Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 18:37:00 (3661 уншсан)

Тэргүүн бүлэг: ЖАРАНТАЙ
Жарантай өвгөн аг даггүй ээрэн орилох гуч хүүгийнхээ уйлах дуунд унтууцавч, арга эв нь олдвол түүнийг шүүрэн авч аргадан, энхрийлэх гэсэн хөгшинийгөө хааяа нэг муухай харан, хяламхийвч дотроо “Ишшш чааваас, удам минь гэсэн юм, мөн шүү! Мөн ч шийртэй туучий юм даа, хоншоор нь хүрвэл дахиад нэг хоног чарлах л ёстой доо!” хэмээн өхөөрдөнгүй бодовч заримдаа “Өгөр толгой чинь зөнөг залгаад хүүхэд махлаад байгаа юм болов уу...” хэмээн санаа нь зовнивч “За даа, чи бид хоёр ямар хүүхэд махлаж, хүмүүжүүлж сураагүй биш! Төдийгөөс өдий хүртэл үр, ач нараа өчнөөн жил махлаж, төдий чинээгээрээ зөв хүн хийж аваа л биз дээ” хэмээн өөрийгөө тайвшруулан, амьдралдаа анх удаагаа шившин татаж сурч буй тамхиа гарган нэгийг асаалаа. Жарантай хорвоогын тоосыг ная дахь намраа хөдөлгөж байгаа ч урьд өмнө тамхи татаж байсангүй, гагцхүү гуч хүүгээ хоёр, гуравхан өдөр харах хүндхэн үүргийг гэнэт санамсаргүй хүлээж авсных, тэр ахархан хугацаанд амжуулаад өөрийнхөөрөө сурган, хүмүүжүүлээд авах гэсэндээ ердөө л гуравхан сартай нялххан гуч хүүгээ ийнхүү огт авалгүй, хаа нэг хөгшинөөрөө хуурайлуулан бэлэн байх үйлдвэрийн памбагар живхээр солиулах, цаг тухайд нь идэш тэжээлийг нь өгөхөөс бусад цагт нь огт авахуулахгүйгээр тас хориглон, муу хөгшинөө цагдан суугаадаа бантан хэзээ нэгэн цагт, хэн нэгэн зочны үлдээсэн тамхинаас ийнхүү шившин татаж суугаа нь тэрээ. Сураагүй юм сураагүй л байдаг ажгуу. Заримдаа санамсаргүй уушиглан, хахаж цацан сүйд болоход нь өнөө муу самган нь доогтой жуумалзан “Хмм, хөгшин азрага жороо сурна гэгчээр...” хэмээн тас намжирдан өөдөсхөн гучаа өөрийн санаагаар тэврэн авч, үнгэж, үнхэж чадаагүйнхээ хариуг ававч, дотроо “Нээрээ л энэ муу өвгөний минь зөв байдаг даа...” хэмээн өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч суулаа.
Эдүгээгээс яг тавин жилийн өмнө цэл залуухан Жарантай дөнгөж төрсөн хүү Идэрийгээ ийнхүү уйлуулан бахируулж, хадам ээжтэйгээ тас зөрөн өмнөөс нь түс, тасхийсэн хатуу үг чулуудан суусан нь өөрийн эрхгүй нүдэнд харагдах шиг болоход Бадам хөгшин “Тэгэхэд манай хүн чинь юу, юу гэлээ дээ” хэмээн дурсан санахуйд, яг л сүүдэр ший үзэж байгаа мэтээр тэр өдрийн явдал нүдэнд нь дурайн орж ирлээ. Тэр үед Жарантайнх гэдэг айл үйлдвэр комбинатын хойх нь байх гэр хороололд ханаа шийрлээд удаагүй ч, аль хэдийнээ үрийн зулай үнэрлэж, Бадамын ээж хөгшин нь бараг л хүний гарт орчихсон, төрүүлсэн газар дээрхи ганц охиныдоо буюу хүргэнийдээ, Жарантайнд байсан цаг. Жарантай аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт ажиллаж, Бадам мөн л аж үйлдвэрийн комбинатын том ширний үйлдвэрт ажиллаж, оройгоор дунд сургуулиа дүүргэх гээд тун ч цаг, наргүй байсан тэр үед энэ явдал болсон юм. Хадам ээж нь зээгийнхээ зулайг үнэрлэсэнийх болж л өгвөл өвөр дээрээ аван “Нурууг нь амраагаад өгөх эмээгүй хүн биш шүү дээ, чи минь хэмээн” цаг үргэлж тэврэн суусаар хүү нь ерөөсөө цаг үргэлж л авахуулж байх санаатай болсоноос улбаатайгаар эмээ, ээж, аав гурвын дунд бяцхан дайн болж билээ.
Жарантай хэзээний түс, тас үгтэй, хэнбэ гуайд ч өөрийн хэлэх гэснээ хэлсэн шиг хэлчихдэг тэр л зангаараа тэр өдөр хадам ээждээ хэдэн хатуу бөгөөд үнэн үгийг хэлж орхиод, хөөрхий хөгшинийг уйлуулж орхиж билээ. Өглөө хоёулаа ажил гээд л гарч яваад, орой ажлаасаа дөнгөж ороод ирэхэд л ээж нь өдөржин өвөр дээрээ эрхлүүлсэн гуравхан сартай хүүг нь аав, ээжид нь өгч гараа амраахыг бодно. Бадам оройн сргуулиасаа ирээд хичээл, даалгавар энээ тэрээ гээд сурч мэдэхийн төлөө ноцолдож, Жарантай гадаа гарч эр болон мод түлээгээ бэлдэх, хашаа хороогоо цэвэрлэж, нааш нь цааш нь болгох, гэрт орж хоол хош бэлдэх, гэрийн завсарлаггүй үргэлжилж үл барагдах чимхлүүр ажлуудад дарагдан ахуйд хүү Идэр нь мөн л хүнээр авахуулах гээд уйлагнаж эхлэхэд ээж нь “Үгүй та хоёр, энэ хүүхдээ аваач, өдөржин хараад өглөө болоо юм биш үү?” хэмээн үглэхэд Жарантай гэнэтхэн “Хэн таныг өдөржин хүүхэд аваад, “алаад өг” гэсэн юм бэ? Таныг хүүхэд харж байгаарай ч гэж би гуйгаагүй л байх шүү! Маргаашнаас өгдөг газар нь өгөөд таныг амраагаад өгье л дөө” хэмээн адрахад хадам хөгшин нь “Чи чинь байтлаа юу гэх нь вэ?” хэмээснээр тэр бяцхан дайн эхэлж билээ. Жарантай:
-Юу гэж хэлэх нь миний хэрэг, сонсох үгүй нь таны хэрэг! Ам нээвэл уушиг нээ гэсэн юм. Нэгэнт дуугарсаных гүйцээгээд хэлчихье! Та сонс, бас Бадам минь чи ч сонс! Энэ хүүхэд чинь хэдийвээр таны зээ хүү боловчиг эцсийн эцэст миний, Бадам бид хоёрын л хүүхэд. Та битгий гомдоорой! Хатуухан хэлчихэд та ханан гэрээсээ хагацаж, хадан гэртээ очих дөхөж байгаа хүн. Энэ хүүхдийг аваад явахгүй нь үнэн бол бид хоёрт л үлдэнэ. Тийм болохоор энэ хүүхдээр хүн хийж авах, үгүй эсэх нь бидний л хэрэг. Нэг авахуулаад сурчихсан хүүхэд цаг үргэлж авахуулж байх гээд болчихдог гэмтэй. Тийм энгрийн зүүлт энгэртээ наачихаад алба, амины ээлжгүй ажлыг бардаг хүн гэж үгүй шүү дээ. Маргааш хагас сайн өдөр, нөгөөдөр амралтын өдөр. Энэ хоёр өдрөөр л би хүүгээ өөрийнхөөрөө хүмүүжүүлж авъя даа. Харин өнөө орой таныг Амбагай агаагийнд хүргээд өгье, тэгээд ч таныг ирж эрүүл агаарт хэд хоно гээд байгаа биш бил үү... хэмээн пүл, пал хийтэл хэлэхэд нөгөө муу хөгшин ээж нь гоморхон “Би л лай ланчиг болоод байгаа юм байна л даа. Үхээд өгье, үхээд өгье...” хэмээн уйлагнан суусан нь нүдэнд нь яг л сүүдэр шийн кадрууд шиг дурайн буухад Бадам “Тэгэхэд муу ээжид минь хэлсэнээ өнөө өглөө надад давтан хэлдэг нь энэ бид хоёрын сүүлчийн хүүхэд хүмүүжүүлэлт байх даа...” хэмээн бодлогоширон, сэмхэн санаа алдаж суулаа. Бадам босч гарынхаа цайнаас дунд гарын мөнгөн аяганд аягалан хөгшиндөө хийж өгөөд, өөртөө муу үндсэн тагшиндаа мөн хийж аваад эргэж суудалдаа суун бодлогоширлоо. “Тэгээд яаалаа даа? Аа тийм...” хэмээн үргэлжлүүлэн бодлоо.
Жарантай хэлсэнээрээ хадам ээжийгээ Сэлбийн аманд байх Амбагай агаагийнд хүргэж өгчихөөд буцаж ирээд:
-Бадамаа, миний хөгшин хичээл номоо аваад Туулын эрэг дээр оч доо хө. Сайхан өдөр байна. Хөгшин нь хэдэн боорцог хайрч, гэр орноо жаал онгойлгоод авъя... гэж элдвээр ятгасаар Бадамыг явуулж дөнгөж билээ. Бадам ч ааваасаа хойш бие нь өдрөөс өдөрт муудсаар байсан ээжийгээ харж, асрах гэсээр дунд сургуулиа дүүргэж амжаагүй ч азаар сайн хүнтэй дэр нийлүүлсэнийх, тэрхэн үед бараг л сургууль болгон дээр байх оройн сургуулиудын нэгэнд энэ жилдээ оройгоор арваа дүүргээд, ирэх хавраас байгуулагдаад удаагүй байгаа Монгол улсын их сургуульд санаатай байгаа болохоор хичээл номоо аван гол дээр очиж баахан суугаад эргээд иртэл хүү Идэр нь хоолой нь сөөчихсөн, дуу нь гарахгүй ч чадлаараа орь дуу тавин бахирч буй бололтой шуухитнан ахуйд хүүгээ авахаар дөхтөл Жарантай гэнэт гараас нь татан хойшоо болгоод:
-Битгий ав! Өнөө, маргааш хоёр л наадах хүүхдээр чинь хүн хийж авч чадахгүй бол хойшид хэзээ ч чадахгүй шүү! Хэрвээ чи миний үгэнд орохгүй бол би юу ч гэх вэ дээ, танайхаас явна даа, энэ бол худлаа сүрдүүлэг биш шүү! ...хэмээн эрсхэн хэлж билээ. Тэгсэнээ:
-Бадамаа, миний хөгшин сонс. Хөгшин нь нэг бяцхан түүх ярьж өгье гээд шинэхэн хонины махаар хийсэн бууз аяглаж өгөөд хүүрнэн өгүүлсэн нь.
-Чи нөгөө манай Буянааг мэднээ дээ. Бид хоёр чинь хар багаасаа өвөр, түрийдээ орж өссөн улс. Буянаа маань олуулаа, эцэг эхээс арвуулаа юм шүү дээ. Даанч аав, ээж хоёр нь залуугаараа хорвоогын мөнх бусыг үзүүлсэн дээ, аръя булам ум ма ни бад мэ хум. Чамтай нийлэхээс өмнө би тэднийхээр байдаг байсныг нэг голд өссөн чи минь мэдэхгүй байна гэж үгүй. Тэднийхийг л бараадаж би хүн болж хожим нь чөлөөлөх дайнаас эргэж ирээд хот бараадаж, аж үйлдвэрийн комбинатын ажилчин болсон юм шүү дээ. Чамтай нийлэхийн урд жил юм уу даа, одоо уржнан жил болох нь. Тэр жил Буянаагийн маань нэг эгч нь хүүтэй болсон юм. Тав, зургаан том хүний гар дээр ганц нялх жаал. Бүгд л гар дамжуулан энхрийлсээр, тэр хүүхдийг энгрийн зүүлт болгож орхиод, цаг үргэлж л авахуулж байдаг болсонсон. Бүр авахуулах авахуулахдаа, заавал ч үгүй, босоогоороо тэврүүлж байх санаатай. Би ч мөн л адил түүнийг эрхлүүлнэ. Гэтэл нэг өдөр түүнийг би харах хэрэгтэй болдог юм. Нөгөөдүүл маань бүгд ажилтай болоод тэр шүү дээ. Тэр өдөр надад бас хийх ажил байлаа. Хүний захиалгаар их гарын болон дунд гарын хос аяга мөнгөлж байсан хэрэг л дээ. Тэр аяга нь маргааш өдөр нь хуриманд хэрэглэх аяганууд байдаг. Нөгөө хүүхэд нь авахуулах гээд чарлаад болдоггүй, түүнийг авах уу, аль эсвэл нөгөө хүний захиалгыг “алах” уу гэдэг дээр л буулаа даа. Уг нь ч аль эрт хийгээд бэлэн болгочих байсан ч за маргааш, за маргааш л яг хийе гэж хойш тавьж явсаар цагийг нь тулгачихсан хэрэг. Нэгэнт хүнд амлаад, авцаагаа урьдчилаад авчихсаных хийхээс өөр арга байдаггүй. Нөгөө хүүг нэг сайн хуурайлж аваад, хоёр гарыг нь далд хийн жимбийтэл нь өлгийдөж аваад, нэг сайн угжаад, шалны өрийг шаазан ивэн ташуулдуулж тавиад, хүүг яг тооно руу, нар луу харуулан тавиад л ажилдаа шуударлаа. Нөгөөх чинь орилсоор, бахирсаар л... Эхэндээ чихэнд чийртэй байсан ч, би ч тас гүрийн ажилдаа улайран суусаар нэг л мэдэхэд мартаж орхиж. Нэг хэсэгтээ ч чимээгүй болчихож. Гэнэт хажууд хүүхэд уйлахад цочин юу билээ гэж нэг бодсоноо гэнэт санан нөгөө хүүг дахин хуурайлж аваад, сайтар угжаад энэ удаа зүүн орон дээр хөнжил налуулан, мөн л тооноор орж ирэх нар луу харуулан тавиад ажлаа үргэлжлүүллээ. Мань эр ч нилээд гүрийж, овоо хичээнгүйлэн орилж байснаа төдхөн, нэмэргүйг мэдэв бололтой тэгэсхийгээд л чимээгүй болсон юмдаг. Таван сар хагастай л байсан билүү дээ. Орой ч болсон, ээж нь ч ирлээ. Би ч аягаа хийж дууслаа. Харин хүний эх гэж ганц хараад л хүүгээ ямар болсоныг шууд л мэддэг юм билээ. Хүүдээ ч өөрөө харагдахгүйгээр сэмхэн гэтэж ирээд чихэнд минь “Чи яаж үүнийг ийнхүү хүмүүжүүлж орхио вэ?” гэх шивнээг сонсоод л өнөөх чинь учиргүй орилон, бархирч эхлэхэд нь би ч “Чшшш, чимээгүй ээ, түүнд бүү харагд, бас бүү дуугар. Тэгээд чимээгүй ажиглаж л бай” гэхэд нөгөө эгч “За” гээд чимээгүй хувцасаа солин гэрийнхээ ажилд орж билээ. Тэр өдрөөс эхлэн тэр гэрийн хэдэн том хүн, мань эрийг ер авахаа больсон. Мань эр ч маргааш нь авахуулах гэж хэд ярдаглаад, хэн ч тоож авахгүй болохоор тэгсхийгээд л номондоо орсон юм даа. Нэг авахуулаад сурчихсан хүүхэд хэцүү, хэцүү. Найз нь жаахан хатуухан хэлчихсэн болохоос биш үнэн л хэлсэн, муу ээж маань ч бас гомдох нь аргагүй ээ, аргагүй. Тэглээ гээд чиний минь сурч мэдэх, миний ар гэрийнхээ ажлыг амжуулахад яах аргагүй л хүүгээ ийнхүү сургахаас өөр арга алга даа. Энэ намраас эхлэн хүүгээ яслид өгнө дөө. Одооноос сураг, их л бодож хоёр өдөр л уйлдаг гэх юм билээ, хуучуулын үгнээс сонсоход. Хөгшин нь ажлынхаа ах, эгч нараас бас үг сонссон юмаа... гээд хүүгээ нэг харсанаа, “Уйлж байж хүн, майлж байж мал болно доо хө” гээд энрхийлэн духан дээр нь нэг шуналтай үнэрлэсэнээ, дахиад уйлагнаж авахуулах гэсэн өөдөсхөн үрдээ “Битгий давар!” гэж энхрийлсэн хирнээ хатуухан сануулан хэллээ.

Үргэлжлэл бий.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-019.JPG
Хэмжээс: 600x400 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3530

Ёл хад
YolHad_21.JPG
Хэмжээс: 700x525 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2356


orkh-004.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3280


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn