Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хулан : Хайрын тууж
Оруулсан admin on 2005-09-20 19:28:13 (6535 уншсан)

“Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр , нэгэн ангийнхаа хөвгүүн Түвшинд унаган хайраа өгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хөөрхнөөрөө толгой цохидог тул хөвгүүд хошууран шохоорхдог. Гэвч Түвшин л ганцаараа түүнийг үргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна. Анхны хайр нь бүтсэнгүйд гутарсан Хулан өөрт нь дурласан Анандтай үерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хүү төрүүлээд амаржих газарт байхад Түвшин Америкаас утасдан түүнд хайртай гэдгээ хэлнэ Харин тэдний ангийн бас нэг охин Золтуяа Анандад хайртай. Хүү төрсний дараа Анандын эцэг эх нь Хуланг бэр болгохоор гуйж гэртээ аваачна. Энэ хооронд Хулан Анандтай амьдрах эсэхээ шийдэж чадахгүй эргэлзсээр байна. Харин Золтуяа тэр хоёрын дундуур орж хайртай залуугаа булаах төлөвлөгөө боловсруулна. Нэг удаа Хулан Түвшингээс ирсэн хайрын захиаг халаасандаа мартсаныг Ананд олж уншаад хэрүүл болдог. Түүнийг Хулантай муудалцсаныг мэдсэн Золтуяа уран аргаар Анандыг өвөртөө оруулна“

-Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий мангартуулах гээд бай. Түвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртүүд Түвшингээс хүүд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан. Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгүй болсон байлаа. Ядахдаа энэ хэрүүлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хүү нь сэрэн чарлалаа. Хулан дуугүйхэн шиг хүүгээ очиж авлаа. Хардлага гэдэг хүнийг өөрийн ухаангүй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө түлхэж унагаад галзуу юм шиг хашгичин: -Яршиг л байна. Би ингэж доромжлуулж чадахгүй гэснээ Хулангийн дэргэд үсрэн очиж мөрнөөс нь угз татаад : -Чи яагаад дуугарахгүй байгаа юм. Энэ ямар учиртай захиа юм бэ гэж амьсгаадан асуулаа.Түрүүнээс хойш ганц ч үг амнаасаа унагаагүй Хулан хачин тайвнаар: -Ямар учиртайгий нь чи өөрөө мэдэж байгаа юм биш үү?гэх нь тэр. Анандад хэлэх үг олдсонгүй. Ам нь хэд хий ангалзсанаа дахин уурлаж: -Чи Түвшингээс ийм захиа авчихаад надад юу ч хэлээгүй. Хэрвээ надад нэг хүүхэн хайрын захиа энэ тэр өгөөд л би нуугаад чамд хэлэхгүй бол чи уурлахгүй юу? Чи... гэтэл Хулан үгийг нь таслан: -Тоож уурлахгүй. Тэгээд ч би чамд далан булчирхайгаа тоочих албагүй гээд нойтон үсээ сэгсэрлээ. Тэр Түвшингээс захиа авсан өдрөө энэ захиаг уншчихаад халатныхаа халаасанд хийгээд таг мартчихжээ. Түүнээс хойш энэ халатыг ч өмссөнгүй. Захианы тухай бодох ч завдал гарсангүй өнөөдрийг хүрчээ. Захианы тухай Анандад хэлэх үү байх уу гэж нэг хэсэг эргэлзээд дуугүй өнгөрье гэж тэр шийдсэн. Учир нь өөрийнхөө сэтгэл зүрхний нууцыг ямар нэг байдлаар хөндөхийг хүссэнгүй. Гэтэл өнөөдөр тэр захиа нь гарч ирж бөөн хэрүүл тарьчихав. Гэхдээ бүсгүй Анандыг битүүхэн өрөвдөж л байлаа. Угийн дөлгөөн зантай, тэгээд ч өөртэй нь хэзээ ч ширүүн дориун харилцах нь битгий хэл муухай ч харж чаддаггүй энэ залууг ийм их уурлан хашгичихыг нь анх удаа л харсан нь тэр. -Юу гэнээ? Чи намайг доромжлоод байгаа юм уу хайшаа юм? Юуны чинь далан булчирхайгаа тоочих. Түвшин чамд хэзээнээс тийм хандтай байсан юм бэ? -Би яаж мэддэг юм. Тэгээд ч би чиний өмч биш. Толгой даасан хүн шүү. -Чи захиагий нь халаасалчихаад яахаараа мэддэггүй юм? Би бол чамаас юугаа ч нууж үзээгүй. Харин чамд надаас нуух юм байдаг юм байна. Одоо л ингэж байгаа юм чинь дараа нь яах хүн бэ. Чи ер нь... -За, за. Би чамтай хэрэлдмээргүй байна. Хүүхэд сэрээчих гээд битгий хашгичаад бай... Yхсэндээ хүн хардаад байгаа юм, чи гэж Хулан тэсэлгүй хэлчихээд өөр өрөө рүү гараад явчихлаа... Энэ бол түүний шазруун зан хөдөлсний шинж. Хулан бол дэндүү шударга зантай. Өдий арван ес хүртлээ хүн хуурч ч үзсэнгүй.Эрх танхил өссөний хувьд дургүйгээ хүрэхээр нэлээд шазруун зан гаргачихна. Өөр хүн байсан бол яах гэж тэр захиаг хадгалав даа. Ураад хаячихгүй яав гэж харамсан Анандыг аргадах гэж элдэв шалтаг олох гэж мэтгэх байсан биз. Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хүн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндүү гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нүд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дүү , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан үг хэлэх байх гэж хий горьдсондоо түүн шиг хаалга саван гараад явчихаж чадсангүй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хүний урманд түүнрүү ганц аятайхан харц ч шидэлгүй гоёлын ширээндээ суун үсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нүдээр түүн рүү хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж үсрэн босоод "Би өнөө орой ирэх ч үгүй" гэхэд Хулан "Дураараа л болтугай" гэж хэнэггүй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрүү энэ үг хувин дүүрэн хүйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хүрмээ шүүрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгүй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шүлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хүнд жаргалаас илүү зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал түүнд даанч утгагүй санагдаж байлаа. "Энэ охин надад үнэхээр сэтгэлгүй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргүй хүнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгүй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгүүрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хүн. Авгайтай хүн гэхэд гуравхан минутын дотор ингээд хүрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхүү монгол англиар хольж ярьдаг нь түүний имиж билээ. -"Cass" байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны өрөө рүүгээ алхав. Ананд түүнийг зүгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай үерхэхэд хамгийн их дургүйцсэн хүний нэг бол Баагий. "Чам шиг номын хүнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хүнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас түүнийг хүүтэй болоход нь хүн бүр баяр хүргэж байхад Баагйи л ганцаараа "За найз минь чи ингээд өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Түүнээсээ ч болдог юмуу. Хүмүүсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хүмүүс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургүйцэн ярвайхаар юм түүнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Тэр Курт Кобейнтэй адил хэдийгээр тийм этгээд зантай ч найзууддаа үнэнч, хүч доройчуудад дээрэлхдэггүй зөөлөн сэтгэлтэй хүн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хүүхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бүрд нь Анандад хань болж төрөх рүү шогшин, бас хүүг нь гэртээ гарахад хамгийн түрүүнд эргэж очсон хүн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь хорьхон хоносон нялзрай хүүд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон өгсөнийг Хулан шоолж, элгээ хөштөл инээжээ. Хөргөгчнөөс цэв хүйтэн пиво авч ирсэн Баагий: -За найз аа. Чиний нөгөө зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мөөгий гэдэг юм гэхэд түүний найз гэхээргүй цэмцгэр хувцасласан туранхай залуу: -Мөнхжин гээд гар барив. -Ананд -Тэр машинаа хэд гэж байгаа юм? -Хэдхэн хоногийн өмнө зарчихлаа гэхэд нь. Баагий: -Өө за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм. Тэднийг ийнхүү пиво ууж ам халан суух үеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ. -Анандтай ярья. -Ах байхгүй. -Өө, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол? -Та гар руу нь залгахгүй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй. Уурлаад л гараад явчихсан ш дээ. Бодсон санаснаа нууж сураагүй хөдөөний охин энэ үгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгүй. Хүсэн хүлээсэн мөч нь иржээ. "Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хөдөлдөг цаг. Урнаагийн өрөө олдох болов уу." гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцүүлээд Золтуяа утсаа шүүрч авлаа. Цаг оройн долоо өнгөрч байв. Анандын гар руу залгалаа. Дуугаа зөөлрүүлж тун энхрийхэн өнгөөр: -Сайн уу? Золоо байнаа. Утасны цаанаас хайртай залуу нь урьдынхаасаа илүү уриалгахан дуугарч байнаа: -Хүүе, ямар сонин хүн бэ? Юу байна? Золтуяа эхлээд бяцхан Очироо хүүг нь, дараа нь Хуланг асуун тойруулсаар: -Аагий чи завтай бол тус хүргээч. Манай нэг найзын төрсөн өдөр "Драгон"-д болох юм аа. Намайг гучин минутын дараа хүрээд ир гэсэн. Жоохон бэлэг авчихсан чинь таксины мөнгөгүй болчихлоо. Намайг "Драгон" хүргээд өгч чадахгүй биз? Нялх хүүхэдтэй хүн амжихгүй бол яахав ээ. Эр хүн гэдэг ийм үедээ энхрийхэн аашилсан эмэгтэй хүнийг цаашаа гэдэггүйг Золтуяа мэдэлгүй дээ. Хориод минутын дараа "Цэцэг" төвийн үүдэнд Анандын хар "Benz-200" ирж зогслоо. Золтуяа энэ уулзалтанд сайн бэлтгэжээ. Будаг шунхаа багасгаж, тамхи үнэртэхээс сэргийлж, амаа угаан "Dirol" бохь хүртэл зажлав. Ананд будмал охидод дургүйг тэр сайн мэднэ. Тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар "Драгон" дээр ирэв. Ананд бүсгүйг найзуудад нь хүргэж өгөхөөр хамт орлоо. Золтуяа найзуудаа эрсэн хүн болж жаахан явснаа ийш тийш хэдэн мессеж бичиж үзээд: -Өө, яасан өөдгүй амьтад вэ. "Жулиана" дээр хүрээд ир гэнээ. Ёо, ёо толгой өвдчихлөө. Ер нь больдог ч юм уу. Уучлаарай найз аа. Чамайг дэмий баахан явуулчихлаа. Би автобусаар харьчихъя. Тэр найздаа бие муудсан гэж хэлээд бэлгийг нь маргааш өгчихөөс хэмээн хоромхон зуур шалтгаан зохиочихлоо. Ананд мэдээж Золтуяаг гэрт нь хүргэж өгөхөөр боллоо. Тэгснээ нэг л мэдэхэд тэр хоёр хүн цөөтэй аятайхан зоогийн газар ирчихэв. Золтуяа юу ч мэдээгүй царайлан "Хулан уурлах байх. Чи харь харь" гэж байсан ч үдшийн 11 цаг өнгөрч байхад тэр хоёр тэндээс гарлаа. Хуланд гомдож "Би ер нь яасан ч яадаг юм" гэж бодсон Анандын уусан пиво толгойд нь гарчээ. Золтуяа "ОО"-ийн өрөөнд очиж Урнаа найзтайгаа яриад, хөлсөлдөг байрных нь түлхүүрийг авчруулжээ. -Чи манайхаар ороод гарахгүй юм уу гэж нүд нь тормолзон эрхлэнгүй хэлсэн Золтуяад Ананд татгалзаж чадсангүй. Гэрт нь орох юм байх гэтэл хүнгүй ганц өрөө байр байх ажээ. Золтуяа үнэхээр хөгжилтэй яриа өрнүүлж чаддаг бүсгүй байлаа. Тэр өрөөний ганц өөдтэй хогшил болсон том зөөлөн диван дээр нэг л мэдэхэд тэр хоёр үнсэлцээд хэвтэж байлаа. Золтуяагаас нэлээд нялуун үнэртэй духи анхилж зузаан уруулаараа туйлын шуналтайгаар озно. Ананд Хулангаас ийм халуун янаглал хүртэж байсан эсэхээ мэдэхгүй юм. Бүсгүй зүгээр л үнсэлцээд түүнийг хүлээж тэнгэр харан хэвтсэнгүй. Yс толгойг нь нэг гараараа энхрийлэн илж, нөгөө гар нь хувцаснуудыг нь шалмаг тайчсаар залууг нүцгэлчихлээ
Харин Анандыг хаалга саван гарсны дараа толинд харан үсээ сэнсдэж суусан Хулан босч цонхоор сэмхэн харжээ. Зориуд хойноос нь дуудахгүй юм шүү гэж гүрийсээр гараад явсан хойно нь болохоор тэссэнгүй харсан нь тэр. Мань эр гараашны хаалгаа хүртэл саван их л бухимдуу байгаа харагдах аж. Бүсгүй санаа алдаад цонхноос холдов. Анандын аав, ээж хоёрыг тэднийд очиж бэр гуйсан орой “Энэ тоглоомыг дуусгаад үзье” гэж шийдсэн нь зөвдсөн үү, буруудсан уу гэдэгт тэр эргэлзсээр байлаа. Эмэгтэй хүн өөрийнхөө хайртай хүнтэй биш өөртөө хайртай хүнтэй суувал жаргадаг гэж олон хүнээс сонссон нь худлаа юм гэж үү? Ананд түүнд үнэхээр хайртай. Харин өөрөө түүнд тэр их харйынх нь хариуд өгөх юм бийсэн бил үү? Хэзээ ч олны дунд урсгалаараа аялдан дагаж явах дургүй өөрийн гэсэн бодолтой өссөн атал амьдралаа шийдэхдээ дэндүү тэнэг болчимгүй алдаа гаргасныгаа яах вэ? Уг нь Хулан Анандтай сууна гэж анхандаа огт бодож яваагүй. Сэтгэлдээ эртнээс хайрлаж , хүлээж явсан хөвгүүн нь гэнэт холын холд яваад өгөхөд нь ганцаардсандаа л Анандыг цаашаа гээгүй. Тэгээд ч эмэгтэй хүний сэтгэл хаврын хайлмаг цас шиг уяхан байдаг болохоор олон жил хойноос нь гүйсэн түүнийг бас өрөвдсөн ч биз. Тэгээд дэндүү халуунаар өөрт нь тэмүүлсэн Анандыг хорьж дийлэлгүй өвөртөө оруулчихсан. Уг нь Хулан анхнаасаа халгаахгүй цааш нь түлхээд байсан бол ч Ананд хүлээгээд л тэвчээд л явах байсан. Гэтэл тэр өөрөө л нэгэнт анхны хайр минь бүтээгүй юм чинь яадаг юм гэсэн хэнэггүй зангаар, бас сониучхан хүсэлдээ хөтлөгдөөд ч юм уу, охин биеэ түүнд өгчихсөн. Анхандаа ч “Trust” энэ тэр хэрэглээд жирэмсэн болчих вий гэж сүрхий хамгаалдаг байснаа нэг удаа тооцоо алдаад гэнэдчихсэн юм. Хүүхэдтэй болсон нь Анандад “Одоо л Хулан минийх боллоо” гэсэн бөөн баяр хөөр авчирсан бол бүсгүй харин яахаа мэдэхгүй ацан шалаанд орсоор өдий хүрсэн нь энэ. Уг нь Монголд Их сургуулиа төгсчихөөд бусад залуусын л адил Америкт ч юм уу европт очиж сурах далдын бодолтой, аав нь ч Англид байдаг андтайгаа ярилцаад охиноо тийш нь явуулахаар тохирчихсон байсан юм. Гэтэл өөрөө нялхаараа шахуу байж хүүхэдтэй болж гэрийнхэн нь бөөн сандралд ороход Должин эмээ нь “За яадаг юм, эцэггүй хүүхэдтэй болчихсон биш. Та нар өөрсдөө бас л 20 хүрээд шахуу л Хуланг гаргаад надад орхиод хойшоо явцгаасан биз дээ” гэж ач охиноо ёстой л Матросов шиг цээжээрээ хамгаалж билээ. Харин хүүхэдтэй болсноо сонсоод цаглашгүй их баярласан Ананд түүнийг япон ресторанд урин шарсан хавчаар дайлж “Одоо хоёулаа тусдаа гаръя. Манай өвөөгийн байр миний нэр дээр хоосон байдаг юм” гэж шалахад нь Хулан “Гэрээсээ ийм хурдан явмааргүй байна. Тусдаа гаръя гэвэл надад ч байр бий .Хүүхдээ гарсан хойно болъё” гэж аргалаад өнгөрөөсөн билээ. Шуудхан хэлэхэд түүнд Анандтай хоёулхнаа байх хүсэл огтхон ч төрөхгүй байсан юм. Гэтэл хүү төрөнгүүт Анандын аав нь ачийгаа гэртээ гаргаж асарна гээд Хуланг бас сандаргасан. Анандад үнэндээ бол ямар ч сэтгэлгүй байж яаж гэрт нь очоод яаж айлд амьдрах юм бэ гэж дотроо нэлээд түгшиж байснаа бодоход их инээдтэй. Гэтэл өөр хүний хүүхдийг гаргачихаад төрөхөд байхад нь хожимох гэхэд дэндүү хожимдсон хойно Түвшин гэнэт Америкаас утасдсан нь, хайртай гэдгээ хэлж чадаагүй явснаа ярьсан нь түүний зүрх сэтгэлийнх луужинг Анандын зүг эгнэгт эргэх аргагүй болгочихсон билээ. Тэгсэн мөртөө одоо л Анандаас больчихъё гэхээр нэгэнт алсад явчихсан, т эгээд ч түүнийг хүнтэй суучихсан гэж бодож байгаа Түвшинд өөрийгөө юу гэж ойлгуулах юм бэ. Хүний хүүхэд гаргачихсан Хуланг тэр хүлээж авах ч юм уу, үгүй ч юм уу. Аав, ээждээ юу гэж ч хэлэх юм бэ? Би Анандад хайргүй юм аа , тэгэхээр одоо тэрэнтэй суухаа болилоо , жинхэнэ хайртай залуу маань Америкт байгаа юм, тэр надад хайртай гэдгийг нь сая л мэдлээ гэх үү? Солиотой юм. Хулангийн хувьд бодоод бодоод ямар ч өөдтэй гарц олж чадалгүй, “галт тэрэг” үнэхээр хөдөлчихсөн байсан болохоор Анандынд ирж суусан. Хоёр талаас эцэг эх нь ярилцаад зун хуримыг нь хийж тусад нь гаргахаар болсон. Гэтэл нөгөө захиа гараад ирдэг. Анандын гомддог нь ч аргагүй. Тэглээ гээд Хулан яах билээ. Хүний гомдсон сэтгэлийн шархыг худал үнэн үгээр хуураад өргөс авчихсан юм шиг эдгээчхэж болохгүйгээс хойш .Хулан ийнхүү бодолд автан зогссоноо компьютер асаан оюутны илтгэлийн уралдаанд оролцох гэж эхэлсэн юмаа бичихээр шийдлээ. 1991 оны шинэ Yндсэн хуулийг хуучинтай нь харьцуулсан сэдэв сонгоод гарчигнаас хэтэрч чадалгүй орхисон тул тэр илтгэлээ бичсээр нэг л мэдэхэд цаг гаруй толгой өөд таталгүй суучихсан байв..Цаг шөнийн 11 өнгөрчихжээ.Ананд ирэхгүй л байв. Харин Ганхуяг ирээд хоолоо хийчихсэн бололтой гал тогооны өрөөнөөс “Хоолоо идээрэй ” гэж хэд дуудаад чимээгүй боллоо. Түүнд хоол идэх өчүүхэн ч дур байсангүй .Бодвол Цэндээ л очиж хоол хамт идсэн биз.. Хулан ганц аяга хар кофе уугаад хүүгээ хөхүүлчихээд тэврээд хэвтлээ.Хүү нь сэрж гангар гунгар хийнэ.Хүүгийнхээ хүүхэолдойнх шиг бяцхан яг л эрхийн чинээхэн мантгар гарт нь долоовор хуруугаа бариулахад тас атгачихаад л хэвтээд байх нь дэндүү хөөрхөн. “Миний хүү даанч жаахан байна даа.Хэрэв ярьж чаддаг сан бол хүүтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцахгүй юу. Ингэхэд чиний аав чинь одоо хаачдаг байнаа?” хэмээн ярьж хэвтсэнээ Хулан Анандыг хэн нэгнээс харамлах сэтгэл төрөөд байгаагаа мэдэрч их л гайхав. Хардаад байгаа юм уу гэхээр биш. Хайргүй юм чинь юундаа ч хардах билээ. Тэгсэн мөртөө Ананд өдийд хаана хэнтэй юу хийж яваа юм бол гэж өөрийн эрхгүй бодогдох аж. Энэ нь хүн шүүгээндээ хадгалчихаад барагтай бол өмсдөггүй хувцаснуудаа хэн нэгэнд өгчихье гэхээр хармын сэтгэл төрөөд байлгаад л байдагтай төстэй юм уу даа.Гэтэл Ананд түүний хувьд ердөө л хуучин хувцас юм гэж үү? Гадаа хаалганы хонх жингэнэн хадам эх нь ирэв бололтой. Удалгүй Цэрэнханд шагайн: -Миний хүү сэрүүн байна уу? Охин минь хоолоо идэхгүй яагаа вэ? Бие нь зүгээр үү? Алив миний хүү эмээдээ ир гэсээр орж ирэв.Цаана нь Ганхуяг зогсоно. Бодвол мань эр Хуланг хоолоо идээгүй энэ тэр гэж эхнэртээ илтгэсэн биз. Хулан хүүгээ тэврэн өндийж : -Зүгээр ээ. Өдөр юм идчихсэн гээд хүүгээ эмээд нь өгөв.Энэ үеэр аав нь утасдаж ” С.Нарангэрэл докторын шинэ номыг авчихсан шүү .Илтгэлд чинь хэрэгтэй бол маргааш аваачаад өгье”гээд зээ хүүгийнхээ тухай баахан асуусан нь бүсгүй сэтгэлийг нэлээд сэргээжээ. Аав нь ингээд л дандаа хэрэгтэй үед утасддаг юм шүү. Удалгүй нярай хүү уйлж, Цэндээ “Та мээмээ өгөх үү?”гэсээр Очирыг авчрав. Орой болсон хойно кофе ууснаас Хулангийн нойр хүрэхгүй л байлаа. Хүүгээ унтуулчихаад гэнэт өлсөж буйгаа мэдэж өндөг шарж идэхээр гал тогооны өрөө рүү явж байтал зочны өрөөнд байх утас дуугарчээ. Хадмууд нь утасныхаа салдаг трубкийг унтлагын өрөөндөө аваачихаа мартсан бололтой. Хулан ханын том цагийг харвал шөнийн 00 цаг өнгөрчихжээ. ”Өдийд хэн ярьдаг байнаа?Ананд юм болов уу” гэж хоромхон зуур таамаглаад утас автал “Алло, алло? Можно говорить с Цэрэнханд?” гэж нэгэн хүн оросоор бага зэрэг гадаад аялгатай асуух нь тэр. Хулан нэгэнт Анандтай хуримаа хийгээгүй болохоор аав , ээжийг нь хэн гэж дуудахаа мэдэхгүй их л хэцүү байдаг байв. Учиргүй л хүний эцэг , эхийг аав аа , ээж ээ гээд байлтай нь биш дээ. Унтлагын өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшиж ”Цэрэнхандтай ярья гэнээ” хэмээн хадмыгаа дуудлаа. ”Өө, утсаа өрөөндөө оруулахаа мартчихаж. Миний хүү , хэн гэдэг хүн юм бол ?” гэсээр Цэрэнханд утас руу очлоо. ”Мэдэхгүй ээ, гадаадын хүн л байсан...” гээд Хулан гал тогооны өрөөнд орж хаалгыг нь хаав.Тэр цай ууж, өндөг идэн тэнд хэсэг ганцаар бодлогошрон суугаад босч гэрлийг нь унтраагаад нойрны эм барьсаар өрөө рүүгээ алхтал Цэрэнханд утсаар ярьж байсан газраа ухаангүй хэвтэж байх ажээ. Хулан ч барьж явсан эмээ шидчихээд гүйн очлоо. -Та яав аа? гээд толгойг нь өвөр дээрээ авч, духыг нь дарж үзвэл бүлээхэн , сормуус нь үлмэдэг чичирхийлж байх ажээ. -Яанаа, ээж ухаан алдчихжээ гэх дуунаар Ганхуяг, Цэндээ хоёр ч гарч ирэв. Цэрэнхандын амьсгаа нь тасалдан, царай нь шохой шиг цав цагаан болжээ.Саяхан л инээмсэглэн утас авч байсан хүн одоо хэдхэн хормын дотор ингээд ухаангүй хэвтэж байна гэдэг Хуланд үнэхээр санаанд багтамгүй байлаа. -Хандаа хөгшөөн , яачихав аа гэсээр нөхөр нь барьж явсан сонингоороо нэг сэвснээ , сандчин өндөлзөж Түргэн дууддаг юм уу?За байз , цээжийг нь хүйтэн усаар шавшаарай охин минь.“гээд утас шүүрэн авч: -Байна уу? Хотын түргэн үү ?46 настай эмэгтэй ухаан алдаж уначихаад байна.Гэнэт .За , та нар түргэлээрэй гэж хашгичин яриад “Эх нь үхэх гэж байхад энэ Ананд гэж нэг юм хаачдаг байнаа ” хэмээн үглэв. Хулан : -Эмч иртэл хөдөлгөөнгүй байлгах нь дээр байх даа гэж өчүүхэн ч сандарсан шинжгүй хачин тайван асуусан нь Ганхуягийн тэр их бачимдлыг овоо намсгаад авав.Хэрэв Хулан бас л сандчаад унасан бол түүн шиг угийн бухимдуу хүн өөрөө бас ухаан алдаад уначих ч байсан юм бил үү. Гэтэл Цэрэнханд нүдээ арай ядан нээж: -Миний хүү шүүгээнээс бамбайн ханд аваад ирээч гэж дуулдах төдий шивнээд нүдээ дахин анилаа. Түрүүнээс хойш түүнийг яагаад ухаан алдсан юм бол гэж гайхсаар суусан Хулан “Бамбайн ханд гэхээр зүрх нь өвджээ” гэж ойлгоод : -Цэндээ, миний дүү шүүгээнээс бамбайн ханд гэсэн бичигтэй шил аваад ир гэхэд Ганхуяг ухасхийн гал тогооноос халбага авчраад эхнэрийнхээ үсийг илснээ: -Бамбайн хандыг юунд уудаг билээ?эж Хулангаас шивнэн асуув . -Зүрхэнд уудаг гэж сонссон юм байна .Урьд нь зүрх нь өвддөг байсан юм уу?гэж өөдөөс нь шивнэн асуулаа. -Би л санахгүй юм. Нэг их өвчин яриад байдаггүй л хүн дээ. Нөгөө түргэн нь хаачив аа гээд утсаа шүүрэв. Хойноос нь хэд хэд утасдан нэхэл дагал болж байж түргэний эмч нойрмог нүдтэй эр орж ирлээ. Тэр коридорынхоо хивсэн дээр уначихсан эмэгтэйг гайхан харснаа үзлэгээ эхлэв.Онош тодорхой байсан бололтой. Эмч чагнуураа мултлаад “Зүрхний шигдээс байна. Аль эмнэлэгт хэвтэх юм бэ?” гэлээ. Ганхуяг эхнэрийнхээ нэгэн эмч найзыг утсаар дуудаад, хувийн “Ачлал” эмнэлэгт хэвтүүлэхээр боллоо. Хулан, Цэндээ хоёр гэртээ үлдээд Ананд руу минут тутамд залгаж байсан ч утсаа салгачихсан байв.Тэр мөчид мань эр Золтуяагийн өвөрт үхэр бууны дуунд ч сэрэхээргүй нам унтаж байсныг Хулан мэдсэн бол яах байсныг бүү мэд. Эмнэлгийн дамнуурган дээр нүд нь хагас аниатай ухаангүй шахам байгаа Цэрэнхандыг хоёр хүн аваад гарахад Хулан хүүгээ тэврэн сэтгэл нь шимширсээр үлджээ. Надад анхнаасаа төрсөн охин шигээ хандаад байхад ээж гээд дуудчихгүй яав даа гэж бүсгүй өрөвдөх , харамсах зэрэгцэн бодож байлаа. *** *** Маргааш өглөө нь Анандыг сэрэхэд толгойг нь бахиар хавчих мэт хорлолтой нь аргагүй янгинаж байгааг л мэдэрлээ. Тэр урьд шөнө юу болсныг санах гэж оролдох зуур нүдээ залхуутайяа нээлээ. Огт танихгүй өрөөнд , нэг хүүхэн гарыг нь дэрлэн цээжинд нь наалдчихсан унтаж байх юм. -За , энэ чинь хэн билээ гэж гайхсаар хүүхнийг ялимгүй түлхвэл ангийнх нь Золтуяа байлаа. Шал мэдэхгүй хурц үнэртэй духи ханхлуулан үс нь аймаар сэгсийчихсэн энэ хүүхэнтэй унтсандаа гэнэт өөртөө дургүй нь хүрч ухасхийн босоод хувцаслах хооронд нь Золтуяа сэрчихлээ.Хайртыгаа өвөртөө оруулаад авсан хүн юу гэж буцаагаад алдахыг хүсэх билээ. Хайрын зөн совин нь түнийг сэрээгээ биз. Тэр хоромхон зуур үсээ илээд нүцгэн цээжээ хөнжлөөр халхлан өндийж: -Өглөөний мэнд гээд хачин ялдам инээмсэглэв. Мишээж байгаа хүүхний өөдөөс хөмсөг зангиддаг эр гэж ховор биз. Ананд өөдөөс нь өөрийн эрхгүй муухан инээвхийлээд: -За би явахгүй бол болохгүй нь, пока гээд гарч одов. Гадаа хоносон машинаа онгойлгох гэтэл амьсгаадсандаа гар нь чичрээд түлхүүрээ арай ядан шургуулсандаа өөрөө их л гайхав. Хотын аль гудамжаар яаж явснаа ч анзааралгүй давхисаар хаалган дээрээ ирээд амьсгаагаа дарах зуур “Хуланд юу гэж хэлэх вэ? За, за одоо ч өнгөрсөн” гэж дотроо бодоод хонхоо дарлаа. ГэтэлХулан биш Цэндээ хаалга тайлжээ. -Та өчигдөр хаачив аа?Хандаа эгч зүрхний шигдээс болоод эмнэлэгт хэвтсэн. Хулан эгч, Ганхуяг ах хоёр “Ачлал” эмнэлэг дээр байгаа гэхийг нь сонсоод Ананд буцаад л харайв.Өглөө босоод утсаа залгаагүйгээ сая л санав.Машиндаа суугаад утсаа асаавал Хулангийн мессеж байж байлаа. *** *** Хувийн тохилог эмнэлэг бараадаж , найзынхаа гар дээр эмчлүүлснийх Цэрэнханд өглөөний зургаан цаг гэхэд овоо үг ярихтайгаа болжээ.Хажууд нь шөнөжин удган мод шиг торойтол суусан нөхрийнхөөө улайсан_ нүд рүү харан: -Чи минь харьж хувцсаа солиод цайгаа уу даа. Харин Хуланг над руу ирвэл тахианы шөл явуулчихаарай гэж захив. Хулан ч хэдхэн минутын дараа хоолны халуун сав барьчихсан таксидан ирэв. Цэрэнханд бэрээ хараад баярлан дэрэн дээрээ өндийж: -Миний охин ороод ир гэж сулхан дуугарлаа. Тахианы тунгалаг шөл оочин жаахан тэнхээ орсон Цэрэнханд: -Хулаан, ээж нь хэд хоног босч чадахгүй нь. Москва руу яаралтай 1500 доллар шилжүүлэх хэрэгтэй байна. Миний данс руу гарын үсэггүйгээр чамайг нэвтрүүлэхгүй. Тэгэхээр миний “Виза” картнаас мөнгө аваад “Money gram”-ээр шилжүүлчих. Би чамд картынхаа нууц дугаарыг өгье. Учрыг нь чамд дараа яринаа гээд ядарсандаа дэрээ налав. Хуланд нэг л нууц хуйвалдаанд оролцох гээд байгаа юм шиг санагдсанаас гадна хүний картаар бэлэн мөнгө авна гэдэгт жаахан эвгүйцэж: -Юу гэнээ? Та надад картынхаа нууц дугаарыг өгч болж байга юм уу? Одоо Ананд хүрээд ирнэ биз. Заавал таны картнаас мөнгө авах хэрэг байгаа юм уу? гэж өвчтэй хүнээс далан долоон юм асуучихсан хойноо амаа барьжээ. Энэ хүн хэзээ ч бодлогогүй юм хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр анх уулзсан цагаасаа л Хулангийн хүндлэлийг хүлээх бодсон билээ. -Зүгээр ээ.Би чамд төрсөн шигээ л итгэдэг. Миний хэлснээр л хий. Энэ мөнгө хүлээж авах газрын хаяг нь. Доор нь тэр дугаарыг биччихсэн байгаа. Миний карт цүнхэнд бий гээд нэг жижигхэн цаас өгчээ. Хулан ийм хачирхалтай гуйлт биелүүлэхээр эмнэлгээс гарч явахдаа өчигдөр шөнө утасдсан гадаад хүн, гэнэтийн зүрхний шигдээс өвчин, Москва руу мөнгө гуйвуулах энэ бүхэн бүгд хоорондоо холбоотой ямар нэгэн нууц байх нь гэдгийг ойлгожээ. Энэ бол үнэхээр Цэрэнхандын залуу насны нууц байлаа. Тэр Москвад оюутан байхдаа Хосе Игнасио гэдэг куба залуутай метроны буудал дээр танилцан үерхсэн юм. Давирхай шиг гялтганасан хар үстэй, жоготой ширтсэн тунгалаг нүдтэй тэр залуу монгол охины анхны хайрын эзэн байлаа. Москвагийн манантай намраар Лениний ууланд зугаалан, кино театр хэсэн, Калинины өргөн чөлөөгөөр хөтлөлцөн алхдаг асан олон гэрэлт өдрүүдийн дурсамж тэр хоёрын сэтгэлд бий. Ийнхүү гурван жил хайрын баланд согтуурсаар сургуулиа төгсөхийн өмнө бүсгүй хүү төрүүлэв. Оюутны байрны нэгэн жижиг өрөөнд тусгаарласан тэр гурвын амьдрал дэндүү жаргалтай байж билээ. Даанч хүү их л өвчин ороомтгой байлаа. Буржгар хар даахьтай, уртаас урт сормуустай ботгоных шиг торомгор нүдтэй тэр хүү ямар хөөрхөн амьтан байваа. Гэтэл хүүг дөнгөж ой хүрч байх үеэр Хосегийн эцэг Москвад ажлаар ирэхдээ нартай , далайтай дулаан газар бяцхан ач хүүгээ асрахаар Гавана руу аваад нисчээ. Бүсгүй хүүдээ Оргил гэж монголд нэр өгсөн байлаа. Харин эцэг нь хүүдээ Родриго гэж испани нэр хайрласан юм. Даанч сургуулиа төгсөөд алаг үрдээ очих мэдэл бүсгүйд байсангүй. Улсын зардлаар суралцсан тул эх орондоо гурван жил ажиллаж байж дараа нь баахан бичиг сачиг цуглуулан хүнд сурталтнуудыг царайчлан гүйж байж гадаадад амьдрах зөвшөөрөл авдаг цаг байсан юм чинь. Гучин жилээс ч урт санагдсан гурван жилийг хоног тоолсоор арай гэж дуусгаад нөхөр хүү хоёртоо очих гэтэл ээжийнх нь бие муудав. Хөөрхий ээжийгээ бие нь муу байхад газар дээрх ганц охин нь байж орхиод явчихаж чадсангүй. Ээжийгээ асарсаар бас нэг жилийг үдэв. Гэтэл Хосегоос захиа иржээ. Харь нутгийн бүсгүйг дөрвөн жил хүлээсэн эр Эстер гэдэг куба хүүхэнтэй гэрлэснээ бичсэн байв. Бурхан түүнийг хайртай хүн, анхны үр хоёртой нь учруулахыг таалаагүй юм байлгүй дээ. Цэрэнханд тэр жилээ Ганхуягтай танилцсан юм . Гэвч өдий хүртэл зүрхний энэ нууцаа нөхөртөө хэлсэнгүй. Анхны хайрын эзэн Хосе нь хааяа захиа бичиж, утсаар хүүтэй нь жилд нэг яриулж зургийг нь илгээдэг байв. Одоогоос арван хэдэн жилийн өмнө ардчилал эхлэхийн өмнө бүсгүй Гаванад мэргэжил дээшлүүлэхдээ хүүтэйгээ уулзан элгээ дэвтээж билээ. Түүнээс хойш Монгол ардчилсан улс болж, Куба коммунизмын сүүлчийн цайз болон үлдсэнээр тэр гурав ч холбоо тасарчээ. Гэтэл өчигдөр шөнө гэнэт Хосе Москвагаас утасддаг байгаа... Yргэлжлэл дараачийн дугаарт
Түвшин Америкийн Денвер хотын төвийн нэгэн гудамжаар алхаж явлаа. Денверийн хавар. Энэ бол эх нутгаасаа холын холд угтаж буй хоёр дахь хавар нь байлаа.Шувууд жиргэн , нар хөгжилтэй ээнэ. Улаанбаатарын хаврыг бодвол өчүүхэн ч шороо үл босно. Өглөөхөн ээжтэйгээ утсаар ярьснаа бодоод санаа алдав. -Миний хүү энэ зун наашаа ирэхгүй юм байгаа биз дээ. Мөнгөө үрэхийн нэмэр. Тэндээ юм үзэж

амраарай.Ээж нь ч тэгээд хөдөө экспедицээр явчихна. -Ээж ээ, би Монголд очмоор байна.Цөөхөн хоног амраад найз нартайгаа улзаад ирье л дээ. -Чи и-мэйлээр үргэлж харилцдаг биз дээ. Илүү зардал гаргаж яах нь вэ? -Таныг санаад байна. Ээж нь утасны цаана инээд алдаад: -За худлаа байлгүй .Ийм том хархүү ээжийгээ юу гэж санадаг юм. Эсвэл энд нэг охинд сайн юм уу? -Юун охин мохин . Ээж балайраад л .Танд мөнгө хэрэгтэй юу? -Хэрэггүй ээ. Ээж нь ганцаараа юм чинь өөрийгөө болгочихно.Хүүгээ виз авахад зээлсэнээ явуулсан доллараар чинь төлчихсөн . -Ээж , манай байрныхнаар сонин юу байна? -Нөгөө Ганаа Герман явсан даа. Өөр сонин гэх юм алга. Бас манай байранд байгаад нүүчихсэн нөгөө Батболдын охин , танай ангийн Хулан төрчихсөн гэсэн. Чи сонссон уу? -Сонссоон... -Чи тэр охиныг шоглож чихийг минь мөн ч их халууцуулдаг сан . Одоо ч та нар ингээд том хүмүүс боллоо доо. Түвшин ээжээсээ Хулангийн тухай асуух гээд л манай байрныхан хэмээн тойруулаад байсан билээ. Гэтэл нэрийг нь сонсонгуут зүрх нь түг түг цохилоод явчихсан билээ. Ай хөөрхий Хулан гэж. Бүр хар багын л хүн бүхний хайр булаасан зэрэмгэр нүдэн цагаан охин байсан сан. Ухаан мэдээ орсон цагаасаа л Хулан тэр хоёр нэг байранд байсан юм. Гурав дөрвөн настай байсан тэр үеэс л Хулан өөрт нь онцгой хөөрхөн охин шиг санагддаг, таалагддаг байв. Yсээ уралдааны морь шиг согсойлгоод боочихсон тоодон палаажтай тэр охинд сайн учраас л Түвшин гэж дүрсгүй гайхал үргэлж шоглодог байсан билээ. Бас тэр шохоорхлоос гадна бяцхан атаархал ч атгахан зүрхийг нь хатгадаг байсан биз. Түвшинд аав байхгүй. Тийм болохоор тэр аавтай хүүхдүүдэд байж ядталаа атаархдаг байжээ. Хулангийн аав нь гэж гоё өндөр ах үргэлж л охиноо мөрөн дээрээ суулган эрхлүүлж явахыг харахаараа жаал хүү өмдөндөө шээс алдахаа дөхдөг байв. Тэгээд л аавгүйдээ хачин их гутраад мартагнах гэхдээ үймүүлж гарна. Томчууд ямар хүүхдийн зовлонг мэдэх биш. Тэр үед гэр бүл салах нь одоогийнхоос бага байсан болоод ч тэр юм уу. Байрандаа Түвшин л ганцаараа аавгүй байж билээ. Мань эр Хулангийн тэр согсоо үсийг зулгаасан, элсэн бөмбөгийг нь гишгэж хагалсан, цасаар нүүрийг нь угаасан зэрэг нь ч үнэхээр тоогоо алдсаан. Харин хэзээ хойно дөрөвдүгээр ангид орсон хойноо Хулангийн хайртай тоглоомыг чулуугаар шидээд хагалчихсан нь арай дэндүү юм болж билээ. Тэр явдлаас болж мань эр өвөөдөө суран бүсдүүлж, «Чамайг даа« хүүхэлдэйн киногоо ч үзэх эрхээ хасуулжээ. -Ингээд чи охин хүүхэд шогло. Яасан задарсан тархи вэ. Чи ээждээ хайргүй юу? Аан. Яасан чих халууцуулж дуусдаггүй тархи вэ? гээд л өвөө нь нарийхан хүрэн тэлээгээрээ ороолгоход нь хүү өвдсөндөө шүдээ тас зуугаад нулимс нь өөрийн эрхгүй асгаран байж билээ. Хүү ийнхүү чив чимээгүй нулимсаа дуслуулан ороолгуулж байхдаа ээжийгээ өмөөрөх болов уу гэж горьдсон боловч хүний урманд ганц өрөвдсөн харц ч илгээсэнгүй . Номоо унших зуур «Болж, болж « хэмээн өвөөгийн талд орж билээ. Түвшин Хулангийн тэр дотроо цас будраад л байдаг хөөрхөн шилэн бөмбөлгийг нь хагалчихаад их л гэмшиж шинийг авч өгөх гэсэн боловч ямар ч дэлгүүрээс олоогүй юм. Мөнгө цуглуулдаг шаазан арслангаа хагалаад голдуу хорьт, тавьтын мөнгө, цөөхөн хэдэн нэг төгрөгийн зооснуудаа нийлүүлэхэд хорин хэдэн төгрөг болжээ. Гэвч охинд тоглоомыг нь авч өгч чадаагүй. Гурил будаа дөнгөж картнаас гарч байсан Монголд хаанаас тийм чамин эд байх билээ. Сүүлд мэдэхнээ аав нь Хуланд тэр тоглоомыг америкаас авчирч өгсөн байжээ. Түвшингийн ээж нь шавьж судлаач мэргэжилтэй. Гэртээ латинаар бичсэн мэргэжлийнхээ номуудыг, ажил дээрээ бол томруулагч дуран шагайж суудаг зожиг ганцаармал хүүхэн. Өвөөгийн ярианаас сонсохнээ Түвшингийн аав нь эхнэр хүүхэдтэйгээ Польшид амьдардаг ажээ. Хүү том болсон хойноо л аав, ээж хоёрынхоо салсан шалтгааныг халти мулти сонссон. Эхнэр хүн үр хүүхдээ өсгөн, нөхрөө халамжлан гэрээ сахиж суух ёстой гэж үздэг аав нь эхнэрээ зун хөдөө шинжилгээний ажлаар яваад ирэхэд нь хардаад гар хүрснээс бүх юм эхэлжээ. Түвшингийн ээж Одончимэг тэр өдөртөө л хүүгээ аваад аавындаа хүрээд ирж. Түүнээс хойш бүсгүй дахин нөхөртөө эргэж очоогүй юм. Нөхрийн гар далайлтан дор зүрхээ чичрүүлэн дуртай ажил мэргэжлээсээ хөндийрэн хагас эрх чөлөөтэй амьдрахыг тэр хүссэнгүй. Нөхөртэй, өөрийн гэсэн гал голомттой бүтэн бүлээн амьдралаас эрх чөлөөг илүүд үзсэндээ алдсан оносон алиныг бүү мэд. Ямар ч гэсэн өнгөрсөн амьдралаа хүүдээ дурсах тун дургүй. Харин одоо Түвшин тэр хоёрын хэнийг ч буруутгаж чаддаггүй. Эхнэрээ зунжин хөдөө явуулахыг хүсээгүй аавыгаа буруутгах хэцүү. Гэтэл өдий олон жил хүүгээ бодоод хүнтэй дахин суугаагүй ээжийгээ бас өрөвдөнө. Багадаа үргэлж дүрсгүйтэн чихийг нь халууцуулж явсных ээжийгээ жаргаах сан гэж чин сэтгэлээс хүснэ. Тиймдээ ч бусад хөвгүүд шиг баар хэсэн, охин эргүүлж мөнгө үрдэггүй байлаа. Монголд байхдаа машин засаад олсон бүх мөнгөө ээждээ өгдөг байв. Бас томоотой л биш болохоос ангийнхаа хамгийн лидер сурагч нь байсан.Хөөрхий залуу нас нь жаргалгүй өнгөрсөн, элдэв шавьж хорхой судалж, томруулагч дуран шагайж суудаг даяанч амьдралтай ээжийнх нь амьдралд Түвшингээс өөр баяр баясгалан байхгүй юм чинь. Ээжийгээ хайрлах сэтгэлийнх нь хажуугаар бас нэгэн эмэгтэй зүрхэнд нь зайгаа эзлээд авсан нь Хулан билээ. Тэр Хулан охинд чухам хэзээ сайн болсноо мэддэггүй. Ямар ч гэсэн түүний нүдэнд Хулангаас өөр охин өртөж байсангүй. Гэтэл тэднийх шинэ сууц авч тавин мянгатын хуучин тоосгон байрнаасаа нэг л өдөр нүүгээд явчихав. Түүнтэй л хамт байж , үргэлж царайг нь харж суухын тулд Түвшин найм төгсөөд Хулангийн сургуульд шилжиж бүр нэг ангид орсон. Даанч хайраа ханзалж , үгээ хэлж чадалгүй байсаар нэг л өдөр Америкт сурахаар одох болчихсон юм. Түвшин анхандаа Америк явах дургүй л байв. Гэвч ээжийнхээ үгэнд орохоос өөр аргагүй байлаа. -Чам шиг эцэггүй, ганц олигтой хамаатан садангүй хүн эртхэн амьдралаа бод. Надад үнэндээ чамд өгөх хөрөнгө юу ч байхгүй. Чи ээж шигээ шинжлэх ухааны мөр хөөгөөд ч хэрэггүй .Над шиг кандидат болоод хаачих билээ. Би чамайг над шиг ядуу хүн битгий болоосой гэж боддог. Эртхэн хэл сур. Танил тал, амьдралын ухаан мэдлэг, боловсролтой бол. Өөрөө л хичээхгүй бол чамд туслах хүн байхгүй шүү гэж ээж нь зөрж маргахын аргагүй үнэнийг ярьж билээ. Ингээд Түвшин ээжийнхээ америк эрдэмтэн найзынд сууж хэлний бэлтгэл сураад цаашид эдийн засаг, банкны мэргэжлээр сурахаар болсон юм. Ангийнхан нь бөөнөөрөө түүнийг гаргаж өгөхөөр Буянт -Ухаад очиход Хулан, Ананд хоёр л байгаагүй.Түвшин ээждээ үнсүүлж, ангийнхантайгаа гар бариад гаалийн хаалга руу орох хүртлээ Хуланг ирэх болов уу гэж горьдсон сон. Тэр угийн үймээнч зангаараа ангийнхаа бүх охиныг өдөж хатгадаг ч Хуланд л “Yерхье “ гээд хэлчих зүрх байдаггүй байжээ. Тэр охины дэргэд очихоор л халуун паарны бөөрөнд наалдсан мэт хамаг хөлс нь цувж , ам нь хатчихна. Тэгээд л эвгүй байдлаас гарахын тулд дэвтрийг нь булааж аваад гүйх юм уу, эсвэл “Аая Хулан хиймэл сормуус хийчихсэн байна “ гэх мэтээр элдвээр дүйвүүлдэг байж дээ. Тэгэхэд нь Хулангийн шазруун зан хөдөлж “Би юу гэж хиймэл сормуус хийж байдаг юм бэ.Чи өөрөө өрвийчихөөд нугасны муухай дэгдээхэй шиг” гэнэ. Нээрээ Хулангаас болж Түвшин нэг хэсэг Дональд нугас хочтой болж билээ. Хуланд үгээ хэлж чадалгүй Америкт ирчихээд шинэ газар дасах гэж будилж байтал түүнийг сэтгэлээр навс унагасан мэдээ ирдэг байгаа. Тэр нь Хулан Ананд хоёр үерхэж эхэлсэн явдал байлаа. Өөрийг нь Хулан нэг нүдээр ч харахгүй байхад урдуур хойгуур нь гүйж явдаг байсан Анандыг Түвшин хэзээ ч өрсөлдөгч гэж боддоггүй байсан биш үү? Гэтэл Хулан гэнэт л өөрийнхөө Ромеогоор Анандыг сонгочихдог. Тэр хоёрын тухай сонсоод Түвшин хэдэн өдөр нойр хоолноосоо гарч хэцүүдэж байгаад гайгүй болсон . Түвшин бодолд дарагдаж явсаар ажилдаа ирлээ. Пиццаны газрын ахлах менежер Боб хэмээх хөгжилтэй негр залуу: -Hi.Тони өнөөдөр захиалга ихтэй шүү хэмээн инээд алдсаар угтлаа. Нэрийг нь хэлэхэд хэцүү гээд америк танилууд нь бүгд түүнийг Тони гэж дуудна.Тэр өдөржин мотоциклоор хайрцагтай халуун пицца зөөсөөр оройн долоон цагт л сулрав. Тэр орой Сараагийн тоглолттой байлаа. Монголчууд их очдог жижигхэн диско клубт Денверийн монголчууд тэр чигээрээ цугларчээ. “Би жаргалтай “, “Ялаа “... гээд шинэ дуунууд нь сонин байсан ч тийм гоё санагдсангүй. Харин “Салхины хээ “, “Мартъя”. Түүний Монголд байх үеийн хамаг нандин дурсамжтай холбоотой болохоор жинхэнэ доргиочихлоо. Танхим тэр аяараа хуучин дуунуудыг түрэн дуулж илт сэргээд ирэв. Бодвол хүн бүхний сэтгэлийн утас хөндөгдөн дурсамжууд нь сэргэснийх биз. Бүжиглэж буй залуусыйн цаадхи нэгэн ширээнд ганцаар суугаа охин Түвшингийн нүдэнд өртлөө. Гань ганцаараа босох ч үгүй, хөдлөх ч үгүй суух тэр охин түүнд яг Хулан шиг харагдав. Шуусан үс, нарийхан хүзүү, турьхан хүзүү. Бүжиглэж доргиж байгаа олноос онцгой даруухан байгаа нь яг Хулан шиг гээч. Түвшин сэртхийн догдлов. Харамсалтай нь энэ бол мэдээж Хулан биш.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 25/6 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-064.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2778

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-165.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2512


erd-009.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2911


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn