Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ezra Pound-с
Оруулсан admin on 2009-04-28 03:18:34 (3027 уншсан)


Хайрт аав минь!
Яагаад “Танаас айдаг” гэж хэлдэг байсан юм бэ гэж Та надаас асуусан. Би энэ удаад бас л хариулж чадахгүй нь. Айдгаасаа болоод тэрхүү айдсаа тайлбарлахад дэндүү олон жижиг сажиг зүйлийг дурдах хэрэгтэй болдог байсан юм. Одоо би Танд захидлаар хариулахыг хичээж байгаа боловч хариулт маань бас л бүрэн дүүрэн, чин сэтгэлийнх болж чадахгүй нь бололтой. Эдүгээ ч гэсэн миний айдас, түүний уршиг нөлөө надад саад болсоор байна. Нөгөө талаар, захидлын маань хэмжээ миний ой ухааны бүх боломжоос хамаагүй их болох нь ээ.

Аливаа ажил хэрэг Танд маш энгийн санагддаг бөгөөд үүнийгээ надад болон бусад хүмүүст эрээлэлгүй хэлдэг байсан. Та бүхнийг иймэрхүү маягаар үздэг. Бүх насаараа хүнд хөдөлмөрт нухлагдаж, бүгдийг хүүхдүүдийнхээ төлөө зориулсан хүн гэж Та өөрийгөө үзнэ. Ялангуяа надад илүү ихийг зориулсан учраас “би санаа амар амьдарч”, бүрэн эрх чөлөөтэй байж, хоол ундны талаар санаа зовох юмгүй, ямар ч зүйлд сэтгэл зовдоггүй хүн болж өссөн болно. “Хүүхдийн ач тус” гэж юу байдгийг хэтэрхий сайн мэддэг учраас Та ямар ч хайр талархлыг хүлээлгүй зөвхөн ойлголцох төдий байдлыг шаарддаг байлаа. Гэтэл би хар нялхаасаа өөрийнхөө өрөө, номон дундаа, өөрийнхөө үзэл бодолтой хамт Танаас нуугддаг байлаа. Би хэзээ ч Тантай илэн далангүй ярьж хөөрч байгаагүй. Францесбад руу Таныг эргэж очдоггүй, хэзээ ч Танд хүүгийн сэтгэлээр ханддаггүй. Дэлгүүр болоод Таны ямар ч ажлыг сонирхдоггүй байсан. Бас Таныг хаяад явсан. Биднийг өсгөж, дэмжин халамжилж байсан Таны төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй мөртлөө (ганц удаа ч үзвэрийн билет авчирч өгөөгүй дээ) найз нөхдийнхөө төлөө чадах бүхнээ хийдэг.
Хэрвээ Та миний тухай дурсамжаа нэгтгээд үзвэл намайг ач тус мэдэхгүй, хөндий хүйтэн, хариг хатуу хүн гэж дүгнэх нь магад. Бүх зүйлд би л буруутай. Зөв тийш нь засч залруулах талаар ямар ч санаа тавьдаггүй гэж Та намайг буруутгадаг. Гэтэл Та өөрөө огт буруугүй, түүгээр ч үл барам надад хэтэрхий сайн байсан нь миний алдаа гэж үздэг. Таны энэ бодлыг Та бид хоёр бие биеийнхээ өмнө харилцан буруугүй гэдгээ хүлээсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч болох юм. Би Танд үүнийг л үнэмшүүлж чадвал Та бид хоёрын хооронд (гэхдээ амьдралын шинэ алхам биш л дээ, бид хоёр хэтэрхий их хөгширч) ямар ч байсан ойлголцлын гүүр тавигдаж, Таны утга учиргүй үглэх араншин зогсохгүй ч арай багасах биз ээ.
Танд хэлж ярья гэсэн миний үгийг Та мэдрээд байдаг нь гайхалтай санагддаг. Жишээ нь, “Би чамд хайртай. Гэхдээ бусад эрчүүд над шиг чамтай харьцдаггүй байсан. Учир нь тэдэн шиг хуурамч зан гаргаж чадахгүй” гэж Та саяхан хэлсэн. Таныг надад сайн санаагаар ханддагт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэхдээ л Таны энэ үгэнд итгэж чадахгүй байна. Та хуурамч зан гаргаж чаддаггүй нь үнэн. Гол нь бусдыг хуурамч гэж хэлдэгт л Та бид хоёрын хоорондын ямар нэгэн ялгаа байгаа хийгээд тэр нь надаас төдийгүй Танаас ч бас шалтгаалж байгаа юм байна гэдэг нь Танд мэдрэгдэж буй хэрэг. Хэрэв миний энэ таамаглал зөв бол бидний санал нэг байна гэсэн үг.
Ганцхан Танаас болоод би ийм болчихсон юм биш ээ. Тэгвэл хэтрүүлсэн хэрэг болно. “Юмыг хэтрүүлэх нь миний дутагдал”. Таны нөлөөллөөс хол хөндий өсч бойжлоо ч гэсэн Танд таалагдаж, санаанд чинь тохирох хүн болж чадахгүй л байх байсан. Би хүч чадал дорой, шийдэмгий бус, тогтворгүй, аль ч Кафкатай адилгүй хүн болох байлаа. Энэ байгаагаасаа өөр болчихвол Та бид хоёр бие биеэ маш сайн ойлгох байсан биз ээ. Та миний найз нөхөр, хамтран зүтгэгч, авга ах, өвөг эцэг, түүгээр ч барахгүй хадам минь байсан сан бол би их жаргалтай нэгэн байх байлаа. Эцгийн хувьд Та надад хэтэрхий хүчирхэг санагддаг. Ах нар маань багадаа хорвоог орхиж, охин дүү нар минь хожуу төрцгөөсөн учраас анхны довтолгоог би ганцаараа үүрчээ. Гэтэл би гэдэг хүн өчүүхэн амьтан байлаа шүү дээ. Бид хоёрыг харьцуулбал Та хүч чадал, эрүүл мэнд, захирангуй дуу, уран цэцэн яриа, биеэ тоосон байдал, тэсвэр хатуужлаараа ч жинхэнэ Кафка байлаа. Гэтэл би Кафкагийнхний үнэртэй боловч амьдарч, ажиллаж, ямар ч эргэлзэлгүй, хүлцэнгүй дорой шинжээрээ Лёвигийнхантай Кафкагийн эхийн залуу үеийн нэр ойролцоо юм уу даа…
Та намайг амархан мохоож, надад уйтгар, гуниг, дотоод зөрчлөөс өөр юу ч үлдээгээгүй. Гэхдээ Та бид хоёр тулалдаж байраа эзэлсэн, өөртөө итгэсэн, зоригтой, чадал тэнхээтэй дайчид шиг л байсан. Харамсалтай яа… Та бид хоёр бие биеэ ойлгож, нэг нь нөгөөдөө хүч тэнхээ сэлбэж чадаагүйн шалтгаан юундаа байдгийг би мэдэхгүй юм. Магадгүй Та, үргэлж миний хамгийн эмзэг нандин зүйлд хааш яайш хандаж түүгээрээ холдуулсан байх.
…Та гэр орон, ажил төрлөөсөө холдох тусмаа элэгсэг, өрөвч, анхаарал халамжтай болдог. Яг л өөр улс гүрнээр аялж яваа хаан хүн шиг ч гэмээр юм уу даа…
Гэр бүлээс гадуур бусад хүмүүстэй харьцах миний харилцаа бүхнээс илүүтэй хохирсон. Миний танилцаж үерхсэн хүмүүсийг Та ямар нэгэн талаар нь үргэлж буруутгах тул би Танаас ямар ч буруугүй хэрнээ байнга уучлал гуйх хэрэгтэй болдог байсан. Та хүнд итгэж чаддаггүй төдийгүй үүнийгээ надад бас хэвшүүлэхийг хичээдэг байлаа. Би эргэн тойрондоо сайн хүмүүсийг харж байсан мөртлөө Таны үгийг дагаснаараа яваандаа өөртөө ч итгэж чадахгүй ямагт айж явдаг болсон юм…
Та намайг цаас эрээчиж суудагт тун дургүй байж билээ. Ингэж суухдаа би харьцангуй биеэ дааж, Таны нөлөөллөөс гардаг байсан юм. Зүйрлэвэл, чийгийн улаан өтийг тасалчихад мөлхөөд явчихдагтай адилаар түрхэн ч болов амсхийдэг байж билээ. Ер нь тэгээд яг ийм үед минь Таны дургүйцэл надад таатай байдаг сан. Харин шинээр ном аваад орж ирэхэд (Та голдуу хөзөр тоглож байдаг) “Цаанаа, ширээн дээр тавьчих” гэж тоомжиргүйхэн тушаахад би их гомддог байсаан. Гэхдээ ихэнх тохиолдолд би Таны эдгээр үгсийг “Чи одоо чөлөөтэй” гэсэн утгаар хүлээж авдаг байжээ. Энэ бол өөрөө өөрийгөө хуурч л байгаа хэрэг л дээ. Yнэнийг хэлэхэд, надад ямар ч эрх чөлөө байгаагүй юм шүү.
Мэргэжлээ сонгож авахад минь харин Та нигүүлсэнгүй сэтгэл гаргаж надад эрх чөлөө олгосон. Миний талаар Таны бодол алдаатай байсан гэдэг нь энэ үед илэрсэн. Та намайг ажилч хичээнгүй, нямбай гэж боддог байлаа. Таны бодлоор бол би шургуу суралцаж, үргэлж юм бичиж суусан нь худлаа юм шүү дээ. Намайг тааруухан сурч, юу ч мэдэж чадаагүй гэж хэлвэл нэг их хилсдэхгүй. Би өөрийнхөө төлөө л санаа зовдог байлаа. Жишээ нь, эрүүл мэндийнхээ талаар. Хоол шингэхгүй байна уу, үс унаж байна уу, нуруу бөгтийж байна уу гэж бодсоор эцэст нь жинхэнээр өвчдчихдөг байлаа. Завгүй царай гарган Танаас зугтаадаг байсан нь өөрийнхөө өрөөнд орж хэвтэх л гэж хүсч байсных. Ажил дээр ч, гэрт ч миний хөдөлмөрийн үр дүн харагддагүй байлаа. Хэрэв Та үүнийг эрт мэдсэн сэн бол машид уурлаж бухимдах байсан биз ээ. Уг нь залхуу биш л дээ. Гэхдээ хийх юм надад огт байдаггүй байсан юм. Таны дэргэд би хэнд ч хэрэггүй өчүүхэн амьтан байлаа шүү дээ.
Ийм байдалд би мэргэжлээ сонгож авах эрхтэй болсоон. Ер нь би өөрөө өөрийнхөө хүчийг үнэлэхээс илүү Таны амыг хардаг байлаа. Бага сургуулийн нэгдүгээр ангийг төгсөж чадахгүй юм шиг санагддаг байсан боловч төгссөнөөр барахгүй шагнал авсан. Гимназийн элсэлтийн шалгалтад тэнцэхгүй гэж бодож байтал бүх юм амжилттай болсон. Дараа нь гимназийн нэгдүгээр ангийн шалгалтанд гарцаагүй унана гэж байтал унасангүй. Тэгээд дараа нь бүх юм азтай… азтай байлаа. Гэвч Таны царайг харах бүрдээ одоогоор бүх юм сэтгэгчлэн бүтэж байвч эцэстээ бүх юм урвуугаар төгсөж болно гэдгийг мэдэж байсан. Иймэрхүү бодол сэтгэлдээ тээж яваа хүүхэд ямар жаргалтай байх билээ. Удалгүй гимназийн дарлалаас гарч утга учиргүй санагддаг, хүч чадал шаарддаггүй байсан гимназийн хичээлүүдийг нэгэн адил ямар ч сонирхолгүй, миний нэр хүндийг олны дотор унагачихгүй шиг мэргэжил сонгож авах нь зүйтэй гэж үзээд хууль зүйг хамгийн тохиромжтой гэж үзэв. Зарим үед сэтгэлийн хөдөлгөөнөөс болоод төлөвлөөгүй зүйл хийчих нь олонтаа. Жишээ нь, хоёр долоо хоног хими-ээр оролдож, хагас жил хэртэй герман хэл сурах гэж ноцолдсон гэх мэт. Эцэст нь ямар ч атугай хууль зүйг судлахаар сэтгэл шулуудав. Энэ нь надад өмнө хэдэн мянган хүн зажилж зажилж залгиж чадаагүй орхисон, ис тосонд дарагдсан зузаан зузаан ботиудыг цаасны өт шиг нүхэлж сууна гэсэн үг. Миний сурлага ирээдүйн мэргэжил ямархуу байх вэ гэдгийг тодорхой мэдэж байсан хэдий ч тоолгүй орхисон билээ.
Миний хувьд гэр бүл гэдэг чухам ямар байхыг, юу болохыг мэдэж чадаагүй гэдгээ хүлээх ёстой. Нэг л мэдэхэд амьдралын энэ хэцүү асуудал тулаад ирчихсэн байлаа. Энэ салбарт би хэзээ ч амжилтанд хүрч байгаагүй болохоор гэрлэх гэж оролдсоноо Танд тайлбарлан ойлгуулж чадахгүй байх аа даа. Yүнээс гадна өдөр шөнөгүй энэ тухай эргэцүүлэн бодсоор одоо бүр учраа олохгүй болчихоод байна.
…Миний танилцаж үерхсэн бүсгүйчүүдийг Та тоож үздэггүй, аль хэдийнээс мэддэг юм шиг загнадаг байж билээ. Өөрийгөө аврахын тулд хэчнээн ч янзын арга саам хэрэглэв дээ. Та үүнийгээ сайн мэдэхгүй ээ. Намайг гомдоож, гутаах нь Танд юу ч биш байлаа. Хэрэв гэрлэлт азгүй болбол би өөрөөсөө илүү Таныг гутаасан хэрэг болно гэдгийг Та ердөө ойлгодоггүй байлаа. Гэрлэх тухай ам ангайх бүр Та эсэргүүцдэг байсан. Ф-д хоёр удаа сүй тавиад больсон, дахиад сүй тавьсан, мөн ээж та хоёрыг Берлин рүү шал дэмий дагуулж явсан гээд Танд дургүйцэх шалтгаан байсан. Яагаад ийм байдалд хүрчихсэн юм бүү мэд. Гэрлэх оролдлогууд маань өөрийн зорилготой байсан. Гэвч энэ бүхэн хүүхдийн тоглоом шиг (нэгнийхээ гараас чанга барьчихаад яваач, гүйгээч гэдэг) өнгөрсөн дөө. Та эртнээс намайг “Яв” гэдэг байсан боловч өөрөө ч мэдэлгүй дэргэдээ барин дарангуйлсаар байсан. Тохиолдлоор боловч надтай гэмгүй сайхан бүсгүйчүүд таарсан билээ. Намайг бүрэг ичимхий, шийдэмгий бусыг мэдсээр байж Та нүд ирмэх зуур гэрлэх шийдвэр гаргаж чадна гэж яаж бодоо вэ? Бүсгүйчүүдийн аль нь ч намайг гомдоогоогүй. Харин хоёуланг би л гонсойлгосон юм.
Ер нь би яагаад гэрлээгүй юм бэ? Надад ялих шалихгүй саад бэрхшээл тулгарсан л даа. Тэгэхдээ амьдралын утга учир саад бэрхшээлийг даван туулдагтаа л байдаг байх. Гэхдээ юунаас ч хамаарахгүй гол саад бол би сэтгэл санааны хувьд гэрлэхэд бэлэн бус байсанд оршино. Гэрлэе гэж шийдвэр гаргасан цагаасаа эхлэн нойр хоолоо алдаж, өдөр шөнөгүй толгой өвдөж, байх суух газраа олж яддаг болсон. Энэ нь өөрөө өөрийгөө үзэн ядаж, өөртөө итгэхгүй ямар нэгэн зүйлээс айж явдаг байсантай л холбоотой юм.
Миний айдас хүйдсийг ойлговол Та надад “…Чи бид хоёр тулалдсаар байна…Ер нь тулалдаан хоёр янз байдаг. Эхнийх нь рыцарийн тулалдаан. Энэ нь хүч тэнцүү хоёр этгээд тулгаран нэг бол алдана, нэг бол ононо. Энэ нь зөвхөн өөрийн төлөө байдаг. Бас паразитын дайн гэж бий. Хазаж хатгахын зэрэгцээ өөрийнхөө амьдралыг тэтгэхийн тулд бусдын цусыг сордог. Энэ бол жинхэнэ мэргэжлийн дайн. Чи түүнтэй адил юм. Чи бие даан амьдрах чадваргүй. Гэхдээ чи амгалан тайван амьдрах, өөртөө бурууг өгөхгүйн тулд л Таны амьдралын хүч тамирыг би булаан сорж байна гэж чи нотолдог. Yүний хариуцлагыг эцсийн эцэст бас л би хүлээх болно. Жишээлбэл, чи саяхан гэрлэхийг хүссэн. Гэтэл захиандаа бичсэнээр бол гэрлэхийг бас хүсэхгүй байсан байна. Чи өөрөө ямар ч идэвх санаачлага гаргаагүй бөгөөд харин ч өөрийгөө гэрлүүлэхгүй байх талаар надаас тусламж хүссэн шүү дээ. Би туслахыг ч бодоогүй. Учир нь нэгдүгээрт, чиний аз жаргалд саад болохыг хүсээгүй, хоёрдугаарт, хүүгээсээ хэзээ нэг цагт зэмлэлийн үг сонсохгүй гэсэндээ л тэр. Би өөрийгөө захирч чиний гэрлэлтийн асуудлыг өөрийн чинь мэдэлд өгсөн нь надад тус болсон гэж үү? Огтхон ч үгүй. Хэрвээ намайг дургүйцсэн бол чи бүр зориудаар энэ бүсгүйтэй ханилах байсан. Хэрвээ энэ гэрлэлтийг зөвшөөрсөн бол эцэстээ бас л би буруутай үлдэх байлаа. Миний бүх үг яриа үнэн шударга гэдгийг чи зөвшөөрч байгаа ч намайг илэн далангүй байж чаддаггүй, хоёр нүүртэй, долгинуур “нян” гэжээ. Миний бодлоор чи намайг энэ захидлаараа хүртэл сорж байгаа юм биш үү?” гэж хариулах байсан биз ээ. Yүнд чинь хариу болгож энэ бүх эсэргүүцлээ ч Таны эсрэг болгож болно. Энэ эсэргүүцэл Танаас бус надаас гарч байгаа. Та бусдад ердөө итгэдэггүй. Энэ бол Таны хүмүүжил.
Yнэндээ амьдрал чинь хөзөр дэлгэхээс илүү ээдрээтэй, миний бичсэн шиг юм бүхэн нь эрэмбэ дараалалтай байдаггүй юм байна. Энд тайлбар зайлшгүй хамтдаа явдаг юм байна. Бүгдийг би тодорхой хэлмээргүй байна. Миний бодлоор бол энэ захиа үнэнд нэлээд ойртож, Та бид хоёрын амьдралыг хөнгөвчилж үхэх үед нигүүлсэнгүй, нийлэнгүй ариун болгох биз ээ.

Франц
1919 оны арваннэгдүгээр сар.
Орчуулсан Д.Галбаатар




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor014.jpg
Хэмжээс: 600x595 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3266

Анхны цас 2005 он
uvl-012.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2672

Анхны цас 2005 он
Улаанбаатар зочид буудал
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4378


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn