Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Сунтаг шүүлт
Оруулсан admin on 2008-10-11 10:34:49 (3097 уншсан)

Оройд залрах хурмаст олон ааштай. Харин хөлнөөс тулах шороотой дэлхий минь нэг л зангаараа, яг л ээж шиг. Энд миний хөндөх гэсэн сэдэв бол Монголын ард түмэн, Ард түмэн маань ээж шиг минь, дэлхий ээж шиг минь, ямагт байдгаараа л байх юм. Харин Төр, засаг тэртээ дээр, хямарсан хурмаст адил аянга цахилгаан нижигнүүлээд л… Хагас өлсгөлөн ард түмэн минь урьд, эдүгээгийн нам, засаг, төрдөө хууртсаар, шинэ колончлогчдод шулагдсаар, дэлхийн хөгжлөөс тэртээ хойно хоцорч, ядуугийн туйлаар шар нар, бор хоног өнгөрөөсөөр хадан гэртээ очиж, тэнд харин хаа очиж, хүн төрөлхтний үхдэлүүдийн зиндаанд ав адилхан нойрсож буй биз ээ, бурхан минь. Гэвч юмыг яаж мэдэхэв, тэнд очоод монголчууд халуун тогоонд буцлаад, европчууд сэрүүн лавиранд тухтайяа нойрсож байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Өлсгөлөн, тураал, үхэл ийм л байсан, тийм л байна. 50 жилийн өмнө хөдөөгийн малчдыг цахилгаанжуулна гэж Намын Их хурлуудаас амласаар өдийг хүрсэн. Тэр цахилгаан нь хөдөө өдгөө хаана байна. Байдаггүй ээ. Ардчилсан төр засаг малчдад бүр усан цахилгаан станц амласаар нэг жил боллоо. Бүр саяхны жишээ татья. Багабанди Ерөнхийлөгч найман жил төрийн толгойд залрахдаа гэрийн утаагүй төмөр зуухны төсөл дэвшүүлээд, түүнийгээ биелүүлж чадаагүй. Гэрийн нэг муу төмөр зуухыг бүх л бүтэн нэг гүрэн, Ерөнхийлөгчөөрөө жолоодуулан “ноцолдоод” бараагүй нь электро техникийн зуунд шившигтэй. Гэтэл энэ шившгээ монголчууд бид мэдэрсэн билүү. Ихэмсэг дүртэй Багабандийн царайнд “Ядаж ганц төмөр зуух хийж дөнгөлгүй найман жил залраад буулаа даа” гэж нэрэлхсэн шинж байл уу. Байгаагүй. Утаагүй зуух гэж сүржигнээд байгаа юм. Утаагүй зуух гэж яаж байхав, утаагүй гээд байгаа нь гүйцэд шатсан утаа гаргадаг зуух бүтээх гэсэн хэрэг. Ер нь тийм зуух хийх нь уг нь Ерөнхийлөгчийн ажил биш, захын нэг гуйлгачингийн амжуулах бизнес байлтай. Гэвч Багабанди гэрийн төмөр зуух амлаад хийж чадалгүй буусан ертөнцийн ганц Ерөнхийлөгч болов. Дараагийн Ерөнхийлөгчийн өнгөнд юу амлагдав. Утаагүй зуух бус, утаагүй ханан пийшин амлаж, ядуу биднийгээ мөн л хуурч эхлэв. Энэ амлалт биелэхгүй нь мэдээж. Ард түмэн нүүрсний утаанд хахаж цацан “Азийн цагаан дагина” гэж бахархдаг, “Улаанбаатар” хэмээх аугаа их коммунист ухуулгын нэртэй, утаа тортгонд умбасан нийслэл хотоо магтан дуулсаар, тэнэгтэхийн замаар давшина. Тэгээд юу өөрчлөгдөөв. Хэдэн намын, хэдэн лидерийн эрх мэдэл булаацалдсан хэрүүл, хараалтай сонгуулиар л Монгол өөрчлөгджээ. Өнөөдөр сонгуульд хэн догдолж байна. Мэдээж нөгөө өрсөлдөгч хэд. Араатан амьтад ёгт үлгэрт “хүн” болж дүрслэгддэг бол амьдралд хүмүүс “араатан” байдаг. Сонгуулийн үеэр энэ үзэгдэл бүр тодордог. Ард түмэн болон сонгууль юу юм бэ, юу ч биш болох нь сүүлийн 15 жилд тодров. Траншейнд амьдрагсад болон их хотын хог дээр хаягдал төмрөөр овоохой босгоод аав, ээж нь үр хүүхэдтэйгээ нохойн мах идээд, 40 градусын хүйтэнд аж төрж суугаа хүмүүст УИХ-ын ямар ч гишүүн, ямар ч Ерөнхийлөгч хэрэг болоогүй шүү дээ. Ингэж амьдарч буй ядуусаа бид телевизээр хараад л тайван сууж байна. Социализмын үөд зээлийн хөрөнгөөр бид бараг ав адилхан, хэр тааруу амьдарч байсан. Өнөөдөр тэгвэл бүх хүн амын 70 хувь нь хувхайрч, долоон хувь нь зад баяжсан гэнэ. Сонгуулиар төр, засгийн эрх авч өөрөө улам баяжих гэснээс бус ядууст огт хүртээлгүй “Хамгийн том баяныг” тодруулах гэж нөгөө хоосорсон 70 хувийн харанхуй ард тумэн минь цайныхаа дээлийг өмсөөд, социализмын өгсөн төмөр тэмдэгнүүдээ энгэртээ жингэнүүлсээр сонгуулийн байр руу баяртай алхаж явааг хар. Хөөрхий гуйлгачин сонгогч та өөртөө ямар ашиг ирнэ гэж, хэнийг сонгох гэж явна… Сонгохоос биш өөр яахав. Саналаа өгсөн эрхэм гуйлгачин Таныг траншейндээ юм уу, их хогийн овоохойдоо буцаж очиход тань нохойн мах тань “Алтан загас” үлгэрт гардаг шиг тарган малын мах болсон байх болтугай. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд таныг траншейнээс чинь, их хогийн төмөр овоохойноос чинь гаргаж, орон байр, амиа тэжээх ажил өгнө гэж итгэж байна уу. Итгэ итгэ. Сонго сонго. Гагцхүү эрхэм гуйлгачин та нарын минь итгэл биелэх болтугай. Монголчууд эртнээс нааш бурхны зурмал дүр, өндөрхөн уул, толгодоос тусламж гуйсаар үхдэг. Ерөнхийлөгчдөө, эрхэм гишүүддээ залбирсаар яваад өлбөрч үхэхэд юу нь ч буруу байхав. Гэхдээ эрхэм гуйлгачин сонгогчид минь саналаа өгөхийн наана юу боловч ёгт үлгэр хэдийг уншаарай. Тэгээд ёгт үлгэрт гардаг арслан барсыг сонгох уу, эсхүл муур багшийг сонгох уу. Цаана нь үнэг байна. Илжиг байна. Өмхий хүрэн байна. Эцэст нь өвсөн хоолт, тэнэг, гүндүүгүй болхи зааныг сонгох уу. Аль нь бидэнд ач тус болох вэ. Ач болох нь яамай, гай тарихгүй л бол гүйцээ. Хамгийн гол нь ард түмний татварын мөнгө, ядуурлыг бууруулах гадаадын тусламжийн валют, гадаадын зүйл бүрийн төслүүд болон хөрөнгө оруулалтыг хуйвалдан идчихээд, хуулийн байгууллагуудыг хахуульдан дарамталж буй “Улс төр, санхүүгийн бүлэглэлүүд”-ийг зад цохих, тийм удирдагч өнөөдөр Монголд байна уу гэдэг л чухал. Тийм ариун, шударга, суут хүн байна уу гэсэн хэмжүүрээр эрхэм уншигч минь сонгуульд хандахаа надаар юу гэж заалгах вэ дээ. Сонгогч таныг би сонгуулийн талаар сэтгэлийн ямар ч хөөрөлгүй, үл тоомсорлож буй гэдгийг таамаглаж байна. Харин цаад өрсөлдөгч хэд чинь өвөр хоорондоо хэрхэн, яаж уралцахыг харж, хөхрөлдөцгөөе. Биеэ яаж ичихгүй магтахын синдромыг харж стрессээ тайл. Ямар ч шог зохиолч зохиож чадахгүй комедийг сонгуульд өрсөлдөгчид харин ч нэг үзүүлэх вий вий. Эцэст нь төрийн сүлдэндээ залбир. Ядарч хоосрохын туйлд хүрсэн Монголын ард түмнийг нэгэн сайхан нартай өдөр өршөөж, авилгачдыг толгой дараалан золигт гаргах, тийм шударга, баатарлаг “Хувь хүмүүс”-ийг бурхан бидэнд хайрлах буй зээ гэсэн мухар сүсгэндээ мөргөцгөөе. Энэхүү гэнэн сүжгээрээ авилгачдын дайсан, ард түмний Бурхныг далдын сунтаг шүүлтээрээ тодруулж чадна гэдэгт итгэе.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 100 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor018.jpg
Хэмжээс: 600x738 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3053

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-220.JPG
Хэмжээс: 600x450 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4637

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-117.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2504


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn