Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Одончимэд : Өгөө аваа
Оруулсан admin on 2008-11-02 21:06:43 (2959 уншсан)


Тэнгэр бүүдгэр. Тэнгэр газрын савслага гэж мэдэгдэх юмгүй. Хэн ч гэсэн ердөө л нэг бүдэг сиймгэр уутанд яваад орчихсон мэт дотор давчидмаар. Нар чухам хаана байгаа нь таамаг төдий мэдэгдэнэ. Үд хэвийсэн бололтой. Салхины аясаар явган шуурга бужигнан түмэн цагаан могой гулсах мэт үзэгдэнэ. Бут сондуул, тачирхан ургасан бударгана, шар мод, өмхий бут цөм цасанд хучигдаж дүмбийсэн цагаан талд энэ шуургыг тогтоож торгоох юм огт үгүй. Ер нь энэ говь талд өвс ургамал гэж байсан билүү гэж бодогдмоор. Хааяа нэг осгож нүд анисан малын сэг цасанд дарагдаж цагаан товцог шиг овойж үзэгдэнэ.
Юндэн бодол болон сажлуулсаар. Үнэгэн лоовуузаа эрүүвчилж, хуучирч илчээ алдсан муу ноосон алчуураар хүзүүгээ ороожээ. Үзүүрсгэн дээл дээр хөвөнтэй хүрэм өмссөн ч жихүүдэс даана. Ядахдаа ширүүн явж болохгүй. Зуны уруйнд идэгдэж үүссэн гуу жалганы баримжаа алдагдсан болохоор морьтойгоо сөхөнд унаж, эцсэн ганц унаанаасаа салах ч энүүхэнд. Хярсны арьсан нударгандаа тумлайдан атгасан жолоо цулбуураа ёс төдий л барин гэлдрүүллээ. -Залуу насны ааг омог гэж лүд шиг эд байх юм даа. Тэр жил Хяргуйн хөндийг дүүргэн нэгдлийн тэмээнээс Шадавт ачлага өгчихөд ер нь надаас юу унахав дээ. Нурмаатай цуг хадланд явлаа гэж би шаралхаад л тэр шүү дээ. Хадлан ч гэж дээ. Тойрмын шарилж зулгааж, цахилдагны бутан дээр овоолоод бухал нэртэй юм сөөвийлгөж тоолуулаад гэртээ харьцгааж байсан цаг даг. Харин таанын айраг л баахан гүзээлцгээсэн биз. Цагийн сайханд тэр өмхий шарилжийг нь мал юу гэж идэх вэ дээ. Нэгдлийн хадсан өвсийг малчны суурьт өгч байна гэж хорь гучин жил тэмээ маллахдаа би л лав дуулаагүй юм даг. Өдий болтол тэр жилийн ачлага өгөөгүйг санаж явдаг мөн дотуур тамиртай лүдээ. Энэ Шадав баахан хүүхэд цувуулсан манай Нүрмааг л лав нөхөр нь болох надаас харамлав гэж. Ер нь тэгээд Нүрмаа, Шадав хоёрын хооронд юу болоо аж дээ. Болсон байсан ч яадгийм. Үхсэн хойноо. Үгүй ээ үгүй. Болоогүй учраас л тэмээгээ харамласан байж таарах нь…
Нүрмаагаас ах би Шадав та хоёр Борилжийн тойромд яасан бэ гэхлээр “Чи тэр Шадаваасаа асуу” гэж ам тагладагсан. Үгүй ерөө өч төчнөөн сүмбэн ширээ аттай, бас үгүй хот руу мах шөлний наймаа хийдэг лут айл болчихсон мөртлөө зудын голомтоос гаръя гэж ачлага гуйхад надад хатуурхаад байхдаа яахав дээ. Үгүй ээ тэр хэлж байгаа үгийг нь ээ. “Чи нэгдлийн тэмээ нэртэй бусдын юмыг харамлаад байл уу, тэгвэл энэ чинь миний тэмээ, би мэднэ” гээд мойног хуруугаараа хэнхдэг рүүгээ зааж дүрэмдэж байгаагий нь ээ. Зэвүүн лүд. Нэгдэл тарж бутрахад ингэж ачлагагүй хоцроно гэж би яаж таахав дээ. Ачлагагүй болсныг мэдсэн шиг ядахад зуд болж байдаг. Намар эртхэн л амьтан ах дүүсийг бараадаж нүүдэг байж. Зудын голомт манайхныг яг дайрдаг. Ямар мэнгэ нь голлохоороо ингэдэг байна аа. Ёстой л уруудах буруудах гэж энэ дээ. Энэ хэдэн хонь ямаа нүд аниад дуусах гэж байдаг. Маргааш Гэцэлийнхийг очиж царайчлахаас.

* * *
Юндэн харуй бүрийгээр гэртээ хүрэв. Нүрмаа:
-Их даарав уу, морь чинь гайгүй юү?
-Танагтай л явлаа гээд гал алдахад хүрч аргай богийн хоргол томчилж түлсэн илч муутайхан зуухандаа гараа ээв.
-Яав хө, Шадав алга тэнийлгэв үү?
-Уналага бүтсэнгүй ээ хө. Та нар цаг болохоос өмнө нүүхгүй яасан юм бэ гэж баахан дүрэмдээд, бас нэгдлийн тэмээ чинь яачихаав гэж даапаалуулж амаа таглуулаад ирлээ.
-Шинэ баян цээж өвчтэй гэж, Шадав махны панз үсэргэж баяжаад их маяглах нь л дээ.
-Ачлаганаас гадна бас залуу цагийн юм ходоодных нь мухарт байгаа бололтой дог оо.
-Хэ цэс, чи л нэг хүн сонсохгүй, нохой шиншлэхгүй улирсан баларсан юм ярьдаг байсан болохоос биш, тэр Шадавыг чинь эр хүн гэж тооцож эгц харж яваагүй юм шүү.
Хүний дотор орж үзсэн биш. Хожуу гэрлээд нойтон сормуустай амьтны бараа хараагүй болохоор манай энэ хэдэн хүүхдийг хараад атаархаж явдаг ч юм билүү.
Ажилгүй, анхиагүй, аав ээжээ ч тоохгүй энэ хэдийг хараад атаархах нь бүү хэл, аль байдгаар нь муулдаг байлгүй дээ.
-За, за. Байтлаа үр хүүхдээ муу хэлэх нь үү. Маргааш Гэцэлийнх рүү явж ачлага гуйхаас.
Тэр хоёрын яриа эвлэх шинжгүйг мэдсэн Нүрмаа дахин ам нээсэнгүй. Аймаг, сумын төвд байгаа ажилгүй голдуу байгаа хэдэн хүүхдээ бодсоор гал дээр даргилах бор цайнаасаа аягалж өвгөндөө барилаа. Үе үе салхилж байснаа тэнгэр тогтов бололтой. Дулаацаж бээрээ нь гарсан Юндэн гарч хотоо эргээд, чөдрийн ганц морио өвөлжөөний хөлд, тах болсон дэрсний нөмөр бараадуулан аргамжив.

* * *
Өдрийн явдалдаа ядарсан Юндэн дэрэн дээр толгой тавиутаа хурхирч эхлэв. Харин Нүрмаа бодолд автав. Шадав ямар арилсан дотортой хүн бэ. Бараг дөчөөд жилийн тэртээ Борилжийн тойромд шарилж зулгааж байхдаа нэг шөнөжин ноцолдоод нойргүй хонуулснаа мартдаггүй байх нь дээ. Ноцолдох нь ч яах вэ, нүүрийг нь мааждаг нь илүүдсэн юм. Хумсны сорви арилдаггүй гэж үнэн юм байна. Түүнээс хойш Борилжийн тойрмын ус шиг зэгэл ногоон нүдийг нь харахаас зэвүү хүрдэгсэн. Манай энэ хар ч гэж. Нэгдлийн тэмээтэй байхдаа лусын хаан шиг туйлж байсан мөртлөө Шадавыг ачлага гуйхад нь цааргалж л байдаг. Бас нэг муу хардах санаатай, үхэж хэвт. Эр үхэвч хар үхдэггүй гэж үнэн дэг шүү. Еэ нохой долоо доо, дал шахаж явж. Энэ эрчүүд хэнэггүй амгалан нь дэндсэн улс мөртлөө бас заримдаа давчхан бодолтой хүмүүс юм уу даа. Үгүй ээ, би гэвч Шадавтай суугаад өнөөдөр Юндэнгээс ачлаганы тэмээ харамлахад нь чухам яах байсан юм болоо. Машины төмөр сэгнээс хэдэн бодоо өгчихөөд ингэж малаа барж, маяагаа мэрж суух ч гэж дээ. Маргааш Гэцэлийнхээс ачлага бүтэхгүй бол яадаг шүү юм билээ дээ? Сайн ярьвал Гэцэл бид чинь холын садан ухаантай юм шүү дээ. За за ямар түмэнд нүүрээ барж, түймэрт хормойгоо шатаасан биш, бүтэх байлгүй дээ.
* * *
Юндэн эртхэн босч хотоо эргэвэл бас л хэд хэдэн ямаа, ганц хоёр төлөг нүд анисан байв. Морио барьж ирээд тогоонд хайлсан цасны ус гаргаж услан гэрийн нөмөрт утаа бараадуулан уяв. Тэр хоёр өглөөний цайгаа ууж сууна.
-За хө, би ингэсгээд Гэцэлийнх рүү гэлдэрдэг юм бил үү дээ. Далантүрүү эндээс бараг өртөө дөө. Энэ муу олойрт хээр бид хоёр лойх болов уу, яадаг бол.
-Одоо өөр хэнийгээ гэхэв дээ. Өвстэйсэн бол энэ муу мориндоо хэд үмхүүлчихгүй юү. Тамир нэмнэ дээ. Харшаад зогсчихож магадгүй шүү. Битгий давхиарай. Намар өвсний үнэ өндөр гээд ганц боодлыг ч аваагүй. Өдийд өвс байсан бол аятай юу, төгрөг мөнгө байлаа гээд мал ямар идэх биш.
-За яахав, амьд хүн аргатай, аранжамба тарнитай арга нь олдох биз дээ. Бид хоёр ч өнөөдөр Гэцэлийнхийг хүрч хоновол заяа. Ачлага бүтвэл маргааш л нэг бараагаа харуулах байх шүү.
-Та хоёр тэгээд лонх хүзүүдээд ар гэрээ мартчихваа. Өнөөдөр тэнгэрийн тогтуунд бэлчээрт гаргаж, ядахдаа хөлийнх нь чилээг гаргахаас. Энэ хэдэн бог чинь бээрсэн ч гэсэн наддаа гүйцэгдэхгүй юм байна шүү хө.
-За юү гэж дээ, дандаа дэмий юм яншиж байх юм.
Нар унины толгойд тусчээ. Огт салхигүй. Гэрт пүнхийсэн дулаахан. Бууцны захаас ховхолж түлсэн хөрзөнгийн элчинд жаахан зуухны нь бөөр улайсчээ.
Гэнэт гэрийн нөмөрт уяатай хээр нь үүрсэх шиг болов. Нүрмаа:
-Энэ чинь юусан билээ хэмээн гарч харвал сүмбэн ширээ гурван ат шүүхрүүлж элдсэн Шадав цан хүүрэг болсон тарган бор мориныхоо амыг ангалзуулан хөндөлсөж харагдав. Нүрмаагийн араас гарч ирсэн Юндэн Шадавыг тосон очтол:
-Наад хэдийгээ ирэх хавар тоо бүрэн, толгой мэнд хүргэж өгөөрэй хэмээн морин дээрээс хашгираад “хүүе” гэхийн завдалгүй цас манарган давхиж одлоо.
Юндэн, Нүрмаа хоёр хэлэх үгээ олохгүй бие биенээ харж баахан зогссоноо шээс савируулан зогсох гурван атны зүг зэрэгцэн алхав.
Бүртийх ч үүлгүй тэнгэрт нар хөөрч бүхий л орчныг туниа муутайхан гэрлээрээ гийгүүлж байлаа




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-027.JPG
Хэмжээс: 600x338 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3344

Должин : Зам зуур
zam-059.JPG
Хэмжээс: 600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2677


khuv5-055.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3171


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn