг хүсдэг байсан. Чи Анандтай суугаагүй ч гэсэн ач хүүгийн минь ээж юм чинь би чамайг бэрээ л гэж бодож явах болно" гэж хэлээд явжээ. Тэр эмнэлгийн хашаанаас хөдлөхдөө сэтгэл нь салхийтэл, гуниглан хэн нэгэнтэй сэтгэлийн үгээ хуваалцмаар санагдаад нөхер рүүгээ залгаж "Ажил дээр хүрээд ирээч. Ярих юм байна" гэв. Гэрээсээ явснаасаа хойш бас л ганцаардаж, яажшуухан буцаж харихаа мэдэхгүй бантаж явсан нөхөр нь ч дуртай нь аргагүй хүрээд ирэв. Тэр хоёр бэр ач хүү хоёр нь явчихсан тухай удтал ярилцав. Ганхуяг Хулангийн тухай сонсоод л дургүйцлээ нуусангүй. "Тэгнээ тэр. Даанч нөхөртөе ямар ч халамжгүй нэг л их зантай амьтан байсан юм. Би анхнаасаа л энэ хүүхэн миний хүүд хань болохгүй хүн байна гэж хэлээгүй юу" гээд үглэж эхэлснээ эхнэрийнхээ занг мэдэх болохоор тэгсхийгээд амаа татаж "За би ч өнеөдрөөс харья даа. Хүүгийнхээ сэтгэлийг бодоод хоёулаа ядаж аятайхан байвал дээр байх аа" гэв. Эхнэр нь юм хэлсэнгүй. Орой харихад нь Ганхуяг хэд хоногийн өмнө хаалга саван одоогүй юм шиг бинтэй шөл хийчихсэн гэрээ цэвэрлээд сууж байв. Ананд ирээгүй л байлаа. Тэр хоёрын хэн хэн нь ач хүүгээ үгүйлж, энд тэнд үлдчихсэн хөөрхөн хөөрхөн аяга халбага, цахиур нь цухуйхад мэрж байсан резинэн тоглоомыг нь цуглуулан өхөердөж байлаа. Ананд тэр орой Батболдынд очиж хүүгээ баахан үнсэж байгаад гэртээ харив. Ээж Хулантай уулзаад нааштай хариу сонссон болов уу хэмээн сэтгэлдээ горьдлого тээсээр ирсэн ч "Хулан шийдчихсэн байна лээ. Хүүхдийг нь гаргасан гээд хайргүй хүнтэйгээ суух албагүй биз дээ гэж байна лээ. Миний хүү сэтгэлээр битгий унаарай" гэсэн үг сонсоод тэр хоолоо ч идсэнгүй өрөөндөө орж толгой салаавчлан хэвтсээр хувцастайгаа унтчихжээ. Харин аав нь ашгүй олон юм ярьсангүй, зураггын суваг солин чимээгүйхэн сууж байсанд нь Ананд баярлажээ.
Түвшин Лхагвамаа бүсгүйтэй уулзсаар байсан ч сэтгэлээс нь Хулан гардаггүй хэвээр л байлаа. Тэр ээжийнхээ найз ноён Гровскигийнд суудаг тул хонуутаар явахдаа хатагтай Гровскиг сайн панаалдах хэрэг гарна. Түүнийг суудаг айлынхаа эхнэр, нөхөр хоёрын асрамжинд байдгийг ганцаараа амьдардаг Лхагваа их л доог тохуу болгодог билээ.
-За жаалхүү, америк аав, ээж хоёроосоо зөвшөөрөл авсан уу? Өнөөдөр уулзах уу? гээд л утасдана. Тэгээд л Түвшин хатагтай Гровски руу утасдан найзын төрсөн өдөр, багшийндаа айлчлах гэх мэтээр нэг хоногийн чөлөө авах шалтаг олох гэж зовдог билээ. Тэглээ гээд яая гэхэв. Ээжид нь их сайн байдаг, өөрсдөө үр хүүхэдгүй энэ хоёр хүний ачаар л эрх чөлөөний оронд хөл тавьсан юм чинь. Тэд Түвшингийн нэр дээр урилга явуулахдаа хэлний бэлтгэлд суралцах хугацаанд нь хөрөнгийн баталгаа гаргаж, хоёр жил гэртээ суулгах амлалт авчээ. Хэлсэн л бол амандаа хүрдэг америк зангаар ноён Гровски түүнд яг өөрийнхөө хүүхэд мэт санаа тавина. Анхандаа Түвшин тэднийд ирчихээд өглөе, оройн хоолноос хоцрохгүй байх, католик шашинтны ёсоор зоог барихын өмнө Эзэн тэнгэрт талархах гээд энэ айлын хатуу тогтсон заншилд дасах гэж их мунгинаж билээ,
Лхагваа Америкт ирээд бүр дервөн жил болчихсон тул Японы компанид цалин сайтай ажил хийж, ганцаараа өрөө хөлселдөг билээ. Гэвч танилцаад удалгүй л Түвшин энэ бүсгүйд яагаад ч сэтгэлтэй болж чадахгүйгээ ойлгожээ. Лхагвамаа бол ирээдүйн зорилгоо тодорхойлчихсон, амьдрал нь ч яг робот мэт нэгэн хэмнэлээр жигд өнгөрдөг бүсгүй билээ. Тэр сар бүрийн цалингаасаа яг таван зуун ногоон таслан авч картандаа хийнэ. Бусад охид шиг үнэт эдлэл, фирмийн хувцсанд мөнгөө үрнэ гэж гонж. Нүүрэндээ бараг будаг хүргэхгүй, японы "Shiseido" -гийн хамгийн даруухан өнгийн будгаар уруулаа будаж, хөнгехөн энгэсэг тавина. За. Энэ бүхэн нь яахав гэхэд "Calүin Clein"-ний хамгийн энгийн спорт загвартай дотуур хувцас өмсдегт нь Түвшин ёстой дургүй. Ертөнц яах гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээсэн юм бэ? Эмэгтэй хүн хэзээд гоёмсог, бас ялдамхан, эмзэгхэн байх ёстой гэж тэр үздэг. Гэтэл Лхагвамаа бол ямар нэгэн бүсгүй хүн биш яг л алдааны программ суулгачихсан компьютер мэт түүнд санагддаг юм. Гэтэл Хулан бол шал өөр. Загвар өмсөгчдийнх шиг нарийнхан шулуухан жийнс, энгэртээ жижигхэн гоёлтой усан цэнхэр майк, дэрэвгэр сормуус, нарийхан хүзүү... Хамгийн сүүлд ангиараа дисконд ороход харсан тэр л дүр төрхөөр нь Түвшин түүнийг төсөөлөн боддог юм. Түүний хувьд бүсгүй хүний гоо сайхны дээд гэвэл Хулан билээ, Даруухан мөртөө ялдамхан төрхтэй хөөрхөн төрсөн Хулан гэж... Түвшин Лхагваатай унтаад сэрэхдээ "Хэрэв энэ бүсгүйн оронд Хулан байдагсан бол..." гэж хий мөрөөдөн хэвтсэнээ үсрэн босоод хичээлдээ гүйнэ.
Тавдугаар сарын нэгэн халуун өдөр Түвшин ангийнхаа Нандингаас жинхэнэ "Но1 пеwc" хүлээн авч бөөн баяр болов. Хулангийн хамгийн дотнын найз нарын нэг Нандинтай мейлээр харилцсан нь юутай аз вэ? Түвшин аль сарын өмнө түүнээс Хулангийн тухай жаахан асуусан билээ. Гэтэл Нандин "Чамайг яагаад Хуланг сонирхоод байгааг би мэдэхгүй, бас жаахан гайхаж л байна. Гэхдээ түүнийг гэнэт Анандтай суухаар болсонд би ч гэсэн гайхдаг болохоор Хулангаас энэ тухай асуусан юм. Гэтэл саяхан маш сонин хариу ирлээ. Хулан Анандад хайргүй. Түүнтэй хурим хийхгүй гэсэн байна лээ. Найзынхаа тухай чамд ийм илэн далангүй юм бичсэн нь зөв эсэхийг би мэдэхгүй байгаа ч гэсэн чамайг Хуланд сайн юм болов уу гэж таамаглаж байна. Надад яагаад ч юм Хулан та хоёр их сайхан хос болох юм шиг санагддаг юм..." Энэ бол түүнд жинхэнэ жигүүр ургуулсан мэдээ байлаа. Түвшин "Хайртай" гэсэн ганцхан үгийг түүндээ хэлж чадахгүй байсаар энд ирчихээд Анандын хүүхдийг гаргасныг нь анх сонсоод яаж сэтгэлээр унаж байлаа даа. Тэгээд "Хулан тэр муу Анандаасаа салчихаасай. Тэгвэл би хүүг мь өөрийнх шигээ хайрлана. Би өөрөө эцэггүй л өссөн юм чинь" гэж хүртэл мөрөөддөг сөн. Гэтэл Хулан ашгүй тэр Анандад хайргүй байх нь. Тэгвэл хайртай охиныхоо төлөө хөдлөх ёстой юм биш үү? Ийм учиртайг нь мэдсэн бол Лхагвамаатай танилцсан тухайгаа яах гэж Хуланд бичив дээ. Хулан арай өөрт нь хайртай байсан юм биш байгаа. Тэгээд л тэрнээс хойш дахиад мэйл ирэхээ больчихсон юм биш байгаа. Түвшин хичээл тараад пиццагаа зөөж явахдаа ийнхүү түмэн бодолд автан, мянган таамаг дэвшүүлсээр явлаа. Өнөө орой Лхагвамаагийн төрсөн өдөр билээ. Тэр хоёр Лхагваад зориулан хэлтсийн даргынх нь зохиосон рагtу-наас гараад бүсгүйн өрөөнд ирэв. Түвшин тэр шөнө түүний сэтгэлийг бодоод л энхрийлж байснаас дотроо Хуланг л бодоод байлаа. Өглөе нь Лхагваа түрүүлж сэрээд Түвшинг сэрээв. Тэгээд:
-За залуу минь хичээлээсээ хожигдчихов доо? Би ажилдаа явлаа. Ирэх долоо хоногт Токио явах болсон гэснээ хажууд нь ирж явган суугаад:
-Хоёулаа хамтдаа сайхан байлаа. Одоо зам замаа бодох уу даа? гэж сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүй тайван хэлжээ. Түвшин ухасхийн босоод жийнсээ углах зуур
-Чи шинэ найзтай болоо юу? гэж бас л юу ч болоогүй юм шиг тайвнаар асуулаа. Лхагваа үсэндээ лак цацан гөлчийлгөх зуур:
-Чи харин Хулангаа мартаж чадахгүй байгаа юм биш үү? Тийм болохоор хоёулаа бие биенээ хуураад яахав. Надад ч чамтай зууралдаад байх сонирхол алга гэжээ. Ингээд л Америкт учирсан хоёр залуу эв найртайхан хоёр тийш болчихов. Энэ салалт Түвшинд тайвшралыг авчирсан билээ. Одоо тэр дахиад л Хулангаа хайрлан мөрөөдөж явахад чөлөөтэй болжээ.
Анандын хувьд Хуланг явснаас хойш амьдрал зогсчихсон мэт санагдах болов. Урьд нь өдөр хоног харвасан сум шиг өнгөрдөг байсан бол одоо Хулангүйгээр мөч хором бүхэн хачин удаан, ягл эртний тэмээн жингийн цуваа хэдэн мянган бээрийг тэгж л алхам алхамаар хороодог байсан болов уу гэмээр тийм залхуутай бөгөөд шаналгаатайгаар урагшлах аж.
Орой гэртээ яваад ороход нь угтах хүүхдийн хоосон ор, Хулангийн мартаад явчихсан шигтгээтэй хавчаарууд, компьютер дээр тодрох хөгжилтэй инээмсэглэсэн зураг нь өнгөрсөн бүхнийг эргэн санагдуулж зүрхний шарх сэдрээх тул гэртээ харимааргүй санагдана. Хулан яваад яг тав хонож байлаа. Анандыг хичээлээ тараад машинаа асаан хөдөлтөл Золтуяа тааралдчихав. Тааралдах ч гэж дээ өөрөө л хичээлийг нь тарахыг хүлээж байгаад санамсаргүй тааралдсан хүн болж жүжиглэсэн нь ойлгомжтой.
Гэвч угийн шийдэмгий бус зантайн дээр дэндүү их ганцаардаж байсан Ананд түүнийг цаашаа гэж чадсангүй. Золтуяа түүний царай базаахгүйхэн байгааг хараад урьдынх шигээ муур мэт шарвалзсангүй. Харин дотроо "Хулан гуайг явчихлаа гээд царай алдчихаж. Муу Золоо санасандаа хүрлээ шүү. Одоо ухаалаг загнаж зовлонгий нь хуваалцах хэрэгтэй" гэж сэтгээд:
-Царай чинь яасан онцгүй харагдаж байх юм бэ? Өдрийн хоол идсэн юм уу? Алив манайд очъё. Чи бүр нүднээс гарчихаж хэмээн халамжлав. Хэдийгээр хамгаас хайртай Хуланг нь яваад өгсний гол буруутан нь Золтуяа гэдгийг тэр мэдэж байсан ч энэ хэдэн хоногт өөрт нь ингэж чин сэтгэлийн халамж тавьсан хүн байгаагүй мэт санагдан нэг л мэдэхэд түүний хөлсөлсөн байр руу явж байлаа. Нөгөөтэйгүүр Хулан үнэндээ өерт нь хайртай байсан ч биш дээ. Гэтэл энэ бүсгүй л түүнийг гэж хайраа харамгүй өгч, Анандын төлөө л энэ бүхнийг хийсэн биш үү? Эцсийн эцэст Батхааны хэлдгээр алийн болгон тэр ихэмсэг хүүхнийг царайчлах юм бэ гэж эр хүний бардам зан нь ч хөдөлжээ. Хэрэв аль эртний л ийм зан гаргасан сан бол Хулан түүнд арай өөрөөр хандах ч байсан юм бил үү? Эмэгтэй хүн юм бүхэн дээр аяыг нь дагаж хадаг шиг намирсан эр хүнд нүүр өгөх дургүй байдаг шүү дээ.
Сүүлийн хэдэн өдөр хоол ч хоолойгоор давахгүй байсныг хэлэх үү. Золтуяагийн хийж өгсөн битүү шөлийг идээд хөлс нь асгаран нойрондоо дийлдээд нам унтчихжээ. Хэдэн цаг ч унтсан юм, нэг сэрэхэд нь хаврын нар жаргах дөхөн тэнгэрийн хаяа час улайран байв.
Золтуяа түүний сэрснийг яаж ч мэдсэн юм сэмхэн хажууд нь ирээд суучихав. Тэгээд духан дээр нь аяархан үнслээ. Эрвээхэйн далавч шүргэх мэт тэр хөнгөхөн үнсэлт... энэ хэдэн хоногт амссан бүхний эцэст сэтгэлийг сэргээхэд хангалттай байжээ, Тэр бүсгүйг татан цээжиндээ тэврэв...
Урьд урьдынхаас ч илүү амттайхан сексийн дараа утас жингэмэх дуунаар Золоо халатаа нөмрөед өндийв. Гэвч Ананд гараас нь татан хэвтүүлээд "Хэрэггүй ээ, битгий ав" гээд авахуулсангүй. Утасны хонх ямар нэгэн ууртай эрийн зандралт мэт түрэмгийгээр хэдэн удаа дуугараад таг болсноо, Золоогийн гар утас бас уянгалж гарпаа. Бүсгүй гараа явуулан утсаа авч клипийг нь хараад "Хулгайчаа" хэмээм хараах шахаад амаа барив.
Нууц амраг Бадрал нь утасдаж байлаа. Түүнийг өнөөдөр ирнэ гэснийг нь таг мартчихсандаа үнэхээр уур нь хүрэв. Тэгээд яахаа бодохоор угаалгын өрөөндөө орлоо. Бадрал энэ байрыг хөлслүүлэхдзэ Золоог хайртай залуугаа авчран өөрийг нь араар тавиг гэж тийм их мөнге гаргасан гэж үү? Хэрэв одоо тэнэглэж байгаад Бадралыг алдчихвал хэнийгээ гэж мөнгө царайчлах юм бэ? Өөр шигээ хангалуун амьдралтай Хулантай амьдарч байсан Ананд эмэгтэй хүн мөнгөөр гачигдахын зовлонг мэдэх ч үгүй. Тэгээд ч Бадралаас мөнгө гуйдаг шиг Анандаас "Би косметик авах гэсэн юм аа" гэвэл үргээчих байлгүй.
Тэгэхээр эвтэйхэн л мултрах хэрэгтэй. Гэтэл өөрөө сургуулийнх нь тэрүүгээр эргэлдэж байж авчирчихаад Анандыг яаж эндээс явуулах вэ?" Юу ч гэсэн миний найз одоо харихгүй бол ээж чинь санаа зовчихно" гэж хэлье гэж бодсоор нүүр дүүрэн инээмсэглэн гарч ирэв. Буйдан дээр нүдээ хагас аниад хэвтэж байгаа Анандын хажууд нь очиж түрүүнийх шигээ сэмхэн суугаад үсийг нь илснээ хүзүү, дал мөрнийх нь чилээг гарган барилж өгөнгөө "Анандаа, миний найз одоо харихгүй бол ээж чинь санаа нь зовж байгаа байх аа" гэлээ.
Залуу ч маажуулах дүртай муур шиг таатай нь аргагүй хэвтэж байснаа" Золоо, хоёулаа нэг газар хоол идэх үү?" гэлээ. Бүсгүй "Үгүй" гэж хэлж үнэхээр чадсангүй. Бадралтай энэ удаа муудалцвал ч муудалцах л болж дээ. Маргааш нэг юм зохиогоод хэлчихнэ болох л байлгүй. Эсвэл одоо гар руу нь яриад ээжийн бие муу болохоор гэртээ очиж хонох боллоо гэчихье хэмээн шийдлээ.
Хувцсаа солих нэрээр угаалгын өрөөндөө орж байгаад гар руу нь "дохилоо" Гэтэл утсаа хаачихжээ. "Ээ. чөтгөр гэж хурал муралд орчихсон юм байх даа. За тэгвэл мессеж биччихээд гар утсаа унтраачихаас өөр аргагүй боллоо." Хурдхан шиг мессеж биччихээд даруухан бариу хар цамц, хар трапец өмдөө өмсөөд сормуусаа будчихаад инээмсэглэн гарч ирэхэд нь Ананд хувцаслачихсан байж байв.
Тэр хоёр "Согеаn Hоusе"-д очлоо. Солонгос хоол сайн идэж чаддаггүй Золоо гахайн шарсан мах жимсний салат захиалав. Хоол идэх зуур Ананд түүнээс гэрийнхнийх нь тухай, яагаад байр хөлсөлсөн тухай нь асууж гарав. Золоо эртнээс ийм асуулт гарна гэдгийг мэдэж байсан болохоор "Нагац ах Солонгосоос мөнгө явуулснаар нь хичээлээ сайн давтахад хэрэгтэй гэж байр хөлсөлсөн. Ээж цэцэрлэгийн багш, хоёр дүү сургуульд" гэхчлэн аятайхнаар тайлбарлаад аргалчихав. Харин аавынхаа тухай ярихаас нэг л дургүй нь хүрээд байжээ.
Гэтэл энэ үеэр Бадрал Золоогийн хаалган дээр ирчихсэн хонхыг нь чарлуулж байлаа."Энэ хүүхэн чинь хаачдаг байнаа. Арай манийгаа хөнтрөөд байгаа юм биш байгаа" гэж тэр сэжигтэйхэн бодсоор шатаар буулаа. Тэгээд юмыг яаж мэдэхэв гэж бодсондоо орцны жижүүрээс Золоог асуужээ. "Аа, тэр байр хөлсөлдөг өндөр охин уу? Саяхан нэг залуутай хөтлөлцөөд л гарсан ш дээ. Өчигдөр тэр залуу нь машинаа надад захиж хоносон" гэж үгэнд дуртай жижүүр өвгөн "алтан хошуу" өргөчихөв. Энэ үгийг сонсоод "Юу гэнээ. Тэр муу царай муутай охинд би маллуулах юм уу" хэмээн уур омог нь хөдөлсөн амьтан машиндаа суулаа. Уг нь авгай нь Бээжин явчихсан тул хүүхдүүдээ ээжийндээ орхичихоод өнөөдөр Золтуяа дээр ирсэн нь энэ билээ. Орой утасдахад даанч утсаа авахгуй байсан юм, Ийм учиртай юм бий.
Ах нь чамайгаа дөнгөчхөж чадах байлгүй дээ гэж бодсоор жолоочдоо "Манайх руу" гэж хэлэхдээ дууныхаа өнгөнд аль болохоор уур уцаараа мэдэгдүүлэхгүйг хичээж байлаа. Гай болоход маргааш нь Золоог "Согеаn House"-д нэг "хөөрхөн" залуутай хамт явж байна лээ гэж Бадралд Чука найз нь хэлснээр өчигдрийн сэжиг таамаг нь үндсэндээ батлагдчихлаа.
Тэгээд яажшуухан тэр "пацаан"-аас хариугаа авахаа бодсоор хэд хоног Золоо руу ярьсан ч үгүй. Энэ хоорондоо жолоочоо явуулан нөгөө "хөөрхөн" залуугий нь хаана сурдаг, хэзээ ирж хээээ явдгийг гайгүй сайн судлуулж байлаа.
Хулан эмээгээ мэс заслаас гарч ирсэн өдөр орных нь хажууд сууж байхдаа л сэтгэлээс нь нэг том юм аваад хаячихсан мэт тайвшраад явчихыг мэдэрлээ. Анандаас салсан энэ хэдэн хоногт аавынхаа асуусан харц, ээжийнхээ зэмлэнгүй нүдийг хараагүй юм шиг явсаар, сэтгэл дотроо бас Анандыг өрөвден, хааяахан үгүйлэгдээд байгааг нь мэдэрч л байсан билээ.
Гэвч тэр эргэж буцахыг хүссэнгүй, Эмэгтэй хүний дасамтгай зангаар жил гаруй үерхсэн Анандыг үгүйлээд байсан ч гэсэн хүүгээ асран, эмээгээ сахин аль болохоор завгүй байж сэтгэлээ тайтгаруулж байсан билээ. Тэгээд ч энэ хэдэн хоногт олныг эргэцүүлэн бодож, Анандыг Золтуяа руу гүйхээс аргагүй байдалд оруулсан шалтгаан нь юу байсныг сайн ойлгосон ажээ.
Аливаа юманд учир шалтгааны талаас нь, логикийн шинжлэх ухааны хувьд дүгнэлт хийх юм бол Хулан л өөрөө түүнийг Золтуяа руу түлхсэнээ сайн ойлгож байлаа. Тийм ээ. Хулан өөрөө л түлхсэн. Сэтгэл зүрхэндээ шал өөр хүнийг хайрладаг болохоор тэр Анандад хэзээ ч хайр энхрийлэл амсуулж байсангүй.
Өөрөө ч түүнээс амраглалын таашаал амсч байгаагүйтэйгээ адилхан Анандад эр хүний жаргалыг бэлэглэж байгаагүй шүү дээ. Тэр нэгэн өдөр Түвшинг хайраа илчлэн гэртээ багадаа хагалчихсан тоглоомыг нь явуулснаас хойш Хулан Анандад улам сэтгэл хөрсөн билээ. Тэгээд Анандыг шөнө бүхэн намайг тайван байлгаасай гэж залбиран, үнсэж таалахаар нь "Бушуухан дуусаасай" гэж салахын түүс болдог байгаагүй гэж үү?
Эмгэнийг ухаан орсны дараа санаа амарсаи хүүхдүүд нь таран явцгааж, дараа Хулан үлдээд ийнхүү бодолд дарагдан суугаа билээ. Хагалгаа хийсэн эмч нь орж ирээд "Наркоз нь бүрэн гарахаар нойл шөл уулгаарай" гээд гарав. Эмээ нь наркозоо гарсны дараа дахиад унтаад өгөв. Тэгснээ нэг гүн санаа алдаад нойрноос сэрж, ач охиноо хараад гараа сунган толгойг нь иллээ.
-Эмээ, бие тань яаж байна?
-Гайгүй ээ. Төрөл арилжих насны тоо гүйцээгүй юм байлгүй дээ. Миний муу бүлтгэр охин ядарчихлаа даа.
-Зүгээр, зүгээр юундаа ядардаг юм бэ. Та шөл уух уу?
-Одоохондоо ч юм ууж идмээргүй л байна. Миний муу сөөсгөр жич хүү мөөмөө үгүйлж байгаа даа.
-Би хичээлээ тараад хөхүүлчихээд ирсээн. Сая Бөртэ Очироог уйлаагүй байна гэж байна лээ.
-Миний охин аавындаа харьчихаа юу? Хулан хэл халтираад эмээдээ ийнхүү ам алдчихав.
-Тийм ээ, би харьчихсан. Анандтай суумааргүй байна.
-Аав, ээждээ тэгж хэлээ юу?
-Хэлсээн. Эмээ та ч гэсэн сэтгэлгүй хүнтэй сууж хэрэггүй гэсэн биз дээ?
-Тэгж л бодож байгаа бол эргэж буцах хэрэггүй шүү, миний охин.
-Та миний занг мэднэ ш дээ. Ананд намайг буцааж аваачих гэж ээжийгээ явуулсан байсан. Би хүүтэй нь суухгүй гэж үнэнээ л хэлсэн. Эмээ, та одоо ядарчихлаа. Шөлөө уух уу?
Энэ бол яриаг цааш нь үргэлжлүүлэх хүсэлгүй байгаагийн шинж билээ. Эмээ нь чимээгүй болж эрхээ эргүүлэн нүдээ хагас анилаа. Орой тийшээ Уянга найз нь Хулантай уулзахаар ирлээ. Авга эгч нь ч ээжийгээ сахихаар ирсэн тул Хулан эмээтэйгээ хуйвалдагчдыи ёсоор нүд ирмэчихээд найзтайгаа хамт гарчээ.
Түрүүнээс хойш түүнд нэг юм хэлэх гээд хэл ам нь загатнаад байсан Уянга эмээгийнх нь өрөөнөөс гарангуут л Хулангийн ханцуй дээрээс татан зогсоогоод:
-Хүүш ээ, танай Ананд чинь яахаараа Зоптуяагаас салахаа больчихоов? Би өнөедөр тэр хоёрыг Анандын машин руу тэврэлдээд орж явахыг нь харлаа гэж нүдээ томруулан хэллээ.
-Би Анандаас салж байгааг чи сонсоогүй бил үү?
-Юу ? Яаж байгаа юм?
-Яахав. Би тэрэнд хайргүй л байхгүй юу.
-Чи чинь "алчихдаг" хүн юмаа, Тэгээд яах гэж хүүхдийг нь гаргасан юм бэ?
-Холливудын одод л иигэдэг байх. Өчигдөр суусан, өнөөдөр салсан байдаг биз дээ?
-Бид хоёр суугаагүй ш дээ.
-За, Хулаан, битгий хэгжүүрхээд бай л даа.
-Юундаа хэгжүүрхэх юм бэ. Чи ч гэсэн гадарлаж байсан юм биш үү? Нандиад намайг хурим хийнэ гэдэгтээ баярлахгүй байна лээ энэ тэр гээд л бичсэн гээ биз дээ?
-Чи үнэндээ ямар ч баярласан шинжгүй л байсан ш дээ. За, одоо яая гэхэв. Явж, явж чиний шийдвэр зөв ч юм бил үү? Ер нь чам шиг гоё охинд нөхөр мундахгүй ээ. Танай нөгөө ангийн Зоригоо чамд сайн гэсэн.
-За худлаа байлгүй дээ,
-Нээрээ, нээрзэ. Харин миний найз дахиад нэг залуугаар тоглочихов доо.
-За юу гэж дээ.
-Хулаан. Хоёулаа "Жизель" үзэх үү? Маргааш тоглолттой.
-Найз нь амжихгүй л байх аа даа.
-Тэгвэл би өнөөдөр Нандиад мэйл явуулахдаа чамайг Анандаас салсныг чинь бичлээ шүү.
-Тэг, тэг Чамайг "ССМ"-д ажилд оруулчихвал дорхиноо л Кристина Аманлуэр шиг лидер сурвалжлагч болчихно шүү гээд Хулан инээлээ.
Золтуяа Бадралыг хэл чимээгүй байгаад гайхсан ч Анандтай чөлөөтэй уулзаж байгаадаа баярлаад нэг хэсэгтээ л түүний тухай мартчихжээ. Гэтэл бямба гаригийн нэг орой таван цагийн үед Бадрал гэнэт утасдан:
-Би хөдөө яваад ирлээ. Одоо чам дээр очлоо шүү хэмээн сандаргав. Азаар Золоогийнд Ананд байсангүй. Бүсгүй түүн рүү утасдан өнөөдөр эавгүй шүү гэдгээ дуулгаж аваад санаа амрав.
-За, миний хонгор намайг эзгүйд уйдав уу? гэсээр Бадрал ч ороод ирлээ, Нүд нь ёлтолзоод нэг л сонин байгааг нь Золтуяа шууд ажигласан ч гүйж очоод энгэрт нь наалдчихав. "Уухай, чи бас намайг ингээд залилчих санаатай" гэж мань эр эгдүүцсэн ч уур хорслоо нуух тэсвэр гаргаж чадаад уруул дээр нь үнсэв. Яг энэ үеэр Ананд руу нэг залуу утасдан "Маш яаралтай Их дэлгүүрийн өмнө уулзах хэрэгтэй байна. Золоотой холбоотой юм шүү" гээд утсаа тасалчихжээ. Гэртээ реферат бичиж суусан Ананд гайхсандаа Золоо руу залгав. Утас нь дуудаад байсан ч авсангүй тул Их дэлгүүр руу очоод үзэхээр шийдэв. Хачирхалтай нь түүнийг Их дэлгүүрийн өмнөх талбайд зогсоод Золоог нүдээрээ хайсаар машинаасаа гарангуут бяртай байрын хоёр залуу дөхөж ирээд нэгэн машин руу хүчээр чихээд суулгачихав. "Та нар яах гээд байгаа юм бэ?" гээд тавиулах санаатай зүтгэвэл нэг нь "Томоотой байгаарай, очоод мэднээ, чи" гэж доогтой гэгч нь дуугарлаа. Машии давхисаар Золтуяагийн байрны дэргэд ирж зогслоо, Нөгөө хоёр Анандыг сугадан гаргаж тэдний орц руу ороод хаалгыг нь түлхүүрдэн онгойлгоод түлхэн оруулав. Буйдан дээр нэгэн бүдүүн эрийн тэвэрт нүцгэн хэвтэж байсан Золтуяа Анандыг харчихаад муухай хашгирав. Бадрал буйдан дээрээс босч ирээд пиджакаа углангаа түүнийг нэвт шувт ширтэж:
-Ийм сайхан залуу байж энэ биеэ худалддаг хүүхнээр яахнав дээ, Энэ чинь миний хөлсөлж өгсөн байр юм ш дээ. Дүү хүү эр хүн эр хүндээ хайртай байдаг юм. Чамд гэж зөвлөхөд энэнээс арай өөдтэйхэн охин олж аваач гэчихээд нөгөө хоёр залуугаа дагуулан гараад явчихав. Ананд нэг хэсэгтээ юу ч хэлж чадахгүй уйлсаар байгаа Золтуяа руу харан мэлрэн эогссоноо хаалга руу зүглэв. Араас нь Золоо чахарсан хоолойгоор;
-Ананд аа хэмээн дуудсан боловч эргэж ч харсангүй. Түүнийг гадаа гарахад нөгөө эрчүүд хэдийнээ бараа туруу ч үгүй алга болжээ. Тэр гадаахь явган сандал дээр толгойгоо салааачлан суулаа. "Золтуяа ийм амьтан байсан юм бий. Биеэ худалддаг хүүхэн. Аяаяа. Солонгост байдаг ахынхаа мөнгөөр хөлсөлсөн байр гээд байл уу? Гэтэл тэр нь нууц амраг нь байж. Юу ч гэхэв дээ. Хулангийн дургүй нь хүрэхээс яахав дээ" ингэж бодсоор тэр Их дэлгүүрийн гадаа орхисон машин руугаа дөхөхөөр бослоо, Ард нь хаа нэгтээ сонссон уяхан дуу гарч:
-Хүүе сайн байна уу? Та? хэмээн танимхайрахад нь эргэн харвал тэр нэгэн өдөр эндээс гар өргөн Сонгодог урлагийн театр хүргүүлсэн балетчин охин инээмсэглэн зогсч байлаа. Түүний тунгалагхан нүд, гэнэхэн инээмсэглэл үүрийн ягаахан гэгээ татах шиг сэтгэлийг нь сэргээгээд явчихав.
Тэр охин Анандыг дуугарч амжаагүй байхад нь:
-Та манай байранд байдаг юм биш биз дээ? Намайг Намуун гэдэг. Манайх энэ орц гээд чимээгүй болсноо халааснаасаа тасалбар гарган -өнөөдөр би "Жизель"-д бүжиглэнэ. Заавал үзээрэй гэчихээд нүүр нь үлмэдэг улсхийснээ гүйгээд явчихав. Залуу тэр билетийг нь барьсаар амандаа "Намуун" гэж шивнэн хоцорлоо.
Арван долоохон настай Намуун охин хэд хоногийн өмнө театр руу нь хүргэж өгсөн тэр сайхан нүдтэй залууг үргэлж бодох болжээ. Гэтэл нэрийг нь ч, гэрийг нь ч мэддэггүй. Зориг гаргаад "Таныг хэн гэдэг вэ?" гээд асуучих минь яав даа хэмээн хэдэн өдрийн турш харамсан гэрээсээ гарах бүрдээ сэмхэн харуулдаж явсаар өнөөдөр яг орцныхоо үүдэнд ингээд яг тааралдчихав. Охин баярласандаа ичиж эрээлэхээ ч мартан ам нээсэн нь энэ.
Дөнгөж саяхан Золтуяагийнд болсон явдалд цочирдсон Ананд гэртээ хариад л тэр билетийг нь гал тогооныхоо ширээн дээр тавиад мартчихжээ. Тэгээд гар утсаа унтраан хичээлээ уншсаар нэг мэдэхэд нэлээд орой болсныг анзаарав. Хуланг явснаас хойш түүнийг мартагнахын тулд хичээлээ унших нь нэмэгдсэн билээ. Гэтэл ээж нь нэг гартаа билет барьчихсан шагайж "Миний хүү балет үзэх байсан юм биш үү?" гэхэд нь л нөгөө Намуун хэмээх турьхан охиныг санав. Охины гэнэхэн ялдам инээмсэглэл, "Өнөөдөр би Жизельд бүжиглэнэ. Заавал үзээрэй" гээд нүүр нь хөөрхөн улсхийснийг нь санаад гэнэт театрт очихоор шийджээ.
Түүнийг яаран яаран давхисаар Сонгодог урлагийн театрт очиход танхимд хөгжим эгшиглэн алга ташилт нижигнэж байлаа. Залуу театрын үүднээс ганц ширхэг гал улаан сарнай худалдаж аваад орлоо. Харамсалтай нь улаан хүрэн хилэн хөшиг хаагдаж байлаа. Залуу охидын сүнснүүдийн бүжиг тоглосон жаахан Намуун инээмсэглэн зогсохыг тэр харж амжлаа. Ингэж Ананд Намуун хоёр танилцан дотносч билээ..
Харин Ананд Золтуяаг тэгээд хувь заяанд нь даатгаад орхичихож чадсангүй. Хэд хоногийн дараа уйлан хайлан утасдахад нь очиж уулзжээ. Тэгээд "Золоо, чам шиг сэргэлэн охин ингэж амьдарч болохгүй ээ. Би чамайг амьдралын эрхээр ийм байдалд орсныг чинь ойлгож байна. Энэ байрнаасаа гар. Би чамд тусалъя. Ажил олж өгье. Ийм замаар явах юм бол чи ирээдүйгээ баллана шүү" гээд шинэ байр хөлслөх мөнгөөр тусалжээ,
Харин энэ хооронд Хулан хуулийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд болсон илтгэлийн уралдаандаа түрүүлж Иелийн их сургуульд сурах урилгаар шагнуулав. Тувшингээс нэг хэсэгтээ сураггүй байснаа нэг өдөр утсаар ярив. Хулан ч "Би Анандтай суухаа больсон" гэдгээ хэлсэн нь Түвшинг магнай хагартал баярлуулжээ.
Гэвч Хулан түүнд хайртайгаа шууд хэлсэнгүй, Түвшин ч Лхагваагаас больсноо хэлсэнгүй. Хэн хэн нь нүүр тулан уулзах баярт учралыг хүлээн догдолж хамгийн нандин үгээ тэр уулзалтанд хадгалж байв.
Нэг л мэдэхэд зургаан сар гарчихжээ. Ананд хүүхдийн баяраар хүүдээ бэлэг аваад Батболдынд очив. Хулан тэр хоёр овоо угийн солиотой болжээ. Байрны гадаа хүүгээ тоглуулангаа тэр хоёр хэдэн уг солив.
-Аагий чамайг нэг хөөрхөн охинтой хамт явж байхыг харсан...
-Аа, тэр уу? Намуун гэдэг юм.
-Аан. Би та хоёрыг хараад баярласан шүү. Гоё охин байна лээ. Харин Чи хүүтэйгээ ойр ойрхон уулзаж бай л даа.
- Би хүүгээ л их санах юм. Дандаа уулзаад байхаар бүр ч их хэцүү санагддаг... Мартсанаас чи хэзээ Америк явах гэж байна?
-Намар найман сарын эхээр.
-Түвшин чамд хайртай гэж үнэн үү? Элс самардан хөөрөн тоглож суугаа хүүгээ араас нь түшиж суусан Ананд халааснаасаа амны цаас гарган хүүгийн шүлсийг арчингаа ингэж асуугаад Хулангийи нүд рүү харав.
-Үнээн. Одоо чамаас нуух юу байхав дээ. Надад ч гэсэн Түвшин таалагддаг...
-Тэгвэл... та хоёрт аз жаргал хүсэх л үлдээ шив дээ?
-Чамд ч гэсэн. Хулан энэ үгийг Анандад чин сэтгэлээсээ хэлж билээ. Харин тэгэхэд Ананд "Би чамайг сүүлчийн удаа үнсэж болох уу?" гэсэн сэн. Түүний харцнаас Хуланд одоо ч хайртай гэдгийг нь уншиж болохоор л байлаа. Энэ оройноос хойш хоёр сарын дараа Хулан Иелийн их сургуульд сурахаар Америк руу нисч явлаа. Эмээгийнх нь бие сайжирч, Ананд жинхэнэ хайртайгаа учирсан болохоор түүний хувьд хүүгээс нь өөр ардаа санаа зовох юм байсангүй. Хэдхэн цагийн дараа хөл тавих Америк оронд ямар учрал хулээж буйг л тэр мэдэхгуй байв. Харин түүний сэтгэлээс уяатай Түвшин нь Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр тосч байгааг Хулан мэдсэн бол "Боинг" онгоц үхэр тэрэг мэт удаан санагдах байсан байх даа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 77 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_31.JPG
Хэмжээс: 700x525 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6598

Должин : Зам зуур
zam-105.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2821

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-240.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2555


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn