Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: УДАМ Бэсрэг тууж
Оруулсан admin on 2010-08-20 19:34:00 (3570 уншсан)

Дэд бүлэг. АХ ДҮҮ ГУРАВ
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан оны зуны дунд сард, наадмын дараахан дөнгөж хорин хоёр хүрч яваа идэрхэн Идэр хүү аав болж, эцэг Жарантай өвөө болсон тэр нэгэн дурсгалт өдрийн орой юмсанжээ. Бие давхар “эмээ” болсон Бадам хоол цай болон түнтэгнэж, ид насан дээрээ яваа Жарантай “өвөө” бодолд автан хоёр дүүгээ хүлээн, хаалга үүд рүү чимээ тавин, үе үехэн босч цонхоор гадагш хараачлан, эхнэрийнхээ ажилд туслалцан, бөөн бодолд дарагдан байлаа. Жарантай эцэг эхээс гурвуулаа, гурвуулаа хэнз хүүхдүүд юмсанжээ. Аав ээж хоёр нь их хожуу нийлсэн улс байж. Аав нь ч тэр, ээж нь ч тэр аль, аль нь өөр амьдралтай байгаад насны бөгсөнд аяга цайгаа хувааж уухаар нэгэн гэрт орсон хөгшчүүл байж. Хүний хувь заяа гэж, асар доогтой эд ажгуу. Аав Соронзонгүр нь урьд өмнө хоёр ч удаа гэрлэж бараалаад үрийн зулай үнэрлэж чадаагүй, ээж Даарий нь ч мөн адил нэгийн зэрэг сайн хүний өрхийг татсан боловч мөн л үр хүүхэдтэй болж чадаагүй, ганц өргөмөл хүүтэй насыг барж, цагийн эрхээр хоёулаа бэлбэсэрсэн тэр үедээ насны бөгсөнд цайгаа хувааж уухаар нэг гэрт орсон нь харин ч гайхалтай юм болж Даарий хөл хүндтэй болж орхих нь тэр!
Ээж Даарийгий нь анхы нөхөр нь Малч Даржаа хэмээн нутаг усандаа алдартай хөдөлмөрч, малч хүн байсан агаад түүнийхээ хирээр мал хуй сайтай, баян айлын тоонд ордог, харин ганц өргөмөл хүү нь Наадгай Дампил гэж алдаршсан хаана л шагайн харваа болно тэнд л явж байдаг, хаана л хүмүүс даалуу тоглоно, тэнд л сайн морь, сайхан эмээл, нүнжигтэй гаанс цохилуураар гангарч, мөрийтэй тоглоомонд улайрсан нэгэн болон өсч, ид тоглож явах үед нь ардын хувьсгал ялж, засаг солигдон, шинэ засгийн түшмэлүүд Малч Даржааг нударган баян, харц ардын хөдөлмөрийг мөлжин сорогч хэмээн цоллон өсөх наснаасаа өөрийн чадлаар өсгөж, хумиж хураасан мал хөрөнгийг нь хуйгаар нь хурааж аван ажилгүй, анхиагүйдээ ядуу хоосон яваа хүмүүст тараан өгсөнөөр насаараа өсгөсөн буяныг нь нөгөөдүүл нь өсгөж үржүүлэх бус үрэн, таран хийн нүдэн дээр нь найрлаж наадамлан бодийг нь хутгахад тэссэнгүй, нэг л өдөр гэрээс мордож гараад эргэж ирээгүй юмсанжээ. Хожим нь нутгийнхны ярианаас хойд голын хөлгүй цүнхээлийн эрэг дээр өмссөн хувцасаа эвхээд тавьчихсан байсан гэдгийг сонссон бөгөөд өргөмөл ганц хүү Наадгай Дампил нь хүний хүү хүрэн бөөртэйн үлгэрийг үзүүлэн муу ээждээ нэмэр хань болсонгүй, Хүрээ лүү арилсан бөгөөд жилийн дараа хотруу жин тээгээд ирсэн нутгийн улсаас дуулах нь ээ, нөгөө сайн малч аавын буян нь барагдаж гуйлгачин болчихсон гуйлга гуйгаад явж байгаа сураг нэг гараад сураг тасарсан ажгуу.
За ингээд насны бөгсөнд цайгаа хувааж уухаар нэгэн гэрт орсон хоёр хөгшин бүр гайхширалд орсон ч өөрийн гэх үнэрлэх үр хүүхэдгүй өтөл нас залгаж яваа бидэн хоёрт оройтож заяаж буй үр хүүхэд, чи бид хоёрын удам залгах сайн эр л төрөх бий вий, бурханы хишиг төрүүлэх нь зөв гэж хэлэлцээд төрүүлсэн нь ээжийнхээ жаран насан дээр төрсөн Жарантай байсан ажгуу. Тэр үеийн улс одоогын залуустай адилгүй, хөдөлгөөн сайтай, хөнгөн шингэн байсных жаран насны босго давах нь бүү хэл аав, ээжийнхээ дал, ная, бүр ерөн насан дээр ч шинэ хүн мэндэлдэг л байсан агаад анхны төрөлтөө төрсөн Даарий ээж нэг их хүндрэл, энээ тэрээ болж сандаргасангүй, нутгийн сайн илээч, бариач бас сайн эх баригч Дарьмаа эмгэний хүчээр нэг их зовлонгүй амаржижээ. Түүнээс ердөө л жил гаруйхны дараа дүү Жарантав нь аавынхаа жаран тавны жил дээр төрж, дахиад дөрвөн жилийн дараа аавынхаа жаран есний жил дээр дүү Далантай нь Хий настайгаа дал хүрч явны учир дүү нь ийнхүү Далантай нэртэй болжээ төрсөн ажгуу. Харин энэ удаа насан өндөр болсон ээж Даарий нь төрөхийн хүндрэлээр хорвоог орхиж, аав Соронзонгүр нь дахин бэлбэсэрч гурван балчирхан хүүгээ ядаж л гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих юмсан гэж матийсан ч ердөө л хоёрхон жилийн дараа Жарантайг арав хүрдэг жил цагийн эрхээр буцаж ирэхгүй аяндаа мордож, өнчин гурван хүүг бариач Дарьмаа эмгэн үрчилж авч хүн болгосон юмсанжээ. Ердөө л бэртэж гэмтсэн хүн амьтанд бариа засал хийж, энд тэнд төрөх эхчүүдийг эх барьж амжиргаагаа залгуулах өөрийн гэсэн цайны сүүний цөөн хэдэн ямаатай Дарьмаа эмгэнд туслахаар Жарантай нутгийн мал хуй сайтай айлуудад зарагдан гэртээ байхаас байхгүй нь ихтэй. Хоёр дүү нь ч нэг үеэ бодвол хүн болж, цайны сүүний цөөн хэдэн ямаагаа эргүүлэхтэй болсон тэрхэн үед хөөрхий Эмгээ нь Гурван өнчин хөвүүн өргөж авсан, мөн хүйн ээж Дарьмаа хөгшнийг ийнхүү авгайлдаг байжээ дайны жил хорвоогоос халихад Жарантай арван долоо хүрч цэрэгт дайчлагдан чөлөөлөх дайнд оролцож Хаалган, Же хе хот хүртэл яваад эргэж ирээд халагдан хотод үлдэж аж үйлдвэрийн комбинатад хувиарлагдаж ажилчин болсны намар санамсаргүй нэгэн голд тоглож өссөн нутгийн бүсгүй Бадамтай тааралдаж, тун ч удалгүй нэгэн гэртээ орж билээ. Жилийн дараа ээлжийнхээ амралтаар нутагтаа очиж хоёр дүүгээ олж ирэн дэргэдээ авч, тун удалгүй Жарантав нь сургууль соёлын мөр хөөж, Далантай нь дагалдан жолооч болж өөр өөрсдийн мөрийг хөөсөн бөгөөд Жарантав нь нэртэй эрдэмтэн болж Шинжлэх Ухааны Акедемийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжэлгээний ажилтан хийж хоёр ч хөөрхөн хүүтэй болсон юм. Харин Далантай нь одоо хир нь гэрлэсэнгүй, алсын тээвэрт зүтгэж, мөн л улс даяар алдраа дуурсгасан нэрт тээвэрчин болсон билээ. Харин Бадам нь МУИС-даа багшилж, Жарантай өнөөх л аж үйлдвэрийн комбинатынхаа гутлынхаа үйлдвэрт цехийн мастер хийж, амьдралд ерөнхийдөө бүгд хөлөө баттай олцгоожээ.
Хоол хош ч бэлэн болох үеэр хоёр дүү нь ч ирлээ. Цэл залуухан аав, хүү Идэр нь ч нэг дүгээр амаржих газарт буй эхнэртээ танил асрагч авгайгаар арын хаалгадан шинэхэн гаргасан хонины махаар хийсэн аягахан хар шөл оруулж өгөөд баахан хүүхдийн тоглоом барьсаар орж ирэхэд ээж Бадам нь “Үгүй чи тэр, өлгий даавуу, энээ тэрээ яав аа?” гэхэд Идэр “Ээ ээ мартчихжээ, одоо эргэж яваад олоод ирье” гэж хэлээд аав, ээж, авга нартаа шоолуулан бөөн инээд наргиан болон суугаа нь цаанаа л нэг жаргалтай гэр бүлийн шинж ажгуу.
Ажил, ажил төрөл гэж өөр өөрсдийн ажлыг хөөн явсаар сүүлийн хэдэн сар ер уулзалдаагүй ахан дүүс өнөөдөр уулзаж буйн учир Далантай бусдаас илүү ажигч, гярхайгаараа түрүүнд гаднаас орж ирэнгүүтээ л “Хүүе, манай бэргэн чинь бэртэйгээ барьцаж бас маамуулах гэж байгаа юм уу?” гэж дуу алдахад Бадам “Барьцахаа ч хат даа, хоцорчихоод байхад чинь дээ” хэмээн тоглоом хийн өнгрөөсөн боловч “Ээ дээ, ёстой олны шившиг болох нь, танай энэ зөрүүд хар ахаас чинь л болж байхгүй юу, хүн хэлсээр байхад чинь...” хэмээн цаанаа л нэг эрхлэнгүй дуугарахад Жарантав “За за, хүнд хүн илүүддэг гэж юу байсан юм, ах бид гурав ч хоёр хөгшний насны эцэст заяасан хэнз хүүхдүүд шүү дээ. Харин ч манай бэргэн дөч хүрч байгаа гэхэд яг л гучтай юм шиг толиотой, сайхнаараа байна шүү! Энэ агаа л урьдчихаагүй бол ч...” хэмээн тоглоом шоглоомоор өгүүлэхүйд Жарантай “Хцсс, Бадам бид хоёрыг нийлж байхад чи ч худалч хүнд хөтөвчнөөсөө босч амжаагүй, амандаа сүүл хөхөөстэй байсан байхаа даа” гээд нуга, нуга хөхрөн дооглоход бүгд л бөөн инээд болох нь цаанаа л нэг хөгжилтэй ажээ.
Жарантав ч мөчөөгөө өгсөнгүй “Агаа надаас ганцхан ах байж, бас их томров оо? Түүндээ тулвал та ч бас л хөтөвчнөөсөө босоогүй л байсан байх нь шүү дээ” гэж үг сөрсөнөө “Идэрээ, миний хүү ээ! За бэрийн болон хүүгийн бие тэнхээ ямар байна даа, сайн уу хө? Хэдэн кг жинтэй, хэдий хирийн урттай мундаг эр төрөв дөө” гэхэд Идэр хүү халаасаа уудлан нэгэн бяцхан цаас гаргаж ирж харсанаа “Гурван кило таван зуутай, тавин дөрвөн санж, хүү... гэнээ гэхэд тэнд байсан томчуул “Ишш чааваас, энэ мөн хүний эцэг хүн ээ, айн? Энүүхнийг тогтоочихдоггүй, аав болох ч яагаа ч үгүй байна даа” хэмээн өхөөрдөцгөөлөө. Ийнхүү удам залгах хүү нь ч удмаа залгуулах нуган үртэй болсон тэр л өдрийн үдэш шинэхэн эмээ маань ч өвдөж, маргааш өглөө нь гэхэд мөн л удам залгах эр хүн хорвоод хүн болж ирсэнээ зарлан тунхаглаж эр хонгор дуугаар шинэхэн өглөөг угтсан ажгуу.

Үргэлжлэл бий.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-063.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2568

Г. Ганчимэг 1982	170х115, керамик
Хавар
Хэмжээс: 600x370 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3647

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2549


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn