Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: О.Генри : Гименеи тэнгэрийн лавлах
Оруулсан admin on 2009-04-29 10:53:14 (6360 уншсан)


Энэ мөрүүдийг тэрлэгч Сандерсон Пратт миний бие, Нэгдсэн Улсын боловсрол, гэгээрлийн систем ус цаг уурын газрын мэдэлд байхад болохгүй юу байхав гэж үздэг нэгэн. Үүнийгээ нотлохын тулд ноцтой баримт нотолгоо гаргаж ирсэн ч чадна. Манай профессоруудыг цаг уурын албанд шилжүүлчихэд яагаад болохгүй гэж, та хэлээд орхи. Тэднийг уншуулж сургасан, тэд өглөөний сонин гүйлгээд орхихноо даанч юмгүй, дараа нь тэнгэр ямар байхыг төвдөө цахилгаанаар уламжилна. Гэхдээ энэ асуулт нөгөө талаасаа ямар сонирхолтой гэж санана! Одоо би та бүхэнд тэнгэрийн араншин Айдахо Грин, бид хоёрт яаж гэгээрэл, боловсрол олгож, билгийн нүдийг минь нээсэн тухай ярьж өгье. Бид хоёр Монтано нурууны чанад, Биттер-Рут ууланд буудаллаад, алт эрж байлаа. Уолла-Уолла гэдэг газар, хууз Сахалтай нэгэн балчир юундаа найдсан юм бүү мэд хөөрхий, бидэнд урьдчилгаа мөнгө багсайтал тоолж өгөв. Тэгээд бид хоёр уулаар бэдэрч, уулаа ухаж төнхлөө, эвийн хэлэлцээ хийх хооронд бүхэл бүтэн армийг тэжээхэд элбэг хүрэлцэх аяганы хийцтэйг ч хэлэх үү.
Нэг сайхан өдөр Карлосоос шуудан зөөгч ирж, манай буудалд амсхийхдээ гурван лааз чавганы нөөш цааш нь харуулаад, шинэ сонин үлдээгээд мордож билээ. Тэр сонин нь цаг уурын зөн совингийн урьдчилсан мэдээ нийтэлдэг төдийгүй толгой хөзрийн улнаас түүний Биттер-Рут ууланд тараасан модыг ярайтал дэлгэхэд "Дулаахан, цэлмэг, салхи баруунаас, намуухан" гээд илбэ, мэрэг шиг аяндаа хэлээд егч билээ.
Гэтэл яг тэр өдрийн орой нь цас орж, зүүнээс нүдгүй шуурга тавьж, харанхуйллаа. Арваннэгдүгээр сарын цасан шуурга биз, юу шалиа аж гэж бодсон Айдахо бид хоёр буудлаа арай дээшлүүлж, хуучин муу хаягдмал урц руу нүүлээ. Гэтэл нимгэн газраа гурван фут зузаан цас орж, тэнгэр хангай бишдээд явчихад, сая бид цасанд боогдсоноо ойлголоо. Цас дарчихаас өмнө өч төчнөөн түлээ мод базаачихсан, идэш ууш хоёр сардаа элбэг хүрэлцэх хойно тэнгэр хангай яаж л догширч хилэгнэнэ вэ, тааллаараа болтугай гээд бид хоёр түүнийг зөнд нь орхив.
Хэрэв та хүн тонилгодог үйлийг дэмжье гэвэл арван найм, хорин футын урцанд хоёр хүнийг сар түгжиж орхигтун. Ямарч хүн үүнийг тэсвэрлэхгүй.
Цасан ширхэг анх бударч ахуйд бид өөрсдийнхөө хэлэмгий доломгойг шагшин хөхрөлдөцгөөж, тогооноосоо лагхийтэл аягалж байсан зутангаа хүртэл үгээ олохгүй магтаж, талх гэж өргөмжилж байсныг яана. Гэтэл гурав дахь долоо хоногийн хуучдаар Айдахо маань ийм маягийн лүндэн буулгаж соёрхов.
-Агаарын бөмбөлгөөс цацсан өмхий гашланги сүү төмөр тогооны ёроолд нялхийхдээ ямар чимээ гардгийг би мэдэхгүй, гэхдээ лав таны хагархайгаас лагалдаж буй үхээнц нунж бодлын чинь савирмал гулгидсыг бодохноо хурмастын сайхан аялгуу шүү. Өдөр бүр хагас хугас зажилж гаргадаг тэр дуу чинь над үхрийн хивдэснээс ялгаагүй, гэхдээ үхэр хүмүүжилтэй эрхэм болохоор хивдэсээ залгичихдаг, харин та тэгдэггүй. Тэгэхээр ялгаа байгаа биз.
-Ноён Грин, гээд би хэллээ дээ. -Хэзээ ч билээ, та миний анд байсан, сэгсгэр, майга банхар, та хоёрын хүрээлэнгийн аль нэгийг сонгох тийм аз над тохиолдсон бол өдийд энэ умгарт хоргодогчийн нэг нь сүүлээ шарвалзуулж байхгүй юу. Ний нуугүй ингэж хэлэхэд чухам тэр л над садаа болоод байгаа юм.
Нэг иймэрхүү маягаар бид хоёр хэд хоног гангар гунгар гэлээ, сүүлдээ юун ярьж хөөрөх, таг дуугүй болцгоов. Сүүлдээ тогоо шанаганыхаа хамаг юмыг хувааж аваад Айдахо голомтынхоо нэг захад, би нөгөө захад хоол ундаа пурхийлгэдэг боллоо. Сүүлдээ цас цонхонд хүртэл хунгарлаад, өдөржингөө гал дүрэлзүүлэхээс аргагүйдэв.
Айдахо бид хоёрт боловсрол мэдлэг гэж юу байхав, занар чулуун самбар дээр "Хэрэв Жонд гурван алим, харин Жеймст тав..." гэж бодож, уншихаас хэтрэхгүй гэдгийг танд хэлэх хэрэггүй байх. Орчлонгоор хэрэн бядан явахдаа бага сага чухал мэдлэг олж авсан бөгөөд аминд тулсан үедээ түүнийгээ хэрэглэчихдэг болохоор их сургуулийн диплом хэрэгтэй гэдгийг бид хэзээ ч мэдрээгүй. Гэтэл Биттер-Рутын нэг муу урцанд цасанд дарагдчихаад байхдаа бид анх удаа Гомер, герег хэл ч юм уу, бутархай тоо, мэдлэг оюуны дээд хүрднээс судалж байсан бол өдийд ядаж ганцаардлын гансралд маань бага сага ч нэмэр нөөц болох байж гэдгийг эрхгүй ойлгож билээ. Дорно зүгийн коллежийн залуус Өрнө даяар хаа сайгүй ковбой нарын буудалд яажшуухан ажиллаж буйг миний бие нүдээр үзсэн, тэгээд ч анх харсныг бодохноо тэдэнд боловсрол мэдлэг нь хавьгүй бага төвөг учруулж буйг сайн мэдэх билээ. Бүр жишээ бий, Снейк Риверт Андру Мак-Уильямсын уналгын ганц морь хамуурангуут мань эр тэр их мэдэгч нарын нэг, өөрийгөө ургамал судлаач хэмээн өргөмжилсөн нөхрийн хойноос арван миль газар тэргээ жолоо таталгүй нижигнүүлсэн юм. Гэхдээ ямар ч гэсэн морь нь сэхсэн шүү.
Нэг өглөө Айдахо ганц хагадас бариад жижигхэн тавиур онгичиж гарлаа, гар сунгаад түүнд хүрнэ гэж хол. Тэгтэл шалан дээр хоёр ном унав. Би ном руу ухасхийтэл, Айдахогийн харж байгааг. Долоо хоногт ганц ган гэсэн нь тэр.
-Хуруугаа түлчих вий, та гэж байна нөгөөх чинь.
-Та ч ичсэн яст мэлхийтэй нөхцөж байхдаа таарсан хүн дээ, гэхдээ тэр мэтийг тоолгүй би тантай шударга яринаа. Энэ бол эцэг эх чинь хорт могойнх шиг хэлтэй, тэс хөлдүү манжин шиг цэвдэг сэтгэлтэй таны мэт хүнийг уужим хорвоод үдэж өгснийг, ийм юм хийснийг бодохноо хавьгүй буянт хэрэг. Хоёулаа тамга гартал үзье, хожсон нь номоо шилээд авъя, хожигдсон нь үлдсэн дээр нь найрлаг.
Тоглолоо бид. Айдахо хожив. Тэр өөрийнхөө номыг шилээд авав, би ч өөрийнхийгээ авлаа. Дараа нь бид хоёр урцныхаа өөр өөр буланд нугдайж, уншиж гарлаа.
Би газраас арван унц алт зүгээр олоод ч энэ номыг олсон шиг баярлахгүй. Айдахо бас мөсөн чихэр харсан хүүхэд шиг нөгөө номдоо ухаангүй.
Миний ном өхөөрдөм, том биш, тав зургаан дюймын хэмжээтэй, нэр нь "Херкимерийн зайлшгүй мэдлэгийн лавлах". Би ташаарч байж магад, гэхдээ миний бодлоор хэзээ ч юм бичсэн бүх номноос хамгийн агуу нь энэ. Энэ ном одоо ч надад бий, номныхоо мэдээллийг ашиглаад би хэнийг ч, хүсвэл тавхан минутад тавь дахин мад тавина. Соломон, "Нью-Йорк трибюн" түүний дэргэд юу ч биш. Миний Херкимер тэр хоёрын хоёулангиинх нь амыг өлхөн таглана. Энэ балчир ийм билиг ухаан төгс болохын тулд сая сая миль аялж, тавин жил сэтгэл төвдөлгүй шамдаа байлгүй. Энд бүх хотын хүн амын тоо, тэмээний шүдний тоо, залуу бүсгүйн насны тоог тогтоох арга хүртэл бичээтэй байна. Бас ямар нүхэн зам дэлхийд хамгийн урт, тэнгэрт хэдэн од байдаг, салхин цэцэг хэд хоногт туурдаг, эмэгтэй хүний хүзүү ямар хэмжээтэй байх ёстой, амбан захирагч ямар хориг тавих эрхтэй, Римийн акведукуудыг барьсан он сар өдөр, өдөрт гурван аяга шар айраг уухгүй байвал хичнээн фунт цагаан будаа худалдаж авч болох, Мэн мужийн Огэсты хотын агаарын жил жилийн дундаж хэм, энгийн үр суулгагчаар нэг акр газрыг үрлэхэд хичнээн ширхэг луувангийн үр орох, ямар ямар хордлого тайлагч байдаг, шаргал үст бүсгүйн толгой хичнээн ширхэг үстэй, өндөг яаж хадгалах, дэлхийн бүх уулсын өндөр, бүх дайн тулалдааны он сар өдөр, наршсан, живсэн хүнийг ухаан оруулах арга, нэг фунтэд хэдэн ширхэг хадаас ирдэг, тэсрэх бодис яаж хийх, цэцэг услах, ор засах арга, эмч ирэхээс өмнө ямар эм ууж болох гээд хэл алдаж, толгой эргэм өч төчнөөн мэдээлэл бий. Магадгүй Херкимер ямар нэг юмыг мэддэггүй ч байж магад, гэхдээ номоор нь бол би яавч тэгж хэлж зүрхлэхгүй.
Би энэ номыг дөрвөн цаг сууж уншсан. Түүнд гэгээрэл боловсролын бүхий л гайхамшгийг базаад багтаачихсан байлаа. Би цас мөс, Айдахог үзэж чадахаа байснаа хүртэл таг мартав. Нэг харсан чинь тэр маань явган сандалд чив чимээгүй суугаад, улаан боровтор сахлынхаа чанадаас ямар нэгэн урин дулаан, нууцлаг гэрэл гэгээ сацруулж байна.
-Айдахо, чамд ямар ном таарав гэж би сонирхлоо.
Хараажийн Айдахо өмнийн өс хонзонгоо мартаж орхиж, тиймдээ ч уур хилэн, хараал ерөөлгүй төв намуухан дуугаар хариу хэлвэй.
-Надад уу? гэж тэр ам нээгээд: -Яаж ч бодсон энэ бол Омар Ха-Эм гэв.
-Омар Х.М... тэгээд цааш нь? гэж би тэсэлгүй лавлав.
-Цаашаа юу ч байхгүй, Омар Ха-Эм, тэгээд л болоо гэж тэр өчив.
-Худлаа, гэж Айдахо надаар тохуурхаад буйд нь бяцхан эгдүүцсэнээ номоо чулуудчихаад:
-Ямар тэнэг өөрийнхөө овгийн эхний үсгээр номоо нэрлэж байсан юм. Хэрэв энэ Омар Х.М.Спупендайк, эс бөгөөс Омар Х.М.Мак-Суини, үгүй бол Омар Х.М.Жонс бол хүн шиг тэгээд л хэлчихгүй юү. Хэцэн дээр өлгөсөн цамцны хормой хивж байгаа тугал шиг үгээ гүйцэд хэлчихгүй битгий зажлаад бай гэлээ.
-Би чамд бүгдийг нь байгаагаар нь хэллээ, Санди гэж Айдахо тайван өгүүлэв. -Энэ чинь яруу найргийн ном, зохиогч нь Омар Ха-Эм. Эхлээд би давс чинжүү нь юундаа байна гэдгийг ойлгохгүй байсан, ашгүй ухаж төнхсөөр судал байгааг олоод харчихгүй юу. Би энэ номоо хоёр том улаан хөнжилөөр ч солихгүй.
-Тэг, тэг, номоо уншиж үз. Буянаараа болтугай, гэж би түүнд хэлээд:
-Би бол толгой ажиллуулах юмтай, утга уянгын халилгүй, шалдан нүцгэн баримт, тоог илүүд үздэг, тийм ном над таарсан, гэсэнд:
-Чамд... гээд Айдахо санаа алдан:
-Бүх л шинжлэхүйн ухаанаас хамгийн адгийн тоо бүртгэлийн ухаан таарч. Тархийг чинь хордуулж орхино. Тэгэхгүй шүү, над бол Ха-Эм хөгшний нууц санаа, ёгт утгын хэлхээнүүд даанч сайхан. Яагаад ч юм бэ тэр дарс худалддаг хүнтэй адилхан. Хэлдэг ганц хундагны ерөөл нь "Бүх юм сайхан, үйлс бүтэг!". Хараад байхнаа тэр нүгэлтэй хор шартай, гэхдээ тийм оволзсон сэтгэлийг спиртээр шингэлдэг биз. Хамгийн нүгэлт хараал нь шилтэй юмыг ширвэ татаж хаяцгаая гэсэн уриалга маягтай сонсогдохыг нь яана. Тийм ээ, энэ бол яруу найраг. Билиг оюуныг фут, дюймээр хэмждэг чиний тэр үнэ хямдруулсан новшийн мухлагийг бодохоос огидос хүрч байна. Хэрэв байгаль, бодгалийн нууц, гүн ухааны анхдагчийг тайлбарлах хэрэг гарваас Ха-Эм хөгшин, бүх зүйл ангиар, бүр цээжний багтаамжаас хур тунадасны жилийн дундаж хэмжээгээр хүртэл чиний тэр залуугийн амыг дарвайтал таглана, гэж байна.
Айдахо бид хоёр нэг иймэрхүү янзтай байлаа. Өөрсдийнхөө номыг үг сүггүй судалж, бид хоёр өдөржин шөнөжин гагц түүгээр цэнгэлийн манлайг эдлэв. Цасан шуурга хүртэл бид хоёрт хоёуланд маань өч төчнөөн мэдлэг, ухаан нэмж байсан юм. Хэрэв цас ханзарч эхлэх үед та гэнэ сэнэгүй над дээр хүрч ирээд "Сандерсон Пратт, хайрцаг нь есөн доллар тавин центийн үнэтэй, хорь, хорин наймын хэмжээтэй төмрөөр шоо дөрвөлжин фут дээврийг бүрэхэд ямар үнэтэй болох вэ" гэж асуусан бол, би танд хормын зуурт зуун ерэн хоёр мянган милийн хурдтай гэрэл яаж хүрзний ишин дээгүүр гялсхийдэг билээ, түүн шиг гялс хариуг нь хэлэх байсан. Олон хүн ингэж чадах уу? Та танилуудаасаа хэнийг нь ч хамаагүй шөнө дунд сэрээгээд, яг одоо хариулаад орхи гэж байгаад, хүний хэлхээ ясанд шүдийг нь оролцуулалгүй хичнээн ширхэг яс байдаг вэ гэх ч юм уу, эсвэл Небраска мужийн парламентад "хориг" цуцлахын тулд хичнээн хувийн санал хэрэгтэй вэ гэж асуугаад үз дээ. Тэр танд яг хариулна. Үзээд алд даа, харъя.
Айдахо яруу найргийн номоос ямархан таашаал авч байсныг хэлж чадашгүй нь, би. Гэхдээ амаа ангайв уу яав, мань эр хэзээний нөгөө дарсны худалдаачнаа алдаршуулаад эхзлдэг юм, гэхдээ энэ бүхэн намайг тэгтлээ бишрүүлж, итгүүлсэн нь харин юу л бол.
Түүний ном Айдахогийн ам, биеэр савирч сагаж буйг харахад, энэ Омар Х.М надад сүүлнээс нь уяж орхисон лаазтай мах шиг амьдралыг шүлсээ савируулан харж буй нохой шиг санагдаад байдаг юм. Үхтэлээ харайлгаж, харайлгаж лагхийтэл суугаад, хэлээ унжуулан, нөгөө лааз руугаа харснаа,
-"Яахав, бид энэнээс хагацаж чадахгүйгээс хойш тэр булангийн гуанзанд орж, өөрийнхөө мөнгөөр ходоодоо дахиад нэг дүүргэхээс" гэж хэлдэг шүү дээ.
Бас ядаж байхад тэр нь перс шиг санагдах юм. Гэтэл Перс орон Турк хивс, Мальтийн муужгайнаас өөр ямар нэгэн гэгээтэй дурсамж төрүүлж байсан гэж урьд нь би лав дуулаагүй.
Тэр хавраа Айдахо бид хоёр арвин сайхан судал дээр буучихаж билээ. Олсон бүхнээ нэг хоёр тоолохын дотор зарчихаад, цаашаа замаа хөөдөг тийм нэг дүрэмтэй байсан, бид. Гэрээлэгчдээ хүн болгон найм найман мянган долларын алт тушаагаад, дараа нь харин ясаа амрааж, хүн шиг идэж ууж, сахал самбайгаа хусахаар Салмон голын хөвөөн дэх, бяцхан Роза хотын зүг одов.
Роза бол алтны хайгуулчдын гацаа биш. Голын хөндийд налайгаад, хөл үймээн, дуу шуугиангүй, садар самуун явдал үгүй нь захын нэг хөдөөгийн хотыг санагдуулна. Роза гурван милийн трамвайн шугамтай, Айдахо бид хоёр шөнө нь "Үдшийн гэгээ" буурчийн газрын үүдэнд бууж мордоод, бүтэн долоо хоног трамвайгаар зугаалж билээ. Ийнхүү бид их ч явж, нүд тайлж, уншсан маань ч багагүй болохоор удалгүй Розагийн дээдчүүлийн хүрээлэнд төвөггүй багтаж, биднийг хамгийн тансаг, баячуулын үдэшлэгт хүртэл урьж залдаг болов. Хотын захиргааны байшинд болсон, хамгийн сайхан хөгжимт уран уншлага, хамгийн олон бөднө шувуухайн мах залгисан хүнийг шалгаруулах гал командад зориулсан буяны үдэшлэг, тэмцээн дээр Айдахо бид хоёр Розагийн дээдчүүлийн ганц хатан хаан, гоо хатагтай Д.Ормонд Сэмпсонтой анх нүүр учирч билээ.
Хатагтай Сэмпсон бэлэвсэн. Бас хотын хоёр давхар ганц байшингийн эзэн. Байшин нь шав шар өнгөтэй, Их мацгийн өдөр ирланд эрийн сахал дээрээ унагасан өндөгнии шарын үлдэгдэл шиг хаанаас ч харсан хачин содон. Миний бие болон Айдахогоос гадна хорин хоёр хүн энэ шар байшинд санаархаж байсан юм.
Нот, бөднө шувуухайн ясыг танхимаас шүүрдэж орхингуут, бүжиг эхэллээ. Хорин гурван шүтэн бишрэгч нь тап тэп үсрэлдэн хатагтай Сэмпсон руу харайж очсон бөгөөд цөмөөрөө цуг бүжье хэмээн түүнийг урив. Би олонтой хутгалдахыг хүсэлгүй гэрт нь дөхүүлж өгөх зөвшөөрөл хүсч билээ. Чухам тэр үед би өөрийгөө харуулсан юм.
Замдаа тэр ярьж байна шүү.
-Хөөх, өнөөдөр одод ямар хурц, сайхан түгээ вэ, ноён Пратт!
-Эд нар байдгаараа сайхан харагдаж байна, хөөрхий. Тээр, энэ том бол биднээс жаран зургаан тэрбум милийн алсад байгаа. Гэхдээ түүний гэрэл бидэнд харагдахын тулд гучин зургаан жилийн зам туулдаг. Арвангуравдугаар зэрэглэлийн гарагсыг оруулаад арван найман футын дуран авайгаар дөчин гурван сая од эрхсийг харж болно, энэ сүүлчийн хэдээс нь аль нэг нь одоохон бөхчихлөө гэхэд хоёр мянга долоон зуун жилийн турш та түүнийг харсаар байх болно.
-Хөөх! -хэмээн Сэмпсон авхай дуу алдсанаа:
-Би энэ тухай мэддэггүй ш дээ. Ямар халуун юм бэ... Энэ олон бүжгээс хөлс сул асгачихлаа гэв.
-Хоёр сая ширхэг хөлсний булчирхайтай, та, тэд зэрэг ажилладгийг анхаарч үзвэл гайхах юу байхав. Дюймыг дөрөв хуваасны нэгийн урттай таны хөлс ялгаруулагч суваг бүрийг үзүүр төгсгөлөөр нь нийлүүлж зангидваас долоон миль газар сунана.
-Ээ, бурхан тэнгэр минь! хэмээн Сэмпсон хатагтай дахиад дуу алдаад: -Таныг чинь усалгааны шуудууны тухай ярьж байна гэж бодлоо, ноён Пратт. Танд чинь хаанаас, юун ийм бөөн эрдэм мэдлэг байдаг билээ?
-Ажиглахгүй юу, гэж би хэлээд:
-Хорвоо ертөнцийг тойрохдоо нүдээ аньж яваагүй юм гэлээ.
-Ноён Пратт, соёл боловсролыг би үнэхээр биширдэг. Манай хотын усан толгойт мунхагуудын дунд боловеролтой хүн хуруу дарам цөөхөн, соёлтой эр хүнтэй ярилцах жаргал шүү. Хүссэн цагтаа манайд зочилж байгаарай гэж тэр ам алдлаа.
Тиймэрхүү маягаар би хоёр давхар байшингийн эзэгтэйн сэтгэлийг эзэмдсэн. Хоёр дахь, тав дахь өдрийн үдэш бүр би тэднийд саатан тухалж, Херкимер эрхмийн бичсэн, ангилсан, дамжуулсан, нээсэн ертөнцийн гайхамшгийн тухай түүнд ярьж өгдөг боллоо. Харин Айдахо болон хотын бусад хүүхэмсгүүд тэдний мэдэлд үлдээсэн долоо хоногийн бусад өдрийн хувь хором бүрийг ашиглаж байлаа.
Хэрэв нэг орой өөрийнхөө явдаг замаар, түүнд өгөх гэж ганц сагс зэрлэг чавга барьсан шиг алхаж явахдаа энэ тухай мэдээгүй бол, шар сэмжилсэн Омар Х.М хөгшний аргаар Айдахо, хатагтай Сэмпсонд ая тал олох гэж зүтгэж буйг би зүүд тойндоо ч мэдэлгүй өнгөрөх байж. Би хатагтай Сэмпсонтой тэдний байшин руу очдог гудамжинд тааралдав. Түүний нүд гялалзан, бүрх нь нэг хөмсгийг нь түгшүүртэй далдалжээ.
-Ноён Пратт, гээд юу юугүй эхэллээ шүү.
-Ноён Грин таны найз шиг санагдах юм?
-Бид есөн жил найзалсан гэж би хэллээ.
-Тэрнээс эртхэн холдож үз, тэр чинь эр хүн биш.
-Ойлгож өршөөж үзээрэй хатагтай, тэр бол ууланд амьдардаг жирийн нэгэн. Тийм улс үрэлгэн бардам, дэгс худалч, эгэл балан цалан, ичгүүр сонжуургүй. Гэхдээ хэзээ ч, бүр адгийн бэрх цагт ч, би түүний эр хүний нүнжигтэй занг үгүйсгэж зүрхлээгүй. Гар үйлдвэрийн борог хувцас, бүдүүн хадуун авир, байгаа буйгаараа тэр нүдэнд хүйтэн. Гэхдээ хатагтай, аахилж өөхөлсөн нэгнийг заяанаасаа үзэж чаддаггүй шигээ тэр олиггүй гэм нүглээс хол явдаг юмсан. Аидахотой есөн жил хамт байсныхаа эцэст бусад хүн түүнийг буруушааж буйг дуулах ч, өөрөө түүнийг буруушаах ч надад тун эвгүй байна гэж би түүнд хэллээ.
-Найзыгаа өмөөрч буй чинь үнэхээр сайшаалтай. Гэхдээ энэ бүхэн ямар ч бүсгүй хүний зэвүү хүрэм бие сэтгэлээ нийлүүлэхийг гуйсан самуун явдлыг нь цайруулахгүй гэж тэр дуржигнуулав.
-Арай ч дээ, гэж би дуу алдан:
-Хөгшин Айдахо тэглээ гэж үү дээ? Ийм юм харин надаас гарах байсан юм бишүү. Түүнд ганц нүгэл бий, тэр нь шуурганаас болсон. Нэг удаа биднийг ууланд цас дарчихаад, найз минь худал хуурмаг, мунхаг шүлгийн золиос болсон юм, тэр л авир занг нь буртаглаж орхиж, гэсэнд:
-Яг тэгж, хэмээн хатагтай Сэмпсон намайгхөхиүлээд:
-Түүнийг мэдэх болсон цагаас хойш мань эр, Рубай Ате гэж нэрлэгддэг ямар ч билээ нэг хүүхний сүжиггүй, нүгэлт шүлгийг над зогсоо зайгүй уншаад урсгаад байгаа юм, шүлгийг нь харвал тэр ижилгүй чивэлт эм гэв.
-Тэгвэл Айдахо шинэ номтой болжээ, түүнд байсан ганц номын зохиогч нь nот с1ерturе Х.М гэж бичдэгсэн гэж би дуугарлаа.
-Тэгвэл тэр хуучныгаа шагайж суусан нь өлзийтэй байж дээ. Өнөөдөр тэр бүх хязгаарыг ичгүүргүй давж, яасан гэж санана. Өнөөдөр би түүнээс цэцгийн баглаа авсан чинь дотор нь зурвас хатгачихаж. Ноён Пратт, та мэднэ шүү дээ, би ямар хүмүүжилтэй хүн билээ, Розагийн хүрээлэнд би ямархуу байр суурьтайгта гадарлана. Би ваартай дарс, цагираган талх бариад, эр хүнтэй ой мод руу сэм гүйгээд, түүнтэй хамт мододын доогуур дуулаад, хөөцөлдөөд гүйж байна гэж та ганц минут ч атугай төсөөлж чадах уу? Би үдийн хоолон дээр жаахан улаан дарс уудаг, гэхдээ ваараар нэг цэлэлзүүлээд, түүнийгээ бут руу чирч, бутан дунд бас нэг ороолонг цэнгүүлж зугаацуулдаг садар зуршилгүй. Тэгээд бас нөгөө яруу найргийнхаа номыг аваад очно гэснийг нь яана, бүр тэгж бичсэн байсан. Үгүй шүү, тэр заваан, хэл амтай зугаалгандаа ганцаараа явдаг юм байгаа биз. Эсвэл тэр өөрийнхөө Рубай Атег хөтөлж явна биз. Нөгөөх нь дарснаасаа талх их авчихсан нь таалагддаггүй юм уу гэхээс биш, тэр бүсгүй мань эрийг тонгорч тийрээд байхгүй байлгүй. Тэгэхээр одоо та, ноён Пратт, өөрийнхөө найз, тэр эрийн тухай юу хэлэхсэн бол? хэмээн хатагтай Сэмпсон зэвүүцэнгүй сонирхов.
-Хатагтай минь, харж байгаа биз дээ, эрхэм Айдахогийн урилга яруу найраг байснаас биш таныг гомдооё гэж бодоогүй байх. Магадгүй тэр шүлэг, далд ёгт утгат гэж нэрлэгддэг шүлгийн аймагт багтдаг ч байж мэднэ. Тийм шүлэг хууль, дэг журмыг дорд үздэг ч, бодсоноо ил илэрхийлдэггүй болохоор шуудан дуугай аваад илгээж орхидог юм. Та энэ бүхнийг хурууныхаа завсраар хайнгахан харсансан бол би Айдахогийн өмнөөс тун их баярлахсан. Одоо харин бидний оюун бодол, яруу найргийн ядмаг доод хүрээнээс тооцоо, баримт, тооны эрхэм дээд оргил өөд дураараа орчиг. Бас бидний ухаан бодлын аялгуу ийм сайхан өдрийн эгшигтэй ая дан таараг. Энд нээрээ сайхан дулаахан байна шүү, гэхдээ экваторын дээр арван таван мянган футын өндөрт мөнхийн хүйтний бүслүүр байдгийг мартаж болохгүй, харин өргөргийн дөч, дөчин есдүгээр хэмийн хооронд дөрвөөс есөн метрийн өндөрт байдаг юм.
-Ай даа, ноён Пратт, энэ нүгэлт Рубайгийн шүлэгнээс болж, өчнөөн уур уцаар болсны эцэст танаас ийм сонин тоо сонссон чинь дотор онгойлоо гэж хатагтай Сэмпсон санаа алдав.
-Замын хажуугийн энэ дүнзэн дээр суугаад ичгүүргүй, өрөвдөх сэтгэлгүй яруу найрагчдын тухай мартаж орхиё хоёулаа, гээд би урсгаж гарлаа.
-Бид нотлогдсон баримт, олонд зөвшөөрөгдсөн жин, уртын хэмжээсний ирийсэн урт жагсаалт дотроос гоо сайхныг хайх ёстой. Бид хоёр дүнзэн дээр сууж байна, хатагтай Сэмпсон, гэтэл захын нэг найраглалаас ч илүүтэй гайхаж бишрэм олон тоо энэ модонд бий. Тайрдас дээрх бүслүүрийнх нь тоо энэ мод жар насалсныг хэлээд өгнө. Хоёр мянган футын гүнд гурван мянган жилийн дараа энэ мод хар нүүрс болж хувирна. Дэлхийн хамгийн гүн нүүрсний уурхай Ньюкастлийн хавийн Киллингвортод бий. Дөрвөн фут урт, гурван фут өргөн, хоёр фут найман дюйм өндөр хайрцагт нэг тонн нүүрс яг багтдаг. Хэрэв артерийн судсыг огтолчихвол шархны дээгүүр эрээс тавина. Хүний хөлд гучин ширхэг яс бий. Лондонгийн Тауэр 1841 онд шатсан.
-Цааш нь үргэлжлүүлээч, ноён Пратт, цааш нь, хэмээн хатагтай Сэмпсон шавдуулах агаад,
-Таны энэ яриа үнэхээр сонин, сэтгэл уужруулам юм. Миний бодлоор тоо бүртгэлээс сайхан юм үгүй гэж тэр шогшров.
Гэвч хоёр долоо хоногийн дараа миний бие Херкимер хэр зэрэг агуу хүн байсныг жинхэнэ ёсоор мэдэж билээ.
Нэг шөнө би "Түймэр" гэж орилолдох дуунаар давхийн сэрлээ. Би огло харайн хувцаслаж, үнэгүй үзвэр үзэхээр буудлаасаа гарав. Гэтэл хатагтай Сэмпсоны байшин шатаж буйг үзэнгүүтээ, өөрийн мэдэлгүй чихээ дөжиртөл бархираад, хоёр хувийн дараа дэргэд нь оччихсон байлаа.
Доод давхар нь тэр чигтээ улаан галд автаад, тэр хавьд Розагийн эр, эм бүх хүн зон, золбин нохос цуглаад, хашгирч, хуцалдан, гал унтраагч нарт гай болж байлаа. Айдахог зургаан гал сөнөөгч дөрвөн мөчнөөс нь зуурчихсан байтал нөгөөх чинь тэдний гараас мултрах санаатай учиргүй тэлчлэх ажээ. Цаадуул нь түүнд хэлж байнаа, доод давхар тэр чигтээ дүрэлзэж байна, тийшээ орсон хүн амьд гарч ирэхгүй гэв.
-Хатагтай Сэмпсон хаа байна гэж би асуулаа.
-Түүнийг хэн ч хараагүй, гэж гал сөнөөгчдийн нэг нь учирлаад:
-Тэр дээр унтаж байгаа. Бид нар тийшээ орох гэж үзсэн, бардаггүй ээ, манай гал командад одоохондоо шат алга.
Би галын дөл гийгүүлж буй газар луу харайж очоод, дотор халааснаасаа лавлахаа гаргалаа. Түүнийг гарт өртөнгүүт хөх инээд минь хүрч, хөөрсөндөө мансуурч, толгой эргэх шиг болов.
-Херки, анд минь хэмээн би хуудаснуудыг нь шажигнатал эргүүлж байхдаа түүнтэй ярьж,
-Чи хэзээ ч надад худлаа хэлж байгаагүй, хэзээ ч намайг зовлон дунд орхиогүй. Анд минь аварч үз, одоо л аврах цаг чинь шүү! гэлээ.
Би 117 дугаар хуудас руу толгойгоо шургуулаад орхитол "Золгүй учрал тохиолын үед хэрхэх вэ" гээд биччихэж, доош нь хуруугаараа гүйлгээтэхтэл, яг хайснаа оллоо. Эр хүн Херкимер! Юу ч мартаагүй байна. Ий, яалтай билээ, чамайг!
117 хуудсанд ингэж бичжээ.
"Шатдаг хий, утаанд хордох, угаартахад маалингын үр шиг сайн юм үгүй. Нүднийх нь буланд хэдэн ширхэг маалингын үр тавигтун"
Би лавлахаа буцааж халаасандаа хийчихээд, дэргэдүүрээ гүйж явсан жаалхүүг зуураад авав.
-За энэ, гээд түүнд мөнгө өгөнгөө хэллээ,
-Эмийн сан руу гүйж очоод нэг долларт маалингын үр аваад ир. Хурдлаарай, шанд нь нэг доллар аваарай. Дараа нь хүрэм, малгайгаа газар чулуудаад, -Одоо бид хатагтай Сэмпсоныг аварна! гэж би хашгирав.
Дөрвөн гал сөнөөгч, эгэл олон иргэн надаас яах ийхийн завдгүй зуурчихлаа.
-Байшин руу орох, үхэл рүү очих ялгаа юун. Шал нь нураад эхэллээ гэж тэд бархиралдана.
-Чөтгөр аваасай, та нарыг, яаж би..! хэмээн инээх манатай байсан ч би инээд алдан хашгирав.
-Нүд нь байхгүй байхад яаж би маалингын үр тавих юм бэ?
Би гал сөнөөгч нарын нүүр рүү тохойдож, нэг иргэнийг тийрч, нөгөөдүүлийг нь хажуугаас нь цохиж унагав. Дараа нь байшин руу гүйж орлоо. Хэрэв би танаас өмнө нүд аних аваас, энэ байшинд байснаас чөтгөр тамын улаан галд шарагдах нь хэцүү байв уу, үгүй юу гэдгийг захиа бичиж танд мэдэгдэнэ. Гэхдээ дүгнэлт хийхээ азнагтун. Би зоогийн газарт яаралтай захиалгад өгдөг дэгдээхэйнээс хавьгүй их, бүр зумартлаа шарагдав. Гал, утаа, хиншүү, хярваснаас болж би хоёр ч удаа шалан дээр үхэдхийн ойчиж, муу Херкимерээ түлж орхив, гэхдээ гал сөнөөгч нар надад тусалж, араас жаахан ус савируулж өглөө. Би ч хатагтай Сэмпсоны өрөөнд оров. Тэр утаанд хахалдаад, ухаан мэдрэл ч алга, тэгэхээр нь би түүнийг хөнжилд нь ороогоод, мөрөн дээрээ шидчихлээ. Улсууд над руу гууглаад, хашгираад байсан шиг шал нь тэгтлээ салмараагүй байгаа биз. Тэрнээс биш яаж тэсэх вэ? Бодох ч юмгүй байж, золиг!
Би түүнийг өргөсөөр, байшингаас тавин ярд холдуулж, зүлгэн дээр зөөлхөн тавилаа. Тэгтэл ч хатагтай Сэмпсоны гарыг атгаж, шадарлах санаатай үлдсэн хорин хоёр этгээд түүний амийг аврахад бэв бэлэн, ваартай ус бариад шавчихав. Ашгүй нөгөө жаалхүү маалингынхаа үрийг барьсаар гүйж ирлээ.
Би хөнжлийг нь задлан хатагтай Сэмпсоны толгойг ил гаргалаа. Тэр нүдээ нээв үү, үгүй юү,
-Энэ чинь та юу, ноён Пратт? гэж байна шүү.
-Чш-ш-ш. Эмээ уугаагүй байхдаа ярьж болохгүй гэж би түүнийг эвийлэв.
Би нэг гараараа түүний хүзүүгээр тас тэвэрч, тэргүүнийг нь эвтэйхэн өргөөд нөгөө гараараа маалингын үрний уутыг задалж, болгоомжтой тонгойж байгаад нүднийх нь буланд хэдэн үр цацав. Яг ингэж байтал тосгоны эмч хар гүйхээрээ ирж, дөрвөн зүгт тургилаад, Сэмпсон хатагтайн судасны цохилтыг шүүрч тоолсноо, миний энэ хийж буй хөгийн юм ямар учиртайг асуулаа.
-Тэгэхээр байна шүү, бургуйны хоншоороо, эмч гуай, би байнгын эмчилгээний ажил эрхэлдэггүй, гэхдээ нэр суутай хүнээр гул барьж чадна.
Ашгүй хүрмийг минь авчирч өгөв, би лавлахаа ёс төртэй гаргалаа.
-Зуун арвандолдугаар хуудсыг хар. Шатдаг хий, утаанд хордож, угаартах, нүднийх нь буланд маалингын үр тавиарай гэсэн байгаа биз. Энэ үр утаа залгигчийн үүрэг гүйцэтгэдэг ч юм уу, эс бөгөөс жигтэйхэн нарийн төвөгтэй ходоодны титэм судасны мэдрэхүйг хурцатгадаг ч юм уу, би тодорхой хэлж чадашгүй нь, гэхдээ Херкимер ингэ гэж зөвлөсөн юм. Өвчтөний дуудлага өгсөн эхний хүн нь тэр. Хэрэв эмч нарын зөвлөгөөн зохион байгуулна гэвэл над татгалзах юм алга хэмээн би тас түс хэлэв.
Өвгөн доктор номыг авч, нүдний шил, гал сөнөөгчийн гар чийдэнгийн тусламжтайгаар шимтэн судалж эхэллээ.
-Хөөе, ноён Пратт сонсогтун, та оношоо тавихдаа шал хамаагүй нэг мөрийг чичиж орхиж. Угаартахаас зайцуулах жор дээр чинь "Өвчтөнийг аль болох түргэн цэвэр агаарт гаргаж, толгойг нь өргөн, нуруугаар нь хэвтүүл" гэсэн байна,
-Харин маалингын үр чинь "Нүдэнд орсон тоос, хог, шороог зайлуулдаг шидтэй" гээд дээд талынх нь мөрөнд бичээтэй байна. Гэхдээ эцсийн эцэст...
-Намайг сонсооч, -гэж хатагтай Сэмпсон бидний яриан дундуур зүтгэн
-Энэ зөвлөгөөн дээр би өөрийнхөө саналыг хэлж болно биз дээ. Энэ маалингын үр чинь амьдралынхаа турш миний зажилж залгисан бүх эм тангаас хамгийн сайхан нь байна гэснээ дараа нь тэр толгойгоо өндийлгөж, миний мөрөнд дахин наалдсанаа "Нөгөө нүдэнд минь жаахан хийгээд өгөөч, Санди хонгор минь" гэж билээ.
Ийм юм болсон доо, хөөрхий. Хэрэв та маргааш ч юм уу, хэзээ нэгэн цагт Розад саатан буудаллах аваас мөнөөх урьдын хатагтай Сэмпсон буюу өнөөгийн Пратт авхайн гоо үзэсгэлэнгээрээ чимж буй цоо шинэ, шав шар, гайхалтай сайхан байшинг хаанаас ч төвөггүй олж харах байх. Бас тэр байшингийн босгоор алхах аз тохиовоос, хүмүүний цэцэн ухаан, аз жаргалтай холбоотой алив асуудлаар зөвлөгөө өгөхөд бэлэн, улаан торгон илгээр сайхан хавтасласан "Херкимерийн зайлшгүй мэдлэгийн лавлах" ном гийчний өрөөний голын гантиг чулуун ширээн дээр ёс төртэй залаатай байхыг олж харна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_01.jpg
Хэмжээс: 600x484 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5311

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-057.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3864

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-158.JPG
Хэмжээс: 600x450 32k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3981


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn