Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Хатанбаатарын хул
Оруулсан admin on 2009-09-03 23:32:40 (3633 уншсан)



1920 оны намрын дунд сар Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны нутгаар сайхан намар болж байлаа .Өглөөгүүр адуундаа мордсон Лувсан бараа сайтай нэгэн өндөрлөг гарч ирэн дуран тавьж суулаа . Хүний өөрийн нийлсэн хоёр азрага адуу нь ойрхон хоносон байсанд тэрээр ихэд олзуурхан ийш тийш дуран тавьж суутал дуранд бөөн морьтой хүмүүс зүүнээс баруун зүг морин цуваагаар явж яваа нь харагдлаа . Ихэд гайхаж ямар хүмүүс байдаг билээ гэж ахиулан сайн дурандваас туг хиур болон буу шийдэм үүрсэн хүмүүс харагдав. Юун түрүүнд дээрэм тонуул гамин, барон гэх айдаст бодлууд нөмөрч шалавхан мордож адууны зүг давхилаа.

 Ядаж байхад адуу нь тэр хүмүүсийн замд нь ойрхон байв .Шинэ нутагт буугаад удаагүй тул ойр хавьд өшөө адуу мал алга байлаа. Лувсан давхисаар адуундаа очиж явтал цуваанаас дөрөв таван морьтон тасран ирж яваа нь харагдав .
Хэдий дотроо эмээж байсан ч Лувсан адуугаа эргүүлэн бөөгнүүлж байтал морьтонгууд түүн дээр ирэв. Их л аяншсан царайтай бүгд буу сэлэм үүрч зүүцгээсэн байв.
-Сайн байна уу хэмээн мэндлэхэд Лувсангийн айдас жаахан ч гэсэн холдов
-Сайн сайн байна уу хэмээн хариу мэндлэхэд
-За тэгээд мал сүрэг тарган сайхан намаржиж байна уу хэмээх өндөр хээр морь унасан 40 гаран насны хүрэн бор хүрэн бор царайтай хүн мэндлэв
-Сайхан хэмээгээд Лувсан эд нар ямар ч байсан дээрэмчид биш юм байна гэж бодов. Нөгөө хүн адуу руу нь харж байснаа Лувсанд хандан
-Танайх энэ нутгийн айл уу адуу ч сайхан тарга авчээ гэхэд
-За тиймээ хэмээн Лувсан хариулав
-Бид нар гамин цагаантаны үлдэгдлээс баруун хязгаарыг чөлөөлхөөр яваа ардын намын цэргүүд байна .
-Намайг Хатанбаатар Магсаржав гэдэг танай нутгаар харин тайван байх шив хэмээгээд
-Харин чиний алдар нэр хэн билээ гэхэд
-Миний нэр Лувсан гэдэг гэлээ
Хатанбаатар Магсаржав их цэргийнхээ хойноос харж байснаа
-За Лувсан минь манай цэргүүдийн унаа муудсан тул туслах арга байна уу хэмээн асуулаа .Лувсан за ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй эргэлзэж байснаа
-Хэдэн морь хэрэгтэй юм бол гэж асууж амжив
-Бид заавал тэдийг авна гэхгүй та өөрөө л мэд гэжХатанбаатар Магсаржавыг
хэлэхэд .Лувсанд хамгийн түрүүнд өөрийнх хоёр хээр морь тусав . Энэ ах дүү хоёр хээр морь бол Лувсангийн цагийн хэцүүг давдаг гол морьд нь учраас харамсах сэтгэл төрөв. Угаасаа энэ хоёр азарга адуун дотор Лувсангийн нэртэй унага даага нийлсэн арваад адуу байдаг нас бие гүйцсэн морьд гэвэл энэ хоёр хээр морь л байлаа дөнгөж нас нийлээд ганц хоёрхон жил болж байгаа торгон ирэн дээрээ яваа морьдууд байлаа .Өгөхгүй гэж хэлэх маш хэцүү байлаа мөн хадмынхаа морьдноос бариад өгөлтэй нь биш .Лувсан адуугаа эргүүлэн тогтоож байснаа том хээр морио барьж авахад жижиг хээр морь нь хажууд нь ирж зогсов .Дэндүү буянтай гэмээр хүлгүүд байв. Номхон хөл хөнгөнтэй хаана ч гэсэн гараар ч гэсэн баригддаг байлаа . Лувсан хоёр мориныхоо дэл сүүлнээс хишгийг нь авч ханцуйгаараа хошууг нь арчаад дотроо баахан гунигтай байв.
-Дэндэв тэр морийг эмээл гэж Хатанбаатар Магсаржавыг хэлэхэд туранхай хул морь унасан залуухан цэрэг мориноосоо бууж эмээлээ тэвэрсээр Лувсан дээр ирж жижиг хээр морий нь хазаарлах зуураа Хатанбаатар Магсаржавт хандан
-Жанжин а энэ морь ч ёстой залуу морь байна шүү хэмээлээ
-Том хээр морий нь ийшээ явах замдаа би унанаа гэж Хатанбаатар Магсаржав хэлээд Лувсанд хандаж
-За баярллаа эр хүний замын хүзүү эргээд уулзах байхаа гээд энэ хул үрээг чамд үлдээлээ. Миний нэг сайн найз надад бэлэглэсэн юм азарган үрээ юм байна лээ чи азарага тавиарай гэхэд Лувсан тэр хул үрээг нь оосорлов .
Тоос босгон одох тэдний хойноос харж зогссоноо сая нэг сэхээ авч хул үрээг ажиж шүдий нь татаж үзвэл хязаалан үрээ байлаа .Ямар ч байсан энэ өвөлдөө хөл дүүжлэх аргагүй юм гэдгийг Лувсан мэдэж байлаа .Тэр өвөл нь сайхан өвөл болсон учраас хавар адуу элснээс гаргаж ирэхэд хул үрээ өнгө зүс ороод шал ондоо болсон байв
Нэг өдөр хадам аав нь
-Чиний энэ үрээ чинь адуу ийш тийшээ хөөгөөд азаргатай ноцолдоод болохоо байлаа зас гэхэд нь
-Би азарга тавинаа гэхэд хадам аав нь нэлээд гайхаж байлаа
Ийнхүү Лувсан адуугаа хадмынхаа адуунаас авч хул үрээгээрээ азрага тавив .
Тэр зунаа уях бодолтой байсан ч нэгд шинээр азарга тавьсан учраас адуу нь тогтвор муутай байсан учир болив . Зун нь ногоо цагаа сайхантай сайхан зун болсон ба хул үрээ үнэхээр сайхан хувирч хэн ч харсан сайхан хул азрага болсон байв .Өвөл өвөлжөөндөө буусан хойноо хул азрагаа унаж үзвэл хөл хөнгөнтэй номхон байсанд Лувсан ихэд олзуурхав .Цаг урссаар нэг л мэдэхэд хавар болж Лувсангийн хэдэн адуу ч онд тарган сайхан оров .Хавар нь гурван гүү нь унагалаж гурван эр хул унага гарсанд Лувсан маш их баярлав.Эртнээс бодон байж тэр зунаа хул азаргаа Лувсан уяж анх удаагаа шинэ цагийн нэгэн наадамд уралдуулав .
Нутагтаа нэртэй нэгэн азаргатай урд хойноо орон ирж бариан дээрээ зэрэг шахуу орсон боловч Лувсангийн хул азаргыг аман хүзүүгээр барихад тэрээр харамссангүй харин ч баяртай байлаа .Удалгүй дараахан нь нэгэн шинэ сум байгуулагдсаны баярт хул азарга маш хол тасархай түрүүлж хурдан ажнай гэдгээ эзэндээ харуулав .Ийнхүү тэр зунаа нэг баярт түрүүлж нэг баяр аман хүзүүдэж тэр тусмаа нутгийн дархан түмэн эхүүдийн өмнө гишгэж нутаг орон даяараа шуугиан тарив.Дараа жилийн хавар нь Лувсангийн адуу ахин дөрвөн хул унагаар сүргийнхээ тоог нэмж адуу нь ч өтгөн боллоо. Энэ зун нь хул азрага сумынхаа наадамд түрүүлээд зогсохгүй нэгэн овооны наадамд түрүүлж түүний төл нэг хул даага нь сумын наадамд гурвалж овооны баяраар таваар орлоо. Лувсан сайн хүнд тусалны буянд сайхан хурдан хүлэгтэй болсондоо үргэлж баяртай явдаг байлаа. Намар нь отроор тэдний нутагт ирсэн нэг хүнтэй танилцсан бөгөөд тэр хүн Хатанбаатрын цэрэгт байсныг дуулаад Лувсангаас морь авах үед ч хамт байсан гэдгийг сонсоод тэр хүнээс хоёр мориныхоо сургийг дуулав .Бага хээр морь нь нэгэн тулалдаанд пулмёъятны галд өртөж эзэнтэйгээ хоёулаа өөд болсныг сонсож нулмис унагав. Харин том хээр морий нь унаж Хатанбаатар Магсаржав унаж олон тулалдаанд орж ялалт байгуулсан ба өөртөө нь хамт маш олон тулалдаан орж гавъяа байгуулсан зүүн зүгийн нэгэн цэрэгт бэлэглэснийг дуулав .Ямар ч байсан хоёр мориныхоо сургийг дуулсан ч том хээр морио амьд л бол гүйгээд ирэх байх гэж горьдож байв. Тэр өвөл нь элсэнд танай тамгатай нэг хээр морь байна гэж сураг дуулаад тэр шөнөө нойргүй шахам хоноод өглөөгүүр эртлэн мордов .Хүн амьтнаас сургий нь дуулж явсаар очвол том хээр морь нь мөн байлаа . Лувсангийн самсаа шахирч өөрийн мэдэлгүй нулмис унагалаа .. Хол газраас гүйж ирсэн бололтой нэлээд сульдсан байв .Ижилдээ аваачиж тавивал тэрээр газар үнэрлэж шилгээгээд л битүүхэн үүрсэж хэдийгээр дөрвөн жил болсон ч ижил сүргээ таниж байгаа бололтой байлаа.Лувсан
- Сайн морь эзнийээ өмнөөс саады нь хаадаг миний бага хээр морь миний өмнөөс л эрсэдсэн миний том хээр морь эзнийхээ өмнөөс цэргийн алба хаагаад ирлээ гэж байлаа.. Ийнхүү сайн санаж сайхан сэтгэлээр тусалсан хийморьтой энэ сайхан хүлгүүд нь хэн хэнд нь ч хишгээ өгсөн билээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 34/7 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 65 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Их Монголын шүтээн зураг
b-010.jpg
Хэмжээс: 300x398 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5663

Зураач : Б.Хонгорзул
khongor055.jpg
Хэмжээс: 600x917 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3463

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-053.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2346


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn