Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Баярсайхан: Цусны өвчин /төгсгөл/
Оруулсан admin on 2009-02-08 21:49:16 (3171 уншсан)

... Байдаггүй ээ. Цоргоор хүйтэн ус годгодохын оронд хэн нэгэн санамсаргүй бууны гох алдаж дарсан шиг пин пан хийсэн хүчтэй дуу цочтол хадаж, тэр даруй хэдэн дусал усаар пархийтэл тургиад таг болсноо хүйтэн усны оронд хүв хүйтэн хий түгжрэн түгжрэн саагих нь тэр. Гэвч удалгүй энэ өмхий хий эцэс болж хүйтэн ус шор шор гоожно гэж итгэсэн Цэдэн хоёр алгаа хумбайтал нийлүүлэн чихэр тоссон хүүхэд шиг тосно. Хүйтэн усаар нүд нүүрээ шалба шавшаад, ханатлаа залгилахлаар хүн шиг сэргэж, хуриманд очсон ч хэдэн дугараа дуутай өнгөрүүлэхээр хүч тэнхээ ороод явчих бий вий. ... Байдаггүй ээ. Усны хоолой биш хийн хоолой болчихжээ. Тэгж тэгж хүйтэн усны хоолойд хурсан хий савирч дуусах шиг болов. Хүйтэн ус ч үгүй, хүйтэн хий ч үгүй болов. Усны хоолойн хүйтэн усыг маниас өмнө амжаад цөлмөчихжээ... Одоо халуун рашаанаас хүртэж дээ. Дотор чийглэж л байвал халуун ч бай, хүйтэн ч бай ялгаа юун. Ус л бол ус, гал түймрийг алин нь ч адилхан унтраана...
... Байдаггүй ээ. Халуун усны цоргоор ус байтугай хий ч савирсан нь үгүй. Агаартай, устай юутай хийтэй нь ховх сорчихжээ. Ингээд талаар болов. Цэдэн хад мөргөх нь энэ. Усгүйг мэдсэн түймэр улам дүрэлзэн бадрана. Шатаж үхэж дуусчээ. Шүдэнз зурж асаагаад тоо чигээр нь амандаа хийчихвэл үмхчихвэл элэг дотор нь цөмийн бөмбөг дэлбэрэх шиг зад үсрэх байх даа. Чүдэнз гэснээс тамхиа зууя байз. Лам хувраг олдохгүй бол буцахдаа чамайг зална гэгчээр ус ундаа нь ширгэж шавхарчихсан юм бол утаа залгилж цээж дотроо засч аргадах бас нэг арга олдоно ...
... Ширээ, шүүгээ, сандлын алин дээр ч ил тамхи харагдсангүйд Цэдэн цүнхээ уудлан нөөц тамхинаасаа гаргав. Янжуур зуухлаар цаашхи янз байдал аяндаа тодорно... Тэрбээр цүнхэн дэх хайрцагтай янжуурын зэргэлдээ тасалгаанд хариугүй муу умбагар бор цаасанд боосон зүйл байхыг анзаарав. Хурууны үзүүрээр чичиж үзээд “энэ чинь юу байдаг билээ?" гэж бодно. За онцгой чухаг юу л байгаа аж даа эхнэрийн замд хэрэглээрэй гэж боосон үмх мүмххэн л юмнаас хэтрээ аж. Үргэлж шал дэмий новш цүнхэнд чихэж байдаг сонин хүүхэн шүү, тэрэнд орхноо ганц зуун грамм миний өвгөнд хэрэг болж мэднэ гээд нэгтээ буланд нь шургуулчихгүй, тийм ухаан сөгөө ч байхгүй...
хэдий эхнэртээ тунирхан гомдол төрөх авч: юмыг яаж мэдэх вэ энэ нэг бор еэвэн шиг боодолтой дотор манай амин тариа байж мэдэх шүү дээ, насаараа ханилчихаад муу эхнэрээ юмны түрүүнд буруутгаж байх хэрэггүй биз дээ, эхлээд чи тэр боодолтойг нээгээд үзчих, дараа нь сайн хэлнэ үү, муу муухайгаар нь дуудна уу, өөрөө мэд гэж Цэдэн өертэйгээ ярьж мөнөөх боодолтойг цүнхнээсээ гаргаж ирлээ. Ердөө л хайрцаг тамхины хирийн хариугүй жаахан тэр боодол дотор “юу л байх аж даа" гэсэн хайнга бодол төрөх хэдий ч далд нэгэн горьдлого арайхан тасралтгүй сэтгэлийн нэгтээ мухарт унжсаар байх ажээ. Иш чааваас, харваас энэ дотор юу л байх аж дээ.
Юутай ч хөшгөө нээе, цонхоо онгойлгоё ... гэж тэр бодлоо. Өглөөний цэвэр агаар хүч тамир оруулах эм л гэсэн үг. Одоо тамир тэнхээгээ жаахан сэргээх хэрэгтэй. Цэцэрлэгийн хүүхэдтэй уралдаж гүйвэл илт хоцрохоор болчихжээ. Хөл ч гэж дөнгөж эхээс унасан унаганых шиг чөрдийн арай чарай биеэ дааж, цүүцэгнэж байна. Шаариг нь цувсан дугуй шиг мултраад уначихаагүй нь зол. Цэдэн эхлээд янжуураа асааж хүзүүгээ сунган, хошуугаа сармагчных гэмээр дарвайтал цорвойлгон байж хүйтэн ус, хүйтэн ундаа залгилсан аятай шунахай гэгч нь хэд сорвол санаа дагаад тэр үү дотор нь сэв сэрүүхэн оргиод нүд нь тэвхдүүлсэн мэт тормойгоод ирэх шиг болов.
Зөв зөв. Аргадаж чадвал авгай чинь үүрээд харина гэдэг энэ юм. Одоо хөшгөө нээе, тэгээд дараа нь ...
Тэгээд Цэдэн хөшгөө нээлээ... Орон хот газрын дэн буудлуудын ихэнхи өрөөнөө байдаг нэлэмгэр урт зузаан хөшиг, зүгээр нэг унжих ч бус цаагуураа сиймгэр цагаан торон унжлага давхар байх ажээ. Цэдэн хөшгийг давхраар нь татан нээмэгцээ цонх руу хараад алмайран гайхлаа. Цонхоор гэрэлт нарны хурц туяа нүдийг гялбуулан мэлсхийн тусаад, гэгээвчийг онгойлгохуйяа зуны өглөөний эв эрүүл агаар цоргин орж ирэх болно гэж тэр бодсон ажээ. Тэгтэл юуных нь нарны хурц туяа тусахав гадаа цонхны цаана нүүгэлтсэн түнэр харанхуй палхийтэл тосон авчээ...
Өглөө болоогүй байх нь ээ. Тэрбээр шөнө дүлээр сэрчихжээ. Үүр цайхаас өмнө: хар шөнөөр гэнэт сэрээд, өрөөнд нь гэрэл чийдэн асаастай байсан болохоор тийн цөл андуурчээ. Тийм байх аа толгой тархи амарсан шинжгүй нэг л хэвийн биш оргисон билээ. Хатуу идээг хэтрүү амсаад, нойр дутуу сэрэхлээр чингэхээс ч яахав.
Цэдэн уг нь цонхоор алсыг харж, дотроо бага ч атугай амирлуулсан "алаг толгой" тийш нэг нүд бэлчээгээдэхье гэж бодох нь бодсон ажээ. Зүрх шиг шомбогор тэр товцог толгойн өвөр тал нь загасны өехий шиг гөлтгөнөсөн мөнгөлөг цагаан, ардуураа шар дурдан бүс ороосон шиг тодоос тод улаан туяа татдаг, бэл хормой нь он удсан өтөг бууц шиг үргэлж бараантан харлаж, цас ихтэй жил ч нуруундаа хүн гаргадаггүй эмнэг адуу аятай барагтай мөс хөс тогтоодоогүй гэж ирээд л хоёр гурав хоногийн өмнө тэрхүү толгойн өвөрт аймаг орны нөхөд нь түүнд зориулж зугаалга зохион, тарган ямаа боож, халуун чулууг нь атгуулан, буцламтгай шөлний дээжийг аягалж байхдаа ам уралдан ярьцгааж байжээ. Дараа нь Цэдэн зочид буудалд эгж ирээд санаандгүй цонхоор хартал мөнөөх амралтын хотхон болох дөхсөн зүрхэн хэлбэрт алаг толгой алсаас тодхон харагдсанд их л хөхөн баяссан амуй.
Харин энэ удаад зүрхэн хэлбэрт алаг толгой зүг сураггүй тас харанхуй дунд хаа буй нь мэдэгдэхгүй уусан алдарчээ. Цэдэн цонхноос эргэж ширээний өнцөгт байх бугуйн цагаа авч дуртай дургүй хяламхийвэл цагийн зүү арван нэгэн цаг болж буйг заах нь мэдээж шөнийн хорин гурван цагийг хэлж буй хэрэг биз ээ.
Дөнгөж хорин гурван цаг. Хачин юм аа. Цэдэн ер энэ орой хэдэн цагийн үед орондоо орсон байх нь вэ. Орой ч гэж дээ, орой юу? өдөр үү? Тэрбээр хамгийн сүүлд үдийн хоол идэхээр зочид буудалд гаднаас орж ирснээ л санахаас өөр тоймтой зүйлийг бодоод бодоод олсон нь үгүй. Үдийн хоолны дараахнаас л аймгийн нөхөдтэйгээ ууж наргиж эхэлсэн байна. Орой уулзалтад очсон билүү? Хүмүүстэй ярьж хөөрсөн?! хариу бас л тодгүй.
Зоригийн охин утсаар ярихдаа "Маргааш" гээд байсны учрыг тэр сая л ухааран ойлголоо. Цагийн баримжаа алдарсан байжээ. За яахав, эр хүн эндэж л байдаг, эрэг нурж л байдаг. Эр хүн эндлээ ч эр хэвээрээ, эрэг нурлаа ч усаа хашсаар л байдаг.
Цэдэн сэтгэлээ тайвшруулахыг оролдож "одоо ганц зуун грамм байвал дотроо засчихаад эргээд нам хэвтчихье. Унтах минь. Үдшийн цэцнээс үүрийн тэнэг дээр гэдэг билээ. Үүр цайхлаар " цэцэг навч "алаглаад эхлэнэ" гэхчилэн бодлоо. Нүдний нь буланд өнөөх бор цаасанд боодолтой зүйл туссанд, ядруу хир нь тэрүүхэндээ олзуурхан "Хонгор минь! Арай чи миний амь тариа биш биз” гэж өөртэйгээ ярин тийм байхыг хэн үгүй гэх вэ” хэмээн хариу өгүүлээд болгоомжтойхон авлаа.
Боодолтойн дотор чухам юу буйг эс мэдэхийн учир чихэндээ наалдуулах шахам ойртуулж зөөлөн сэгсэрхүл санаа дагаад тэр үү тийм нэг шингэн нойтон эд хол хол дуугарах шиг болжихуй. Цэдэнгийн царай үзтэл өөр болж баярласнаас багтарч унах дутав. Зүрх нь савлан энд ч нэг тэнд ч нэг цохилж, хуруу гар нь боодолтойг алдаж унагах нь уу гэмээр чичигнэж, хүзүү толгой руу нь галаар цоргих шиг халуу шатан огшоод ирсэнд тэрээр барьцгүйдэж бор цаастыг унагачихгүйн тулд орон дээрээ чулуудчихлаа.
Хэсэг азнаад тайвшрах шиг болсонд бор цаастайг задлаж үзэхээр шийдэх нь тэр. Миний хонгор ... миний хонгор ... муу өвгөнийхээ амийг аварлаа... Бор цаастайг оёдлын турьгүй нарийн утас хэд давхарлан нийтгэж байгаад тоонолжлон баглажээ. Цэдэн утасны уяа үзуурийг цэнэглэж бөхлөсөн байх магадгуй хэмээн эрэлхийлж эс олоод тэсэлгүй боодлыг тас татаж онгойлгохоор сэтгэл шулуудав. Чингээд ойртуулан тасар татахаар завдахуйяа нүдэнд нь бор цаастайн нэгтээ тодоос тод бичиг дурайтал тусах нь тэр: Үзэхүл "МАШ ЯАРАЛТАЙ': хэмээн час улаан бэхээр томоос том үсгээр дармалдаж байгаад бичжээ. Цэдэн гайхаж цааш тогтон уншвал "Аймгийн нэгдсэн эмнэлэг. Хуухдийн тасаг Л.Цэцэгээ - д. Яаралтай!" хэмээжээ. Эргүүлж нөгөө талыг нь үзвэл мөн л "Яаралтай! Маш яаралтай" гэсэн үгийг түрүүчийнхээсээ ч томоор хэдэнтээ давтан бичсэн байлаа.
Цэдэн цочлоо. Тзрбээр дөнгөж сая л санах нь тэр. Түүнийг хотоос нааш онгоцоор нисэхийн өмнөхөн хүлээлгийн өрөөнд аяга кофе ууж суухад нь хижээл насны гүдэсхэн эр хүрч ирээд гуйсан билээ.
- Та аймгийн төвд очуут энэ жаахан боодолтойг эмнэлэгт хүргээд өгнө үү. Таныг харвал тохитой, найдаж болмоор санагдлаа. Тэгээд бичээстэй байгаа... та бидэнд туслах уу ...


- Тэгье ээ, тэгэлгүй яахав. Би тэнд очоод долоо хононо. Очуутаа л аваачаад өгчихье. Та намайг эргээд ирсний дараа асууж лавласан ч болно. Миний утас ...
- Хэрэггүй дээ. Баярлалаа. Танд найдаж байна ... Энэ хавьд таниас өөр найдах хүн миний хувьд алга...
Цэдэн тэгээд мөнөөх жижигхэн боодолтойг нь аваад барьж явсан ширэн цүнхнийхээ нэг буланд хийсэн байжээ.
- Түргэн тусмаа л сайн юм шүү. Тэнд нэг хүүхэд ...
- Санаа зоволтгүй. Би хүргээд өгнө...
- За ашгүй ашгүй ...
. ... Мартчихжээ... Боодолтойг аймагт ирсэн даруйдаа эмнэлэгт хүргэж өгөхөө мартсан байна. Хүнд худлаа хэлчихлээ Хуурчихлаа. Шал дэмий уулзалт, хүлээн авалт, цайллага . . энэ тэр гэж яваад хүний захисныг огоорчихжээ.
Цэдэн өөрийгөө хотоос аймгийн төвд ирээд хэд хоносноо тоолбол энэ шөнөтэй дөрөв дэх нь болох нь ээ. Хээ тоогүй юм боллоо хүний итгэлийг хөсөрдүүлчихлээ гэж харамсан бодлоо.
"Яаралтай. Маш яаралтай" гэснийг бодохул их л чухаг эд болж таарлаа. Одоо яадаг хэрэг вэ? Зүсэм талхнаас хүнд гэхээргүй, том ч үгүй жижигхээн боодолтой зүйл алган дээр нь харагдана.
"Яаралтай. Маш яаралтай"!...
Гучин минут орчмын дараа зочид буудлын жижүүр рүү нэг хүн утасдсан нь:
- Би Цэдэн байна. Танай аймгийн төв эмнэлэг яг хаахна вэ? Сайн заагаад өгөөч ... гэжээ.
... Шөнө дүл хэвийхийн хирд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тэрбээр ирлээ. Эмнэлгийн бүдэг хонгилоор үхэх шахсан ч гүйхээрээ явж өнгөрөөд эмч нарын өрөөнд хүрэв. Жижүүрийн эмч нь болох гуч эргэм насны махлаг бүсгүй Цэдэнг таньж,
- Та ийм шөнө орой болсон хойно яаж яваа юм бэ?! Хэрэг болсон юм бол утасдаад л хэлуулчихгүй... Тантай хийсэн уулзалтанд би өчигдөр очсон шуу. Таны үг надад маш их таалагдсан... гэж ирээд л дуржигнуулжээ. Хариунд нь Цэдэн,
- Эмч ээ... танай тасагт Цэцэгээ гэж охин эмчлүүлж байна уу? гэлээ.
- Хэн гэнэ ээ...?
- Цэцэгээ ... Л.Цэцэгээ ... гэж Цэдэн боодолтой дээрхи бичгийг харж байгаад хэлэв. Эмч бодолхийлнэ.
- Эсхүл танай тасагт тийм нэртэй эмч байдаг уу? Бас эцэг нь ч юм уу ... Би сайн мэдэхгүй ... гэж Цэдэн түгдэрвэл эмч
- Тиймээ байсаан. Тийм хүүхэд байсан. Эмчлүүлж байсан ... гэлээ.
- Байсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?
- Тийм охин байсаан... Өчигдөр орой нас барсан ...
- Юу?!
Цэдэн эмчийн хажууханд байсан урт зөөлөн сандал дээр лагхийн суун туслаа. Өнөө галав юүлж байсан цээж дотор нь юу ч үгүй хоосроод тэнд нь элэг дотор уушиг зүрх гэж огтоос байхгүй мэт санагдаад явчихлаа.
- Бид бүх чадлаараа хичээсэн дээ. Өвчин нь даан ч хүнд... гэж эмч бүсгүй хэлэв. Цэдэн эмнэлгийн өрөөний бүдэг гэрэлд улам ч буудгэр царайлж,
- Эмч ээ ... энэ ... тэр охинд тус болох байсан уу... гэлээ. Эмч Цэдэнгийн сарвайсан боодолтойг авч, тэр дорхиноо нь сурмаг задлаад дотроос нь элдвийн бичиг сачиг болсон хайрцагтай эм гаргаж ирэв.
- Энэ маш ховор эм байна Ойрд тасарчаад олдохгүй байсан юм ...
- Энэ эм ... тэр охинд тус болох байсан уу? ...
- Хоёр хоногийн өмнө бол тус болох байсаан ...
- Хоёр хоногийн өмнө гэнэ ээ?
- Тиймээ хоёр юм уу гурав ч хоногийн өмнө их хэрэгтэй байсан юм
... Цэдэн толгой руугаа шаагаад авмаар санагдлаа.
- Тэр охин цусны өвчтэй байсан юм аа...
- Цусны .. ?!
- Тийм ээ... Долоо билуу найман настай байсан байх. Одоо цусны өвчин элбэгшиж дээ ... Бүр бага хүүхдүүд чиг л өвдчих юм гэж эмч хэлэв.
- Бага хүүхдүүд.,. бага хүүхдүүд...
Цэдэн тэндээс тархи толгой нь мангууран манарсан амьтан босч үүд рүү зүтгэлээ. Эмчийг,
- Та энэ эмээ аваад яваач гэхийг нь ч сонссон нь үгүй. Тэр нэг хэсэг эмнэлэг дотор явна уу, гадаа гудамжинд явна уу гэдгээ ч ялгасан нь үгүй...
"Бага хүүхэд ... бага хүүхэд" хэмээн амандаа үглэж уйлах гэтэл нүдний нь ухархай руу өвдтөл хатгахаас нулимс гарсангүй ...
... Түүнээс хойш бүтэн хоног өнгөрөхөд аймаг орныхон нь хотоос тусгайлан урьж ирүүлсэн зочноо олж уулзсан нь үгүй. Зочин нь аймгийн зочид буудлын тусгай өрөөнөөс нэгэнтээ гараад хаашаа ч юм явчихсан байжээ.
Харин сүүлд аймгийн нисэх буудлын манаач ганц бие өвгөн Лигдэний өөрийн нь зиндаа өвгендөө сайрхан ам алдсан нь:
- Яагаав өнөө эрдэмтэн Цэдэн нэг шөнө гэнэт манай муу умгар гэрт орж ирээд гэрээс ч гарахгүй хонон өнжин хуучилж суугаад, онгоц яг нисэхийн өмнө гүйж хүрч суугаад хот руугаа одсон доо. Яриа хөөрөө нь даруухан, нутаг орноо ярихлаараа заримдаа нулимс нь гарах юм. Залуу хүн гэхэд аргагүй л ухаантай хүн билээ ээ гэжээ.

ТӨГСӨВ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 75 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-048.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3369


erd-015.JPG
Хэмжээс: 600x800 143k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2706

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-219.JPG
Хэмжээс: 600x450 41k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3194


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn