Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Пүрэв 	Санж	 Өгүүллэг: С.Пүрэв : Өөдрөг үзлийн дууль
Оруулсан admin on 2010-03-05 00:58:40 (4066 уншсан)

Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан сүүгээрээ амлуулж өсгөсөн миний хайрт ээж та минь л мэдэж байгаа.
Та минь тэнэгхэн үр намайгаа төрийн сүлдэндээ залбирч, тэнгэрт, бурханд сөгдөж байгаад ч бол өршөөх юм бол таны хүүгээ хайрласан дээдийн хишиг тэр байх болно.

Би энэ бүх зүйлийг энэ бүх зүйлдээ ээж таныгаа болон өөр хэнийг ч буруутгаж, хэнтэй ч хэлтгий заяагаа хуваалцмааргүй байна. Хүсэх ч үгүй.

Ухаант хүн биеийн бөхөөр нэгийг, сэтгэлийн бөхөөр мянгийг давдаг жамаар, муу хүү чинь энэ хэдэн хоногоо даваад, аминаас үнэтэй хайрт ээж тандаа хүрээд очно. Хүүдээ итгээрэй.

Тэр өдөр ямар сайхан байх бол. Та бодоод үз дээ.
Үнэндээ энэ захидлыг тандаа бичихдээ айж, ичиж, гэмшиж, арай хийж үзэг цаас ойртуулж байгааг минь та гадарлах ч болов уу даа. Ээж ээ, би урьд шөнө таныг олон жилийн өмнөх өмсдөг байсан намирсан цэнхэр тэрлэгтэй чинь зүүдэллээ. Та минь над руугаа яараад л, яараад л.

Бут сондуулд бүдчиж, хад чулуунд халтирч, шавар шалбааганд мөлхөөд л, мөлхөөд л байх юм. Харин таныгаа хараад миний нулимс өөрийн эрхгүй асгарсан шүү...
Харин энд ирээд зовхио норгох нулимс гээчийг мартчихаж.

Ээж ээ, та нэгэн явдлыг санаж байна уу.Тээр жил манай сумын хоршоонд нэг их олон машинаар ганцхан хөх торго авчирч байсныг. Тэр чинь байна ш дээ. Аймгаас сумдад бараа хуваарилж байгаа нь тэр юм байна лээ. Нээх сонин хайхрамжгүй бас салан цаг байсан санагддаг юм. За тэгээд өнөө сумынхан маань ч хүн толгойтой бүхэн өнөө нэг ганц цэнхэр торгоноос хөгшин залуугүй хуваалцаж аваад л өнөөхөөр чинь тэрлэг хийлгэж өмсөөд л зүгээр нүл цэнхэр тэрлэгтэнгүүд. Ямар сайндаа цэнхэр голынхон гэж хоч авах вэ дээ.
Харин хожим сонсох нь ээ манай муу зэргэлдээ сумын шар торгон дээлтнүүд чинь “сур харваачийнхан” гэсэн базаахгүй хочтой болсон сонсогдсон.

Ээж ээ, та тэгэхэд тэр жил наадмаар надад яг тэр цэнхэр торгоор нэг их сайхан тэрлэг хийж өгчөөд “Миний муу хүү алив, тэнгэр баганадсан сайхан эр болжээ, миний хүү чинь. Алив үнэрлэе ижий нь …” гэж хэлэхэд үнэхээр их баярласан шүү ээж ээ. Тэгэхэд би таван настай байсан санагддаг юм.

Гэтэл өнөөдөр хүү нь жирийсэн таван жилийн юу үүрчихээд сууж байдаг... За за ээж ээ энэ тухай ярихаа болъё, бичихээ ч болъё. Тэгэхгүй бол хүүгийн чинь зүрх чичрээд, гар салганаад болж өгдөггүй.

Та нэг хөгийн явдлыг санаж байна уу. Яагаав дээ та бид хоёр Огторгуйн зусланд Ламбаа эгчийнд эсгий хийх гээд очиж байгаагүй юу. Тэгтэл замынхаа хагасыг ч туулаагүй явтал, нээх их дуу цахилгаантай усархаг бороо ороод л өнөө муу Гүнгээгийн чинь овооны торгон зулай дээгүүр ташуурын сур шиг тас, няс хийгээд л цахилгаан цахиж байсныг та санаж байна уу. Аймар ч юм шиг, тийм ээ. Дараа нь Аниа, Гүнээ эгч та хоёр биш ээ. Аниа, Буяа эгч хоёр юм байна. Та бид хоёрыг харчихаад л замдаа тэгж их зутарсаныг сонсоод үгүй мөн их гайхаж билээ. Танд хуурай хувцас өмсүүлээд л харин надад Алтантуяагийн тэрлэгийг өгсөн санагддаг юм.
Тэр тэрлэгнээс би анх удаагаа сүрчиг гэдэг үнэрийг чинь авчихаад үгүй мөн их гайхаж билээ.
Аниа надаар тоглоод “За манай хүргэн. За овоо л эр болж байгаа юм байна даа. Алив энэ булчинг нь ээ чангараад ирж байх чинь” гээд хэлсэн чинь би учиргүй таны бөөрөнд наалдчихаж билээ. Би уул нь Алтантуяатай тоглоё гэж байсан юм. Даанч айчихсан байсан юм чинь яах вэ дээ тийм ээ, ээж ээ.
Алтантуяа маань хоймортоо бөгцөг нясалж тоглоод л … Аниа бас тоглоомтой хүн шүү. Өө бас болоогүй ингэж байгаа юм “Миний хүү, хөөе Алтантуяа миний охин чи энэ Очиртай суух уу, айн” гэсэн чинь Алтантуяа “юу, суу. Үгүй ээ, үгүй наадах чинь намайг зодчихвол яах юм” гэж авдаг юм даа. Гэрээр дүүрэн инээд хөөр. Би ч бүр айж ичсэн би, намайг шоолсон тэд инээлдэж инээлдэж харин эцэст нь гэнэтхэн дуугаа хураачихдаг юм. Аниа маань их хүнээр тоглодог, хүүхдээр ялангуяа их тоглоноо, их шоглоомч хүн байсан санагддаг юм. Үгүй ямар сайндаа томчууд гэрээр дүүрэн байж байхад, би чинь одоо жаахан хүүхэд шүү дээ. Одоо томчуудын хэрэглэдэг мөнгөн аягатай архи сөгнөөд за тэгээд гаанс, хамрын тамхи ер нь томчуудын хэрэглэдэг бүх юмыг урд минь тавиад “За миний хүү наадахаасаа уу. Тэр, тэр хамрын тамхинаас тат. Сайхан ай нэг хэд найтаана даа” гээд л намайг чинь бүр хоёр чих улаатал их үймүүлдэг хүн байж билээ. Би ч гэж ичсэн, ээ чааваас гэж.

Сүүлд нь харин намайг өмөөрөөд “за эд нар ч дээ, хэзээ нэг хүний оронцогнууд болдог юм бол доо. За за, муу эгч нь тоглосон юм. Алив нэг үнэрлээдэхье” гээд зулай дээр минь үнэрлэж байсан нь одоо хэр нь санагддаг юм шүү. Тэгсэн чинь тэр хүний оронцог нь одоо би ингээд л өргөст торны... За уучлаарай ээж ээ, би явахгүй бол болохгүй нь, гарч жагсах дохио дуугарч байна. Энд чинь ёс журам гэж ёстой хатуу байдаг юм. Харин хүү чинь эргэж орж ирээд тандаа бичсэн энэ захидлаа заавал гүйцээх болно за юу. Яагаад гэвэл маргааш бямба гараг захидал авах тэрэг ирдэг байхгүй юу. За түр баяртай !

Ээж ээ, ээж ээ би танд нэг сайхан мэдээ дуулгах уу, айн. Та л лав баярлана даа. Та баярлаад муу хүүгээ, тэр ч байтугай ухаант хүний үрийг хайрлана даа. Муу хүү чинь байна ш дээ. Архангай аймгийн нэг охинтой дотно болчихсон, гоё байна уу. Тэр охин маань найрсаг, элэгсэг, хөдөлмөрч бас л тантай минь адилхан дээлтэйгээ хатаж яваа хүний үр юм шүү дээ. Тэр маань хааяа таныг орлоод, намайг эргэж тойрно. Бас хиртэй хэдэн хувцас хунарыг маань угааж өгнө. Би тэрэндээ хайртай.

Ээж ээ, муу хүү чинь таныхаа өрийг өмлөж, голыг чинь харлуулсан өдөр хүүд чинь нэг байсан байхад, магнайг тань тэнийлгэж, сэтгэлийг тань жаргаасан өдөр цаана чинь мянга, мянга байгаа гэдэгт та хүүдээ итгээрэй та.
За энд ч яах вэ дээ. Ёс журам нь дэг нь хатуу, үнэхээр хатуу, ер нь л бүх юм хүний мэдлийнх.
Тэгэхдээ яах вэ дээ, яваандаа дасах л биз, тийм ээ.

Ээж ээ, яг үнэнгээ хэлэхэд муу хүүд чинь үхэр халгайн дундуур шалдан биеэрээ туучиж яваа юм шиг санагдах өдрүүд ч байж л байна. Гэхдээ яах вэ дээ болох л биз. Төр төмөр нүүртэй гэдэг энэ хойно тийм биз дээ. Болно, болно хүү чинь энэ бүхнийг эр хүн шиг даваад л гарна. За юу. Аа нээрээ, та миний хийсэн нүглийн талаар нэг их мэдэхгүй байгаа байх тийм үү. Арга ч үгүй шүү дээ. Аргагүй. Тэр гайтай өдөр Энхмөрөн бид хоёр зургийн газар очоод патераа татуулчихаад нэг их бие биендээ эрхэлсэн, хөөрсөн нялуурсан амьтад гараад ирсэн байхгүй юу, тэгсэн чинь гадуур бөөн үймээн. Хүмүүс ийшээ ч нэг гүйлдээд, тийшээ ч нэг гүйлдээд учир нь ерөөсөө олддоггүй. Тэгсэн харин олны дундаас нэг нь цагаан хоолойгоор юм ярьж байна. Юу ярьж байгааг бид хоёр нэг их сайн ойлгоогүй л дээ. Яах вэ дээ бид хоёр чинь залуу хүмүүс байна дунд нь ороод явчихсан юм.

Гал, утаа майр, орилоон чарлаан, шил толь хагарах зүрх зүссэн чимээ... Мэдэхгүй ээ...
Цагдаа, хөгшин, залуу, согтуу хөлчүү, хүүхэд есөн шидийн хүмүүс тэнд байсан.
Сүүлд нь гал, гал сөнөөгч тэрэг.

Та тэнд яг юу болсныг сонсохыг хүсэж байна уу.
Хүү чинь байна шүү дээ, залуу насны ааг омгоор, шар бяраар тэр өдөр тэдэн рүү хэдэн чулуу нүүлгэчихсэн юм. Яадаг юм, би чинь залуу хүн юм байгаа биз дээ. Дарвиж болдог юм байгаа биз дээ. Гэхдээ байна шүү дээ ээж ээ хүү чинь нэг их гэмгүй, шударга, эсвэл бүр эр зоригтой аль эсвэл юу гэдэг юм “эрх чөлөө, эрх чөлөө” гэдэг ч юм уу, хүү нь тэгж бодож өөрийгөө худлаа өмөөрч чадахгүй. Чадах ч үгүй. Ийм л юм болсон юм.
Тэгээд л бүх юм эхэлсэн дээ.

Нарлаг Монгол оронд
Насаараа амьдрах хувьтай
Намайг төрүүлсэн ээжий
Номд сургасан багш...

Ээж ээ, хүүгээ уучлаарай. Муу хүү чинь тэр өдөр үнэхээр чулуу нүүлгэчихсэн юм. Тэгэхдээ хүү нь байна шүү дээ тэр өдөр тэдэн рүү харин тэд нар бидэн рүү аль эрт, нэлээн өндрөөс их олон жилээр чулуу нүүлгэж байсан юм байна лээ ш дээ. Энийг танд Энхмөрөн хэлнэ за юу. Тэр бүгдийг харсан яагаад гэвэл тэр өдөр бид хоёр хамт явж байсан юм чинь. Намайг яаж хөөрч дарвиж, яаж хөөрч сагсуурч байсныг бүгдийг нь харсан. Та аяандаа мэднэ.

Ээж харин танд минь хэцүү байгаа ч гэсэн муу хүүгийнхээ хойноос хадаг самбаа барьж хаашаа ч битгий яваарай за, за юу. Болохгүй, хэрэггүй, хэрэггүй ээ, яах юм.
Төрд чинь ёс, хүнд чинь жудаг гэж юм байдаг юм ш дээ.

За хүүгээ үнс, бүр чанга тэвэрч үнс.
Хүү чинь байна ш дээ нэг их сайхан өдөр Майханыхаа голын эрэг дээр цав цагаан таван ханатай гэр барьчихаад, жаргаж суух цаг ирнэ, ирнэ. Хүүдээ итгээрэй!



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Пүрэв Санж )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 48 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Даян дээрх
Хэмжээс: 470x600 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3377


B3-037.JPG
Хэмжээс: 600x406 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4736

Анхны цас 2005 он
uvl-023.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3270


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn