Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал
Оруулсан admin on 2008-07-07 01:57:41 (4043 уншсан)

Сүрэн жаахан сандран бэлтгэлийн өрөөнд биеэ халаан зогсоно. Тэрээр хүүхдийн "Яргуй" хүүхдийн урлагийн их наадамд ардын бүжгээр оролцохоор аймгаасаа шалгаран ирсэн билээ. Энд тал бүрээс нийлсэн авъяаслаг хүүхдүүд бүгд хуран чуулжээ. Бусадтайгаа зэрэгцэн том тольны өөдөөс харан сунгалтын дасгалаа хийж байтал түүний ардхан талд хотын цэвэрхэн цагаан баньд ярилцлага өгч байв.

Тэрээр бушуухан босч холдон явах гэтэл сурвалжлагч бүсгүй хүрч ирэн наадмын өмнөх сэтгэгдэлээсээ хуваалцана уу хэмээн гэнэт асуув. Сүрэн хэсэг мэгдэн гэнэтийн асуултад юу хэлэхээ мэдэхгүй сандран зогсоно. Ядаж өнөөх хүү юу ярих нь вэ гэсэн шинжтэй хажууд нь зогсоод байдаг. Яагаад ч юм үг дуугарч чадахгүй байгаа буруутан нь энэ хүү юм шиг санагдаад сандарч тэвдэн юу хэлсэнээ ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд сурвалжлагч бүсгүй баярлалаа хэмээгээд цааш явлаа. Сүрэн хэсэг азнаж байсанаа нэгэнтээ уртаар амьсгаа аваад нөгөө хүүгийн байсан зүг өөрийн мэдэлгүй харвал аль хэдийн холдон явсан байв. Тэрээр яагаад ч юм урамгүйхэн санаа алдаад үргэлжлүүлэн халаалтаа хийж байтал наадам ч эхэллээ.

Хүүхдийн "Яргуй" наадам үнэхээрийн сайхан болж өндөрлөлөө. Дараа нь тоглолтонд оролцсон бүх хүүхдүүдийг Найрамдал зуслан тийш авч явав. Тэнд хүүхдүүд улам илүү танилцан хаяг юугаан солилцон дотно нөхөрлөцгөөв. Сүрэн алтан медаль хүртэж харин өнөөх цэвэрхэн цагаан хүү дуугаар мөнгөн медаль хүртжээ. Түүний нэрийг Тэмүүжин гэх бөгөөд охидод л баймаар дүрлэгэр алаг нүд,өтгөн хөмсөг,цав цагаан царай,тас хар үстэй. Бас түүний биеэ авч яваа байдал цаанаа л нэг энгийн,хэнтэй ч инээмсэглэн уриалагхан аргагүй намбалаг харьцаж,цөөн үгээр бодолоо илэрхийлэн ярих нь ямар ч охидын нүднээс холуур өнгөрч чадахгүй байлаа. Сүрэн ч гэсэн хотын тэрхүү хөөрхөн хөвүүнийг сэмхэн харуулдана, тэгэх төдий цээжин тушаа газар нь үл ялиг догдлоход өөрийн эрхгүй хацар нь улайн доош харна. Сүрэн багаасаа бүжигээр хичээллэсэн. Намхан л болохоос өөлөхийн аргагүй тэгш биетэй,жижгэвтэр жартгар ч гэлээ өөрт нь зохисон хар нүдтэй бордуу охин. Тэмүүжин ганцхан түүнийг л тойроод бусадтай нь харьцаад байгаа юм шиг санагдахад ямарч хамааралгүйг нь мэдсэн ч гэсэн дотор нь нэг л сонин гомдох сэтгэл төрөөд ирэв.

Хаалтын үдэшлэг болон хүүхдүүд их л хөгжилдөн бүжнэ. Бүгд урлагын хүүхдүүд болохоор айж эмээх зүйлгүй нүүр нь хагарсан илт харагдана. Сүрэн наадамд оролцоно хэмээн ээжийнхээ хөөрөн байж авч өгсөн богино дэрэвгэр даашинзаар гоён найз охин Хашаагын хамт хөтлөлцөн бусадтайгаа нийлэн хөгжилдөн байсан ч нэг л мэдэхэд нүдээрээ Тэмүүжинг эрин зогсож байв. Тэмүүжин хүүхэд бүртээ бүжиглэж байсан ч Сүрэнг урих нь бүү хэл харсан ч үгүй. Харин түүний найз Хашааг хоёр ч удаа урин бүжиглэлээ. Тэр хоёр инээлдэн Хашаа түүнд зогсоо зайгүй юм ярьж буй бололтой өөрөө тачигнатал инээд алдахад Тэмүүжин тэрүүхэн тэндээ инээмсэглэж байв. Сүрэн тэр бүхнийг хараад урамгүйхэн өрөөндөө очдог юм билүү хэмээн бодож байтал сүүлийн бүжиг хэмээн зарлалаа.

Сүрэн за дуусахын хооронд хэмээн бодон бусдыгаа харан тэрүүхэндээ бүжиглэмэр аядан зогсож байтал Тэмүүжин ирж түүнийг урьлаа. Сүрэн сандарсандаа чичрэн өөдөөс нь ч харж чадахгүй доошоо харан хөлөө арайхийн зөөж тавьж байлаа. Түүний зүрх нь даашинзных нь цаанаас хүчтэй цохилход тэрээр Тэмүүжинг мэдчих вий гэсэн аятай амьсгаагаа түгжин бага багаар нь гаргаж байв. Тэмүүжин түүнээс юм асуухад ганц хоёр л үгээр хариулна. Урьд нь ямар ч уралдаанд орсон ингэж сандарч байгаагүйгээ санав. Тэгтэл ч ая дуусч Тэмүүжин талархасанаа хэлээд өөдөөс харан тийм гэхийн аргагүй сайхан инээмсэглэв. Хүүхдүүд шүгэлдэн гуйсаар дахин нэг ая сунгах боллоо. Тэмүүжин Сүрэнд хандан

-Уучлаарай,дургүйцэхгүй бол дахин бүжиглэх үү хэмээгээд түүний өөдөөс харвал Сүрэн бушуухан толгой дохиод инээхэд хацар нь жаргаж буй нарны тэнгэрийн хаяа адил улаа бутран халуу дүүглээ. Энэ удаа харьцангуй бие нь тайвширан хоёул нэрээ хэлэлцэн сурдаг сургууль, сонирхол,наадмын талаар гээд ойр зуурын овоо юм ярилцаад авлаа.

Сүрэн Дарханлуугаа буцахаар хамт ирсэн нөхдийн хамт жижиг микроны арын цонхон талд Хашаагынхаа хамт суун мөрөөдөлд умбалаа. Тэрээр замын туршид ганцхан Тэмүүжинг бодон явна. Сүрэн аймагтаа л хөөрхөн охин гэгдэг,түүнд сургуулийнх нь төдийгүй өөр сургууль гээд энд тэндээс олон хөвгүүд ирж үерхэж нөхөрлөхийг гуйдаг ч хэн нь ч Тэмүүжин шиг сэтгэлийг нь хөндөж байсангүй. Тэгээд бүр анх хараад,огт таньж мэдэхгүй хаа холын хүүд шүү. Нөгөө анхны харцаар дурлана гээч нь л байх даа. Би нээрээ яасан бүтэхгүй юм мөрөөдөж явдаг юм бэ. Хаа хамаагүй хотын хүүхэд,тэгээд нэг л удаа бүжиглэж үг сольсон. Яаж ч бодсон яагаад ч бүтэхгүй юм мөрөөдөж явах гэж...хэмээн бодно. Тэгсэн ч гэлээ Сүрэн нэг л мэдэхэд сайхан мөрөөдөлд автан өөрөө ургуулж бодон тэх бүртээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан явна. Хажууд нь сууж явсан Хашаа гайхан түүнийг нудчин

-Хүүе чи зүгээр үү. Алтан медальтай харьж байгаа хүн ч баясгалантай байхгүй гээд яахав. Цааш нь инээ инээ гээд өөрөө юуг нь ч ойлгоогүй байж даган инээлээ. Хашаа бол түүний найз. Хоёулаа багаасаа бүх юман дээр хамт байж ирсэн. Яг л нэг гэрийн хоёр шиг сайн найзууд. Хашаа их шартай болохоороо байнга л Сүрэнтэй барьцан чармайна. Тэрийгээ өөрөө ч бодож санах зүйлгүй шууд хэлчихдэг,сэргэлэн нь дэндсэн охин. Сүрэн тэр хоёр бараг арван хэдэн жил үерхэж байгаа сайн найзууд билээ. Хашаа гэнэт Сүрэнг нудчин

-Сүрээн, тэр Тэмүүжин их дажгүй хүү байгаа биз. Найз нь бүжиглэж байхдаа нилээн дотно танилцаад утасныхаа дугаарыг хүртэл солилцоод авсан шүү....хэмээн хөөрөнгүй хэлэв. Сүрэн хэдий хэний тухай ярьж байгааг мэдэж байсан ч мэдэн будилан

-Хэн гэнээ? ямар Тэмүүжин....ингэж асуухдаа тэрээр өөрийгөө хэрхэн догдолж байгааг аль болох мэдэгдэхгүйг хичээв. Хашаа өөдөөс нь

-Яагаав дээ,дуугаар мөнгөн медаль авсан,хотын цэвэрхэн хүү байсан даа. Аан тийм чамтай сүүлийн хоёр бүжгэн дээр хамт бүжиглэдэг...

-Аан,тэрийг Тэмүүжин гэдэг билүү. Би сайн нэрийг нь анзаараагүй юм байна. Ингэж хэлээд Сүрэн цонхруу харлаа. Түүний дотор гэнэт харанхуйлаад ирэв. Хашаа хажууд нь Тэмүүжингийн талаар зогсоо зайгүй шивнэн магтаж гарна. Сүрэн болдогсон бол дуугүй байгаад өгөөч хэмээн хашгирмаар,эсвэл яагаад ч юм ихээр уйлмаар болоод ирэв. Хашаа Сүрэнг гайхасхийн харсанаа яриа нь сонирхолгүй байгаа юм байх хэмээн бодоод чамайг эргүүлдэг тэр олон маанаг хараас чинь хэдэн зуун хувь илүү за найз минь хэмээн инээснээ гэнэт хажуудаа хүмүүс байгааг анзааран чимээгүй боллоо.
Сүрэн хэсэг чимээгүй сууснаа гэнэт өөрөөсөө ичих шиг боллоо. Юу,юу ч болоогүй байж юу нь ч их юм боддог юм. Эмээ нь ээжид нь юу гэдэг байлаа. Учирах тавилантай юм бол алсын газар байлаа ч учирч л таараа,харин тиймгүй бол хажууд чинь хамтдаа байсан ч учирдаггүй юм гэж байсан. Тэрээр ингэж бодоод Хашаагынхаа өөдөөс харан гүнзгий амьсгаа аван инээмсэглээд бөөрөнд наалдан хоёул наадмын сонин хачин ярилцан явсаар гэртээ ирлээ.

Сүрэн гэртээ их л цоглог орж ирэв. Тэрээр энгэртээ медальтай,сэтгэлдээ бодох хүнтэй ээждээ шагналынхаа мөнгөөр авсан хүзүүний ороолттой ирж байгаадаа хөөрөн байлаа. Ээж нь ч ганц охиноо ороод ирэхэд нь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн

-Миний муу өөдөсхөн бор охин овоо ш дээ,ээж нь охиноороо ямар их бахархаж байна аа хэмээн үнслээ. Алив үр минь гараа угаагаад ширээндээ суу. Ээж нь дуртай хоолыг нь хийсэн. Сүрэн өрөөндөө орж хувцасаа солин гараа угааж байтал ээж нь тэндээс миний охион медалаа зүүгээд ороод ирээрэй хэмээн орилов. Сүрэн хариуд нь

-Та харчихсан юм чинь өөр хэнд харуулна гэж зүүх юм бэ....за за тэгье ээ ээжээ...Сүрэн ээжийнхээ үгнээс ер зөрдөггүй байв. Түүнийг багад нь аав нь нэг л өдөр үнсэж,үнсэж байгаад ээжид нь баяртай хэмээгээд гарч байсныг санана. Ээж нь Сүрэнгийн л төлөө гэж яаж зүтгэж явдагыг тэрээр мэднэ. Аав нь хүүхдийн баяр юмуу,төрсөн өдрөөр нь ямар ч ажилтай байсан заавал ирдэг байв. Тэр тоолонд нь ээж нь юу ч болоогүй юм шиг инээж байгаад гараад явсан хойно нь Сүрэнгээс нуун нулимасаа арчиж байсныг олонтой харжээ. Тэрээр энэ удаа яагаад ч юм аавыгаа ихээр саналаа. Багадаа аавынхаа нуруунаас салдаггүй охин байжээ. Их ч бие султай турьхан нэгэн. Тээр нэг жилийн Майн баярын жагсаалаар аавынхаа хүзүүн дээр суучихсан,ээж нь хажууд нь мөрийг нь түшин гурвуулаа жаргалтай инээж байгаад зурагаа авхуулж байж билээ. Тэр баяр түүний хувьд сэтгэлд нь тодоос тод үлдсэн гэгээн дурсамж.....ийнхүү хөнгөн гунигт автан санаа алдан зогстол ээж нь хүрч ирэн

-Зүгээр үү ээжийн бор охин....ядраа байлгүй хоолоо идчихээд эртхэн амар хэмээгээд өнөөх л сайхан үнэр шингэсэн энгэрээ хамарт нь ойртуулан зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэн үнслээ. Сүрэнд энэхэн мөчид энэ хорвоо дээрхи хамгийн сайхан хэзээ ч мартагдахгүй,дахин давтагдахгүй үнэр энэ л үнэр....ээжийн минь энэ л үнэр хэмээн бодогдон тэрээр ээжийнхээ суган доогуур нь гараа оруулан энгэрт нь наалдан сайн гэгч нь үнэрлээд авлаа. Нандин охиноо өхөөрдөн хасанаа

-Миний охин чинь ээжийгээ саначихаа юу даа...ийм том болсон охин чинь....

-Тиймээ,таныг зөндөө их санасан. Надад ганцхан та минь л байгаа шүү гэтэл Нандин хулмалзан за хоолоо ид хөрлөө хэмээв. Сүрэн медалаа хангинуулсаар том өрөөнд ортол өөдөөс нь ёслолын буудлага хийн өнгө өнгөөр цаасаар буудуулан аав нь шинэ эхнэрийн хүү охин хоёртойгоо угтан авлаа.

Сүрэн аавыгаа хараад бас гэнэтийн бэлэгт баярлан улам илүү догдлов. Тэр орой хэдүүлээ жаал сууж байгаад аав нь хүүхдүүдээ аван охиноо үнсээд гарлаа. Сүрэн ээжтэйгээ хамжилцан аяга шанагаа цэвэрлэнгээ наадмынхаа сонинг хуваалцана. Нандин охиноо харсанаа нэгэнтээ санаа алдаад:Миний охион өнөөдөр ээжтэйгээ унтчих тэгэх үү хэмээн гуйв. Сүрэн уг нь орондоо орон Тэмүүжинг бодохыг хүсч байсан ч ээжийгээ гомдоохоос эмээн зөвшөөрлөө. Ээжийнхээ халуун өвөрт хэвтэн энгэрт нь хошуугаа наан хэвтэх юутай жаргалтай.

-Ээж ээ та унтаж байна уу

-Үгүй ээ,яасан миний охин

-Аан,зүгээр л. Ээжээ таньд хэцүү байдаг уу

-Юу тэр вэ, миний охион

-Аав ингээд ирж очоод байх,бас дүү нарыг дагуулаад юу ч болоогүй юм шиг байгаад байдаг нь

-Үгүй дээ үр минь. Тэр чинь чиний эцэг шүү дээ. Хүссэн үедээ охин дээрээ ирэх эрхтэй хүн

-Би мэднээ. Та надад хэлсэн ш дээ. Тэр дүү нар минь бид гуравын цусаар нэг л цус гүйж байгаа гэж

-Тиймээ,миний охин ухаантай охин. Чи минь л сайн явж байвал ээжийнх нь ганц баяр баясал тэр. Миний охин чинь багадаа их өвдөж ээж,аав хоёрыгоо мөн их сандаргадаг байсан даа.

-Хөөх,тийм үү. Миний санахын би их л тунай муутай хүүхэд байсан шиг байгаа юм. Та надад яриад өг л дөө тэгэх үү. Би одоо жаахан охин биш ш дээ. Ингээд аравдугаар ангид ахлах ангид орж байгаа том анай юм чинь. Та хоёрыгоо яаж зовоож байснаа мэдэх хэрэгтэй байна.

Нандин нэгэнтээ санаа алдсанаа тэртээх он жилийг нэхэн санаж хаанаас эхлэхээ мэдэхгүй бодолд дарагдав.

Одоогоос арванзургаан жилийн тэртээ их зудтай өвөл болов. Нандин шинэхэн төгсөж ирсэн ажилчин аймагтаа ажиллана хэмээсээр Дархан хотдоо ирэв. Түүнийг ирэхэд хөгшин аав нь өнгөрчихсөн өөр санаж сарвайх ах дүү байсангүй. Шинэхэн нягтланд эмхэлж цэгцлэхээс эхлээд ажил нь барагдах юм биш. Нэг орой тайлан тооцоогоо хийчихээд нилээн оройтон харих гэж байтал гадаа нь багаасаа эхэлж нэг довон дээр байсан Болдоо зогсож байв. Нандин яагаад ч юм нэг төвөгшөөсөнөө ханьдаа хэмээн бодон хамт явлаа. Залуу улс хэл амаа дор нь ололцон юм ярьсаар явтал нэг л мэдэхэд тэдний гадаа хүрээд ирчихсэн байв. Нандинд анх удаа Болдоог эр хүн талаас нь энэ удаа харжээ. Тийм гээд онцгойрч ялгарах юмгүй дуугүй бор залуу түүний өмнө зогсож байлаа. Нандинд Болдоогын чимээгүйхэн харц,дөлгөөн нүд хоёр юу юунаас илүү таалагдав. Үүнээс хойш Нандинг ажлаа тараад л гараад ирэхэд Болд хүлээчихсэн зогсож байдаг болов. Нандин яриад л Болд хаяа нэг яриаг нь дэмжээд явна. Энэ үед Нандин оюутан болоод л анх үерхээд сүүлд тэр залуу нь хөдөө ажиллаж чадахгүй хэмээн ам мурийн салсан үе байлаа. Нандин их шазруун. Нэг л зүтгэсэн бол тэр чигтээ өөрийнхөөрөө зүтгэчихдэг нэгэн тул дотор нь буцалж байсан ч нэг ч үг ган хийлгүй байсаар аймагтаа иржээ.

Болд,Нандин хоёрын үерхэл даамжирсаар ойр тойрны хүмүүс ч гадарладаг болов. Ажлынх нь эгч нар Нандин минь Болд сайн хүү шүү.Та хоёр вун төлөө багаасаа бие биенээ мэддэг билээ. Эр хүн ноён нуруутай байхад л ер нь болно. Тэгээд ч чамд их сайн харагддаг. Миний дүү одоо хань ижилтэй болсон нь дээр. Голж шилж явсаар байтал нэг мэдэхэд нас чинь ч явж,тэр хирээрээ санаанд чинь таарах хүн улам л олдохоо болино шүү хэмээн хэлдэг байв. Нандин ч дотороо бодон Болд өөрөө гуйвал яахав .... Алийн болгон ингэж ганцаараа явхав нээрээ гэж хүртэл боддог боллоо.

Зуны тэр нэг орой гэртээ амрангаа жаал угаалга цэвэрлэгээ хийж байтал хаалгыг нь хүн тогших сонстов. Нандин хөлсөө арчсаар очоод хаалга нээтэл Болд зогсож байлаа.

-Өө сайн уу,юу хийж яваа юм хар үүрээр. Би их цэвэрлэгээ хийгээд сууж байна гэтэл Болд өврөө уудлан ном,чихрийн цуглуулгатай гаргаж ирээд

-Төрсөн өдрийн мэнд...гээд хэлсэн үгэндээ өөрөө ичингүйрэн доош харлаа. Нандин дуу алдан

-Нээрээ өнөөдөр чинь миний төрсөн өдөр юм байна ш дээ. Би ямар мангар юм бэ. Баярлалаа хэмээгээд түүний хацар дээр нь хөөрсөндөө үнсээд авлаа. Тэгмэгц гэнэт санаа нь зовон үгүй би....маш их баярлалаа одоохон гээд өрөөнөөс гүйн гарав.

Тэр хоёр хамжилцан төрсөн өдрийн ширээ дор нь засаадахлаа. 18.00 цаг жаахан өнгөрч байхад үүд тогшсоор хамт ажилладаг нөхөд нь ч ороод ирлээ. Тасгийн дарга нь манай Болд сануулаагүй бол би хэд мэдэхгүй өнгөрөх нь байж шүү гээд үг хэлэн ерөөл дэвшүүлээд эхний хундагыг тогтооцгоов. Найр үргэлжилсээр шөнө дунд сая нэг юм тарлаа. Болд Нандинтай хамжилцан цэвэрлэгээ хийж дуусгачихаад явах гэтэл Нандин одоо удахгүй үүр цайлаа хоноод явдаа хө хэмээн хэлэв.

Нандингын зүрх нь хүчтэй цохилно. Нөгөө өрөөнд хурхиран унтах Болдын дуу яагаад ч юм түүний нойрыг хулжаажээ. Тэрээр босон өрөөн дотуураа холхиж ч үзэв. Бодох тусам л хамаг биенийх нь цус хөөрөн сэрэл нь хөдөлнө. Тэрээр галын өрөө орон ус ууж байсанаа хүсэлдээ таягдан нэг мэдсэн аягаа унаган хагалчихав. Болд унтаж байсанаа Нандингын дуунаар босон харайвал тэрээр аяганы хагархайг цэвэрлэж байв. Нандин ч гэсэн Болдыг ороод ирэхэд цочсондоо эрхий хуруугаа эсгээд цус гаргачихав. Болд шууд хүрч ирэн цусыг нь амаараа сорон аваад даавууны өөдөс шүдээрээ тас татан хуваагаад боож өглөө. Нандин чимээгүйхэн түүний хийх үйлдэл бүрийг харна. Болд ч аяганы үйрмэгийг шүүрдэж дуусаад болгоомжтой байхгүй одоо зүгээр ээ хэмээв. Нандин үүнээс цааш тэвчиж чадсангүй. Болд ч гэсэн хүслээ дийлж төвдөлгүй хоёул унтлагын өрөөнд орон залуу насны ааг омог,хүсэл,тачаал бүрдсэн гал халуун янаглалд автлаа.....

Нандин тэр үеээ бодоод өөрийн эрхгүй инээмсэглэвэл Сүрэн ээжийгээ унтчихлаа хэмээн бодож байснаа инээхэд нь гайхан

-Ээж,ээж ээ та унтаагүй байсан юмуу. Эсвэл зүүдлээд байна уу хэмээн хагас өндийгөөд ирэв. Нандин охиноо харсанаа үгүй дээ...ээж нь жаахан юм бодоод. За одоо унт даа охин минь,ядраа биз. Ээж нь маргааш охиндоо ярьж өгье хэмээгээд өөрөө унтсан дүр эсгэн бодолдоо эргэн орлоо. Сүрэн ч сайхан амраарай ээж ээ,баярлалаа хэмээн ээжийнхээ хацар дээр инээмсэглэн үнсээд төд удалгүй зүүдний оронд Тэмүүжинтэйгээ уулзая хэмээн бодоод мөн л инээмсэглээд унтлаа....

http://boljmor.blog.banjig.net/

Болжмор
 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-130.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2521

Г.Ариунболд Зотон, тос 61.5x90
Тахилга
Хэмжээс: 600x402 124k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2580

Хүрэлтогоот
khureltogoot-05.jpg
Хэмжээс: 600x450 161k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3206


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn