Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хархулан (Nirunzu)
Оруулсан admin on 2008-09-30 07:47:32 (4871 уншсан)

Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй монголийн баруун зүгийн их цэрэг арабийн их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө. Загалмайтны аян дайны гашуун галд хатуужин чангарч европын эрэлхэг рыцариудыг хиар цохин алдар суугаа бадруулсан арабын хүчирхэг дайчид омог чадалдаа эрдэн хэрмийн дотроос уулгалан гарч дайрахаар өндөлзөн авч, хоёрхон жилийн өмнө германы Одер мөрний эрэг дээр франц, германы хамтарсан ялгуусан рыцариудын армийг бут цохисон монголын цэргийг тухай мэдээ авсан арабын хашир жанжид өчүүхэн баянбүрдийг түшсэн их цэрэг ганцхан сарын дараа хүчээ алдан сарнина гэж тооцоод хэрмийн дотор тэвчээртэй хориглохыг тушаажээ.
Эдүгээ арван гуравдахь хоног дээрээ баян бүрд их цэргийн агтны хөлд талхлагдаж дууссан ба булгийн ундаргыг хамгаалах баг цэргээс бусдыг цөл рүү гаргаж байршуулсан Хүлэгэ хаан мянгатын жанжидыг дуудан хурилдай зарлаж, алтан улсаас авчирсан дариар цэргийн дархцуулын бүтээсэн тэсрэх бөмбөгийг хэрмийн хаалганд хэрхэн байрлуулж дэлбэлэх талаар хэлэлцэн бүхийд өөрийн зуун цэргийг эрхий мэргэн харваач болгон сургасан, битүү хуягласан рыцарын нүдийг алдалгүй харвадаг Хархуланг бүгд санацгааж өөрийн саналаа хэлсүгэй хэмээн дуудуулжээ.
Асрын үүд сөхөгдөж цөлийн салхинд гандаж харласан бүгдийн танил царай цухуйгаад, орж ирмэгц дуулгаа аван бөхийн ёслоход нарийн ширхэгээр гөрөн сүлжсэн урт шар гэзгүүд нь сархийн асгарч газар шүргэв. Хархулан даалгаврыг сонсоод зүүн жигүүрийн доод үзүүрт бодолхийлэн суухад жанжид бүгд тэвчээртэй хүлээн дор бүрнээ бодлого бодно. Даалгавар бол энгийн. Тэсрэх бөмбөгийг хэрмийн гол хаалганы ёроолд аваачиж тавиад дэлбэлэх. Хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр бүгд санал зөрөлдөх бөгөөд учир нь хохирол дэндүү их амсах байлаа.
Удтал чимээгүй байсны эцэст Хархулан нойрноос сэрэх мэт хамраараа шуугитал амьсгалаад ярьж эхлэв. Жанжид мөн л бодлогширсоор. 3 хоног алдана гэдэг хамгийн хэцүү нь байлаа. Хэрвээ Хархулангийн төлөвлөгөө бүтэлгүй болбол алдсан гурав хоног дээр нэмж гарах хохиролыг тооцвол 2 дахин их хохирол амсах болно. Хамгийн гол нь дарьт бөмбөгөө дайсанд алдах болно.
Гэвч бүгд дайн тулаанд хатуужиж, бие биесийнхээ зориг чадалд итгэсэн баатрууд тул хулчийсангүй, Хархулангийн саналыг дэмжив. 9 алд харанхуй там ухаж Хархуланг шадар долоон цэрэг, хүнс усны хамт хийгээд нүхний амыг битүүлж элсээр дараад агаар орох хоолойг гэрэл тусахааргүй тахиралдуулан шургуулав.
Гурав хоногийн турш монгол цэргүүд жижиг жижиг багаар ээлж дараалан завсаргүй довтолж, дамаск хотынхныг огтхонч цурам хийлгэсэнгүй. Монголчууд энэ хооронд газрын тос олж, галт сумаар өдөр шөнөгүй харвасаар хот түймэрт автах аюулд нүүрлэснээр арабчуудад түймэр унтраах бас нэгэн ажил нэмэгдэж нойр хоолгүй , галт сумаар өдөр шөнөгүй харвасаар хот түймэрт автах аюул нүүрлэснээр арабчуудад түймэр унтраах бас нэгэн ажил нэмэгдэж нойр хоолгүй нүдэлдэж байлаа.
Гуравдахь өдрийн үдээс хойш Хархулангийн зуут хотын гол хаалганы цамхаг руу довтлон харвалдсан агаад хэрмийн дээгүүр цухуйсан толгой бүрийг алдалгүй онох тул цамхагийн цэргүүд ихэд сандарч хамаг галт бөмбөгөө хэрэм давуулан шидэж дуусаад байтал ашгүй харанхуй болохын алдад монголчууд баахан үхсэн морьдоо үлдээгээд буцжээ.
Гэдэс дотрыг нь авсан морины хөндий цээжинд нүдээ битүү боосон Хархулан нум сумаа тэврээд өдрөөс хойш хэвтжээ. Шөнө болсон бололтой тулалдааны чимээ намжиж анир чимээгүй орчин ноёрхоход ахин нэг түм хүртэл тоолон хүлээгээд нүднийхээ боолтыг авч морины гэдэсний завсраар харанхуйг ширтэн тэмдэгт дохиог хүлээнэ. 3 хоног унтаж нойр ханан амарсан бөгөөд харанхуйд дассан нүд нь өчүүхэн хөдөлгөөн гарахыг ч мэдэрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хажуугийн морьдын гэдсэнд итгэлт долоон нөхөр нь хоёр хоёр тогоо дарьтай бөмбөг тэврэн хэвтэж байгаа. Өөрийн овгоос тэр арван нөхрөө толгойлон 5 жилийн өмнө мордсонсон. Мөнх тэнгэрийн зарлигийг биелүүлэхээр өрнийг тэмцэн тулалдсан их аяны замд тэд гурван нөхрөө харийн нутагт оршуулсан. Алдар нэр, арвин баялгийг мөрөөдсөн арван найман настай тэд төрсөн нутаг Хантайн нурууныхаа шил дээр арван нэгэн чулуу овоолоод Мөнх хааны зарлигаар Хархорумыг чиглэн мордохдоо арван нэгүүлээ эргэж ирнэ гэж овгийнхондоо амласан. Цагаан сүүгээ өргөн хоцорсон хөгшин эх, Сумчилхэн гэргий нь нүдэнд харагдах шиг болов. Түүнд алдах эрх байхгүй. Ахин монгол эрсийн яс харийн нутагт нэмж үлдэхийг тэр тэвчихгүй.
Алсад цахиур хавиран оч үсрэх нь тодхон харагдав. Морины гэдэснээс чимээгүй мөлхөн гараад харвал үүрийн үнэгэн харанхуйд хажуугийн морьдын гэдэснээс хар хувцас өмсөж нүүр гараа хараар будсан нөхөд нь бүртэлзэн гарч харагдав. Тэд нэхий дэгтий өмссөн тул огт чимээгүй сүүдэр мэт холдсоор хэрмийн хаалганд хүрч зөөлөн хар ууттай тогоонуудыг эрэмбийн дагуу өрөөд хаалганаас холдон хэрмийн ёроолыг даган явсаар бүрмөсөн харагдахгүй болов. Хэрмийн дээрх харуулууд мөн л түрүүчийн цахиурын очийг ажигласан бололтой хөдөлгөөн орсон боловч ядарч туйлдсан тэд юу ч харахгүй байгаа бололтой.
Дахиад зуу тоолон хүлээв. Нөхөд нь одоо хангалттай холдсон байх ёстой. Үүр шөнийн зааг түнэр харанхуйг нэвтлэн үүрийн цолмон гарч ирэхийг тэр хүлээж байлаа. Ганцхан одны гэрэл түүнд хангалттай. Хархулан сумаа хийж харлаг тэхийн эврээр нааж хийсэн хатан хар нумаа эвшээлгэн татлаа.
Нэгэн үзүүрт сэтгэлээр төмөр хэрмийг ч нэвтэлнэ.
Нэгэнт үрэгдсэн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна.
Үл харагдах тэнгэр газрын савслагаас үүрийн цолмон чимээгүй цухуйх тэр агшинд хаалганы ёроолд харлах тогоон бөмбөгүүдийн голд бялтны толгой гялтасхийн үзэгдмэгц сумаа тавиад нүдээ анив.
Толгой дээр тэнгэр дуугарвуу гэлтэй нирхийх их дуу гарч, аниатай зовхины цаанаас нүд гялбам гэрэл нэвт цохих шиг болох үед харь хэлээр хоолой шахан бархиралдах чимээтэй зэрэгцээд монгол цэргийн уухайн дуу, газар доргиох морин төвөргөөтэй давхцан сонсогдлоо.
Хүлэгэ хаан Хархуланг мянган цэргийн жанжин, түүний долоон нөхрийг зуутын ноён болгох зарлиг буулгав.
Аян дайны олзны оргил дээж болсон арабын халифийн титэм дээрх чандмань гурван очир эрдэнийг алтан бөгжтэй ширэн эрхийвчид шигтгэн хийлгэж Хархуланг шагнахаар хурилдайн жанждаас нэгэн дуугаар хуувь нийлэн шийджээ.
Дамаскийг эзэлснээс 1 сарын дараа Мөнх хаан тэнгэр хальсан тухай гашуун мэдээ өвөртөлсөн буухиа элч довтолгон ирснээр монголын их цэрэг эх нутгийн зүг хөлгийн жолоог эргүүлсэн юм.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 140 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 110x110
Голын салхи
Хэмжээс: 600x468 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2859

Ёл хад
YolHad_14.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2900


art_05.jpg
Хэмжээс: 600x446 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3990


Агуулга
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn