-Оюунаа... Нараа... Сараа... гэх мэтээр дуудалцсаар тал талруу тав гурваараа салж одоцгоолоо. Харин энэ сумын төвд тэнэг Дорио гэж адлагдаж хүүхэд, нохойн доог болсон хөөрхий нэгэн дүйнгэ эр л баравгар том уруултай амаа хагас ангайж, хиртэж сайртсан хүзүүгээ өлийлгөн монхор том хамраасаа гоожих нусаа ч үл хайхран гуниг гутрал шингэсэн бөлцөн нүдэнд нь инээмсэглэл тодрон алсыг ширтэн алмайран зогсжээ. Дүйнгэ эрийг ажиглан сайн харвал 43.44 ч байж болох, хүнд хар майжгий бакиал хөлдөө углаж хир даг болсон навсархай өмд магадгүй зуун дээлийн хуулга нийлүүлэн оёсон мэт тэрлэгний тамтагтай ажээ.
Түүнийг хоёр дугуйтай усны тэрэг мөрлөн амаараа дүүд хэмээн чагнаалдан ус зөөж амьтан царайчилж явдгийг мэдэхээс ийнхүү баяр бахдалтайгаар инээмсэглэн бардам ихэмсэгээр жаргаж зогсохыг хэн ч хараагүй билээ. Тэнэг Дорио ухаант хүмүүсийн мөнгө төгрөг заран авчруулж хүч хөдөмөр гарган баахан цаасан цэцэг урлан хийгээд эцэст нь ганцхан цаг л хээхуар гарган, цэцэг жимс мэт болон шидэж орхисон өнөөх зуу зуун цаасан цэцэгсийг түүн цуглуулаад олон хүний хөлөөр онги онги татагдсан газрын хөрсөнд шигтгэн суулгана.
Мөн энд тэндгүй гишгэгдэж няцарсан нялх ногоог үрээ энхрийлэх эх мэт нэг нэгээр нь нандигнан имрэн босгох гэж оролдох авай.
Дүйнгэ эр хийсэн ажлаа харан инээд алдан зогссоноо тэрэгтэй ус руугаа ухасхийн өнөөх цаасан цэцэгнүүдээ усалж гарлаа.
Услагдсан цаасан цэцэгнүүдийн будаг холилдон урсахдаа цоморлогоо нээж дэлгэх ч шиг навчилж нахиалах ч шиг этгээд сонин дүр зураг гаргана. Үүнийг харсан тэнэг Дорио ургаж байна гэж итгэн гоё... го-ё гоё цэ-цэ-г, цэ- цэг-үүд хэмээн үглэн улам уламуслана. Тэгтэл хоёр охин гүйж ирэн
-Ээ тэнэг Дорио
Тэнэг Дорио мангар мангар маанаг маанаг гэж шоолцгоон барьж явсан цаасан цэцгээрээ нүүрийг нь шавхрахад Дорио цочин агдас хийхдээ усаа алдан асгачихлаа. Элсэнд шингэн орох усыг маанагтан харж зогсох тэнэг Дориогийн нүднээ өнөө инээмсэглэл бүдгэрэн бүдгэрсээр унтарч байлаа.
Хоёр охин Дорио руу хэлээ гарган элэглээд час.час инээлдэн өнөө эвлүүлж суулгасан цаасан цэцгүүдийг няц няц гишиглэхэд тэнэг Дорио өөрийгөө няцлуулсан мэт навтас навтас хийн дальдчин:
-Өө та хоёр муухай өөдгүй тэр гоё цэ-цэ-г-үүд их олон цэцэг бас ээж, ногоо цэцэг хөөрхий өвдсен гэж ээрүүтэн тасалдуулан хэлээд газарт суун хоёр хөлөө тийчлэн тэмээний тавхай мэт хоёр сарвуугаараа нүүрээ даран асгартал уйллаа.
Хоёр охин тэнэг Дориогийн юунд ингэтлээ уйлан гашуудаж харамсаад бамгааг үл ойлгон учир утгагүй үг хэлэн заасан зүг зүг рүү нь хараа сунгалаа. Тэнэг Дориогийн хөрсөнд суулгасан цаасан цэцэгнүүд дөнгөж ургаж буй ногоон зүлэг холдож одсон жаалуудын өмссөн хувцастай өнгө харшин үлэмжийн тансаг үлгзрийн сайхан цэцэрлэгийг бүтээжээ.
Байгаль хүн хоёрын өөрсдөө ч мэдээгүй бүтээсэн энэхүү гоо үзэсгэлэнг мэдэрч мэдсэн амьд амьтан ганцхай тэнэг Дорио л байлаа. ( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 30/9 | Өгүүллэг )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-001.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4436
Найзууд Хэмжээс: 600x449 99k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5220
zam-043.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5317
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: