Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Хэнд эрх мэдэл буй түүнд сүр буй
Оруулсан admin on 2009-03-01 00:17:06 (3294 уншсан)


Эрт урьдын цагт нэгэн тэнэг хаан байжээ. Тэрээр тоглоом наадам зугаа цэнгэл хөөн хэн гэдгээ хүртэл мартсан байлаа. Зүгээр л өдөр хоногууд түүний өмнө амттан дүүрэн ширээ адил алаглан байдаг ч өнгө, үнэр, амтны мэдрэмж үгүй тарган түндгэр нэгэн, тоглоом адил тонтгонон гүйгч нэгэн, дуржигнах яриаг нь сонсох нэгээхэн ч үгүй болтлоо өөртөө дурласан нэгэн болсон байж дээ. Цаг хугацаа хэзээ эхэлсэн юм, цан жавар хэзээ арилдаг юм, гэрэл хаанаас ирж хаашаа буцдагыг мэдэх ч үгүй зөнгөөрөө тоглон наадсаар л, ан амьтдыг хөөн араа шүлсээ гоожуулсан амьтан хүний дундах арчаагүй нэгэн болон хоног сар жилийг хойно хойноос нь хөврүүлсээр л байлаа. … Нэгэн удаа анд явахдаа үргээлгийн хэдээ мордуулаад хөвсгөр зөөлөн хөвдөн дээр хөлөө жийн сууж байхдаа зөөлөн тансаг мэдрэмж нь төрөөд зүгээр л унтаад өгч л дээ. Хэдий хүртэл унтсан юм хэн хаанаас ирсэн юм бүү мэд сэрээд хартал хүйтэн харанхуйд хэн нэгэн дээрээс тонгойн харж байлаа.

- Алив чи намайг тат, анхилуун үнэрт хөнжлөөр минь хуч, халуун хоол тогоо тогоогоор нь хамж ирээд өмнө минь тавь хэмээхэд өлийтөл ширтэх өнөөх нэгэн өөдөөс нь мэлийгээд л байв. Яасан мулгуу амьтан бэ, яагаад үүнийг зайлуулахгүй байна.
- Алив хэвтүүл чи хөлийг минь дулаацуул, хэн чамд хэлээд байна. Хаан эзэн чинь тушааж байна. Хурдан түргэн хөдөл, хэлсэн бүхнийг минь биелүүл хэмээхэд дээрээс өлийх нэгэн дүрлийтэл харсаар л байлаа.

Дороос нухах чулуу, дээрээс харах харц, дагжин чичрэх биеэ өндийлгөх гээд хүч хүрэхгүй залхууран хэвтсээр л байлаа. Хэн нэгэн татаж босгодог, халуун хөнжилд шурган дулаацаж, аманд нь амттан өөрөө ордог аанай тэр зуршлаараа амаа ангайн хэвтээд л байлаа. Ангайсан эрүү нь чилээд ам хамраар нь шуурсан шороог амтлаад амталж үзээгүй ямар сонин амттан бэ хэмээн хэвтсээр л …

Хэдий хэрийн хугацаа өнгөрсөн юм, хөдлөх ч аргагүй хэвтсээр л байлаа. Ходоод нь хоржигнон, ам нь цанган айсан дагжсанаасаа болоод хэвтээд л байлаа. Энэ хорвоод ганц сурсан эрдэм нь ангайж хэвтэн идэх. Айгаад л дагжин чичрээд л ар араас нь тушаал зарлиг буулган хашгиран хэвтсээр л байлаа. Адаг сүүлдээ дуу нь ч гарахаа болив. Бодлоороо лүндэн буулган болчимгүй заримыг нь шийтгэн, дуу хөөрөөр дүүрэн цэлгэр өргөөндөө очин цэнгэн бүжин тоглосоор дуг нойрондоо дахин автлаа.

Хэн нэгэн хажууд нь дүнгэнэтэл хүүрнэн, араа шүлсээ гоожуулан амаараа өөх тос бялхуулаад л, хоол үнэртээд л, өлөн ходоод өвчүүг нь дэлдээд л түүний хоолыг булааж авах гээд хичнээн оролдоод тэмцээд барсангүй уур хилэн манаран давчдан давшлахдаа ухасхийн өндийлөө, сэрлээ.

Дадаж заншаагүй үйл хөдлөл, даамай хачин орчин тойрон. Нойрмог нүдээр эргэн тойрноо дэн дунтайхан нягтлан харав аа. Нүсэр том модод дунд нэгэн бутны дэргэд навч хажууд нь сэржигнэн, нялх ногоо шүүдэрээ сэгсрэн хэн бэ хэн бэ гэх шиг ширэв татах нь инээдтэй. Газар тулсан хоёр алганд нь гайхалтай сонин мэдрэмж төрөөд гайхан харвал өвс шороо наалдсан нойтон булцгар гар мантайж байлаа.

Цээж дүүрэн сэрүүн агаар цэвэр ичимтгий охин байгаль, туяхан хус шиг гоолиг биеээ тунгалаг харц шиг цэлмэг хөх тэнгэр өөд тэмүүлэн дээш ургасан байлаа. Уухилж аахилсаар уулын орой руу сажиллаа. Амаар нь амь гарах шиг цээж гашуу оргин хүндрэн хүнд хүнд амьсгаадсаар, тэмцэн давшин мөлхөн элэгдэн өнхрөн урагшилсаар гагцхүү өндөрлөг өөрт нь өргөө гэрийг нь авчрах юм шиг шуурхайлан урагшилсаар…

Хүнд хэцүү аялал байсан ч итгэл өмнө нь замыг нь зааж байлаа. Улаан нартай уралдан уулын оройд мацан гарчээ. Ядарсан сульдсан ч яагаад ч юм бэ баяр төрөөд хаана ч хэзээ ч мэдэрч байгаагүй ямар нэгэн зүйл өр зүрхэнд лугшиж байлаа. Өргөн уудам нутгаа, өнгө алагласан байгаль дэлхийгээ омог бардам сүрлэг хайрханаа олноос онцгой цэлмэг хөх тэнгэрийнхээ сүр хүчинд сөгдөн мөргөв өө.

Уучил, уучил, өргөн хангай минь, унхиагүй муухай юм гэж гололгүй утсан амийг минь хайрлаж хамгаалж явсан байж дээ та минь. Байгаа бүхнээ бидэндээ зориулдаг зориг хүч тань хичнээн агуу юм бэ. Гэтэл би таны хайрыг бал мэт булаан аваад амтлан сууснаас биш арчлан тордож байл уу. Аяа юунд би ийм арчаагүй сул дорой, ариун шударга бус байнам. Би хэн гэдгээ ч мартаж.

… тийм ээ, сэрүүн хөх салхи үнсэн таалан илбээд, сэнгэнэм сайхан агаар цээж тэнийлгэн хөөргөөд, сэм сэмхэн би жигүүр урган дэвээд сүрлэг бүргэдийн хараагаар эх нутгаа бүртгэн нисэн байлаа. Талд ургасан мөнхийн харуул, танан цагаан өргөө гэр, тал дүүрэн билчих мал сүрэг, таана хөмүүлд дурлах танхил бяцхан ботго, өндрийн өндөрт үүрээ засаад үр төлөө сахин хамгаалах ертөнцийн холч хурц хараат ер бусын элдэвтэй ерөөл билэг дүүрэн би элин халин дүүлнэм.

Модны хажууд бүдүүн эр нойрмоглон элгээ эвхрэн хэвтэх нь нэг л танил. Биеэс нь хөл гар ургасан бөмбөг шиг бөөрөнхий амьтан миний оршихуй ажээ. Өрөвдөлтэй гунигтай түүний төлөө өр минь өмхөрч нэгэн дусал унахуйд хар дарсан зүүднээсээ би сэрэн хамаг биеэр минь илч дулаан нэвчиж байлаа.

…Дээр дээр бүүр дээр нэгэн бүргэд хоргодон хоргодон эргэлдсээр нисэн одлоо. Ниссэн зүг рүү нь хараа билчээн хөлийн хурдаар би гүйж байна. Хэзээ ч билээ дээ ээж рүүгээ би ийм их хурдайгаар инээд хөөр баяраар жигүүрлэн эрхлэн нялхрах гээд гүйж байсансан.

Нулимс минь хацар даган урсаж байна, нуурандаа би умбан шумбах мэт, харьдаг өндөр сарьдагийн хан бүргэдийн хараатай, өр зүрхнийхээ цохилтын чиглэх чиг зүгийг олсон би гүйж байна. Би одоо өөр хүн болсон, дотор хүн маань сэрсэн дотоод дуу хоолой, зөн мэдрэмжээ би харсан. Эх орныхоо эзэн нь би хэнд эрх мэдэл байна, түүнд хилэн буй. Тэр хилэн бол өөрийгөө олох, өрөөлийг хайрлах, эх нутгаадаа гүйсэн энгүй их хайрын үлгэр байлаа.

Үлгэр цаашид эв эеээр бялхан, энгүй уудам орон зайд үнэн мөний түүх болон үргэлжилсээр. ..

Бид үлгэр мэт энэ л нутагтаа эрхлэн жаргах хувьтай бүргэдийн хараа, чонын сэрэмж, хүлгийн хурд, байгалийн тансаг, тал дүүрэн эрдэнэс, таны миний эрх чөлөөний эзэд болон буусан Бурхад билээ бид .

Энэ монголдоо бид шингэнэм.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 79 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor065.jpg
Хэмжээс: 600x229 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3561


khuv5-042.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2347


Миний ах юм чинь
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4513


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn