Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Энхтуяа 	Б	 Өгүүллэг: Б.Энхтуяа : Хөндүүр инээмсэглэл
Оруулсан admin on 2011-04-27 16:16:34 (4610 уншсан)

Сүүлийн үед хааяахан ажиглагдах болсон хөндүүр инээд биш, чин сэтгэлийн инээмсэглэл байлаа.
Саруул бол зүс царай, бие хаа хэнийг ч дагуулахгүй, нүдэнд дулаахан 30 шүргэж яваа бүсгүй. Нөхөр Нямаа нь ч сайхан залуу. Бусдын нүдээр тэд гайхалтай тохирсон хосууд, аз жаргалтай гэр бүл. Саруул ч үүнд эргэлздэггүй. Сайн ханьтай учруулж, сайхан үр заяасан гэж хэнд ч юм баярлаж явдаг. Байр сууц, боломжийн ажил гээд дутагдах зүйл ч үгүй. Тэдний амьдралд өө сэв байхгүйтэй адил “өөр” ямар нэг зүйл байхгүй. Гэрт хүйтэн ноёлохгүй ч халуун дулаан биш. Хэрүүл маргаан үгүй ч халамж энхрийлэл ч адилхан хоосон. Нэг хэвийн, уйтгартай гэмээр амьдралдаа тэд бараг дасчээ.

Саруул үе үе найз бүсгүйчүүдтэйгээ сууж, ярих дуртай. Найз хүүхнүүд нь нөхөртэйгээ хичнээн сайхан байснаа, өөрийг нь яаж баярлуулсныг ярин инээнэ. Заримдаа түүний нөхрийн сайныг магтаж, өөрийн нөхрийг унхиагүй арчаагүйг гайхан уйлна, уцаарлана. Харин Саруулд тэдний сайдаж муудан, хэрэлдэж эвлэрэх нь амьд мэдрэмж төрүүлж, битүүхэн дотроо атаархан суудгийг нь хэн ч үл мэднэ. Энэ үед тэр нөхөртэйгээ ам мурийж, хэрэлдье ч гэж бодно. Хэн хэндээ сэтгэлээ нээж, хамгаа уудалдаг байсан нь хаашаа ч юм алга болж, амьдралын аар саар асуудал, өдөр тутмын зүйл л тэдний ярианы сэдэв болжээ.

Эмэгтэй хүний сэтгэл эмзэг, тэгээд мэдрэмтгий байдаг хойно Саруул энэ бүхэнд ганцаараа шаналах ч эр нөхрөө буруутгах сэтгэл үл төрнө. Чухам юу тэдний дунд үл харагдах, бас нуран үл унах багана босгосныг ойлгож ядна. Учир нь олдохгүй, үзүүр нь харагдахгүй урсгал амьдрал нь намилзсан долгиотой тогтуун ч, хааяа хөвөлзсөн давалгаатай догшин байгаасай гэж хүсэх болсоор удчихаж.

Өдөр хоног өнгөрсөөр л... Жирийн нэг өдөр эхэлж, хүүгээ дундаа хөтлөн гэрээсээ гарлаа. Хүү нь ангийнхаа урлагийн өдөрлөгт оролцох болсон, хүндэлдэг жүжигчнийх нь тоглосон киноны нээлт болох гэж байгаа, санхүүгийн ажилтны баярын өдөр ойртож байгаа, ажлынхан нь хэдийнэ төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн тухай гээд өөртөө байгаа сонин хачин бүхнээ нөхөртэйгээ хуваалцсан ч нөхөрт нь түүнд дуулгах зүйл юу ч үгүй мэт дуугүй л сонсон ажил руугаа явцгаалаа.

Үд дунд Саруул руу нөхөр нь залгав.
-Байна уу?
-Байна.
-Ямар нэгэн юм болоо юу?
-Юу ч болоогүй ээ. Найз нь нөгөө киноны чинь хоёр тасалбар авчихлаа.
-Юу? ... Тийм үү, ямар сайхан юм бэ?
-Баярын чинь өдөр киноны нээлт байгаа юм байна. Миний найз, найзтайгаа хамт үзээрэй.

“Найзтайгаа хамт үзээрэй” гэсэн үг саяхан оргилсон баяр хөөрийг унтрааж, цээж рүү нь ямар нэгэн бүлээн юм огших мөчид Саруул юу ч дуугарч чадсангүй. Нөхрийнх нь “Хоёр тасалбар авчихлаа” гэсэн үг “Хоёулаа хамт үзье” гэж ойлгогдсон ч бүх зүйл эсрэгээрээ эргэж орхилоо.

Товлосон өдөр Саруул ажлынхантайгаа нэгэн ресторанд баяраа тэмдэглэчихээд дараа нь найз бүсгүйн хамт киноны нээлтийг зорьлоо. Зам зуур найз нь нөхрийг нь ямар халамжтай сайн залуу вэ гэж зогсолтгүй ярих нь Саруулын чихэнд “Найзтайгаа хамт үзээрэй” гэсэн харанга болж дэлдэнэ.

Кинон дээр гол дүрийн залуу эхнэрээ хуурч, нууц амрагтай болох ч гэргийнхээ сайхан сэтгэл, үнэнч байдлаас болж юу ч хэлж чадахгүй, харин эхнэр нь эмэгтэй хүний зөнгөөр бүхнийг мэдэх ч тэвчээр гарган бүхнийг хүлцсэнээр эр нөхөр нь хоёрдмол амьдралдаа цэг тавьж, буцаж ирж байгааг харуулжээ.

Саруулд гайхалтай тэвчээртэй тэр эхнэрийн дүр гүн сэтгэгдэл төрүүлж, өөрийн эрхгүй гүн бодолд дарагдана. Кино танхимаас гарахаар бостол танил дуу сонсогдож, эргэн харвал үймсэн олны дунд эр нөхөр нь нэгэн бүсгүйн гараас атган зогсож байлаа. Энэ л байх вий гэж бодож байсан зүйл нүдний нь өмнө илчлэгдэн, эхнээсээ эцэс хүртэл орооцолдсон утасны зангилаа тайлагдлаа. Хүндэлж явдаг жүжигчин эрийн дэлгэцэнд үзүүлсэн зүйлийг хайрлаж явдаг хань нөхөр нь амьдрал дээр харуулж, угаас харанхуйлж байсан сэтгэлд нь манан татуулж орхилоо.

Энэ өдөр, энэ газар гэргийдээ кино үзэх тасалбар бэлэглэсэн нь санаатай санаандгүй хэрэг биш, зүгээр л мартчихсан хэрэг гэдгийг Саруул мэдэж байлаа. Хамтдаа өнгөрүүлсэн 9 жил Саруулд Нямааг бүхлээр нь ойлгуулсан ч угтаа бол киноны нээлтийн өдөр, тасалбар төдийг биш, Саруул гэдэг хүнийг бүхэлд нь мартсан хатуу үнэнтэй эвлэрэх л хамгийн хэцүү байв.

Саруул уйлж, харин танхимын нөгөө захад нөхөр нь инээж байлаа. Түүний инээмсэглэл... сүүлийн үед хааяахан ажиглагдах болсон хөндүүр инээд биш, анх учрахдаа өөр рүү нь хараад инээж байсан шиг нь чин сэтгэлийн инээмсэглэл байлаа.

 

 

Б.Энхтуяа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Энхтуяа Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Өвөрхангай
ubr-003.JPG
Хэмжээс: 1280x960 628k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2822

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-212.JPG
Хэмжээс: 600x450 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7068

Ө. Одхүү 1986	41х18х27, фортон
Ноён Гудены хөрөг
Хэмжээс: 600x800 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2673


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn