Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Меламинтай сүү
Оруулсан admin on 2009-03-23 23:40:05 (2933 уншсан)

Арай л сүртэй том гарчиг өгчихөв үү дээ, энд ямар ч меламин байхгүй л дээ. Гэхдээ л...
Тав дугаар ангиа төгссөн зун буюу аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан долдугаар оны зун би гээч хүнд пионерийн зусланд амрах агуа их хувь тавилан тохиолдвоо. За юун ч сүртэй золиг вэ, агуа их хувь тавилан байхдаа ч яах вэ дээ гэж эрхэм уншигч авхай нар бодож магадгүй л дээ. Тэгвэл үгүй шүү, өнөө цагтай адилхан хэн дуртай аавын хүүхэд хэдэн зоосоо төлөөд л дуртай зусландаа очоод тарвалздагтай огт адилгүй цаг үе байсан юм. Сэлбэ, Сөгнөгөр гээд олон улсын пионерийн лагерийн путёвка (Зусланд амрах эрхийн бичиг) бол сурлага, спорт, урлагаар урдаа барьдаг цөөн хэдэн лидр сурагчид л олдох, Дугана хад, Хандгайт гээд дотоодын пионерийн лагерьт ч тэдний дараа орох арай гайгүй сайн сурагч багачуулд л тийм хувь заяа тохионо уу гэхээс мань мэтийн сурлагаар шалихгүй, сахилга батаар базаахгүй нөхдүүдэд бол сургуулийн маань “Хөдөлмөр зуслан”-д амрах эрх олдоно гэдэг чинь ёстой л агуа их хувь заяа байлгүй яах вэ. Тэр үед Баянголд нүсэр том олон улсын пионерийн лагерь баригдаж байгаа ирэх жилээс ашиглалтанд орно, сурлага хөдөлмөр, соёл урлаг, биеийн тамираар тэргүүлсэн тэргүүний пионер сурагчдыг амраах болно гээд багш нар маань биднийг биеэ дайчлахыг шаарддаг байсан үе л дээ. За ингээд ямартай ч хүсэн хүлээсэн өдөр ирж манай ангийн гавлууд байхгүй хир тааруухан сурлагатай хорь гаран хүүхэд, зэрэгцээ ангийн мөн л базаахгүй нөхдүүд нийлсэн дөч гаран үе тэнгийн охид, хөвгүүд гэрээсээ өөр, өөрийн хөнжил пүүгээгээ аваад хоёр ЗИЛ-130 машинд ачигдан Сэлбийн ам өгссөөр Гүнтээр даван Ар гүнт хэмээх газар охидын хоёр, хөвгүүдийн хоёр, багш нарын нэг нийт таван гэр, гал тогооны нэг майхан гэсэн “Хөдөлмөр зуслан”-д бууваа. Ирсэн өдрөө ч яах вэ, хүүхдүүд амарч өнж, маргаашнаас хүн бүр өөр, өөрийн саах хоёр, хоёр үнээгээ хүлээж авна шүү гэснээр ганц өдөр шавайгаа ханатал бужигналдаж аваад, маргааш өглөө нь шугам жагсаал хийсний дараа хүн бүрт хоёр, хоёр үнээ хүлээлгэн өглөө. За ингээд огт хийж үзээгүй үнээ саах ажилтай, саальчин гээч хүн болов оо. Нэг гэм нь хүн бүр тодорхой нормтой, хувингийн дундуураас арай доохнуур хадаасаар зурж өгсөн тэмдэгтэй, түүнд нь хүргэж сааж байж сая норм биелэх учиртай. Харамсалтай нь би өөрөө чадахгүй байсан уу, аль эсвэл надад таарсан хоёр мялзан нь тийм сааль муутай байсан уу, яаж ч матийж, мэрийгээд хоёр өдөр нормондоо хүргэсэнгүй. Бусад хүүхдүүд ихэнх нь ямартай ч нормоо саачихаад байгаа нь цаанаа л нэг шар хөдөлмөөр. Гурав дахь өдрийнхөө өглөөний саалинд гарч байтал сааж байсан үнээ маань саррхийтэл савируулан сарихаар нь хүний нүд хариулан хувингаа тосч орхилоо. Ингээд дээрээс нь хоёр үнээгээ саагаад анх удаагаа нормондоо хүргэж, тэр ч бү хэл нормоо давуулсан ч аль хэдийнээ хэн нэг нь хараад амжуулаад алтан хошуу өргөчихсөнийх баригдаж балрах нь тэр ээ.
Ингээд тушаал бууж байгаа ч юм уу, ахиж байгаа ч юм уу бүү мэд туслах тогоочоор томилогдов оо. Мэдээж охидуудын хэн нэгэн л алтан хошуу өргөсөн байж таараа гэж бодохоос ямар нэгэн аргаар хариугаа авмаар санагдаад элдвийг бодож байтал манай ангийн Тосон туулга (Зайлуул, бие их султай, өтгөн нь байнга хатаж байдаг хүү байсансан, түүний хоч нэр л дээ) энд байгаа шүү дээ гэсэн бодол харван орж ирэхэд эргэлзэж тээнэгзсэн ч үгүй, нөхрийн пүүгээний хавиар хайсаар санасанаа олж аван хоол хийх ажилдаа шамдан орлоо. Уг нь ч төмс арилгаж, хөшиглөх залхуутай ажил яаж хийнэ дээ гээд хүрч ядаж байсан хүн чинь ёстой л ажлыг гялалзуулж орхилоо. Тогооч авгайтай ярисаар та нэг тогоотой хоолыг нь хий, би нөгөөг нь таныг дуурайж хийе гэж гуйвал:
-Ажил хийж суръя гэсэн сайн хүү байна, тэгээ тэг гэлээ. Тогоондоо наран цэцгийн тос хийн, сонгино сармис болон махаа хийн хуурахад нь би нүдийг нь хариулж байгаад тосон туулга хийн мах ногоогоо хуураад шөлийг нь хийсэн хойноо бодвол ямар нэгэн туулга л байх ёстой хоёр боодол эм хийж орхисоноор охидын хоол бэлэн болох нь тэр ээ. Ингээд үдийн хоолны дараа хоолноос гарангуутаа Тосон туулгыг дуудан дөрвөн шон босгон тааран шуудайгаар халхалсан хоёр жорлонг нь хоёулаа эзлэн хүлээж суутал төд удалгүй хэд, хэдэн охид сандран гүйж ирэн байж ядан хавчигнан эргэлдэхэд хоёулаа үхтэлээ шоолж, инээдээ барьж ядан байтал эхнээсээ тэртээх ой руу, зарим нь доошоо жалга бараадахаар гүйж одоход араас нь нэмэгдэж ирсээр л байлаа. Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзанаа гэж Тосон туулга бид хоёр тэсэхээ байн, дороо дэвхчин хавчигнан байж ядах охидыг ёстой л үхтэлээ шоолон, шавайгаа ханатал инээлдэж авсан ч харамсалтай нь тэр шөнөдөө хөөрхий муу Тосон туулга маань давхар хэлмэгдэн, надтай хамт сүүний тэргээр хотруу буцаж билээ. Ингэж би амьралдаа анх удаа пионерийн хөдөлмөр зусланд амарч үзсэн ч дөрөв хонолгүй хөөгдөн буцсан хүүхэд багын минь хөгжилтэй түүх энэ бөлгөө.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-03-24

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 52 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
Бямбасүрэнгийн Хонгорзул
Хэмжээс: 259x376 45k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4747

Должин : Зам зуур
zam-098.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2716

Должин : Зам зуур
zam-031.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3527


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn