Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Баярсайхан : Сармагчин бол сармагчин
Оруулсан admin on 2008-09-25 23:58:49 (5445 уншсан)

Гэгээн алсад одох юмсан...
В. Шукшин

Эхнэр нь хэд хоног овоо нам жим байснаа үдшээс гэнэт үглэж эхлэв. Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа.
Дэлэг бүр залхаж, өрөөнийхөө үүдийг хааж, дэмий л орон дээрээ бүхлээр хэвтвэл гал зуухны өрөөнөөс эхнэрийн бухимдсан дуу тодхон сонсдсоор байжээ. Харуй бүрий болоод саран хэдийнэ цонхоор шагайжээ.
- Яасан эдэлж дуусдаггүй үйл вэ?! Яасан… Аяга таваг тархийн нурж унах чимээ гарч эхнэр нь тэрхэн даруйд таг чиг болов. Нэг биш шаазан хагарав бололтой. “Яахав, яахав, аяга хагарах сайн гэдэг шүү.”
Эхнэрийн дуу дахиад хадаж эхэллээ.
- Яасан… үргэлжийн… мөнхийн зовлон гээч…
Тэрээр уйлж байгаа бололтой. Шаазангийн хагархайг түүж суугаа даг аа.
“Яахав, яахав, өөрөө өөртөө ажил олж тэгж л саатаж сууг. Уурлаад юу хожив доо? Юу ч хожсонгүй, цайны шаазангаа л үйрүүлж дууслаа. Өглөөнийхөө цайг гэрээрээ алга алгандаа тосон уух болох шив. Ээ хөөрхий…” Саран цонхон цаанаас Дэлэгийг үхмэл, царцанги өнгөөр гунигтайяа ширтэнэ.
Өвгөрсөн хөх саран
Өрөөлийн гэрэл зуучлана...
Залуудаа ийм нэг шүлэг уншиж явлаа. Залуудаа ч гэж дээ, хэдхэн жилийн өмнө. Гэтэл хэдэн жилийн тэртээх байтугай хэдхэн цагийн өмнөх явдал ч орвонгоороо эргэчихдэг юм байна. Өвгөрсөн хөх саран дув дуугүй ширтэнэ.
- Хэзээ амар заяа үзэх хүн бэ, би?! Хэсэг ч болов төвшин суух цаг ирээсэй! Хүний хүүхдүүд хэчнээн сайхан байна вэ?! Яасан гэж намайг зовооно вэ?
Эхнэр мөд тайвшрахаасаа өнгөрчээ.
“Хүүхдүүд зовоолоо гэнэ үү? Гайгүй байлгүй, харин ч миний хэд эрээд олдохгүй хүүхдүүд шүү. Хэн нь хэнийгээ зовоогоо бол доо.” Дэлэг ийн сэмхэн үглэж хэвтэнэ. Чанга хэлж болохгүй, эхнэр дуулчихвал харайж ирээд багалзуурдахаа ч байг гэхгүй. Гал дээр тос хийсэнтэй ялгаагүй юм болно. Дэлэгийг хатуу үг хэллээ гэж эхнэр нь урьд өмнө зуурч зулгаасан удаатай. Тэгтэл өөрөө хатуу ширүүн байтугай хараалын үг зоргоороо урсгаж байдаг.
- Гэрээр дүүрэн дураараа улс. Үг хэл ч авдаггүй. Тэр том толгойт гудамжинд орогнох нь дутаж дээ. Эцэг нь мөн шүү юм бол үг хэлэхэд яана вэ? Ажил албан дээрээ дуугай суудаггүй л гэх нь билээ. Хоосон хэнхэг. Тэгээд юу дээрдэв ээ? Өөдөлсөн л юм алга...
Орон дээр нүд аниастай хэвтэхэд эхнэрийн нь үг дэргэд ирээд хашхирсан шиг тод. “Үнэхээр амьдрал өөдөлсөнгүй юу?”
Дэлэг аж амьдралаа эргэцүүлэн хэвтэхэд тийм ч гайхуулчихмаар санаа бодол төрсөн нь үгүй. Нээрэн шагшмаар ч юм алга шив дээ. Гуньж гутрах нь бас үгүй, яахав аж төрж болж л байна. Хүүхдүүд өсөж түрүүч нь хэзээ хэзээгүй дунд сургууль төгсөх нь. Үр хүүхэд байхад хаа газардах вэ.”
- Уран?!.. Хүүе Уран! гэж том охиноо дуудвал сонссонгүй юу таг чиг.
- Уран аа! гэж эхнэр нь улаì чанга, улам ууртай, чихэнд чийртэйгээр хашхирав. Охин сая сонсчээ. Хүүхдүүдийн өрөөний үүд онгойж, Урнаа ээж уруугаа годхийн гүйж ирэв.
- Чих байна уу? Хоолой сөөтөл бахирууллаа!
- Дүү нарын хичээлийг давтуулаад... хэмээн охин юу юугүй цохиод авах вий гэж ээжээсээ айж эмээсэн өнгөөр хэлэв.
- Хүн орилуулж чарлуулж байвал бах нь ханадаг. Та нарын эрдэм сурч гялайлгах ч дээ... Май энэ хог гаргаж хая! Гар хөлөөн зүсч гай таривзай!
“Хог гэнэ шүү! Эвдэлж хэмхэлчихээд тантан уруу чулуудаад байвал энэ орон гэрт юу үлдэх болж байна вэ?”
Сарны туяа орны толгойноос дээш туурганы цулгуй дахь хадаасны тэрүүхэнд тусчээ. Олон жилийн өмнө Дэлэг энэ хадаасыг суулгасан юмсан. Шинэ сууцанд орсондоо баяр хөөр болсоор хатуу ханыг өрөмдөж хадаасыг тогтоогоод эхнэртэйгээ хамт авахуулсан зургийн жааз өлгөхдөө дуу аялж байсан санагдана. Тэр жаазтай зураг одоо үгүй болжээ. Эхнэр нь түүнийг аль хэдийн хэмх чулуудчихсан. Зураг яаж тэсэхэв, шилний хагархайд зүсэгдэх нь зүсэгдэж, урагдах нь урагдаад хүн харахын эцэсгүй болжээ. Гэвч Дэлэг түүнийг хаяж зүрхлэлгүй, эвдэрхий жаазтай нь цуг хумьж номын шүүгээний араар шургуулжээ. Хоёул дэр нийлүүлээд авахуулсан анхны зураг шүү дээ.
- Битгий асгаж цувуулаад үүдээр дүүрэн хог хийчихээрэй! Эх нь ийн зандрахад охин савтай хог барьсаар гарах зуур,
- Үүдэнд унагахгүй ээ гэлээ.
- Цаад тэнүүлчээ замдаа хараарай. Гэр орондоо орж ирэх хүн үү, үгүй юу? Нэг бол урилга заллага хэрэгтэй болж уу? Асуугаарай! Охин гадна хаалганы цаанаас,
- За гэж хүлцэнгүй өгүүлнэ.
“Тэнүүлчин хэсүүлчин гэнэ үү? Гайгүй байлгүй, харин ч ийм хүү заяасанд баярлаж явах хэрэгтэй. Ёстой эрдэмтэн гарна даа. Миний хүү юм дуулгахаа л дуулгана. Сурлага байна уу, байна. Сахилгагүй гэх үү миний хүүг?! Дэвхцэж дэгдгэнэхээсээ өмнө багшаас нь очоод асуудаг болоосой!” Дэлэг харанхуйд байшингийн адар ширтээд, цог улалзуулан тамхи сорж хэвтэнэ. Үүд гэнэт сархийн нээгдэж эхнэр нь ороод ирэв. Бодлыг нь тааж мэдчихсэн юм биш байгаа?! Өрөөнд гэрэл асч эхнэрийн дуу улам тэнгэрт хадлаа.
- Өмхий утаагаа залгилж хэвтнэ үү?! Утаад бай, утаад бай! Бүгдий нь утаж хордуулчихаад сэтгэлээ амраа! Эхнэр нь хувцасны шүүгээг онгичиж эхлэв.
- Өмсөх зүүх ч аргагүй, хамаг байдагт бохь нэвччихсэн. Ингэж байхаар нэг мөсөн шатааж шалзалчихаасай! Одоо яахав, өөрийн үйл өөртөө. Ийм амьтантай... гэсээр эхнэр нь шүүгээнээс Дэлэгийн цамцыг гаргаж ханцуйгаар нь нулимсаа арчина.
“Мөн бэлэн зэлэн нулимс аа. Ингэсгээд арц унгасгахаас...”
Дэлэг босч эхнэрийн хажуугаар өнгөрөн том цонх дэлгэж, тагтан дээр гарав. Сар толботон цайрч, одод анивчина. “Би л чамайг тамхины галаар түлээдэхэв гэж дээ, эхнээр! Уурлах туйлах чинь дэндэхлээр тамхи татмаар санагдах юм байна шүү дээ.” Дэлэг тамхиа уртаар сорно. Ууøги цээж нь утаагаар дүүрэх үед гашуун нясуун утаа залгилсан биш, харин ангаж цангаж яваад булгийн хүйтэн ус уусан шиг нэг аятайхан болно. Сэтгэл жаахан хөнгөрөх ч шиг. “Ер тамхи бол ямар ч бай эр хүний нөхөр юм байна. Мань шиг нэг нь сэтгэлээ тайтгаруулах гэж олж нээгээ ч бил үү?! Өөд муутай болохоор нь л дэлхий даяараа тамхинд орчихов гэж дээ.”
- Бас одоо тоолоод эхлэв үү? Зугаацах аргаа ч олох юм аа. Зугаатан гуай саранд ангайж зогссоноос цаад аавын царайтаа олж ирвэл дээр биш үү! Ямар сар үзээгүй биш!
Сар жижигхэн сиймгэр үүлэн цаагуур ороод гарахдаа гэрлээ тодруулсан шиг, “Чи намайг үзээгүй бил үү?” гэсэн шиг дүрлийтэл ширтэнэ. Тэртээ доор бас нэг сар хальт үзэгдээд өнгөрөх нь, замаар яваа машины толинд сар туссаных бололтой.
- Яав л гэж дээ, эхнээр. Чи хүүгээ дэндүүлэх юм байна шүү. Ингэсгээд ороод ирэх байлгүй, хэрэг төвөг л тарив гэж. Нэгнийдээ цуглаад хичээл номоо давтаж суугаа биз. Сургууль төгсөх нь боллоо шүү дээ. Ахлах ангийн хүүхдэд их хариуцлага -
- Хариуцлага гэнэ! Бас хариуцлага сахилгаа номлоод унав уу? Чамд хариуцлагаас өөр хэлэх үг алга уу? Үгүй бас хариуцлага гэнэ шүү! Улс амьтанд хариуцлагатан хэрэгтэй бол чиний хаагуур өнгөрөв? Явж явж нэг үйлдвэрт хадаастай. Чиний үйлдвэр чинь арай хариуцлагатан бүтээдэг юм биш биз? Үйлдвэрлэчихдэг юм биш биз дээ? Шүднийхээ завсраар шүлс үсэргэхээс өөр мэдэхгүй хариуцлагатнууд л гарах байх даа...
Дэлэг тагтны том цонхыг гаднаас хаатал эхнэрийнхээ уурыг улам шатаачихжээ.
- Наанаа орогноорой чи! Нэг нь гудамжинд нөгөө нь тагтан дээр. Мөн дүйсэн хоёр оо! Надаас дайжих нь дутаж гэнэ. Тал тал уруугаа арилаасай. Сураггүй яваасай. Амраагаасай намайг!..
Шөнийн тэнгэрт хараацай тэсгэрилдэнэ. Их олуулаа бололтой.
“Унтахгүй юугаа хийнэ вэ? Өдөржин нисээд шөнөжин сүлжилдээд хэдийд амардаг вэ? Даль жигүүр чинь цуцахгүй юм уу? Бас хоорондоо муудалцацгаав уу? Үүрээ эвдчээд орох оронгүй нисэлдэнэ үү? Та нар энэ дэлхийн хамгийн хурдан шувуу гэдэг шүү. Манай энд холоос ирэв үү? Үүрэнд чинь багтдаг бол орж санаа амар унтаж хэвтэх юмсан. Манай хэрүүлийг та нар сонсдог уу?”
Харанхуйд нэг хараацай хүн зориуд исгэрсэн шиг шулганасаар өндрөөс шумбан орж ирээд тагтны хашлага мөргөх шахан сүр сар хийн өнгөрөхөд тэрүүхэнд нь салхи сэвэлзэж Дэлэгийн үсийг илбэв. Энэ ч тэмээн хараацай нисэж яваагаас зайлахгүй. “Дайрч алах нь уу, чи. Салхинд чинь хийсэх нь байна шүү.”
- Өдий шөнө орой болчихоод байхад тэр хүн л айлд хичээл хийгээд сууж гэнэ дээ. Нүд чинь сохров уу? Доод Бадарчийн улцан шар охинтой нийлээд нэгтээ годгонож яваагаас хаа зайлдаг юм? Бас охид эргүүлэх санаатай. Чиний гар ганзаганд хөл дөрөөнд хүрсэн эр хүн чинь тэр үү? Зөв дөрөөлсөн нь тэр үү? Тэр хулман шар хүүхэнгүй байж чадахгүй болчиж уу?! Хүзүү толгойгоо наачих шахсан л явж харагдана лээ. Ичээсэй билээ?!
Эхнэрийн үгийг дуулаад Дэлэг уурлах бухимдах байтугай харин инээмсэглэж зогсоно. “Хүү маань үнэхээр Бадарчийн охинд сайн болж уу?” Орой ажлаас ирж яваад орцны үүдэнд хоёулантай нь халз тулгарсан нь бий. Охины царай ихэд улайж, хүү бантсан нь илт,
- Сургууль руу давтлагад гэсэн билээ.
“Хүүхдүүд давтлагадаа яваад одоо болтол ирээгүй байна уу? Аль эсвэл... Дэлэг тагт уруу ялимгүй тонгойж байрны гадна сандал, сүүдрэвч хавийг харцаараа нэгжвэл харанхуйдаад олигтой үзэгдсэнгүй. “Хүүхдүүд үерхэг дээ, үерхэг. Бадарчийн охин сурлагаар хүүгээс дутахгүй, цэмцгэр гялалзсан охин билээ. Алтан шаргал үстэй...”
Дэлэг “Алтан шаргал үстэй охин доо” гэж өөртөө дахиад хэлнэ. Эхнэртэйгээ зөрж, сөргөж байгаа нь тэр. Эхнэр нь яаж чиг дуулахав дээ.
“Алтан шаргал үстэй, алиа хөөрхөн охин доо.” Хүүгээ бодохоос инээд хүрч, бас хайр хүрч байжээ. Сайн охинтой үерхэхэд юу нь эртдэх вэ? Миний хүү. Гэхдээ эхлээд дунд сургуулиа төгс. Дараа нь дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшээд аваг! Ингэвэл сая аж амьдрал төвхнөнө биш үү? Тэрнээс биш одооноос оодонгийн тугал шиг хаа хамаагүй харайж гүйж болохгүй. Аав нь зөвшөөрөхгүй. Ээжийнх нь дэвхцдэг ч учиртай. Үерхэж бол харин болно оо. Аав нь мөн ээжтэй нь анх үерхэж, сүүлд ханилсан. Тэгэхэд ээж нь ийм байгаагүй.
Алтан шаргал үсгүй ч
Ааш зан сайхан
Айлын хөөрхөн охин байлаа
Алтан шаргал үсгүй ч...
Дэлэг сэтгэлээ сэргээх санаатай хэдэн мөр шүлэг зохиогоод хэлчихье гэтэл толгой холбох үг олдсонгүй. Дэмий л өөртөө “Тэгэхэд ээж нь ийм байгаагүй” гэнэ. Эхнэр нь үнэхээр ийм байгаагүй билээ.
Дэлэг тэгэхэд эхнэрээ үнсэх хачин их дуртай байж билээ. Өглөө ажилд явахдаа, өдөр гүйж ирж цай уугаад гарахдаа, үдэш ажлаас хүрч ирүүт эхнэрээ дандаа үнсэнэ. Эхнэрийг хацраа өгөхөд нь Дэлэг зориуд уруул дээр нь үнсэнэ. Эхнэрийн уруул энхрий зөөлөн, ялдам булбарай. Гэтэл эхнэр нь “дахиад үнсээч” гэнэ. Дэлэг эхнэрээ чанга тэвэрч, уруул, нүд, хацар, хүзүү хоолойг нь үлдээлгүй үнсэхэд сайхан үнэр ханхална. Дэлэг эхнэрийнхээ хүзүү хоолойд хошуугаа удаан нааж үнэрлэх дуртай байж билээ. Ер өөр бүсгүйтэй үнсэлцэж үзсэн биш, бусад хүүхнүүд тийм сайхан үнэртэй байдаг уу, үгүй юу, мэдэхгүй.
-Хатан хаан минь! Чамдаа их хайртай шүү гэж дэлэг шивнэдэг байлаа. Эхнэртээ ямар ч их хайртай байсан юм бэ дээ. Нэг сургуульд орж нэг ангид сурч, бүр нэг ширээнд таван жил цуг суухдаа эхнэртээ даан ч их дасчээ. Эхнэр нь ч түүнд дассан. Сайхан ч байжээ! Ээ оюутан цаг минь! Оюутан цаг минь! Сургууль төгсүүт эхнэр нь ууган хүүгээ төрүүлжээ. Яаж хүн болно доо гэмээр даан ч жижигхэн, улаан цурав ирсэн тэр хүү аав ээжийгээ харин ч зовоолгүй өсч бойжив. Дөрвөн ч дүү араасаа дагууллаа. Дэлэг өлгийтэй хүүгээ тэврээд,
-Эхнээр! Ямар вэ дээ, хараач! Надтай адилгүй гэх үү?! Хэн тэгж байнав?! Аав нь очоод чихий нь мушгиад өгье гайгүй! гэж бүжиглэж, саëхи татуулан эргэхэд эхнэр нь хүүг алдаж унагах вий гэж айж, нүд нь орой дээрээ гарчихсан,
-Хүүе чи, хүүе чи! гэнэ. Дэлэгийн цээжинд тэр нүүрээ нааж,
-Тэнэг шүү дээ... гэхдээ ер уурласан шинжгүй харин ч эрхэлсэн өнгөөр, сэтгэл нь уярсан шиг хэлнэ. Нүдэнд нь нулимс гялтганана. Тэр нулимс одоогийнхоос их өөр. Аз жаргал бол өөрийн нулимстай...
Дэлэг шөнийн тэнгэрийг ажиж, алсын од руу ширтэхэд одод бас өөрийг нь харж, өөрийг нь даллан дуудаж байх шиг. Нүх шиг харанхуйн дундаас нэг од дурангийн хараанд өртсөн мэт гэнэтхэн хурц тод гэрэлтсэнээ төдхөн бүүдийгээд огт үзэгдэхийг болив. Дэлэг тэр одыг дахиж үзэгдэх нь үү, гэрэлтэх нь үү гэж хараа тавьж хүлээвэл сураг ч үгүй. Орчлонгийн нүх уруугаа шургаад цаашаа одов уу? Тэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэхсэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ.
Од үзэгдсэнгүй, харин тэртээ доор замаар яваа машины хурц гэрэл наашаà тусч, сууцны гаднах тоглоомын талбай, төмөр тулгуур, намхан сүүдрэвч, уулнаас хавар эрт зөөж суулгасан нялх залуу моддыг зурвас гэрэлтүүлнэ. Хүний сэтгэлийн доторхийг ингэж гэрэлтүүлээд харчихдаг болбол доо?!
Эхнэр нь шүүгээ сав онгичиж дуусчээ. Өрөөнөөс гарахын өмнө тагт руу шагайж àраас нь харахыг Дэлэг мэдсэнгүй.
- Мөн дөө! Гиюүрэх цагаа олов оо! Даяанч гуай ууланд хадны агуйд сууж бясалгаач! Зэрэг нэмж юу магадав. Эрдэмтэн ч бол доо!
Холгүйд зурвас цагаан туяа гялс гээд замхрах нь од харважээ. Дэлэг “Түй” гэж нулимахыг завдсанаа больчихлоо. Золиг чинь хаанаас харвачихваа? Нөгөө од биш байгаа?! Дэлэг харанхуй тэнгэрийг угû нь хүртэл нэгжих нь үү гэлтэй улам гүн рүү нь хараа сунгахад юм мэдэгдэх нь байтугай дахиад хэд хэдэн ч од уралдсан шиг харважээ. Дэлэг түүнийг зориуд үзээгүй царай гаргаж, хажуу тийшээ эргэхдээ тагтны нээлттэй том цонхны шилэнд өөрийнхөө дүрс туссаныг харав. Тэр дүрс өөдөөс нь дүрлийтэл ширтэж, Дэлэгийг өрөвдсөн шиг, санаа алдан мушилзвал мөн мушилзаж, толгой хаялахад бас толгой хаялна. Одон оронч минь! Хамаг од харваад дууслаа. Одоо юугаа шинжих вэ?
Зэргэлдээ сууцны барилгуудад гэрэлтэй цонх олон, хөшигтэй хөшиггүй, дэлгээстэй дэлгээсгүй янз бүр. Айлууд унтаж амрах болоогүй хэр нь Дэлэг шиг тагтан дээр хөлөө чилтэл зогсож байгаа хүн өөр алга аа. Нэгтээ гэрэл гарч Дэлэг тэр зүг санаандгүй харвал эсрэг талын сууцны нэг цонхны цаана магнай нь гялалзсан халзан эр шуудагнаас өөр өмссөн юмгүй шалдан зогсоно. Үс ноос болсон цээжээ алгаараа дэлдэж, уруул амаа элдвээр хөдөлгөх нь тэрээр нэг бол дуу дуулж байгаа нөгөө бол ганцаараа ярьж зогсоо дог оо. Цаанаас гэрийн урт нөмрөгтэй хүүхэн орж ирээд дэргэдүүр нь өнгөрөхөд шалдан эр гэдсээ цордойлгон суниах зуураа хүүхний бөгсийг илээд авлаа. Дэлэг айл гэрийн нууц уруу сэм орж, үзэж харах ёсгүй зүйлийг хулгайгаар харчихсан шиг, тэрний нь хүн мэдчихсэн шиг хэрдхийн нүдээ түргэн аньж, харцаа буруулав. Тэрээр ичиж орõижээ. Хэнээс тэрэв? Өөрөөсөө юу? Дэлэг бас эхнэрээ илж энхрийлдэг, урдуур хойгуур өнгөрөхөд нь өдөж оролддог л байлаа.
Сарны наахнуур хараацай ниснэ. Тэнгэрт дахиад од харваж, түрүү түрүүчээс тод гэрэл гарав. Хараацайнууд улам чанга шулганалдах нь гэрэл үзээд үймэв үү?! Ер солир бол мàнай дэлхий уруу санаандгүй ирж байгаа биш, харь гаригаас, өөр ертөнцөөс илгээсэн сансрын элч юм гэх бодол Дэлэгт төрнө. Тэр элч наашаа хүрээд ирээсэй. Тагтан дээр буугаад “Дэлэг минь! Танай энд бид түр буудаллая, чи бидэнд туслаач! Бид их холоос ирлээ. Манай гариг сая чамд үзэгдээд далд орсон. Шөнөдөө ганц л үзэгддэг юм. Одоо дахиж гэрэлтэхгүй, битгий харуулд. Хэрэв чамайг хүсвэл бид тийшээ аваàд явж болно шүү!” гээсэй. Дэлэгт сансрын зочин аль түрүүн нисч ирээд нэгтээ нь буучихсан шиг санагдахад тагтны доторхийг өөрийн эрхгүй харцаараа нэгжвэл, нэг талаас сарны туяа, нөгөө талаас өрөөний гэрэл цонхоор туссан, зай муутай, хүйтэн чулуун шалтай сэрүүвчид нь “сансрын элч” харагдсангүй. Тагтны мухраад гинж нь мултарсан хүүхдийн дугуй хэвтэнэ. Дэлэгийн зочин л сансраас унадаг дугуйгаар ирэõ íü дутав гэж.
Ард тасхийн хаалга савах дуулдаж эхнэр нь харайж ирэв. Нулимс асгаруулжээ.
- Дүлийрэв үү, чи?! Хүүхдийнхээ хэлж байгааг дуулахгүй байíà уу? Бас өөрийгөө өмөөрөх нь! Эр хүн болсон гэнэ! Өмдөө олигтойхон угаагаад өмсчихдөг бол ч яамай. Тэнэж тэнэж ирчээд үг хэлүүлэхгүй санаатай. Сохроогүй бол очоод хараач, чи! Хэл чинь татчихаагүй бол үг дуугараач! Чиний зулзага мөн үү, биш үү?
Эхнэр нь бүр дэргэд ирэхэд сарны туяанд, нулимстай нүд нь уурлаж бухимдсанаас нэн ч сүртэй хэрдхиймээр гялалзана. Дэлэг гэнэт зүрхний цохилт түргэсэн цээжинд оволзож ирэхийг мэдэрч тэрхэн агшинд эхнэрийнхээ хажуугаар шурхийн өнгөрч дотогшоо харайж орлоо. “Та нар намайг яаж зовоох гэсэн улс вэ?!”
Дэлэг хүүхдүүдийн өрөөнд эрчээрээ явж орвол харанхуй байсанд хажуу ханан дахь гэрлийн асаагуурыг падхийтэл дуутай чанга алгадаж гэрэл гаргаад шууд том хүүгийн ор уруу хүрэв. Хучлагыг хуу татвал хүү нь огло харайн босох нь эцгийгээ ирнэ гэж мэдэж хүлээж байсан шиг.
- Хаагуур тэнээд ирэв?! Дэлэгийг ийн ууртай хашхирахад унтаж байсан хүүхдүүд нь бүгд цочиж сэрээд ор орон дотроосоо гайхан харна.
- Хаагуур ч тэнээгүй...
Энэ үгийг дуулаад Дэлэг улам дүрсхийж,
- Чамаас үг асууж байна! Хаагуур тэнээд ирэв? Одоо хэдэн цаг болж байна вэ? Тэр цаг харчих чи?! гэж ханын цаг уруу заасаар зандарч ер хүүг ганц сайн байлгаад өгье гэтэл нь олигтой цохьчих газар олдсонгүй. Хүү нь орны хажууд нүцгэн зогсохыг үзвэл өөрөөс нь өндөр, биерхүү ханхар эр болжээ. Ийм том болсон эрийн хацар, хонгон дээр шал пал хийлгэж байлтай биш. Дэлэг дэмий л хүүгийн толгой уруу хуруугаар чичиж,
- Танай сургууль гэж өдөр шөнө ялгалгүй хичээл давтлага хийж байдаг газар уу? Тийм бол ор дэвсгэрээ зөөгөөд авааччих, тэндээ өнжиж хоноод сур чи! гэв.
- Би тэгвэл гэртээ сууж байя. Хичээл номоо орхиод гадагшаа толгой цухуйлгахгүй суучихъя. Идэж уучихаад та нарын нүднээс холдохгүй хажууд нь хэвтэж ээжийн санааг амраагаад өгье. Шалгалтад унавал ч унаг! гэж хүү хэлэв.
- Дуу чи! Чи бидэнд заах болоо юу? Бас шалгалтаар далайлгах уу? Миний өмнөөс сурч байгаа хүн үү, чи?! Чамайг сургуульд явлаа гэж зэмлэсэн хэн байна? Хаагуур тэнээд ирэв гэж байна? Ээж чинь чамд ямар гэм хийв? Эхийгээ уйлуулж гомдоохоосоо ичихгүй юу чи?! Энэ үес эхнэр нь орж ирээд арга тасарсан шиг нүд нүүрээ алчуураар дарж улам чанга шогшрон уйлав.
- Намайг чи нүд нь сохорсон, хэл нь татсан хүн гэж санав уу? Хаагуур хэсүүчилснийг чинь мэдээгүй гэж бодов уу? Ичээч чи! Өдий багаасаа хүүхэн шууханд санаархана аа бас! Тэр нэг нуухан царайлсан шар хүүхнээр яах гэсэн юм чи! Тэрэн дорвол нүүрээ олигтойхон угаагаад, өмдөө ядаж индүүдээд өмсчихөж сураач?!
Эцэг нь толгой уруу нь чичиж байгаад ингэж хэлэхэд хүүгийн нүдийг дорхиноо нулимс бүрхэж, уруул нь өөрийн эрхгүй өмөлзөхөд хүү түүнээ мэдэгдэхгүй гэж толгойгоо улам унжууллаа. Дэлэг үүнийг хараад сэтгэл нь гэнэт хачин болж хүүгээ өрөвдсөнөөс тэр үү? Золтой өөрөө нулимс гаргачихсангүй. Өдий том болчихсон, эр хүн болчихсон хүү нь нялх хүүхэд шиг өмөлзөх нь юу вэ? Одоо бол Дэлэг хүүдээ биш өөртөө бухимдлаа. “Юуны чинь хүүхэн шуухан? Ямар баланцгийнх нь нуух вэ? Чи бусдыг улаан шараар дугаарлана аа! Өөрөө наад үс гэзгээ аятайхан самначихаач! Гоёлын хувцсыг чинь энэ хүү л үргэлж индүүдэж өгдөггүй бил үү? Одоо тэгвэл өөрөө халуун төмрөөр дарсан болоорой!” гэж өөр нэг Дэлэг далдаас хэлнэ. Дэлэг дэмий л,
- За яахав чамтай, маргааш тухтайхан уулзна аа! гээд бушуухан эргэв. Эцгийнхээ араас харц дагуулан үлдэх хүүхдүүд нь “Манай аав ийм сүртэй, ууртай хүн байсан юм уу?” гэж гайхаж эмээсэн царайтай.
Дэлэг гүйхээрээ явж тагтан дээр гарвал дахиад л одод жирвэлзсэн тэнгэр угтав. Тэрээр тагтны ирмэгээс тас зуурч, тоо томшгүй од уруу цөхрөнгүй хараад толгой сэгчин,
- Бурхан минь! гэлээ. Шанааны нь тус газар хүчтэй луг луг хийх нь судас лугшиж байгаа биш нэг зүйлээр битүү дэлсэж байх шиг санагдана. “Уурлахаар юу болов оо? Ингэж сүржигнэх хэрэг байв уу даа? Чамд харин ичгэвтэр биш үү?! Арван наймтай эр хүн шүү дээ. Хичээл давтаа л биз, оройтоо л биз. Хүний хар цагаан нь ямар хамаатай вэ? Арьсны үзэлтэн үү чи! Түй! Бас маргааш тухтай ярилцана гээд байна шүү!” Дэлэг нүдээ тас аниад цээжээ ганхуулан толгой хаялж, “Амрах юмсан! Сэтгэл амар төвшин байх тийм газар очих юмсан!” гэж бодно.
Дэлэг алсын од, сар, тэнгэрийг харвал тийм ч хол биш, саран бүр энүүхэнд, хажуу байшингийн дээвэр дээр цайрч, явган яваад оччихсон ч болмоор санагдав. Сарны гэрэл улам нэмэгдсэн шиг, орчин тойронд сүүн туяа татаад хараацайнууд аанай жиргэн тэсгирэлдэж тэнгэртээ сүлжилдэх нь, үүнээс илүү сайхан нам жим, үүнээс илүү тогтуун дөлгөөн шөнийг чи хаанаас олох вэ? гэх шиг. Дэлэг нүдээ аньж,
- Тэнгэр минь! Ядарч байна шүү! Хэрүүл шуугиангүй, уур уцааргүй амар жимрийн орондоо хүргээч! гэж шивнэлээ. Нэг хараацай өндрөөс шумбан ирж, үүрэндээ багтаж ядан орохдоо ялгадсаа савируулсан нь Дэлэгийн аниастай нүдэн дээр уначихлаа.
... Дэлэг, өглөө хүүхдүүдийг сэрэхээс өмнө босов. Шөнө олигтой унтаж чадалгүй эргэж хөрвөсөөр үүрээр хэсэгхэн дугхийжээ. Эхнэр нь тахиа шиг эрт сэрээд угаалгын өрөөнд ус цалгиулан,
- Эдний хир даарийг надаас өөр хэн л угааж цэвэрлэдэг билээ?! гэж үглэж байлаа. “Энэ хүн уншлагаа эхлэж амжжээ. Бушуу салхинд гаръя. Толгой хагарах нь!”
Дэлэг гадуур хувцсаа өмсөж, хүүхдүүдэд ч, эхнэрт ч дуулдахааргүйгээр хаалгыг зөөлөн онгойлгоод гэрээс гарав. Шатаар уруудаж явахад нэг зүйл дутуó санагдахад зогсосхийн, “Гэртээ мартаж үлдээсэн юу байх билээ?” хэмээн санахыг оролдвол тэрнээ орхичихжээ гэх тоймтой юм санаанд нь орсонгүй. Тийм хаяж гээгээд байхаар ч эд биш дэг ээ. Хүнээс авсан захиас даалгавар бий бил үү! Ингэж мартагнахыг бодвол онцгой чухал зүйл биш юм байлгүй. Гэвч Дэлэгт өнөөдөр нэг л жирийн биш өдөр шиг санагдаад байжээ. “Нэг л зүйлийг мартаад байна даа?!”
Салхигүй тунгалаг өдөр болох шинжтэй: Дэлэг сууцны гаднах таримал зулзаган модыг харж зогсоно. “Гөлөглөж байна уу? Урга! Урга! Та нарыг бид энд ургуулах л гэж уул өөд аахилан аахилан мацаж явж авчраад, хөлсөө унаган унаган нүх малтаж суулгасан юм шүү. Урам байна даа, ургах хэрэгтэй. Энэ өндөр, чулуун барилгуудтай эн зэрэгцэнэ шүү. Сайхан саглайж багсайгаад үндэс мөчрөө тэлж, сүр жавхлангаа гайхуул л даа. Өтгөн балар цэцэрлэг болохоор чинь би дуртай зугааламз, цэцэрлэгт хонох ч үе гарч мэднэ.”
Тэрээр энэ ч дээ ургах болов уу даа гэмээр турьгүй нарийхан, намхан модны хуурай ишнээс атгаж,
- Нүдээ нээнэ шүү! Хаврыг үзээрэй, нахиалах дургүй байна гэж үү?! Уулаа санасан юм биш биз?! Дассан газраас холдох хэцүү. Гэхдээ хотын амьдрал үз л дээ, дасчихаж ч юу магадав... гэлээ. Тэндээсээ эргэж, явган хүнд зориулсан нарийн замаар явав. “Эднүүсийг өнөөдөр услая байз. Бороо ороосой, газар хатаад тоосго болох дөхлөө” гэж бодно. Хэсэг яваад “Эхнэр харчихвал хашхираад унана” гэж баруун тийшээ эргэж байшинг тойрвол өөрийн гэрийн цонх үзэгдэхгүй болж сая санаа амрав. “Намайг харахлаар нүд нь хорсдог болж. Уур нь барагддаггүй юм аа гэхэд эрүү нь эцмээр дээ. Би энэ хүнд ямар нүгэл хийсэн бэ? Ямар буруутай вэ? Яах гэж үргэлж уурлаж, хэрүүл зарга бîлно вэ? Ийм гэрт хэн тогтох вэ? Чихээ бөглөөд суух уу? Хүүхдүүдийнхээ нүд, чихийг бас таглах уу? Тэгвэл тэд маань юу харж, юу сонсох вэ? Юу сурах вэ?”
Дэлэг бас “Одоо би хаачих вэ?” гэж бодов. Нар туссан хэдий ч цаг эрт байх бололтой ойр тойронд үзэгдэх хүнгүй. Амралтын өдөр хэн ч эртэлж явах вэ дээ.
Дэлэг явсаар цэлийсэн их гудамжинд дөхөж ирэв. Үсчин, зурагчин, даатгал, хадгаламж гээд элдэв нэр хаяг зүүсэн байшин барилгууд гудамжны дагууд эгнэжээ. Их гудамжинд хөл хөдөлгөөн өрнөж эхлэж, түрүүчийн ганц нэгхэн машин явж үзэгдэнэ.
“Одоо би хаачих вэ?!”
Дэлэг замын хажуд, хаашаа явахаа тодорхой шийдэж чадахгүй гайхшран зогсоно. Эхнэртээ эргэж очоод “Уур хилэнгээрээ гайхуулахаасаа өмнө, ганц удаа ч гэсэн юу хийх ёстойг минь хэлээд өгөөч? Хэд гурван ноìын хуудас ч эргүүлэх ажил байсан санж. Орон гэртээ би амар төвшин сууж болох хүн үү, үгүй юу?” гэж асуумаар санагдана. Гэвч Дэлэг эхнэр рүүгээ буцалгүй, гараа халаасандаа шургуулаад гудамжны төв уруу алхлаа. Урд шөнө тамхиа барчихсан хүн, дэлгүүр хүрч утаа гаргах юм олж авъя гэж шийджээ. Зам хөндлөн гарахдаа нүдний булангаар харвал баруунтайгаас навтгар хар машин их хурдтай ирж явлаа. Гялалзсан хар тэрэг өмнүүр нь шурдхийн өнгөрөхийг Дэлэг дурамжхан харж зогсов. Жилийн өмнө бил үү? Эхнэр нь амралтад яваад ирэхдээ ийм хар тэргээр хүргүүлж ирсэн сэн. Одоо санавал эхнэрийн ааш зан хувирсан, уйлж унждаг болсон нь тэрүүнтэй ч холбоотой юм уу. Юу гэвэл хожим нь тэр хар машин гадна нь хэд хэдэн удаа ирж зогсохыг Дэлэг харсан юм. Эхнэрийгээ тэр машины жолоочтой танил уу? Эсвэл дарга даамалтай нь найз нөхөд юм уу? алин болохыг Дэлэг энэ хэр мэдсэнгүй, асууж шалгаалтай ч биш дээ. Одоо машины дугаарыг ч мартжээ. Гэтэл саяын хар тэрэг өөрийнх нь эзгүйд гэрт нь очихоор яваа шиг санагдахад Дэлэг “Түй!” гэж зам уруу нулимаад “Одоо байтлаа хар санах нь! Энэ л дутуу байж гэнэ дээ?!” гэлээ. Машин огцом чагнаалдаж дугуйгаараа хатуу зам чахруулан зурсаар зогсох дуулдаж, Дэлэг бөндгөсхийн цочиж харвал бас нэг хар тэрэг дэргэд нь тулж ирээд зогсжээ. Жолооч нь машин дотроосоо толгой цухуйлгаж,
- Амьд явах дэмий санагдав уу? Нүд анимаар байвал хүнд гай тарилгүй мөрөөрөө аниарай гэж ууртай хэллээ. Дэлэг алхам ухарч, тэргэнд зам тавибал жолооч, араа залгах зуураа хажуудаа суугаа нүдний шилтэд хандаж,
- Энэ нөхөрт эрээн мод бариулаад зогсоочих юмсан. Харваас чадах юмаар маруухан биз дээ. Ийм л бүтэлгүй юмнууд эз нь даллаж дуудсан юм шиг осолд орж биднийг балладаг юм. Хүний амьдралыг ганц мөсөн бусниулна гээч гэвэл цаадах нь огт өөр зүг уруу харсаар толгой дохино. Хар тэрэг давхиж одлоо. Дэлэг яагаад ч юм тэр жолоочид тун их зэвүүрхэж,
- Чи хүлээж бай. Үг хэлбэл гүйцэд хэлж сур! гэж араас нь хашхирмаар, чулуугаар нүүлгэмээр санагдлаа.
Дэлгүүрт ирвэл хаалттай, онгойхыг хүлээе гэвэл цаг илүү хугаацаагаар зогсохоос өөр аргагүйд хүрчээ. Дэлгүүрийн үүдэнд цагаан нөмрөгтэй хүүхэн ууттай сүү ачсан тэргэнцрийн ард алцайн зогсоод,
- Сүү аваарай, сүүгээ авцгаагаарай! гэж хашхирна. Худалдагч хүүхэн Дэлэгийг харж,
- Та сүү авахгүй юу? Шинэ сүү дөнгөж сая ирсэн үз л дээ, сар өдөр нь хажуудаа бичээстэй байгаа гэв.
- Баярлалаа, би сүү авахгүй. Надад тамхи хэрэгтэй байна.
Худалдагч Дэлэгийн царайг хараад “Шартчихжээ... Эрчүүл ингээд л сүүлчээ мэдэхгүй уух юм. Хүүхнүүд бол зүгээр ус байсан ч тэгж ууж чадахгүй дээ. Баярлалаа гэнэ! Бас боловсон архичин байх нь ээ. Шөнөжин гашуун усаа цангасан мал шиг залгилж байхдаа маргааш нь ингэж дордоно гэдгээ бодоо ч үгүй дээ. Айл хэсэж архидаад одоо л харих гэж яваагаас хаа зайлахав” гэж боджээ.
- Архи тамхи эргүүлэхээс өмнө аяга цайны сүүтэй, эхнэртээ очвол дээр биш үү? Хөөрхий нойргүй ч хоноо бил үү?
Дэлэг учрыг сайн ойлголгүй нээрэн сүү аваад харьдаг ч юм бил үү? гэж бодож байтал,
- Дэлэг үү энэ чинь?! гэх дуу гарлаа. Тэр эргэж хараад,
- Хүүе сайд! гэж адилхан дуу алдаж,
- Эрхэм хүнтэй ингэж учирдаг байжээ! гэвэл сайд гэхээсээ тамирчин болов уу гэмээр, ноосон өмд цамц өмссөн мантгар цагаан эр инээсээр ирж гар барьж мэндлээд,
- Яахав одоо чавганцын эрх мэдэл ийм өндөр болж хэмээн барьсан торон саваа дээш өргөн харуулж,
- Эцгийн эрхт ёсны үе л гэлцэх юм. Манайх бол үнэндээ эхийн эрхт ёс гэдэг нь бүр анхнаасаа ноёлсон айл. Урьдынхаар бол хэмжээлшгүй эрхт хаант засаг юм уу даа. Эр хүн эцэс сүүлдээ авгайнхаа цайны сүүг зөөсөөр эрт өтөлдөг юм байна гэснээ худалдагч хүүхэн уруу харж,
- Ийм хүнд ажилтай хойно эр хүн эхнэрээсээ түрүүлж өтөлж түрүүлж ойчдог нь долоон зөв. Тийм үү? гэлээ. Хүүхэн инээж,
- Ямар инээдтэй юм ярина вэ? гэв.
- Инээдэм ч биш дээ хонгор минь! Жишээ нь сая чамаас сүү худалдаж авахаар авгайцуул хүүхнүүд ирэв үү? Ирээгүй гэдэгт би итгэж байна. За тэр хар даа! хэмээн эрээн уут салбагануулаад ирж яваа өвгөнийг заагаад,
- Чамд гэж захихад хар хүнээ л хайрлаж яваарай! Тийм үү, Дэлэг ээ?! Чи бас сүүнд зорьж ирсэн биз дээ.
Дэлэг, хүүхний сонжсон харцтай тулгараад санаа зовж,
- Тамхи байна уу? гэсэн чинь энэ худалдагчид алга аа. Дэлгүүр нээгдэхийг хүлээхээс гэв.
- Тэгвэл хүлээхээс яахав. Тамхи бол эр хүний уух цай юм чинь. Сүүг ч орлож чадна. За тэгээд ажил амьдрал хэр байна вэ? Танай үйлдвэр ч гялалзаж байх шив дээ. Сониноос уншсаан. Чи ч сүрхий хүн юм аа. Одонгоо даахгүй болж байгаа биз дээ? “Сайд” ингэж асуугаад худалдагчид хандан,
- Хоёр боодол сүү авъя гэлээ.
- Боодолтой биш ээ, ууттай сүү. Худалдагч ийн засаж хэлээд сүүг нь өгвөл “Сайд”,
- Хэн мэдэх вэ? Уут бол уут л биз гэсээр сүүг àвч торон савандаа хийлээ.
- Чи энд дэлгүүр сахиж, мануухай оргиж зогсоод яах вэ? Манайд оч л доо. Хоршоо онгойж уу үгүй юу гэдгийг аяндаа цонхоор харчихаж болно. Манайх ердөө энэ хажуугийн байшинд шүү дээ... гэж нөхрийн хэлэхэд Дэлэг татгалзсан ч үгүй.
- Тамхи ямар дуусна гэх биш. Монголд юм бүхэн элбэг дэлбэг хангалуун болж байна гэж бүгдээрээ шагшиж магтацгаадаг гэж нөхөр нь харь газрын хүн шиг хэлэнгээ,
- Эхнэр бид хоёр хааяа чиний тухай ярьж л суудаг даа. Шударга нь дэндсэн хүн гэж би хэлдэг юм. Үнэн үү? гэвэл Дэлэг санаа алдаж,
- Мэдэхгүй юм даа Магсар минь! хэмээн үнэнээсээ хэлэв. Хоёул зэрэгцээд явлаа. Худалдагч сүү авахаар ирсэн бөгтөр нуруутай, үрчгэр хөх өвгөний мөрөн дээгүүр Дэлэгийн араас ширтэж, “Сайдтай танил сүрхий архичин юм аа... Бас шударга гэж байгаа шүү! Архичин гэхлээр л муу хүн байх ч ёстой биш дээ” гэж бодно.
- Уулзалгүй хэдэн жил өнгөрч вэ? гэхэд Дэлэг бодож бодож,
- Зургаан жил... Долоо ч болох нь гэв.
- Танайх энэ хороололд бил үү?
- Энд ээ...
Магсар гараа алдлан толгой сэгсэрсээр,
- Нэг дор шахам суудаг улс гэж байх, хүнд хэлэхэд ичмээр юм. Хөдөө бол хоёр өөр суманд суусан ч бид жилдээ нэг уулзаад байх байсан даа. Ээ хот газар, хот газар. Хэцүү ч юм даа! гэлээ.
- Хотод тусмаа уулзъя гэвэл амархан л даа.
- Ээ мэдэхгүй, заримы нь нэр усыг бараг мартлаа. Хүн гэдэг нас нэмэхийн хэрээр найз нөхөд цөөрдөг юм байна. Байгалü хүнд чамгүй их нас заяаж. Идэр залуухан байхад ирж очдог байсан нөхдөөс одоо хоёр гуравхан нь л орж гардаг болжээ. Зарим нь намайг гээж, заримы нь би гээчихлээ. Байгалийн жам ёс хүнийг авслахаас өмнө хүн өөрийгөө авсалчих юм. Өөрийн хийсэн авсан дотроо амьдарсан болж өнхөрч байгаад сүүлд нь өрөөлийн хийсэн авсанд орж хэвтээд нэг мөсөн дуусах юм.
- Гоонь ганцаар хүн зав ихтэй, найз нөхдийндөө орж явахад амар байдаг юм уу даа. За тэгээд авгай хүүхэн авч хүүхэд шуухадтай болбол тэд нü баргийн юмыг орлож, гадагших холбоог нь тасалдаг шиг байна. Алба төрөлтэй хүн бол ажил дээрээ эрхбиш улс амьтантай үг солино. Амьдрал ч тэгээд хайрцагт орчихдог бололтой хэмээн Дэлэг нөхрийн үгний гол санааг зөвшөөрч,
- Дэлхийгээ хөмөрсөн тогоо шиг гэж бодох нь юув, гэхдээ л бид шинэ цагийн “Хуучин хүү” болчоод байна аа гэв.
- Би чамайг хэлээгүй ээ. Хэзээ ч хуучрахгүй хүн гэдгийг чинь ч мэднэ. Харин чи нөгөө сэдвээ дуусгасан уу? Орхисон уу?
- Оролдож байгаа... Дэлэг урагш ахидаггүй бичгийн ажлаа саналаа. “Өчигдөр гэртээ ширээний ард суугаагүй, өнөөдөр ч ялгаагүй хоосон өнгөрөх нь. Эхнэр минь! Хýзээ тайван суулгах вэ? Хэлээч?”
- Хэчнээн жил оролдох гэсэн юм дуусгаач! Нэг мөр болгох сон гэж яарахгүй юм уу? Би бол шөнө ч унтаж чадахгүй байх. Сонирхолтой сэдэв! Надад тийм сонин сэдэв олдохгүй юм даа. Эрдэмтэн гэдэг сайхан цол юм. Хүслээр олдоод байхгүй шүү.
- Зэрэг цол нь хаашаа. Ядаж ном товхимолд ч гэлээ хавсаргах юм сан гэж санах л юм...
Дэлэг Магсарыг дагаж, дэлгүүрийн өмнөхөнд байх нүсэр том байшингийн захын хаалгаар орж шатаар өгсөхдөө “Одоо тэтгэвэрт гартлаа бичээд ч дийлэхгүй нь шиг байна аа” гэж бодно. “Эхнэрээс хол нуугдаж суугаад оролдвол харин яадаг бол. Аавынд очиж нухаад суувал ээж гайхдаг болов уу? Аавынх гэхээс эндээс гараад тийшээ очих юм байна!”
Магсар хэдэн алхам түрүүлжээ.
- Монгол оронд хүнд аж үйлдвэр хөгжүүлэх цаг болсон гэж чи бодож явдаг байх. Чам шиг хүн олон байвал чадахаа л чадна аа. Гэвч Дэлэг минь! Хөгжүүлэхээсээ өмнө учир бий. Чи, тэр сонины сурвалжлагчид яах гэж долоон булчирхайгаа тоочсон юм бэ? Чи дандаа л шүүмжилж байх. Удирдлагаа муулж байх...
- Би муулаагүй, үнэний нь хэлсэн. Чи тэс хөндлөнгийн хүн болохоор сэтгэл чинь өвдөхгүй. Бид их юм алдаж байна. Тийм сохор байдлаар хол явахгүй...
- Чи өнөө л оюутан үеийнхээ зангаар шив. Чиний нэр устай тэр сониныг уншаад би баярласан. Ангийнхан ч үзээ байлгүй. Гэхдээ би ингэж бодсон шүү, эцсийн эцэст хувьсгалыг жинхэнэ хувьсгалчид л хийдэг болохоос биш “Улаан” хувьсгалчид хийдэггүй. Тэд хувьсгалыг хугалж, нугалдаг юм. Дэлэг инээж,
- Би улаан хувьсгалч биш ээ гэв.
Магсар түр зогсоод хагас эргэн харж, урам нь хугарсан шиг,
- За больё, орхиё... Орж байгаад тухтай ярья. Амралтын өдөр таарсан улс байна даа энэ чинь... гэлээ.
Дэлэг Магсарынд нэлээд саатлаа. Гэрийн эзэгтэй Тунгалаг гэгч махлаг эмэгтэй түүнийг хараад таньж ядаж,
- Хэн гэнэ ээ?! Делегушка! Пээ ямар аймаар өөрчлөгдөө вэ! Яагаад ийм их тураа вэ? гэхэд нü Дэлэг инээмсэглэж дэмий л мөрөө хавчсанаас өөр юмгүй.
Бин битүү хивñ дэвсэж, дөрвөн талын туургыг улаан хүрэн хамба хилэнгээр бүрсэн зочны өрөөнд түүнийг оруулжээ. Хаалганы хоёр хажууд ирвэс, чонын арьс зүүсэн нь нэг нэгнийхээ чацыг шалгах гэсэн аятай адраас шаланд хүртэл сүртэйеэ унжèна. Дэлэгт яагаад ч юм авсан дотор ороод суучихсан шиг “Одоо чи эндээс гарахаасаа өнгөрсөн, чамайг энд бунхаллаа” гэж чоно, ирвэс хоёр үүдийг манаж байх шиг санагдлаа. Магсар орж ирээд ширээн дээрх хайрцагтайг Дэлэг рүү түлхэж,
- Тамхи татаж болно, утаагүй янжуур. Эмнэлгийн өрөөнд татсан ч эмч анзаардаггүй юм гэв. Ширхэг янжуур асааж татвал утаа гэхээр юм гарахгүй, чихэр гаа амтагдана.
- Манай энд ийм тамхи зарвал хүүхэд хөгшингүй тамхичин болох байгаа.
- Цаадуулаа үүнийг олно гэж чи бодож байна уу? Хамгийн хортой, гашуун, хамгийн үнэтэйг нь авчирна шүү! Улсын хөрөнгөөр даалуу шиг тоглодог! Гадны зах зээлийн хамаг хог новшийг цуглуулагсад! гэж Магсар ууртай дүр үзүүлж хэллээ.
- Арай үгүй байлгүй, чи хэтрүүлж байна.
Магсар эсрэг талын урт буйдан дээр сууж арагш налаад,
- Би мэдээд хэлж байна аа гэв. Тунгалаг цай оруулж ирээд,
- Цай ууж суу даа. Одоохон өндөг хайраадахъя. Хүүхдүүд өсөж томорсон гэж жигтэйхэн биз дээ. Авгайн чинь бие сайн уу? Олон хүүхэд өсгөх гэж ядарч байгаа байх даа хөөрхий гэлээ.
- Хүүхдүүд цөм сургуульд... гэртээ тогтох хүн цөөхөн. Одоо чинь сургуулийн ажил гэдэг үстэй толгойноос их болж. Би ч байсхийгээд сургуулиудаар явдаг ажилтай. Гэрийн ажил хийх хүнгүйдээд эх нь үглэх юм. Үглэхээс ч яахав. Том хүү дунд сургуулиа төгсөх болчихлоо. Танай охин хаачаа вэ? Тусдаа гарсан уу?
- Охин пага-ийд байгаа.
- Хаана гэнэ ээ?!
- Парисад сурч байгаа.
- Тэр бид хоёрын сурах ч дээ хэмээн Магсар хажуугаас ярвайн хэлж,
- Гэртээ буцаж ирэхээргүй царайтай гэвэл Тунгалаг нөхрийнхөө хажууд суугаад,
- Ирэхгүй хаачих юм бэ? Чиний хар санаа дэндэх юм. Амны билэгтэй байгаач гэж учирлалаа.
- Би төрсөн эцэг нь мөн биз дээ. Тэгвэл яагаад энэ холоос очиж байхад ядаж тосоод авчихдаггүй, үдэж гаргачихдаггүй юм бэ? Би тэрнээр унааны хөлс төлүүлэх үү? Харин хаа ч очсон намайг тусгай улс угтаж, үддэг шүү. Улсын буянаар их туйлах юм хөөрхий...
- Хичээл ном нь хүнд, завгүй байдаг биз дээ...
- Магсар эхнэрийн үгийг дуулаагүй хүн шиг босож янжуур авч асаагаад,
- Дэлэг минь! Хүүгээ л гадаадад битгий явуулаарай. Бид охиноо уйлж унжаад байхаар нь хөөцөлдөж байгаад явуулчихсан нь буруудлаа. Нутаг нугадаа сургуульд сурлаа гээд бидэнд муудсан юм ер алга. Сайн сайхан л явна гэлээ.
“Миний хүү хаа ч явсан эцэгтээ ирнээ” гэж Дэлэг бодох нь хүүдээ итгэдгийнх ажээ.
Дэлэг тэднийд шарсан өндөг идэж, хэдэн хундага архи уужээ. Дотор халж, эндээс шалавхан гарч гэртээ гүйж хүрээд “Чи хашхирсаар байна уу? Орил! Орил! Бүх цонхоо дэлгэж, хаалга үүдээ нээгээд хотоор нэг хашхир!” гэж эхнэрээсээ ам асуумаар санагдана. Дэлэг, ухаан алдаж унаж тустлаа архи ууж үзсэн нь үгүй. Заримдаа эхнэрийнхээ аашинд урам тасрахдаа хаа нэгтээ очоод салам архидаж, сайхан дуулж, уйлж сэтгэлээ онгойлгох юм сан гэх бодол төрөх авч жаахан балгамагц овоо аятайхан болж ирснээ удалгүй улам нурмайн нойр хүрч унтаад өгдөг билээ. Маргааш нь тархи толгой маналзаж өвдөхийг яана!
Магсар дахиад архи хундагалахад давирхай шиг үнэр сэнхийнэ.
- Балгачих Дэлэг ээ! Наадах чинь ямар ч хүнд тохирно. Дорнын сархад бол рашаан юм, ямар сайндаа эмчилгээнд хэрэглэхэв. Тэр буцаж суугаад ярих нь,
- Өрнөдөд очлоо, дорноор явла. Латин Америкийг хүртэл үзлээ. Сахарын цөлөөр л арай аялсангүй. Тэнд... хэмээн гараа дохиод, ... Өрнөдөд хөрөнгөтэй хүн л амьдрах газар юм. Шулуун шударга, өчнөөн сайхан сэтгэлтэй байгаад ч сохор зоосгүй л бол өнгөрөх газар. Сургуульд яахав дээ, ийм тийм гэж л ярьцгаадаг. Гэхдээ зуу дахин сонсохноо ядаж ганц удаа үз гэдэг биз дээ. Нүдээрээ үзэж итгэсэн хүний үг шүү! Монгол оронд тэгвэл өөр өө! Энд хөрөнгө мөнгө яривал инээдэмтэй. Гэвч Дэлэг минь! Шударга занг хэр үнэлдэг вэ дээ?
- Би үнэлнэ ээ...
- Чиний үнэлэх хамаагүй. Энэ хүмүүс үнэлдэг үү? Үгүй юу? Жишээ нь танай дарга нар одоо чамайг муу хэлж байгаа. Нэг нүдээр үзэхгүй байгаа. Чиний шуд�

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 313 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-096.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3896


khuv5-040.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2999


flo-003.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3568


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn