Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дэлхийн уран зохиол 		 Өгүүллэг: М. Шолохов : Хүнсний комиссар
Оруулсан admin on 2008-08-07 02:27:09 (3843 уншсан)


Мужийн хүнсний комиссар манай тойрогт ирлээ. Энэ хүн хөхөртөл хуссан мөлчгөр уруулаа шазав татав хийлгэн, их л яаруу тэвдүү байдлаар,
-Тоо бүртгэлийн ёсоор үзэхэд таны хариуцсан тойргоос зуун тавин мянган пүү тариа хурааж авах ёстой юм байна. Нөхөр Бодягин таныг юмны арга эвийг олдог зоригтой хүн гэж үзээд тус тойргийн хүнсний комиссарын албан тушаалд томиллоо. Ингээд болж бүтэх байлгүй. Ганцхан сарын хугацаа өглөө шүү… Хэд хоногоос явуулын шүүх ирнэ. Арми цэрэг, төв суурин газарт талх тариа ийм л хэрэгтэй байна даа гээд өрөвгөр үстэй төвөнхөө цохиод, араагаа зуун,
-Хорон санаалж юмаа нуусан хүнийг дор нь буудах хэрэгтэй!... гэж хэлээд өндөг шиг нүцгэн толгойгоо бондгосхийтэл дохиод яваад өгөв.

II
Тойргийн нутаг даяар ийш тийшээ сүлжсэн, өндөр нам утасны шон дамжин хүнсэн татвар хураах нь гэдэг цуу тархлаа. Гацаа суурингийн баян тарган хасагууд өөр хоорондоо үг хэлээ нийлүүлж аваад
-Тариа талхаа зүгээр л өгөх хэрэг үү? Тэр ярьдаггүй хэрэг… гэж хатуу тогтоцгоов.
Тийнхүү хашаа хороонд ч, гудамж чөлөөнд ч, ер хаана л бол хаана нүх ухаж, тариа будааг хэдэн арваар нь байтугай хэдэн зуун пүүгээр нь нууж дарлаа. Ер нь айл болгон, хажуу айл нь хаанаа тариа талхаа нуусныг андахгүй боллоо.
Тэгээд л таг чимээгүй байцгаав. Бодягин хүнс хураах отрядаа аваад айл амьтан хэслээ. Тэрэгний дугуйнд хүйтэн цас чахраад л, хүрээ хашаа цасан цанд бүрхэгдэн энд тэнд үзэгдээд л мөн ч сүрхий давхиж дээ. Үдшийн харуй бүрүйн цаг, нэг гацаанд ирэхэд бусад гацаатай л адилхан гацаа байлаа. Харин Бодягины хувьд өөрийн нь өсөж төрсөн гацаа нь байжээ. Бодягийн энэ гацаанаас гарч явсаар зургаан жилийн нүүр үзжээ. Энэ завсар гацаа муудаж өөр болсон нь үгүй байлаа.
Зургаан жилийн өмнө зуны долоон сард хадлангийн газар балжингарам тэргүүтэн алаглаад, хүн амьтан тариагаа хадаж байх үес Игнашка Бодягин арван дөрвөн настай байжээ. Аав, хүү хоёр нэг хөлсний хүнтэй гурвуулаа ажиллаж байсан бөгөөд аав нь тэр хүнийг өвсний ацны нэг шүдийг хугалав гэж цохиод авахлаар нь Игнат хүү аавдаа тулж очоод, шүд зуун байж,
-Аав та ч муухай амьтан юмаа… гэж хэлсэн гэнэ. Тэгэхэд аав нь,
-Хэн тэр вэ би юу? Гэж асуухад Игнат
-Тийм, та… гэж хэлжээ.
Аав нь Игнатыг ганцхан цохиод унагаж, шоохойны даруулга сураар нэвширтэл ороолгож, үдэш гэртээ харьсан хойноо цэцэрлэг дотроосоо интоорын мод огтолж аваад, засаж янзлан тулуур хийгээд, Игнат руугаа сарвайж
-За хүү минь, хүний газар явж юм үзэж нүд тайлаад, ухаан суусан хойноо эргэж ирээрэй дээ гэж хэлээд тавлах байдалтай мушилзан инээвхийлжээ.
Тэр үед тийм байж. Харин одоо морин тэрэг тачигнан, цан хүүрэг болсон сүлжмэл хашааны дундуур давхиулж, сүрлэн дээвэртэй байшингийн өнгө өнгийн будагтай цонх эрээлжлэн өнгөрч байлаа.
Бодягин эцгийнхээ хашаан доторх улиангар модыг хараад, бас дээвэр дээрээ байдаг төмөр шувуу нь хуучин янзаараа далбаганан хөдөлж байгааг үзмэгцээ хоолой дээр нь нэг юм тээглэх шиг болжээ. Орой нь буусан айлынхаа эзнээс
-Бодягин өвгөн мэнд байгаа юу гэж асуужээ. Гэрийн эзэн морины тоног сэлбэж байснаа давирхай болсон гараа хөм суранд арчаад нүдээ жоготой онийлгов.
-Байхаар барахгүй баяжсан шүү… Шинэ авгай авсан, эмгэн нь ч аль хэдийн талийгаач болсон, хүү нь нэг тийшээ яваад алга гэтэл өвгөн өтөлснөө мэдэхгүй цэргийн ар гэрээр хэсэж, авгай хүүхэн эргүүлж явдаг болсон… гэж ярьжээ.
Тэгснээ царайгаа төв болгоод
-Тэглээ ч сүрхий чамбай хүн дээ… Та түүнийг таньдаг юм уу? Гэж асуужээ. Маргааш өглөөний цайн дээр хувьсгалт шүүхийн явуулын хэсгийн дарга
-Өчигдөр хурал дээр хоёр нударган талх тариагаа битгий өгөгтүн гэж хасагуудыг ятгалаа… Тэднийхийг нэгжих гэхлээр эсэргүүцэж хоёр цэргийг зодсон байна… Хүн амьтанд сургамж болгохын тулд шүүхээр оруулаад цааш нь харуулж орхиё гэж хэллээ.
III
Уг нь торх хийдэг байснаа одоо шүүхийн дарга болсон хүн улаан булангийн навтгар тайзан дээрээс
-Буудан алсугай! Гэж товч тодорхой хэлсэн нь яг л модон торхондоо хангинасан шинэ төмөр ороолт углах мэт санагдав.
Нөгөө хоёр нударганыг үүд рүү аваад явлаа. Сүүлчийн хүн нь манай эцэг юм байна гэж Бодягин танив. Шар сахал нь дөнгөж үзүүрээсээ бууралтжээ. Бодягин, эцгийнхээ үрчгэр бор хүзүүг нэгэнтээ хараад хойноос нь гарч харуулын даргад,
-Чи тэр өвгөнийг дуудаадах даа! Гэв.
Өвгөн дорвигүй бөгтийн алхсаар ирж, хүүгээ танимагц нүдэнд нь оч бадрах шиг болсноо дорхиноо больж, өтгөн хөмсгөн дороосоо сөлийн хараад
-За хүү минь, улааныхантай яваа юу? Гэж асуув.
-Тийм ээ, аав аа
-Тийм байдаг байжээ… гэж хэлээд нүд буруулжээ.
Хэн хэн нь дуугүй болов.
-Аав минь, бүтэн зургаан жил уулзсангүй, ярих хэлэх юм алга уу? Гэж хүүгийнхээ асуухад өвгөн хорсолтойёо үрчийн хөмхий зууж
-Ярих юм алга шив дээ… Бид хоёрын зам зөржээ. Намайг амбаар савандаа хүн оруулсангүй, эд хөрөнгөө өгсөнгүй гэж буудах гэж байдаг. Би эсэргүүн болж гэнэ. Хүний эд хөрөнгө ухаж явдаг нь энэ засагт сайн хүн байдаг юм байж дээ. Одоо яая гэхэв, дураараа л тоноод байж дээ гэж хэлжээ.
Хүнсний комиссар Бодягины чамархайн арьс цайрч
-Бид ядуу хүнийг тоноогүй, бусдын хөлс хүчээр баяжсан хүний юмыг авч байна. Тийм улсыг хамаад өнгөрнө. Чи бол нэг насаараа зарц барлагийн хүчийг сорсон хүн! Гэхэд нь өвгөн
-Би өөрөө өдөр шөнөгүй ажилласан хүн шүү. Чам шиг дэвэн дэлхийгээр хэсээгүй! Гэжээ. Тэгэхэд нь Игнат
-Ажил хийж үзсэн хүн ажилчин тариачны засгийг өрөвдөх ёстой, гэтэл чам шиг нь бороохой бариад угтаж байна… Хашаандаа оруулсангүй гэнээ. Үүнийхээ төлөө халуун юм амсана даа! … гэж заналаа.
Өвгөний хоолой хачин эвгүй дуугарав. Одоо хүртэл эцэг хүү хоёрыг холбож байсан нарийхан утсыг таслах мэт хахир муухай дуугаар
-Чи миний хүү биш, би чиний эцэг биш. Төрсөн эцэгтээ ийм ам гарсныхаа төлөө гурван төрөлдөө буг чөтгөр болоорой гэж хэлээд нулимж, дуугаа хураагаад цааш хэд алхсанаа гэнэт эргэж илтэд өдөх байдлаар –Гайгүй ээ, чи балрахаа л баларна даа! Хопёроос таануусын эрхийг хязгаарлах хасагууд ирж яваа шүү. Би амьд гардаг юм бол энэ гараараа голыг чинь самнана даа гэж зүхлээ.
Оройхон хэрд гацааны захын салхин тээрмийн цаахна байдаг, пийшингийн шавар авдаг нүхний зүг хэсэг хүн очлоо. Тэр нүхэнд муу сайн мал орж үхдэг байжээ. Тесленко гэдэг комендант гаансныхаа үнсийг тогшоод
үхэнд ойрхон зогсоцгоогоорой… гэж товчхон хэлэв.
Бодягин ягааран цайрах цасыг зүсэх чаргыг харж,
-Аав минь, битгий муу юм санаарай… гэж аяархан дуугараад хариу хүлээсэн боловч талаар болов. Тэгтэл
-Нээг… хоёр… гурваа!.. гэж дуулдлаа.
Хөллөсөн морь үргэн гэдрэг эргэж, чарга энхэл донхолтой замаар орж явахад, тод өнгийн будагтай туянз нь цэнхэртэн цайрах цасан дунд удтал доёлзон харагдаж билээ.

IҮ
Тойргийн нутгийг хөндлөн гулд сүлжсэн өндөр нам утасны шон дамжин Хопёрт бослого гарлаа, гүйцэтгэх хороодыг шатаалаа, албан хаагчдын зарим нь алагдаж, зарим нь зугтлаа гэсэн чимээ тархав.
Хүнсний отряд тойргийн төв орж, Бодягин, шүүхийн комендант Тесленко хоёр гацаанд үлдсэн байв. Тэд тариа будаа ачсан сүүлчийн хөсгийг очих газар явуулахаар яарсан боловч өглөөнөөс тэнгэр муухайран, нүүр нүдгүй шуурчээ. Орой болохын үес гацааны чөлөөнд хориод морьтой хүн давхилдан гарч ирлээ. Төдхөн цасан хунгарт дарагдсан суурин даяар түгшүүрийн дохио хангинаад, адуу мал янцгаах, нохой хуцах, хонх жингэнэх хослон сонсогдов…
Бослого гарах нь энэ.
Бунхант толгойн оройгоор хоёр морьтой хүн ухаан малгайгүй зугтаж үзэгдэв. Толгойн бэлээр ч гүүр дээгүүр ч морины төвөргөөн дуулдаж, хэсэг морьтон тэднийг элдэн хөөлөө. Хамгийн түрүүнд дарга хүний өмсдөг папах малгайтай хүн сайн угсааны өндөр гүүгээ ташуурдан,
-Коммунистууд бидний гараас мултрахгүй дээ! Гэж хашгирав.
Дэлдэн чихт украин Тесленко толгойн цаана гараад киргиз угсааны морио шавдан
өдхөн гүйцнэ дээ! Гэж дуугарав.
Тэр хоёр хормой ихтэй гүвээ лав гучаад мод хэртэй гэдгийг мэдэх тул морьдоо гуядаж гарав.
Нэхэн хөөгчид бөөнөөрөө ойртов. Тэнгэрийн өрнөд хаяа харанхуйлж, хавь ойрын юм харагдахгүй шөнө боллоо. Гацаанаас гурван мод хиртэй газар, жалганд тогтсон бөөн хунгар дотор нэгэн хүн байхыг Бодягин харж, давхиж очоод
-Чи чинь ямар үлийгээ хийж байгаа амьтан бэ? Гэж сөөнгө хоолойгоор хашгирав.
Гэтэл тэр нь царай хөхөрч осгодгийн даваан дээр тулсан бяцхан хүүхэд байжээ. Бодягин морио ташуурдаж, цовхчуулан тулж очоод
өтгөрийн зулбасга чи хөлдөж үхэх гээ юу? Яагаад энд ирсэн юм бэ? Гэж асуун, мориноосоо дэвхрэн буухад
-Ах минь, би хөлдлөө Би өнчин хүн… Ингээд л хэсэж явдаг амьтан гэж нөгөө хүүхэд хэлээд эм хүний уранхай цамцны хормойгоор толгойгоо бүтээгээд чимээгүй болжээ.
Бодягин олон таван үггүй, оготор дээлийнхээ энгэрийг ярж, нөгөө муу жаалыг элгэндээ тэвэрч аваад, арай хийж мориндоо мордлоо. Тийнхүү цааш давхихад жаал хүү дээлийн хормойд дулаацан, Бодягины суран бүснээс бөх гэгч зуурч явлаа. Гэтэл морьд нь илтэд цуцаж, газар хороохгүй болоод, араас хөөн ирэх чимээ ойртсоныг мэдээд айн янцгаалдах болов.
Тесленко исгэрэх салхин дундуур хашгичин, Бодягины морины дэлнээс шүүрч
-Наад муу хүүхдээ хаяач! Юу болох гэж байгааг мэдэж байна уу. Хая гэм, бид баригдах нь байна шүү дээ гээд ам хэлэнд багтамгүй муухайгаар харааж, Бодягины хөхөрсөн гарыг ташуураараа ороолгон Гүйцлээ гэм, тасар цавчина шүү дээ. Энэ муу хүүхэдтэйгээ галд орж шатаасай билээ гэж загнав.
Цагаан хөөс бурзайлгасан морьдын хамар зэрэгцэж ирлээ. Тесленко, Бодягины гарын хөх няц болтол нь ороолгов. Бодягин мод шиг болсон гараараа жаал хүүг тэврэн явах зуураа, хазаарын жолоог урд бүүргэндээ ороож, гар буугаа сугалахыг оролдон
-Энэ жаалыг яасан ч хаяхгүй, хөлдөж үхнэ шүү дээ. …Чи цаашаа бай, хөгшин хулхи чамайг ална шүү! Гэж сүрдүүллээ. Хөх сахалт украин эр гиншин уйлагнаж, мориныхоо жолоог татаад
-Явж чадахгүй нь! Өнгөрлөө гэж хэлэв.
Бодягин эвлэж өгөхөө больсон хуруугаараа оролдон, шүдээ тачигнатал хавиран байж, нөгөө жаалыг эмээл дээгүүрээ бөгтрүүлж, даруулан хүлээд, хэр зэрэг уяснаа нэгэнтээ шалгаж,
-Дэлнээс нь сайн бариарай, муу зантгар минь гэж инээмсэглэн хэлэв.
Тэгмэгц Тесленко сэлэмнийхээ хуйгаар мориныхоо хөлс бурзайсан хондлой дундуур буулгаж, соёо сахлынхаа дундуур хуруугаа амандаа хийгээд, дээрэмчин шинжтэй чанга гэгч шүгэлдэв. Тэр хоёр, бие хөнгөрөөд давхилдан очих морьдынхоо хойноос удтал ширтээд, зэрэгцэн хэвтэж, гүвээний цаанаас папах малгай цухалзан гарч ирэхэд оновчтой тайвнаар онь холбон буудаж угтав…
***
Тэр хоёр алуулаад гурав хоножээ. Тесленко нь хир даг болсон цууямбуу дотуур өмдтэйгээ, чихэндээ тултал цавчуулсан амнаасаа бөөн хөлдүү бөөрөнхий цус цухуйлган дээш харан хэвтэхэд Бодягины нь нүцгэн хэнхдэг дээгүүр хээрийн бяцхан шувуу санаа амар дэвхрэлдэн, хүү татуулсан гэдэс, нүдий нь ухсан хоосон ухархай хоёрт нь чихсэн урт сахалтай арвайн тариаг тоншин шулганалдана.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дэлхийн уран зохиол )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 142 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-008.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3640

Г.Ариунболд Зотон, тос 60x60
Бэлэгдэгч
Хэмжээс: 586x600 154k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2727


B3-028.JPG
Хэмжээс: 600x286 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4003


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn