Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Надаар тоглосон хайр
Оруулсан admin on 2005-08-29 14:22:53 (4526 уншсан)

Энэ залууг Бүүвэй гэдэг. Тэрээр дээд сургуулийн 2-р дамжаанд сурдаг. Амьдрал хүн бүхэнд тэгш биш байдаг хуулиар Бүүвэйд ч бас хатуурхжээ. Тэрээр хоёр өнчин дүүгийнхээ хамт хотын захын гэр хороололд амьдардаг. Хэдийгээр хувь тавилан түүнд хатуурхсан ч гэсэн ёстой атаархам сайн найз Анарыг заяажээ. Анар бол Бүүвэйгийн дотны найз бөгөөд нэлээд чинээлэг айлын эрх дураараа өссөн хүү. Тэрээр хотын төвд хувийн байртай, бас хувийн BAR ажиллуулдаг бөгөөд саяханаас найздаа тусалж, Бүүвэйгээ BAR-ныхаа хамгаалагчаар авч ажиллуулжээ. Анарын ээж, аав нь энэ явдалд дургүйцэх бөгөөд хоёр найз энэхүү дургүйцлийг нь үл тоон урьдны л адил хөгжилтэй үеэрхэн явна. Нэг өдөр Анарын BAR-нд Бүүвэйгийн сургуулийн 1р курсын хэдэн охидууд ирж баярлаад оройжин бүжиглэсэнд хоёр найзын хувьд их л доги өдөр болж өнгөрлөө. Тэр үдэшлэг дээр Анар анх Цолмонтамирыг олж харлаа. Тэр өдрөөс хойш Анар энэ охины тухай бодолд автан тэр тухайгаа Бүүвэйд хэлтэл Бүүвэй хүүхэд зангаараа:
- Манай Цоомоо чинь ёстой дажгүй охин байхгүй юу. Мөнгөтэй бол мөнгөтэй айлын, сайхан бол сайхан охин байхгүй юу. Хичээл тараа л бол JEEP сүн гэж ирээд л аав нь аваад явчихдаг.
Утас нь дуугараад л ээж нь аваад явчихдаг хэмээн ярихад Анар цаанаа л нэг юм бодсон янзтай
- Би бас юугаараа дутах юм бэ? Би BAR-ны эзэн сайхан бол сайхан залуу ш дээ. гэж ирээд цээжээ төвийлгөв. Тэгсэнээ Бүүвэйд
- Чи найзыгаа энэ охинтой танилцуулаад өг гэж гуйсаар зөвшөөрүүлэв. Тэр хоёр нэг арга зохиов. Нэг өдөр цоомоо дуу аялан дэвхэрч явтал гэнэт зам дээр нь нэг толгой дээгүүрээ даавуу нөмөрсөн нэг гуйлгачин
- Ахдаа мөнгө хайрла гэж хашгиран бариад авлаа.
Цоомоо охин байдгаараа айн “Ээжээ!!” гэж хашгиртал нөгөө хүн байдгаараа инээн газар эвхэрч унатал тэр хүн Бүүвэй байв. Цоомоо, Бүүвэйг харангуутаа хошуугаа унжуулан
- Тэнэг амьтан. Дандаа ингэж байх юм. Сайн уу, Бүүвэй? Хичээл сайн уу? Гадаа хүйтэн байна уу? гэж асуухад Бүүвэй юуг ч үл тоомсорлох гэнэхэн зангаараа
- Гайгүй ээ. гэж ирээд л инээв. Тэр хоёр элдэвийг ярилцан суухад Цоомоо
- Бүүвэй, чи өнөөдөр хичээл дээр аймар онигоонд орсон ш дээ. Багш чанга дуугаар... гэж ирээд Цоомоо дуугаа бүдүүн болгоод
- Хүн төрөлхтний энэ үеийг нойрмог үе гэж нэрлэдэг юм гэсэн чинь чи аймар чанга хурхирч байсан ш дээ гэж ирээд инээв. Бүүвэй: - Найз нь шөнө BAR-нд ажиллаад, өдөр нь хичээлдээ явахаар ядраад л тэр байх. гэв. Тэгээд Бүүвэй
- Хөдөөнөөс манай ээжийн эгч мах явуулна гэсэн. Чи утасныхаа дугаарыг өгчих. Чамруу ярь гээд хэлчихье. гэхэд Цоомоо гайхаж байснаа
- За, за. гээд утсаа өглөө. Анар Бүүвэйгээс Цоомоогийн утасны дугаарыг аваад бөөн баяр боллоо. Тэгээд “Хайр дурлал бурхадыг ч шархлуулна. Петронен” гэж мэссэж бичээд явууллаа.
Удалгүй Цолмонг утасдахад хоёр найз булаацалдав. Цолмон:
- Хэн бэ? гэхэд нь:
- Петронен
байна. гэж Анарыг тоглоход Цолмонтамир:
- Битгий утсаар тоглоод бай. гээд утсаа таслав. Дараа өдөр нь Анар, Цолмонтой санамсаргүй тааралдсан болж уулзаад:
- Та Петронентэй ярилцсанаа мартаагүй биз? гэж хэлэхэд:
- Аан, чи байсан юм уу? гэж их л тоомжиргүй ярилцах зуур Анар утсыг нь шүүрч аваад:
- Аанхаа, миний мэссэжийг устгаагүй байна ш дээ. Тэгэхээр би чамд таалагддаг байх нь ээ гэж ирээд Цолмонг шоолов. Ийнхүү Цолмон, Анар хоёр танилцаж Бүүвэйгээр зуучлуулан улам дотно болов. Бүүвэйгийн бага дүү нь ээжийгээ өнгөрсөн гэдгийг мэдэхгүй учир Бүүвэй аргагүйн эрхэнд “Миний дүү 10 хуруугаа өдөр бүр нэг нэгээр нь нугалаад, 6 удаа бүгдийг нь нугалж дуусахаар ээж минь ирнэ” гэж хэлсэн байжээ. Нэг өдөр Бүүвэй уйтгарлан явж байтал Анар бөөн баяр болж:
- Цолмон бид хоёр дажгүй болж байгаа гэж ирээд л уулзаад:
- Яасан бэ? гэж Бүүвэйгээс асуухад Бүүвэй найздаа энэ байдлыг хэлж:
- Миний дүү 10 хуруу дуусах бүрд нэг чихэр хадгалсаар байгаад 5 чихэр хадгалчихаж. Маргаад 60-дахь өдөр нь. гээд санаа алдав. Анар энэ байдлыг ажиглаад:
- За, Бүүвэй чи битгий санаагаар уна. Манай ах эгч хоёр солонгост ажил хийх гээд явчихсан. Намайг байраа нэг аятайхан хүнд хөлслүүлчихээрэй гэсэн юм. Чи 2 дүүтэйгээ тэнд орчих. Би чамаасаа мөнгө нэхэхгүй ээ. гэж хэлэв. Энэ үгийг дуулсан Бүүвэй найздаа баярлан дүүдээ:
- Ээж нь солонгост ажиллаад мөнгө явуулаад энэ байранд орж байгаа юм. Ээж нь энэ байранд ирнэ хэмээн дүүгээ хуурав. Цолмонтамирт Бүүвэй дажгүй залуу шиг санагдах ба Бүүвэйтэй уулзах бүрд Бүүвэй, Анарыг магтах учир
“Энэ Анар зүгээр залуу байна шүү” гэж бодож явна. Нэг өдөр Бүүвэйгийн бага дүүгийн аав архичин ирээд дүүг нь цэцэрлэгээс нь аваад явчихсан байсанд Бүүвэй Цолмонтой хамт дүүгээ өдөржин хайж:
- Хаа нэгтээ орох оронгүй юм чинь хөлдөж өгсөн байгаадаа. гэж санаа зовно. Тэгээд:
- Тэр муу архичин ийм бичиг үлдээсэн байгаа юм даа. гээд нэгэн цаас гаргаж хаясанд Цолмон авч уншихад
“Сайн уу, Бүүвэй? Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь хэдий архичин ч гэсэн энэ хорвоо дээр удам залгах охинтой хүн юм шүү. Ээжийг нь хайрлаж явсан шигээ муу охиноо хайрлах
сэтгэлийн тэнхээ дутсан ч алтан дэлхийд түүнийхээ даахийг үнэрлээд ганцхан өдөр хамт байя гэсэндээ ийм алхам хийлээ. Ахад нь одоо амьд явах хугацаа даанч богинохон байна,
уучлаарай. Ах нь охиноо өнөө шөнө л авч яваад маргааш өглөө цэцэрлэгт нь хүргээд өгнө”
гэсэн бичиг байлаа. Тэр хүн хэлсэндээ хүрч охиноо маргааш нь цэцэрлэгт нь хүргэж өгсөн байсанд Бүүвэй, Анар, Цолмон нар бөөн баяр боловч Цолмонгийн сэтгэлд тэр хүнийг өрөвдөх сэтгэл хурсаар байв. Ингэж байсаар сар гаруй хугацаа өнгөрч Анарынд Анар, Цолмонтамир хоёр сууж байв. Анар түүнд хайр сэтгэлтэйгээ хэд хэдэн удаа илчилсэн авч Цоомоо түүнийг нь тоглоом, шоглоом болгоод л өнгөрөөнө. Энэ удаад мөн л хэлэх гэж Цолмонг архиар шахна. Цолмон:
- Бүүвэй яагаад ирэхгүй байна аа? гэж санаа нь зовоход Анар:
- Урьд нь чамтай танилцахад Бүүвэй шиг хэрэгтэй хүн байхгүй байлаа. Одоо бол Бүүвэй битгий ирээсэй, автобусных нь дугуй хагараасай, манай орцыг андуураасай гэж бодох боллоо. гэхэд Цолмонтамир түүнийг шоолон инээж байтал хаалга цохив. Анар үүдэн дээрээ ирж:
- Хэн бэ? гэж эмгэн болж жүжиглэхэд: - Бүүвэй байна аа. гэж хэлэхэд нь хаалгаа онгойлгохгүй түүнээр баахан даажигнав. Тэгээд Цолмонд гүйж ирээд л:
- Чи одоо Бүүвэйг хараарай. Нүд чинь орой дээрээ гарна аа. гэж хэлээд хаалгаа онгойлгоход Бүүвэй цав цагаан косьтюм өмсчихсөн улаан цамцтай орж ирэхэд Цолмонтамир өөрийн эрхгүй дуу алдаж:
- Бүүвэй чи чинь яасан гоё болчоо вэ? гэхэд Бүүвэй ичингүйрэн:
- Энэ Анар л өмс гэсээр байгаад. гээд ичив. PARTY үргэлжилж байтал Анар утсаар нэлээд дээрэнгүй дуугаар:
- Алив тэр уух юм авчир гэсэн гэсэн яасан бэ?!
гэж ирээд л хэн нэгнийг загнана. Удалгүй настай байрын нэг өвгөн гартаа дааж ядтал архи, пиво барин орж ирээд:
- Хаана тавих вэ? гэж бөхөлзөхөд Анар:
- Энд тавь! Үгүй ээ, тэнд тавь!!
гэж их л захирангүй дуугаар тушаана. Тэгээд Анар: -
За, Соёмбо гуай, та чинь ямар шалтгаантай цалингаа урьдчилж авах гээд байгаа билээ? гэхэд өвгөн:
- Уучлаарай, ажил явдал гараад. гэтэл Анар: - За, алив нөгөө бичгээ. гээд авч өвгөнийг дөрвөн хөллүүлэн нуруун дээр нь тавьж гарын үсгээ зурах гэж байснаа нэг зүйл санав бололтой:
- Өө нээгээ манай Соёмбоо гуай чинь лаг хөгжилтэй юм ярьдаг байх аа. За яриадах. гэхэд өвгөн илт санаа нь зовсон янзтай:
- За даа, энэнийг ч нэг их яриад яах вэ. гэтэл Анар уурлан: - Тэгвэл болих л үгүй юу гээд гарын үсэг зуралгүй нөгөө цаасаа шидтэл өвгөн:
- За, ярья, ярья. гэсээр бөхөлзөв. Өвгөн санаа нь зовон Анарлуу хулганан байж:
- Би бага байхдаа сумын төвийн хөрш айлынхаа “бүдүүн Цэвэл” гэдэг нэг их олон хүүхэдтэй айлын дунд охинд нь дурлаад захиа өгсөн чинь тэр охин маань тоодоггүй. Нэг өдөр хашааных нь гадаа ирээд:
- Өгсөн захиаг минь авахгүй бол
- Өөдгүй зан гаргасны чинь төлөө
- Өөдсөг зомгол цуглуулж ирээд
- Өөрийн чинь гэрийг шатаана даа гээд дуулж байтал нэг мэдсэн том ах нь ирчихсэн намайг барьж аваад:
- Яасан их гэр шатаадаг нөхөр вэ. гээд хоёр гарыг минь хүлж, өмдийг минь шувтлаад шонгийн модноос хүлээд орхилоо. Хүүхдүүд ирж бүгд хараад, миний хайртай охин ч ирчихсэн, би гэдэг
хүн чинь нүүрээ хийх газаргүй болж, нөгөө юмаа ч халхалаж чадахгүй их ичиж билээ. Тэгээд аргаа барж, насаа нэмж цэрэгт яваад энэ дурлал минь дууссан юм даа
гээд хөлсөө арчив. Өвгөнийг ярьж дуусахад Анар байдгаараа инээж:
- Овоо ш дээ, Соёмбоо. гэж алгаа ташиж байхад Цолмонтамир, Бүүвэйд:
- Би л лав тэр охиных нь оронд байсан бол өрөвдсөндөө суучих байсан. гэж өвгөнийг их л өрөвдсөн харцаар харж суув. Бүүвэй ч гэсэн өвгөнийг өрөвдсөндөө нэр хундага архи хийж өвгөнд
барихад, өвгөн авч уух гэснээ Анарыг хараад буцаан тавьж, Анарын хайш, яайш гарын үсгээ зурсан цаасыг нь шүүрч аваад гарахдаа мэгшин уйлж “Ийм ч юм яриад явах гэж дээ.Би тэгээд ярихгүй гээд яахав дээ” гээд уйлсаар гарч одов. Үдэшлэг үргэлжилж Анар, Цолмонтамирт архи хийж өгөхөд Цолмон өнөөхийг нь Бүүвэйд өгч уулгана. Тэгээд Анар, Бүүвэйг дагуулан цонхны тавцан дээр гарч
тамхи татан зогсохдоо Анар:
- Одоо Бүүвэй чи ямар нэг шалтаг хэлээд яваарай, за? Цолмон өнөөдөр янзтай харагдаж байна аа. гэж хэлэв. Ингээд Анарыг уянгын дуу тавиад ирэхэд Цолмонтамир, Бүүвэйг уриад
бүжиглэж байсанд Анар шууд дундуур нь орж 3-уулаа хамтран бүжиглэхэд Анар ардуураа Бүүвэйг хөлөөрөө өшиглөхөд Бүүвэй бүжиглэхээ болин цаана очиж суув. Цолмон Бүүвэйг очиж татаж авч ирээд дундаа хийгээд:
- 3-уулаа хамт бүжиглэе. гэхэд эвтэйхэн бултаж Анарын нөгөө талд гарч:
- Өө, би дүүгийн эцэг эхийн хуралтай юм байна. гээд яаран явах гэтэл Цолмонтамир:
- Би ч бас явлаа. гээд явахаар завдтал Анар:
- За, за Бүүвэй чи яв даа. Би Цолмонг хүргээд өгнө. гээд авч үлдэв. Бүүвэйг гарангуут Анар, Цолмонг оролдож эхлэхэд Цолмон дургүйцэвч аргагүйн эрхэнд хүчинд автан хувцасаа тайлуулж эхлэв. Ингэж байтал хаалга хүчтэй цохих чимээ гарахад Цолмон энэ завшааныг ашиглан шалавхан хувцасаа буцааж өмсөв. Анар ууртайгаар хаалгаа онгойлгоход Бүүвэй орж ирэв. Анар:
- Яасан?
гэж асуухад Бүүвэй: -
Ийм царайтай бас архи үнэртүүлчихээд яаж хурал дээр очих вэ. гэв. Энэ үед Цолмонтамир явахаар яаран гарах гэтэл Анар гараас нь барьж:
- Би хүргээд өгье. гэхэд Цолмон: - Хэрэггүй ээ!!! гээд гараа татан авч шууд гарч одов. Анар, Бүүвэйг гайхсан харцаар харж:
- Ээ, Бүүвэй чи яаж байгаа юм бэ? Чи яах гэж эргэж ирж байгаа юм бэ? Би чамайг ингэнэ гэж бодсонгүй. Ийм найз байдаг юм уу? Аан???!!!
гэж уурлахад Бүүвэй:
- Уучлаарай би эргэж ирэхгүй байж чадсангүй. гээд доошоо харахад Анар:
- Яагаад??? - Би Цолмонг чамаас харамласан ч юм уу гэтэл Анар илт зэвүүнээр:
- Чи дурлачихсан юм биш биз дээ, аан??? Чиний дурлал гэж юу байдаг юм? Нохойн баас!!! Чи хэн юм? Миний өөдөөс ингэж дугарах эрх ч чамд байхгүй. Ядуу хүн, бөөс хоёрыг
түрийнээсээ дээш битгий гаргаж бай гэж аав минь хэлдэг үнэн юм
гээд Бүүвэйг цохиж авав. Бүүвэй хариуд нь Анарыг шанаадаж унагааснаа өөрийгөө ухаарч:
- Уучлаарай, Анар аа. гэхэд Анар босч ирээд: - Өө, хар аа!!!!
гэсээр ямарч эсэргүүцэлгүй зогсох Бүүвэйг зодож эхлэв. Эдний зодооныг чагнаж уйлан зогссон Цолмонтамир сэтгэл нь хямран цааш алхана. Бүүвэй хувцас нь урагдчихсан гэртээ орж ирэн
хамаг юмаа хайрцаганд хийж эхлэхэд 2 дүү нь:
- Ахаа, юу болоод байгаа юм бэ? гэхэд Бүүвэй:
- 3-уулаа энэ айлаас явна аа. гэж уйлсаар юмаа хумина. Бага дүү нь:
- Биднийг явчихаар ээж олохгүй ш дээ. гэхэд Бүүвэй уйлан:
- Хайр сэтгэл хичнээн хүчтэй ч хүний эхийг орлож чадна гэж үү?
гээд уйлна. Цолмонтамирын гэрт Бүүвэй нэлээд орой ирлээ. Цолмон ээж ааваасаа их айх учир Бүүвэйтэй гадаа уулзахдаа:
- Чи минь яасан их ядраа вэ? Ингэж явж болохгүй ш дээ. гээд цамцных захыг янзалж өгөхөд Бүүвэй:
- Уучлаарай, Цолмоон. Би та 2-т гай болчихлоо. Чамд хайртай хүнийг би хэлж чадах юм байна. Тэр бол найзынхаа төлөө бүхнийг хийж чадах тийм л хүн. Би тэгж чадсангүй. гэхэд Цолмон үгийг нь таслан:
- Үгүй ээ, чи битгий тэгж ярь. Чи надад Анарыг битгий дурс. Чиний найз надруу ярьсан. Тэр өдрийн яриаг сонсоогүй байгаасай гэсэн өнгө аяс хоолойн дээр нь илт байна лээ. Би гэхдээ
бүгдийг сонссоон. Бүүвэй, чи тэр өдөр хаалганы цаана зогсож байгаад орж ирсэн, тээ? Бид хоёр унтаагүй, тээ? гэж Бүүвэйгээс итгэл гуйсан харцаар гуйн асууна. Бүүвэй: -
Үгүй ээ, би гараад явж байтал хөл гуйваад байхаар нь орж ирсэн. гэтэл Цолмонтамир:
- Чи битгий тэгж худлаа ярь! Би мэдэж байна. Чи гадаа зогсоод чагнаж байсан ш дээ. Бүүвэй, чи яах гэж намайг ингэж байгаа юм бэ? Намайг чамд хайртайг чи мэднэ ш дээ. Яах гэж намайг Анартай танилцуулж байгаа юм бэ? Яагаад? Яагаад чи намайг өөртөө хайртайг мэдсээр байж Анартай унт гээд байгаа юм бэ? Уучлаарай Бүүвэй, чи намайг хайрлаж чадахгүй бол найз нь явлаа. Чи миний хувьд надаар тоглосон хайр минь юм даа
гэж хэлээд цаашаа алхавч “араас минь Бүүвэй дуудаасай” хэмээн бодон аажуухан алхав. Бүүвэй, Цолмонгийн араас дуудмаар байсан боловч “чамд хайр дурлал хөөж явах цаг байхгүй шүү дээ, хайр дурлалын мануухай минь!!! Хоёр дүүгээ бод. Чамд хайр дурлал юу юм бэ?” гэсэн өөрийнхөө дотоод сэтгэлдээ захирагдан дуугүй зогссоор Цолмонг явуулав. Нэг өдөр Анар:
- “Бүүвэй маань хааччихав аа? Хичээлдээ явахгүй 14 хонож байна. Байрны түлхүүрийг жижүүр авгайд өгөөд явчихсан байна лээ. Хаана байгаа бол? Цолмонг ч ойлгохоо байлаа. Уулзахаараа
салахын түүс болж байгаа юм шиг зугтаад байх юм. Арай тэр оройны хэрүүлийг сонсоогүй байгаа даа?”
гэж санаа нь зовно. Эмнэлэгийн чив чимээгүй сэхээн амьдруулах тасагт
“АНХААР! ЭМЧИЛГЭЭ ЯВАГДАЖ БАЙНА”
гэсэн бичиг гэрэлтэнэ. Цолмонтамир яаран гүйж орж ирэхэд Анар угтан авлаа. Цолмон:
- Яав аа? Юу болов оо??? Яагаад ингэв ээ??? гэж сандран асуухад Анар:
- Бүүвэй маань сургуулиасаа гараад Налайхад уурхайд ажилд орчихож. Ажил ч гэж дээ. Бүүвэй шиг ар гэрээс нь татлаа түтлээгүй хүмүүсийг ямарч хөдөрмөрийн хамгаалалт, багаж
хэрэгсэлгүйгээр 200 метрийн гүнд 10 цаг мөлхөөгөөр нь ажиллуулдаг байж гээд бод доо. Тэгээд нуралт үүсээд дарчихаж. Дүү нь надад хэллээ
гэсээр зогсоно. Цолмон айж балмагдсан харцаар танхим тойруулан харвал тамхимд Анар, Бүүвэйгийн хоёр дүүгээс өөр хэн ч байсангүй. Анар, Цолмонг тайвшруулах санаатай:
- Цоомоо, чи яагаад алга болчихсон бэ? Би чамайгаа зөндөө хүлээсэн. гэхэд Цолмон:
- Тэр яах вэ. Энэ хүнийгээ эхлээд бодъё л доо. хэмээн илт уцаарлав. Яг энэ үед утас дугарахад Цолмон утсаа авч:
- Байна уу? Ээж үү? Та яг одоо шинэ гэмтэл дээр хүрээд ирж чадах уу? Юу яриад байгаа юм бэ? Энд хүн үхэх гээд байна ш дээ!!! Энэ хүн чинь миний хамгийн хайртай хүн шүү дээ!! Энэ
хүнгүйгээр би ганц ч өдөр амьд явж чадахгүй. гэж хашгирахад цаана нь сууж байсан Анар ийм үг дуулаад өөртөө ч итгэж чадахгүй босож ирэн дуугүй Цолмонг харан зогсоно. Сувилагч гарч ирээд:
- Энэ хүний ар гэрээс хүн байна уу? Нэг юм хэлэх гээд ам нь ангалзаад байх юм. Ороорой. гэхэд Анар дүү нарыг нь дагуулан ортол Цолмонтамир үлдээд:
- Би орж чадахгүй ээ!!! гэж хашгиран толгойгоо тэврэн уйлан сууна. Сувилагч:
- Ээж нь байгаа юм уу? гэхэд Цолмонтамир:
- Байгаа. Одоо ирж байгаа. гээд уйлна.
- Бүүвэй минь, би чинь чамдаа хязгааргүй хайртай шүү дээ. Би минь битгий Цоомоогоо орхиод яв л даа. Ээж чинь чамд Бүүвэй гэдэг нэр өгсөн шүү дээ. Цоомоо чинь чамайгаа гар дээрээ өргөөд бүүвэйлье. Би чамайгаа гадаа даарч яваа болов уу гээд
“Гадаа хүйтэн байна уу, Бүүвэй?” гэж асуудаг байсан шүү дээ. гэсээр уйлна. Хуримын ордонд олон хүмүүс цугларчээ. Гэрлэлт хөтлөгч бүсгүй намбалагхан дуугаар:
- Монгол улсын гэр бүлийн хуулийн дагуу та хоёрыг гэр бүл болгох ариун ёслол явагдаж байна. Ингээд та хоёроос нэг зүйл асууя. Гэрлэгч Осорын Батхуяг та өөрийн хүсэлтээр Бямбын Цолмонтамиртай гэрлэж байна уу?
- Тийм ээ.
- Гэрлэгч Бямбын Цолмонтамир та өөрийн хүсэлтээр Осорын Батхуягтай гэрлэж байна уу?
хэсэг дуугүй байснаа:
- Тийм ээ.
- Монгол улсын хуулын дагуу та хоёрыг гэр бүл болсоныг баталлаа. Хүмүүс алга ташин хуримын ордны шатаар тэр хоёрыг сугадалцан бууж ирэхэд Бүүвэй, Анар хоёр цэцэг барьчихсан зогсож байхыг хараад Цолмон, Бүүвэйг хараад зог тусав. Тэр хоёрыг холдон явахад Бүүвэй:
- Хайрт Цоомоо минь, чамдаа баярлалаа. Намайг хайрлаж байсанд баяралалаа. Би чинь чамдаа хайртай байсан юм шүү. Үхэл амьдралын зааг дээр байхад минь чиний минь аав ээжийн үзүүлсэн сэтгэлийн дэмжлэгт баярлалаа. Ухаангүй болсон намайг 10 цаг онгоцоор нисгэж эмчлүүлэхдээ чиний минь сэтгэл хожимдоогүй юм шүү гэж хэлэхэд Цолмонтамир хүрч ирээд Анар, Бүүвэй хоёрыг хоёуланг нь үнсээд нөхрийнхөө араас явж одов. Анар Бүүвэй хоёр урьдны сайхан найзууд хэвээрээ тэврэлдэн үлдсэн ч хэн хэнийх нь сэтгэлдэх Цолмонтамирын байр суурийг хэн ч нөхөж чадахгүй билээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3001


orkh-011.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2845

Должин : Зам зуур
zam-082.JPG
Хэмжээс: 600x450 30k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3190


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn