Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Норов : ЧУЛУУН ДОМОГ
Оруулсан admin on 2005-06-18 11:44:38 (3705 уншсан)

Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж, зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ. Басхүү толгой дээр нь бор болжморууд зэрэгцэн сууж, шулганалдан наадаж, сангас "айлдан" талын хүрэн бүргэд тэртээ дээр элин хальж, хуран сарын хур угаан амаржуулж, цэцгийн үнэр нэвчин цэнгүүлж, мөсөн сарын цас голыг нь тасартал жиндүүлж, урин хаврын шувуудын дуун мянгантаа эрхшээж, уяхан намрын айргийн үнэрт салхин түмэнтээ илбэсэн боловч энэ хүний болд зүрх догдлон, шимшрэн цохилсон нь үгүй ээ. Басхүү илд мэс хангинан, хуяг дуулга харшилдахын үед ч газар дэлбэрч тэнгэр ниргэх догшин тулаан нижигнэхийн цагт ч ажирсан нь үгүй.

Гагцхүү арван гурван жарныг зогсож элээхдээ газар нутаг нь доргин донсолж, гарвал нэгтэй түмэн нь гаслан зовохын цагт чимх чимхээр эмтэрч, төрөл нэгтэй түмэн нь төвширөн амаржихын үед айрагт найрын уянга, адуут талын эгшиглэнд ямх ямхаар хайлсаар ийн болсон бөлгөө.

Шивээт талын их өвсөнд түүний чулуун тиг баахан бүдгэрчээ.

Чулуун хүнийг тэр тигээс бүү гараг гэсэн үү, эсвэл түүнээс дотогш хэн ч бүү халдаг гэсэн юмсан уу, ямар ч атугай тэр хүн заасан буйрандаа бараг найман зуун жил зогсож, ариун бузар, үнэн худал, эрхэм дордын заагийг ялган хүүрнэсээр иржээ.

Цагтаа тэр хүн байлаа. Хүндээ хан хүү байлаа. Цөс ихтийн цалгиулж, цус ихтийг булгиулж, хаан эцгийн хүлгийн туураар хөрстийг доргиулж, хатан эхийн сэтгэлээр хөмсөгтийг уяруулсан баатар эр байлаа...

...Өгэдэй хаан эцгийн орон, бэлэн сууринд залраад "ямар эрдмээр хаан сууринд суув би?" хэмээн тунгаахын цагт эртнээс монголын эцэг дээдсийг хорлосон хар хятадын жуйн нар нь хятадын алтан хааны итгэлт янаг нөхөд билээ.

Хаан эцэг тэднээс эцэг өвгөдийн нэхлийг нэхэн эс гүйцээсэн тул одоо бид тийн морилон, алтан аргамжаа тасалдуулсны өшлийг өшиж, хяслыг хясвал ямар бол? хэмээн Цагаадай ахтай зөвшилцөөд тэр нэгэн туулай жил хятад иргэнд морилон Зэвийг манлайд илгээв.

Хар хятадын цэргийг хиартал хядаж, Цавцаал боомтоор зад дайран их Хянганыгдавж, хотхүрээгэвдэн, балгадыгэзлэхийн цагтӨгэдэй гэнэтхөдөлж чадамгүй болон хөшиж, дуугарч чадамгүй болон ухаан талбихад хүрэв, Хаан суурин хэлтийж, алтан ургийн хөвгүүд зөвлөлдөөд тэв тэнгэрийн залгамж, их хар бөө тэргүүтнээр бөөлүүлж, дээд тэнгэрээс асуулгавал,

-Алтан хааныхны эртний хорлолын өсийг авч, хот балгадыг нь эвдэж эзэлж хормой дорхыг нь хураан цуглуулсны төлөө тэнгэр эс хилэгнэв. Харин хар хятадууд хэзээний адилаар далд сэтгэл агуулж, газар лусын онгон шүтээнээ зориудаар сандаачин догшруулаад, гэм хорын үзүүрийг нь хаанд гүйлгэсэн байна хэмээн айлджээ.

-Хорыг сүүгээр тайлдаг бус уу? Хар хятадын хар хорыг яахин тайлна? Хүн болоод хөрөнгө, хүнс болоод идээ, алт мөнгө, адгуус мал арвинаар золио болгон өргевөл болох уу? хэмээн дахин асуулгаваас,

-Газар дайдын тойгтныг бүгдээр сөгдүүлж, толгойтныг бүхлээр бөхийлгөсөн их хааны ор Өгэдэй бус уу. Хангарьдын амийг харцагаар золих билүү! Өршөөлт бурхан Халдуны оронд өгөр муу довцгийг тайх билүү гэж Тэнгэр болгоов гэжээ. Хааны евчин улам хүнд болов. Урьдах золиог хар хятадын догшруулсан уул усны эзэд эс таалах нь зүй буй заа. Иймд хэрхэх билээ? хэмээн голыг эзэлсэн хөвгүүд, өрлөг жанжид дахин хэлэлцээд "ойр төрлийн хүнээр золио өгвөл ямар?" хэмээн дахин айлтгуулав. Чингэтэл хаан гэнэтэд сэргэж, нүдээ нээн ундаан нэхэж уугаад "Юу болов?" хэмээн асуув. Бөө нар дуртган айлтгав.

-Хотоо эвдүүлж, хүнээ хураалгасанд хар хятадууд хорсож, газар лусын хорлолыгтанд гүйлгэж хүнд өвчин хүргэжээ. Алт мөнгө, адал хогшлоор золио өгье гэхэд эс таашаан улам хүндрүүлэв. Харин тэнгэрийн таалснаар ойр терлийн хүнээр золио өгье гэхэд сая хорлолыгхөнгөрүүлэв. Одоо яахыг эзний зарлиг мэднэ гэв. Өгэдэй хаан,

-Ойр төрлийнхнөөс миний дэргэд хэн байна? хэмээвээс Толуй

-Ах минь би байна гэж хариулжээ. Үүнд их хаантан дуугарсангүй. Үүнд Толуй бас өчрүүн,

-Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, дор чинь дүү нар байтал хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэн хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв! гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал би хэний мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлэх вэ? хаан ах муужирвал олон монгол улс өнчирч Хятад иргэн баясах болно. Хаан ахын оронд би золио больё гэв. Өгөдэй хаан баахан түдсэнээ хэлэв.

-Би чиний зулайг гишгэн төрсөн ах чинь боловч Бөртэ хатан ижий минь чи биднийг ав адилхан ангир уургаараа амлуулан, аманд өртсөн хоолныхоо амттайгаар тэжээж, эгэмнээс минь татаж эрийн цээнд хүргэж, хүзүүнээс минь татаж хүний зэрэгтэй болгосон билээ.

Хаан богд эцэг минь хар толгойгоо хайрлалгүй, халуун цусаа гамналгүй, гарын ханцуйг дэрлэж, гадаад хормойгоо дэвсэж, шүлсний хөөсөөр ундаалж, шүдний махаар хооллон явж хамаг улсыг байгуулаад зовж байгуулсан улс, зүдэж байгуулсан төрийг минь хамтдаа түшиж яв! гэж захисан биш үү! Алтан хэвэл нэгтэй дүү чамайг би дорд ухаантны муу арганд өртүүлж, хорт тамирын золио болгоод, хаан аав, хатан ээжийн тогтоож өгсөн ёсыг дагаж явна гэж бодох уу? хэмээн арай ядан үгээ барав. Хааны зарлигийн хариуд Толуй ноён урагш шамдан суудал бататгаад хааныг ятган айлтгав.

-Дэлхий дайдын дээд сууринд хүрсэн хаан ах минь эндвэл орчлон донсолж, олноор үймрэхэд хүрэх вий. Босгосон төр байгуулсан улсын минь болд багана доргихгүй бат байваас хамаг монгол ах дүүс хураасан олон таван өнгө, есөн хэлийн харь улс бүгдээр гар газар, хөЛ хесөр суух бус уу? Үүнийг бодож би ах таны төлөө бус дээд тэнгэрт ивээгдэж, дэлхий дайдыг атгандаа авсан их эзнийхээ алтан төрийн төлөө амиа егье. Тул загасны нурууг тунтарч явлаа би. Миний бие үзэсгэлэн төгс учраас тэнгэрт тоогдох, язгуур дээд тул ёсонд нийцнэ. Бөө нар бөөлж, золио хийхээ гүйцэтгэ! гэж зарлигдав. Өгөдэй хаан ухаан бүрэн байсан эсэхийг бүү мэд, нүд аниастай хэвээр эс дуугарав. Бөө бөөлөн цамнаж хан хүү Толуйн зарлигийг тэнгэрт таацуулж, газарт нийцүүлээд адислан шившсэн усыг алтан тагшинд хийж Толуйд уулгав. Хан хүү Толуй шившлэгт ундааныг уугаад бяцхан сууснаа,

-Согтов би. Өнчин дүү нар ба бэлбэсэн бэрээ хүмүүжүүлэн асрахыг хаан ах мэдтүгэй. Ах минь та бид багадаа тоглож өссөн дөрвөн мөнгөн аргайг надад өгөөрэй. Тэр миний өмч болог хэмээгээд гарч муужран одсон бөлгөө...

Шивээт талын халиурах өвсөн дунд зогсох ганц чулуун хүний тоссон алган дээрх дөрвөн өнгөтэй аргай арван жарны жаргал зовлонгийн нар хур хоёрт элтэрч дайлсаар бөөрөнхий төдий болжээ.

Буурал түүхийн хуудсыг булш бунхнаас уншдаг ёсон бий. Гэвч хэн энэ хөшөө босгосныг бас хэн ч үл мэдмү. Харин алтан төрийн чулуун хүнд хэн ч эс халдму. Хэн ч эс дайжму. Гагцхүү учирсан хүн дөрөө мултлаж, толгой гудайлгана.

Тал нутгийн дунд чулуун хүн зогсож, тэнгэрт бүргэд халина.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 61 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-260.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2547

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-011.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2592

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-002.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2592


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn